Categories
мэдээ нийгэм

Цагаан зээрд хил дамнан нүүх болжээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 24 цагаан зээрд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэж, судалгаа хийжээ. Цагаан зээрд ихэвчлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт нийт 247,380.23 км2 талбайг хамран нутаглаж, намрын улиралд ихэвчлэн нүүдэл хийж буйг тогтоожээ.

Сүүлийн хоёр жилийн байдлаар хүзүүвчтэй цагаан зээрийн сарын бүрийн шилжилт хөдөлгөөнийг дундажлан үзэхэд цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал 2017-2018 онд хүзүүвчтэй цагаан зээрдийн гурав нь хойд хөрш рүү хил дамнан нүүдэллэсэн бөгөөд хоёр нь тодорхой хугацааны дараа Монголд буцаж ирсэн байна. Тиймээс цагаан зээрийн хил дамнасан нүүдлийн замыг хамгаалах оновчтой менежментийг сонгон нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн гамшгаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр үргэлжилсэн бороо, бусад нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны долдугаар сарын 27-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг.Төвийн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, баруун болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 23-28 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 849 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүлтүүр суурилуулсан автобуснаас ялгарах хорт бодисын хэмжээ буурчээ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгсэлд шүүлтүүр суурилуулж байгаа. Уг төслийн дараагийн шатыг хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 500 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд эхний ээлжид 100 шүүлтүүр суурилуулсан байгаа аж. Энэ удаад мөн тооны автобусанд DPF шүүлтүүр суурилуулах юм байна. Уг ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг ирэх сарын 22-ныг хүртэл бүртгэж, сонгон шалгаруулах ажээ. Түүнчлэн шүүлтүүр суурилуулах зардал өндөр байдаг ч гэлээ суурилуулснаар автобуснаас ялгарах хорт бодисын хэмжээ 90 хүртэл хувиар буурсныг албаныхан онцолсон юм. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгардаг утаа, тортог агаарын бохирдлын 10 орчим хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 22 хүртэл үргэлжилнэ

2018-2019 оны цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлсэн байгаа. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулах аж.

“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах юм байна.

2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр зургаан цэцэрлэг, зургаан цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, нийт хүчин чадлыг 2140-өөр нэмэгдүүлсэн байна.

Мөн байгууллагын стандартын шаардлага хангасан есөн цэцэрлэгийн 19 бүлэгт 690 хүүхдийг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг шинээр үүсгэн байгуулагдаж, 3183 хүүхдийг, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулан 1.425.0 сая төгрөгийг шийдвэрлүүлснээр 3087 хүүхдийг, зургаан цэцэрлэгт есөн гэр бүлгийг шинээр нээж, 251 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар хамран сургалт 80.1 хувьд хүрсэн дүнтэй гарчээ.

Categories
мэдээ нийгэм

БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд ноён Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Мөн тэрбээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төсөл Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид тус төслийн нээлтэд оролцоно.

Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр их хэмжээний усархаг бороо орно

Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр үргэлжилсэн бороо, бусад нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг.Төвийн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, баруун болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 23-28 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн Даншиг наадмын нээлт шөнө боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” наадам өчигдөр эхэллээ.

Энэ удаагийн даншиг наадмын нээлтийн арга хэмжээ шөнө боллоо. Нээлтийн арга хэмжээнд Гандан хийдэн лам хуврагууд, аймаг, сумын алдарт уяачид оролцсон байна. Баярын хөтөлбөр үндэсний урлагийн тоглолтоор эхэлж, тус аймгаас төрөн гарсан урлагийн алдартнууд ая дуугаа өргөж, орчин үеийн олон улсын стандартад нийцсэн шөнийн гэрэлтүүлэгээр өндөрлөжээ.

Аймгийн төв талбайд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан байгуулсан цамхагийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко гэрэлтүүлэг аж. Уг гэрэлтүүлэгт засвар үйлчилгээ хийх тохиолдолд цамхгийн суурь нь хоёр метр хүртэл буулгаж болдог, ашиглахад хялбар ухаалаг шийдэлтэй юм байна. Даншиг наадам хоёр өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлгүүд мэс засал, гэмтлийн тасагтай болно

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ.

Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал нэгдүгээр үе шатанд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмчилгээ багтаж байгаа юм.

Хоёрдугаар үе шатанд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа, целлюлит /хумс шигдэх/ зэрэг эмчилгээ багтжээ.

Гуравдугаар үе шатанд тодорхойгүй шалтгаант гэдэсний түгжрэл, мэс заслын дараах гэдэсний түгжрэл, ходоодны цочмог цус алдалт, шаант чөмөгний гандан хэсгийн дээд, дунд битүү хугарал, нойр булчирхайн үхжилт үрэвсэл зэрэг эмчилгээ багтсан байна.

Өдгөө гурван дүүрэгт нээгдээд буй Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид бусад дүүрэгт шат дараатай нээн ажиллуулахаар төлөвлөж буй бөгөөд 2019 онд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олширч буй юм. Мөн иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авч, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасч буй чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам хүртэлх туслах замыг өнөөдрөөс хэсэгчилж хаана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам хүртэлх /зорчих хэсгийн баруун тал/ туслах замыг 2019 оны долоодугаар сарын 27-ноос хэсэгчлэн, долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж, дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болсон байна.

Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Элэгний B, C вирус илрүүлэх шинжилгээнд 3700 гаруй хүн хамрагджээ

ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өчигдөр Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн.

Зөвхөн элэгний эхо үзлэг, В, С вирусын илрүүлэх шинжилгээнд 3700 гаруй хүн хамрагдсан байна. Мөн энэ үеэр улсын I, II, III төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ болон Мөнгөн гүүр эмнэлэг, Элэгний төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд дотор эхо үзлэг хийж, зөвлөгөө өгсөн юм.