Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Хамгийн өндөр орлоготой гар утасны тоглоомоор “PUBG” тодорчээ

Сүүлийн үед хүүхэд залуусын тоглох дуртай 100 сая гаруй тоглогчтой “PUBG MOBILE” тоглоом нь өнгөрсөн сард 146 сая ам доллар олсоноор хамгийн өндөр орлого олж байгаа гар утасны тоглоом боллоо. Тоглогчид өөсдийн баатартаа өмсгөх хувцас болон төрөл бүрийн чимэглэл, бууг худалдан авдаг нь “PUBG” тоглоомын орлогын ихэнх хэсгийг эзэлдэг байна. Нийт 146 сая ам долларын орлогын 76 сая нь уг тоглоомын хятад хувилбар болох “Game For Peace”-ээс олсон орлого аж. Хятадын Засгийн газраас “PUBG MOBILE” тоглоомыг орлого олохыг нь зөвшөөрөөгүй тул хөгжүүлэгч “Tencent”-ийн зүгээс тавдугаар сард тоглоомныхоо зарим нэг зүйлд өөрчлөлт оруулан “Game For Peace” нэртэйгээр нийтэлсэн байдаг байна.

Г.Ануударь

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл, мотоциклоо Улсын бүртгэлд бүртгүүлэхийг уриаллаа

Сүүлийн үед иргэд тээврийн хэрэгсэл, мотоцикл зэргээ хулгайд алдах тохиолдол их гарч байна. Улсын бүртгэлд оруулж, бүртгүүлээгүй тээврийн хэрэгсэл, мотоцикл нь улсын бүртгэл, дугааргүй, бичиг баримтгүй, марк тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах ажиллагааг явуулах, хохирол нөхөн төлүүлэх, үнэлгээ тогтоох, гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа алдах хүндрэл учирч байгааг анхаарна уу! хэмээн Орхон аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ирэх пүрэв гарагаас зам тээврийн ослыг утас болон цахимаар бүртгүүлэх боломжтой болно

Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс даатгалын тохиолдол буюу хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг тусгай утас болон гар утасны аппликешн ашиглан бүртгүүлэх боломжийг нэвтрүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Жолооч аль даатгалын компанид бүртгүүлснээс үл хамааран нэгдсэн тусгай утас 1800-1177 болон “Албан журмын даатгал” аппликешн ашиглан ослын дуудлага, мэдээллийг өгөх боломжтой юм байна.

Албан журмын даатгагчдын холбоо нь 1800-1177 тусгай дугаараар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдлын дуудлагыг төвлөрүүлэн хүлээн авах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, улсын хэмжээнд даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдол буюу зам тээврийн ослын дуудлага хүлээн авна. Харин ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, уг осолд хэн буруутай болох нь маргаантай байгаа бол Тээврийн цагдаагийн албанд хандах ёстойг албаныхан тайлбарлав.

“Албан журмын даатгал” аппликешныг Appstore, Playstore болон www.ami.mn сайтаас татаж авч суулгах боломжтой. Аппликешн ашиглан ослын дуудлага, мэдээлэл өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100,000 төгрөгөөр торгуульж, 5 оноогоо хасуулахгүй давуу талтай юм байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Инстаграмд хамгийн их орлого олсон одод тодорчээ

Энэ жил инстаграмаас хамгийн их ашиг орлого олсон гурван одыг танилцуулж байна.

Үүнд Кайли Женнер, Криштиану Роналду, Бейонсе нар Инстаграм дахь энэ жилийн хамгийн их орлого олсон хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ.

Кайли Женнер, Ариана Гранде, Дуэйн Жонсон нар Инстаграмд хамгийн их орлого олсон оддын тоонд багтдаг. Hopper HQ-ийн хамтран байрлуулсан Инстаграмын баячууд 2019 нь хэрэглэгч олон нийтийн мэдээллийн сайтын нэг бичлэг дээр хэр их мөнгө төлөх боломжтой болоход суурилжээ. Судлаачид хамгийн нөлөө бүхий оддыг тодруулахдаа дундаж оролцоо, дагагчдын тоо зэрэг мэдээллийг авч үзсэн байна.

Хоёр дахь жилдээ дараалан 21 настай реалити од Кайли Женнер жагсаалтыг тэргүүлж, орлогоо өсгөжээ.

Б.Алтантуяа

Categories
мэдээ нийгэм

Ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгдэж, Үүр, Сөгнөгөр, Балж, Хэрлэн гол Багануур дүүрэг, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинг 5-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн Ховд , Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см давсан хэвээр байна. Долоодугаар сарын 27-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Эг гол Хантай баг, Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 20-30 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн аюултай түвшинг 25 см давна. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд уяандаа ороогдож нас барсан хэрэг гарчээ

Өчигдөр Төв аймагт хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал 10 сартай эрэгтэй М нь гэрийнхээ хананаас уяатай байхдаа уяандаа орооцолдож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг харамсалтай хэрэг гарах үеэр түүний эцэг эх нь 9 настай ахад нь “дүүгээ харж байгаарай” хэмээн захиж үлдээгээд сумын төв рүү явсан байжээ. Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ хараа хяналтаа сайн тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 59 хүн усанд осолджээ

Он гарсаар долдугаар сарын 23-ны өдрийг хүртэл 13 аймгийн 36 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 68 тохиолдол гарч, 59 хүн амь насаа алдсан байна. Амиа алдсан иргэдийн 50 нь том хүн, 9 хүүхэд байна. Нийт бүртгэгдсэн усанд осолдсон тохиолдлын 88 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Оны эхний зургаан сарын байдлаар нийт 34 хүн усанд осолдсон бол долоодугаар сар гарч, амралт, аялал зугаалга эхэлснээр усны ослын тоо нэмэгдэж, зөвхөн энэ сард 25 хүн усны ослоор амь насаа алджээ.

Categories
мэдээ нийгэм

Триатлоны тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт эхэллээ

Тэсвэр хатуужлын спорт Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Архангай аймгийн Өгийнуурт эхэллээ. Хоёр хоног үргэлжлэн явагдах тэмцээнийг Монголын триатлоны холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “UBB” компани, хамтрагчаар БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар тус тус оролцож байна. Тэмцээнийг Олон улсын Триатлоны холбооны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр /уулын дугуйтай/ спринт зайд элит, өсвөр, сонирхогчдын Age групп эрэгтэй, эмэгтэй болон багийн төрлөөр зохион байгуулж байна. Уг төрлийг сонирхогчдын дунд Try-Tri уралдаан болж, шилдгүүдээ тодруулахаар болжээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсын шилдэг триантлончид бүгд оролцохоос гадна Иокохамгийн ДАШТ-ий цувралд өрсөлдсөн Ц.Цэрэнбат Японоос, 2005 оны анхны УАШТ-ий мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж уралдахаар болсон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Тэмцээний зай:

  • Элит, өсвөр үе U19 : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх
  • Сонирхогчдын Age group : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх (20-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас)
  • Өсвөр үе U15 : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх
  • Сонирхогчдын Try-Tri : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх
Categories
мэдээ нийгэм

Товчоо, хяналтын цэгүүдэд хориглосон эд зүйлийг илрүүлэх хяналт шалгалт хийж байна

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хууль тогтоомжоор хориглосон эд зүйлийг илрүүлэх, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Дээрх шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд, Завхан чиглэлийн автобусанд тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд иргэд та бүхэн тарваганы нойтон тулам тээвэрлэн авч явахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослыг цахимаар бүртгэнэ

Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран 2019.08.01-ний өдрөөс даатгалын тохиолдол буюу хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг аль даатгалын компанид бүртгүүлснээс үл хамааран нэгдсэн тусгай утас /1800-1177/, “Албан журмын даатгал” аппликейшн ашиглан ослын дуудлага, мэдээллийг өгөх боломжтой боллоо.