Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгосын эрдэмтэд байгальд 100% шингэдэг гялгар уут гаргаж авчээ

БНСУ-ын Биохими, Технологийн хүрээлэнгийн залуу эрдэмтэд байгальд 100% шингэдэг, хэрэглээний даац бүхий гялгар уут гаргаж авах туршилт, судалгааны ажил амжилттай болсон тухай өнөөдөр мэдэгджээ.

Энэхүү гаргаж авсан гялгар уутаа одоогоор био-пластик хэмээн нэрлээд байгаа бөгөөд орц найрлаганд нь элсэн чихэр, эрдэнэ шиш, мод, сүрлийн нунтагуудыг ашигласнаар 6 сарын дотор газарт 100% шингэн байгальд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй бүтээгдэхүүн болсон гэж үзэж байгаа аж.

Мөн даац болон суналтын бат бөх нь 65-70 мега паскаль ба одоогийн хэрэглэж буй гялгар уут/40 мега паскаль/-наас бараг 2 дахин их байгаа нь урагдахгүй давуу талтай юм байна.

Эрдэмтдийн зүгээс “Хамгийн ойрын зорилго маань их дэлгүүрүүдэд хэрэглэгддэг гялгар уутан тор, жимс ногооны хүнсний скоч, тасалдаг уут, ундааны соруул зэрэг дэлхий нийтээр хэрэглэхээс татгалзаж хэл ам дагуулаад буй пластик хэрэглээг байгальд ээлтэй шинэ пластикаар өөрчлөхийг хүссэн” гэжээ.

Мөн нэгэн эрдэмтэн “Сүүлийн үед манай улс пластик хог хаягдлын асуудалд асар их толгой гашилгаж, хөрөнгө зарж байгаа явдал нь бид бүгдийг энэ ажилд ханцуй шамлан орох ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү нээлт маань тус болоосой гэж хүсэж байна” хэмээн онцолжээ.

Биохими, Технологийн хүрээлэн нь Улсаны Кван Ёг дүүрэгтэй хамтран судалгааныхаа ажлыг хийж, үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаадаа талархал илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 255 хүний амь насыг авран хамгаалжээ

Монгол Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1277 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 29 хүн амь насаа алдаж, 6 хүн гэмтэж бэртэн, 3.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 3-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 22-оор тус тус буурсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 10-аар өссөн, аварсан эд хөрөнгө 0.3 тэрбум төгрөгөөр өссөн.

2019 онд эхний 3 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал:

МОНГОЛ УЛСАД 2019 ОНЫ ЭХНИЙ 3 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлынхаа дарааллыг дараах байдлаар тогтоожээ.

Дөрөвдүгээр сарын 08-ны Даваа гарагт:

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

Дөрөвдүгээр сарын 09-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай/;
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар УИХ-ын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны аравдугаар сарын 24-ний 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2019.03.29-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан;
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан.

Дөрөвдүгээр сарын 10-ны Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
-Байнгын хорооны 2018 оны хоёрдугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
-Байнгын хорооны 2017 оны нэгдүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай/;
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

-Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Ажлын хэсэг байгуулах тухай /Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

-Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2019.03.29-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

Дөрөвдүгээр сарын 11, 12-ны Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас:

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
-Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар УИХ-ын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны аравдугаар сарын 24-ний 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Бусад;
-УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажлаа хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох зарлиг гаргалаа. Энэ дагуу Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газарт очиж, удирдлагын ажил хүлээлцэх ёслолд оролцов.

Энэ үеэрээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, үүрэгт ажилдаа орж буй Б.Жаргалсайханд ажлын амжилт хүссэн юм. Мөн прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхэд тус газрын ажилтан бүр анхаарал хандуулж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захиад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд нэгдүгээр сарын 16-нд оролцохдоо хэлсэн үг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хэлэлцэж, дэмжсэн юм.

Б.Жаргалсайхан 55 настай. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй юм.


Ажилласан байдал:

1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,

1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,

1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,

2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,

2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,

2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,

2017.01.07-2017.07.01 Улсын Ерөнхий Прокурорын Газрын Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,

2017 оноос Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг Туркийн “Гран-при”-аас мөнгөн медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өчигдө эхэлллээ. Энэ удаагийн Гран-при тэмцээнд 76 орны 485 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 жүдоч оролцож байгаа.

Өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорсон. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Финландын К.Какко, Унгарын Река Путт, Азербайжаны Г.Маммадалиева, Бразилын Л.Пиментаг ялж, Румыны А.Читуд ялагдан мөнгөн медалын эзэн болсон. Энэ жинд барилдсан Б.Хорлоодой хоёрдугаар тойргоос, 48 кг-д О.Баасансүрэн эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт тавдугаар байр, 60 кг-д Гавьяат тамирчин Г.Болдбаатар шагналт долдугаар байр эзлэв. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Г.Чойжилсүрэн, 81 кг-д Б.Мөрөнцэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар барилдана. Анаталиягийн Гран-При тэмцээний эхний өдөр 19 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Казахстан, Косово, Молдав, Польш, Румын нэг алтан медаль хүртжээ.

Categories
мэдээ цаг-үе

Амжилтын түүчээ, алдрын эзэн М.Сарангуагийн нэг өдөр

Жүдо, самбо, бодибилдингийн спортоор эмэгтэй хүн барилдаж, хичээллэж болно гэдэг анхны ойлголт, итгэл үнэмшлийг төрүүлэх амаргүй ажлыг нугалж, түүхийн хуудаснаа нэгэн шинэ жимийг гаргаж ирсэн тамирчин бүсгүйтэй уулзахаар бид “Олимп” хотхоныг зорьж очлоо. Өглөөний ес, арван цагийн үед л зааланд олон арван хүн дасгал сургуулилтаа хийж ид бужигнаж байх нь тэр. Самбын дэлхийн аварга шалгаргуулах тэмцээний мөнгө, Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медальт, жүдо, самбо бөхийн УАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, олон улсын чанартай тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийн эзэн, бодибилдингийн Азийн хошой аварга, гурван спортын төрлөөр олон улсын хэмжээний мастер цол хүртсэн, хүмүүсийн дунд М.Сарангуа багш хэмээн хүндлэгдсэн түүнийг тийм залуу харагддаг гэж санасангүй. Цагаан подволктой, хар тамирын өмдтэй бүсгүй дөхөөд ирсэн нь “Танайд өнжье” булангийн маань зочин байлаа. Их спорттой холбогдсон хугацаа нь 30 гаруй жилийн өмнөөс гэж сонссон болоод ч тэр үү арай өөрөөр төсөөлж байжээ. Бас бодибилдингийн нэртэй тамирчин атлаа булчин шөрмөс нь товойсон нэгэн байна гэж санасан уу, ямартай ч төсөөлж байснаас маань тэс өөр гоолиг бүсгүй угтлаа. Тэрбээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн болоод жингийн асуудал тойрсон олон янзын өвчтэй хүмүүсийг эрүүлжүүлэн, булчингаа анхнаас нь өв тэгш хөгжүүлж, дасгал сургуулилтын техникийг зөв эзэмших хүсэлтэй хүмүүст зориулж хувийн багшаар ажиллах болсон. Өглөө эрт ч яг хүмүүс өөртөө зориулаад тухайн цагаа авчихсан байдаг учраас хүмүүстээ зааварчилгаагаа өгөнгөө хамтдаа ярилцахаар бид шийдлээ. М.Сарангуа багшийг эмэгтэй жүдо бөхийн анхдагч гэж хүндлэх нэр алдартай олон тамирчид байдаг. 1987 он. Тухайн үед бөхийн уламжлалтай орон атлаа эмэгтэй хүн бөх барилдана гэвэл санаанд буухгүй тийм цаг байлаа. Дэлхийн жишгийг дагаж самбо, жүдогоор барилдах сонирхолтой охидыг цуглуулан, бэлтгэл сургуулилт хийж эхлэхэд нь монголчуудын бүсгүй хүн бөх барилдана гэж байхгүй гэх хэвшмэл ойлголт ихээхэн саад болж байсан гэдэг. “Монгол оронд албан ёсоор эмэгтэй жүдог хөгжүүлэх тогтоол гаргаж өгнө үү” гэсэн албан хүсэлтэд Ч.Машбат дасгалжуулагчийн хэдэн охид гарын үсгээ зуран байж бүтэн жил тойрон хөө­ цөлдсөний дараа, эмэгтэй жүдо барилдааныг хөгжүүлэх албан ёсны тогтоол шийдвэрийг нь гаргуулж авч байжээ. Хэдийгээр хэдэн охидын барилдах гэсэн чин хүсэл тэр алхмыг наашлуулсан ч монгол бүсгүйчүүд дэлхийн дэвжээнд бусад орны тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг гэдгийг батлан харуулах түүхэн үе байсан гэж хэлж болно. Тухайн үеийн тамирчид ёстой л бор зүрхээрээ, өр зээлд орж байж уралдаан тэмцээнд явдаг байлаа. Тэр үед тэмцээний зардал мөнгө горьдох эрхгүй байсан түүхийг хүмүүс ярьдаг. Гэхдээ чухам чин сэтгэл, хүсэл мөрөөдөл байсан учраас тэд тэгж зүтгэдэг байсан. Багшийнхаа дасгалжуулалтаар бэлтгэлээ хангаж аав ээж ар гэрийнхээ амьдрал залгадаг орлогоор зардлаа хийж тэмцээнд орол­ цож явсан тэр үеийнхний зүтгэлээр өнөөдрийн Монголын хүчтэй эмэгтэй жүдочид төрсөн гэдэг билээ. Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар тэдний гаргасан мөрөөр дэлхийн өндөрлөгт гарснаараа бахархдаг юм билээ. М.Сарангуа багш бол яг тэр үеийн тод төлөөлөл ажээ. Айлын том охин атлаа байнга л тэмцээний зардал гэж аав, ээжээсээ шаналгана. Үргэлж өгөөд байх боломж хаа байх билээ. 1998 онд улсын аваргын тэмцээнд түрүүлж, Тайландын Бангкокт болох Азийн тоглолтод өрсөлдөх эрхээ авчихсан үе. Тэмцээний зардал ч асуудалгүй гээд зөвхөн бэлтгэлдээ төвлөрч байв. Гэвч нэг л өдөр бүх зүйл нуран унав. Нөгөө асуудалгүй гэсэн зардлын асуудал бүтсэнгүй гэдэг хариу иржээ. Тамирчин хүний хувьд тэр маш хүнд цохилт болсон талаар М.Сарангуа багш сэтгэл дундуур дурсана. Ингээд 11 жилийн дараа амьдралын эрхээр татамигаа орхих шийдвэр гаргажээ. “Эмэгтэйчүүдээс Самбын ДАШТ-ээс анхны аваргын медалийг авсан Бадамсүрэн таныг миний гол бэлтгэлийг х а н г а ж ө г с ө н н а й з д а а талархахгүй байхын аргагүй гэж ярилцлагадаа дурдсан байсан…” гэхэд, “Харин Бадмаа маань саяхны нэг ярилцлагадаа тэгж дурдсан байхыг хараад сайхан санагдсан шүү. Бид чинь нэгэндээ өрсөлдөгч, найз, бэлтгэл хангагч гээд бүгд нь л болдог байлаа. Ер нь тамирчин хүний амжилт өөрөөс нь гадна багш, бэлтгэл хангагч тэр ч байтугай өрсөлдөгчийнх нь тус дэм бүгд орсон байдаг юм. Нэг үеийн бөхийн охид бид одоо ч нөхөрлөсөөр явна. Би БНСУ-д гурван жил гаруй ажиллаж амьдарч байхдаа тамирчдын бэлтгэлээ хэрхэн хийж бас нөхөн сэргэлтийг яаж авдаг талаар сонирхон судалж байлаа. 2002 онд ирээд Х.Эрдэнэт-Одтойгоо уулзах үед “Гэмтэл их байгаа, зодог тайлах талаар бодох боллоо” гэв. Би тэгэхэд “Өдий хүртэл зүтгэсэн юм чинь яаран зодог тайлах тухай яриад яахав. Арай өөрөөр нөхөн сэргэлтээ дэмжээд бэлтгэл хийгээд үзье” гэж билээ. Ямар ч байсан Х.Эрдэнэт-Од маань ДАШТээс хүрэл медаль авч дараа нь зодог тайлсанд би их баяртай явдаг. Ер нь Х.Эрдэнэт-Од маань бидний үеийнхэн дундаас ганцаараа шийр заан үлдэж, тамирчны амьдралаа ч, дасгалжуулагчийн ажлаа ч сайн хийж, бидний эхлүүлсэн тэр үйл хэргийг гайхалтай тамирчин охидтойгоо амжилт дүүрэн залгамжлуулж байгаад талархдаг. М.Сарангуа багш жүдогийн тамирчин байсан үеэ ийн дурслаа. Үнэхээр ч өнөөдөр монгол жүдоч нар дэлхийд чансаагаараа илүүрхэж байгаа энэ амжилт мөрөөдлөөрөө зүтгэж байсан олон залуу охидын хөлс хүч, хүсэл мөрөөдөл дээр боссон байж таарна. Арван хэдхэн наснаасаа бэлтгэлийн том цүнх үүрч, Спортын ордны з а а л а н д ө н ж и ж ө с с ө н М.Сарангуа жүдогоос явсан ч тамирчны хувь заяанаас зугтаж чадсангүй. Багаасаа бэлтгэгдэж, дасгалжсан бие нь түүнийг дахиад л бэлтгэлийн зааланд авчирчээ. 1998 он. Тэр үед бодибилдингийн спортоор залуучууд сонирхон хичээллэж эхэлсэн байлаа. Харин эмэгтэйчүүд дахиад л цөөн. Түүнийг энэ спортод хөл тавьсан анхны жил “Монголын Мисс” УАШТ (улсын аварга шалгаруулах тэмцээн)-ийг анх удаа зохион байгуулжээ. Өмнө нь “Монголын Мистер” УАШТ – э э с М о н г о л ы н мистерүүд төрж байсан бол анх удаа эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулагдав. Бас л эмэгтэй хүн бодибилдингээр хичээллэнэ гэж үү гэсэн түмэн олны гайхашрал яриан дунд, уг спортоор хичээллээд удаагүй ч М.Сарангуа жиндээ түрүүлж, улмаар жингийн аваргууд дундаас ч “үнэмлэхүй” аварга “Монголын Мисс” болсон байна. Ингээд 1998, 2002, 2003, 2004, 2005 оны улсын аварга, 1998,2002,2004,2005 оны “Монголын мисс”, 2003, 2004 оны “Хос үзүүлбэрийн аварга” гээд аваргын титмийг хүртэж байжээ. Түүгээр ч зогсохгүй тэрбээр Монголын бодибилдингийн спортын түүхэнд анх удаа Азийн тэнгэрт аварга гэх цол хүртэж нэгэн шинэ хуудсыг нээж байжээ. Бодибилдингийн спортоор зөвхөн эмэгтэй ч биш, бүр эрчүүдийн авчирч чадаагүй байсан олон улсын медалийг Монголдоо анх удаа авчирсан нь тэр юм. 2004, 2005 оны Азийн аваргын титмийг дараалан авч байлаа. Сүүлд ч гэсэн 2010 онд амаржаад удаагүй, бэлтгэл гүйцэд хангагдаагүй ч Азийн аваргаас мөнгөн медаль аваад ирж байсан гэнэ. Анх зааланд орж ирээд М . С а р а н г у а б а г ш и й г бодибилдингийн тамирчин гэхэд зангирсан булчингүй байгаад гайхсан гэдгээ хэлээд тавьчихлаа. Тэрбээр инээгээд “Бодилбилдингийн мундаг тамирчин байлаа гээд эмэгтэй л хүн бол эрчүүд шиг зангирсан том булчинтай байх боломжгүй л дээ. Зарим бүсгүйчүүд бодибилдингээр хичээллэвэл том булчинтай болно гэж айдаг. Эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнээс өөр дааврын зохицуулалттай. Эрэгтэйчүүд шиг тестостерон даавар ихээр ялгарч байж тэгж булчин томорч ярзайна шүү дээ. Түүнээс биш өөртөө тосон даавар аваад тарихгүй л бол тийм том булчин гарч ирэх боломжгүй юм. Ер нь анх энэ спортын хөгжсөн гол зорилго нь, хүн өөрийнхөө эрүүл мэнд болоод бие бялдрыг хүссэнээрээ сайн сайхнаар бүтээж удирдах боломжтой гэсэн шинжлэх ухааны нээлт ололт амжилтын үндэс суурин дээр хөгжсөн юм. Цаашлаад спорт өрсөлдөөн болон хөгжсөн. Мэргэжлийн их спортын нөгөө тал нь шударга бус өрсөлдөөн допинг-том булчин гэсэн туйлшрал юм. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн дааврын хэрэглээ ч зам­ бараагүй болоод эхэлсэн. Энэхүү сөрөг талыг багасгах зорилгоор, тэмцээнийг шинээр олон ангилалтай болгон зохион байгуулах болсон.Допинггормон, энэ нь эргээд нөхөн үржихүйд асуудал үүсгэдэг нь нэгэнт тодорхой болсон. Элдэв даавар хэрэглэсэн эмэгтэйчүүд цаашлаад залуу эрчүүд ч эрүүл мэндийн хувьд гажигтай, үр хүүхэдгүй болох өндөр эрсдэлтэй. Манайд энэ спортоор хичээллэж байгаа зарим хүн богино хугацаанд өндөр амжилт үзүүлэх гээд мэдээлэл, мэдлэггүйгээс тэр үү элдэв даавар бэлдмэл замбараагүй хэрэглэх боллоо. Энэ асуудлыг өөр түвшинд гаргаж ирэхгүй бол бас анхаарал татах сэдэв болж байна” гэсэн билээ. М . С а р а н г у а б а г ш дасгалжуулж байгаа хүнийхээ хөдөлгөөн нэг бүрийг нягт ажиглана. Бас их хүчилж, олон тоогоор дасгал ерөөсөө хийлгэхгүй аж. Хэт их ачаалал өгөхөөс илүүтэй зүрх судасны үйл ажиллагаа болоод үе мөчдийг дараагийн дасгалын ачаалалд шат дараатай бэлтгэж хөгжүүлэх ёстой байдаг юм байна. Эхлээд хүмүүс эрүүлжих түвшинд хичээллэж, холестрины хэмжээгээ бууруулж, хэвийн болгож хүнд ачаалал авахгүй бол эргээд эрсдэлд орно. Сүүлийн үед дасгалжуулалт гэдэг зүйл байхгүй болсонд мэргэжлийн хүний хувьд санаа зовниж явдгаа бидэнтэй хуваалцсан юм. Тэрбээр манай монголчууд м а х ө ө х и л ч л э г и х т э й уламжлалт хооллолтоос шалтгаалаад бага наснаасаа эхлээд холестриний түвшин их талдаа, дасгалжаагүй зүрхтэй байдаг. Оюутан сурагчдыг хэт их хурдтай гүйлгээд зүрх нь хаагдаж байна. Бас дасгалжуулаагүй байж цэргүүдийг хэмжээнээс нь давсан ачааллаар ачааллаад асуудал босч байна. Ингэж хүнийг алж болохгүй ээ. Тийм хурдтай гүйлгэх хэмжээнд дасгалжуулсны дараа ачаалал өгөх ёстой болохоос. Хүн бүрийн биеийн онцлог, ачаалал даах чадвар тусдаа. “Дасгалжуулалт гэдэг зүйлийг орхигдуулчихаад бие муутай хүн байсан, тохиолдлоор нас барчихлаа гэж ярьж болохгүй” хэмээж байлаа. М.Сарангуа багш дээр илүүдэл жингээс гадна эрүүл мэндийн асуудалтай хүмүүс ирнэ. Хүн хүнд нь зориулсан нөхөн сэргээх дасгалыг зааж өгч, цаашдаа амьдралынхаа туршид хэрэгжүүлэх өөрийн гэсэн дасгал хөтөлбөртэй болгодог байна. Бас өсвөр насны хүүхдүүдтэй ч ажиллах хэрэг гарна. Шувуун цээж, бөгтөр нуруу, нэг талын булчингийн хэт хөгжил болон хоцрогдол, сульдаа, өсөлтийг дэмжих гээд хүүхэд бүрт тохирсон аргыг ч гаргана. Орчин үеийн хүүхдүүд хэт олон цагаар буруу сууж хичээлээ хийснээс нурууны өвчин асуудал дагуулжээ. Бас нурууны мэс засалд орох ёстой гэсэн заалттай хүмүүс түүнийг зорин ирж дасгалжуулалт аваад нуруу өвдөх зовиургүй амьдарч яваа нь олон юм. Хүн болгоны биеийн онцлог ондоо байдаг. Шавь нарынхаа сэтгэл зүй, бие физиологид тааруулж дасгалжуулалт хийнэ гэдэг амаргүй ажил юм билээ. М.Сарангуа багш шинжлэх ухааны нээлт ололтууд байнга шинэчлэгдэж өөрчлөгдөж байхад бид ч бас дагаж мэдээллээ нэмж, өөрчлөгдөж байх ёстой гэж үздэг. Мөөеө аварга Их шавийн дээд сургууль нээхэд 19921996 онд жүдо, самбо бөхийн багш дасгалжуулагчаар төгсч, 2003-2006 онд Москвагийн БТДС-ийн магистрыг “Биеийн тамир, спортоор чийрэгжиж эрүүлжих технологи” сэдвээр хамгаалжээ. Бас 2010 онд БНСУ-ын Бодибилдинг ф и т н е с и й н а к а д е м и д суралцсанаар мэргэшсэн м э р г э ж л и й н т а м и р ч и н дасгалжуулагч, багшийн болзлыг хангасан байна. Одоо ч байнга шинээр суралцсан хэвээр. Тэрбээр хувь хүн бүрт тохирсон хөдөлгөөн ачаалал, бас өөрт нь тохирсон хоолны жорыг гаргаж өгдөг. Тиймээс багшийн гаргасан цэсийн дагуу хооллож, хөдөлгөөнийг хийж байхад жин хаяхгүй хүн гэж байхгүй. Харин цэсийг жаахан өөрчлөөд өөрөө зохиогоод идчихвэл жин буудаггүй гэдгийг түүний шавь нар хэлж байлаа. Олны танил бүсгүйчүүдийг ч томоохон тоглолт уран бүтээлийн өмнө нь нүд алдам гоё болгож байсан түүх бий. Дуучин Т.Ариунаа ид үеийн гоё, гоё тоглолтуудынхаа өмнө М.Сарангуа багш дээр ирж хичээллэдэг талаар тухайн үед яригддаг л байсан. Жүжигчин У.Уранчимэгийн 2003 оноос тэсрэлттэй эхэлсэн карьер “Шөнө дундын бүжиг”, “Минийх” нэг хүний драмын жүжиг, “Би эр хүнд хайртай” жүжиг, “Миний нууц” кинон дээр гайхалтай гоё бие бялдрыг харуулдгийн цаана энэ хүн л байсан. Дуучин Д.Болдод ч багшилж байсан. Дуучин Г.Эрдэнэтунгалаг бас жигтэйхэн жин хассан үедээ түүн дээр хичээллэж байжээ. Тэрбээр “Нэмэхгүй жин, өсөхгүй өөх гэж байхгүй. Хэвийн жиндээ хүрсэн бол амьдралын зөв хэв маяг, хөдөлгөөнийг дадал хэвшил болгох ёстой” хэмээн шавь нартаа анхааруулдаг ажээ. Бас түүний нэгэн шавь дуучин Б.Мягмарсүрэн Францаас интернэтээр холбогдож хоолны шинэ жор гаргуулж авмаар байна гээд ярьж байв. Тэрбээр өнгөрсөн өвөл Монголд байх багахан хугацаандаа 12 кг хасч, одоо байнга багшийнхаа зааварчилгаагаар явж эрүүл мэнддээ анхаарч жингээ зохицуулсаар байгаа ажээ. М.Сарангуа багш үдээс өмнөх шавь нараа хүлээн авсны дараа өдрийн цайгаа уухаар гэртээ орлоо. Энэ үед түүний гэр бүлийн хүн Д.Золбаяр гэртээ өдрийн хоолоо идэхээр ирж таарсан юм. Тэрбээр мөн бодибилдингийн тамирчин, олон улсын хэмжээний мастер. 2010 оны Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медаль авч байв. Улсын аваргын тоо бол хосын үзүүлбэртэйгээ найм давах ажээ. Тэрбээр 2003, 2011 оны Монголын мистер юм. Тэднийг бэлтгэлийн зааланд анх нэг нэгнээ харсан байх гэж бодсон үнэхээр тийм ажээ. Нэг зааланд бэлтгэл хийдэг байжээ. Д.Золбаяр ярихдаа “Манай хүн бодибилдингээр хичээллэж эхлээд удалгүй “Мисс Монголиа” зохион байгуулагдсан юм. Тэгэхэд түрүүлээд л жиндээ аварга, дахиад үнэмлэхүй аварга болоход олон хүн хаанаас хэн гараад ирэв гэж байсныг мартдаггүй юм. Хэдийгээр бодибилдингээр хичээллээд удаагүй байсан ч их спортоор хүүхэд байхаасаа хичээллэсэн угаасаа бэлтгэгдсэн хүн байсан л даа. 1998 онд би бас ч гэж энэ спортоор хичээллээд дөрвөн ч жил болчихсон байсан болохоор тэг, ингэ гэх мэтчилэн зааж өгч байлаа. Гэтэл миний хажууд хуучны хүн байсан байна лээ” гээд инээж байв. Тэр гэргийнхээ анхдагчдын амаргүйг туулах хувь тавилангаар бахархаж явдгаа хэлсэн юм. Жүдо бөхийг Монголд хөгжихөд, охид бүсгүйчүүд энэ спортоор хичээллэх шанг нь тавьж, өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Бас бодибилдингээр анхны олон улсын тэмцээнээс шагналыг нь авч, эрчүүд бидэнд ч урам зориг өгсөн гэж тэр ярив. Бас нэг сонин зүйл байдаг нь спортын ертөнцийн хамгийн том шагнал болох “Бөртэ Чоно” наадмын шилдэг тамирчнаар өнөөг хүртэл бодибилдинг фитнесийн төрлөөс ганц л тамирчин тодорсон байдаг нь М.Сарангуа ажээ. Үнэхээр эрчүүдийн гаргаагүй амжилтыг эрчүүдийн гэгдэх спортод анхлан гаргасан учраас тэр энэ алдрыг хадгалж явдаг биз ээ. Д.Золбаяр, М.Сарангуа нар гурван охинтой. Том охин нь их сургуулиа инженер мэргэжлээр төгсөөд “Оюу толгой” компанид ажиллаж байгаа ажээ. Харин хоёр бага нь ихэр. Ихрүүдээ төрүүлээд удаагүй байхдаа 2010 онд Азийн аваргын тэмцээнд орж, аман хүзүүдэж мөнгөн медаль хүртэж талаар дээр дурдсан. Д.Золбаяр нэг хэсэг өөр ажил ахуй гээд явсан ч сүүлийн үед бэлтгэлээ эрчимжүүлэн хийх болжээ. Бусад спортод тэдний нас зодог тайлах үе байдаг бол бодибилдингийн спортод жинхэнэ булчин чангарч, ид хөгжсөн гайхалтай нас гэлээ. М. Сарангуа багш, тамирчны карьераа яс хөөн, тив дэлхий гээд хэдэн ч удаагийн аварга болоод явах зам байсан ч, эрүүл, өв тэгш бие бялдрын талаар бусдад үлгэр дуурайл болж, зааж сургах нь зүйтэй гээд сонголтоо хийсэн. Түүний авчирсан олон улсын чанартай медаль цом шагнал бол дандаа WADA буюу допингийн эсрэг холбоонд нэгдсэн байгууллагуудын тэмцээнд орсон шагнал. Сүүлийн үед дэлхийд олон төрлийн тэмцээн уралдаан зохиогдох болж дагаад допинг, элдэв бодисын хэрэглээ нэмэг­ дэх болсонд тэрбээр санаа зовж явдаг нэгэн. Тиймээс аль болохоор залуу тамирчдыг мэдлэгжүүлж, мэдээлэлжүүлж эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүй, эрч хүчтэй, төгс бие бэлдэхийн учрыг тайлж ойлгуулахад сэтгэлээ чилээж явдаг юм билээ. Ийм нэгэн спортлог, гэгээлэг бүсгүйтэй нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томиллоо

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр (2019.04.05) үдээс хойш 15 цаг 52 минутад 52 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн байна.

Улсын ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшигч Банзрагчийн Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гаргаагаа эхэлж, 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Б.Жаргалсайханыг Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх талаарх Ерөнхийлөгчийн саналыг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд танилцуулсан юм.

Ерөнхийлөгчийн санал болон нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн

Ингээд Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 53 нь буюу 94.6 хувь нь Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжсэн тул энэ талаарх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.

Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35 насанд хүрсэн прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн Улсын ерөнхий прокуророор зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Иймээс нэр дэвшигч Б.Жаргалсайхан нь хуулийн эдгээр шалгуур, шаардлагыг хангаж байгаа, прокурорын байгууллагад 31 жил ажиллаж буй туршлагатай хуульч, мэргэшсэн төрийн албан хаагч гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэний үндсэн дээр түүнийг Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилуулах саналаа зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурал ийнхүү дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруу урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17:45 цагт хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.04-ний өдрийн 03:00 цагт цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 10 алба хаагч, хилийн 0287 дугаар ангийн 19 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал сумын Онон Балжийн тусгай хамгаалалттай газрын 7 хүн, орон нутгийн 22 иргэн, нийт 82 хүн, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ-ны нэрээр залилан хийж байгааг анхаарууллаа

Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр тус яамны ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, мөнгө санхүүгээр хохироох, залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул сэрэмжлүүлж байна. Иймд мөнгө, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байж, харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэхийг анхааруулъя. Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Буудал зарладаг төхөөрөмжүүдийг шинэчилнэ

Өвлийн улиралд автобусны цонх цантсанаас зорчигчид зогсоолын баримжаагүй болох, зогсоолоо андуурч буух зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор зогсоолыг дуу хоолойгоор зарлан мэдээлэх автомат төхөөрөмж системийг Нийслэлийн Тээврийн газрын санаачилга, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ны захиалгаар “Эхо МН” ХХК-ийн монгол инженерүүд гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлсэн билээ.

Энэхүү системийг бүрэн нэвтрүүлж ажиллахад гадаад болон дотоод олон хүчин зүйлээс шалтгаасан саатал доголдол үүссэн бөгөөд үүнийг шийдвэрлэх зорилгоор судалгаа, хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд зогсоолыг ойлгомжгүй зарлах, тасалдалтай зарлах, зарлах үед шуум үүсэх зэрэг асуудлуудыг үе шаттайгаар арилгаж системийг сайжруулан ажиллаж байгаа ажээ.

Цаашид тус үйлчилгээг жигдрүүлэх, дахин доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зогсоол зарлан мэдээлэх төхөөрөмжийг сайжруулсан шинэ төхөөрөмжөөр бүрэн сольж шинэчлэх ажлыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа юм байна. Уг шинэчлэлийн ажлыг ирэх тавдугаар сард багтаан дуусахаар ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр цаашид зогсоол зарлахтай холбоотой доголдол саатал бүрэн арилж иргэд нийтийн тээвийн хэрэгслээр ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.