Categories
мэдээ нийгэм

​”Шарилжгүй Улаанбаатар” аян эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зориулалтын автомат хадуур, ажлын хувцас, бээлийн масктай 100 хүнийг бэлтгэж, эмнэлэг /Гэмтэл, Эх нялхас, Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв, Клиникийн 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газар, дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг гэх мэт/, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Нарны зам дагуух нүхэн гарцуудын орчим, үерийн далан суваг, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэхэд бэлэн болжээ.

Энэ жил шарилж, лууль, хөл газрын ургамалын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн био бэлдмэлийг /13тн/ 1.5-2.0 га талбайд туршина. Уг бэлдмэлийг зохион бүтээсэн Солонгос эрдэмтэн өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирж байгаа бөгөөд уг бэлдмэлийг хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллах юм.

“Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шат 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 5-ны хооронд 15 хоног, хоёрдугаар үе шат 8 дугаар сарын 5-20-ны хооронд 15 хоногийн хугацаанд тус тус явагдана. Энэ хугацаанд Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-ийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн ажилчид орон сууцны болон гэр хороолол доторх туслах зам, гуу жалганд ургасан шарилж, лууль хөл газрын ургамлыг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол цэвэрлэнэ.

Мөн “Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 6 дугаар сарын 29-ний Бямба гарагт зарлаж байгаа аж. Энэ өдөр гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль хөл газрын ургамалыг цэвэрлэж оролцох юм. Иймд Шарилжгүй Улаанбаатар аянд нийслэлийн нийт иргэд, ААНБ-ууд идэвхтэй оролцон нэгдэж, харшлын өвчлөлийг хамтдаа бууруулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Тариалалтын ажил улсын хэмжээнд 89 хувьтай явж байна

06 дугаар сарын 18-ний байдлаар улсын хэмжээнд 345.7 мянган га-д үр тариа, үүнээс 324.3 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 5.7 мянган га-д хүнсний ногоо, 26.9 мянган га-д малын тэжээлийн, 62.5 мянган га-д тосны ургамал, нийтдээ 454.3 мянган га-д тариалалт хийгээд байна.

2019 онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэлсэн.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.

Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн техник тоног төхөөрөмжөөс 50-165 морины хүчтэй 19 трактор, 31 ширхэг хадлан, тэжээлийн зориулалттай техник, тоног төхөөрөмж болон 1525 га-гийн усалгааны тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр олгоод байна.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэрэгт холбогдогсдын 86 хувь нь 18-35 насны залуучууд байна

Цагдаагийн байгууллагаас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга С.Эрдэнэболд өнөөдөр /2019.06.20/ мэдээлэл хийлээ.

2018 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 199 хэрэг бүртгэгдэж, 412 хүн холбогдож шалгагдсан байна. Харин 2019 онд энэ тоо буурч 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаагаас 86 хувь нь 18-35 насныхан байгаа аж.

Мөн энэ хэрэгт холбогдогсдын 56.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Түүнчлэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг зөвхөн Улаанбаатарт бус орон нутагт гэхэд 12 бүртгэгдсэн ба үүний долоо нь Орхон аймагт гарсан гэв. Тиймээс зургаадугаар сарын 10-наас тав хоногийн хугацаанд НМХГ-тай хамтран 62 эм ханган нийлүүлдэг эмийн сангуудад гэнэтийн шалгалт хийсэн бөгөөд бүртгэл байхгүй, дутуу, хуурамч эмийн жороор худалдсан, гэмт хэргийн шинжтэй 17 зөрчлийн шинжтэй 76 хэрэг үүсгэгдэн одоогоор шалгагдах шатандаа явж байгаа гэнэ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга С.Эрдэнэболд:

“Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 18-35 насны залуучууд ихээр өртөж байгаа нь анхараал татаж байаа. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 86 хувийг 18-35 насы залуучууд эзэлж байна. Өсвөр насны залуучууд гэсэн үг. Үүнээс 4.7 хувь нь буюу 9 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Мөн хэрэгт холбогдогчдын 54.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гадаад улсын иргэн долоо байна. Үүнээс Нигер 4, БНСУ 1, Франц 1, Энэтхэг улсын 1 байна” гэлээ.

Т.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Залуу хөтөч сургалтад хамрагдсан 227 залуучууд батламжаа гардан авлаа

Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад нийт 313 залуучууд бүртгүүлж, амжилттай суралцсан 227 залуучууд батламжаа гардан авлаа.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын газар хамтран “Нийслэлийн Залуу хөтөч” аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг 3 дахь жилдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дэмжлэгтэйгээр энэ сарын 17-19-ний өдрүүдэд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулсан юм.

Сургалтад хамрагдан, батламжаа гардан авсан суралцагч Б.Үнэнбат “Өмнө нь аяллын хөтчийн талаарх өнгөцхөн ойлголттой байлаа. Харин энэхүү сургалтад хамрагдсанаар аяллыг эрсдэлгүй, сонирхолтой зохион байгуулах хөтөлбөр хэрхэн гаргах вэ?, дэлхийн олон орны соёлын ялгааны талаарх ойлголт, эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн хүргэх, Монгол орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх мэдээлэл зэрэг олон талын цогц мэдлэгийг богино хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн багш нараас авсандаа баяртай байна” гэлээ.

Амжилттай суралцсан залуучуудаас сургалтын агуулгын хүрээнд эссэ бичих болон тестийн шалгалт авч өндөр оноо авсан 90 залуучууд өнөөдөр “Сити Тур” хотын автобустай аялалд хамрагдан, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газруудаар мэргэжлийн хөтчийн хамт танилцах дадлага хийв гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Батсуурь аварга “Сүлд спорт” хорооны даргаар томилогджээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд спорт” хорооны даргаар улсын аварга Н.Батсуурь томилогджээ. Эцэг эхийн талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь арслан улсын наадамд дөрвөнтөө шөвгөрсөн бөгөөд 2014, 2018 онд Төрийн Их баяр наадамд түрүүлж байсан бөх билээ. 2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд “Ирээдүйн аварга” шагналаа гардуулсан. Тэрбээр 2013 оны улсын наадамд зургаа давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ. 2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж “Спортын мастер”, 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж “ОУХМ” цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч билээ.

Categories
мэдээ нийгэм

10 судлаачид тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ


Бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэтгэлгийн батламжийг гардуулах үеэр хэлсэн үгэндээ “шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлоод залуу эрдэмтдийн бүтээлүүд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтдийн төлөөлөл, ШУТИС-ийн багш А.Одгэрэл “Гадаадын томоохон сургуулиудыг амжилттай төгсөөд ирсэн залуу судлаачдын хувьд судалгааны ажил хийх орчин нөхцөл манай улсад хүндрэлтэй байдаг. Тийм учраас тэтгэлэг бидэнд томоохон дэмжлэг болж чадна. Судалгааны ажлыг дэмждэг гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг бусдадаа түгээж, судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч мэдлэг, хандлагыг нийгэмд түгээж байя” гэсэн юм.

Энэ жилийн тэтгэлгийн шалгаруулалтад 36 төсөл ирснээс “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу сонгон шалгаруулж, дараах нэр бүхий 10 судлаачид олгосон байна.

  1. Цэрэндондогийн Тэнгис (Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт)
  2. Чимэдсүрэнгийн Жавзандулам (Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг сонгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа)
  3. Аюурзаны Одгэрэл (Улаанбаатар хотын усны тоолуурын автомат системийн хөгжүүлэлт)
  4. Болдын Баярмаа (Фотодинамик аргаар ургамлын эмгэгтөрүүлэгчдийг идэвхгүйжүүлэх судалгаа)
  5. Батсайханы Батболд (Вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дах цитокинуудын тусламжтайгаар тодорхойлох боломж)
  6. Болдбаатарын Чинчулуун (Хүн, малын зооноз бэтгийн халдварыг оношлох фермент холбох эсрэг биеийн урвал /ФХЭБУ/-ын цомог гарган авах)
  7. Бадарчийн Энхдолгор (Мангирын – allium senescens l чанарыг судлах ба тэжээлийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх)
  8. Самгайн Одончимэг (Бага агуулгатай алт тодорхойлох эко дэвшилтэт аргачлал боловсруулах нь)
  9. Игорийн Даваажаргал (Монгол оронд тариалагдаж байгаа хүлэмжийн нарийн ногооны вирусын халдварын илрүүлэг, оношлогоо)
  10. Болдын Одгэрэл (Буудайн соёолжид агуулагдах антиоксидантын судалгаа)

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторууд бие даан судалгааны ажил хийж үр дүнгээрээ дэвшүүлсэн шинэлэг, бүтээлч санал санаачилгаа инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх, туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг урамшуулан тэтгэх зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор уг тэтгэлгийг 96 залуу доктор хүртээд байна.

Тэтгэлэг гардуулах ёслолд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал С.Намсрайжав нар оролцож, залуу эрдэмтдэд баяр хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

Та зуны амралтын төлөвлөгөөгөө гаргасан уу

summer plan зурган илэрцүүд

Зуны улиралыг юу ч хийхгүйгээр өнгөрүүлэхэд дэндүү хайран. Амьдралд хэрэг болохуйц шинэ содон зүйлийг сурч, туршиж бие болоод оюунаа хөгжүүлбэл жинхэнэ үр дүнтэй амралт болж чадна. Зун бидэнд илүү ихийг сурч түр ч гэсэн стресээс ангижрах боломжийг олгодог. Ингээд та бүхэндээ энэ зун хичээллэж болох сонирхолтой сургалтуудын талаар мэдээлэл мэдээлэл өгье.

СПОРТ


  • Шатар

chess зурган илэрцүүд

Шатар нь оюуны спорт бөгөөд хүүхдийн хүмүүжил, төлөвшилд чухал ач холбогдолтой, тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, тэсвэр тэвчээр суулгадаг.

Шатрын дугуйлангийн дундаж төлбөр сарын 100,000 төгрөг байдаг юм байна.

“Цагаан Морь Шатрын Клуб”- 88071819

“Цагаан бэрс”- 70119908

  • ТАЛБАЙН ТЕННИС

tennis зурган илэрцүүд

Талбайн теннисийн спорт Монголд хөгжөөд 20 гаруй жил болжээ. Талбайн теннис тоглосноор та цагт 450 калори шатаахаас гадна тогтмол хичээллэх юм бол цусны даралт, чихрийн шижин, хэт таргалалтаас сэргийлж чадна. Энэхүү спорт нь хүний биеийн гол булчингууд болох гар, нурууны булчинг хөгжүүлнэ. Мөн биеийн уян хатан чанарыг сайжруулна.

Hawaii спорт цогцолбор
Хаяг: Баянгол дүүрэг IV ДЦС-аас урагш 600 метр
Үнэ: Нэг сарын сургалтын төлбөр нь долоо хоногт хэд хичээллэхээс хамаараад 100,000 төгрөгөөс эхэлнэ. Дөрвөн хүний групп сургалт гэж байдаг ба энэ нь 400,000 төгрөгийн төлбөртэй.
Холбоо барих: 90062211 91119368, 99399628

  • ТУЯЛЗУУР СЭЛЭМ

Холбоотой Зураг

Хүмүүс энэ спортоор хүүхэд байхаасаа л хичээллэж эхлэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ тийм биш юм. Яг үнэндээ туялзуур сэлмээр хичээллэж эхлэхэд хамгийн тохиромжтой нас бол 20-40 нас гэнэ. Энэ спортын хамгийн сайхан нь та өдөр ирэх бүр улам хүчтэй болж байгаагаа мэдэрч, сэлэмний урлагийг илүү эзэмшиж байгаагаа мэддэгт оршдог. Мөн маш идэвхитэй дасгал, эрүүл мэндэд нэн тустай хөдөлгөөнүүд хийхээс гадна тархины үйл ажиллагаанд тустай.

DUEL ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ СУРГАЛТ
Хаяг: Архитектур ордны Б1 давхар
Үнэ: Долоо хоногт гурван удаа орох анхан шатныханд зориулсан нэг сарын сургалтын төлбөр 80,000 төгрөг
Холбоо барих: 8802 9096, 9136 9096

  • ИОГА

Холбоотой Зураг

Иогийн дасгал нь хүнд өөрт байдаг итгэл найдвар ба өөдрөг сэтгэлийг сэргээнэ. Иога нь туйлын эрүүл мэнд болон оюуны сэтгэл ханамжид хүрэх зам дахь бүх саад тотгорыг даван туулахад тус болно.

Айри иога студио

Онцлог: Агаарын йогийн ангиараа олонд танигдсан. Нэг анги 8 хүртэлх хүнтэй.

Төлбөр: Эмчилгээний йогийн анги 129.000₮, агаарын йогийн анги 159.000₮

Хаяг: Талбайн урд Гранд Оффис 3-32.

  • БУУДЛАГА

Холбоотой Зураг

Буудлагын спорт амьсгалын, харааны, биеийн, тэвчээрийн гээд олон чадварыг нэмэгдүүлнэ. Мөн аливаад төвлөрөх, тэсвэр тэвчээр шаардсан, оновчтой шийдвэр гаргах чадварыг суулгаж, амжилтанд хүрэх тэвчээр, зоригийг шинээр нээдэг.

АВАРГААС АВАРГА БУУДЛАГА СПОРТЫН КЛУБ
Хаяг:
Батлах хамгаалахын их сургууль
Үнэ: Долоон хоногт гурван удаа орох анхан шатны сургалтын сарын төлбөр 150,000 төгрөг
Холбоо барих: 9910 0998, 9520 0288

  • ХАНАН ХАДНЫ АВИРАЛТ

Холбоотой Зураг

Хадны авиралт ихийг мэдэх, аюул ослыг хэрхэн даван туулах мэдлэгт суралцуулдаг. Ханан хадны авиралт нь үргэлж анхаарал шаарддаг экстрэм спорт юм. Энэ спорт нь оюун ухаан, авирагчдын хүч, тэсвэр, шалгай хөдөлгөөн болон сэтгэлзүйн бэлтгэлийг шалгадаг. Байгалийн хадны авиралтыг бодвол хүний гараар хийгдсэн хиймэл хаданд авирах нь арай хэцүү байдаг.

ENCANTO СПОРТ ЦОГЦОЛБОР
Хаяг: Орчлон ОУ-ын сургуулийн зүүн талд
Үнэ: Хоёр цагаар нэг удаа ороход 18,000 төгрөг, сарын турш долоо хоногт гурван удаагийн төлбөр нь 125,000 төгрөг

  • КЭНДО

Холбоотой Зураг

Кэндо нь эртний самурайн сэлмийн урлагт суурилсан Японы сэлмийн тулааны урлаг юм. Сэлэм нь самурайн гол зэвсэг байсан хэдий ч энгийн үед дасгал сургуулилт хийхэд аюултай байсан тул 18-р зуунаас эхлэн хулсан сэлмээр орлуулан бэлтгэж хийх болсон нь кэндогийн тулааны урлаг үүсэх эхлэл болжээ. Кэндогийн зорилго нь дасгал хийж буй хүний оюун санаа болон эрүүл саруул бие Бялдрыг хөгжүүлэхэд оршдог.

ОРГИЛ КЭНДО КЛУБ

Хаяг: Нийслэлийн 23-р сургуулийн урлаг зааланд
Үнэ: Сургалтаа эхлэхийн өмнө дөрвөн долоо хоногийн Кэндог танилцуулах үнэ төлбөргүй хичээл заана. Сургалт эхэлмэгц сарын төлбөр 60 мянган төгрөг. Үнэ төлбөргүй сургалт зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 11 хүртэл явагдана.
Холбоо барих: 8001 8052,9586 5151

УРЛАГ


  • УРАН ЗУРАГ

drawin picture зурган илэрцүүд

Зураг зурах нь таны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, асуудал шийдэх чадварыг суулгаж, санах ой сайжруулж, стресс тайлж, өөдрөг үзлийг нэмэгдүүлэхээс гадна харилцааны чадварыг тань дээшлүүлнэ.

ТУЛИП СТУДИ
Хаяг: JP барилгын долоодугаар давхар, 13-р хороолол
Үнэ: Долоон хоногт хоёр удаа орох анхан шатны сургалтын сарын төлбөр 120,000 төгрөг
Холбоо барих: 9909-2148, 8898-7750, ЭНД дарна у

  • КЕРАМИК УРЛАЛ

Холбоотой Зураг

Керамик эдлэл хийж байхад анхаарлаа тун сайн төвлөрүүлэх ёстой байдаг учир, хүний тэсвэр тэвчээрийг сайжруулж, тайвшруулах нөлөөтэй байдаг.

КЕРАМИК АРТ СТУДИ
Хаана: ХУД, Хансвилл хотхон 101-р байр
Үнэ: Анхан шатныханд зориулсан сарын сургалт 150,000 төгрөг
Холбоо барих: 77109093, 99221104, 99135082

  • БАЛЕТ

Холбоотой Зураг

Балет нь бүжгийн бүх төрлийн элемэнтүүдийг өөртөө нэгтгэсэн гайхалтай, уран тансаг хөдөлгөөнтэй бүжгийн төрөл юм. Балетийн урлаг нь сайхан бие галбирын төгс сургуулилт болохоос гадна уян налархай, эмэгтэйлэг байдал, тэсвэр тэвчээрт суралцуулдаг. Тайван байдал, төгс бие галбир, тэсвэр тэвчээрт суралцахын тулд балетаар холливудын одод ч бас хичээллэдэг байна.

CLASSIC БАЛЕТ, ТӨГӨЛДӨР ХУУРЫН СУРГАЛТ
Хаана: Баруун 4 зам, Голомт хотхон Е-блок
Үнэ: Долоо хоногт гурван удаа хичээллэх анхан шатны сургалтын сарын төлбөр 120,000 төгрөг
Холбоо барих: 9177126. 88114338

МОНГОЛЫН ШИНЭ БАЛЕТ СУРГАЛТЫН ТӨВ
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, Нарлаг төв
Үнэ: Долоо хоногт гурван удаа хичээллэх сургалтын сарын төлбөр 120,000 төгрөг
Холбоо барих: 9904 7043, 9913 3831

Б.ОЮУНГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Алдаагүй бодлогоор дахин шалгалт авахыг эцэг эхчүүд шаардлаа

“Шинэ эрин” дунд сургуулийн элсэлтийн шалгалтын материал алдаатай байсан талаар эцэг, эхчүүдийн төлөөлөл ѳнѳѳдѳр мэдээлэл хийлээ.

“Шинэ эрин” дунд сургуульд элсэхээр 1,250 орчим хүүхэд бүртгүүлж, өнгөрсөн Ням гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр 11:00 цагаас нийт 1,236 хүүхэд элсэлтийн шалгалтад оржээ. Гэвч тус сургуулийн зүгээс алдаатай бодлогоор шалгалт авч хүүхдүүдийг хохироосонд гомдолтой буйгаа эцэг эхчүүд илэрхийллээ.

Шалгалт дууссаны дараагаар зарим хүүхдүүдээс алдаатай бодлого байсан гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн үед сургуулийн захиргаа шалгалтын материал алдаатай байсныг мэдээгүй байжээ. Эцэг эхчүүд математикийн багшаар шалгуулахад алдаатай бодлого, бодлогын зөв хариулт сонголтод байгаагүй зэрэг алдаанууд байжээ. Сургуулийн захиргаанд ахин өргөдөл, гомдол гаргахад алдаатай бодлогууд байснаа хүлээн зөвшөөрч 3 онооны даалгаврыг хасаж, дүгнэхээр болсон. Ингээд нэг вариант нь 39, нөгөө вариант нь 38 бодлоготой болсон. Үүнээс улбаалан шалгалтын оноонд зөрүү гарсан учраас алдаагүй бодлогоор дахин шалгалт авч шудрагаар дүгнэхийг шаардаж байна гэлээ.

Сурагч тус бүр бүртгэлийн хураамж болох 25 мянган төгрөг төлсөн бөгөөд нийт 31 сая 250 мянган төгрөг цугларсан. Энэ нь шалгалт зохион байгуулахад хүрэлцэхүйц мөнгө санхүү бүрдсэн атал сургуулийн зүгээс алдаатай шалгалтын материал боловсруулж 1200 гаруй хүүхдээс шалгалт авч хохироочихоод ямар ч хариуцлага хүлээхгүй, арга хэмжээ авахгүй байгаад эцэг, эхчүүд болон хүүхдүүд гомдолтой байгаагаа илэрхийллээ.

“Шинэ эрин” сургууль нь Кембрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн анхны сургууль аж. Анх БҮТ-өөс шалгалтын материалыг боловсруулдаг байсан бол 2018 оноос БСШУСЯ-эаас “Шинэ эрин” сургуулийн захиргааг шалгалтын материалыг боловсруулж, шалгалтыг бие даан зохион байгуулах эрхийг олгосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Онцгой байдлын ерөнхий газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн түүхэн ойн өдөр тохиож байна.

2003 оны 06-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдсан байдаг. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг, зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй юм.

Энэ түүхэн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд боллоо.

Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгааг зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж сонордууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

“Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн Хүндэтгэлийн хуралд оролцогчдод

Эрхэм генерал, офицер, ахлагчид болон хүндэт ахмадууд Та бүхэнд эх орон, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн Гал түймэртэй тэмцэх байгууллага, Иргэний хамгаалалтын байгууллага, Улсын нөөцийн байгууллагууд гамшгаас хамгаалах нэгдсэн тогтолцоонд шилжиж, Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Монголчуудын хэлдгээр гамшиг осол бол хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэнэтийн зүйл. Онцгой байдлынхан маань гамшгаас хамгаалах байнгын бэлэн байдалд байж, тухтай унтаж амрах, хооллож ундлахыг умартан ажилладаг онцгой үүрэгтэй хүмүүс билээ. Олон гамшиг ослын үеэр ажилласан “Онцгойгийнхон”-ыхоо гавьяа зүтгэл, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр тэвчээрээр ямагт бахархан талархаж явдгаа энэ завшаанаар илэрхийлье.

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгаадаа баяртай байна.

Үүрэг гүйцэтгэж явахдаа амь насаа ч алдахад ойрхон хүнд нөхцөлд ажилладаг албан хаагчдын маань ажлын орчин нөхцөл, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж зарим үед үнэхээр дутагдалтай, аргагүй эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч сэтгэлээр гамшиг осолтой улаан гараараа тэмцэж байгаа тохиолдол ч олон байна. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах болон техник хэрэгслийн зардал нь гамшгаас учирсан хохирлыг арилгах зардлаас ямагт хямд төсөр тусдаг гэдгийг санах хэрэгтэй.

Иймд бид тусгай албан хаагчдынхаа өргөсөн тангарагт дулдуйдан аюул гамшгийн өмнөөс гар нүцгэн явуулдаг байдлаа зогсоож, хүн нэг бүрээ хамгаалах хэрэгсэл, шаардлагатай багаж техник, тоног төхөөрөмж, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлаар нь бүрэн хангах, олон улсын жишигт ойртуулах, төсөв хөрөнгийг шийдвэрлэх талаар ойн баярын энэ өдөр Засгийн газар, Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газар онцгой анхааралдаа авахыг чиглэл болгож байна.

Гамшиг ослоос хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсны төлөө төрөөс албан хаагчдаа шагнаж урамшуулах нь зүй ёсны хэрэг боловч тэдний ажлын нөхцөлийг сайжруулж, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих нь суурь шаардлага, онц чухал хэрэгцээ юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор өнгөрсөн 3 дугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан зөвлөмжийн хүрээнд гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг боловсруулж, санал авахаар хүргүүлээд байгааг дуулгая. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хариу өгнө гэж найдаж байна.

Мөн зөвлөмжид дурдсан Онцгой байдлын байгууллагын аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа болон Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжих хугацаа ирэх жил дуусаж байгаа тул энэ ондоо багтаан дараагийн шатны хөтөлбөрийг боловсруулах, 2020 онд батлах учиртайг эрх бүхий албан тушаалтнуудад сануулъя.

Болзошгүй аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг бууруулахад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үүрэг оролцоо, тэдгээрийн хамтын ажиллагаа онцгой чухал. Онцгой байдлын албаны ажлыг дэмжин туслах ёстой, гамшиг ослын эрсдэлээс сэргийлэхэд нэг чухал ажил бол үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлт нөхцөл байдал үүсгэсэн байгууллагын зөрчил дутагдлыг арилгуулах, шаардлагатай бол үйл ажиллагааг зогсоох тал дээр манай мэргэжлийн хяналтын байгууллага зайлшгүй давхар хяналт тавьж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж, хамтран ажиллах явдал юм. Энэ талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад зөвлөж байна.

Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа гал түймрийн ихэнх нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй үйлдэлтэй холбоотой байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагын буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас урган гарч буй эрсдэлийг бууруулахад бүх нийтийн оролцоог хангах, болзошгүй гамшгийн шалтгаан, нөхцөлийг арилгах, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах, хөгжлийн бодлогын төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох зэрэг цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ, шийдлийг бүх түвшинд хариуцлагатай хэрэгжүүлж ажиллана гэж найдаж байна.

Гамшиг осолгүй, аюулгүй Монгол Улсын төлөө бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, энэ үйл хэрэгт идэвхтэй оролцохыг нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.

Онцгой байдлын албан хаагчид Та бүхэнд болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөж, ажлын их амжилт хүсье.

Мөнх тэнгэр монгол түмнийг өнөд ивээх болтугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ТАНИЛЦ: Наадмын амралтын хуваарь

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан.

Энэ жилийн тухайд долдугаар сарын 11-н буюу пүрэв гарагт Үндэсний их баяр наадмын эхний өдөр таарч байгаа бөгөөд 15-ны даваа гаргийг дуустал амрах юм.