Энэ сарын 9-ны өдөр өсвөр насны хүү газ үнэрлэж амиа алдсан хэрэг гарчээ. Амиа алдсан хүүг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингүүнжавын хөшөөний дэргэд газ үнэрлэснээс ухаан алдсан байхад нь цагдаагийнхан олж эмнэлэгт хүргэсэн ч амь насаа алджээ. Газ үнэртэн мансуурсан иргэнд Зөрчлийн хуульд зааснаар торгууль оногдуулдаг юм байна.
Month: June 2019
Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б нь 23кг хатаасан дэрвэгэр жиргэрүүг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн байна.
Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа галт тэрэгний бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нуусан байжээ.
Түүний үйлдлийг гаалийн байгууллага холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 29-нд Ханги боомтоор их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хил нэвтрүүлэхээр завдсан хэрэг мөн гарсан. Нийт 571 кг ховор ургамлыг хил нэвтрүүлэх гэж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ.
Дэрвэгэр жиргэрүү нь газрын хөрсний чийгийг барьдаг чухал ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг тул экосистемд чухал үүрэгтэй ховор ургамал юм.
Өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төв диргэн Ц.Нямхүү, Д.Дунгармаа нар мэдээлэл хийлээ. Тэд хүүгийнх нь амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүх хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Ц.Нямхүүгийн хүү Б нь 2017 оны гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө СБД-ийн XIII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” гэх бааранд бүлэг этгээдүүдэд зодуулан амь насаа алджээ. Шүүх хяналтын байгууллага нотлох баримтыг үл харгалзан хэргийн газарт байсан этгээдүүдийн нэг болох Ч-д 11 жилийн хорих ял оноожээ. Хохирогчийн ээж хэрэгт холбогдолтой бусад этгээдүүдийг ч хуулийн дагуу шийтгэж өгөхийг шаардаж байгаа юм.
Харин иргэн Д.Дунгармаагийн хүү Ж нь 2011 онд Налайхад ажиллаж байх үедээ амь насаа алджээ. Налай, Багахангай дүүргийн прокурорын газраас түүнийг согтуурсан үедээ живж амь насаа алдсан гэж дүгнэсэн аж. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн ходоод болон судаснаас этилийн спирт илрээгүйгээс гадна ус залгиагүй болох нь тогтоогджээ. Хохирогчийн бие хөхрөлттэй, толгой хэсэг нь гэмтэлтэй, нүүр хэсэгт нь нүх гарч цус шүүрсэн байсан нь хэргийг үнэн мөнөөр нь шалгаагүйгэж үзэх үндэслэл болсон гэв.
Б.ОЮУНГЭРЭЛ
Э.АМИНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж яамны гадна талбайд иргэд жагсаал хийлээ. Жагсагчид “Гэртээ зурагтгүй сайддаа зурагт бэлэглэе. Ард түмэн ийм зурагт үздэг, амьдрал ямар байгааг хар” гэцгээн зурагтыг өгөхөөр яам руу нэвтрэх гэсэн боловч цагдаагийнхан оруулсангүй.
Жагсагчид “МАН 2016 онд “Дан дээлтэй, мэргэжлийн Засгийн газар” байгуулна гэж иргэдэд амлалт өгч сонгуульд ялалт байгуулсан. Та Ерөнхий сайд болсон даруйдаа аливаа хариуцлагагүй байдалтай хэзээ ч эвлэрэхгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн. Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг хангалтгүй, урдчилан анхааруулсан байтал сүрьегийн тархалтыг хяналтаасаа алдаж, улсын хэмжээнд гурван том дэгдэлт гарсан. Үүний эсрэг авч буй арга хэмжээнүүд далайц муутай, удаан байгаа тул ард иргэд бид бухимдалтай байна. Энэ асуудлаа түргэн шийдэж өгнө үү” гэж байлаа.
У.УРАНБИЛЭГ
2019 ОНЫ НЯГТЫН ТУРШИЛТ ХИЙЖ ЗАСВАРТ ОРОХ ШУГАМ ТОНОГЛОЛЫН ХУВААРЬ
№ | Магистраль | Засварт зогсох бүс, хороолол | Засварын хугацаа | Тайлбар | Туршилт хийх цэг | |
---|---|---|---|---|---|---|
1 | 10абвгд,1а, 7а магистраль | БӨҮР, Говь-2, Буудлагын клуб, Дэлгэрэх хотхон, Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/, Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Говь ХК, Натур агро ХХК, Төмөр замын вокзал, Төмөр замын эмнэлэг орчмын хэрэглэгчид | V/15 – V/27 /12 хоног/ |
1а, 7а магистралийг V/20-д ажиллагаанд залгана. Ф800мм, Ф400мм голчтой таслах хаалт, Ф250мм, Ф300мм голчтой ус буулгагч хаалт солино. Урсгал засвар хийнэ. | ИЗ-1023 /БҮК/ |
|
2 | 9бвгдеж магистраль | 013-р анги, Дэвшил трэйд ХХК, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, Арван буудал орчим, Нефть бааз, Залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, XXI хороолол, Орчлон, Содон хороолол, Ханын материалын орчмын хэрэглэгчид | V/22 – V/31 /9 хоног/ |
2Ф300мм голчтой 275 хос метр, 2Ф150мм голчтой 158 хос метр шугам шинэчлэн солино. Салаа шугамын Ф300мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ. | Павильон №860 |
|
3 | 11абвг магистраль |
Барс-2 зах, Хар хорин зах, Эрин, Номин өнөр хороолол, X хорооллын авто замын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс орчмын хэрэглэгчид | V/29 – VI/14 /14 хоног/ |
1Ф1000мм голчтой 280 метр дан шугам шинэчлэн солино. Ус буулгагч Ф300мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ. Узель №18 цэгт Ф700мм голчтой шинэ шугамын холболт хийгдэнэ. | Павильон №19 |
|
4 | 6бвгдже, 5д магистраль | Барилгын коллеж, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүм, Баянбүрд төв, 3, 4 сургууль, VII хороолол, Хангай хотхон, 100 айл, КТМС, Цэцэг зочид буудал, XII хороолол орчмын хэрэглэгчид | VI/03 – VI/08 /5 хоног/ |
6ж магистралийг VI/06, 3б-6б магистралийн холбоосыг VI/10, ОСУГ-ын салааг VI/12-д ажиллагаанд залгана. 2Ф300мм голчтой 195 хос метр шугам, 2Ф250мм голчтой 147 хос метр шугам, 2Ф350мм голчтой 82 хос метр шугам шинэчлэн солино. Ус буулгагч Ф250мм голчтой хаалт, Салаа шугамын Ф250мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ. | Насос станц №8 |
|
5 | 5аб, 3бвгде, 11д магистраль | Гоёо ХХК, ЭХЯ, Хос өргөө, Тэлмүүнлхам хотхон, Автобус-1, УБДС ХК, Цагдаагийн авто бааз, Алтай хотхон, Хотын төв 40, 50 мянгат, УИД, ОХУ-ын ЭСЯ, Баруун 4 зам Нарантуул зочид буудал, V хороолол, Хонхорын 7 байрууд, ХУД нэгдсэн эмнэлэг, Оргил рашаан сувилал, Эрэл ДДТ орчмын хэрэглэгчид | VI/10 – VI/24 /14 хоног/ |
3бв магистралийг VI/14-д ажиллагаанд залгана. 2Ф800мм голчтой 320 хос метр шугам, 2Ф800мм голчтой 110 хос метр шугам, 2Ф200мм голчтой 328 хос метр шугам, 2Ф250мм голчтой 122 хос метр шугам шинэчлэн солино. Ф500мм, Ф800мм голчтой хаалт, Ф800мм голчтой компенсатор солино. Урсгал засвар хийнэ. | Насос станц №4 |
|
6 | 9а, 13 магистраль |
Карьер, Буян ХХК, Буянт ухаа I, II хороолол, Шинэ яармаг хороолол, Спорт ордон, Чингис хаан нисэх буудал орчмын хэрэглэгчид | VI/17 – VI/24 /7 хоног/ |
13 магистралийг VI/21-д ажиллагаанд залгана. Ф300мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ. | ИЗ-915 (Тк-1301) |
|
7 | 8абвг, 7и магистраль | 25 эмийн сан, УБ палас, X хороолол ДДТ-113, 114 /төв замын ар талын хэсэг/, Техник импорт ХХК, Алтанзулын амины сууцнууд, III эмнэлэг, I хороолол орчим, Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, IV хорооллын ДДТ-111, 112, СОТ-3, III хорооллын эцэс орчмын хэрэглэгчид | VI/26 – VII/05 /9 хоног/ |
Ф400мм голчтой таслах хаалт, Ф250мм голчтой ус буулгагч хаалт солино. Урсгал засвар хийнэ. ДХ-7138 цэгт Ф700мм голчтой шинэ шугамын холболт хийгдэнэ. |
Павильон №19 |
|
8 | 12абвгд магистраль |
Жаргалан хотхон, МХАҮТ, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон төгөл хотхон, XIII хороолол ДДТ-26, 27, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Цэргийн Госпитал, БХЯ, XVI хороолол орчмын хэрэглэгчид | VII/16 – VII/26 /10 хоног/ |
12вгд магистралийг VII/20, 12б магистралийг VII/28-д ажиллагаанд залгана. 2Ф700мм голчтой 226 хос метр шугам, 2Ф250мм голчтой 187 хос метр шугам шинэчлэн солино. Их тэнгэрийн салаа Ф400мм, Ф500мм голчтой шугамын холболтын ажил хийгдэнэ. Урсгал засвар хийнэ. | ИЗ-134 (Тк-2000) |
|
9 | 11еж, 2бвгд магистраль | АСА цирк, 220 мянгат, Хүүхдийн 100 орчим, Сарны титэм худалдааны төв, ШУТСО, Япон элчин, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай тусламж 103, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нарын II эмнэлэг УСУГ орчим, Төв усан бассейн орчим, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баянзүрх дүүрэг, ШУ-ны академын хүрээлэн орчмын хэрэглэгчид | VII/22 – VII/31 /9 хоног/ |
2вгд магистралийг VII/26-д ажиллагаанд залгана. Ф800мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ. | Насос станц №4 |
|
10 | 5вгдж магистраль |
Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль, XXI сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, XIV хороолол, Аман хуур хотхон, Сансар XII, XV хороолол орчмын хэрэглэгчид | VII/30 – VIII/05 /6 хоног/ |
5вг магистралийг VIII/03, 5д магистралийг VIII/09-д ажиллагаанд залгана. 2Ф400мм голчтой 284 хос метр шугам шинэчлэн солино. Урсгал засвар хийнэ. | Павильон №16 |
|
11 | 7бвгджки, 6а магистраль | ТЗУГ, Богд ар хороолол, Төмөр зам орчим, Тээвэрийн товчоо орчим, 2, 3, 4, 6 бичил хороолол, Төв гандан хийд, Эх нялхсийн эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчид | VIII/01 – VIII/10 /9 хоног/ |
7к магистралийг VIII/05-д ажиллагаанд залгана. 2Ф500мм голчтой 151 хос метр шугам шинэчлэн солино. Ф400мм, Ф800мм голчтой хаалт, Ф800мм голчтой компенсатор солино. Ус буулгагч Ф250мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ. | Павильон №1 |
|
12 | 4аб, 1гд, 2а магистраль | Цэцэг төв, Зоос гоёл ХХК, БТ ДДТ-37, 40, 41, 42, 45, 46, 48, 50, 53, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, ЧД нэгдсэн эмнэлэг, СУИС, МХУБТ, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТО, Улаанбаатар зочид буудал, ГХЯ, ЭМШУИС, I эмнэлэг, Багшийн хөгжлийн ордон, ЗГ-ын XII байр орчмын хэрэглэгчид | VIII/05 – VIII/10 /5 хоног/ |
Ф300мм, Ф250мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ. | ДХ-652 /Тк-631/ |
Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.
НӨАТ-ын урамшууллын 2019 оны 06 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 06-р сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
ЖИРИЙН ИРГЭНЭЭС ЭХЛЭЭД ДИПЛОМАТ АЖИЛТАН ОРОЛЦОХ ХҮРТЛЭЭ ӨСЛӨӨ
Сүүлийн жилүүдэд манай улсын нэр бүхий албан тушаалтан, урлаг соёлын “одод”, төрийн хариуцлагатай албан хаагчид хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдэв. Эрхэлж буй албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, олны танил байдлыг бодсон ч эдгээр хүмүүсийг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, бас ч гэж тав, гурван “цаас” цаашаа хийсэн болов уу хэмээн дүгнэмээр байдаг.
Гэтэл урлаг соёлынхноос эхлээд прокурор, дипломатч, сүүлдээ тагнуулын албанд байсан эрхмүүд хүртэл хар тамхины хэрэгт холбогддог болов. Л.Байгалмаа гэх эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн гэх хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонсоход олон хүн гэнэн зангаасаа болж бусдын өгөөш боллоо хэмээн зөвтгөж байв.
Мөн олон жилд ганц тохиох ховор хэрэг мэтээр хүлээн авч байсан нь үнэн. Цаашлаад уг хэрэгтэй холбогдуулж 12 жилийн ял сонссон Л.Гантуул хэд хэдэн ном гаргаж, салбартаа танигдсан зохиолч боллоо. Хар тамхины хэрэг ийн жирийн иргэнээс эхэлж, утга зохиолын салбарт шургалж, улмаар урлаг соёлынхныг “онилсон” гэхэд хилсдэхгүй.
Урлаг соёлын эрхмүүдээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүн олон бий. Энэ дундаас “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон нь тухайн үедээ дуулиан тарьж байлаа. Урлаг соёлынхон “Түүнд Монголын ард түмэн хайртай” хэмээн бачимдан өмгөөлж байсан үе бий. Үүнээс үүдэлтэй ч юм уу, ямартаа ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг суллаад зогсохгүй Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээн алдаршуулав.
Үүнээс гадна “Айс топ” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа гэх зэргээр хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлынхны цуваа хөвөрнө. Ингээд зогсохгүй спортынхон дундаас хар тамхины хэрэгт холбогдож улсын начин Ц.Улаанхүү хар тамхины хэргээр 11 жилийн ял сонссон билээ. Анхандаа жирийн иргэнээс эхэлж, урлаг соёлынхны дунд гарч байсан хар тамхины хэрэг прокурор, тагнуулын ажилтнууд холбогдож эхэллээ.
Тодруулбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар мөн л хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгүүлсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүс хар тамхины хор хөнөөлийг сайн мэддэг, хууль бусаар хадгалж, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хэнээс ч илүү мэднэ. Харамсалтай нь хаширдаггүй юм байна. Одоо дипломат ажилтнууд нь хэдэн улсын хил дамнуулан героин зөөх хүртлээ архагшлаа.
Хамгийн сүүлд дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар олон улсын хил дамнуулан их хэмжээний хар тамхи тээвэрлэн баривчлагдсанаар Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд сэвтүүлээд байна. Хар тамхины энэ “хөгжлийн шат” юу өгүүлнэ вэ.
ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ ХҮМҮҮСИЙН TOO НЭМЭГДЭЖ БАЙНА
Хар тамхийг нэг удаа хэрэглээд автах магадлал өндөр байдаг. Мөн хар тамхинд донтсон хүний эдгэрэлт ердөө таван хувьтай аж. Т иймээс хар тамхи наймаалагчид эхний удаад үнэгүй хэрэглүүлдэг арга барилтай. Өөрөөр хэлбэл, нэгэнт хэрэглэж үзсэн хүмүүст цаашид дахин хэрэглэх хүсэл төрнө. Ингэснээр мансууруулах бодис хайж эхэлнэ. Энэ эрэлт дээр үндэслэж хар тамхины “бизнес” цэцэглэж эхэлдэг аж.
Үүнийг батлах мэт өсвөр насны 2,000 хүүхдийн 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал тавьсан гэж судалгаа гарсан байна. Нөгөөтэйгүүр, өмнө нь манай улсад хар тамхи бага граммаар нэвтэрч, түүнийг нь хууль хяналтын байгууллагынхан тогтоож байсан бол энэ хэмжээ улам бүр өсөх болсон. 2012-2013 онд долоо орчим кг герионыг улсын хилээр оруулаад, дамжуулан БНХАУ руу гаргахыг завдсан.
2014-2016 онд метамфетамин 159.43 грамм, 2017 онд 206.23 грамм метамфетамин хурааж байв. Харин он гарснаас хойш илрүүлсэн мансууруулах бодисын хууль бус зах зээлийн үнэлгээ хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэж байна.
Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан 19-32 насны гурван этгээдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн баривчилсан. Ойролцоогоор хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэхүйц мансууруулах бодисыг хураан авсан юм. Мөн нэгдүгээр сард Нигери улсын гурван иргэн манай улсад их хэмжээний “мөс”-ийг шуудан илгээмжээр нэвтрүүлэхийг завдсан байдаг. Тэдгээр иргэд нь Тайланд улсаас шуудан илгээмжээр дамжуулан 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хууль бусаар оруулж ирснийг тогтоосон билээ.
Үүнээс гадна анх хилээр нэвтрүүлж буй хар тамхи, мансууруулах бодисын төрөл зүйл, тоо хэмжээ хувьсан өөрчлөгдөж иржээ. 2010-2015 оныг хүртэл ихэвчлэн байгалийн гаралтай героин, олсны ургамлаас гаралтай гашиш гэх мэт бодисыг 5-10 грамм, дээд тал нь 6.6 кг хүртэлх хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргүүд илэрч байсан.
Мөн жилдээ хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1-2 хэрэг бүртгэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд гэмт хэргийн тоо өсөж, хураан авсан мансууруулах бодисын үнэлгээ хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэж байна.
Хамгийн аюултай нь энэ бүхний үр дүнд манай улсад хар тамхинд донтох өвчтэй “арми” нэгэнт бий болчихвол улс орон сүйрснээс ялгаагүй юм. Гэтэл Монголын хууль хүчний байгууллага, тэр дундаа шүүх, прокурор, тагнуулын байгууллагад ажиллаж байсан нөхөд уг хэрэгт холбогдох болсон нь хэрэг бишидсэнийг бэлээхэн зарлан тунхаглаж байна уу.
-НҮБ-ын Хүний эрхийн комиссоос турк багш нарын талд асуудлыг шийдэж байхад бид эрхийг нь зөрчсөөр байх уу-
Турк багш нарыг Монголын хилээр гаргахгүй байгаа талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа билээ. Монгол Улсын хууль дүрмийг зөрчөөгүй, Интерполоор эрэн сурвалжлагдаагүй, энгийн хэдэн багш нарын паспортыг Туркийн тал хүчингүй болгосон гэсэн шалтгаанаар манай ГИХГ-аас хилээр гаргахгүй байгаа. Манай албаны хүмүүс бодит амьдрал дээр байдал хэрхэн өрнөж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч паспортоо ЭСЯ-аараа албан ёсных болгочих гэсэн шаардлага тавьсаар байгаа юм.
Ерөөсөө дэлхий даяараа турк багш нарыг хулгайлахыг нь хулгайлж, улс орнуудад шахалт үзүүлэх нь үзүүлж, мөнгө тусламж өгөх нь өгч, зарим төрийн албан хаагч нартай хамтран ажиллах нэрийн дор янз янзын аргаар тэр хүмүүсийг Турк руу албадан аваачих ажил сүүлийн гурван жилийн дотор үргэлжилж байгааг дэлхий тэр аяараа харж байгаа.
Туркийн иргэн учраас паспортын хугацаа нь дуусах үед сунгуулж таарна, ингэхийн тулд байгаа газрынхаа ЭСЯ-дад хандана. Гэвч ЭСЯ-д нь улс төрийн нөлөөтэйгөөр тэдний паспортыг сунгаж өгөхгүй байгаа учраас тэд ардчилал хүний эрхийг дээдэлдэг улс орнууд руу дүрвэж гардаг ийм л байдал энд тэндгүй өрнөж байна. Одоогоос гурван жилийн өмнө Т.Эрдоганы эсрэг төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараагаас ийм байдал үүсч, улам бүр даамжирсаар ирсэн.
Үнэндээ тийм оролдлого болоо ч үгүй, үзэл санааны зөрүүтэй хүмүүсээ дарж авах гэсэн зохион байгуулалттай хэрэг байсан ч гэх таамаглал бий. Аль нь ч байсан тэр хэргийн дараагаас маш олон тооны чадалтай, хөрөнгөтэй, боловсролтой хүмүүс баригдаж, тамлуулж, амь насаа алдан, эд хөрөнгөө хураалгасан. Нийтдээ 77 мянган иргэнээ баривчилсан гэж Ройтерс мэдээлжээ. Өмнө нь тус яамны Хууль зүйн сайд эл хэрэгт 148,833 хүнийг эрэн сурвалжилж, 48,636 хүнийг хорьсон талаар мэдэгдсэн удаатай. Далан мянга ч бай, дөчин мянга ч бай энэ аймаар тоо.
Бүгдийг хяналтад байлгах гэж үзэж, сүүлдээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа турк багш нарыг авлах ажиллагаа эхэлсэн билээ. Өнгөрсөн зун гэхэд Монголд хорь шахам жил амьдарсан багшийг хулгайлах ажиллагаа болж, тусгай үүргийн онгоцоо илгээж, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны байгууллага тусгай ажиллагаа явуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн учраас арайхийн авч үлдэж чадсан байдаг. Олны анхаарлыг татаж чадсан учраас Вейсел багш гэр бүлийн хамт Монголоос гарч чадаж, харин одоо найман багшийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байна.
Тэдний паспортыг Элчингээс нь хүчингүй болгосон гэнгүүт манай төрийн байгууллагууд нь уухайнтас өлгөж аваад гаргаж явуулахгүй байна. Ингээд энэ сар дуусахад тэдний Монголд оршин суух хугацаа дуусч, нутаг руу нь албадан явуулна. Харин тэд үүнээс өмнө хүний эрхийг дээдэлдэг, турк багш нарт ямар хувь заяа ирэхийг мэдэж байгаа учраас эх орондоо хүлээн авч байгаа улсууд руу амжиж явахыг тэмүүлж байна. Үүнийг нь мэдэж байгаа ч Монголын эрх мэдэлтнүүд тэднийг өчүүхэн ч хайхрахгүй байгаа нь харамсалтай. Тэр дарга даамлууд өчүүхэн эрх ашгаар шийдэж байгаа энэ шийдвэрийнх нь цаана хүний амь амьдрал хэрхэн эргэдгийг мэдэж байгаа болов уу.
Энэ асуудлыг шийдэхгүй бол Монгол Улс дэлхий дахины өмнө эвгүй байдалд орно гэдгийг ойлгох ёстой. Зургаан багшийг Туркийн талд хүлээлгэж өгсөн хэрэг Европын холбоонд элсэхээ хүлээж байсан Косовод ямар хатуугаар туссаныг бид харж байсан. Улсынх нь Ерөнхий сайд эвгүй байдлаас гарахын тулд “Бид огт мэдээгүй байсан” гээд Дотоод хэргийн сайдаа огцруулснаар намжсан. Мөн хоёр жилийн өмнө Малайз улс 13 жил нутагт нь амьдарсан багш нарыг Туркийн талд хүлээлгэн өгсөн байдлаасаа болоод өнөөдөр олон улсын өмнө ичгэвтэр байдалд ороод байгаа. Малайз дахь “Тайм Олон улсын сургууль”-ийн багш нарыг тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Разак, Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган найз нөхдийн хүрээллээрээ шийдэж, биестээ найр тавин шилжүүлсэн байдаг. Харин тэдгээр багш нар НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандсанаар өнөөдөр НҮБ-аас Туркт энэ асуудлаа албан ёсоор шийдэх шаардлага хүргүүлчихээд байгаа юм.
НҮБ-ын Хүний эрхий хорооноос өнгөрсөн тавдугаар сарын 28-нд гаргасан шийдвэр сүүлийн жилүүдэд өрнөөд байсан энэ хэргийг нэг талд нь гаргах тодорхой шийдвэр болж байна. Турк улс 180 хоногийн дотор хоёр багшийг суллах, нөхөн төлбөр өгөх энэхүү шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Сургуульд багшилсан, сөрөг хүчнийхний эзэмшдэг банкинд мөнгөө хадгалуулсан, гар утасны аппликэйшн суулгасан хэргээр буруутаад байгаа олон мянган хүмүүсийн хувьд дээрх шалтгууд баривчлагдах хангалттай нотолгоо биш гэдгийг НҮБ-аас онцолжээ. Бүгдийг Онц байдлын үеийн тогтоол, шийдвэр гэдгээр хаацайлж байгааг буруутгаж, тус улсын Үндсэн хууль нь хууль эрх зүйн хамгаалалт болж чадахгүй байгааг хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Хүний эрхийн комиссын энэ шийдвэр нь өнгөрсөн он жилүүдэд улсынхаа өмнө буруутсаар ирсэн тэр олон хүмүүсийг буруутан биш гэдгийг, тэр баривчлагдаад байсан улсууд хэлмэгджээ гэдгийг баталсан түүхэн шийдвэр болж байна. НҮБ-ын Хүний эрхий хорооны шийдвэр бол угтаа олон улсын шүүхийн шийдвэр гэсэн үг.
Малайзаас хулгайлагдан Туркт хүргэгдсэн Измет Өзжелик, Тургая Караман нарын гомдлоор гаргасан НҮБ-ын шийдвэр манайх шиг яахаа мэдэхгүй, оргож бусгасан шийдвэр гаргаж байгаа улс орнуудад чиг болж өгч байна.
НҮБ-аас Туркийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон улс гэдгийг нь сануулаад тогтсон хугацаанд засч залруулахыг анхааруулж, Онц байдлын үеийн шийдвэр, баривчилгаа гэсэн Туркийн тайлбарыг хүлээж аваагүй байна. Манайх шиг улс орнуудын хувьд нэг талаас дипломат харилцаатай Турктэй харилцаагаа хүндэтгэх ч, нөгөө талаас хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орны үзэл санаа, ард иргэдийнх нь ардчиллын төлөөх үнэт зүйлтэй нь зөрчилдөж байгаа билээ. Харин одоо дэлхийн улс орнуудын даргалагч байгууллага нь нэгэнт тодорхой шийдвэрээ гаргачихаад байхад бид үүнийг давж, Туркийн талд орох учиргүй. Тэгвэл эргээд олон улсын өмнө буруутах болно.
Монголд ажиллаж амьдарч байсан багш нар нутагтаа хүргэгдэж, шоронд суухгүйн тулд өөр өөрийнхөөрөө хичээж ирсэн байдаг. Манайд байгаа ЭСЯ паспортыг нь сунгахгүй болохоор гадаадад байгаа ЭСЯ-дуудад хандаж, азаа үзнэ. Монголд багшилж байсан Есуф Эрдухан гэдэг багш энд бүтэхгүй болохоор Германд очиж, паспортоо сунгуулах гэж оролдоход Элчингийнхэн нь “Таны паспортыг сунгана сунгана” гээд паспортыг нь хурааж аваад эргүүлж өгөөгүй талаар, нөгөө багш эцсийн мөч болтол паспортоо гараасаа салгахгүй байж байгаад сунгана гэдэгт нь итгээд өгч гэнэдсэн талаар Турк сургуульд хүүхдээ сургадаг эцэг, эхүүд харамсан ярьж байсныг санаж байна.
Монголын боловсролын тогтолцоог шилжилтийн амаргүй үед аварч гарахад хувь нэмрээ оруулж ирсэн турк багш нарт монголчууд сайнаар ханддаг. Тухайн үедээ “Есуф багш Германд байсан тулдаа болсон юм. Европ, АНУ-ын улс орнууд Туркийн тал хүний эрхийг зөрчиж байгааг нь мэдэж байгаа учраас тэдэнд оршин суух боломжийг нь хангаад өгчихдөг. Хэрэв Монголд байсан бол паспортгүй гээд албадан нутаг буцааж, шууд шоронд орох байсан” гэж тэд ярьж байсан билээ. Өмссөн хувцастайгаа очсон газраа үлдэхээс аргагүй болсон ийм цаг үед амьдарч байгаа турк багш өрөвдөлтэй. Гэхдээ тэр өнөөдөр Монголоос гарч чадахаа байсан найман багшийн хажууд азтай юм. Паспорт сунгадаггүй байсан арга нь улам нарийсч, хугацаанаас нь өмнө хүчингүй болгодог болжээ.
Манай албатнууд өөрсдийн ЭСЯ-ндаа очиж асуудлаа шийд гэж дүрэмдэж байгаа ч энд яам нь шийдэж өгөх байтугай албаар хүчингүй болгож байна. Тэгээд Монголд оршин суух хугацаа нь дуусгавар болохоос өмнө хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон руу гарья гэхээр манайхан гаргахгүй байна. Тэдэнд ганцхан гарц үлдээж байгаа нь визийн хугацаа дуусахаар Турк руу албадан хүргэгдэх. Харин тэнд очоод ямар хувь заяа угтаж байгаа бол.
Туркт баривчлагдаж эрүүдэн шүүлтэд орсон хүмүүсийн мэдүүлэг тэнд байдал ямар байгааг батлан харуулж байна. Европын холбоо, НҮБ-ын Хүний эрхий хорооноос гаргасан Хүний эрхийн тайланд дурдагдсан кэйсүүд үнэн цочирдом. Тухайлбал, нэг хохирогчийг шатам халуунд хар зам дээр зөвхөн дотоожтой нь хэвтүүлснээс бие нь түлэгджээ. Тэднийг “Таашаал эдлүүлнэ” гэж сүрдүүлж, бороохой хошногоны нүх рүү нь чихэн доромжилдог байжээ. Мөн өөр нэг хохирогч “Бэлэг эрхтнээс минь туухай зүүгээд хэдэн цагийн турш тамласан. “Эрүүдэн шүүсэн талаар хэн нэгэнд хэлээд үзээрэй” гэж сүрдүүлдэг байсан. Чармай нүцгэлээд, ус цацаж норгоод модон бороохойгоор нэвширтэл зоддог. Нэг нь надад “Чи гэр бүлтэй биз дээ, хэргээ хүлээхгүй бол эхнэрийг чинь авчирч нүдний чинь өмнө хүчирхийлнэ шүү” хэмээн заналхийлсэн. Бүх хувцсыг минь тайлаад зураг авч тохуурхаж, дараа нь харанхуй өрөөнд оруулан шулуун гэдэс рүү бороохойгоо чихэж тамласан. Ахар сүүлний минь яс хугарч одоо болтол сууж чадахгүй байгаа. Энэ бүх эрүүдэн шүүлт, доромжлолыг тайлбарлаж хэлэхийн аргагүй. Зодуур, тамлалтыг мартаж болно, гэхдээ доромжлолыг хэзээ ч мартахгүй” хэмээн өгүүлжээ.
Өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчтэйгээ уулзаад өгсөн мэдүүлгүүд ч уг тайланд оржээ. “Үйлчлүүлэгчийн маань толгой, баруун бөөр, хавирганууд бэртсэн, бэлэг эрхтэн нь 0.5 см урагдалттай байсан. Эрхтнийг нь базаж эрүүдэн шүүсэн байсан” гэсэн бол эцэг, эхийг баривчлаад нэмж хүүхдүүдийг нь хорьж, ингэхдээ нүдэн дээр нь эрүүгийн хэрэгтнүүдээр хүчиндүүлж байсан тохиолдлууд ч бүртгэгджээ.
Манайхан С.Зоригийн аллагад буруутгагдаж ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг хараад цочирдож байгаа. Хувинтай шээс асгаж, галуун цуваагаар өдөржин алхуулж, зодож дарамталсныг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бид Монголд үлдсэн цөөхөн хэдэн турк багшийг ямар хувь заяа хүлээж байгааг хамгийн сайн төсөөлөх учиртай улс. Өөрсдөө иргэдээ эрүүдэн шүүдэг улс хэдэн багш нарыг бас эрүүдэн шүүдэг улс орон руу хайр найргүй хөөж явууллаа гэсэн нэр зүүх гээгүй л бол тэр хэдийг гаргаад явуулчих учиртай.
Туркийн эрх баригчдын олон мянган иргэнээ хулгайлж, албадан авчирч, эрүүдэн шүүж байгаа энэ үйл явдлыг Европын холбоо, НҮБ болон дэлхийн дэвшилтэт улс орнууд буруутгаад байгаа энэ цаг үед манай улс ямар шийдвэр гаргахаа мэдэж баймаар юм. Улс орондоо авлигыг хөхиүлэн дэмжиж, тогтолцооны хямралд оруулсан хэрэгт буруутгагдаж байгаа экс Ерөнхий сайд Разакийн хувьд хоёр багшийг Туркт хүлээлгэн өгсөн явдал нь улаан дээр улцан гэгчээр бас л том нэрмээс болж байгаа билээ. Дотооддоо ял шийтгэлийн асуудал яригдахаас гадна багш нар хулгайлах үйл явцад оролцсон хүмүүс олон улсын шүүхэд дуудагдах учраас найздаа “тусалсан” Нажиб Разак гуай нажидтай үйлд унаад байна.
Яг энэ хэрэг дээр НҮБ-ын Хүний эрхийн хороо албан шийдвэр гаргаж, багшаар ажилласныхаа төлөө, гар утсан дээрээ ямар аппликэшн татаж авах эсэхээ шийдсэний төлөө, мөнгөө аль банкинд хадгалуулах эрхээ эдэлснийхээ төлөө тэр хүмүүс буруутан болох учиргүй гэдгийг батлаад өгчихлөө. Магадгүй турк багш нарыг хүлээлгэж өг гээд байх юм, буруутай улс байж магад гэж боддог хүмүүс байсан бол дэлхийн төв байгууллага нь “Үгүй ээ” гэдгийг хэлээд өгчихлөө. Эргээд дэлхийн өмнө буруутан болохгүй тулд бид цагийн бусгаа үед зовж яваа энэ үндэстний хэдэн багшид туслахгүй юм аа гэхэд гай болохгүй гаргаад л явуулчих хэрэгтэй юм даа.
Тэгэхгүй бол Азийн энгэр дээрх ардчилсан улс орон гэсэн нэр хүндээ алдаж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, бусад гэрээ конвенцид багтсан НҮБ-ын гишүүн улсын үүргээ умартсан ялд унах вий дээ.a
Сэлэнгэ аймгийн удирдлагууд тус аймгийн нутаг дэвсгэрт орших “Сайханы хөтөл”-ийг аялал жуулчлалын цогцолбор болгохоор томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Тодруулбал “Сайханы хөтөл” хүртэл 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Монгол Улсад анх удаа 70 метрийн урт, 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүрийг “Сайханы хөтөл”-ийн хоёр өндөр хавцал дээгүүр барих ажил хийгдэх юм.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар, “Сайханы хөтөл” чиглэлийн замыг түр хугацаагаар хааж байгааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын зүгээс энэ чиглэлд аялах иргэд, жуулчдад анхаарууллаа.