Categories
мэдээ нийгэм

БГД-т улс төрийн зорилгоор хууль бус томилгоонууд хийгдсэн явдал удаа дараа гарчээ

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бурмаа нар өнөөдөр “БГД-ийн боловсрол, эрүүл мэндийн салбарыг самрахаа зогсоо” сэдвээр мэдээлэл хийлээ.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа: Улсын их баяр наадмын өмнөх өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь долдугаар сарын 10-ны өдөр Б/34 дугаар тушаал гаргаж дүүргийн Засаг даргатай зөвшилцөж, мэдэгдэлгүйгээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг албан тушаалаас чөлөөлж, хууль зөрчсөн үйлдэл гаргалаа.

Эрүүл мэндийн тухай 12 дугаар зүйлийн 12.2-т “Аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны засаг даргатай зөвшилцөж, харъяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” заалтыг зөрчиж байна.

Үүнээс гадна Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Жаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Улс төрийн зорилгоор дахин нэг хууль бус томилгоо Баянгол дүүрэгт хийгдлээ.

Дүүргийн боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг Засаг даргатай зөвшилцөлгүй ажлаас нь чөлөөлсөн. Хэдхэн хоногт удаа дараа хууль бус томилгоонууд хийгдэж байна” гэлээ. Тэрээр эрүүл мэнд, боловсролын салбарын шалгуурт тэнцэхгүйн дээр дүүргийн Засаг даргатай зөвшилцөөгүй, хууль бусаар томилогдсон хүмүүстэй хамтарч болон ажиллах боломжгүй гэв.

Б.АЛТАНТУЯА

Categories
мэдээ нийгэм

Аж ахуй нэгж, иргэдэд зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна

Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчидэд зориулан гаргасан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/2195 тоот, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02-01-019/48 тоот зөвлөмжийг 127 аж ахуйн нэгж иргэнд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-03/3046 тоот мэдэгдлийг 36 иргэнд, нийт 163 аж ахуйн нэгж иргэнд хүргэж, гарын үсгээр баталгаажуулан авч биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Мустафа Шентоп: Турк, Монголын эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлнэ хэмээн найдаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, хүндэт зочин Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп энэ сарын 29-31-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээллийнхээ эхэнд хэлэв. Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга нарын уулзалтын үеэр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд дуулгав. Үүний зэрэгцээ Турк Улсын туршлага, ноу-хау, ололт амжилтаас Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал солилцсон байна.


Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн шугамаар Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирснийг Монгол Улсын Их Хурлын дарга тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийн төлөө буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн гэдгээ дурдлаа. Г.Занданшатар дарга үргэлжлүүлэн “Турк, Монгол хоёр улс санаачилж Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж ажиллахаар тохиролцсон нь манай хоёр орны хэл, соёл, түүх, угсаа гарлын язгуур ойролцоо байдагт тулгуурлаж байгаа юм” гэлээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдал, манай хоёр улсын хөгжил цэцэглэлт цаашид өргөжин дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байгаагаа мэдээллийнхээ төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга онцлов.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп илэрхийллээ. Олон мянганы улбаатай түүх, соёлын уламжлалт харилцаанд тулгуурлан Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй буй бөгөөд хоёр орны төрийн дээд байгууллагууд, Засгийн газрууд эв санаа нэгтэй байгаад баяртай байна гэлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа Эрхэмсэг ноён Мустафа Шентоп илэрхийлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбарын харилцаа чухал нөлөөтэй. Одоогоор хоёр улс эдийн засгийн харилцааны бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа хэмээн үзэж байна. Цаашид худалдааны эргэлтийг олон зуун сая ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа” гэв. Эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлэгч байгаасай хэмээн хүсэж буйгаа ноён Мустафа Шентоп илэрхийлээд хоёр орны холбогдох байгууллагууд энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм.

Турк, Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх гол гарц бол “Туркиш-Эйрлайнс” компанийн өдөр тутмын шууд нислэгүүд байх бөгөөд Туркийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн байгааг тэрбээр дуулгав. Тиймээс парламентын удирдлагуудын түвшинд “Туркиш-Эйрлайнс” компанийн тээвэрлэж буй зорчигчдын тоог нэмэгдүүлэх талаар санал солилцсон бөгөөд байр суурь нэг байгаа тул ойрын хугацаанд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж буйгаа ноён Мустафа Шентоп илэрхийллээ.

Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол Улсад 600 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгийг мөн тэрбээр тэмдэглэв. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп айлчлалынхаа хүрээнд тус байгууллагаас хэрэгжүүлж буй хоёр төслийн нээлтэд оролцох юм.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон албаны бусад хүмүүстэй ФЕТО террорист байгууллагын талаар мэдээлэл солилцсон талаараа ноён Мустафа Шентоп дурдаад, талууд байр суурь нэг байгаад баяртай байна гэв. Төгсгөлд нь тэрбээр Монгол Улс нь газар зүйн байрлал болон улс төрийн хувьд өрнө, дорныг холбогч гүүр хэмээн үздэг болохоо илэрхийлээд халуун дотноор угтан авсанд талархал илэрхийллээ.

Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд оролцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн нээлтэд оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Дарханаас ирэх рэйлбусны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбусыг өдөрт дөрвөн удаа явуулж эхэлжээ. Рэйлбус долоодугаар сарын 21-нээс эхлэн өдөр бүр, долоодугаар сарын 30-наас мягмар гаригаас бусад өдөрт Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих хуваарьтай байгаа. Рейлбус Улаанбаатараас өглөөний 09.10 цагаас хөдөлж, Дарханд 13.25 цагт очдог. Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчино. Тэгвэл өнөөдөр Дарханаас Улаанбаатартыг зорих рэйлбусны цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Учир нь, Дархан-УБ чиглэлд Төмөр замын засварын ажил хийгдэх тул рэйлбус Дарханаас 16.10 цагт хөдөлнө. Бусад өдрүүдэд тогтмол цагийн хуваарийн дагуу аялах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн замд ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдэд хяналт шалгалт хийлээ

Иргэдийн эрүүл, аюулгүй, амьдрах орчныг бүрдүүлэх, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд худалдаа, үйлчилгээ явуулж буй үйлдлийг таслан зогсоох зорилгоор Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Зуслангийн Цагдаагийн хэсэгтэй хамтран хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтад Жигжид, Шарга морьтын зуслангийн гурван замын уулзварт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд хамрагдлаа. Зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдэд ил задгай худалдаа, үйлчилгээгээ зогсоох талаар мэдэгдэж, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг таслан зогсоож ажиллалаа. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлага тооцохоор ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хонгконгод сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа

Хонгконгийн засаг захиргааны эсрэг 8 дахь долоо хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал сүүлийн өдрүүдэд хурцдаж, Хонгконгийн Олон улсын нисэх онгоцны буудал, БНХАУ-аас Хонгконгт суугаа Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн газрын байр болон Юэн Лонг, Шэюн Ван, Козвэйбэй зэрэг дүүргүүдийн нутаг дэвсгэрийг хамраад байна.

Жагсаалын үеэр жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болж Хонгконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэж, олон 10 хүн бэртэж гэмтжээ.

Иймд манай иргэд Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байж, жагсаал цуглаан болж буй газраар явахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтсон үедээ найман давхрын цонхоор унаж амиа алджээ

Архидан согтуурсны улмаас орон сууцны цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 22-ны 21.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “Найман давхрын цонхоор хүн уначихлаа” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны цонхоор 40 настай эрэгтэй А нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ оршин суудаг орон сууцны цонхоор унаж нас барсан байжээ.

Уг хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Иймд холбогдох байгууллагаас архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсыг олон улсад сурталчлах богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааныг өнгөрсөн тавдугаар сард зарласан билээ.

Уралдаанд нийт 20 орчим бүтээл ирүүлсэнээс “Зөвхөн Монгол Улсад үзэх, харах, мэдрэх боломжтой байгалийн, түүхийн, соёлын болон дөрвөн улирлын онцлогыг харуулсан 30-40 секундын дуу, дүрсний өндөр чанартай байх” шаардлагуудын дагуу дүгнэж, шалгаруулжээ.

Ийнхүү шалгарсан бүтээлүүдийн шагналыг өнөөдөр гаруулан өглөө.

Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог дүгнэн #FeelMongolia уралдаанд ирүүлсэн 19 бүтээлээс нэгдүгээр байранд нэг, хоёрдугаар байранд хоёр, гуравдугаар байранд гурван бүтээлийг тус тус шагнахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

I байр – Н.Баттулга 62 оноогоор

II байр – Э.Энхдэлгэр 59 оноогоор

II байр- С.Сайнхишиг 57 оноогоор

III байр- Э.Мөнхцэцэг 50 оноогоор

III байр- Б.Хишигбаатар 48 оноогоор

III байр- Н.Тэмүүн 47 оноогоор шалгарчээ.

Богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаанд оролцогчдын зүгээс энэ төрлийн зураг авалт цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддагч төрийн байгууллага үнэлэх нь тун ховор байдаг. Харин энэ удаагийн #FEELMONGOLIA богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан цаг үеэ олсон аялагчид тэр дундаа жуулчдыг татах бас нэг алхам болж байгаад талархаж буйгаа илэрхийлж байна. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг 1-5 жилийн хугацаанд цуглуулсан дүрс бичлэгүүд бүтээсэн” гэдгийг оролцогчид онцлон хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Налайхын автозамын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34,74 хувьтай явж байна. Уг төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа.

Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дуусчээ. Одоогийн байдлаар далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчим, Хөлийн голын гүүрийн ажлын явц 28.5 хувьтайгаар бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Аялал жуучлал, эдийн засгийн салбарт харилцаагаа өргөжүүлэхээр ярилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Дараагаар нь хэвлэлийн бага хурал хийв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНТУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тохиож байгаагаараа онцлогтой. БНТУ-ын Үндэсний их хурлын даргатай хийсэн албан ёсны яриа хэлэлцээрээр хоёр орны парламентын харилцааг бэхжүүлэх, аялал жуучлал, эдийн засгийн салбарт харилцаагаа өргөжүүлэхээр ярилцлаа. Монгол Туркийн харилцааг хөгжүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийг өргөжүүлж, Орхоны хөндийн аялал жуучлалын хөгжүүлэхэд хоёр орны парламентаас дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтлоо.

Туркийн туршлага, ноу-хаугаас суралцах, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжихээр боллоо. Туркийн олон улсын байгууллагын шугамаар олон төсөл хэрэгжсэн. Цаашид энэ төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Мөн урал-алтайн нэг ястны хэлний бүлэгт хамрагддаг улсуудтай парламентын хамтын ажиллагааны санаачлагыг дэвшүүлж ажиллахаар тогтсон. БНТУ-ын Үндэсний их хурлын даргын энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний өргөжин цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэдэгт баяртай байна.

БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп:

-Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна. Хоёр улс түүх, соёлын холбоогоор мянга мянган жилийн түүхийн холбоотой байдаг. Энэхүү дундын нийтлэг түүх соёлын өвөөр улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хоорондын харилцааг бүх салбарт хөгжүүлэх хүсэлтэй байна. Парламентын ассамблейг хийхээр уулзалтын үеэр ярилцлаа. Энэ ажлыг ойрын хугацаанд хийнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбар чухал нөлөөтэй. Эдийн засгийн салбарт өндөр хэмжээнд хүргэхийг хүсч байна. Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх салбарт бол Турк эйрлансийн шууд нислэг байгаа. Эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна.

Монгол Улсад 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ТИКА байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ хэлэлцээрийн үеэр дурдлаа.

Биднийг халуун дотноор угтан авсан та бүхэнд баярлалаа. Хоёр улсын харилцаа халуун дотно өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээв.