Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Олон улсын онгоцны буудал оготнын сүрэг хүлээн авахад бэлэн болжээ

Монголын хөдөө үлийн цагаан оготноор буцалж байна. Зам хөндлөн зогсоо зайгүй сүлжин гүйлдэх олон оготно хараад нүд эрээлжлэм болжээ. Зүүн тал Сүхбаатар, Дорнодоос эхлээд наашилсан оготнын сүрэг өдгөө Багахангайн урд талаас бүрхэн ирж байна. Тун удахгүй олон улсын онгоцны буудал оготнын сүрэг хүлээн авахад бэлэн болжээ. Тэгвэл юун олон улсад нислэг үйлдэхтэй манатай юм болно. Хамаг нарийн нандин утас шөрмөсийг нь мэрж тасдаад зогсохгүй, тэр олон мэрэгчийн ялгадас, үнэр танараар халдварт өвчин тархах аюултай хэмээн гадныхан манайхыг зүглэхгүй.

Албан эх сурвалжаас харахад Өмнөговь, Ховд, БаянӨлгий, Орхон аймгаас бусад 17 аймгийн 200 гаруй суманд үлийн цагаан оготно тархжээ. Энэ онд тархалтын дээд хэмжээндээ тулаад байгаа болохоор хэн хүнд илт мэдэгдэм бужигнаж байгаа гэнэ. Энэ мэрэгч дээд цэгтээ тултал үржиж тархахдаа манай нийт газар нутгийн гуравны нэг хувьд буюу 40 сая га талбайд ингэж олширч тархдаг бөгөөд үүнийг тэсрэлт гэж нэрлэдэг. Ер нь үлийн цагаан оготно 8-12 жилийн давтамжтай хэт олширдог бөгөөд үүнд хүний болон байгалийн хүчин зүйл маш их нөлөөлдөг гэж Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Д.Цэвээндорж ярьж байна. Докторын хэлснээр бол дэлхийн дулаарлаас үүдэлтэй хур тунадаг багасч, ган гачиг нүүрлэх нь үлийн цагаан оготно өсч үржих таатай нөхцөл болдог байна. Нөгөө талаар хөдөө орон нутагт малын тоо толгой ихэсч бэлчээр талхлагдаж байгаа нь энэ мэрэгчид үржих сайхан боломж олгодог. Тачирхан, богино, сийрэг өвс ургамал тэдний хангалуун сайхан өсч үржих суурь нь болдог байна. Хээр талыг хэрсэн зам харгуй дагаж оготнын сүрэг мянга мянгаараа тэлж үрждэг баримт бас байна. Замын тачир өвс идэж, эргэн тойрныг нь эзэлж түрэн түрсээр газар нутгаа тэлдэг. Мөн мэрэгчдийг хороож байдаг махчин амьтдын тоо толгой цөөрсөн бөгөөд тэдний ан ав хийх боломжийг хүмүүс бид хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, тэдний оготнотой хөөцөлдөх цаг завыг үгүй хийжээ. Малчид нэг газраа нүүлгүй удаан суурьших нь ойр орчмоо талхалдаг учраас оготно тэр хавьд илүүтэй үржиж өсдөг. Үржиж өссөн оготныг үнэг, хярс идэх гэхээр айлын ноход хөөж туугаад ойртуулна аа гэж байхгүй. Машин мотоциклийн дуу чимээ, бензин шатахууны үнэр ч хээрийн амьтдыг хулжаадаг. Ингэж л үлийн цагаан оготно үржих боломжийг хүмүүс өөрсдөө олгоод, тэднийг араатан амьтдаас хамгаалаад сууж байгаагаа мэддэггүй.

Доктор Д.Цэвээндорж “1861 онд Оросын эрдэмтэн үлийн цагаан оготныг анх нээж бүртгэжээ. 1829 онд энэ оготно Монголд олширсон гэж Австрийн эрдэмтэн анх бичсэн байдаг. Тэр үед яагаад одоогийнх шиг ингэж хор хохирол учруулаагүй юм гэхээр бэлчээр талхлагдаагүй, малын тоо толгой цөөн байж. Байгальд байх хэмжээгээрээ л байсан. Уг нь урагшаа Шилийн гол, хойшоо Байгал нуур хүртэл тархдаг байсан бол одоо үлийн цагаан оготно зөвхөн Монголын амьтан болж үлджээ. Өөр улсад байдаггүй” гэж ярилаа.

Энэ амьтан ингэж гэнэт ихээр өсч үржиж байгаа нь нэг талаасаа устах аюулын дохиог байгаль дэлхийгээс авсан учраас үр удмаа олноор нь үлдээж байгаа хэрэг. Ямартаа ч цөөрөх, устах ийм нэг дохио авсан амьтад гэнэ. Нэг оготно жилд 4060 ширхэг болж үрждэг. Дөнгөж төрсөн гөлчгий л гэхэд сарын дараа үржилд орж 1014 болж өсдөг ажээ. Тийм учраас тоо толгойг цөөлөх зайлшгүй шаардлагатай. 1960 оноос манайд үлийн цагаан оготныг авиа химийн арга буюу онгоцоор хор цацаж устгадаг байв. 2004 оноос энэ аргыг хориглосон нь 1994 онд Биологийн төрөл зүйл хамгаалах олон улсын конвенцид нэгдсэнээс үүдэлтэй аж. Энэ хор нь оготноос гадна бүлээн цуст бусад амьтдыг хөнөөгөөд байна гэж үзсэнээс хэрэглэхээ больжээ. Тиймээс оготнын хөеөг хураах гэх мэт амьдралын орчинг нь өөрчлөх замаар утсгах аргыг малчдад зөвлөдөг болсон байна.

Үлийн цагаан оготно гоц халдварт тахал тээвэрлэдэг гэж судлаач эрдэмтэн маань хэлсэн. Тиймээс хүний эрүүл мэндийг хамгаалахын тулд мэрэгчдийн тоо толгойг багасгахаас өөр арга байхгүй аж. Олноороо амьдарч байгаа мэрэгчдийн ялгадас салхи шуургаар хийсэн хоол унданд орох зэргээс үүдэн халдварт өвчин үүсэх эрсдэл байдаг гэлээ. Мөн эдийн засгийн үүднээс буюу малын бэлчээрээ хамгаалах зорилгоор энэ амьтныг цөөлөх зайлгүй шаардлагатай. Байгаль, экологийн доройтолд оготны хувь нэмэр маш их. Газрын дээрх өвс ургамлыг идээд зогсохгүй хөрсөн доорх үндэс, нахиаг нь ч мөн идэж устгадаг хорлонтой мэрэгч ажээ.

“Хамаг хөрс сүйтгэлээ, бэлчээр өвсгүй боллоо” гэж өдгөө ярьцгааж л байна. Яг энэ үед үлийн цагаан оготныг устгах нь маш их зардал гаргадаг нь тодорхой. Зүй нь оготны тоо толгой буурсан үед судалгааны ажилд хөрөнгө мөнгө нэмж зарцуулбал, хэт олноор үржихээс урьдчилан сэргийлж болдог байна. Харамсалтай нь,манайд ниргэсэн хойно нь хашгирав гээч болоод байгаа юм. Эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудаа дэмжиж, судалгаа шинжилгээний ажилд нь хүрэлцэхүйц төсөв мөнгө хуваарилдаг бол өнөөдрийн гамшигт байдалд хүрэхгүй.

Ийм хорон, богино хугацаанд асар хурдан өсч үрждэг үлийн цагаан оготныг хязгаарлах ажил манайд хангалтгүй байгаа нь тодорхой. Жилд 800 орчим сая төгрөг төсөвлөдөг нь 200гаад суманд хуваарилахаар аманд ч гүй, хамарт ч үгүй болдог аж. Уг нь энэ мэрэгчтэй тэмцэх ёстой хүмүүс нь малчид хэмээн эрдэмтэн маань хэлж байна. Гэтэл өнөөдүүл нь утсгах аргаа ч мэдэхгүй, заагаад өгөхөөр залхуураад хийдэггүй юм байх. Эсвэл “нүгэл” гээд халгаадаггүй гэсэн.

Үлийн цагаан оготно хот сууринд ойртож эзэлдэг үү гэж Д.Цэвээндорж доктороос асуухад “Дээхнэдээ Яармагийн орчмоор ороод ирсэн л байсан. Одоо Сүхбаатар, Дорнод аймгийн төвд байж л байгаа” гэв. Тэгвэл гай болж гоц халдварт тахал гарлаа гэхэд гол тараагч нь хэдэн саяараа Монголыг бүрхээд байгааг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Мэрэгчдээр дүүрч, аргаа барсан хотууд өнөөдөр ч дэлхийд байна. Нью-Йорк хотын хувьд 1940өөд онд хархандаа бариулах дөхөж байж. Лав 32 сая харх байсан гэсэн тоо байна. Хор цацах гээд янз янзын л арга чарга хэрэглэж байж мэрэгчээсээ салжээ. Одоо бол хотын эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээг тун сайн авдаг ажээ.

2010 онд Үндэсний тэжээвэр амьтны холбоо “Барилгын ажлын чанар, муу ус, хогноос болж Лондонгийн хархны тоо 38 хувиар өссөн” гэж мэдэгджээ. Мэрэгч устгагч хор хэрэглэсэн ч Английн нийслэлд 7,5 сая харх үлдсэн байна. Үүнээс гадна муу мэдээ нь мэрэгч амьтад элэг болон бөөрний өвчин үүсгэдэг вирус тээдэг нь хүнд халдварладаг. 1665 оны Лондонгийн их тахал хархнаас үүссэн гэдэг. Тэрхүү булчирхайн тахалд Лондончуудын 15 хувь нь өртсөн байдаг. Мөн 1666 оны их гал түймэр Лондон хотын хөрсийг шатаасан нь тус өвчинг устгахад тусалсан гэж үздэг.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 04-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ГХЯ-нд Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд Монгол, Казахстаны бизнес форум болно.

10.30 цагт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн даваанд шинээр тавьсан 1.2 километр авто замын нээлт болно. Утас: 99108750, 91148247

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд иргэн Ж.Наранбаяр цагдаа, прокуроруудын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ. Утас: 94009898

11.00 цагт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн чуулган болно. Утас: 88105278, 99010499

14.30 цагт ГХЯ-нд “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ” төслийн тайлан, стратегийг танилцуулна.

15.00 цагт “Аюуд” цамхагт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар мэдээлнэ. Утас: 99119636, 95709040

15.00 цагт МУИС-ийн хичээлийн I байран “Нано хиймэл дагуул ба Шинэ боломж” буюу Монгол Улсын хоёрдахь хиймэл дагуулыг зохион бүтээх “Тэмүүлэл” төслийг танилцуулна.

17.30 цагт “Корпорейт Хотел энд Конвеншн Центр”-т “Хүүхдийн эрүүл мэндийн форум” болно.

19.00 цагт “IСinema”-д “Алтан хальс” олон улсын кино наадмын нээлт болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Г” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Засгийн газрын таван гишүүн л давхар дээлтэй байхаар хуульчилж өгсөн

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавилаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Захиргааны ерөнхий хуулийг УИХ-аар хэлэлцэж хүрээг нь харьцангуй хумьсан. Одоо бол УИХ-ын чиглэл өгсөн асуудлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх авч хэлэлцэхгүй. Ийм л ерөнхий агуулгаар гарсан хууль. Миний хувьд энэ нь зөв байх гэж бодож байгаа. Цэцээс 2007 оны үед Засгийн газрын хамтын шийдвэрийг Захиргааны шүүх авч хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэрийг ч гаргасан байдаг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ сардаа багтаан өргөн барина хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн. Ямар өөрчлөлтүүд оруулахаар тогтов?

-Энэ удаагийн УИХ байгуулагдсан цагаасаа эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, ажлын хэсэг байгуулж олон талт үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвлөлдөх санал асуулгыг хоёр шаттайгаар зохион байгуулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 300 мянган иргэнээс санал авч тодорхой саналуудыг нэгтгэсэн. Мөн ШУА, Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, мэргэд, судлаачдын санал бодлыг тусгасан. УИХ дээр үе үеийн парламентын бүрэн эрхийн хугацаанд ажлын хэсэг байгуулагдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр гаргаж байсан саналуудыг ч харгалзаж үзсэн. Ингээд дөрвөөс таван чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг дээр санал нэгдэж байгаа.

-Яг ямар чиглэлүүд байна вэ?

-УИХ-ын үйл ажиллагааг хариуцлагажуулж боловсронгуй болгох чиглэлээр эхний өөрчлөлтийг хийнэ. 2000 оны долоон өөрчлөлтийн зургаан өөрчлөлтийг нь хэсэгчлэн болон бүтнээр нь сэргээж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй хоног хуралдъя гэж байгаа юм. Одоо бол 50-иас доошгүй хоног хуралдахаар заасан. Мөн УИХ-ын хууль батлах босгыг өндөрсгөнө. 2000 оны өөрчлөлтөөс өмнө УИХ-ын 51 гишүүнээр хурлын ирц бүрдээд, тус гишүүдийн 50 хувь буюу 26 гишүүн хууль баталдаг байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа хуулиар 39 гишүүн буюу нийт гишүүдийн олонх ирээд түүний ердийн олонх болох 20 гишүүнээр хууль батлах боломжтой.

Бид хуулийн төсөлдөө ирц нь 39-өөрөө байг, гэхдээ хууль эцэслэн батлах босго нь 39 буюу нийт гишүүдийн 50 хувь байх ёстой гэж оруулсан. Үүнээс гадна УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэж байгаа. Хэрвээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууцаар санал хураалтыг явуулахаар заасан. Энэ бол 2000 оны өөрчлөлтийг хэсэгчлэн сэргээж байгаа хэлбэр юм.

-Давхар дээлний асуудал яригдаж байгаа гэсэн. Хэрхэн өөрчлөгдөхөөр хуулийн төсөлд тусгасан бэ?

-Энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад үл хамаарах ажил албан тушаалыг хавсрахыг хориглосон. Үүнийг Үндсэн хуульд Ерөнхий сайд, мөн дөрвөн сайд УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хамт хийж болох юм гэж үзэж байгаа. Үүнийг 2000 оны өөрчлөлтөөр нээлттэй болгосноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ парламентаас бүрдэх болсон. Хэдий тодорхой хязгаарлалт хийх ёстой гэдэг дээр санал нэгддэг ч гэсэн үндсэн чиглэлийн яам, эсвэл гуравны нэг нь гэх мэтээр органик хуулиар зохицуулах гэж оролдсон. Энэ нь амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа учраас Засгийн газрын таван гишүүн л УИХ-ын гишүүн байхаар хуульчилж өгсөн.

-Ямар салбарын сайд нар давхар дээлтэй байна гэсэн үг вэ?

-Түүнийг Ерөнхий сайд өөрөө шийд гэж байгаа. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ хоёр эрхээс татгалзаж байгаа. Нэгдүгээрт, сайд нарыг томилдог бүрэн эрхээсээ татгалзах нь зөв гэж үзсэн. Хэрхэн танхимаа бүрдүүлж, мөн өөрөөсөө гадна ямар дөрвөн сайдыг парламентаас авч ажиллуулах эсэх нь Ерөнхий сайдын эрхийн асуудал болно гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн төслийг хэлэлцэн баталж байх үед зөвхөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр л зардлын шинэ төрөл үүсгэдэг болъё гэж байгаа. Үнэндээ жижиг мажоратори 76 тойргоор сонгогдож байгаа энэ үед тойргийн эрх ашгууд, жижиг зүйлүүд тусгагдсанаас болж төсөв танигдахын аргагүй болдог. Энэ нь эргээд улсынхаа эдийн засгийн тэнцлийг алдагдуулчихдаг. Үргүй зүйлд төсвийн мөнгийг урсгах үүд хаалга болчих гээд байдаг. Ялангуяа сонгуулийн урьд жил УИХ-ын гишүүд төсөв дээр их олон зүйл суулгаж, амладаг явдал гардаг. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зардал нэмэгдүүлэхийг хориглож байгаа юм. Энэ бол УИХ төсвийн талаарх бүрэн эрхээсээ татгалзаж, хязгаарлаж байгаа үйлдэл гэж ойлгож болно. Дараагийн чухал зүйл нь УИХ-ын бүрэн эрхийг дуусгавар болохтой холбоотой заалтуудыг нарийвчлан зааж өгсөн. Мөн УИХ-ын хяналтыг боловсронгуй болгох хүрээнд нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж болохоор тусгасан. Тэр тохиолдолд УИХ түр хороо байгуулна. Уг түр хороо нь ямар эрх үүрэгтэй байх, юу хэлэлцэх талаар хуульд нарийвчлан тусгаж өгнө. УИХ-тай холбоотойгоор ийм зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар ярьж байна.

-Засгийн газрыг тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар хуульд тусгасан зүйлүүд бий юу?

-Ерөнхий сайдад хэд хэдэн давуу тал олгож байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг олгож байна. Эрх мэдэл нь нэмэгдэж байгаа мэт боловч төдий чинээ үүрэг хариуцлага оногдох юм. Өмнө нь парламент нэг сайдад хариуцлага тооцоод явчихдаг байсан бол одоо нэг сайд алдаа гаргахад танхимаараа хариуцлага үүрдэг болно. Хариуцлагын тогтолцоог маш ойлгомжтой болгож байна гэсэн үг. Нөгөө талаараа гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх том алхам болно гэж харж байна. Засгийн газар хараат бус, зоригтой шийдвэрүүд гаргаж бүтээлч ажиллах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс ийм өөрчлөлт хийх юм. Ерөнхий сайдын өөртөө итгэл үзүүлэх байдлыг нь нарийвчлан зааж өглөө. Энэ нь Үндсэн хуульд байдаг ч Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх асуудлаар УИХ-д хандаж байгаагүй.

Ерөнхий сайд төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулж ирвэл УИХ гурав хоногийн дотор түүнийг хэлэлцэх ёстой. Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлж байна гэж үздэг парламентын сонгодог жишээ юм. Япон, Англи зэрэг олон оронд Ерөнхий сайд албан тушаал, танхимаа дэнчин тавьж байгаад том бодлогын асуудал оруулж ирдэг. “Үүнийг дэмжиж өгөхгүй бол би Ерөнхий сайдаа хийхгүй” гэдэг гэсэн үг. Энэ нь өөрийн албан тушаалаа бодлогын асуудалтай уядгаараа их ач холбогдолтой байдаг юм. Тиймээс энэ асуудлыг ихээхэн нарийвчилж өглөө.

Харин Төрийн албаны шатлан дэвших буюу мерит зарчимд суурилсан томилгоотой холбоотой асуудлыг анх удаа оруулж байгаа. Энэ 27 жилийн хугацаанд улс төрийн сонгуулиа дагаад маш их улстөржилт явагдаж, халаа сэлгээ болдог болсон. Үүнийг дагаад төрийн бодлого алдагддаг. Төрийн албаны чадавх ч их суларч байна. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтүүдийг оруулж өгч байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх үүрэгт өөрчлөлт орж байгаа юу?

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шалгуурыг өндөрсгөж, чиг үүргийг нь тодорхой болгож өгөх нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэмбэл яасан юм бэ гэх саналыг ч гаргаж байгаа. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн чиг үүргийн хуулиар тогтооно гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор органик 43 хуулиар Ерөнхийлөгчтэй холбоотой эрх үүргүүд нэмэгдсэн. МҮОНРТ-ийн удирдлагыг сонгохоос эхлээд маш олон зүйлд төрийн тэргүүн оролцдог. Энэ нь өөрөө хоёр Ерөнхий сайдтай юм шиг байдлыг бий болгож байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн чиг үүргийг маш тодорхой болгож, зөвхөн Үндсэн хуульд заасан асуудлаар л чиг үүргийг нь өргөтгөхөөр нарийвчлан зааж өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.

Мөн 55 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгодог байх гэсэн санал явж байгаа. Энэ бол их чухал санал. Өнөөдөр 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн хоёр удаа Ерөнхийлөгчид сонгогдох боломжтой байгаа. Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа сонгогдохын тулд ямар нэгэн ажиллагаа явуулдаг, дээрээс нь найман жилээр ажиллах нь үр дүнтэй биш байна гэдгийг ч иргэд хэлдэг. Тиймээс монгол хүний дундаж наслалт ч нэмэгдэж байгаа энэ үед Ерөнхийлөгчийн насны хязгаарыг авч үзэх нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм. 45 настайдаа Ерөнхийлөгч болчихоод 50 нас хүрэхтэй үгүйтэй суудлаасаа буудаг. Буусан хойноо нам руугаа орж, улс төр үймүүлдэг хандлагууд бий л дээ.

-Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах чиглэлээр ямар өөрчлөлтүүд орох вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгуулан бүх шатны шүүгчийг томилох шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргэдэг байя гэж байгаа. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг 21 хоногийн дотор багтаан батламжилдаг байх юм. Ерөнхийлөгчийн зүгээс зөвхөн Үндсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл батламжилахаас татгалзаж болно. Тодруулбал, нас, мэргэшилтэй холбоотой заалтаар л татгалзах эрхтэй. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийн томилгоо руу ордог байдлыг хязгаарлаж буй хэрэг юм. Шүүгчийн насны болон мэргэжлийн шаардлагуудыг өндөрсгөсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. ШЕЗ-ийн таван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос нэр дэвшүүлнэ. Мөн таван гишүүнд нь шат шатны шүүхийн байгууллагуудаас нэр дэвшүүлэх юм. Эдгээр 10 гишүүн нь ШЕЗ-ийн даргаа сонгох болно. Ингэснээр шүүгчийг томилоход хэн нэгэн улстөрч, Ерөнхийлөгчийн институци оролцохгүй. Нээлттэй, хараат бусаар шүүгч нар өөрсдөө томилох боломжийг олгож байгаа юм. Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг мөн байгуулъя гэж байгаа. Энэ хүрээнд шүүгч, шүүх засаглалтай холбоотой асуудлыг тэнд хэлэлцэх юм. Энэхүү Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь зургаан жилийн хугацаатайгаар сонгогддог есөн гишүүн байя гэх асуудлыг л тавьж байгаа.

-Нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулж байгаа. Өөрчлөлтүүд ямар давуу талтай гэж харж байгаа вэ?

-Сум, дүүргийн засаг дарга нарыг ард нийт өөрсдөө сонгодог болчихъё гэж байгаа юм. Сонгогдсон сум дүүргийн Засаг дарга нь баг, хорооныхоо Засаг даргыг томилно. Мөн тухайн сум, дүүргийн ИХТ нь аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог болох юм. Ингэснээр орон нутгийн сонгуулийн нэг шат байхгүй болж байна гэсэн үг. Мөн сум, дүүргийн Засаг дарга нар ард иргэдийнхээ итгэлийг авч ажиллах, улстөржихгүй байх нөхцөл бүрдэнэ. Дээрээс нь Дархан, Эрдэнэтийг хот байх асуудлыг авч үзэж байгаа. Ерөнхийдөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлуудыг авч үзнэ. Мөн Үндсэн хуулий Цэц, намуудын үйл ажиллагаатай холбоотой зарим нэг заалтуудыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулж байгаа. Одоогоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах асуудлууд багцлагдаад дууссан. Хаврын чуулганд багтаан хэлэлцэх байх гэж бодож байна.

-Сонгуулийн тухай хуулийг хэдийгээр өргөн барих бол?

-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж зарчмын хоёроос гурван зүйл дээр тохироод байгаа. Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үедээ гурван сонгуулийн тухай хуулийг нэг болгоод нэгтгэчихсэн. Энэ хууль нь өөрөө асар их зөрчилтэй. Уг хуулиар сонгууль явж дууссаны дараа Сонгуулийн Ерөнхий хорооноос маш том санал ирсэн. Орон нутгийн сонгууль, улс төрийн намын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн гурван өөр чиг үүрэгтэй сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь асар их зөрчилтэй байна. Тиймээс гурван тусдаа хууль болгож өгөөч гэсэн саналыг СЕХ-оос гаргасан. Иймд Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгээс гурван тусдаа бие даасан хуулийг боловсруулаад дуусч байна. Энэ гурван хууль дээр Засгийн газраас санал авч, ойрын үед өргөн барина. Энэ хаврын чуулганаар хэлэлцэж эхлэх байх гэж бодож байна. Сонгуулийн тухай хуулийг маш ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Тун саяхан л гэхэд уг хуулиас болоод Цэц дээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт сонгууль явагдаж чадахгүй хэмжээнд хүртлээ маргаан үүсч байна. Сонгуулийн тухай хууль тодорхой, ойлгомжтой байж л сонгогчдын эрх ашиг хамгаалагдана.

-“Жаст” компанийн төлөх ёстой Стандарт банкны өрийг Засгийн газар төлсөн. Энэ асуудлыг шийдэх ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ танилцуулах вэ?

– УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан Эрдэнэтийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт багтаан дүгнэлтээ гаргахаар ярилцаж байна. Ажлын хэсгийн хүрээнд “Жаст” компани Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж Стандарт банкнаас мөнгө зээлсэнтэй холбоотой асуудал олон жил яригдаж байна. Нийт 100 гаруй сая ам.доллар төлөх Арбитрийн шийдвэр гарсан. Засгийн газар тохиролцоо хийж 40 са ам.доллар болгон төлж, гадаад талдаа өрөө хаасан. “Жаст” компанид улсыг хохиролгүй болгох хэмжээний хөрөнгө бий. Урьдчилсан үнэлгээгээр “Жаст” компанид 200-гаад тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэж үзэж байгаа. Тэдгээрийг борлуулах замаар улс энэ хохирлоо эргэн барагдуулах ёстой. Энэ ажиллагаа хуулийн хүрээнд явах ёстой юм.


Categories
мэдээ цаг-үе

Лодонгийн Дандарын Ганбаатар: Аав маань сэргэлэн, самбаатай хүн байсан учир цөөхөн буудсан тал руу дайрч дайсны бүслэлтээс нөхдөө авч гардаг байсан юм билээ

Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч, ард түмний дунд “Алаг морьт Дандар баатар” гэх нэрээрээ алдаршсан цэргийн зүтгэлтэн байсан юм. Тэрээр 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Рашаант” хэмээх газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ. Найман нас хүртлээ төрсөн эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Лодонгийн Лувсан гэгчид үрчлэгдсэн байна. Лувсан бол эхнэр хүүхэдтэй байхыг эгнэгт цээрлэн үздэг, угийн гэлэн санваартан тул Дандарыг өөрийнхөө эцэг Лодонгоор овоглуулжээ. Л.Дандар 1935 онд цэрэгт татагдан, улмаар ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн Зургадугаар морь дивизийн 17-дугаар морьт хорооны захирагчаар томилсон байна. Дандар энэ хорооны захирагч байхад 1939 оны тавдугаар сараас япончуудын өдөөсөн Халхын голын байлдаан эхэлжээ. Тавдугаар сард болсон тулалдаануудад хороогоо онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулжээ. 1939 оны тавдугаар сарын нэгэн тулалдаанд Зургадугаар дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байв. Тэрээр сэлмээр гарамгай цавчдаг байсан нь Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулж түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ. Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны тавдугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны есдүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна. Гарамгай гэсэн чимгийг маршал Х.Чойбалсан тусгайлан тодотгон олгожээ. 1941 онд ЗХУ-д цэргийн академид суралцахаар очсон боловч фашистын герман довтолж дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбогдуулан буцаан татаж ирүүлжээ. 1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож Хятадын Цагаан хэрэм тултал тулалдсан байна. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэн, 1946 онд түүнд олгосон БНМАУ-ын гарамгай баатар цол, бусад шагналыг нь хурааж ял эдлүүлж эхэлсэн байдаг. Чухам ямар учир шалтгаанаар түүнийг ингэж хорьсон нь тодорхой бус зөвхөн хүмүүсийн ам дамжсан яриа байдаг. Хоригдол байхад нь тусгайлан гурван удаа Баруун хязгаарт томилон хасгийн дээрэмчдийн толгойлогч Оспаны эсрэг явуулсан тусгай үйл ажиллагаанд оролцуулсан байна. Хоригдол байхдаа сал бэлтгэх, хот хоорондын тээврийн жолооч зэрэг ажил хийж, хөдөлмөрийн өндөр амжилтуудыг тогтоож байж. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1964 оны есдүгээр сарын 7-ны өдөр Л.Дандарыг урьд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан байна. Үүнээс хойш 22 хоногийн хойно мөн сарын 29-ний өдрийн 172 дугаар зарлигаар Л.Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол, бүх одон медалиудыг буцаан олгожээ. БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар 1986 оны арванхоёрдугаар сард өвчний улмаас таалал төгсчээ. Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын хүү болох Ганбаатар, аймгийн арслан Дашдэндэв нартай уулзаж аавынх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.


Зүүн гараас Д.Дашдэндэв, Д.Ганбаатар нар Чин ван Ханддоржийн өргөөнөө

Миний аав 1934 онд хөдөөгийн жинхэнэ монгол ахуйгаас цэрэгт татагдаж ирээд, өөрийн идэвх зүтгэл, авхаалж самбаагаар тэр үеийн СССР буюу ЗХУ-д цэргийн сургуульд хуваарилагдан явсан юм билээ. Энэ бол хүн болгонд тохиолдоод байх аз завшаан бас биш. Хувь хүн болгон өөрийн гэсэн хувь тавилантай байдаг ч аавын хувьд агуу хувь тавилан байж. Гучин найман онд урьдчилсан байдлаар Тамбовын Морин цэргийн дунд сургуулийг төгсөж ирээд Тамсагийн морьт хороонд байлдааны офицероор ажилд орсон байдаг.

-Байлдааны офицер гэсэн албан тушаал байжээ?

-Цэргийн албанд штабын туслахаар орсон гэсэн үг. Дээр үед цэргийн албан тушаал нь байлдааны офицер гэж байсан юм билээ. Энд ажиллаж байгаад Арвандолдугаар морьт хороонд хорооны дарга болсных нь дараа дивизээрээ байлдааны давшилтад орсон байдаг. Байлдааны аянд гарах тушаалыг дивизийн дарга Шаарийбуу нь Дандарт өгсөн юм байна лээ. Дивиз тушаал аваад байлдааны шугам руу хөдөлсөн байдаг. Байлдааны үйл ажиллагаа эхлэхэд тэр олон тулаан дундуур цэргүүдээ авч гарахдаа сэргэлэн цовоо, авхаалжтай, самбаатай ажиллаж байсан нь дайчдынх нь дурсамж ярианаас тодорхой болдог юм. Үеийнхэн нь ч гэсэн, нутгийнхан нь ч гэсэн энэ тодорхойлолтыг өгч дүгнэсэн байдаг. Шөнийн бүслэлтээс 17 дугаар морьт хороогоо авч гарсан нэг тохиолын тухай ярья л даа. Тэр шөнө Шаарийбуу гуай алагдсан байгаа юм. Тэр буудалцааныг найз нөхөд нь их дурсана. Бууны сумны дунд найз нөхөд болсон улс чинь манай гэрт ирээд ганц нэг юмны ард суухдаа ярина шүү дээ. Магтаал ч их гарна. Янз бүрийн л юм ярина. Тэгэхэд аав маань магтаалыг нэг их авдаггүй хүн байсан. Бүр хэзээнээсээ тийм шүү. “Миний сайн гэж юу байх вэ, та нарын л ач шүү дээ” гэдэг байсан.

-Дайчид нь юу гэж ярих вэ?

-Тэр дайчдынх нь үгийг зүгээр сонсож байхад “За, яахав, бид бүгд байсан нь үнэн. Гэвчиг, чи “Ийшээ яв” гээд командалж байсан. Тэгж гарахаа чи яаж тэр харанхуй шөнө мэдэж байсан юм” гэж асууна. Жүгдэрнамжил гэж аавын хорооны улс төрийн орлогч нь байсан юм. Эх оронч Жүгдэрнамжил гэдэг энэ хүн сүүлд Төмөр замд ажиллаж байсан. Манайхаар байнга ирдэг хүн байсан. Хөөрхий тэр Жүгдэрнамжил гуай л “Бие биеэ магтахын тулд биш, дайныг яаж туулж гарснаа зүгээр эргэн дурсахад наад Дандар чинь буу аль талаас цөөхөн буудаж байна, тэр рүү л биднийг чиглүүлээд байсан шүү дээ” гэдэг байсан.

-Хар ухаанаар бодоход л буун дуу цөөхөн гарч байгаа газарт цөөхөн дайсан байна гэсэн үг байна шүү дээ?

-Тэр чинь авхаалж самбаа, зориг гэдэгт чинь орчихно шүү дээ. Эндээс хорин буу дуугарлаа гэхэд тэндээс арав ч дуугардаг юм уу. Тэгсэн энэ талаас нь дөрөв ч дуугардаг юм уу, зургаа ч дуугардаг юм уу, арай цөөхөн байх нь байна шүү дээ. Тэгэхээр л манай хүн чинь “Мориндоо” гээд буун дуу цөөхөн дуугарсан тал руу нь дайрдаг байж.

-Үнэхээр л сэргэлэн, сийрэг ухаантай хүн байж дээ?

-Жүгдэрнамжил гуай мөн ярихдаа “Олзлогдсон хориод япон тууж яваад явахгүй цахдаад байхаар нь “Наадуулыгаа бууд” гэхэд нь аав “Үгүй, байж бай” гээд японууд руу очоод эхний хүн рүү буугаа тулгасан байгаа юм. (Жүгдэрнамжил гуай улс төрийн орлогч болохоор шууд тушааж байхгүй юу.) “Үгүй” гэсэн эхний хүнийг буудсан чинь тэгээд бусад нь гүйсэн байгаа юм. Аав минь тиймэрхүү цуг явсан нөхдүүдээ, хамт явсан дайчдаа байлдааны талбарт амийг нь л хамгаалж явсан байдаг.

-Бид хүүхэд байхдаа “Дандар баатар дайраад ирлээ. Дайсан бүхэн хиараад өглөө. Дандарын сэлэм гялс, дайсны толгой бөндгөс” гэх мэтээр бургасаар дэрсний толгой бөхөлзүүлж өссөн. Харин таны хувьд бол тэр домогт хүний үр хүүхэд гэдгээрээ маш ойрхон өссөн дөө. Түүхэн том хүний хүүхэд байх ямар санагддаг байв. Сүүлчийн баатар Шагдарсүрэн гуай “Монгол тулгатны зуун эрхэм”-д орохдоо бас хөөрхөн чимхээд авч байсан уу даа?

-Би тэр нэвтрүүлгийг үзсээн. Тэр хүнийг аавын тухай ярихад эвгүйцэж л байсан л даа. Эвгүй санагдсан. Өөрөө тэр дайны утааг үнэрлэчихсэн хүн шүү дээ. Тэгэхдээ, тэр Шагдарсүрэн гуай маршал Х.Чойбалсангийн яг гарын дор ажиллаж байсан учраас Дандарыг үзэх үзэл бодлын хувьд нэг юм байсан байгаа байлгүй гэсэн бодол (нэгдэж ирэхэд) надад төрж байгаа юм. Хоёрдож ирэхэд, аавын маань буюу Монголын морьт цэргүүд орчин үеийн байлдааны техникүүдийн эсрэг цээж нүцгэн давшсан эр зоригтнууд шүү дээ. Миний аав чинь үнэнээр яривал Чингисийн хамгийн сүүлчийн морин цэрэг гэж ойлгож болох уу?

Дандар баатар, маршал Чойбалсан, 17 дугаар морьт хорооны комиссар Пэлжээ нар

-Ёстой л жинхэнэ Чингисийн удмын морин цэргийн алдарт жанжин даа! (Ганбаатар гуайтай ийн хөөрөлдөн байтал хажуугаас Дандарын бага хүү хэмээгдэх аймгийн арслан Дашдэндэв гуай орж ирж “Энэ талаар, Шагдарсүрэн гуайн талаар би нэг юм хэлж болох уу?” хэмээв. сур)

-Бололгүй яах вэ?

Д.Дашдэндэв:-Аав Арвандолдугаар морьт хороотойгоо байлдаанд ороод тав зургаа хоног хоол ундгүй, ямар ч сэхээ сэтээгүй байлдсан гэж байгаа. Шагдарсүрэн баатар бол яг тухайн үед “Арвандолдугаар морьт хороо олзлогдож уу, байна уу” гэж шалгах гээд явсан байгаа юм. Тэгээд Арвандолдугаар морьт хороон дээр очиж чадаагүй. Эргээд очиход нь дивиз нь сүйдчихсэн байсан. Зургаан хоног байлдсаны эцэст тавдугаар сарын 30-нд тушаал гараад, 31-нд дивизийн даргаар томилогдоод тулалдаанд орсон байгаа. Одоо Ерэн баатрын хөшөө байдаг орчимд гэж байгаа юм. Зургаа долоон хоног нойргүй хоносон хүн чинь түр дугхийгээд унтчихаж л дээ. Аав өөрөө яриад үлдээчихсэн байгаа юм.

-Аа, за юу гэж байх юм?

-Тэгтэл Пэлжээ комиссар нь хөлнөөс нь чирээд, аавыг алагдчихлаа гэж уйлж явсан байгаа юм. Усан дундуур явсан ч юм уу, нүүр өөд нь ус цалгиут аав сэрсэн гэж байгаа юм. Аав усанд цочоод “Яав” гээд босоод ирсэн байгаа юм. Шагдарсүрэн гуай бол яг үнэндээ дайнд ороогүй хүн байхгүй юу. Арвандолдугаар морьт хороогоо манай аав өгчихсөн чинь (үнэн юм үнэнээрээ үлдэх ёстой) Шагдарсүрэн гуай анхны тулалдаанд ороод, шархтаад, эмнэлэгт хэвтээд, эмнэлгээс гараад Чойбалсангийн дэргэд очсон. Яг бодит байдал бол ийм л юм болсон байдаг.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

П.Батчулуун: Эд эрхтнээ бусдын амь насыг аврахад зориулах нь буяны дээд буян, өглөгийн дээд өглөг


Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүд

Эрхтэн шилжүүлэх тухай хууль батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохиуулах албаны дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.


-Эрхтэн шилжүүлэх тухай хууль хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хичнээн хүнд эд, эрхтэн шилжүүлэн суулгав?

-Манай алба байгуулагдаад нэг жил хоёр сар болж байна. Энэ хугацаанд манай албаны таван хүн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хуулийн хүрээнд зохицуулах үйл ажиллагааг шийдвэрлэж байхын тулд нэлээн ажил хийлээ. 2018 онд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдэд тархиндаа цус харвасан, тархинд нь гэмтэл үүссэн донор болж болохоор 70 гаруй хүмүүсийг илрүүлсэн. Эдгээрээс бид 2018 ондоо дөрвөн донорын гэр бүлтэй уулзаж зөвшөөрөл авсан. Зургаан гэр бүлээс татгалзсан хариу авсан. Зөвшөөрөл авсан дөрвөн донорын нэгээс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн. Хоёр бөөрийг шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хийсэн. Он гарсаар тархиндаа гэмтэл авсан, цус харвасан дахин тавь гаруй хүмүүс бүртгэгдэн, үйл ажиллагаа явуулаад найман донорын гэр бүлтэй уулзсан. Тэдний зургаан гэр бүлээс нь зөвшөөрөл авсан. Үлдсэн 4-5 хүн донорын шалгуурт тэнцэхгүй болж таарсан. Он гарсаар бид дөрвөн хүнд бөөр, хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тархины үхжилттэй донороос амжилттай хийсэн.

-Тархины үхэлд хүргэх шалтгаанууд юу байна?

-Ихэнх тохиолдолд гэмтлийн улмаас болон даралт ихсэх өвчнөөс болж тархинд нь цус харвалтаас болж тархины үхэлд хүрдэг. Гэмтэл гэдэг өөрөө зуурдын асуудал. Тархинд цус харвах нь даралт ихсэх өвчнөөс шалтгаалж байгаа. Зүрх судасны өвчин, даралт ихсэх нь тархинд цус харвах өвчний гол шалтгаан болдог. Энэ нь нас баралтын нэгдүгээрт орж байна. Мөн элэг, ходоодны хавдар, амьсгалын замын өвчин, хоол боловсруулах замын өвчин, бөөр шээс ялгаруулах замын өвчин зэрэг нь нас баралтаараа ч, өвчлөлөөрөө ч Монгол Улсад тэргүүлж байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэвэл жил бүр осол гэмтэл, тархинд цус харвалт буурахгүй байгаад л байна. Тархинд цус харвалт 2000-аас буухгүй байгаа. Сүүлийн жилүүдэд 2200- 2400 болж нэмэгдсэн гэсэн харамсалтай статистик мэдээлэл байгаа. Осол гэмтлээс болоод жил бүр 500-600 хүн нас барж байна гэсэн харамсалтай тоо бас бий. Тэгэхээр элэг, бөөр, зүрхний дутагдалд ороод байгаа цуллаг эрхтний эмгэгийн төгсгөлийн үе шатанд орсон өнөө маргаашаа хүлээж буй эрхтэн шилжүүлэх эмчилгээнээс өөр эмчилгээгүй болсон хүмүүс манайд маш олон бий. Эрхтэн шилжүүлэн суулгах албаны хүлээх жагсаалтад бөөр шилжүүлэн суулгах 204 хүн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах шаардлагатай тавин хүн, Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах 50 гаруй хүн бичигдсэн байгаа. Гэтэл цаана нь элэгний хавдар, хатуурлаар нас барж буй болон гемоделизийн эмчилгээ буюу хиймэл бөөрний эмчилгээ хийгдэж байгаад хүлээх жагсаалтад явж байгаад нас барж буй маш олон хүн бий. Тэгэхээр хэрэгцээ буюу эрхтэн шилжүүлэн суулгах хүмүүсийн тоо их байна. Түүний зэрэгцээгээр олон хүн тархиндаа гэмтэл авсан, цус харваж тархины үхэлд хүрсэн хүмүүс байгаа юм. Харамсалтайгаар, золгүй байдлаар тархины үхэлд хүрч, түүнийг нь анагаахын шинжлэх ухааны тусгай сорил, оношлогоогоор баталсан үед бусдын амь нас эрүүл мэндийг аврахад зориулж болох юм гэдгийг хэлэх гээд байгаа юм.

-Танай албаны гол зорилго тэгэхээр эрхтэн шилжүүлэх донор олж хэрэгцээтэй хүмүүст нь шилжүүлэн суулгах эмчилгээг хийх ёстой гэсэн үг үү?

-Бид Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон зарим дүүргийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Эдгээр эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудад тархинд нь цус харвасан донор болох боломжтой эмчлүүлэгчийн гэр бүлтэй уулзаж бодит байдлыг танилцуулж донорын тухай хуулийн дагуу Эрхтний донор болох хүсэлтийг тавьдаг. Үүний тулд нэлээд сайн ярилцаж, зарим үед тайлбарлаж, учир холбогдлыг ойлгуулах нь түвэгтэй ч ажил үүргийнхээ дагуу л хийдэг л дээ. Зөвшөөрөл өгч байгаа гэр бүл бол буяны дээд буян үйлдэж буй хэрэг. Тухайн хүнийхээ хойт насны зам мөрийг тэгшилж, буян үйлдэж буй гэж би ойлгодог. Нэгэн монгол залууд , бүсгүйд шинээр амьдрах боломж, шинэ амьдралыг бэлэглэдэг. Нэг гэр бүлд элэг бүтэн амьдрах боломж өгч байна.Энэ бол агуу их өгөөмөр хайр халамж, гүн туслалцаа юм. Үгээр тайлбарлаж хэлэхийн аргагүй.

-Тархины харвалттай өвчтөн бүр донор болох шалгуурыг хангадаггүй байх?

-Хэдийгээр тархины харвалттай, цаашид амьдарч чадахгүй болсон хүмүүсийн гэр бүл буян үйлдэж эд эрхтнийг донор болгон өгье гэдэг боловч нарийн шалгуурыг давах нь хязгаарлагдмал. Яагаад гэвэл өөрөө суурь өвчтэй, B,C вирустай, бусад халдварт өвчтэй, элэг нь өөхжилттэй гэх мэт өвчлөлөөс болоод донор болохыг зөвшөөрсөн боловч эрхтэн шилжүүлэн суулгах боломжгүй болдог.

-Донор болох боломжтой нь тогтоогдсон ч гэр бүл нь зөвшөөрдөггүй шалтгаан юу вэ?

-2018 онд 70 гаруй тохиолдол, 2019 онд тавь гаруй бүртгэгдсэн гэж түрүүн хэлсэн. Эдгээр тохиолдлыг судлаад гэр бүлтэй нь уулзаад зөвшөөрөл авах гээд хүсэлт тавихаар хүмүүс ер нь донорын тухай хуулийн талаар бага зэргийн ойлголттой болсон байна. Тэгээд ойлгож байна, энэ бол буянтай хэрэг гэдэг боловч хоорондоо ярилцаад зөвшилцөөд эргээд бидэнд хариу хэлэхдээ “Бид лам багшаасаа, бөөгөөсөө асуулаа. Хоорондоо ярилцаад энэ хүндээ мэс хүргэхгүй байя гэж шийдлээ” гэдэг. Үүнийг би сургаал ном айлдаж байгаа лам багш нь бас маш том буян үйлдэж буй хэрэг гэдгийг зөв тайлбарлаж ойлгуулаасай гэж боддог. Бурхны номонд нас барсан хүнийг юу гэдгийг ярилцаж, зөвшилцөж олон лам багш нараас асууж үзсэн л дээ. Шинжлэх ухаанаар бол тархи нь эргэлт буцалтгүйгээр үхэлд хүрч, хэзээ ч сэргэшгүй болсон нь биологийн үхэл гэж үздэг. Бурхан шашны номонд бол хүн хоёр биеэс бүрддэг. Нэг нь бол оюуны бие буюу сүнсэн бие. Нөгөөх нь махан бие буюу бодь бие гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр нэгэнт хүний тархи үхээд сүнс нь биенээс гараад явсан тохиолдолд махан бие нь үлддэг. Махан биеийг бусдын сайн сайхны төлөө, амь насыг аврахын тулд зориулж болно гэж номлодог юм байна л даа. Учир нь дээр үеэс нас барсан хүнийг ил задгай тавьдаг байжээ. Тойруу замаар чоно, нохой, шувуу хооллох гэсэн үг. Энэ нь чоно зэрэг зэрлэг хээрийн амьтад айл амьтны хонь мал идэхгүй, тэр амьтны амь насыг аварч байна гэсэн утга учиртай. Түүгээр ч барахгүй бурхны номонд бурхан багш өөрөө өөрийнхөө мэлмийг аваад шавьдаа өгч байсан. Шавь нь нүд сохорчихсон байж. Өлсгөлөн бар турж үхэх гэж байхад нь өөрийнхөө биений хэсгээс огтолж өгөөд тэжээж байсан гэхчилэнгээр бурхан багшийн тухай үлгэр домог байдаг юм билээ. Энэ номлолыг хүмүүст зөв ойлгуулж, тэр хүний хойт насанд ямар их буян хурахыг тайлбарлан таниулж өгч байгаасай гэж бодож байдаг.. Тэгэхээр энэ бол буяны дээд буян, өглөгийн дээд өглөг юм даа л гэж боддог доо.

-Тархи нь үхэжсэн хүмүүсийн хичнээн хувь нь донор болох боломжтой байдаг вэ?

-Үүнийг нарийн тооцоолж гаргаж үзээгүй. Донор болгох шалгуур өөрөө асар өндөр. 65-аас дээш настай хүнийг донор болгохгүй гээд л эхэлнэ. Монгол Улсад жилд дунджаар 80 гаруй мянган хүн нас барж байна. Хүн болгон донор болох бололцоотой биш. Энэ нь бурхнаас заяагдсан буяны өгөгдөл гэж би хэлнэ. Тухайн хүн харамсалтайгаар нас барж буй хэдий ч бусдад буян үйлдэх, сонгогдсон шалгарсан хүн юм. Энэ бол тэр болгон хүнд заяах хувь тавилан биш. Гэтэл тэр хүний гэр бүлийнхэн нь мэс хүргэхгүй гэдэг ганцхан шалтгаанаар татгалзаж байгаа. Донорын тухай хуулийн 13.2 дугаар заалтад Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн хүн амьд ахуйдаа донор болохыг зөвшөөрөх заалт орсон. Тэгэхээр 25 насанд хүрсэн иргэн бүр өөрийн гэрээслэлийг үлдээж болно. Гэрээслэл үлдээх маягт бүх зүйл нь бэлэн болчихсон. Хэвлэлтэд өгөхөөр бэлдээд байна. Эмнэлгүүдээр удахгүй тараана. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Япон, АНУ зэрэг нь донорын карт гэж байдаг. Бид тийм карт хийж тараах ажлыг эхлүүлээд явж байгаа.

-Донорын эд эрхтэнг авч буй өвчтөн төлбөр төлдөг вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд ямар нэгэн мөнгөний хөшүүрэг болон урамшуулал авч болохгүй гэж заасан. Хэрвээ мөнгөний асуудалд орооцолдох юм бол хүний эд эрхтний наймаа, хүний наймааны асуудал үүснэ. Мөнгөтэй холбогдсон юм болгон л бохир болчихдог шүү дээ. Тэгэхээр мөнгөнөөс ангид байлгая, хүний сайн санааны үүднээс авлагагүй өглөг байлгая, бусдын сайн сайхны төлөө эд эрхтнээ зориулж байх их буян үйлдэхийг л уриалж буй юм.

-Цаашид донорыг дэмжихээр ямар ажлууд төлөвлөөд байна?

-Бид эрхтэн шилжүүлэх сайн үйлсийн талаар олон газар сургалт, сурталчилгаа хийгээд явж байна. Зургадугаар сарын 29-нд гадаадын эрдэмтэдтэй хамтран Д.Сүхбаатарын талбай дээр донорын үйл хэргийг дэмжсэн “Амьдрал бэлэглэе” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Донорууддаа хүндэтгэл үзүүлнэ.

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс нөхөн төлжилт хэр байдаг вэ. Эргээд ажил төрлөө хийгээд явахад хүндрэл гардаг уу?

-Бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 88 хувь нь, элэг болон зүрх шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 56 хувь ажилдаа эргээд ордог гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байдаг. Монголд эрхтэн суулгуулсан хүмүүсийн амьдралын чанар эрс сайжирч, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 99 хувь нь нэг жил амьдарч байгаа. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт элэг суулгуулсан хүмүүсийн 93 хувь нэг жил амьдарч байна. Хавдар судлалын үндэсний төвд суулгуулсан хүмүүсийн 90 хувь нь, ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан хүмүүс 100 хувь нэг жил амьдарч байгаа нь бидний ажлын үр дүнг харуулж буй байх. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулаад гурав, таван, арван жил амьдарч байгаа нь энэ эмчилгээний үр дүн ямар сайн байгааг харуулж байна. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд маань өөрсдийнхөө үүргийг сайн биелүүлж байгаа. Илүү их сайн үйл бүтээхийг төр засаг,ард иргэд маань дэмжин ажиллахыг хүсч байна.

-Энэхүү эмчилгээний ирээдүйн хөгжил ямархуу байх бол?

-Энэ талаар би маш их өөдрөг үзэл бодолтой байгаа. Энэ дэлхийн олон эрдэмтэд судалсаар байгаад хүн гэдэг амьтан энэ ертөнцөд заяахдаа өөрийнхөө нөөц буюу запас эд материалтайгаа ирдэг гэдгийг тогтоосон. Тэр бол Үүдэл Эс буюу Stem Cell юм. Энэ бол ирээдүйн XXI зууны Анагаах ухааны гайхамшиг.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-д “Г.Батхүүгийн хэргийн Номтыг С.Зоригийн хэргийн Б.Булганы хувь заяа хүлээж байна​” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Монгол дахь Америкийн
худалдааны танхимын
(АмЧам Монгол) ээлжит
бизнес уулзалт өчигдөр
болов. Тус арга хэмжээний
хүндтэй зочин АНУ-аас
Монгол Улсад сууж буй
Элчин сайд Майкл С.Клечески
байв. Энэ тухай нэг, хоёрдугаар нүүрэнд сурвалжлан нийтэллээ.

Хуульч Б.Гүнбилэгтэй
Үндсэн хуулийн Цэцэд
хандсан асуудлаар
ярилцлаа. Нэг болон гуравдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нэрийн хуудас болсон алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Гансаруулын “Г.Батхүүгийн хэргийн
Номтыг С.Зоригийн
хэргийн Б.Булганы хувь
заяа хүлээж байна” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгтийн цогцлоосон “Энэрмед” хавдрын эмнэлгийг өнгөрөгч сарын 17-нд улсын комисс хүлээн авсан. Энэ талаар түүнтэй ярилцсаныг тавдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авахдаа хууль
зөрчсөн гэх үндэслэлээр
Худалдаа хөгжлийн банкны
гүйцэтгэх захирал О.Орхон,
“Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин,
ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар,
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
нарыг шалгаж байгаа. Тэгвэл шүүхээс тэднийг хооронд
нь уулзуулахгүй байх таслан
сэргийлэх арга хэмжээ
авахаар шийдвэрлэжээ. Энэ тухай хуульчаас тодруулга авсныг дуолдугаар нүүрнээс уншина уу.

Анагаах ухааны доктор,
профессор Г.Чойжамц
гуайтай хийсэн сонирхолтой ярилцлагыг нэг, найм, есдүгээр нүүрнээс цнших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа, хөгжлийн банк Хамгийн том хүүхдийн баярыг зохион байгууллаа

Жил ирэх тусам “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх цар хүрээ өргөжсөөр байгаа билээ. Энэ жилийн хувьд Худалдаа, хөгжлийн банкнаас 6-р сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд зориулан “Хадгаламжтай маамуу” хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хамгийн олон гэнэтийн бэлэгтэй, супер сугалаатай хүүхдийн баярт 30 мянга орчим хүүхэд, эцэг эхийн хамт хүрэлцэн ирж олон, олон бэлгийн эзэд болж, адал явдлаар дүүрэн Хүүхдийн баяр болж өндөрлөлөө.

Хадгаламжтай Маамуу хүүхдийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд хөнгөн зууш, зайрмаг, ус ундаа, чихэр үнэгүй өгч байсан ба 11 төрлийн тоглоом, урлагийн тоглолтууд, үзвэр үйлчилгээ гээд Хүүхдэд зориулсан бүх зүйлс үнэ төлбөргүй байлаа.

Мөн хүүхдүүдийн нүд болон амны хөндий эрүүл ахуй, шүдний үзлэг оношилгоог төлбөргүй хийж өгч байв.

Арга хэмжээний хамгийн том гэнэтийн бэлэг нь хүрэлцэн ирсэн хүүхдүүд болон ХХБанкны нийт хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхдүүд дундаас 3 хүүхэд гэр бүлийн хамтаар Макао – Хонгконг – Диснейланд аялах эрх, 9 хүүхэд 1 сая төгрөгийн Маамуу хүүхдийн хадгаламжийн эзэд болсон явдал байлаа.

Мөн аав, ээжүүд, хүүхдүүдийн дунд 4 удаагийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, нийт ирсэн хүүхдүүдийн алга ташилтаар тэмцээний шилдэг оролцогчдыг шалгаруулан 4 унадаг дугуй, 4 ховербоард буюу электрон явагч, 4 скүүтэр бэлэг болгон өглөө.

Тухайн өдөр Худалдаа, хөгжлийн банк нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэндээ зориулсан бүтэн 6 цагийн урлагийн тоглолтыг үзүүллээ.

Тоглолтод:

  • Хүүхэлдэйн театр жүжигчилсэн тоглолт;
  • Үндэсний циркийн гайхалтай үзүүлбэрүүд;
  • Аамий Таамийгийн үзүүлбэр;
  • Хүүхэлдэйн баатруудын үзүүлбэр;
  • Дуучин Ука;
  • Дуучин Баярцэнгэл;
  • Дуучин Наки;
  • Реппер TseTse;
  • Дуучин Зоригт, Хишигдалай;
  • Wasabies хамтлаг;
  • Mayband хамтлаг;
  • Aim4r продакшн;
  • Saway хамтлаг.

Худалдаа, хөгжлийн банк Монгол хүүхэд бүрийн инээд хөөр, баяр баясал, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаагийн Хадгаламжтай Маамуу хүүхдийн баярын арга хэмжээ нь олон нийтийг хамарсан маш том арга хэмжээ байлаа. Илүү олон бяцхан үрс баярлаасай хэмээн хүсэж, зохион байгуулсан энэхүү баяр маань нийт хүүхэд багачуудыг баяр хөөр, аз жаргалаар дүүрэн дурсамжтай нэгэн өдөр байсан гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдэд ээлтэй банк
Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
гадаад мэдээ

Хепатит Д вирусийн эсрэг эм туршилтын шатандаа явж байна

Элгийг гэмтээдэг А, В, С, D, E зэрэг 10 гаруй вирус бий. Эдгээрээс С, В, D вирусийн халдвар өргөн тархалттай байдаг аж. Манай улсад С-г нь бүрэн эмчилж байгаа бол B, D вирусийн хувьд одоогоор бүрэн төгс эдгээх эмчилгээг хүн төрөлхтөн олоогүй байна. Монголд зөвхөн элэгний хорт хавдраар жилд 1600 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Үүний гол шалтгаан нь элэгний вирус юм. Эдгээр нь хүний биед цусаар дамжиж ороод элэгний болон бусад эсийг гэмтээдэг юм байна. Цөөнх тохиолдолд цочмог хэлбэрээр илэрдэг ч дийлэнхдээ нуугдмал байдлаар халдварладаг гэнэ. Д буюу дельта вирус нь В вирусээр дамжиж биед халдварладаг тул зөвхөн В вирусийн архаг халдвартай хүмүүст зонхилон халддаг байна. Д вирусийн халдвар элэгний хорт хавдар болон хатууралд хүргэх хугацааны хувьд В, С вирусээс хамаагүй богино гэсэн эрсдэлтэй. Элэгний цочмог дутагдал буюу элэгний комд хүргэдэг гол вирус нь В болон дельта вирус гэж үздэг. Монголд 2016 онд уг вирусийн халдвартай 120 мянган хүн байсан бол 2018 оны байдлаар энэ тоо эрс өсч ойролцоогоор 140 мянгад хүрчээ.

В, Д вирусийн хувьд аль алийг нь бүрэн устгадаг стандарт, эмчилгээ одоогоор дэлхий дахинд байхгүй. В вирусийн хувьд тоог нь бууруулдаг, үрэвслийг нь дарангуйлдаг эмнүүд байдаг боловч таван жилийн турш тасралтгүйгээр эмээ уусан ч вирус нь арилах магадлал нэгээс хоёрхон хувьтай л байдаг аж. Өөрөөр хэлбэл, 100 хүнд таван жилийн турш В вирусийн эсрэг эм уулгахад түүний хоёрынх нь л В вирус арилах боломжтой гэсэн үг. Цаашлаад В, Д вирус хавсарсан тохиолдолд дангаараа илэрсэн В вирусээс ч илүү аюултай аж. Дельта вирусийн эмчилгээний хувьд дэлхийн шинжлэх ухаанд батлагдсан ганцхан төрлийн тариа бий. Тэр нь интерферон. Энэхүү эмчилгээ маш тойруу замаар үйлчилдэг байна. Тухайлбал, хүний дархлааны тогтолцоонд эхлээд үйлчилж, дархлааны систем нь эргээд Д вируст үйлчлэх замаар үр дүнгээ өгөх юм.

Дан В вирустэй тохиолдолд вирусийн эсрэг эмээ хэрэглэхэд тухайн хүний элэгний үйл ажиллагаа хэвийн явагддаг. D вирустэй хавсарсан тохиолдолд интерферон гэх тарианаас өөр эмчилгээ байхгүй аж. Мөн интерферон тариаг хийсэн ч вирусүүд арилах тохиолдол нь 30-хан хувь байдаг юм байна.

В, Д вирусийн гол уршиг нь ямар ч байдлаар хавдар үүсгэж, элэгний хатуурал болох эрсдэлийг дагуулдаг. Вирусийн халдвартай тохиолдолд вирусийн эсрэг эм уусан ч хавдар хэзээ ч илрэх магадлалтай байдаг. Вирусийн эсрэг эм таван жил уухад хавдар болох магадлалыг зөвхөн 61 хувь хүртэл бууруулдаг.Өөрөөр хэлбэл, вирусийн эсрэг эмчилгээ таван жил хийлгэхэд гурван жилийн өмнө үүсэх байсан хавдрыг дахиад гурван жилийн дараа үүсгэх гэх мэтээр хугацааг нь л уртасгах аж.

ХЕПАТИТ Д ВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ГОЛ ЭМ НЬ ЛОНАФАРНИБ

Хепатит Д вирусийн халдварыг эмчлэхэд хэрэглэсэн лонафарниб эмийн талаар Lan­cet сэтгүүл онцолжээ. “Eiger” биоэмийн үйлдвэр нь 2015 онд ийм төрлийн халдвар авсан 30 өвчтөнд тус бэлдмэлийг туршсан нь амжилттай болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн (NIH) Мариланд, Бетезда дахь эмнэл зүйн төв дээр Д вирусийн халдвартай дээрх өвчтөнүүдэд 28 өдрийн турш лонафарнибыг 100 мг ба 200 мг-аар өдөрт хоёр удаа өгсөн аж. Туршилтаар уг эм нь хепатит Д вирусийн репликацийн пренилжих процессыг дарангуйлж, вирусийн үржих явцыг таслан зогсоож байж. Энэхүү бэлдмэлийг үйлдвэрлэх эрхийг “Merck Sharp & Dohme Corp” эзэмших аж. Уг эмийг мөн АНУ, Канад улсаас зарим орнуудад туршиж байгаа юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагчидтай уулзаж амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагч, хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзан баяр хүргэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан хүүхдүүд нь Харвардын их сургууль, Колумбын их сургууль, Станфордын их сургууль, Массачусеттын технологийн институт зэрэг дэлхийн шилдэг боловсрол олгодог сургуульд тэнцэн суралцах гэж байгаа юм. Жишээ нь, дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг тэргүүлдэг Массачусеттын технологийн институтэд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болсон Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав комьпютерын шинжлэх ухааны чиглэлийг сонгон суралцахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад амжилт хүсээд тэтгэлэг бол хариуцлага, зорилго гэдгийг тодотгоод, улсынхаа нэрийг өндөрт өргөх, эрдэм мэдлэгээрээ эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж, сурагчдад амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх зургаадугаар сарын хуваарь

Image result for цахилгаан

Засварын хуваарийг www.tog.mn вэб сайтаар сарын турш, www.facebook.com/ubedn, www.twitter.com/ubedn1 хаягаар өдөр тутам үзэх боломжтой.

Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Сар
өдөр

Дүүрэг, сум

Засвар хийх цаг

Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил

3/VI

Баянзүрх

10:00-16:00

13-р хороо Алтан тэвш АОС-ууд, Вэлл март ХХК, Дүүргийн нийтлэг үйлчилгээний газар, Иргэн Ган-Эрдэнэ, Ботаникийн хүрээлэн тал, Нарны зам 99-р байр, Шинэ ОС-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

11:00-18:00

19-р хороо Майхан толгой орчмоор

Хан-Уул

10:00-17:00

13-р хороо Шувуун фабрик, Грийн Яард ХХК болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

10:00-16:00

8-р хороо 4-р хороолол 6, 8, 23, 23А, 25, 25/1-25/4, 26, 27, 29, 31, 31/1, 37/Б, Инэл-12 байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино–хайрхан

10:00-17:00 22-р хороо Тахилтын 1-23, 25-27, 44, Задгай, Хилчиний 34, 35, 43-45, Баянтуруун 10-12, 18, 19, 22-28, 31-33, 35-41, 43, 44, 55-58, Баян-Уулын 2-11-р гудамжууд Замын цагдаа, Бээвэр, ВОВОХ, Номин тав трейд, Ди-Эйч-Ти-Эн ХХК-ууд, Ганбаяр худаг, Скайтел, Мобиком болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

09:00-12:00

4-р хороо Нисэхийн хорооны 4-10, 17-21-р гудамжууд

4/VI

Баянзүрх

10:00-16:00

3-р хороо 12-р хороолол 1, 2, 3, 3/А, 5, 5/А, 6/А, 7/А, 8/А, 9, 10, 11/А, 11/Б, 13, 47, 55, 56, 58, 59-р байрууд, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, СЭЗИС, СЭЗИС-ийн орон сууцны барилга, ЦЕГ-ын МШУТ, 50-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

11:00-18:00

19-р хороо Майхан толгой орчмоор

Баянгол

10:00-16:00

11, 15, 16-р хороо 6-р бичил хороолол, 36, 77/1, 77/2, 78/А, 78/А-1, 78/А-2-р байрууд, Хувьсгалчдын өргөн чөлөө ЭХЭМҮТ, МҮОНРТ болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино–хайрхан

10:00-17:00 22-р хороо Тахилтын 1-23, 25-27, 44, Задгай, Хилчиний 34, 35, 43-45, Баянтуруун 10-12, 18, 19, 22-28, 31-33, 35-41, 43, 44, 55-58, Баян-Уулын 2-11-р гудамжууд Замын цагдаа, Бээвэр, ВОВОХ, Номин тав трейд, Ди-Эйч-Ти-Эн ХХК-ууд, Ганбаяр худаг, Скайтел, Мобиком болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

09:00-12:00

2-р хороо Тайжийн гэр хорооллын 1-7-р гудамж, МТ ШТС болон эдгээрийн ойр орчмоор

13:00-16:00

3-р хороо 109-р сургууль 3-р хорооны байрууд

Төв аймаг

10:00-17:00

Алтанбулаг, Баян-Өнжүүл сум

5/VI

Баянзүрх

10:00-16:00

3-р хороо 12-р хороолол 1, 2, 3, 3/А, 5, 5/А, 6/А, 7/А, 8/А, 9, 10, 11/А, 11/Б, 13, 47, 55, 56, 58, 59-р байрууд, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, СЭЗИС, СЭЗИС-ийн орон сууцны барилга, ЦЕГ-ын МШУТ, 50-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

09:30-15:00

5-р хороо Зип трейд ХХК, Тес петролиум ШТС-8, Тунамал Арвижих өргөө ХХК орчмоор

11:00-15:00

20-р хороо Сэлх зуслан 4, 5-р гудамжууд болон ойр орчмоор

Чингэлтэй

10:30-17:30

18-р хороо Гүнтийн зуслан

Хан-Уул

10:30-17:00

12, 13-р хороо 013, 120, 326-р ЦА-ууд болон ойр орчмоор

Баянгол

10:00-17:00

6, 7, 8, 19-р хороо 3-р хороолол 5/А, 18, 35, 37, 37/А, 37/А-2, 37/А-3, 37/Б, 39, 41, 42, 42/А, 50/А, 50/Б, 4-р хороолол 7, 7/1, 7/2, 7/3, 15/К, 16, 19, 19/1, 19/2, 21, 21/1, 21/2, 23, 23/1, 23/2, 25, 32, 33, 33/А, 39, 40, 45/А, 45/Б, 50, 74, 99, 10-р хороолол 10/А, 10/Б, 39, 41/1, 47/2, 47/3, 48/А, 48/Б, 49, Орчлон хороолол 46, ҮТ-46, ХД-53, ТЗ 83/1, 83/2-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

13:00-16:00

1, 6-р хороо Туулын гүүрний баруун талаар, Хаан поло амралт болон ойр орчмоор

Төв аймаг

10:00-17:00

Алтанбулаг, Баян-Өнжүүл сум

6/VI

Баянзүрх

10:00-15:00

28-р хороо УСУГ-ын 8-р худаг

10:00-17:00

6, 14, 12-р хороо. 1, 3А, 7А, 8, 13А, 15, 27, 31, 38, 40, 41, 49А, 49А, 51А, 55, 56, 64, 66, 90-р байрнууд, Улаанбаатар сан, Хиймор-12 СӨХ, Зоку, Бридж констракшн, Согоо нуур ХХК, Нийгмийн эрүүл мэндийн нэгдэл, Англи Элчин, Бөхийн өргөө, Биотехнологи үйлдвэрлэл судлал, Нүүдлэс болон ойр орчмын хэрэглэгчид

Чингэлтэй

10:30-17:30

18-р хороо Гүнтийн зуслан

Хан-Уул

10:00-16:00

3-р хороо Чингисийн өргөн чөлөө МХЕГ-ын лаборатори, ТВ5 телевиз, Хөдөлмөрийн бирж, 41-р цэцэрлэг, Орхон их сургууль, Монгол дээд сургууль, Делта авто сервис, Дүүргийн татвар, Цагдаагийн хэлтэс, Арьс ширний 31-р байр, Яармаг хоршоо, Гүрэлт ном болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино–хайрхан

10:00-16:00

21-р хороо Партизан, Жаргалант тосгон орчмоор, Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Эйч Ти Эм, Гранд повер, УБ буян ХХК-ууд, Тэжээлийн үйлдвэр, Шинэ товчооны орчмоор

10:00-17:00

25-р хороо Одонтын 29, Хайрханы 14-р гудамжууд, Шашны сургууль, Жи Мобайл, Дэлхийн зөн болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

09:00-12:00

2-р хороо Локаторын цэргийн анги, Цууны үйлдвэр орчмоор

13:00-16:00

7-р хороо Хөл Налайх цэцэрлэгт хүрээлэн, Тэлмэн констракшны конторын барилга болон ойр орчмоор

Төв аймаг

08:00-17:00

Баян-Өнжүүл сум

10:00-17:00

Алтанбулаг сум

7/VI

Баянзүрх

10:00-15:00

15, 18-р хороо 13-р хороолол 36/А, 36/Б, 37, 69-72-р байрууд, Хос шилтгээн, Алтан Өргөө СӨХ, Дархан минж, Эй Жи энд Би ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

13:00-17:00

14-р хороо 13-р хороолол ХӨСҮТ, Эрин лайн, Доог алт ХХК-ууд болон ойр орчмоор

Хан-Уул

10:00-16:00

3-р хороо Далай буян ХХК, Петростар ШТС-27, ойр орчмоор

11:00-15:00

1, 11, 15-р хороо 62, 63, 64, Хурд групп 6/А, 6/В, 6/С, 6/D, 6/E, Од-29, 30-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

11:00-18:00

19-р хороо Шадивлангийн зуслан

Сонгино–хайрхан

10:00-17:00

20, 21, 22, 25, 32-р хороо Одонтын 29, Хайрханы 14-р гудамж, Шашны сургууль, Жи Мобайл, Дэлхийн зөн, Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Мобиком, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин товчоо, Шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор

7-9/VI

Төв аймаг

08:00-17:00

Баян-Өнжүүл сум Булангаа багийн айл өрх, Улсын нөөцийн газар

8/VI

Баянзүрх

11:00-15:00

3-р хороо 12-р хороолол, 10-р цогцолбор, 50-р цэцэрлэг, Грийн ресурс констракшн, Улсын төв 2-р эмнэлэг, Иргэн Энхбаяр, Алтанцэцэг болон эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

10:00-16:00

1, 4-р хороо Барилгачдын талбай, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ /Барилгын яам/, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Батлан хамгаалах хууль сахиулахын алба хаагчдын эмнэлэг, УБ хотын банк, Үндэсний түүхийн музей, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол банк, НЦГ, ТЕГ, ШШГЕГ, ЭЦГ, МБГ, УЕП, Эрүүгийн хэргийн төв архив, НДЕГ, ТЕГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, НТЗ-ны 4-р байр болон эдгээрийн ойр орчмоор

10/VI

Сүхбаатар

10:00-16:00

1, 6, 7, 8-р хороо 11-р хороолол 10, 40, 73, 73/8-р байрууд, Ардын эрх, Авто плаза, Хасар, Сити хөгжил, Интерком сиди, Авзагаман дал, Ёл хангай, Санкомарк Етинг Монголиан, Аст, Цэлэлзэх мөрөн, Дэвшилт, Оч билгүүн, Тайм констракшн, Чингис шар айраг ХХК-ууд, Яаралтай тусламжийн төвийн бааз, Монгол ньюс, Өдрийн мэдээ, Уламжлалт анагаах ухааны төв, АТС-351, Гаалийн ерөнхий газар, Мөнх замбала дэлгүүр, Психоанализын төв, Өсвөр үеийн хөгжлийн төв, Арслан клуб, Хүүхдийн урлан бүтээх болон эдгээрийн ойр орчмоор

11:00-15:00

15, 17-р хороо Хустайн амны зуслан, Дамбадаржаагийн 83, 84-р гудамж, Япон цэргийн цогцолбор болон ойр орчмоор

11:00-18:00

19-р хороо Шадивлангийн зуслан

Чингэлтэй

11:00-15:00

19-р хороо Дээд Салхитын 32-36-р гудамж

Хан-Уул

10:00-15:00

11-р хороо Инэл-79-р байр, Цогт АОС болон ойр орчмоор

10:00-16:00

3-р хороо Хуучин ХОТШ банк, Наран фүүдс, Оч наран, Хангилцаг, ЧММ ХХК-ууд, Иргэн Цэцэгмаа, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто сургууль, Хотын зам ХХК болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино–хайрхан

10:00-17:00

20, 21, 22, 25, 32-р хороо Одонтын 29, Хайрханы 14-р гудамж, Шашны сургууль, Жи Мобайл, Дэлхийн зөн, Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Мобиком, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин товчоо, Шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор

10:30-17:00

1, 22-р хороо Үзэмж үзэхүй судлал, Баянголын ам болон ойр орчмоор

Төв аймаг

08:00-17:00

Баян-Өнжүүл сум Булангаа баг, Улсын нөөцийн газар

09:00-16:00

Эрдэнэ сумын ЗДТГ, Холбоо, Петровис ШТС, Соёлын төв, Сургууль, Цэцэрлэгүүд болон ойр орчмоор

10:00-17:00

Эрдэнэ сумын 5-р баг, Хаан банк, Цахилгаан холбоо, Мал эмнэлэг орчмоор

11:00-17:00

Архуст, Эрдэнэ, Баяндэлгэр сум, Өвөржанчивлан рашаан сувилал орчмоор

11/VI

Баянзүрх

10:00-10:00

5-р хороо 15-р хороолол 9/А, 9/Б, 15, 22, 25, 202, 203, 204, 205-р байрууд, Маахуур толгойн 22-31-р гудамжууд, Улаанбаатар их сургууль, Активворлд ХХК болон ойр орчмоор

10:30-17:30

20, 28-р хороо УСУГ-ын худгууд

Хан-Уул

09:30-15:00

1, 2-р хороо 19-р хороолол 8/А, 39, 40, 41, 42-р байрууд, Үйлчилгээний төв болон ойр орчмоор

Сонгино–хайрхан

10:00-14:00

29-р хороо УСУГ-ын насос станц

10:00-17:00

20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Мобиком, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин товчоо, Шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор

10:30-17:00

1, 22-р хороо Үзэмж үзэхүй судлал, Баянголын ам болон ойр орчмоор

Налайх

10:00-17:00

1-5-р хорооны хэрэглэгчид

11:00-16:00

6-р хороо Тэрэлж, Горхийн БЦГ-ын хэрэглэгчид

Төв аймаг

08:00-17:00

Баян-Өнжүүл сум Булангаа баг, Улсын нөөцийн газар

09:00-16:00

Эрдэнэ сум 5-р баг, ТМС, Эмнэлэг болон ойр орчмоор

10:00-16:00

Эрдэнэ сум Өвөржанчивлан рашаан сувилал болон ойр орчмоор

12/VI

Баянзүрх

10:30-17:30

20, 28-р хороо УСУГ-ын худгууд

Сүхбаатар

11:00-15:00

10, 11-р хороо 100 айл 41/А, 41/Б, Цагдаагийн 34, 36,-р байрууд, 10-р хорооны задгай, ИБМТ-ийн урд талаар болон ойр орчмоор

Чингэлтэй

10:00-16:00

5, 6-р хороо 6-р хороолол орчим, 15-22, 24, 25, 26, 30, 31, 34, 45, 49-р байрууд, Хөп наран медикал, Баян Ханхөхий трейд, Сэрүүлэг констакшн ХХК-ууд, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, ЗДТГ 5-р хороо, Гранд моторс, Сэрүүн, Макс өргөө, Аж богд трейд, Бишрэлт трейд, Улаанбаатар синема, ХХК-ууд, Монгол Ханамаса, Нийслэлийн өмчийн газар, СУИС-ийн Соёлын сургууль, Их харанга /ялалт/, ЗГБН Захиргаа /СЕХ/, ЦЕГ-ын дэмжлэг үзүүлэх газар, 18-р цэцэрлэг, Хүйсийн тэгш эрхийн төв, 50-р сургууль, НОБГ болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

10:00-16:00

18, 19-р хороо 4-р хороолол 70-р сургууль, 13-р цэцэрлэг, 15, 15/1, 42, 46, 47, 47/А, 47/Б, 47/В, 48, 49, 50, 52, 52/А, 55, 56, 57, 60/А, 60/Б, 62, 63, 64, 65, 68, 70, 79, 81, 82, 83/А, 83/Б, 85, 85/А, ХД-84-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино–хайрхан

10:00-17:00

20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Мобиком, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин товчоо, Шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор

10:30-17:00

1, 22-р хороо Үзэмж үзэхүй судлал, Баянголын ам болон ойр орчмоор

Багахангай

11:00-17:00

1-р хороо ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Хот тохижуулах, МХС-ны Налайх дахь салбар, Цагдаагийн хэлтэс, Спорт заал, 337-р ЦА-ийн ТВХ агуулах, Илч орд НӨТҮГ, Иргэн Бат-Өлзий, Чагчал, Эрдэнийн цахирмаа тал, Максам ХХК-ууд болон 1-хорооны 1, 2, 4-6-р гудамжууд

Төв аймаг

08:00-17:00

Баян-Өнжүүл сум Булангаа баг, Улсын нөөцийн газар, Батсүмбэр сум Цагаан нуга орчмын гэр хороолол болон ойр орчмоор

09:00-14:00

Эрдэнэ сум Сэрвэн гэр хороололын айл өрх, ААН-үүд

10:00-16:00

Эрдэнэ сум Хуучин Эрдэнэ

13/VI

Чингэлтэй

10:00-16:00

5, 6-р хороо 6-р хороолол орчим, 15-22, 24, 25, 26, 30, 31, 34, 45, 49-р байрууд, Хөп наран медикал, Баян Ханхөхий трейд, Сэрүүлэг констакшн ХХК-ууд, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, ЗДТГ 5-р хороо, Гранд моторс, Сэрүүн, Макс өргөө, Аж богд трейд, Бишрэлт трейд, Улаанбаатар синема, ХХК-ууд, Монгол Ханамаса, Нийслэлийн өмчийн газар, СУИС-ийн Соёлын сургууль, Их харанга /ялалт/, ЗГБН Захиргаа /СЕХ/, ЦЕГ-ын дэмжлэг үзүүлэх газар, 18-р цэцэрлэг, Хүйсийн тэгш эрхийн төв, 50-р сургууль, НОБГ болон эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

9, 11, 12-р хороо Нуурын 1-2, 6-7, 16, 17, 22, 23, Булагийн 1, 2-р гудамжууд, 79, 85, 174/А, 177, 181/А, 181/В, 390/В, 401/А, 404/Б, 463, 481, 482, 505/Б, 506/Б, 510, 514, 539-р байрууд, Ану сервис ХХК, 25-р зуух, Баяржавхлан АОС, Иргэн Баярцэцэг, Баасанцэрэн /дэлгүүр/, Жаргал, Ганбаяр, Лхамжав, Цогзолмаа, Ухаанзаяа, Алтангэрэл, Амартайван, Баттулга, Ганбаатар, Мөнхбат /АОС/, Мягмарсүрэн /нийтийн байр/, Нармандах /ЖДҮ/, Түвшинбаяр /дэлгүүр/, Туяа, Уранчимэг /ТҮЦ/, Энхбаяр, Эрдэнэцэцэг, Октябрь, Мобиком, Эгшиглэн магнай ХХК, ОНАЦ /ломбард, буудал/, Судалт цэг /түүхий эд/, АШУҮИС-ийн байр /ЭНАС/, Акума эрин, Эж Эрдэнэ ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

09:30-16:00

17, 18-р хороо 4-р хороолол 18, 18/А, 27, 36/А, 36/И, 37, 38, 41, 44/А, 44/В, 44/С, 44/D, 44/E, 44/F, 45, 66, 67, 70, 70/2, 71, 86/А, 86/1, 86/2, 102, 103, ХД-76-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино–хайрхан

10:00-17:00

5, 6-р хороо Хангай захын хойгуур, Хангай зах, Ханын материалын эцэс, Ган-Энх трейд ХХК, Мандах сургууль,
20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Мобиком, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин товчоо, Шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг

08:00-17:00

Батсүмбэр сум Цагаан нуга орчмын гэр хороолол орчмоор
Баян-Өнжүүл сум Булангаа баг, Улсын нөөцийн газар

09:00-12:00

Баяндэлгэр сум Хөндлөнгийн 1-5-р гудамж, Мобиком, Блок, Эсгийний үйлдвэр болон ойр орчмоор

11:00-17:00

Баянцагаан сумын хэрэглэгчид, Төмрийн үйлдвэр, Хангайн Ган-Эрдэнэ ХХК, Батсүмбэр сум болон ойр орчмоор

13:00-16:00

Баяндэлгэр сум Хөвөнтийн 1-6-р гудамж, Хаан банк, ЗДТГ, Сургууль, Эмнэлэг, Цэцэрлэг, Холбоо, Төвийн 1-22-р байрууд болон ойр орчмоор

14/VI

Сүхбаатар

11:00-18:00

19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчмоор

Чингэлтэй

10:00-15:00

4-р хороо Бага тойруугийн 6, 17, 21, 37, 61, 62, СЯ-ны 10/А, байрууд, ТЗГАБ, Монгол ТВ, МСМ групп, Төрийн үйлчилгээ, Өөдлөх өргөө СӨХ, Иргэн Мөнхжаргал болон эдгээрийн ойр орчмоор

10:00-15:00

6-р хороо 23, 26, 31, 44, 48, 52, 53, 54, 58, 63, 65, 72-р байрууд, Нон стоп, Атар шит ХХК-ууд, Иргэн Бурмаа /кафе/, Галт, Цэнд-Аюуш /цайны газар/, Ганзориг /модон/ Отгонсүрэн /үсчин/, Сарантулга /кафе/, Ариунчимэг, Жавхлант, Энхцэцэг, Жаргалсайхан, Ганболд, Дашддорж, Хүрэлтэгш, Жаргалсайхан, Цэзэн, Дангаасүрэн, Долгорсүрэн /цайны газар/, Пусмаа /дэлгүүр/, Лхам /гоо сайхан/, Ундармаа, Хуяг, Оюун /үйлчилгээ/, БТД, Гэсү, ЭММЭ, Барилгачин, Арт СӨХ-ууд, Дунхэ, Панорамик жернис, Ангелина, Барилга, Баярс констракшн, Блю драгон, Вертикаль, Кенни Жонес, Мон бармат, Одсофт, СЭБОЦЭ, Хүрд, Эхэн трейд ХХК-ууд, Монголын зохиолчдын эвлэл болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10:00-16:00

3-р хороо Талх-20, 34, Ривер хаусын 9, 9/А, 20-р байрууд болон ойр орчмоор

Сонгино–хайрхан

10:00-17:00

5, 6-р хороо Хангай зах, Ханын материалын эцэс, Ган-Энх трейд ХХК, Мандах сургууль, Хангай захын хойд хэсгээр

10:00-17:00

Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Мобиком, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин товчоо, Шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг

08:00-17:00

Батсүмбэр сум Цагаан нуга орчмын гэр хороолол болон ойр орчмоор

08:00-17:00

Баян-Өнжүүл сум Булангаа баг, Улсын нөөцийн газар

13:00-16:00

Архуст сумын гэр хороолол болон төвийн хэрэглэгчид

15/VI

Баянзүрх

10:30-17:30

16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Сол-Мон клуб, Идэр авиашн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат Алтай, Хонгор унага, Дако, Үндсэн хүнс, Санкредит, Зостын шовгор, Эм Си Импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-ууд, Банкны өр барагдуулах албаны гараж, Христийн методист төв, Цэргийн 1-5-р гудамж, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлэгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

10:00-16:00

5-р хороо ТЗҮААЭГ

Төв аймаг

08:00-17:00

Баян-Өнжүүл сум Булангаа баг, Улсын нөөцийн газар

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn, Утас: 70047004

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

2019.05.30