Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Хуралдаан хаалттай горимд шилжлээ

Image result for Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр 1992 оноос хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох хуваарьтай байсан юм. Гэсэн ч мөрдөн шалгах ажиллагааны нууц болон төрийн нууцтай холбоотой асуудал уг мэдээлэлд байгаа учраас байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжин, зөвхөн гишүүдэд уг мэдээллийг танилцуулахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

“Хааны Эрэлд-2019” сургуулилтад АНУ болон Монгол Улс оролцохоо мэдэгдлээ

No photo description available.

Таван Толгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд 2019 оны зургаадугаар сарын 14-28-ны хооронд явагдах “Хааны эрэлд 2019” сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт Хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгдлээ. Энэ удаагийн “Хааны эрэлд” сургуулилалтад АНУ-аас ойролцоогоор 220, Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс 900 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна.

Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс цэргийн хүчний сургуулилалтад оролцуулах урилгыг Австрали, Балба, Бангладеш, Бенин, БНХАУ, БНСУ, Вьетнам, Замби, ИБУИНВУ, Израиль, Индонез, Иордан, Камбож, Канад, Катар, Малайз, Молдав, Перу, Руанда, Сингапур, Того, Уругуай, Фижи, Филиппин, Хорват, Шинэ Зеланд, Шри-Ланк, Эль-Сальвадор, Япон зэрэг оронд явуулжээ. “Хааны эрэлд” олон улсын сургуулилалт нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт Хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилалт нь энэ онд 17 дахь жилдээ болно.

Сургуулилалтын зорилго нь оролцогчын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдийг эзэмшүүлэх зэрэг НҮБ-ын сургалт батламжийг оролцогч зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнүүдэд олгоход чиглэдэг юм гэж Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав

Image result for ерөнхийлөгч баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг санууллаа.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бусад дипломат албаны ажилтан, албан тушаалтнуудыг Засгийн газар, түүний гишүүн томилж чөлөөлдөг.

Тухайлбал олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар, дипломат төлөөлөгчийн газарт ажиллах элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогч, цэргийн атташег гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга тус тус томилж байна.

Харамсалтай нь Засгийн газрын шугамаар томилогдсон, төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэх ёстой дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байна.

Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах, улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх зэрэг нэн хариуцлагатай үүрэг хүлээдэг дипломат алба болон тухайн салбарт ажиллагсдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, улс орны нэр хүндийг гутаасан үйлдэл дахин гаргуулахгүйн төлөө дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Төрийн албыг мөнгөөр үнэлэн арилжаалах “60 тэрбумын” схем төрийн албанд ажиллагсдын хууль бус үйл ажиллагааг гааруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг гэмт хэргийн нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Мөнгө төлж албан тушаалд очдог, албан тушаалаа ашиглаж мөнгөө нөхдөг, ашиг хийдэг энэ гаж байдлыг бүрэн таслан зогсоохгүй бол байдал улам хүндэрнэ. Нэн ялангуяа гадаад харилцааны салбарт энэ нь байж болшгүй үзэгдэл юм.

Албан тушаалын эрх, хамгаалалтаа ашиглан хууль бус үйл ажиллагаа, гэмт үйлдэлд холбогдож, гадаад орчинд улс орны нэр хүндийг унагасан болон унагаж байгаа хүмүүсийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой баримт бүхий мэдээллүүд гарч байна. Энэ байдалд дүгнэлт хийж хяналт, шалгалтын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх хэрэгтэй. Тухайлбал дипломат ажилтнуудын улс орнуудаар зорчсон байдлыг паспортынх нь тэмдэглэгээгээр тогтоох боломжтой тул зорчсон зорилго, үйл ажиллагааг нь шалган нягталж болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан. Үүний хүрээнд Засгийн газар 10 гаруй элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг өргөн мэдүүлэхээр хэлэлцэж, зохих журмын дагуу зарим саналаа ирүүлсэн байна.

Хэдийгээр энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал боловч дипломат алба нь үндэсний аюулгүй байдалд эерэг, сөрөг нөлөөллийн алийг нь ч үзүүлэх боломжтой төрийн тусгай алба тул тагнуулын байгууллагаас санал, зөвлөмж гаргуулан харгалздаг шинэ жишиг тогтоох нь зүйтэй гэж үзэж, хууль эрх зүйн боломжийн хүрээнд ажиллаж байгаа болно.

Иймд нөхцөл байдалд дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана уу гэжээ.

Categories
мэдээ спорт

3×3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцоно

Энэ сарын 18-23-нд Амстердам хотноо болох сагсан бөмбөгийн 3×3 төрлийн насанд хүрэгчдийн зургаа дахь удаагийн ДАШТ-д манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцох юм. Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Европ тивийг зорьсон бөгөөд ДАШТ-ий өмнө эрэгтэйчүүд Хорватын “Гран при” тэмцээнд, эмэгтэйчүүд Италид зургадгаар сарын 14-15-нд “Womens Series League” тэмцээнд оролцох юм байна. Тус тэмцээнд манай эмэгтэй баг Дэлхийн аварга Итали болон Серби, Ирландын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцэж шаардлага хүргүүлжээ

Image result for Монгол Австрали

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, Австрали улсаас Монгол Улсад суух элчин сайд Дэйв Воусэнд шаардлага хүргүүлжээ. Саяхан Германд онц их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан дипломат ажилтнуудыг Н.Анхбаяртай холбоотой гэж үзэж байгаа юм байна. Шаардлагад Н.Анхбаяр нь Монгол Улс болон ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйн хувьд боломжгүй хүн юм гээд шийдвэрээ буцаахыг хүсч байгаа аж. Австралийн Элчин сайд Дэйв Воусэнд шаардлагыг хүргүүлэхээр жагсагчдын төлөөлөл Т.Энхсайхан дотогш оржээ.

Уг бичигт “Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Дэйв Воусэн танд энэ өдрийн мэнд хүргэе. Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт” УҮГ-т бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг орлого олсон нь нэгэнт тогтоогдсон баримт юм. Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн энэхүү ноцтой гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёс зүйн хохирлын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтнуудын нэг бол яах аргагүй Н.Анхбаяр мөн. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж буй АН-ын гишүүд бид Н.Анхбаяр нь Монгол Улс болон Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйн эрхгүй хэмээн үзэж энэхүү бичгийг таны сонорт хүргэв. Хэрвээ өнөөгийн эрх баригчид парламент дахь хэт олонхдоо дулдуйдан, сөрөг хүчний байр суурийг үл харгалзан Н.Анхбаярыг Австралид суух Элчингээр томилох аваас бид бүх талаар эсэргүүцэх арга хэмжээг олноор зохион байгуулах болно” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэгмэд: Хоригдож буй залуус нэгнийгээ зодож дарамталж, ноцтой хэрэг үйлдэх аймшигтай зүйлс сураад гарч байна

ИЖИГХЭН УМГАР ӨРӨӨНД 20 ХҮНИЙГ ХОРЬСОН. БИД БАГТАЛЦАХГҮЙ БОЛОХООР НЬ НААРАН ДООГУУР ХҮРТЭЛ ОРЖ УНТАЖ БАЙЛАА-


Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрбээр жагсаалын үеэр автомашинтай Чингисийн талбай руу нэвтэрсэн тул Зөрчлийн тухай хуулиар долоо хоног баривчлагдах ялаар шийтгүүлсэн юм.


-Та жагсаалын үеэр автомашинтай төв талбай руу нэвтрэх шаардлага байсан уу?

-Жагсаал өдрийн 14:00 цагт эхэлсэн. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргээс бүртгэл зөвшөөрөл нь ирээгүй байсан. Ингээд өглөөнөөс хойш цагдаа нар маш их дарамталсан. Янз бүрийн хүмүүс ярьж, эхний удаад 30 хоног саатуулна, дараа нь тохох хэрэг чинь бэлэн шүү гэх зэргээр дарамталсан. Биднийг талбай тойроод явж байхад ачилтын машинууд олноор ирж байсан. Энэ мэт нөхцөл байдалд дүгнэлт хийгээд би баривчлагдах нь тодорхой, автомашинаа ачуулах нь ойлгомжтой юм байна гэж бодсон. Төр болон цагдаа хийж байгаа тэмцлийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авдгийг харуулахын тулд Чингисийн хөшөөний урд очиж зогсох нь зөв гэж анхнаасаа шийдсэн. Ингээд сиймхийг харж байгаад талбай руу нэвтэрч, хөшөөний урд очоод машинаа паркалж тавиад, цагдаа нарт баригдсан. Энэ үед цагдаа нар хүч хэрэглэсэн. Зодож цохисон. Би ухаан алдаж унасан. Ямар ч байсан олон нийтийн анхаарлын төвд энэ асуудлыг оруулж 50 га газрыг цуцлуулсан болохоор зодуулж цохиулсан, хоригдсон зэргээ ч тоохгүй их баяртай байгаа шүү.

-Долоо хоног хаана саатуулагдсан бэ. Саатуулах өрөөний нөхцөл, эрүүл ахуйн байдал ямар байсан бэ?

-Цагдаа нар намайг эхлээд Дэнжийн мянгын саатуулах байранд 24 цаг хорьсон. Тэнд хов хоосон. Хэд хэдэн өрөө дамжсан. Ингээд найм болон 16 ортой өрөөнд ганцаараа байсан. Сүүлд нь 4-5 хүн нэмэгдэж ирсэн. Тэнд цагдаа нар загнаж дарамталдаг юм билээ. Өрөөнд байгаа өчнөөн олон орны нэгэн дээр нь хэвтэхэд орж ирээд чи яг энэ газар суу гэх зэргээр тулгадаг. Тэндээс гараад 409 дүгээр ангийн хажууд байрлах Баянзүрхийн баривчлах төвд хүргэгдсэн. Тэнд нэг өдрийн тооллогоор 411 хоригдол байсан. Ингээд 10 орчим метр квадрат болов уу гэмээр жижигхэн өрөөнд 20 хүнийг оруулчихаж байгаа юм. Зарим өрөө нь найм болон 10 ортой. Гэтэл ийм жижиг өрөөнд тэр олон хүн багтахгүй шүү дээ. Зай засваргүй хэвтэнэ. Бүр орны доогуур орж унтаж байсан. Хүний эрх маш их зөрчигдөж, бөөнөөр нь хорих лагер бий болчихсон байна. 200 хүний багтаамжтай байранд 411 хүн чихнэ гэдэг юу гэсэн үг вэ.

Ариун цэврийн өрөө рүү нь орсон чинь бас хэцүү байсан. Хоёр давхарт нь тус бүр дөрвөн суултуур, угаалтууртай ариун цэврийн өрөө байсан. Тэрний хоёр нь ажиллахгүй. Тэгэхээр тус бүр гурван суултуур, угаалтууртай болж байна. Энэ тэргүүгээр нь бие засчихсан. Гадуур нь хүндэрчихсэн байх жишээтэй. Монгол эрчүүдийн зарим нь ухамсаргүй, дорой байна. Мөн цэвэр усны хүртээмж муутай. Цоргоос нь дусагнасан байдлаар нарийхан гоожно. Зарим үед суултуурын ус татахад цоргоос ус гарахаа больчихно. Ийм ариун цэврийн шаардлага хангахгүй газар хүмүүсийг үй олноор нь хорьж болохгүй.

-Янз бүрийн өвчин зовлонтой хүмүүс байгаа байх. Бие биедээ халдвар тараах эрсдэл өндөр байсан уу?

-Тэнд байгаа хүмүүсийн зан ааш эвдрэхээс аргагүй юм билээ. Мөн халдварт өвчин бол аймшигтай. Тэрэн дотор яр шархтай, сүрьеэтэй, адгийн наад зах нь ханиадтай хүмүүс битүү. Ийм хүмүүсийг нийлүүлээд 24 цаг хорино гэхээр юу болох уу. Би ороод нэг хоноод маргааш нь ханиад хүрсэн. Эмчтэй уулзъя гэхээр хагас, бүтэн сайн таарчихсан. Орой болохоор хоригдож байгаа хүмүүс бүгд ханиалгана. Жижиг өрөөнд цус цэрээ нийгээд хачин юм болно. Би оройдоо халуурч, ядаж сувилагчаас эм авъя гэсэн чинь эмчийн заавраар өгнө гээд өгөхгүй. Тэгсэн ч манай эмний жилийн төсөв 150 мянган төгрөг байдаг. Хоригдол болгонд эмээр үйлчилж чадахгүй гэж байгаа юм. Тухайн үед бусдаас эм гуйж уусан. Тэд нар болгож байгаа юм л даа.

Долоо хоног хоригдож өвчин аваад гэртээ очоод тараагаад нийгмийн халдварт өвчин болгох нь байна шүү дээ. Сургууль дээр сүрьеэ тарлаа гэж ярьсан. Гэтэл баривчлах байранд бүрэн утгаараа халдварт өвчин тарж байна. Халдварт өвчний ямар ч шинжилгээ хийлгүй бүх хоригдлыг хамт хорьчихож байгаа юм чинь аргагүй шүү дээ.

-Саатуулагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь Зөрчлийн хуулиар 7-30 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байгаа. Ер нь гэр бүлдээ агсам согтуу тавих, амар тайван байдлыг нь алдагдуулсан зэрэг зөрчлөөс болж залуус олноор орж ирж байгаа санагдсан?

-Тийм ээ. Тэр хүмүүсийг баривчлагдсан этгээд гэж зөөлрүүлж нэрлэж байгаа юм. Гэхдээ ялгаагүй л хоригдол шүү дээ. Хоригдож байгаа залуус эндээс гараад эхнэрүүдээсээ сална гэж ярьж байна. Тэнд байгаа 400 хүн гараад сална гээд бод доо. Хэдэн хүүхэд өнчин үлдэх вэ. Зөрчлийн хуулиар хоёр баригдаад, гурав дахь дээр нь нэг жилийн ял авдаг юм байна. Мөн цагдаа нарын дунд аян зарладаг. Ямар ч байгууллага ажлын үзүүлэлтээр нь өрсөлдүүлдэг шүү дээ. Харин цагдаагийн байгууллагад ийм уралдаан хэрэггүй юм билээ. Цагдаа нар эрүүлжүүлэгдсэн этгээдүүдийг өөрсдийн ажлын үзүүлэлтээ нэмэгдүүлэх гээд шууд шүүхээр оруулаад 30 хоногийн ял үүрүүлчихэж байна. Уг нь ээж нь хүүхдээ нэг удаа эрүүлжүүлэхэд хонуулаад хашраая гээд явуулдаг. Гэтэл нөгөөхийг нь эрүүлжүүлэхэд хонуулаад ээжтэй нь уулзуулалгүй шүүхээр оруулж 30 хоногийн ял үүрүүлчихэж байна. Зөрчлийн хуулиар ингэж шийтгэж байна. Нөгөө хүүхэд дахиад баривчлагдвал ялтан болно. Ингэж монгол залуусыг ялтан болгох бодлоготой юм шиг санагдсан. Гэтэл наана нь хорьж цагдахаас өмнө авах арга хэмжээ байна шүү дээ. Хороо болгон дээр нийгмийн ажилтан бий. Тиймээс хорихоос өмнө тухайн хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шаардлагатай.

-Таны шийтгэлд 10 хоног зан үйлийг өөрчлөх сургалтад суух байсан. Сургалтаар юу зааж байна вэ?

-Тэнд очиж байгаа хүмүүс 10 цагийн зан үйлийн хичээлд суух шийтгэлийг давхар авдаг юм байна. Жишээ нь, би танхайн хэргээр орсон. Уг нь нийгмийнхээ сайн сайхны төлөө явж байгаад орсон болохоос өөрийнхөө ашиг сонирхлын төлөө танхайраагүй. Надад зан үйлийн сургалт заасан цагаар бүтэн ороогүй. Харин тэнд хоригдлууд бие биенийхээ зан үйлд жинхэнэ нөлөөлж байна. Хар тамхи хаанаас авч татдаг, ямар хүмүүс худалдаалдаг, шоронд хэрхэн биеэ авч явдаг, яаж нэг нэгнийгээ дарамталдаг гэх зэргээр дандаа буруу зан үйлийн сургалт 24 цагийн турш долоо хоногоор үргэлжилж байна. Тэгвэл 30 хонож байгаа хүн ямар аймшигтай зүйл сурч байгаа бол. Үг хэллэгээс эхлээд эвдэрч байна. Тэнд христийн сүмийн нэг эгч л сургалт явуулсан. Би эгчтэй ярилцсан. Зөрчлийн хуулиар шийтгэгдэж өдөрт 400, жилдээ миний тооцсоноор 10 мянган залуу тэрүүгээр дамжаад гарч байна. Гэтэл 7-30 хоног эдлүүлж байгаа ялыг нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зан харилцааны жинхэнэ сургалтад нийтэд нь хамруулах зэргээр явуулж болдоггүй юм уу. Авууштай сургалтууд зөндөө байна. Энэ чиглэлийн олон ТББ бий. Жишээ нь Христийн сүмүүд байна. Тэд нарыг очуул л даа.

-Саяхан МҮОНТелевизээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг цацсан. Тэр бичлэгийг үзээд нийгэм сэрдхийсэн. Үүнтэй харьцуулбал ямар байсан бэ?

-Юу ч биш юм байна гэж бодогдсон. Тэнд дорой нэгнийгээ доромжлоод бүр хачин болгож байна. Би анх удаа тийм газар хоригдож байгаа учир их эвгүй сэтгэгдэл төрсөн. Телевизээр гарсан бичлэгт гурван хүн дундаа дөрвөн ортой харагдсан. Гэтэл бидний хоригдсон өрөөнд гишгэх зайгүй, газраар завсар зайгүй хэвтэж байгаа юм.

-Агааржуулалт нь ямар байв?

-Жижигхэн цонхтой. Үүд хэсэгтээ сараалжин төмөр хаалгатай. Тэр хэсэгт унтахаар агаар сэлгээд арай гайгүй. Голд нь унтвал тун хэцүү. Би маргааш өглөө нь босоод ингэж болохгүй гэж өргөдөл бичээд бусдаар нь гарын үсэг зуруулахад бүгд дуртай байсан. Гэтэл хорихын зүгээс намайг үймээн бослого дэгдээх гэж байна, энэ чинь Эрүүгийн хуультай, зогсоо гэж шаардсан. Би зогсоосон л доо. Гэхдээ өргөдлөө нуусан. Тэрийг авах гэж хорихынхон их үзсэн.

Мэдээж хүн л юм хойно алдаа хийгээд ирж байна. Гэтэл алдаан дээр нь дөрөөлөөд 7-30 хоног баривчилж, ахиад алдахад нь нэг жилээр хорьж байна. Дээрээс нь тэнд хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй, хоёр гар нь хугархай хүн байна. Мөн аавынхаа машиныг жолооны үнэмлэхгүй бариад долоо хоног хоригдож байгаа охид ч байсан. Төмөр сараалжин хаалганы урдуур явахад эрчүүд нь орилж чарлаад, хачин болдог. Энэ бол шууд хүчирхийлэл явагдаж байгаа байхгүй юу. Дөнгөж насанд хүрээд байгаа охид, залуусын сэтгэхүйд энэ нь яаж нөлөөлөх нь ойлгомжтой.

-Таньд Зөрчлийн хуулийг хэрхэн өөрчлөх санал байна вэ?

-Зөрчлийн хуульд сургалт явуулдаг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг ялтай болъё. Мөн гэрийн хорионд байлгах ял ч байж болно шүү дээ. Сэтгэлзүйчтэй ажиллуулъя. Цогтсугар гэж хүний сургалтад суугаад архинаас гарсан 10 хүнийг би мэднэ. Энэ мэтээр эмэгтэйчүүд, хүүхдүүдээ хамгаалахын тулд монгол эрчүүдийнхээ зан сэтгэхүйд нь нөлөөлж, ухаарч ойлгуулах сургалтыг ТББ-ууд хийж чадаж байна. Тэднийг ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол хорих ангиуд чинь ачааллаа дийлэхээ болиллоо. Шүүхээс баахан хүн шийтгээд явуулдаг. Хорих газар авахгүй гэлтэй нь биш. Дээрээс нь төсөв мөнгөндөө баригдчихсан. Тэнд 200 хүнээр төсөвлөөд хоолны мөнгө өгч байгаа. Гэтэл 400 хүн байдаг. Эхний очсон хүн хоолны тоонд ороогүй гэдэг шалтгаанаар 24 цаг хоолгүй байна. Ц.Нямдорж 20 гаруй жил сайд хийлээ. Тэгтэл Дэнжийн мянгад саатуулах байр эзэнгүй хонож байна. Нөгөө байранд нь 20 хүн чихдэг. Ядаж төр менежмэнт хийж энэ бүхнээ зохицуулаач ээ.

-Маргааш (өнөөдөр) машинтай жагсаал үргэлжлэх үү?

-Маргааш өглөө машинтай жагсаал эхэлнэ. Өнөөдөр Монголын жирийн иргэд банкны зээлийн хүүнд шулуулж байна. Мөн шатахууны үнийг литр тутамд 500-600 төгрөгөөр хямдруулах боломж байхад төр юу ч хийхгүй сууна. Үүн дээр Зөрчлийн хуультай холбоотой асуудал нэмэгдлээ. Энэ бүхнийг шийдэх ёстой. Гарц гаргалгаа нь бий. Би ард түмний эрх ашгийн төлөө өөрийн биеэ үл хайхарч, хэнээс ч үл эмээж тэмцсээр байх болно гэдгээ мэдэгдье.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпын наадмын бамбарыг танилцууллаа

Токио-2020 олимпын бамбарыг танилцууллаа

“Токио-2020” олимпын наадмын бамбарыг танилцуулах ёслол боллоо. Олимп, паралимпын наадмын бамбар нь сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар үлээх загвартайгаар бүтээгджээ. “J-Village” хөлбөмбөгийн стадионоос эхлэх олимп, паралимпын наадмын галт бамбарын буухиа Япон улсын 47 муж, 857 хотоор дайран 121 өдөр аялах аж. Олимпын бамбарыг нэг хүн 200 метр газарт буухиалан гүйнэ. Нийт 10 000 гаруй хүн буухианд оролцох ажээ.

Categories
мэдээ нийгэм

​ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: ЖДҮХС-гаас төсөл хүлээн авах ажилд орон нутгийн иргэд идэвхтэй оролцлоо

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Тавдугаар сарын 27-ноос энэ сарын 10-ны хооронд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах ажлыг амжилттай зохион байгуулж, цахим системээр төсөл хүлээн авах сүүлчийн өдөр өчигдөр буюу энэ сарын 10-наар тасалбар болсон. Төсөл хүлээн авах ажлыг 21 аймаг, нийслэлийн гурван цэгт хүлээн авлаа. Нийт 2252 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлсэн байна. Хүссэн зээлийн хэмжээ 487 тэрбум төгрөгт хүрсэн. Бүх төсөл өөрийн кодоор бүртгэгдэж цахим системд орсон. Орон нутагт 1631, Улаанбаатар хотод 1411 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ. Энэ удаагийн төсөл хүлээн авах ажилд орон нутгийн иргэд идэвхтэй оролцсон” хэмээн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Си Зиньпиний хөршийн дипломат бодлого “хувь заяаны хамтын цогц”-ыг бий болгож байна

Бээжин хотноо болсон Азид хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад харилцааны сайд нарын V уулзалтын нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэлж буй нь. 2016 оны 4 дүгээр сарын 28-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Дин Хайтао)

БЭЭЖИН, 6 дугаар сарын 12 (Синьхуа) – БНХАУ-ын дарга Си Зиньпин Төв Азийн Киргизстан болон Тажикистан улсуудад тө­рийн айлчлал хийж, эдгээр улсад болох Шанхайн хамтын ажил­лагааны байгууллага (ШХАБ) бо­лон Азид хамтын ажиллагаа ха­рилцан итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уул­­залтуудад оролцохоорлхагва га­рагт мордох гэж байна.

Дэлхийн дахинд тодорхойгүй байдлууд газар авч буй цаг үед хийж буй түүний энэхүү айлчлалууд ньШХАБ болон Азид хамтын ажиллагаа, ха­рилцан итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын хүрээнд олон талт хамтын ажиллагааг эрчим­жүүлэх, бүс нутгийн бүх улс орныг хамарсан аюулгүй байдал болоод хөгжил цэцэглэлтийн хамтын цогцыг бий болгох ажлыг эрчимжүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

ШХАБ-ЫН ХҮРЭЭНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ

ШХАБ-ын гишүүн улс ор­нуудын удирдагчид тус бай­гууллагын энэ оны дээд хэм­жээний уулзалтад оролцож, бүс нутгийн болоод олон улсын томоохон асуудлуудын талаар байр сууриа нэгтгэхээр Киргизстаны нийслэл Бишкек хотноо хуран чуулах гэж байна.

Харилцан итгэлцлийг гүнз­гийрүүлэх, хилдамнасан аюул­­гүй байдлыг бэхжүүлэх, тер­­ро­риз­мынэсрэг хамтын ажил­лагааг өргөжүүлэх зо­рил­гоор ШХАБ-ыг 2001 оны зурга­дугаар сард үүсгэн байгуулж түүхтэй.

Өнгөрсөн 18 жилийн хуга­цаанд ШХАБ нь хамрах нутаг дэвсгэр болоод хүн амынхаа хэм­жээгээр дэлхийд хамгийн томд тооцогдох “бүс нутгийн бай­гууллага” болж өргөжин тэлсэн байна.

ШХАБ-ын гишүүн улс орнууд хоорондын хамтын ажиллагаа нь аюулгүй байдал, эдийн засаг болоод ард түмэн хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн цар хүрээг хамарч баялагжсаар байна.

2018 онд Циндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэм­жээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин ШХАБ-ын хөгжлийн дараагийн үе шатын талаар хөндөх үеэрээ холбогдох улс орнуудад “ШХАБ-ын хамтын цогцыг бий болгох”-ын төлөө хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлж, илүү их хүчин чар­майлт гаргахыг уриалж байсан юм.

ШХАБ-ын улс орнуудад ийм нийгэмлэгийг хамтдаа бий болгож, нийтээрээ хөгжиж цэ­цэг­лэх бүрэн боломж бий гэж Шанхайн хамтын ажиллагааны байгууллага судлалын Хятад дахь төвийн байнгын захирал Ши Зэ хэлэв.

Тэрбээр хэлэхдээ “ШХАБ-ын гишүүн улс орнуудад аюулгүй байдал болоод эдийн засгийн хөгжлийн салбарт нийтлэг со­рилтууд тулгарч буй учир тэд олон асуудлаар санал нэгддэг” гэв.

Өдгөө ШХАБ нь терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт давруу үзэл гэсэн “гурван муу хүч”-ийг дарах, хил дамнасан болон цахим гэмт хэргүүдтэй тэмцэх хамгийн нөлөө бүхий “хүч” болоод байна.

Мөн цэрэг арми, эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц болон хөдөө аж ахуйн салбарт ШХАБ-ын гишүүн улс орнуудын практик хамтын ажил­лагаа улам бүр өргөжин тэлж, бүс нутгийн ард түмэн болоод дэлхий дахинд бодит үр дүнгээ өгсөөр байна.

Энэ оны дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнууд ШХАБ-ын хүрээнд олон талт хамтын ажиллагааг улам илүү эрчимжүүлэх олон чухал баримт бичгийг батална гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов ярив.

ШХАБ-ын гишүүн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн 18 дахь удаагийн уулзалт Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотноо 2018 оны 6 дугаар сарын 10-нд болсон юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин уг уулзалтыг даргалж, үг хэлж буй нь.(Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Дин Линь)

АЗИД ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙГ АВЧРАХ НЬ

ШХАБ-ын гишүүн улс ор­нуудын нэгэн адил Азийн олон улс орон уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудыг, тэдгээрийн д­о­тор мансууруулах бодисын най­маа, үгээгүй ядуурал болон хи­лийн маргааныг шийдвэрлэх шаардлагатай байна.

Үүний зэрэгцээ Хүйтэн дай­­ны үеийн уур амьсгал ирж буй, их гүрний дээрэнгүй үзэл газар авч буй болон хэнд нь ч ашигхонжооавчрахгүй “тог­лоом” тог­лож буй зэрэг нь Азийн болон дэлхийн тогтвортой бай­дал ба аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна.

Улс орнууд зөвхөн хамтран ажиллаж, хүчээ нэгтгэснээр л эдгээр сорилтыг даван туулж, улс орноо болон бүс нутгаа бү­хэлд нь хөгжүүлж чадна.

Аюулгүй байлын салбарт хамтран ажиллах асуудлаарх Пан Ази дахь цорын ганц идэвх­тэй олон талт механизмын хувьд Азид хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн улс ор­нууд нь цэрэг арми, улс төр зэрэг салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдээрээ харилцан итгэлцлээ улам бүр гүнзгийрүүлсээр байна.

1992 онд байгуулагдсан Азид хамтын ажиллагаа, харил­цан итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь Ази тивд тулгамдаж буй аюулгүй байдлын асууд­луудаар яриа хэлэлцээ өрнүү­лэх, зөвлөлдөх жирийн нэгэн форум байлаа. Харин өнөөдөр уг механизм нь гишүүн улс орнуудын олон жилийн хамтын хүчин чармайлтын ачаар хам­гийн өргөн цар хүрээг ха­мар­сан, хамгийн олон гишүүн бү­хий аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум болж өргөжин тэлснээс гадна бүс нут­гийн тогтвортой бөгөөд аюул­гүй байдлыг хөхиүлэн дэмжихэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна.

Шанхайн хамтын ажил­ла­гааны байгууллага судлалын Хятад дахь төвийн байнгын за­хирал Ши Зэ-гийн хэлсэнчлэн, Аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа бол ШХАБ бо­лоод Азид хамтын ажиллагаа, ха­рилцан итгэлцлийг бэхжүүлэх багахурлынальалиныхньүндэс суурь юм. Энэ сал­барт хамтын ажиллагааг эрчим­жүүлэх замаар Евразийн бүс нутаг дахь нөхцөл байдлыг өөрч­лөн сайжруулах нь тус хоёр байгууллагын гишүүн улс орнуудын үндсэн зорилго би­лээ. Тиймээс Киргизстаны нийс­­лэл Бишкек хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уул­залт болон Тажикистаны нийс­лэл Душанбе хотноо болох Азид хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь “аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа” байх нь эргэлзээгүй гэж Ши Зэ яриад “Удирдагчид энэ асуудлыг маш нухацтай хэлэлцэж, аюулгүй байдлын сал­барт тулгарч буй сорилтууд бо­лоод аюул заналхийллүүдийг шийдвэрлэхэд тохиромжтой шийд­лүүдийг олох хэрэгтэй” гэлээ.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Яармагийн шинэ гүүр. 2018 оны 11 дүгээр сарын 2-нд агаараас авсан зураг. Монголын анхны гурван түвшний огтолцол бүхий тус гүүрийг Хятадын компани барьсан билээ.

ХОЁР ТАЛЫНХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ

Сүүлийн жилүүдэд БНХАУ нь элэгсэг дотно, үнэнч шударга, харилцан ашигтай болон хүр­тээмжтэй гэсэн зарчмуудад тул­­гуурлан төв Азийн улс ор­нуудтай харилцаагаа тас­ралтгүй бэхжүүлсээр байна.

Хятад улс нь Киргизстаны эрүүл мэндийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулсаар байна.Тухайлбал хэд хэдэн эрүүл мэндийн төв, тэдгээрийн дотор төрөлхийн зүрхний эм­гэг суд­лалын төв барьж өгсөн юм.Мөн Хятад улс нь Киргизстаны аюулгүй байд­лыг бэхжүүлэхэд болон нийс­лэл Бишкек хотын замуудыг засварлахад тусалсан байна.

Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков БНХАУ-ыг улсынхаа “ойр дотны хөрш, итгэж болох анд нөхөр бө­гөөд стратегийн түнш” гэж тодор­хойлжээ.

Тажикистан бол БНХАУ-тай Тор­гоны замынэдийнзас­гийн бү­сийн хүрээнд хамт­ран ажиллах санамж бичиг бай­гуулсан дэлхийн анхны улс юм. Хятадын тусламж дэмжлэгийн ачаар Тажикистаны нийгэм, эдийн засаг хурдацтай өсөн дэвжиж байна. Дэд бүтэц, ца­хил­гаан эрчим хүч, харилцаа холбоо болон тээвэр зэрэг Та­жикистаны голсалбаруудсүү­лийн жилүүдэд асар хурдтай хөгжин цэцэглэж байна.

Хятад бол тус хоёр улсын аль алиных нь худалдааны то­моохон түнш бөгөөд гол хөрөнгө оруулагчулс юм.Хятад улс нь тусхоёр улстай тээвэр, дэд бүтэц, худалдаа болон уул уур­хайн салбарт хамтын ажил­лагаагаа тасралгүйгээр гүнз­гий­рүүлсээр байна. Мөн хятад хэл сурч буй, Хятадад суралцаж буй киргиз болон тажик залуусын тоо эрчимтэй олширч байна.

БНХАУ-ын дарга Си Зинь­пиний айлчлалньтусхоёр улс­тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүү­лэх, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд практик хамтын ажил­лагааг эрчимжүүлэх “чухал хө­шүүрэг” болно гэж ажиглагчид үзэж байна.

БНХАУ-аас Киргизстанд Элчин сайдаар сууж байсан Яо Пейшэн хэлэхдээ “БНХАУ нь Төв Азийн улс орнууд, тэдгээрийн дотор Киргизстан болон Тажикистантай хэдийн хувь заяаны хамтын цогцыг бий болгоод байна” гэв.

Энхийг эрхэмлэсэн Азийн чуулга уулзалт хөгжлийн индэр болж байна:

Монголын шинжээчид

УЛААНБААТАР, 6 дугаар сарын 12 (Синьхуа) – Азид хамтын ажиллагаа, харилцан ит­гэлц­лийг бэхжүүлэх бага ху­рал (CICA) нь Ази тивийн энх тайван, аюулгүй байдал бөгөөд тогтвортой байдлыг бэхжүүлэх нэгэн чухал индэр болж байна гэж Монголын шинжээчид хэллээ.

Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги су­далгааны хүрээлэнгийн захи­рал Бямбасүрэнгийн Энхбайгаль “Синьхуа” агентлагт саяхан ярилц­лага өгөхдөө “Уг бага хурал шиг олон талт санаачилгууд нь холбогдох улс орнуудын хоорон дахь харилцан итгэлцлийг бэх­жүүлэх, бүс нутгийн болоод дэлхийн аюулгүй байдлын асууд­луудыг шийдвэрлэх арга за­­муудыг авч хэлэлцэх чухал индэр юм” гэв.

“Монгол Улс нь энхийг эрхэм­лэсэн гадаад бодлогыг ба­­римталдаг. Өөрөөр хэлбэл, ма­най улс нь аливаа зөрчил мар­галдааныг энхийн замаар буюу яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үз­дэг” гэж Б.Энхбайгаль хэлээд “Энхийг эрхэмлэж, харилцан ит­­гэлцлийг бэхжүүлэх замаар ха­­рилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь энэ бүс нутагт төдийгүй дэлхий дахинд хөгжил, энх тайвныг цогцлоох зөв арга зам юм” гэлээ.

Монгол Улс нь өөрийн са­наа­чилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ хэмээх олон улсын VI багахурлыг саяхан амжилттай зо­хион байгуулсан юм. Энэ бага хуралд 20 орчим улс болон олон улсын байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцсон билээ.

Б.Энхбайгалийн ярьснаар, Зүүнхойд Азийн аюулгүй байд­лын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээнд оролцогчид бүс нут­гийн болоод дэлхийн энх тайвныг хөхиүлэн дэмжих зо­рилго бүхий аливаа санал санаачилгыг идэвхтэй дэмжихээ илэрхийлж байжээ.

Монголын Дипломатын ака­демийн шинжээч Дашдоржийн Баярхүү мөн “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө “Улс орнуу­дын хоорон дахь харилцан ит­гэлцлийг бэхжүүлэхэд хамтын хүчин чармайлт юу юунаас илүү чухал. Азид хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь дэлхийн энх тай­ван, хөгжил цэцэглэлтийг бэх­жүү­лэх нэгэн чухал индэр юм” гэв.

Д.Баярхүүгийн хэлсэнчлэн, Ази бол дэлхийн нийт газар нут­гийн 30 орчим хувь, хүн амын 60 орчим хувийг эзэлдэг том тив. Өдгөө тус тив нь дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болоод байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Азийн бүх улс орон, ялангуяа Азид хамтын ажиллагаа, ха­рилцан итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнууд ха­рилцан хүндлэл, харилцан итгэлцэл болон харилцан ашигтай хамтран ажиллах зар­чимд тулгуурлан харилцаа хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх замаар дэлхийн бу­сад бүс нутагт “сайн үлгэр дуу­риал” болох хэрэгтэй” гэв.

Удахгүй болох гэж буй Азид хамтын ажиллагаа, харилцан ит­гэлцлийг бэхжүүлэх бага хур­лын гишүүн улс орнуудын удир­дагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт нь аюулгүй байдлын салбар дахь уламжлалт болон улажлалт бус сорилтууд бо­лоод аюул заналхийллүүдийг шийд­вэрлэхэд Азийн улс орнуудад ту­сална гэдэгт найдаж буйгаа тэр­бээр мөн илэрхийлсэн билээ.

Бүс нутгийн улс орнуудад аюулгүй байдлын асуудлыг онц­гойлон авч хэлэлцэх, зөвлөлдөх боломжийг олгодог Азид хамтын ажиллагаа, харилцан ит­­гэлцлийг бэхжүүлэх бага ху­ралд манай улс ихээхэн ач хол­богдол өгдөг гэж Монгол Улсын Гадаад харилцааны яам­ны Гадаад сурталчилгаа, соё­лын ха­рил­цааны газрын ахлах мэр­гэжилтэн Жигжээгийн Сэрээ­жав “Синьхуа”-д хэлсэн юм.

Ж.Сэрээжавын хэлснээр, Азид хамтын ажиллагаа, харил­цан итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь Монгол Улсын хувьд бусад улс оронтой, ялангуяа хөрш Хятад болон Оростой өргөн цар хүрээг хамарсан салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга замуудыг авч хэлэлцэх “чу­хал боломж” болсоор иржээ.

Ази тивд тулгарч буй аюулгүй байдлын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замуудыг авч хэлэлцэх зорилго бүхий форум буюу Азид хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь 1992 онд үүсэн бий болсон билээ.

Уг бага хурлын гишүүн ор­нуудын удирдагчид болоод тө­лөө­лөгчдийн энэ оны уулзалт нь зургадугаар сарын дундуур Та­жикистаны нийслэл Душанбе хотноо болох гэж байна.

Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд шалгарлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас
шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3 харьцаагаар 2022 оны ДАШТ,
2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа.

Бруней Даруссаламын
шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай
багийг 2:0-ээр тэргүүлж байсан юм. Эгзэгтэй мөчид эхний тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал 11 метрийн торгуулийн цохилт амжилттай
гүйцэтгэж тоглолтын 48 дахь минутад тооны харьцаа 2:1, нийлбэр дүн 2:3 болгон, үлдсэн
хугацаанд хамгаалалтандаа нягт нямбай тоглон үр
дүнгээ хадгалж чадсанаар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны шалгаруулалтанд орох эрхээ авлаа.