Categories
мэдээ цаг-үе

Б.Чинбат: ОБЕГ-аас өдөр тутам сэрэмжлүүлж байгаа ч хоёр хоногт нэг иргэн усанд живж амиа алдаж байна

Урин дулааны үед иргэд голын эрэг барааддаг. Энэ үеэрээ согтууруулах ундаа хэрэглэснээр усанд осолдох тохиолдол элбэг. Жилд дунджаар 88 иргэн усанд осолдож амиа алддаг гэх тоон судалгаа бий. Энэ талаар Нийслэлийн ОБЕГ-ын сургалт судалгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.Чинбаттай ярилцлаа.


-Амралт зугаалгын үе эхэлжээ. Туул голын эргээр майхан барьж тухалсан иргэд олон байна. Өдөр тутам шахуу л усанд амь эрсэдсэн тухай мэдээ дуулдах юм. Гол төлөв ямар шалтгаанаар усанд эндэж байна вэ?

-Нийслэлийн ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн сүүлийн таван жилийн гол усны ослын талаар хийсэн товч судалгаа байдаг. Энэ судалгаанд үндэслээд харахад хүйтэн сэрүүн өдөр олон, бороо хуртай жил усны ослын тоо буурдаг. Үерийн аюул бол нэмэгдэнэ. аагим халуун нартай өдөр олонтой жил усны осол нэмэгддэг. 2017 онд гантай жил болоход усны осол их байсан. Нийслэлийн хэмжээнд 30 гаруй хүн амь насаа алдаж байсан. Харин 2018 онд хур бороотой жил 10 гаруй хүн л усанд осолдож амь алдсан байгаа юм. Энэ он гараад хавар жаахан цас ороод л дараа нь их халлаа. Халуун нар шарж байгаад л агшин зуурт ширүүн бороо орж байна. Энэ бүхэн цаагуураа дэлхийн цаг уурын өөрчлөлттэй хамааралтай.

-Энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд усанд амь насаа алдсан хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-Амралт зугаалгаар явж байгаад 14 хүн амь насаа алдсан. Үүний 11 нь насанд хүрсэн хүн байгаа юм. Гурав нь бага насны хүүхэд байна.

-Нийслэлийн ОБЕГ-аас энэ аюул ослоос сэргийлсэн ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Нийслэлийн засаг даргын захирамжаар бид ес дэх жилдээ “Туул гол” гэх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн цЕГ-тай хамтарч зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. Иргэдийн амралт зугаалгын үе эхэлсэн улиралд гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул гол дагуу завьт эргүүлийг ажиллуулдаг. Завьт эргүүл маань Туул голын дагуу хоёр чиглэлд явдаг. Эхнийх нь Гачууртаас Маршалын гүүр хүртэл. Нөгөө хэсэг нь Маршалын гүүрнээс Сонгинын амралтын гүүр хүртэл эргүүлд гарна. Энэ жилийн тухайд бага зэрэг өөрчлөлт хийсэн. Нийслэлийн зургаан дүүргийн албан хаагчдыг хамруулах зорилгоор хуваарилж өгсөн. Тухайлбал Гачууртаас Баянзүрхийн гүүр хүртэл Баянзүрх дүүрийг ОБЕГ, Хан-Уул дүүрэгт бол Хан-Уулын ОБЕГ гэх мэтээр хуваарилж өгсөн юм. Голын эрэг дагуух амарч буй иргэдэд эргүүлийн ажилчид маань тогтмол сэрэмжлүүлж байгаа ч усны осол огт буурахгүй байна. Тавдугаар сарын 20-доос долдугаар сарын 20-ныг хүртэл хоёр сарын хугацаанд 14 хүн эндсэн байна. Хоёр хоногт л нэг хүн усанд живж байна гэсэн үг.

-Сэрэмжлүүлээд байхад энэ төрлийн осол гарсаар байгаа нь юутай холбоотой вэ. Иргэд хэнэггүй байна уу?

-Хэнэггүй, өөрсдийнхөө амь насанд дэндүү хайргүй байна л даа. Нийслэлийн ОБЕГ-аас голын эрэг дагуу эргүүл хийж сэрэмжлүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч өдөр бүр шахуу сэрэмжлүүлдэг. Ингээд байхад л гол руу очиж живээд байх юм. Мөн энэ талын мэдлэг хомс байх шиг санагддаг. Манайхан амралтыг архигүйгээр төсөөлөхөө больчихсон. Голын эрэг дээр очоод заавал архи ууж байж л таашаал авдаг болчихож. Усанд живж амь насаа алдсан хүмүүсийн 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Үүнтэй зэрэгцээд усанд осолдсон хүмүүсийн 90 хувь сайн сэлдэг байсан. Согтоход зориг орно. Эрдээд үсрээд ороход нь шөрмөс нь татаад урсчихна шүү дээ.

Таны биеийн халуун 35 градус, гадаа халуун 35 градус нийлээд 70 градус. Таны уусан архины 40 градусыг нэмэхэд 100 гараад явчихна. Үүний тал хувийг нь л авч үзье л дээ. 50 градус. Гадаа 30 гаруй градусын халуунд гол болон нуурын усны халуун 15 градус л байдаг. 50 градусын халуунтай бие усанд сэрүүцэхээр ороход бие тэлнэ. Та хичнээн мундаг сэлдэг байлаа ч нэг даллаад л шөрмөс тань татаад живнэ. Гол хүчин зүйл энэ байна. Аялж зугаалж явахдаа согтууруулах ундаа битгий хэтрүүлж хэрэглэ. Бага хэмжээгээр ч болов архи уусан үедээ гол, нуурын усанд битгий ор. Ингэснээр та амь насаа хамгаалж байгаа хэрэг.

-Усанд эндсэн 14 хүний гурав нь хүүхэд байсан талаар та яриандаа дурдсан. Эцэг, эхчүүд анхааралгүй байна уу?

-Нэгдүгээрт, анхаарал халамж дутсанаас осолдож байгаа юм. Эцэг, эхчүүд модны сүүдэрт хөзөр тоглоод сууж байдаг. Хүүхдүүд нь голын эрэг дагаж гүйж байгаад л хөл алдаад гол руу уначих тохиолдол их байна. Нэмээд хэлэхэд манайхан голын эрэгт очоод хүүхдэд шаар юм уу бөмбөг өгчихдөг. Харилцаж тоглож байгаад бөмбөгөө ус руу оруулчихдаг. Араас нь ороод л урсчихаж байгаа юм. Ийм тохиолдол олон бүртгэгдсэн.

-Энэ жилийн тухайд үерийн түвшин ямар байна?

-Усны түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа. УЦУОШГ-аас гаргасан мэдээллээр бол Алтай хангай, Хэнтийн уулсаас эхтэй голуудын түвшин зарим газраа 50 орчим см-ээр нэмэгдсэн байсан. Өмнө таны бүсэлхийгээр татдаг байсан ус л далд орох хэмжээний болсон байна гэсэн үг. Голын эрэг дагуу болгоомжтой аялж зугаалах хэрэгтэй. Энэ сарын 27-28-нд зүүн, баруун, төвийн болон хангайн даншиг наадмууд болно. Манайхан ч наадамлахаар нутаг орноо зорино. Нутгийн танил найз нөхөдтэйгөө уулзана. Өдөр наадамлаж байгаад л орой голын эрэг орно. Наргина. Уугаад зориг орж сэтгэл хөөрөөд ус руу үсэрнэ. Ингэж яваад л энддэг байхгүй юу. Хөдөө орон нутгийн наадамд зорьж байгаа иргэд үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Нэмээд хэлэхэд болзошгүй үер усны аюулаас сэргийлж, дулаан хувцас авч явах шаардлагатай. Дээрээс нь техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах нь жолоочийн үүрэг.

-Живсэн хүнийг уснаас гаргаад үзүүлэх анхан шатны тусламж нь юу вэ?

-Та усанд сэлж чаддаг бол түргэн хугацаанд уснаас гаргах хэрэгтэй. Гаргасан даруйдаа ухаан оруулах хэрэгтэй. Амьсгалж байгаа эсэхийг нь шалгаад хажуулдуулж хэвтүүлнэ. Шалгасныхаа дараа цээжин дээр нь 30 удаа дарж хиймэл амьсгаа хийнэ. Үүний дараа хоёроос гурван удаа хиймэл амьсгаа хийнэ. Үүний дараа дахиад л цээжин дээр дарна. Энэ үед хавь ойрд байгаа хүмүүст мэдэгдэж түргэн тусламж дуудах хэрэгтэй. Ийм байдлаар л ажиллана даа.


Categories
мэдээ цаг-үе

Н.Энхбаяр: Газрын тосны үйлдвэр энэ есдүгээр сард баригдаж эхэлнэ

Н.Энхбаяр эдийн засагч мэргэжилтэй, 2007-2011, 2016- 2019 онд Монгол Улсын таван Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх, Дэлхийн банкинд ажиллаж байсан ажлын туршлагатай. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ажлаа өгчээ. Түүнтэй ярилцлаа.


-Дэлхийн банк Монголын эдийн засагт нааштай үнэлгээ өгч байхад ОУВС сөрөг үнэлгээ өгч байгаа нь ямар учиртай вэ?

-Дээрх байгууллагууд бол олон улсын хараат бус бие даасан байгууллагууд. ОУВС нь тухайн орны төсөв, мөнгөний макро түвшний санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, банк, санхүүгийн байгууллагуудтай түлхүү ажилладаг. Харин дэлхийн банк тухайн орны эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэх мэт бүх салбарыг цогцоор нь өргөн хүрээгээр үнэлж, үнэлгээ, дүгнэлт гаргадаг.

-Эдийн засаг урьдчилсан таамгаар өөдрөг гарч байна?

-Манай улсын эдийн засгийг 2008 оноос өмнөх ба хойших гэж хувааж болно. 2008 оноос өмнөх эдийн засаг уул уурхайн бус байсан. Тухайн үед эдийн засагт хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар зонхилж байлаа. Уул уурхайн эдийн засаг дахь нөлөө бага байсан. Харин 2007-2008 онд дэлхийн зах зээлд уул уурхайн эрдсийн үнэ огцом өссөнөөр манай эдийн засаг дахь уул уурхайн салбарын нөлөө хүчтэй эрчимжиж эхэлсэн. Тэр үеэс л манай улс анх удаа коксжсон нүүрс экспортолж эхэлсэн. Оюу толгойн ордыг ашиглахаар болсон. Улмаар томоохон ордуудыг ашиглаж эхэлсэн. Энэ бүхэн нь манай эдийн засгийг томруулаад зогсохгүй уул уурхайн салбарт зонхилох нөхцөл бүрдүүлсэн л дээ. Өнөөдөр дэлхий дахин манай эдийн засгийг уул уурхайн эдийн засаг гэж хүлээн зөвшөөрлөө. Экспортын 90 хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа. Төсвийн 50 хувийг уул уурхай бүрдүүлж байна. Өнөөгийн эдийн засгийн өсөлт нь уул уурхайн салбарын өсөлт гэж болно. Олон улс манай улсыг уул уурхайн түүхий эдээс хамааралтай гэж үзэж байна. Тиймээс манай эдийн засаг уул уурхайн салбараас маш их хамааралтай боллоо. Эдийн засгийн өсөлт, бууралт ч энэ салбараас хамаарна. 2016 оноос хойших эдийн засгийн өсөлт ч уул уурхайгаас хамаарч байгаа юм.

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн манайд хэр нөлөөлөх бол?

-Энэ бол 2018 оны гуравдугаар сараас үүссэн асуудал. АНУ анх америкчууд хятадуудтай хийсэн худалдаанаас ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байгаа тухай тайлан гаргасан. Үүнээс болж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эхний ээлжинд 50, 2018 оны намар 200, 2019 оны тавдугаар сард хэлэлцээр амжилтгүй болсон учраас 200 тэрбум долларын татварыг БНХАУ-ын талд тавих шийдвэр гаргасан. Одоохондоо бүх шийдвэр хэрэгжээгүй, түр намжсан.

ХУДАлДААНы ДАйН МАНАй ЭДийН зАСАгт сөргөөр нөлөөлнө

-Олон улсын байгууллагууд АНУ-ын Ерөнхийлөгч Д.трампын шийдвэрт яаж хандаж байгаа вэ?

-Сэтгэл түгшингүй хандаж байгаа. Олон улсын маш олон судалгааны байгууллага байдаг. Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллагууд байр сууриа илэрхийлсэн. Осакад болсон уулзалтаар Д.Трамп, Си Жинь Пин нар асуудлыг зөөлрүүлээгүй бол байдал бүр дордох байсан гэдэг дээр олон улсын байгууллагууд санал нэгдэж байна. Хэрэв асуудал хурцадсан бол дэлхий нийтээр 1.2 их наяд долларын алдагдал хүлээх байсан гэж тооцож байгаа юм. Хятадтай худалдааны харьцаатай зүүн өмнөд Азийн орнууд багаар тооцоход эдийн засаг нь 0.8 хувиар буурна гэсэн тооцоо гарсан. Энэ бүсэд манай улс багтаж байгаа л даа. Бид долоо орчим тэрбум долларын түүхий эд гаргаж байна. Түүнээс таван тэрбум долларын түүхий эдийг БНХАУ-д гаргаж байгаа юм. Зэс, нүүрсний орлого шүү дээ. Тиймээс худалдааны дайн манай эдийн засагт ч сөргөөр нөлөөлнө.

-Тэгэхээр манай эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаардаг байсан бол дээр нь худалдааны дайн гэдэг аюул заналхийлж байна гэсэн үг үү?

-Уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөг гэж байдаг. Зэс, төмөр, нүүрс, цайр гэх түүхий эдийн эрэлтээс шууд хамаарна. Эдгээр түүхий эд бол томоохон бүтээн байгуулалт, хүнд үйлдвэрийн түүхий эд. Эдийн засаг өсөхөд аж үйлдвэрийн салбар, томоохон бүтээн байгуулалт эрчимжинэ. Том гүрнүүдийн эдийн засгаас хамаарна гэсэн үг.

-Манай эдийн засаг солонгорох болов уу?

-2008-2009, 2015-2016 онд дэлхийн эдийн засаг хямарсан. Бид зэс, коксжих нүүрс голлож ярьж байгаа юм. Хятадын эдийн засаг буурвал гангийн салбарын хүрээ багасна. Энэ нь манай эдийн засагт шууд нөлөөлнө. Хятад хурдны төмөр зам их хэмжээгээр барих төлөвтэй байна. Энэ нь манай коксжсон нүүрсний ирээдүйд маш ашигтай тусна. Эдийн засгийн солонгын хувьд эхний ээлжинд мал аж ахуйгаа өөд нь татах хэрэгтэй. Эхлээд экспорт биш юм аа гэхэд нийслэлээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр найдвартай хангах хэрэгтэй байгаа юм. Гэтэл манай мал аж ахуй байгаль, цаг уураас хэт хараат байгаа нь хүн амын тал нь оршин суугаа нийслэлээ ч жилийн дөрвөн улиралд тогтмол хангаж чадахгүй байгаа юм. Энэ тохиолдолд эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Дараа нь мал аж ахуйн түүхий эдээ боловсруулах үйлдвэрийн асуудал бий. Мал аж ахуйд үүсч байгаа бас нэг том асуудал бол бэлчээрийн даац хэтэрсэн. Ялангуяа ямаа ихтэй бүсүүдэд.

-Даац хэтрэх маш аюултай гэж ярьдаг. Яг ямар аюул дагуулах вэ?

-Нэгдүгээрт бэлчээр талхлагдаад сэргэхгүй. Сэргэсэн ч маш их хугацаа шаардана. Өмнө нь 2-3 жилд сэргэдэг байсан бол удаан талхалбал арван жилээс нааш сэргэхгүй. Мал давжаарч, ашиг шим буурна. Эндээс эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх шаардлага үүсч, нэг малаас авах ашгийг нэмэгдүүлж, байгалиас хараат бусаар нийгмийг мал аж ахуйн бүтээгдэхүүнээр хангах зорилт тавигдаж байгаа юм.

ХЭрЭВ МАНАй гАзрыН тОСНы гАрц, НийлүүлЭлт БАгАДВАл ОХУ-ААС АВч БОлНО л доо

-Газрын тосны үйлдвэр ямар шатандаа явж байна?

-Газрын тос манайд стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог. Бид жил бүр тэрбум долларын нефтийн бүтээгдэхүүн импортолж байна. Цаашдаа хэрэгцээ улам нэмэгдэнэ. 100 хувь импортоор авдаг тул дэлхийн зах зээлийг дагаж үнийн савалгаанд их өртдөг. Валютын зарлага их гэх мэтээр нефть бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь маш чухал.

-Хойт хөршид асар их нефть байхад үйлдвэр барихад алдагдалд орохгүй биз дээ?

-Орохгүй. Түүнээс гадна зүүн өмнөд Азид нефтийн үйлдвэргүй байсан хоёрхон орон болох Лаос, Мьянмар нефть боловсруулах үйлдвэр барьж дуусч байна. Азид нефть боловсруулах үйлдвэргүй орон манайх болох гээд байсан. Тийм учраас нефтийн үйлдвэр барих ажлыг эрчимжүүлсэн. Бид эхний ээлжинд дотоодын түлшээ 100 хувь хангахгүй ч аажмаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл өснө. Эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ.

-Нефтийн үйлдвэр барина гэдэг тийм ч амар юм биш байх?

-Нэлээн нарийн технологитой үйлдвэрлэл. Өнөөгийн байдлаар дэд бүтцийн асуудал шийдэгдээд, намраас үндсэн үйлдвэрээ барьж эхэлнэ. Гурван томоохон үндсэн асуудал шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Үйлдвэр цахилгаан станцтай адил горимоор ажиллана. Түүхий эд тасралтгүй 24 цагаар нийлүүлнэ. Үйлдвэрлэлийг эхэлсэн л бол зогсоохгүйгээр олон жил ажиллуулна. Гаргасан бүтээгдэхүүнээ тасралтгүй тээвэрлэх ёстой. Үйлдвэрийн асуудлыг үндсэндээ шийдсэн. Одоо түүхий эдээ тээвэрлэх хоолойн асуудал бий.

-Дамжуулах хоолойн асуудал маш түвэгтэй гэсэн мэргэжилтнүүдийн яриа байдаг?

-Дээр үед Т.Намжим гуайн япончуудтай хийсэн урт хугацааны нефть нийлүүлэх гэрээ байдаг. Тэнд Япон, Орос, Монголын талууд нефть нийлүүлэх санамж бичиг байсан. Түүнийг үзэж байсан. Хэрэв манай газрын тосны гарц, нийлүүлэлт багадвал ОХУ-аас авч болно л доо. Бас нефтийн найрлагын асуудал бий. Манай нефть Оросынхоос ялгаатай. Гэтэл үйлдвэр нь тухайн нийлүүлэх нефтьдээ тохирсон технологитой байх ёстой.

ОйрддэлхийдОюутОлгОй шиг тОМ зЭСийН ордашиглалтадорохгүй

-Зэсийн үйлдвэрийн асуудал яригдаж байгаа юу?

-Зэсийн үйлдвэрийн хувьд эхний ээлжинд Оюу толгой, Эрдэнэтийн ордын алийг нь түшиглэх вэ гэдэг асуудал байгаа. Газар зүйн байршлыг шийдэх асуудал яригдаж байна. Зэсийн үйлдвэр барихад дагалдах бүтээгдэхүүний асуудал бий. Зэсийн үйлдвэрээс боловсруулахад ашигласан их хэмжээний химийн бүтээгдэхүүн гардаг. Тэр их хэмжээний химийн бодисийг хааш нь шингээх вэ гэдэг нь нэлээд түвэгтэй. Маш хортой хүхрийн хүчил их хэмжээгээр гарна. Гэхдээ энийг үйлдвэрлэлд ашиглаж болдог. Харин хаана, ямар зах зээлд нийлүүлэхээ сайн шийдэх хэрэгтэй юм билээ. Усны асуудлыг шийдэх хэрэгтэй. Бас технологийн нарийн асуудлууд байдаг. Өртөг ч өндөртэй.

-Тэгвэл баяжмал гаргах нь ашигтай юу?

-Миний бодлоор бол баяжмал эрэлт ихтэй. Үнэ өндөр байхад баяжмалаа зарсан нь ашигтай. Тэрнээс гадна Хятад их хэмжээний баяжмал аваад байгаа нь өөрсдөө зэс хайлах маш олон үйлдвэртэй байдаг учраас их хэмжээгээр аваад байгаа юм. Баяжмалаас зэс гаргаж үйлдвэрүүд ашиг олж байна. Гэтэл бид өөрсдөө зэс хайлаад эхэлбэл тэд их хэмжээгээр авах эсэх нь эргэлзээтэй. Зэс өөрөө олон улсад өндөр стандарттай. Хаана зарагдах вэ гэдэг бас асуудал.

-Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн таамаг байдаг?

-Эрэлт нэмэгдэнэ. Гэхдээ огцом биш, аажмаар. Олон улсын зэсийн холбооны судалгаагаар зэсийн нийлүүлэлтэд жаахан асуудал үүсч мэдэхээр байгаа. Ашиглаж байгаа зэсийн том ордуудын насжилт өндөр болсон. Шинээр хөрөнгө оруулсан ордууд манай Оюу толгой шиг ашиглах цаг нь ойрхон биш. Дараагийн том ордууд ашиглалтад ороход 6-7 жилийн хугацаа бий.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-д “Дэлхийг дэлдийлгэх ганц “од”-той болмоор байна” хэмээн өгүүлжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Манай сонины брэнд булан гэгддэг “Танайд өнжье” буландаа энэ удаад ардын дууч Б.Алтанжаргалыг онцлон, сурвалжлах багийнхан маань Багануур дүүрэгт байх гэрт нь очиж амралтын нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Дуучин залуу энгийн уурхайчин нэгэн гэдгийг үзэгчид тэр бүр мэдэхгүй болов уу. “Танайд өнжье” булангаа нэг болон 13 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Эдийн засагч Ч.Өнөрбаяртай хийсэн ярилцлага болон Э.Бат-Үүлийн цуврал нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үзэл бодлын алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч П.Хашчулууны “Дэлхийг дэлдийлгэх
ганц “од”-той болмоор байна” нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

“Үндсэн хуульд
оруулах нэмэлт, өөрчлөлтийн
төсөл, санал дахь байгалийн
баялаг, эдийн засгийн бусад
асуудал” сэдвийн хүрээнд
өнгөрсөн баасан гаригт хэлэлцүүлэг болж өнгөрлөө. энэ тухай мэдээллийг гурав, тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Монголдоо ганц байдаг гимнастикийн заал нурах аюулд орсон байна. Энэ тухай сурвалжлагыг Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс уншаарай.

Мөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан Д.Очирбат гуайтай хийсэн сонирхолтой ярилцлагын үргэлжлэлийг нийтэллээ, 16 болон 17 дугаар нүүрнээс уншиж сониирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн нас баржээ

Related image

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал гэх оноштойгоор АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Харамсалтай нь О.Дөлгөөний бие сайжрахгүй байсаар өнөөдөр нас баржээ. Энэ тухай мэдээллийг түүний багш О.Баярцогт фейсбүүкээр олон нийтэд мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд 7795 иргэнээс 200 мянган гаруй санал иржээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс санаачлан боловсруулж, 2019 оны 6-р сарын 06-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1, 5.3-р зүйлд заасан зарчим, УИХ-ын даргын 2019 оны 159-р захирамжаар өгсөн чиглэлийн дагуу иргэд, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал авах ажлыг 2019 оны 6-р сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргасан.

Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн даргын 2019 оны 400 дугаар захирамжаар байгуулагдсан зохион байгуулалт хариуцсан ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад, УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авахад нийт оролцогчдын 19 хувь нь санал гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хийх нь зөв үү гэсэн саналыг ард иргэдээс авсан байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэргээр нийт 7795 иргэнээс 200 мянга 439 санал ирүүлснийг нэгтгэн үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дунджаар санал ирүүлсэн иргэдийн 82 хувь нь дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоол, хүнсний гаралтай хордлого, халдвараас сэрэмжлүүлж байна

Image result for хоолны хордлого

Сүүлийн үед хоол, хүнсний гаралтай хордлого, халдварын гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгч байна. Үүнд:

  • Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
  • Хүнсний бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр хангагдсан, зориулалтын ажлын байр бүхий үйлчилгээний газраас худалдан авах,
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалалтын хугацаа, нөхцөл зэргийг харж, хаяг, шошгогүй, хаана хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гар дээрээс худалдаж буй хүнс, хоолыг авахгүй байх,
  • Шаардлагатай бол худалдаа, үйлчилгээний ажилтнаас хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл, зөвлөгөө авч, гарал, үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажилтын баримт бичгийг шаардаж үзэх,
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах, богино хугацаанд чанар байдлаа алддаг, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаарддаг өндөг, майонез, өндөг агуулсан бүтээгдэхүүн, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг хүнсийг хөргөгч, хөргүүрт хадгалсан үйлчилгээний газраас худалдан авах, эдгээр хүнсийг ТҮЦ зэрэг газраас худалдан авахгүй байх,
  • Гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх,
  • Нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүний таглаа, ёроолын хэсэг хонхойж, төмбийсөн, ан цав үүсч гэмтсэн, тундас үүссэн бол худалдаж авахгүй байх,
  • Хоолыг гүйцэд чанаж болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх, хоносон хоол идэхгүй байх, боловсруулсан хүнсийг хөргөгчид 040С-өөс доош хэмд таглаатай саванд хийж хадгалах, 3-6 цагаас дээш хугацаа өнгөрмөгц устгах,
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших, хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа заавал угаах,
  • Мах, ногоо зэрэг түүхий бүтээгдэхүүн, бэлэн, боловсруулсан хүнс бэлтгэдэг ванданг тус тусад нь ууттай байлгах.
  • Түүхий, болсон хүнсний зүйлийг бэлтгэх багаж, сав, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
  • Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
  • Усыг сайтар буцалгаж хэрэглэх, ус хадгалах савыг 2-3 хоногт суллан угааж цэвэрлэх,
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх зэрэг болно.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

100 айл орчмын замын ажлын явц 40 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг долдугаар сарын 1-нээс эхлэн хэсэгчлэн хааж, шинэчлэн засварлаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын явц 40 хувьтай байна. Энэ зам нь 12 метр өргөн дөрвөн эгнээ, замын хоёр талаараа 2.25 м өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц бүтээн байгуулалт хийгдэнэ.

Төлөвлөгөөний дагуу 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэлх 300 метр замыг долдугаар сарын 10-нд нээсэн бол үргэлжлүүлэн долдугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчлэн хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Х.Мөнхбат аврагчийг гурван өрөө байраар шагналаа

Xөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад гурван өрөө орон сууцыг “Хотгойдын хурд-4” Мөрөн хот үүссэний 210 жилийн ойгоор гардуулан өглөө.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан билээ.
Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь насыг аварч, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амийг аварсан зүтгэлийг нь аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ѳндрѳѳр үнэлж гурван өрѳѳ орон сууцаар шагнаж урамшуулжээ. Гурван өрөө байрны батламжийг аймгийн Засаг дарга Л.Ганболд өчигдөр гардуулан өглөө. Энэхүү шагналыг нүдээ олсон шагнал гэж үзэж байна. Учир нь сүүлийн үед улс орны төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж өчнөөн хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалсан онцгой байдлын газрын алба хаагчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Улсад юу ч хийгээгүй байж байгууллагын нэр дээрээс бөхчүүд барилдаж, түрүүлж үзүүрлэчихээд байр, машинаар байлуулж байна. Авах ёстой шагналыг авах ёсгүй хүмүүс нь авч байна гэж шүүмжилж байгаа бол энэ удаад онцгой байдлын газрын аврагчид гурван өрөө байр гардуулсан нь олны сэтгэлд их нийцэж талархал хүлээж байна.

Categories
мэдээ улс-төр

Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм.


Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд ноён Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Мөн тэрбээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төсөл Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид тус төслийн нээлтэд оролцоно.

Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл шүд хөтөлбөрт 39.417 хүүхэд хамрагджээ

Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт энэ оны хагас жилийн байдлаар нийт 39 мянга 417 хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхэд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоо гэсэн үйлчилгээ авсан байна. Хөтөлбөрийг 2019-2023 онд, таван жил хэрэгжүүлэх бөгөөд, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Монгол Улсад 2-12 насны 725 мянган хүүхэд байгаа бөгөөд эхний ээлжид буюу 2019 оныг дуустал 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм. Монгол Улсад 2-6 насны 366 мянган хүүхэд байгаа юм. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах зорилготой аж.