Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

64759072_1148340912039612_7653887194716700672_n.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө, маргаашдаа буюу 16, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно.

Иймд өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж:

-Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн автозамд зорчихгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

17-ны даваа гаригт цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь

Related image

Зургадугаар сарын 17-нд цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь. Засвар хийх хугацаанд цахилгааны хязгаарлалт хийх тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-аас зөвлөж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:00-15:00 цагт: 14-р хороо 95/1, 95/2, 95/3, 95/4-р байрууд, Зургаан талт ХХК

11:00-18:30 цагт: 17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65/А, 65/Б байрууд, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК болон эдгээрийн ойр орчмоор.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:00-15:00 цагт: 4-р хороо Хүч сервис ХХК, иргэн Алтансүх /ТҮЦ/, Б.Энхсайхан, Энхбаатар, Энхнаран, Өгөөж, Ундецим-Ундецим, Урлах эрдэм, Сод шонхор ХХК-ууд, Барилга корпораци /Барилгачдын талбай/, Худалдаа хөгжлийн банк, ОСНААУГ-ын ХҮТ-7, Эва /цайны газар/, Хүрэлчимэг /Номын дэлгүүр/, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ /Барилгын яам/.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10:00-16:00 цагт: 15-р хороо Рапид харш хотхоны 1-7, 23, 29-31, Элит хотхоны 1-7 байрууд, Цэнгэлдэх хүрээлэн болон эдгээрийн ойр орчмоор.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10:00-17:00 цагт: 5, 6-р хороо Хангай зах, Ханын материалын эцэс, Ган-Энх трейд ХХК, Мандах сургууль, Хангай захын хойд хэсгээр болон эдгээрийн ойр орчмоор. 20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, 121-р сургууль, Төмөр зам, Тэжээлийн үйлдвэр, Алтандорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд повер, УБ Буян, Агротрак, Түмэн шувуут, Монгол машин ХХК-ууд, Мобиком, иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, хуучин, шинэ Товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор.

НАЛАЙХ ДҮҮРЭГ

09:00-17:00 цагт: 1-р хороо Цэцэрлэг, Уурхайчны 1-4, 13-23-р гудамжаас хойш болон эдгээрийн ойр орчмоор.

Categories
мэдээ нийгэм

НИСЛЭГҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ГАРЛАА

Related image

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан “МИАТ” ХК-ийн олон улсын бүх нислэг хойшлогдоод байсан. Тэгвэл нислэгийн шинэчилсэн хуваарь гарчээ. Улаанбаатар хотын цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас VI дугаар сарын 16-ны өдрийн Хонконг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатаж дараах хуваарийн дагуу нисэхээр болсон байна.

Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ297 аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:10 цагаас,

Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301А аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:05 цагаас,

Улаанбаатар-Пусан чиглэлийн ОМ311 аяллын нислэг 6-р сарын 17-ны 06:00 цагаас,

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501А аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:30 цагаас,

Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 аяллын нислэг 6-р сарын 17-ны 05:00 цагаас тус тус хөөрөхөөр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Лүнгийн замыг 18:00 цаг хүртэл бүрэн хаагаад байна

Image may contain: cloud, sky, car and outdoor

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Лүн Баянхангай сумын нутгаар их хэмжээний хүчтэй бороо орж, хотоос 117 дахь км зорчих хэсэг эвдэрч замын байгууламжууд үерт автсан тул иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатараас Төв аймгийн Лүн сум, Лүн сумаас Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаасан байна.

Image may contain: mountain, sky, outdoor, water and nature

Image may contain: cloud, car, sky and outdoor

Categories
мэдээ улс-төр

Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр ноён Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Тухайлбал, Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон руу 6000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлттэй оруулах болсон ч бодит байдал дээр ноолууран бүтээгдэхүүнээс бусад экспортын нэр төрөл нэмэгдэхгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэв. Улмаар хоёр орны эдийн засгийн болон бусад харилцааг дэмжих байнгын механизм байгуулахад анхаарал хандуулах, энэ нь Гадаад хэргийн сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд байж болох юм зэрэг санал дэвшүүлэв.

Мөн уулзалтын үеэр хоёр талаас Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөн ярьсан нь Японы эрчим хүчний сонирхлыг хангах, Монголын эрчим хүчний эх үүсвэрүүдийг экспортлох зэрэг ашиг сонирхолтой нийцэж байгаа талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг хүлээн авч, хоёр орны харилцааны байнгын механизм байгуулах зэрэг саналын хүрээнд харилцан айлчлал, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Эзэн хаан Нарухитод мэндчилгээ уламжлахын зэрэгцээ Хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцох урилгыг халуун дотноор хүлээн авсан гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын байдлаас шалтгаалан “МИАТ” ХК-ийн олон улсын болон орон нутгийн бүх нислэгүүд хойшлогджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан “МИАТ” ХК-ийн олон улсын болон орон нутгийн бүх нислэгүүд хойшлогдсон байна.

Тодруулбал, 2019 оны зургаадугаар сарын 16-ны өглөө буюу өнөөдөр өглөө нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонг-Конг, Бээжин, Токио чиглэлийн нислэгүүд хойшлогдоод орой 20:00 цагт Улаанбаатараас хөөрөхөөр болжээ.

Та нислэгийн цагийн хуваарийн мэдээллийг https://www.miat.com/status.php?pageId=13&lang=mn хаягаар болон 11-333999 утсаар авах боломжтой.

Мөн Air china, Turkish airlines зэрэг бүх авиа компанийн нислэг хойшлогдсон аж.

Categories
мэдээ нийгэм

Амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх уралдаан зарлалаа

image

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөс санаачлан НЗДТГ, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ий хоёрдугаар шатны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Налайх дүүргийн ЕБС-иудын 9-12 насны сурагчдын дунд анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний нэгдүгээр шатанд нийт есөн сургуулийн 184 хүүхэд 40 багт хуваарилагдан өрсөлдсөн бол, хоёрдугаар шатны тэмцээнд эхний шатанд шалгарсан 40 хүүхэд нийт таван баг болон өрсөлдсөн байна.

image
Энэхүү тэмцээний шилдэг багаар 109 дүгээр сургуулийн “Танан цагаан”, Налайх хотын шүдээ хамгийн сайн угаадаг хүүхдээр мөн тус багийн гишүүн Ц.Наранцэцэг, 119-р сургуулийн Шүдний дагинас” багийн Э.Амина нар шалгарчээ. Тэмцээний хоёрдугаар шатанд түрүүлсэн баг ирэх намар Тайвань улсад болох “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Торонто Рэпторсууд НБА-ийн аваргын цомыг хүртсэн баяраа тэмцэлдэж байна

2019 оны 6-р сарын 14-ний 12:03 цагт Торонто Рэпторс нь албан ёсоор NBA-ийн аварга юм! Канад улсын Онтарио мужийн Торонто Репторс баг 2018-2019 оны НБА-ын финалын цувралд сагсан бөмбөгийн эзэнт гүрнийг байгуулж, өнөө цагийг ноёлж буй Голден Стейт Уорриорз багийг “4:2”-ын харьцаатай буулган авч ялалт байгуулснаар түүхэндээ анх удаа НБА-ын аваргын цомыг хүртлээ. Канад улс НБА-ын аваргын цомтой болсон энэ үйл явдал нь 37 сая хүн амтай тус улсын сагсан бөмбөг төдийгүй спортын түүхэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдлуудын нэг боллоо.

image

image

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Kyle Lowry

Торонто Репторс багийн удирдлагууд зөв бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хэдэн жилийн өмнөөс НБА-ын аваргын төлөө өрсөлдөх амбийцтай контендор багийг бүрдүүлсэн ч Леброн Жэймсийн сүүдрээс гарч чадахгүй л байв. Харин улирлын эхэнд тус баг ерөнхий дасгалжуулагч болон хамгийн гол тоглогчоо солилцоонд оруулсан нь тэдэнд итгэх итгэлийг үлэмж хэмжээгээр бууруулсан юм. Улирлын эхэнд хүнд бэртлээс иргэж ирсэн Кавай Леонардтай хамт тэднийг энэ хол явж, аварга болно гэж хэн ч төсөөлөөгүй биз.

Цом гардуулах үеэр тус багийн эзэн, ерөнхий менежер, дасгалжуулагч, тоглогчид бүгд нулимс дүүрэн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн юм. Дасгалжуулагч Ник Нөрс “Үнэхээр хэцүү улирал, аваргын цуврал боллоо. Бид багаараа ажиллаж, урагшилж чадлаа. Энэ бол зөвхөн бидний цом биш, энэ бол Канад улсын цом юм. Канад улс аварга боллоо” гэсэн юм.

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Финалын цувралын үнэ цэнэтэй тоглогч болсон Кавай Леонард “Би баг, удирдлага, дасгалжуулагч, Торонто хот, Канад улсад талархаж байна. Өнгөрсөн жил миний хувьд үнэхээр хэцүү болж өнгөрсөн гэдгийг та бүхэн бүгд мэднэ. Энэ бүхнийг даван туулахын тулд хичээсэн зүтгэл минь талаар өнгөрсөнгүй” гэжээ. Тэрээр хоёр өөр багийн өмсгөлтэй НБА-ын финалын үнэ цэнэтэй тоглогч болсон түүхэн дэх гурав дахь тоглогч болсон юм. Түүнээс өмнө домогт Карин Абдул Жаббар болон Леброн Жеймс нар энэ амжилтыг үзүүлж байв.

Кавай Леонард өмнө нь 2014 онд хуучин баг болох Сан Антонио Спөрсийн хамтаар Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Крис Бош гэх их гурвалаар тэргүүлүүлсэн тухайн үеийн НБА-ыг хаанчлаад байсан Миами Хит багийг Финалын цувралд “4:1”-ээр буулган авч байсан юм. Тэрээр орчин цагийн сагсан бөмбөгт Леброн Жеймсийн эсрэг хамгийн амжилттай тоглодог нэгэн бөгөөд хоёр дахь удаагаа хаанчлагч багийг цувралд илүүрхлээ.

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Тус бүрэлдэхүүн нь НБА-ын сүүлийн 50 жилийн түүхэнд драфтын эхний арваар сонгогдсон нэг ч тоглогчгүйгээр финалд шалгарсан анхны баг болсон гэдгээс энэ багийг тоглогчдынхоо ур чадварыг хөгжүүлэх тал дээр ямар их хөдөлмөрлөсөн нь харагдах юм.

НБА-ын 2018-2019 оны аварга Торонто Репторс багийн бүрэлдэхүүнд ерөнхий дасгалжуулагч Ник Нөрсийн удирдлага доор багийн ахлагч Кайл Лаури, финалын үнэ цэнэтэй тоглогч Кавай Леонард, Камеруны цагаач Паскал Сиакам, Испани тамирчин Марк Газол, Конго дүрвэгч Сөрж Ибака, Данни Грийн, Фред Ванфлийт, Норман Паул, Их Британи тамирчин ОЖ Аннуноби, Патрик Маккав, Жордан Ллойд, Тайвань гаралтай Жереми Лин болон Жоди Мийкс тэргүүтэй тамирчид тоглож аваргын цомыг хүртлээ.

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Өрсөлдөгч Голден Стейт Уорриорз багийн хувьд сүүлийн таван жил НБА-ын финалд шалгарахдаа гурван удаад нь аваргын цомыг өргөөд байв. Энэ цувралд тус багийн гол тоглогчдын нэг Кевин Дурант ахиллэсийн шөрмөсний гэмтлийн улмаас оролцоогүй юм. Тус багийн НБА-ын ноёрхсон системийн гол хоёр баганы нэг болох Клэй Томпсон мөн бэртлийн улмаас энэ цувралд бүрэн оролцож чадаагүй нь Голден Стейт Уорриорз баг сүүлийн таван жилд ямар их эрч хүч зарцуулж, ядрал авсан болохыг илэрхийлж байна.

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Categories
мэдээ улс-төр

Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро, гэргий Коно Каори нар манай улсад албан ёсоор айлчлахаар өчигдөр хүрэлцэн ирсэн.

Гадаад хэргийн сайд Коно Таро, гэргий Коно Каори нарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон албаны бусад хүмүүс угтав.

Энэхүү айлчлал нь Япон Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хийж буй албан ёсны 4 дэх удаагийн айлчлал юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намын бүлэг, зөвлөл, байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 06 ДУГААР САРЫН 17-НООС 21-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 17-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

06 дугаар сарын 18-ны Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: /Чуулганы нэгдсэн хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын асуудал.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: /Чуулганы нэгдсэн хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

  • “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 18-ны Мягмар гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг явуулах, үргэлжилнэ/.

06 дугаар сарын 19-ний Лхагва гарагт 10.00 цагаас:

  • “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.