Categories
мэдээ спорт

Анталия гран прид манай 19 тамирчин хүч үзэж байна

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн үргэлжилж байна.

Турк Улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх уг тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцож буй юм.

Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцож байна.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдана.

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг энэ удаагийн гран при тэмцээнд -52кг жинд барилдаж байгаа ба эхний тойрогт Финланд Улсын жүдоч Катри Каккотой барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирлээ.

Хоёр бөхийн -52кг жин дэх чансаа ойролцоо бөгөөд урьд өмнө нь хоорондоо учраа таарч барилдаж байгаагүй юм.

Categories
мэдээ нийгэм

​Цус сэлбэлт судлалын үндэсний төв Олон улсын гурван стандартыг хэрэгжүүлнэ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007, Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага ISO 15189:2012 гэсэн Олон улсын гурван стандартыг хэрэгжүүлсэн анхны эрүүл мэндийн байгууллага билээ.

Тус төвд АХБ-ны ЭМСХХ-5 төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд уг төслөөр Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг итгэмжлэл бүхий гадаадын компаниар баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 1 дүгээр сард Англи улсын “LIoyd Register” компаний төлөөлөгч ирж ЦССҮТ-ийн нөхцөл байдалтай танилцсан бол энэ удаагийн нэгдүгээр шатны үнэлгээг хийхээр тус компаний БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх аудитор ноён Фанг Зи хүрэлцэн ирж 2019 оны 4 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд ажиллалаа. Эхний шатны үнэлгээгээр ЦССҮТ нь хангалттай үнэлэгдсэн бөгөөд хоёрдугаар шатны үнэлгээнд орох эрх бүхий байгууллага болохыг мэдэгдлээ. Уг хуралдаанд ЦССҮТ-ийн удирдлагын багийн гишүүд болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн А.Бархас, ЭМСХХ-5 төслийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Оюунбилэг, Төлөвлөлт хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Алтанцэцэг, Төслийн менежер Д. Эрдэнэтунгалаг нар оролцож үнэлгээний үр дүнгийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Categories
мэдээ нийгэм

Эргэн төлөлтгүй санхүүжилт авч өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжтой

Өмнөговь аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2019 онд үндэсний 6, орон нутгийн 3 төсөл хэрэгжинэ. Төсөл хөтөлбөрийн талаар иргэдэд мэдээлэл өгөх уулзалт өдөрлөгийг аймгийн Хөгжимт жүжгийн театрт хийлээ.

“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 196 иргэн хамрагдаж 1,5 сая хүртэл төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүжилт авч өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. 2019 онд уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжийг иргэн бүрт адил тэгш олгож байна.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр, ажлын байрны өдөрлөг арга хэмжээг тогтмол хийснээр 2016-2018 онд 2861 иргэнийг байнгын ажлын байраар, 1358 иргэнийг түр ажлын байраар хангаж 2494 иргэнийг ажил зуучлалд хамруулаад байна. Дээрх ажлуудын үр дүнд Өмнөговь аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7,3 хувьд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 9,1 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Үнс, лагийг ногоон байгууламж, нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой

Нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд жил бүр олон мянган тонн шаардагддаг хар шороог орлох ижил төсөөтэй бүтээгдэхүүнийг хаягдал түүхий эдээс гарган авах боломжийг бүрдүүлэх, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үр дүнг танилцуулах, мэдээлэл солилцох зорилгоор “Улаанбаатар хотын ногоон байгууламж, нөхөн сэргээлт, барилгын материалд үнс болон лагийг ашиглах арга зам, боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Лагаас гаргасан бордоог ногоон байгууламжид ашиглах боломжтой

Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан хар шороог Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр олборлосоор, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 100,000 м3 орчим ашиглаад байна. “Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэдэг ч тухайн газар байгалийн унаган төрхөндөө эргэж орохгүй, дахин хар шороон хөрс бүрэлдэн тогтох хугацаа урт тул хотын тоосжилтын нэг шалтгаан болсоор байгаа юм. Иймд хар шороо олборлох явдлыг үе шаттай бууруулж, түүнийг орлох бусад төрлийн бордоо болон бүтээгдэхүүнийг гарган авах боломжуудыг эрэлхийлэх нь ургамлан бүрхэвчийг хамгаалах, хөрсний доройтлоос сэргийлэх чухал ач холбогдолтой.” гэж уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга онцолсон юм.

ШУТИС-ийн багш, доктор Д.Басандорж илтгэлдээ цахилгаан станцийн үнсийг цэвэрлэх байгууламжийн лагтай хольж боловсруулан хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, уул уурхайн нөхөн сэргээлтийн дүүргэгч материал болгон ашиглах боломж байгааг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, туршилтын ажлын дүнд тулгуурлан танилцууллаа. Үнс, лагаас гарган авсан бордоог ашиглан зүлэг ногоо тарихад ургамлын ургалт хурдан, байгаль орчинд ээлтэй, хог хаягдлыг бууруулж, агаар орчны бохирдолд эерэг нөлөө үзүүлэхүйц байгаа бөгөөд төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдаад буй их лагийг, цахилгаан станцын үнсэн сангийн үнстэй хольж тодорхой хэмжээний боловсруулалт хийгээд жил бүр хотын ногоон байгууламжид бордоо болгон ашиглах боломжтой талаар сонирхолтой мэдээлэл хийв.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.greywater.mn

Мөн ногоон байгууламжийн мэргэжлийн байгууллагууд болох “Ховд тул” ХХК, “Эко тайхи” ХХК, “Үржих үр” ХХК, “Анифло” ХХК зэрэг компаниуд нь байгалийн хар шороо ашиглахгүйгээр хог хаягдлыг ашиглан бордоо гаргах, олон улсад хэрэгжиж буй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хотын ногоон байгууламжид үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй ажлын туршлага, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://aniflo.mn/

Налуу гадаргуутай талбай, хөрсний доройтол ихтэй газруудад ч богино хугацаанд, чанартай ногоон байгууламжийг бий болгох боломжууд байгаа бөгөөд өөрийн орны байгаль цаг уурын өвөрмөц онцлогт нийцүүлж амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон жилийн судалгаа шинжилгээний ажлыг гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буйгаа танилцуулав. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/%D0%AD%D0%BA%D0%BE-%D1%82%D0%B0%D0%B9%D1%85%D0%B8-527269267710179/

Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулахад шинэлэг алхам болох цэвэрлэх байгууламжийн лагийг ногоон байгууламжид ашиглах туршилт судалгааны ажилд “Эко тайхи” ХХК-ийн зүгээс Япон улстай хамтран өөрсдийн зардлаар нарийвчилсан судалгааны ажлыг хийж, судалгаа шинжилгээнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлэв.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж байгуулагдсанаас хойших 50 гаруй жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл 17 талбайн 45 га, овоолго хур лагийн 24 га буюу нийт 69,7 га талбайд хуримтлагдаад буй лагийг шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулж, байгаль орчин ээлтэй хоёрдогч түүхий эд гарган авах эрдэмтэн судлаачдын туршилтаар баталсан загваруудад үндэслэн хотын ногоон байгууламж, нөхөн сэргээлтэд олон арван жил ашиглах боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/UrjikhUr/

Үнсийг нөхөн сэргээлтэд ашиглах нь давхар ач холбогдолтой

Нийслэлчүүдийн эрчим хүч, цахилгаан, дулааны хэрэглээг жилийн дөрвөн улиралд тасралтгүй хариуцан ажилладаг ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцууд жилд дунджаар 5 сая тонн орчим нүүрс түлж, түүнээс 500 гаруй мянган тонн үнс үнсэн сангуудад хаягдаж байна. Тухайлбал ДЦС-4 ТӨХК нь жилд дунджаар 3.6 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 3500 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд 3.2 сая тонн нүүрс түлж, 300 мянган тонн үнс ялгаруулдаг.

Жилийн 4 улиралд баруун хойд зүгийн салхи зонхилдог манай орны хувьд дулааны цахилгаан станцаас гарч байгаа үнсийг задгай үнсэн санд хаяж, хадгалах нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байгаа бөгөөд хотын эрчим хүч, дулааны үйлдвэрлэлд түүхий нүүрсийг хэрэглэхгүй болсон цагт л үнсний асуудал шийдэгдэхээр байна. Одоогийн байдлаар зарим станцуудын үнсэн сан дүүрч, шинээр үнсэн сан байгуулах шаардлага тулгарч байна.

Станцуудад ашиглаж буй нүүрсний хими, физик шинж чанараас хамааран ихэвчлэн нарийн ширхэгтэй үнс ялгардаг бөгөөд энэ нь улирлын чанартай агаарт тоосонцор болон дэгдэж иргэдийн тав тухтай амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Нөгөө талаас нарийн ширхэгт үнсийг хоёрдогч түүхий эд болгон ашиглахад зардал бага, нэмэлт ажиллагаа шаардахгүй, гарч байгаа бүтээгдэхүүний өртөг бага байх эерэг талтай тул Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, барилга болон зам гүүрний ажлын бетон, цементийн орц, суурийн хийцийн найрлагад нарийн ширхэгт үнсийг түлхүү ашиглах, энэ төрлийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сурталчлах, сонгон шалгаруулалтад давуу эрхтэй оролцуулах боломжийг бүрдүүлэх мөн үнсэнд их хэмжээний цацраг идэвхт бодисын агууламж бий гэсэн иргэд, олон нийтийн дунд байдаг ойлголтыг өөрчилж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээнд биш бол хоёрдогч түүхий эд болгон ашиглах боломжтой, байгаль дээр байгаа чулуу хүртэл тодорхой хэмжээний цацрагтай байдаг талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш, зөвлөх инженер, доктор, дэд профессор Д.Сүнжидмаа илтгэлдээ дурдлаа.

Үнсийг барилгын материал болон зам, гүүрийн ажилд ашиглаж буй олон улсын туршлагаас

Мөн үнсийг барилгын материалд ашиглах “Барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэх үнсний техникийн шаардлага MNS 3927:2016 стандарт” батлагдсан байгаа нь уг асуудалд ажил хэрэгч хандаж, бодит ажил болгох боломжууд бүрэн байгааг нэмж тодотголоо.

Барилгын материалд үнсийг ашигласнаар эдийн засгийн асар их боломж нээгдэх бөгөөд өнөөгийн байдлаар жилд ялгардаг нийт үнсний 3.5 хувийг барилгын материал үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага ДЦС-4 ТӨХК-аас худалдан авч, үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Цахилгаан шүүлтүүрээр ялгасан үнсийг 100 хувь хуурайгаар авч эко үйлдвэрлэл явуулах боломж байгаа хэдий ч бүх дулааны цахилгаан станцууд цахилгаан шүүлтүүрээр хангагдаагүй, мөн улирлын чанартай үнс ашиглах, хадгалахад хүндрэлтэй асуудлууд байдаг байна. Энэ талаар 2007 оноос барилгын салбарт бизнес эрхлэгч Блю старлит ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Одонцэцэг “Сүүлийн жилүүдэд барилгын материалын үйлдвэрлэл буюу гипсэн гулдмайн үйлдвэрлэлийн 20%-ийн орц найрлагад үнсийг ашиглан, бүтээгдэхүүнээ бат бөх, чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэж, холбогдох газруудын шинжилгээнд бүрэн хамруулан ажиллаж байгаа ба барилгын материалын үйлдвэрлэлд байгальд хаягдаж буй түүхий эдийг эргүүлэн ашигласнаар материалын зардлыг бууруулах, бүтээгдэхүүний өөрийн өртгийг багасгах, орон сууцны үнийг бууруулахад хүртэл шууд болон шууд бус эерэг нөлөөлөл их байгааг танилцууллаа. Эх сурвалж: http://gypsumblocks.com/index#products

Сүүлийн жилүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх шаардлагыг нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудаас тавьж байгаа боловч дүүргэгч материалын олдцоос шалтгаалан техникийн нөхөн сэргээлтийг зохих төвшинд хийхэд хүндрэл учирч байгаа юм. Үнсэн сангийн үнсийг нөхөн сэргээлтэд ашигласнаар газрын хэвлийг хуучин хэвэнд нь оруулах, тоосжилтыг бууруулах, хаягдлыг ашиглах өргөн боломж бүрдэх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Бээжин хотын олон улсын кино наадам энэ сарын 13-20-нд болно

Бээжин хотын олон улсын кино наадам энэ сарын 13-20-нд урд хөршийн нийслэлд болно. Өдгөө ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил Хятадын боловсролын салбарын 70 жилийн ойг тохиолдуулан “Эх орон” сэдвийн хүрээнд болох аж. Тус кино наадмын үндсэн хөтөлбөр нь нээлт уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, олон нийтэд зориулсан үйл ажиллагаа, хаалтын ёслол зэрэг долоон үндсэн хэсгээс бүрдэх юм байна.

Дээрх олон улсын кино наадмын дээд шагнал буюу “Тэнгэрийн сүм”-ийн төлөө эцсийн шатны шалгаруулалтад 15 кино өрсөлдөхөөр болжээ. Үүнээс гадна шүүгчдийн зөвлөлөөс санал болгосон бусад дэлгэцийн бүтээлийг тус хотын 30 гаруй кино театраар үзэгчдэд хүргэнэ.

Сонирхуулахад,

Categories
мэдээ спорт

Б.Марал-Эрдэнэ Тайландад болсон олон улсын дугуйн уралдаанд түрүүлжээ

Тайландын хотуудад засмал замын дугуйн олон өдрийн уралдаан эдгээр өдрүүдэд болж байна.

Тэмцээний дөрөв дэх өдрийн гараа өчигдөр 145.50 км зайд болж, Б.Марал-Эрдэнэ 3:50.30 цагийн амжилтаар түрүүлжээ.

Колумб, Францын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний тав дахь өдрийн гараа өнөөдөр 164,03 км зайд болж байна.

Categories
мэдээ улс-төр

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцав

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өчигдөр Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэдэх Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-т очиж үйл ажиллагаа, ажил байдалтай нь танилцав. Тус лаборатори нь 70 гаруй жилийн түүхтэй бөгөөд нийслэл, аймгийн хэмжээнд ажиллаж, мал эмнэлгийн лабораториудыг мэргэжлийн арга зүй, удирдлагаар ханган ажиллахаас гадна Монгол Улсын хэмжээнд гарсан малын халдварт болон гоц халдварт өвчин, малаас хүнд халдварладаг зоонооз өвчний бүрэн шинжилгээ, оношлогоог хийж, мэргэжлийн байгууллага, салбарын яам, Улсын Онцгой Комиссыг баталгаатай шинжилгээний дүгнэлт, мэдээллээр хангадаг төв байгууллага юм. Монгол Улсад 2018 оны зургадугаар сарын 01-нээс мөрдөн, хэрэгжүүлж эхлээд байгаа “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-д зааснаар Монгол Улсад гарсан Олон улсын худалдааны хорио цээртэй малын гоц халдварт өвчний эцсийн шатны шинжилгээний оношийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори тогтоох бөгөөд түүнийг олон нийт, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх эрх нь зөвхөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга бөгөөд Малын Ерөнхий эмч байхаар хуульчилж өгсөн байна.

Мөн тус лаборатори нь Олон улсын лавлагаа лабораторид малын өвчний сорьц илгээж онош баталгаажуулах үүрэг гүйцэтгэдгийн хувьд цаашид Монгол хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах тал дээр мэргэжлийн өндөр түвшинд, маш хурдацтай, чирэгдэл бага, хариуцлагатай ажиллах шаардлагатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тус лабораторийн эмч, шинжээч, ажилтнуудад онцлон тэмдэглэж хэлэв

УМЭАЦТЛ нь дараах үндсэн зорилготой. Үүнд: -Улсын хэмжээнд гарсан малын гоц халдвар болон халдварт, паразиттах, халдваргүй өвчин, элдэв хордлогыг оношлох, -Экспортлох болон импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болон, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаа гаргах, -Мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэх, мал эмнэлгийн лабораториудыг арга зүй, удирдлага, мэдээллээр хангах, мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах зэрэг болно.

Categories
мэдээ улс-төр

Улсын ерөнхий прокурорт нэрийг нь дэвшүүлсэн Б.Жаргалсайханыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Улсын ерөнхий прокурорт нэрийг нь дэвшүүлсэн Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь түүнийг томилохыг дэмжлээ.

Б.Жаргалсайханы намтар:

1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,

1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,

1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,

2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,

2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,

2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,

2017.01.07-2017.07.01 Улсын Ерөнхий Прокурорын Газарын Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,

2017 оноос Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалт эхэллээ.

Сургалтад цагдаа, дотоодын цэргийн алба, газар, хэлтэс, нэгжийн Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын ажил хариуцсан нийт 61 удирдах алба хаагчид оролцож байна.

Энэхүү сургалт нь нэг өдөр үргэлжлэх бөгөөд сургалтаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, соён гэгээрүүлэх, хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний явц байдал гэсэн сэдвүүдээр хичээл сургалт орох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганзориг: Би гаргасан шийдвэрийнхээ ард нуугддаггүй, ил гарч зогсдог хүн

Өнгөрсөн лхагва гаригm Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөрУлсынДээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, хоёр шүүгч нэр дэвшин өрсөлдсөнөөс Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Ганзориг олонхийн санал авчээ. Түүнийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар нэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байгаа юм.Шүүгч Д.Ганзоригтой уулзаж байр суурийг нь тодрууллаа.

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн лхагвагаригт хуралдаж, таны нэрийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсэн юм байна. Таныг хуралдаан дээр өөрийнхөө нэрийг дэвшүүлж, санал хураалтаар олонхийн санал авсан гэх юм?

-Тэгсэн. Ер нь Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч өөрийнхөө нэрийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх нь тийм “ховор үзэгдэл” биш л дээ. Энэ удаад надаас өөр хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлээгүй болохоор л онцолж яриад байх шиг байна.

Та шүүхэд хэдэн жил ажиллаж байгаа хүн бэ. Нэр нь дуулдаагүй, шинэ хүн гэнэт гараад ирлээ гэж нэг хэсэг нь яриад байна?

-Дүүргийн шүүхэд шүүгчийн туслахаас ажлын гараагаа эхлээд, дараа нь шүүгч болж, энэ системд нийтдээ хориод жил, Улсын Дээд шүүхийн шүүгчээр зургаа дахь жилдээ ажиллаж байна.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж байгаа хүнээс асуух ёстой хэдэн асуулт байна. Юуны өмнө шүүх, шүүгчтэй холбоотой одоо үүсээд байгаа нөхцөл байдлуудыг та хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Хүнд хэцүү үеийг туулж байна. Ийм хүнд нөхцөлд орж байсан нь бараг үгүй байх. Гэхдээ би энэ бүхний бурууг бусдаас биш Улсын Дээд шүүх өөрсдөөсөө эхлээд хайх ёстой гэж үзэж байгаа. Сүүлийн 10 гаруй жилУлсын Дээд шүүхийн удирдлагууд бодлогын болон зарчмын хэд хэдэн алдаа гаргаж, түүндээ дүгнэлт хийдэггүй, алдаагаа засалгүй даамжруулж явсаар өнөөдрийн нөхцөл байдлыг бий болголоо. Үүний үр дагаврыг үнэнч шударгаар ажлаа хийж яваа олон шүүгч нар шүүх засаглалынхаа нэр хүндтэй хамт цугтаа үүрч гарах болж байгаа нь харамсалтай.

Тухайлбал ямар алдаа гаргав?

-Шүүхбол маш онцлогтой систем.Хараат бус, бие даасан шүүгч нараас бүрддэг. Бүгд тэгш эрхтэй, өөрийн гаргасан шийдвэрээ өөрөө хариуцдаг зарчимтай. Дэлхийн аль ч улсад нэг шүүгчийн гаргасан шийдвэрийг өөр бусад шүүгч хариуцах нь битгий хэл өмнөөс нь тайлбарлах ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас шүүн таслах ажиллагаанд “дарга шүүгч” гэдэг ойлголт байхгүй, зөвхөн хурал даргалагч буюу хуралдааныг удирдан явуулдаг шүүгч гэж л бий. Ийм онцлогтой системийг хуучин социализмын үеийн арга барилаар буюу босоо удирдлагын арга барилаар нэг талаас удирдаж, нөгөө талаас удирдуулж олон жилийг үдсэн, үүнийгээ өөрчлөхгүй удсанаар систем хямарч, өвчин ужгирсан гэхэд болно.

Хэдийгээр манайд бусад олон зууны түүхтэй ардчилсан улсуудад нэгэнт бэхэжсэн шүүхийн систем шиг сүрхий хөгжөөгүй ч гэсэн зохих хэмжээний дотоод ардчилал Улсын Дээд шүүхийн хэмжээнд байсныг хөгжүүлэх нь битгий хэл бүр байхгүй болгосон.Шүүгчдийн зөвлөгөөнөө зарлахгүй, дотоод, гадаад асуудлуудыг ямар зарчмаар, хэрхэн шийдээд байгаа нь ойлгомжгүй, аливаа асуудлыг нийт шүүгчдээрээ санал солилцдог, нээлттэй ярилцдаг арга барилаар биш, хэдхэн хүмүүсийн дунд нууц далд байдлаар шийддэг, шийдлээ бусад шүүгч нартаа тулгадаг гэх зэрэг олон асуудал ярьж болно.

Дотоод ардчиллыг ингэж байхгүй болгосноор дотроо эрүүл саруул шүүмжлэл өрнүүлэх, алдаа дутагдлаа ярилцах боломжгүй болж, үг сөрж, санал нийлээгүй нэгнээ ад үздэгэрүүл биш үзэгдэл бий болсон.Энэ байдал нь явсаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлөхөөр хэмжээнд хүрсэн гэж би хувьдаа үзэж байна. Үүнийг засахгүйгээр цааш явах боломжгүй. Ер нь өөр бусад олон асуудал бий.

Бүх нөхцөл байдлуудын талаар саяын болж өнгөрсөн Шүүгчдийн зөвлөгөөнд би ил тод саналаа хэлсэн, манай шүүгч нарын олонхи нь надтай ижил санаа бодолтой байгаа нь харагдлаа, үүнд нь баярлаж байгаа. Хамгийн гол нь бид өөрсдөө өөрчлөх, өөрчлөгдөх хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь чухал.

Саяхан УИХ-ын ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Олон хуульчид энэ хуулийн өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн, шүүгчийн хараат бус байдалд халдлаа гэж үзэж байна. Та үүнийг юу гэж бодож байна?

-Ямар ч хуульд өөрчлөлт оруулах бүрэн эрх нь УИХ-д бий. Тэр баталсан хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц л тогтооно.

Шүүгчид хараат бусаар ажиллаж чадаж байна уу. Улс төрийн ийм нөхцөл байдалд шүүгчид хэрхэн хараат бус байдлаа хадгалж ажиллах вэ?

-Шүүгчхараат бусаар ажиллаж чадаж байгаа эсэх нь тухайн шүүгчийн хувьд л яригдах асуудал юм. Би дээр хэлсэн, шүүгч гаргасан шийдвэрийнхээ ард өөрөө л зогсох ёстой гэж…Өөрийнхөө итгэл үнэмшлээр нотлох баримтыг үнэлж, бусдын нөлөөнд автахгүйгээр хуульд нийцүүлэн шийдвэр гаргахыг шүүгч хараат бусаар шийдвэр гаргах гэж дэлхий нийт ойлгож байна.

Ер нь ямар ч хүний туйлын хүсэл бол бусдаас хараат бус, эрх чөлөөтэй байх явдал биз дээ.Хүний өөрийн мөн чанар, суурь ийм байхад шүүгч хүн өөрийн хүслээр бусдаас хараат байх үндэслэл үгүй юм.Өөрийнхөө итгэл үнэмшлээр шийдвэр гаргах дургүй хүн хэн байх билээ. Ийм байхад шүүгч хараат бусаар ажиллаж чадахгүй байна гэдэг нэг талаас тогтолцооны асуудал байна.

Миний бодлоор юуны өмнө үнэхээр шүүхийг бие даасан, хараат бусаар ажиллуулахыг хүсч байгаа бол төрийн эрх барьж байгаа субьектүүд, улс төрийн нам, албан тушаалтнууд шүүхийн хараат бус байдлыг өөрсдөөсөө хамгаалах хэрэгтэй байна.

Шүүхийн хараат бус байдлыг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч нь бодит байдал дээр хамгаалдаггүй, хараат бусаар ажиллуулах сонирхолгүй, “шүүх хараат бусаар ажилла” гэж амаараа ярих хэрнээ эргэж хараад,өөрийн эрхшээлд байлгахаар байнга довтолдог бол шүүх хараат бусаар ажиллах бараг боломжгүй. Энэ бол энэ албан тушаалд хэн ажиллахаас хамаарахгүй, тогтолцооны, зарчмын чухал асуудал юм шүү.

Нөгөө талаас, шүүгчийн хувийн зан чанарын асуудал бас бий. Бүх эрхийг нь өгөөд, хуулиар хамгаалаад байхад бусдын үгээр яваад байдаг хүнийг яах юм бэ. Энэ албан тушаалд тохирохгүй хүн гэж л үзэж, хурдхан зайлуулахаас өөр аргагүй.

Та хараат бусаар шийдвэр гаргадаг шүүгч мөн үү?

-Хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргаж байсан удаагүй.Би гаргасан шийдвэрийнхээ ард нуугддаггүй, ил гарч зогсдог хүн.

Шүүгчид бүлэглэлд үйлчилсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зэрэг асуудлуудад холбогдоод байна. Шүүгчдийн сахилга, ёс зүйн асуудал онцгой анхаарал татах боллоо. Энэ талаар таны бодол?

-Үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгаж тогтоодог хуулийн механизм байгаа. Тэр журмаараа шалгагдаад үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдвол эрүүгийн ял шийтгэл ногдуулдаг хууль бий.Үүний дагуу л шийдэгдэх ёстой.Олон шүүгч шалгагдаж байгаа гэх мэдээлэл олон нийтэд тараад байгаа. Ер нь энэ асуудлыг шалгаж байгаа байгууллага нь цаг хугацаа удаалгүй, нарийн шалгаж дуусгах ёстой. Шалгах ажиллагаа гарцаагүй шалтгаангүйгээр хэт удаашрах нь сөрөг үр дагавартай, нэг талаас буруутай этгээдүүдэд ял завшуулах нь гэж олон нийтэд хардлага төрүүлнэ, нөгөө талаас шүүгчид бүгдээрээ гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд ойлгогдоод байгаад байж болмооргүй байгаа юм.

Шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах үндсэн зарчим байна. Мөн ёс зүйн дүрмээ чанд сахиж, “хэргийг шударгаар шийдвэрлэнэ” гэсэн хэргийн оролцогчдын итгэл үнэмшлийг алдагдуулахгүй байх ёстой. Шүүгчийн ёс зүй, хариуцлагын асуудал тулгамдаж байгаа нь үнэн.

Аливаа бие организм өөрийгөө цэвэрлэх системтэй байдаг. Тэр системийг зөв, зохих ёсоор ажиллуулахгүй бол өвчилж, ялзарч эхэлнэ.Шүүхтэй улс орон бүрт шүүгчийн сахилга, хариуцлагыг шийдсэн механизм байгаа. Манайд энэ асуудлыг хариуцдаг Шүүхийн ерөнхий зөвлөл гэж тусдаа бие даасан байгууллага бий. Цаашид шүүгчид санаатай санамсаргүй ийм асуудалд нэр холбогдох нь шүүхийн албаны нэр хүндэд туйлын халтай учраас энэ асуудлаар Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл бодлогын түвшинд хамтарч ажиллах, санал солилцох шаардлага байна.

Сүүлийн үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх буруу шийдсэн, хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн ноцтой асуудал яригдаж байна. Энэ талаарх таны бодол ямар байдаг вэ. Шүүх буруутай юу?

-Олон нийт “Зоригийн хэрэг” гэж нэрлээд байгаа энэ хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд миний бие шүүх бүрэлдэхүүнд ороогүй тул таны энэ асуултад хариулах боломжгүй байна.

Шүүхийн байгууллагын нэр хүнд туйлын хүндхэн байгаа энэ үед Ерөнхий шүүгчээр томилогдвол ажлаа юунаас эхлэх вэ. Олон нийтийн дунд унасан энэ нэр хүндийг хэрхэн сэргээж, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг яаж нэмэгдүүлэх вэ?

-“Нэр хугарахаар яс хугар” гэж үг байдаг. Тийм ч амар, дороо сэргээд ирэхгүй л болов уу. Гэхдээ бид өөрсдөө суурь асуудал, алдаа, дутагдлаа зөв тодорхойлж, зөв бодлоготой, дэс дараалалтай, төлөвлөгөөтэй ажиллаж, энэ байдлыг даван туулах ёстой.

Юуны түрүүнд, Улсын Дээд шүүх дотроо шүүгчийн хараат бус байдлыг бодитой хангах, дотоод ардчилалыг хөгжүүлэх асуудал чухал байна. Бид өөрсдөө арга барилаа өөрчлөх, хандлагаа өөрчлөх, өөрсдөө өөрчлөгдөх шаардлага байгаа. Улсын Дээд шүүхийн шүүгч нар маань энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа нь хамгийн чухал. Хэрэв Ерөнхий шүүгчээр томилогдвол бодож төлөвлөсөн, хийх ажил их байна.

Таны авч байгаа цалин амьдралд тань хүрэлцдэг үү. Таныг олон бууны цуглуулгатай гэж ярих юм?

-Би эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Эхнэр бид хоёрын цалин амьдралд маань хангалттай хүрэлцдэг.

Бууны тухайд аавын минь буунууд байгаа юм. Аав минь ан ав сонирхдог, буу цуглуулдаг хүн байлаа. Ааваас минь үлдсэн хэдэн буу, хуучны нэг Газ-66 машин, өөрийнх нь унаж байсан нэг “Ландкруйзер 80” машин байна. Хайрлаад үгүй хийж чаддаггүй юм.