Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мансууруулах бодис нь архинд донтох өвчнөөс 60 дахин хүчтэй донтолтыг үүсгэдэг

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэлтэй эрүүл мэндийн боловсрол, хар тамхины донтолтын талаар ярилцлаа.


-Д.Одончимэг эмчтэй ярилцаж байхад монголчуудад сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа нь анзаарагдсан. Энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-2018-2019 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан шийдвэр гарч эрүүл мэндийн хичээлийг дахин ордог боллоо. Дөрвөн сэдвийн хоёр нь сэтгэцээр орж байгаа. Нэгдүгээрт, хорт зуршлаас сэргийлье. Хоёрдугаарт, сэтгэцийн эрүүл мэнд, харилцаа, хандлага, стресс тайлах чиглэлээр орж байна. Манайхан хөтөлбөрийг нь боловсруулаад өгчихсөн. Одоо сурах бичгэн дээр ажиллаж байгаа. Гэхдээ яг энэ боловсролыг өгөх ёстой хүн нь эцэг, эхчүүд юм. Өөрсдөө ойлголттой байж, зөв боловсрол хүүхдэдээ өгөх ёстой. Түүнээс биш 40-50 сурагчтай ажилладаг багш сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүүхэд бүрт олгох боломжгүй.

Манайх 1800-2000 гэсэн дугаараар 24 цагийн турш зөвлөгөө өгч байна. Бухимдал, стресс, донтолт зэргээр зөвлөгөө өгч байгаа. Бас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нэг эмчээ ажиллуулж байна. Хүчирхийлэл, хямралд өртсөн хүн нэрээ хэлэхгүйгээр зөвлөгөө авах боломжтой. Энэ бүхэн нь заавал эмнэлэгт ирэхгүйгээр тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой. Манай нэг эмч 108 утсан дээр зөвлөгөө өгдөг. Эндээс харж байхад аав, ээж нь архи уудаг. Хүүхэд хохироод үлддэг.Ийм хүмүүстэй сэтгэлзүйн боловсрол гэж ярихад хүнд болчихож байгаа юм.

-Залуучууд мансууруулах бодис хэрэглэх нь нэмэгдэж байна. Нэгэнт хэрэглэж эхэлсэн бол донтож, гарч чаддаггүй гэж ярьдаг. Тэдэнд үгүй гэж хэлэх сэтгэлзүйн дархлаа сул байна гэсэн үг үү?

-Хүүхдийг бага балчир байхаас нь зөв төлөвшүүлэх, хайраар дутаахгүй өсгөх юм бол нийгэмд идэвхитэй, өөдрөг, зөв хүн болж төлөвшдөг. Сэтгэл гутралтай хүн болохгүй. Амиа хорлохгүй. Янз бүрийн донтолтод өртөхгүй. Бусдад үгүй гэж хэлэх чадвартай болно. Мансууруулах бодисонд донтсон хүмүүсийг харахад 50-60 хувь нь дандаа бусдын нөлөөнд автсан байдаг. Дотны найз нь үүнийг хэрэглээд үзээч, гоё гэж хэлдэг. Тийм зүйл дээр үгүй гэж хэлдэг, сайн мууг ялгах чадвар чинь хар нялхад үүсдэг. Тэрийг нь эцэг, эхчүүд бий болгох ёстой. Мансууруулах бодист донтох нь архинд донтох өвчнөөс 60 дахин хүчтэй донтолтыг үүсгэдэг. Нэгэнт орсон бол гарч чадахгүй. Эмчилгээ байхгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Гэтэл гайгүй биз дээ, хэрэглээд л үзье, дуртай үедээ гарчихаж болно гэж боддог. Хар тамхинд донтсон бол мөнгөтэй, боловсролтой, эцэг эх нь өндөр албан тушаалтай байгаад ч дийлэхгүй. Ер нь мансууруулах бодист донтсон хүн хоёр л тавилантай. Нэг бол хэмжээгээ хэтрүүлсээр байгаад үхнэ. Эсвэл амиа хорлоно. Сэтгэлзүй, биеийг бүрэн хамааралтай болгочихдог учир яаж ч чадахгүй байна. Дэлхий нийт хар тамхинд донтсон хүнд сэтгэлзүйн сургалт байна уу гэхээс эмээр эмчилж чадахгүй гэдгийг зарласан. Гэтэл үүнийг ойлгохгүй мансууруулах бодис хэрэглэж байгаа нь тун буруу.

-Тэгвэл хүүхдээ багаас нь зөв төлөвшүүлж, сэтгэлзүйн дархлаатай болгох нь юу юунаас илүү чухал юм байна гэж ойлголоо. Хүүхдээ зөв төлөвшүүлэхийн тулд эцэг, эхчүүд үргэлж зөв үлгэр дуурайл үзүүлэх нь чухал байх?

-Яг тийм. Өөрсдөө фэйсбүүк ухаад сууж байдаг. Хүүхэд нь асуулт асуухаар би мэдэхгүй гэж цааргалдаг. Ийм байж хүүхдээсээ өөр зүйл шаардаад байж болохгүй. Компьютер тоглоомонд донтсон хүүхдүүдээс юу харагддаг вэ гэвэл манай аав, ээж өөрсдөө л утаснаасаа салдаггүй шүү дээ. Тэгсэн атал намайг тоглож болохгүй гэдэг гэж ярьдаг хэмээдэг. Тэгэхээр даган дуурайх асуудал хамгийн чухал юм. Мэдээж тухайн хүн хэвийн амьдрах эдийн засгийн боломжтой байх хэрэгтэй. Мөн боловсролтой байх учиртай. Энэ бүхнээс илүүтэй хамгийн чухал зүйл бол сэтгэлзүйн зөв төлөвшилтэй байх явдал юм. Хүүхдээ зөв төлөвшүүлж, сэтгэлзүйн дархлаатай болгочихвол нийгэмд гэр бүлээ аваад явчихна. Эцэг, эхчүүд гол нь үүний төлөө л зорих хэрэгтэй. Мэдээж эцэг, эхчүүд завгүй байгаа. Гэхдээ хэчнээн завгүй байсан ч хүүхдэдээ заавал зав гаргах ёстой. Мөн хүүхдээ сонсдог байх нь хамгийн чухал. Цаг гаргаж сонсоод байхаар тухайн хүүхэд ярьсаар байгаад өдрөөс өдөрт хүмүүжиж, зөв төлөвшдөг.

Түүнчлэн, хүүхдээ бусдаас илүү болгоно гээд гадаад хэлээр шахаад, өндөр төлбөртэй сургуульд өгч олон дугуйланд явуулсныгаа болсон гэж үздэг. Ингээд нөгөө хүүхдүүд нь мэдрэлийн ядаргаанд ороод сульдаа болсон тохиолдол олон байна. Хүүхэд нас аз жаргалтай үе. Тоглодог, баярладаг байх хэрэгтэй.

-Хүүхдийнхээ зан төлөв, эмгэгийг таньж мэдэх ямар хялбар арга байна вэ? Үүн дээр суурилж цаашид хэрхэн ажиллах, юун дээр анхаарах талаар зөвлөгөө өгөхүй юү?

-Манай төвийн Нийгмийн эрүүл мэнд эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал В.Баярмаа өсвөр насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн зан үйлийн судалгаа хийсэн. Түүгээр дамжуулан 25 асуумжаар хэвийн зан үйлтэй байгаа эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох боломжтой. Уг асуумжийг багш, эцэг эхчүүд болон хүүхэд өөрөө бөглөж болно. Ийм судалгаа хийж үзэхэд нэг ангийн хүүхдүүдийн ойролцоогоор есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарсан. 50 хүүхэдтэй ангийн 4-5 хүүхэд нь ийм эмгэгтэй гэсэн үг. Тэгэхээр эдгээр хүүхэдтэй эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтан, эмч, багш нар ажиллахад өсвөр насанд гардаг сэтгэл гутрал, донтолт, амиа хорлолт зэрэг асуудлууд буурчихна гэсэн үг. Зарим өндөр хөгжилтэй оронд сургууль дээр нь сэтгэл зүйч ажиллаж байна. Ингэснээр сэтгэцийн эмнэлэг рүү явах шаардлагагүй, эцэг эх, эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нь хамтраад сэтгэцийн тулгамдсан асуудал болон сэтгэцийн зарим эмгэгийг сургууль дээр нь засчихаж байгаа юм. Манай улс цаашид сургууль дээр суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ рүү орвол чухал гэж бодож байна. Хүүхдээ хэвийн зан үйлтэй эсэхийг мэдэх болон сэтгэцтэй холбоотой олон асуудалд манай хаалга нээлттэй.

г.батзориг

Categories
мэдээ улс-төр

Цуврал хэлэлцүүлэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлаар өнөөдөр үргэлжилнэ

Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд үргэлжилнэ. /2019.07.26-ны 10 цагаас “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд/


Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн гэдэг нь худал байжээ

“ЭХЭМҮТ-д энэ сарын 24-нд дөрвөн ихэр хүүхэд мэндэллээ. Энэхүү тохиолдол нь манай улсад дөрвөн ихэр хүүхэд эсэн мэнд мэндэлсэн анхны тохиолдол юм. Ихрүүд эрүүл саруул төрсөн боловч 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж…” гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тарсан билээ. Гэтэл эл мэдээлэл худлаа болохыг ЭХЭМҮТ-өөс мэдэгдэж байна байна. Өөрөөр хэлбэл 2019 оны долдугаар сарын 24-нд ЭХЭМҮТ болон улсын хэмжээнд дөрвөн ихэр хүүхэд төрөөгүй гэсэн үг юм. Хуучны мэдээг дахин шинэ мэдээлэл мэтээр гаргаж тараасан байна. Харин дээрх мэдээлэлд дурдагдсан дөрвөн ихэр хүүхэд 2013 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймагт төрж байсан юм. Тодруулбал тус сумын уугуул, Ерөө сумын цагдаагийн албан хаагч Баттулгынд гурван хүү, нэг охин мэндэлж Монгол Улсын анхны дөрвөн ихэр хүүхэд хэмээн бүртгэгдсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Өндрөөс үсэрч амиа хорлох гэж байсан хоёр иргэнийг эсэн мэнд буулгажээ

Өчигдөр нийслэлд 18, 37 настай хоёр залуу өндрөөс үсэрч амиа хорлохоор завдсан хэргүүд бүртгэгджээ. Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд “Томо буйлдинг” ХХК-ийн шинээр барьж буй долоон давхар барилгын зургаан давхраас тус байгууллагын гэрээт ажилтан 37 настай эрэгтэй Ч амиа хорлохоор үсрэх гэж байсныг Онцгой байдлын аврагчид болиулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хорооны оршин суугч, 18 настай эрэгтэй М амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хязгаарлах хуваарь

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас цахилгаан эрчим хүчинд хийгддэг засварын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан эрчим хүч хязгаарлах ойрын гурван өдрийн хуваарийг хүргэж байна. Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Төв аймаг орчимд 10.30-18.00 цаг хүртэл цахилгаан хязгаарлахаар болжээ.

26/VII

Чингэлтэй

11:00-16:00

4, 6-р хороо 30/А, 33/А, 35, 39, 40, 42, 43, 45, 46, 49, ГЯЯ-ны 41, 49/А байрууд, ЦЕГ-ын өргөтгөл, Мандах өргөө, Бага тойруугийн 49, Эв нэгдэл 25, 30, Залгамж 39, Эвсэл 2, Бага тойргийн СӨХ-үүд, УБ эрдэм судлал, УБ эрдэм оюу, Эрдэм судлал сургуулиуд, Дөлгөөн ундраа ХХК, Хүчирхийллийн эсрэг төв, 74-р цэцэрлэг, 5-р сургууль, Нарта /Бямбасүрэн/, Сэлбэ сервис ХХК, Иргэн Дүүриймаа, Ганбат, Цэрэндорж /ТҮЦ/

Баянгол

11:00-17:00

20-р хороо Төмөр транс, Вүүдмэн, МВС, Хүрээ такси, Булган хошуу трейд, Мон Газ сервис, Мон оргил, Мон тед ХХК-ууд, Петростар ШТС-1 болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:00-18:00

4, 5-р хороо 34, 41-р сургууль, 12, 71, 145-р цэцэрлэг, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, Яармаг, Арцатын гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино–хайрхан

11:00-18:00

20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтандорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Түмэн шувуут, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Тэжээлийн үйлдвэр, Мобиком, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин, шинэ товчоонууд, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан орчмоор

11:00-17:00

13-р хороо 8, 9-р байрууд

Налайх

10:00-18:00

4-р хороо Нисэхийн 1-8, Алтайн 7-12-р гудамжууд, Бүс нуур гэр хороолол, МТ, Ойн бирж ШТС-ууд, зүүн Авто замын пост, Зүүн түмэн буян ХХК.

Төв аймаг

09:00-18:00

Батсүмбэр сум 1-р баг, Отгонбаатар ферм, Бигхарвест, Поливит, МУИС, Даваасамбуу, Үдлэг орчмоор

27/VII

Хан-Уул

11:00-16:00

3-р хороо Чингисийн өргөн чөлөө 42-р гудамж, УБЦТС ТӨХК, өргөтгөл, ТБЦДС ТӨХК болон эдгээрийн ойр орчмоор

29/VII

Баянзүрх

10:30-20:00

2-р хороо 64/2-р байр, Хөгжлийн салхи ТББ, Иргэн Амгалан, Гарамжил, Оюунбилэг, Энх-Оюун, Энхжаргал, Батдэлгэр, Гүнжидмаа, Бат-Эрдэнэ, Эрдэнэхүү /ХОС/, Энхмаа, Хо Сун Хвон, Батмөнх /барилга/, Болормаа, Дамдинсүрэн, Мөнгөнсүх, Цэрэндаваа, Хүрэлбаатар /ТҮЦ/, Оюунгэрэл /машин угаалга/, Баярхүү, Ганболд, Базаррагчаа, Цацрал, Даваадорж, Натурхаан, Дөрвөн Уул, Бодь Буян, Мамбадацан, Зоригт шонхор, Шийдвэр, Бимэкс, Батбайгаль, Илд бамбай сервис, Цома, Дунд номгон, Авартаж, Жентэл, Мөнх Алекс ХХК-ууд, Петростар ШТС-8, Очирваань эмнэлэг, Соёмбо /ХОС/ болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

10:30-17:00

18, 19-р хороо 34, 35, 35/Г, 35/Б, 35/В, 53, 54, 58, 59, 60, 61-р байрууд, 47-р сургууль, Санко, Таван богд Смарт электроникс, Минт ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11:30-12:15

9-р хороо Иргэн Мөнхжаргал, Төгс хурц констракшн ХХК

Сонгино–хайрхан

11:00-18:00

20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтандорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Түмэн шувуут, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Тэжээлийн үйлдвэр, Мобиком, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин, шинэ товчоонууд, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан орчмоор

Налайх

10:00-18:00

2-р хороо Нарлаг, Наадам гудамж, Локаторын цэргийн анги, Мера ХХК

Төв аймаг

09:00-18:00

Батсүмбэр сум 1-р баг, Отгонбаатар ферм, Бигхарвест, Поливит, МУИС, Даваасамбуу, Үдлэг орчмоор

13:00-17:00

Лүн сум Ногоон талбай, Авдрант, Ногоон хэрэм 1, 2 төсөл, Иргэн Сэр-Од, Мөнх их мандал ХХК, Тэс петролиум, Батсүх үнээний ферм
Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулна

Монгол, Польш улсын Засгийн газар хамтран, Польш улсын Засгийн газрын 9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барихаар хэлэлцжээ.

Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Сангийн яамнаас зохион байгуулж, Польшийн “Ппэйч Мэлиорекс” компани шалгарч, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Ппэйч Мэлиорекс” компанийн захирал Михал Вашениук нар төслийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зуржээ.

Дээрх төслийн хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Хоёр талын байгуулсан гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй. Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны есдүгээр сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулна

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх зохион байгуулах хороо хуралдлаа.

Тус хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцуулав. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн арга хэмжээнүүд болно гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

Ойн үеэр байлдаанд оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршуулах ажил, ойд зориулсан үзэсгэлэн, “Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол, Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-80”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, Халх гол шинэ сумын нээлт зэрэг олон арга хэмжээ болох юм.

Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажлаа шуурхайлахыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хорооны гишүүдэд үүрэг болголоо

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ ногооны ханш өсч, дайвар бүтээгдэхүүний үнэ буурчээ

Өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгааг сурвалжлахаар нийслэлийнхний олноороо үйлчлүүлдэг “Хүчит шонхор”, “Нарантуул-2”, “Барс” захууд, “Номин”, “E-mart” сүлжээ дэлгүүрүүдээр орлоо. Эхлээд очсон газар маань Дэнжийн мянгад байрлах “Хүчит шонхор” зах. Махны лангуу үйлчлүүлэгч олонтой байв. Гэхдээ үхрийн мах зардаг лангуунууд хүн цөөтэй, хонь, ямааны мах худалдаалдаг хэсэгт иргэд дугаарлаж зогссон харагдав. Ойрын үед ихэнх нутгаар бороошиж байгаа учраас мах бага ирж байгаа гэж махны худалдаачид ярьж байлаа. Ийм шалтгаанаар тухайн өдрөөсөө шалтгаалж махны үнэ хэлбэлзэлтэй байгаа аж. Тухайлбал, өчигдрийн байдлаар ямааны болон хонины мах ижил үнэтэй байсан юм. Ястай мах нь 8500-9000 төгрөг, ясгүй цул мах нь 9500-9700 төгрөгийн ханштай байна.

Үхрийн махны үнэ нэг их буугаагүй байна гэж бидэнтэй уулзсан хүмүүс хэлж байлаа. Үнэ нь өндөр болохоор худалдан авагчид ч үхрийн махны лангуун дээр ирэх нь цөөрсөн тухай худалдагч нар хэлж байв. Үхрийн мах сээр, гуяны цулаас хамаарч 11000-14000 төгрөг, бусад хэсгийнх нь мах 9000-10000 төгрөг байгаа бол ястай мах нь 8500-9500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 500 төгрөгөөр хямдарсан ханш гэж худалдаачид онцолсон юм.

Харин адууны мах ястай, ясгүйгээсээ шалтгаалж 8500-9500 төгрөгийн хооронд байна. “Хүчит шонхор” худалдааны төвийн махны худалдагч Э.Пунсалмаа “Захын гаднаас хятадууд махыг машинаар нь бөөндөөд авчихсан болохоор махны нийлүүлэлт багасч үнэ өсөх хандлагатай боллоо. Мах өндөр үнэтэй байгаа ч манай гол хүнсний бүтээгдэхүүн учир хүмүүсийн худалдан авалт огцом буураагүй.

Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд худалдан авалт багассан нь мэдрэгдэлгүй яахав. Нийлүүлэлт багассанаас гадна цаг агаарын байдлаас шалтгаалж ихэвчлэн хонины цагаан улцгар мах орж ирж байна. Цагаан улцгар мах амт тааруу байдаг гэмтэй. Улаан хүрэн өнгөтэй байвал амт, чанар сайтай гэдгийг хэрэглэгчид андахгүй шүү дээ. Махны өнгө ямар байхаас тухайн өдрийн махны борлуулалт хамаардаг” гэж ярилаа.

Махны үнэ өндөр ч гэлээ дайвар бүтээгдэхүүн болох цувдайны үнэ өмнөх сараас зургаан мянган төгрөгөөр буурч 12 мянган төгрөг болжээ. Умс кита болон гургалдай нэг килограмм нь 4000 төгрөг болж хямдарчээ.

Харин бод малын элэг нэг ширхэг нь 3000, бог малынх 1000 төгрөг байна. Өмнөх оныг бодвол энэ жил цувдайны эрэлт хэрэгцээ нэмэгджээ. Цувдайны хэсгээс худалдан авалт хийхээр зогсч буй Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б.Мөнхцэцэг “Махны үнэ арай л үнэтэй байна. Дандаа мах иднэ гэвэл цалин цуухаа бодсон ч тэр хүчирч барахгүй юм. Ийм болохоор дотор мах авдаг юм бил үү гээд ийшээ ирлээ. Махны хажуугаар хавчуурга болгож хэрэглэж байна. тэгээд ч дотор махны нэг давуу тал нь эрүүл мэндэд тустай” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр 20 мянган төгрөгөөр худалдан авалт хийгээд явсан юм.

Цагаан идээний хэсэг ч цөөнгүй хүнтэй байв. Шар тос, аарц, бор, цагаан ааруул нэг килограмм нь 12 мянга төгрөг бол сүүн хурууд 14 мянган төгрөг байна. Тогооны өрөм найман мянга, цөцгий 6-7 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж. Хүчит шонхор зах дээр голдуу Архангай, Хэнтий аймгийн цагаан идээ зарагдаж байна.

ШИНЭ УРГАЦЫН НОГОО ҮНЭТЭЙ Ч ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА

Ургац хураалтын улирал ойртож шинэ ургацын ногоо гарсантай холбогдуулан “Хүчит шонхор” болон “Барс” худалдааны төвүүдийн хүнсний ногооны үнийг сонирхсон юм. Шинэ ургацын төмс кг нь 13002000, байцай 1300-1500 төгрөг байгаа бол лууван 30004000, манжин 2500 төгрөгийн үнэтэй байна. Харин монгол сонгино 3500 төгрөг, сармис 6000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж эхэлжээ. Түрүү жилийн ногооны ханш монгол, хятад ургацаас хамаарч үнэ нь харьцангуй хямд байна. Хүнсний ногоо худалдаалдаг “Хүчит шонхор” захын худалдагч О.Энхжин “Энэ жил ихэнх ногоо урьд онуудын энэ үетэй харьцуулахад ойролцоо үнэтэй байна. Өнгөрсөн жил манжин өндөр үнэтэй байсан. Харин энэ удаад лууван, сонгино 30004000 хүрлээ. Өмнө нь хүрэн манжин 8000 төгрөг хүрч байсныг бодвол энэ онд харьцангуй хямд байх төлөвтэй. Шинэ ургац гараад удаагүй учир одоогоор нийлүүлэлт бага байна. Үүнээс болоод шинэ ургацын ногоонууд үнэтэй хэдий ч эрэлт ихтэй байна” гэлээ.

Хүнсний ногооны жижиглэнгийн үнэ “Хүчит шонхор” зах, “Барс” худалдааны төвд хамгийн хямд байна. Тодруулбал, хүнсний ногоог шуудайгаар худалдан авбал болзолт доод үнээр зарж байгаа аж. Жишээ нь, төмс нэг килограмм нь 600 төгрөг, байцай болон манжин 800, хүрэн манжин 3000, лууван 1800, сонгино 2500 төгрөг байна. Энэ жил сонгино болон лууван хамгийн өндөр ханштай байгаа аж.

Сүлжээ дэлгүүрүүдийн хувьд өргөн хэрэглээний бараа харьцангуй өндөр үнэтэй байна. Хэрэглэгчдийн хамгийн их үйлчлүүлдэг “Emart”, “Номин” сүлжээ дэлгүүрүүдийг сонгон үнэ ханшийн хувьд харьцуулалт хийлээ. “Номин” сүлжээ дэлгүүрт хүнсний ногоог 1-2 кг хүртэл савлагаатайгаар худалдаалж байв. Тухайлбал хоёр кгын савлагаатай төмсийг 34993899 төгрөгийн хооронд худалдаалж эхэлжээ. Харин тав болон түүнээс дээш кг төмс худалдан авахад 25992879 төгрөгөөр авах боломжийг тус дэлгүүрийнхэн үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа юм байна. Лууван хагас килограммаар савласан нь 1249 төгрөг байв. “E-mart” сүлжээ дэлгүүрийн хувьд савласан болон савлаагүй хэлбэрээр бүх төрлийн ногоо байна. “Emart”д төмс нэг килограмм нь 1060 төгрөг, лууван 3980 төгрөг гэх мэт “Номин” сүлжээ дэлгүүрийг бодвол харьцангуй үнэтэй байгаа аж. “Emart”ынхан хүнсний эрүүл ахуйд онцгой анхаарч эрүүл ахуйг хангагч хяналтын ажилтан нь дэлгүүртээ цаг тутамд шалгалт хийдэг хэмээн ярьж байлаа.

Б.ЭНХЗАЯА

Э.НАРАНЗАЯА

С.АНУ-ҮЖИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд аав, ээждээ гомдох эрхтэй

Амьдралын харгислал зүдрүүхэн амьдралтай айлын үр хүүхдүүд рүү эхлээд чиглэж очдог. Хорвоо хүртэл ийм өөдгүй, уруу доройг нь элэг барьдаг байна. Жишээ нь, энэ хавар дуулиан шуугиан болж төрийн ордонд үзүүлсэн бичлэг дээрээс юу харагдсан гээч. Тэр хоёр залуу зүдрүүхэн амьдралтай учраас л энэ муухай зүйл онилж очиж дээ гэж бодогдсон. Хэрэвзээ сортоотойхон айлын үрс байгаад, өнгөлөг өөдрөг амьдарч байсан бол амьдралын харгислал энэ хоёр залууг онилохгүй байсан байх. Аав, ээж нь хэр хариуцлагатай амьдарч, үр хүүхдийнхээ өмнө эцэг, эхийн үүргээ хэр биелүүлсэн хүмүүс юм бол доо.

Өнөөдөр Монголын нийгэмд насандаа ахадсан том ачаа үүрч яваа залуус, арай л эрт амьдралын хатуутай нүүр тулсан хүүхдүүд олон байна. Тэднийг хараад эцэг эх нь юуны төлөө амьдарч, юу хийж бүтээж явсан хүмүүс юм бол доо гэж бодогддог. Гурван хөөрхөн хүүтэй эр, эм хоёрыг мэдэх юм. Дэрсхэн өсөж буй гурван хүүгээ гурван тийш нь айлд хурдан морь унуулахаар өгчихсөн. Мань хоёр аймгийн төв дээр хийсэн ажилгүй хэвтэж байна. Ээж нь нэг хүүгийнхээ уяач залуу руу утасдаж байгаа юм, “200 мянган төгрөг яаралтай хэрэгтэй байна” гэж. “Хүү чинь ганц хуруудаад сүрхий шаналгаатай хонолоо…” гэхчлэн ээжид нь ярихад “Аа тэгээ юу, манай нөхрийн дүү нь айлын хүн болох гээд… мөнгө төгрөгний хэрэг их болоод…” ийм л юм сөргүүлээд яриад байх. Түүнд жаахан хүү нь шөнөжин уйлагнаж хоносон, ганц хуруудсан эд нар бол падлий алга. Яацарсан эх хүн гэхээрээ ийм хөлдүү, төмөрлөг, үр хүүхдээсээ хөндий хүйтэн болчихдог байна. Тийм ээждээ тэр 10 настай хүү гомдох эрхтэй. Эрхтэй байлаа гээд бас яах вэ. Хүүхдийнхээ өмнө эцэг, эх хариуцлага хүлээдэг байх маш тодорхой хуультай болох ёстой. Зовж яваа хүүхэд хариуцлагагүй ээж, аавыгаа шүүхэд өгдөг баймаар байна. Яагаад би ийм муу орчинд өсч торниж, сурч боловсорч байгаа юм, яагаад надаар хүнд хөдөлмөр хийлгэж байгаа юм, яагаад намайг төрүүлсэн юм… гэж хүртэл Шүүхэд хандаж болно. Ийм практик олон улсад бий. Өнгөрсөн жил энэтхэг залуу эцэг, эхээ шүүхэд өгөхдөө “Намайг төрүүлэхгүй байх байсан юм” гэсэн шалтгаантай байж дэлхийг шуугиулсан. Дэлхий нийт тэр залуугийн талд байсан. Үнэхээр хүний ёсоор өсгөж хүмүүжүүлж чадахгүй бол яагаад төрүүлсэн юм. Үүрэг хариуцлагаа үр хүүхдийнхээ өмнө ухамсарлаж чадаагүй эцэг, эхэд хариуцлага тооцох нь шударга ёс шүү дээ. Энэ асуудал Монголоос хол биш, яг одоо тулгамдсан асуудал болоод байна. Бодит жишээнүүд ярья л даа. Өнгөрсөн жил Эрээний нэгэн зочид буудалд насанд хүрээгүй жаахан охиноо барьцаанд тавьчихаад Замын Үүд рүү орж ирээд дампуураад алга болчихсон монгол эмэгтэйн талаар хэн ч юу ч ярьсангүй. Сайн санаат хүмүүсийн хэл мэдээгээр Улаанбаатараас хүүхдийн байгууллагын төлөөлөл Эрээн хот орж өнөө охиныг буудлын барьцаанаас авсан. Ээжийнх нь сураг сүүлд гарсан. Ийм ээжийг Монголын хууль яах ёстой юм бэ. Хүний нутагт, хилийн цаана охин хүүхдээ барьцаанд тавиад зугтчихаж байгаа хүнийг. Тэр хооронд хятадуудын гарт олон хоног хоригдсон тэр жаахан охин юу болсон байх уу. Яривал үнэхээр гунигтай, үнэхээр аймшигтай түүх. Бүгд л охины асуудлыг дэврээлгүй өнгөрсөн. Мэдээж жаахан охины ирээдүй, хувь заяаг хүүхдийн байгууллага ч тэр, хэвлэл мэдээллийнхэн ч тэр бодсон.

Өнгөрсөн хавар Дорнод аймагт, хөдөө суманд нэгэн мянгат малчны хотонд арван хэдтэй жаахан хүү боож амиа хорлосон. Хаа байсан Өвөрхангайн тэр хүүхдийг зүүн хязгаарт бараг мэдээ ороогүй нялх байхад нь аваачсан байдаг. Хүү тэр айлын хотонд 10 жил амьдрахдаа сумын төв нэг ч орж үзээгүй, үргэлж морь малыг нь тэжээж, өглөөнөөс үдэш хүртэл хүнд хүчир ажил хийж, сэтгэл санааны маш их гутралд орсон байсныг өнгөрсөн хойно нь л хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүд, шинжээчид очиж үзээд тодорхойлсон. Цэвэр сэтгэл санааны гутралд орсон хүүхэд байжээ гэж. Харин тэрхүү талийгаач хүүхдийн хөлс мөнгийг эцэг, эх хоёр нь сар бүр аваад сууж байжээ. Арван жилийн хугацаанд нэг ч удаа хүүгээ эргэж тойрч уулзаагүй аав, ээж хоёр. Асуудал боссон даруйд өнөө эзэн малчин тэр дор нь ээж, аавтай нь холбогдоод нэлээн хэдэн тооны мал амлаад гомдол санал, элдэв санаа оноогүй гэдэг үгийг хуулийнханд хэлүүлэх арга хэмжээг авчихсан байдаг. Энэхүү эмгэнэлт явдлаас үүдэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас хөдөө орон нутагт тандалт судалгаа эхэлжээ. Зүүн хязгаар Дорнод, Сүхбаатараас баруун хязгаар Ховдын Булган хүртэл өнцөг булан бүрт нийслэл, аймгийн төвөөс маш олон хүүхэд ийм байдалтай байгааг олж тогтоож байгаа юм билээ. Онцлог нь бүгдээрээ эцэг, эхтэй хүүхдүүд. Цэцэрлэгийн насанд хүрэхээр нь л хүүхдээ сарын 200 мянган төгрөгийн хөлсөөр худалдчихдаг, түүгээр нь ээж, аав нь хотод, эсвэл аймгийн төв дээр ажил хийхгүй амьдраад сууж байдаг. Ийм бүхэл бүтэн давхарга бий болжээ. Яг үнэндээ мэргэжлийн байгууллагын судалгаагаар бол өнчин өрөөсөн хүүхдийн эрх зөрчигдсөн нь цөөн юм. Харин элэг бүтэн, ээж аавтай гэр бүлд л хүүхдийн эрхийн асуудал хамгийн ноцтой түвшинд байна. Тэдгээр хүүхдүүд, арчаагүй муу эцэг эхийнхээ төлөөсөнд юу эсийг үзэж, юу эсийг хийж явна вэ. Насанд хүрээгүй хүүхдүүдээ бусдад зарж, зарсан мөнгөөр нь амьдарч буй ээж аавуудыг зохих байгууллагууд нь олж тогтоох цаг болжээ. Тэднийг хуулийн өмнө дуудах цаг нэгэнт болж. Тэгэхгүй бол дээрх муу муухай бүхэн жилээс жилд хүрээгээ улам тэлсээр байгааг гадаад дотоодын олон байгууллагын судалгаа харуулж байна.

Ганц насанд хүрээгүй хүүхэд ч бус идэх хоолгүй, солих хувцасгүй, орох орон гэргүй, яаж шүү амьдардаг юм бол доо гэж харагддаг олон залуучууд байна. Өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй эдгээр 18, 19 настай охид хөвгүүдийн өмнө эцэг эх нь яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Эр юм байна болно биз гээд монгол модон ухаанаар эрэгтэйчүүдийг нь хойш тавья. Цэцэг цэврүү шиг тэр охидыг яаж амьдар гэж ээж, аав нь бодож суудаг юм бол. Хүн амьдрах хэрэгтэй, хүний дор орохгүйг хичээх ёстой. Тэрний төлөө л эдгээр залуус чинь муу, сайн бүгд рүү орж байна. Эндээс нөгөө архидалт, биеэ үнэлэлт… илүү яваа нэгэнтэй ёс бус харьцаа үүсгэх, хууль бус асуудлуудтай орооцолдох… гээд болж бүтэхгүй олон юм эхэлж байна. Энэ бүхэн юунаас эхтэй вэ гэхээр өнөөх л үр хүүхдийнхээ өмнө өчүүхэн ч хариуцлага хүлээдэггүй эцэг эхээс болдог.

Үүрэг хариуцлагаа ухамсарлаж ирсэн ээж аавтай хүүхэд рүү амьдралын харгислал онилж очдоггүй. Амьдрал хэзээ ч тэднийг элэг барихгүй, дорд үзэхгүй. Тийм хүүхдүүдийг муу муухай бүхнээс бүрэн хамгаалдаг бат цайз нь сайн аав ээжүүд. Муу бүхэн мууг л чиглэж очдог. Сайн бүхэн сайныг чиглэж очдог. Амьдрал ийм ажээ.

Тэгэхээр амьдралд олон зүйлээр дутаж гутарч, ядарч зүдэрч яваа залуу хүн та, хүүхэд багачуул та бүхэн төрүүлсэн эцэг эхдээ гомд, аав ээж чинь та нарын өмнө ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Энэ бол эцэг эх хүний хувьд хамгийн хүн чанаргүй, ёс суртахуунгүй, увайгүй, муу хүмүүсийн төгс жишээ. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, хөдөлмөрлөөгүй хүн өөр хэний ч, юуны ч өмнө үүрэг хариуцлага хүлээж хөдөлмөрлөж чадахгүй. Харамсалтай нь ийм хүмүүс Монголд олон болсон нь өнөөдрийн улс орны хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл гэж болно. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байгаа хүн улс орныхоо өмнө хариуцлагатай, зөв хандлагатай байгаа гэсэн үг. Энэ бол хөгжлийн талаарх хамгийн энгийн логик мөн юм шүү.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.

Айлчлалаар аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч байна.