Categories
мэдээ улс-төр

​”Капитал” банкны зарим удирдлагыг цагдан хорьжээ

Image result for капитал банк

“Капитал” банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д нарыг өчигдөр шөнө цагдан хорьжээ. Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган цагдан хорьсон байна. Уг банкны 30 мянга гаруй иргэд 260 тэрбум төгрөгөөр хохироод байгаа. Хохирогчдын 90 хувь нь 2017 онд хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд байжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хуралдаан эхэллээ

Image result for МАН

МАН-ын IV Бага хурал эхэллээ. Бага хурлаар Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцэж, тус намын Удирдах зөвлөлийн ажлын тайланг сонсох юм. Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх журмыг танилцуулснаар Бага хурал хаалттай горимд шилжлээ.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн тоо 59 хувиар өсчээ

DSC_1993-1024x678-1.jpg

Нэг. Гал түймрийн нөхцөл байдал

Он гарсаар улсын хэмжээнд эхний дөрвөн сарын байдлаар нийт 1817 удаагийн ахуйн түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 24 хүн нас барж, 8 хүн түлэгдэж гэмтэн, 577 толгой мал хорогдож, 721 гэр, орон сууц шатжээ.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Ахуйн гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 59 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 35.6 хувиар буурсан байна. Нийслэл хотод нийт 1258 удаагийн гал түймэр гарч, 2.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 559 удаагийн гал түймэр гарч, 2.0 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.






Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

Энэ хугацаанд 6104 байгууллага, аж ахуйн нэгж, 55406 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 31073 зөрчил дутагдал илрүүлэн, 14593 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1795 заавал биелүүлэх албан шаардлага, 1442 мэдэгдэл, 118 танилцуулга, 198 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 18 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 73.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 691удаа, дадлага 473 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 480 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 211 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 126 удаа орж ажиллав.

Ахуйн гал түймрийн шалтгааныг авч үзвэл:

Санамсар болгоомжгүй байдлаас 1299 – 72.1%

Цахилгаанаас үүдэлтэй 287 – 15.9%

Машин техникийн гэмтэл, ашиглалт буруугаас 104 – 5.8%

Шалтгаан тогтоогдоогүй 84 – 4.7%

Бусад шалтгаан 37 – 2%

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

IV сарын 30-ны өдөр УБЦТС ТӨХК-аас шугам сүлжээнд засвар хийх хуваарь

Related image

2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УБЦТС ТӨХК-аас шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна. Засвар хийх үеэр цахилгаан таслах тул хэрэглээгээ зохицуулахыг хүслээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 8, 12, 13-р хороо Жанжины 7, 10, 19-25, Чулуун овоо 1-5, Улаанхуарангийн 1-8-р гудамжууд, Алтан тэвш АОС-ууд, Техник форум, Монскан, МТ ШТС-98, Элмеко, Шим өгөөмөр, Миш Маш, Мобиком, Түмэн сант тэнгэр, Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэйшнл ХХК-ууд, Вэлл март худалдааны төв, Дүүргийн НҮГ, Ботаникийн хүрээлэн,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 2-р хороо 8, 19, 19/А, 21-р байрууд, Монголын хүүхдийн эрхийн төв, ЗГБН Захиргааны 13-р байр, Хүүхэд залуучуудын соёл амралтын төв, Сөүл, Автобус-3, Мөнхийн үсэг, Вагнер Ази автоматив, Монгол глобал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10:30-18:00 цагт: 11-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 821-825 байрууд, Эрчим сүлжээ зам, Пи Эс проперти ХХК-ууд, Бидний үрс цэцэрлэг, Эрдэнийн төгөл хотхоны баруун хэсэг, Олонлог академи болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 10-р хороо Наадам гудамжны 701-714-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 5, 6-р хороо Баянгол 27-65, Тоосгоны 24, Баянхошууны 4-7, Баянбулагийн 3-5-р гудамжууд, Тариат манхан, МТ Чингэлтэй, Мандухтек, Бат трейд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-18.00 цагт: Ялгуун пено, Хан Алтай тоосго, Хасгуй, Хуалян, Элемент, Чилагу ХХК-ууд, Тоосгоны үйлдвэр, Уурхайнууд,

ТӨВ АЙМАГ

10:00-13:00 цагт: Зуунмод сумын Усны аж ахуйн хэрэглэгчид

14:00-18:00 цагт: Зуунмод сумын 2-р уурын зуух, Худаг, Гэр хорооллын 1-2-р гудамжууд, Эс Пи сургууль, ХХАА-н газар, Петровис ШТС.

Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох шүүх хурал тав дахь удаагаа хойшиллоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.04.29/ Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүгдэгчийн өмгөөлөгч Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан 5 өмгөөлөгч нараасаа татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 01-ний 10 цаг хүртэл хойшлууллаа.

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайн урд талын зогсоолын газрыг албадан чөлөөлнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж, “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан юм. Мөн “Ub constraction” компани нь 2016 онд талбайн урд хэсгийг шинэчлэн авто машины зогсоол болгож, олсон орлогынхоо 30 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлэх гэрээг УБЗАА-тай хийсэн ч өнөөг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Тиймээс хотын дарга тус компанийн гэрээг цуцалж, үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Уг шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм. Гэвч заасан хугацаанд тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан өнөөдөр тус компанийханд дахин шаардлагаа тавьж, үйл ажиллагааг нь зогсоож, албадан буулгахаа мэдэгдлээ.

“Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу талбайн урд талын энэ газрын эзэмших эрхийг цуцалсан. Үүнтэй холбогдуулан “Ub constraction” компанид гурав хоногийн дотор талбайг чөлөөлж өгөх тухай хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хугацаа өнгөрсөн бямба гарагт дууссан. Мөн УБЗАА-тай хамтран ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдлээ өнгөрсөн баасан гарагт тус компанийханд өгсөн. Компанийн зүгээс хоёр пост, хаалтуудаа авч, газраа чөлөөлж өгөх ёстой. Газар чөлөөлсний дараа бид энэ талбайд усан оргилуур барихаар төлөвлөсөн. Гэхдээ иргэдэд илүү хэрэгтэй зүйл бүтээн байгуулах үүднээс олон нийтээс мөн санал авч байгаа” хэмээн нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Тайзан дээр бүдэрч унан амь насаа алджээ

Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес үдээсэндээ бүдэрч нүүрээрээ шалан дээр унан хүнд бэртэл авч, улмаар амиа алдсан хэрэг гарчээ.

Тэрээр “Ocksa” брэндийн хувцсыг өмсөн алхаж байсан бөгөөд түүнийг бүдрэн унахад үзэгчид эхэндээ шоуны нэг хэсэг хэмээн бодсон тухайгаа ярьсан байна. Удалгүй амнаас нь хөөс гарч, байдал өөрөөр эргэснийг мэдээд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч залуу амьсгал хураасан байжээ.

Ойрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Соарес маш эрүүл чийрэг нэгэн байсан ба элдэв хорт зуршлаас хол хүн байсан гэнэ. Соарес ийнхүү санамсаргүйгээр амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө дээрх загварын шоунд оролцох гэж буй тухайгаа инстаграм хуудсандаа нийтэлсэн байв.

Шоуг зохион байгуулагчдын зүгээс харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж хүлцэл өчөөд гэр бүлийнхэнд нь бүхий л шаардлагатай тусламжийг хүргэнэ гэдгээ мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг их сургуулиудад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна

Image result for Гадаадын шилдэг их дээд сургуулиуд

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны тушаалын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу Дэлхийн шилдэг их сургуулиудад 2019-2020 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

1. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн World University Rankings https://www.timeshighereducation.com/world-university-rankings/2019/world-ranking#!/page/0/length/25/sort_by/rank/sort_order/asc/cols/stats

2. Academic ranking of world universities: http://www.shanghairanking.com/ARWU2018.html

жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.

Журамд заасан Дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа Монгол Улсын иргэн энэхүү сангийн зээлд хамрагдах хүсэлтийг гаргах эрхтэй.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

1. Бүрэн, зөв бөглөсөн анкет; https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна.

2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал: a) Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн хүлээн авч суралцуулах сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэлээр бол хуулбарыг хавсаргах, англи хэлээр биш бол урилганы албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах; b) Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж байгаа бол суралцаж байгаа тухай албан бичиг; (албан бичиг англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах, англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах)

3. Суралцах зорилго, мэргэжил, сургуулиа сонгосон байдал, суралцах тухай болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эссэ (эссэ тус бүр 2 нүүрнээс хэтрэхгүй, times new roman 12 бичсэн байх, монгол ба тухайн суралцах орны хэлээр);

4. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт эсвэл тухайн хэлээр суралцах шаардлагыг хангаж байгааг нотлох баримт

5. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

6. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ аваагүй, ерөнхий боловсролын сургуулийн төсгсөх ангид суралцаж буй бол сүүлийн 2 улирлын дүнгийн албан тодорхойлолтыг хавсаргах);

8. Бүртгэлийн хураамж 25 000 ₮, бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (БЗС, бакалавр) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу.

2019 оны 4 сарын 29-ний 8.30-аас 5 сарын 15-ны 12.00 цагийн хооронд https://scholarship.esis.edu.mn/холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Ерөнхий шаардлага:

1. Баримт бичиг тус бүрийг 1 PDF, цаасны хэмжээ А4 /5Mb дотор багтаах/ болгон баримт бичгийн монгол нэрээр нэрлэсэн байх

2. Баримт бичиг цэвэрхэн хуулбарлагдсан, үг үсэг бүр уншигдахуйц байх

3. Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бол монгол хэл дээрх албан ёсны нотариатаар баталгаажуулсан орчуулгыг хамт хавсаргах

4. Биечлэн ярилцлагад орох иргэн бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг ярилцлагад орохдоо заавал авч ирнэ.

5. Цахимаар ярилцлагад орох буюу гадаадад суралцаж буй иргэн

– гадаад паспортын хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хүчинтэй хугацааг харуулсан нүүр, тухайн оронд оршин сууж буй визтэй хуудас, нэвтрэн орсон тамга 1 PDF болгох)

– бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбарыг хавсаргах

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-майл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Сонгон шалгаруулалт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар батлагдсан комисс нь сонгон шалгаруулалтыг журамд заасны дагуу зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын хугацааг 2019 оны 5 сарын 17–ны дотор БСШУСЯ-ны ВЭБ САЙТААР /Гадаадад суралцах цэсэнд/ мэдэгдэнэ.

Сургалтын зээлийн санхүүжилт /сургалтын төлбөр/ зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчдад олгоно. Түүнчлэн БЗС-ийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү тэтгэлэгт хамрагдахгүй.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцав

БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очсон юм. Энэ боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг байна. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц аж. 194 мянган га талбайг хамарсан боомт нь жилдээ 410 сая тонн ачаа, үүнээс 250 сая тонн нүүрс боомтоор гаргах хүчин чадалтай юм байна. 2017 оны байдлаар ачаа эргэлт нь 370 сая тоннд хүрсэн бөгөөд нүүрсний 25, гангийн 41, төмрийн хүдрийн 6, контейнерын 10 усан зогсоолтой ажиллаж байна. 1991 оны “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж БНХАУ-ын хойд болон зүүн бүсийн далайн боомтуудыг Монгол Улсад ашиглуулахаар тохиролцсоны үндсэнд дээрх боомтыг Монгол Улс ашиглах боломжтой болсон байна.

Замын-Үүд-Эрээн боомтоос Цаофэйдянь боомт хүртэл төмөр замаар шууд холбогдсон бөгөөд ингэхдээ БНХАУ-ын хамгийн их түгжрэлтэй, өндөр зардалтай төмөр замын бүс болох Бээжин хотоор дайрахгүй, хойгуур нь тойрч гардаг давуу талтай юм байна.

2014 оноос Монголын далайн захиргаа Цаофэйдянь боомт болон орон нутгийн захиргаатай боомт ашиглах, ачаа тээвэр зохион байгуулах талаар хэлэлцэж ирсэн бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард Цаофэйдянь боомтоос Улаанбаатар руу анхны чингэлгийн галт тэрэг явсан байна.

Мөн Цаофэйдянь боомтын Логистикийн паркийн удирдах хорооноос жилд 10 сая тонн Монголын нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэхийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байдаг.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ ҮЕЭРЭЭ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛАВ


–Ерөнхийлөгч та Цаофэйдянь боомтыг манай улсын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах чухал боомт гэж харж байна уу?

-Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт байсан. Та бүхний санаж байгаачлан бид ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, боомттой холбоотой зарим асуудлыг хөндөн ярилцаж байсан. Мөн ОХУ-аар дамжин өнгөрөх ачаа эргэлтэд 25 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт үзүүлсэн зэрэг үйл явдал болж өнгөрсөн. Харин өнөөдөр /өчигдөр/ бид урд хөршид ирсэн байна. Шинэчлэл, бүтээн байгуулалт өрнөсөн Цаофэйдянь гэх энэ боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзэх гэж байна. Энэ бол том алхам.

Бид өнөөдөр Тавантолгойн нүүрсийг 268 км-ын цаана буюу хил гаргах, эсвэл боомт руу гаргах гээд олон зүйлсийг судалж, газар дээр нь ажиллаж байгаа. Энд зах зээл, боломж байгаа юм байна. Мөн эрчим хүчний голдуу нүүрс байгаа тул Тавантолгойнх шиг нүүрс буюу чанартай коксжих нүүрс зах зээлд өндөр эрэлттэй байгаа гэж танилцуулж байна.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарчихсан. Энэ төмөр замаар дамжиж Цаофэйдянь боомтод хүрнэ гэж ойлгох уу?

-2010 онд УИХ-ын гишүүд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Харамсалтай нь, дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид энэ ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэр гаргаж тавдугаар сарын 1-нээс энэ төмөр замын ажлыг эхлүүлэх, бусад зах зээлд нүүрсээ гаргах боллоо.

-Тээврийн туршилт хэзээ эхлэх вэ?

-Энэ зун туршилтын тээвэр хийгдэх байх. Ерөнхийдөө замын туршилт хийчихсэн. Цаг хугацаа хэмнэж, нүүрсний үнэ өснө.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга энэ удаад дахин яригдаж байна. Саналаа дахин илэрхийлсэн үү?

-Бүс нутагтаа бид оролцоотой байх ёстой. Тэр дундаа эрчим хүчний боломжоо ашиглан түүнийгээ экспортлох сонирхолтой байгаа. Энэ саналыг дэмжээрэй гэсэн санаагаа албан ёсны хэлэлцээ болон бусад хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн.

-БНХАУ-ын талтай тарифын хөнгөлөлтийн асуудал яригдсан уу?

-Тарифын хөнгөлөлтийг 2014 оноос ярьж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөн ярьж байгаа. БНХАУ-ын тал энэ асуудлыг анхааралдаа авлаа гэж мэдэгдсэн.

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Наранбаатар: Нэгж хувьцаанд 85 төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой

Image result for Эрдэнэс Тавантолгой"-н нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг тараахыг шаардлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно. Хурлаас нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах нь эцэслэгдэх юм. Уг асуудалтай холбогдуулан 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны зүгээс нээлттэй ил захидал илгээн, мэдээлэл хийлээ.

1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүн, эдийн засагч Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгойн ТУЗ хоёрдугаар сарын 18-нд нууц тогтоол баталсан. Тогтоолоор нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна. Үүнийг нь 1,072 хувьцааны багцад тооцоод үзвэл 26,800 төгрөг. Үүнээс брокерын зардал шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасахаар нэг хүнд 17,000 төгрөг очно. 50 сая тонн нүүрс зарсан компани яагаад ийм бага ногдол ашиг тараахаар болсон юм бэ. Бидний тооцооллоор тус компани 2017 онд 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. “Эрдэнэс Тавантолгой” нь 15 тэрбум хувьцаатай, сүүлийн хоёр жилийн цэвэр ашиг нь 1.2 их наяд төгрөг. Нэгж хувьцаанд 85 төгрөгийн ногдол ашиг тарааж болохоор байна. Тиймээс бид энэ жил нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг өгөхийг шаардаж байна” гэлээ. Мөн тус холбооныхон маргааш болох хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.