Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Facebook Live”-д өөрчлөлт орно

Манай компани аюултай, зохисгүй контентыг цаг тухайд нь олж илрүүлэх зорилгоор технологиудаа сайжруулах болно гэж “Facebook” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэрил Сэндберг мэдэгджээ.

“Крайстчерч хотын сүмд террорист халдлага болсон хэргийн дараа манай компани “Facebook Live” буюу шууд дамжуулалтын дүрэм журам, “Facebook”-ийн платформ дахь үзэн ядах үзэлтэй тэмцэх явдлыг чангатгах, Шинэ Зеландын нийгэмлэгэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бид хүчирхийллийг харуулсан дүрс, бичлэг болон түүний засварласан хувилбарыг даруй олж илрүүлэх, тэдгээр дүрс, бичлэгийг дахин нийтлэх явдлыг таслан зогсоохын тулд илүү дэвшилтэт технологийг бий болгохыг зорьж, түүнд чиглэсэн судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулж байгаа” хэмээн Шэрил Сэндбергийн нээлттэй захидалд дурдсан байна.

Крайстчерч хотын сүмд халдлага үйлдсэн Австралийн 28 настай иргэн Брентон Таррант нь халдлагын үйл явцыг “Facebook” нийгмийн сүлжээгээр шууд дамжуулан үзүүлж байсан юм. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, “Facebook” компанийн зохисгүй контентыг таних автомат систем нь энэхүү халдлагын шууд дамжуулалтыг таньж, цацагдаж буй бичлэгийг шууд хааж чадаагүй байна. Хиймэл оюун ухааны систем хүчирхийллийг харуулсан дүрс бичлэгийг видео тоглоомны шууд дамжуулалтаас ялгаж чадахгүй байгаа учир халдлагын шууд дамжуулалтын утга агуулгыг автоматаар тодорхойлж, зогсоож чадаагүй байна гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж байсныг илрүүлжээ

Image result for Мансууруулах өвс

Төв аймгийн Жаргалант сумын нутгаас “Тоёото приүс” маркийн автомашинаар хоёр этгээд мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсныг алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлжээ. Тэд мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэснээс гадна өөрсдөө хэрэглэсэн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, өрхийн менежер, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, вакцинатор нарын 39 хүнийг сургагч багшаар бэлтгэлээ.

Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд дүүрэгчилсэн сургалт зохион байгуулж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлагч, хүүхдийн эмч, чанар болон өрхийн менежер, сувилахуйн арга зүйч, сургалт хариуцсан мэргэжилтэн, халдварт, мэдрэл, хүүхдийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, сувилагч, вакцинатор, нийгмийн ажилтан зэрэг 819 хүнийг хамрууллаа.

Мөн энэ сарын 01-нээс эхлэн улсын хэмжээнд халдварт саагийн эсрэг идвэхигүйжүүлсэн вакциныг 05 сартай хүүхдэд нэг тунгаар дархлаажуулж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын багш нарын VII их хуралд багш нарын саналыг гурван хэлбэрээр авч эхэлжээ

Монголын багш нарын VII их хурал Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд болох юм. Гэгээрлийн яамны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус арга хэмжээнд дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцуулахаар төлөвлөжээ.

Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдөөр дамжуулж, нийт багш нарынхаа дуу хоолойг сонсох, тэдний санал, зөвлөмжийг ажил хэрэгтээ тусгаж, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй бодлого шийдвэр, ажлуудаа танилцуулахаар БСШУСЯ бэлтгэж байна. Тиймээс багш нарын саналыг гурван хэлбэрээр хүлээн авч эхэлжээ.

Нийслэлийн хувьд багш нарын саналыг ажлын өдрийн ажлын цагаар Багшийн хөгжлийн ордны 402 тоотод биечлэн авч буй бол орон нутгийн хувьд аймгуудын Боловсролын газрууд бичгээр хүлээн авч нэгтгэн БСШУСЯ-нд дөрөвдүгээр сарын 3-ны дотор уламжлах юм.

Гурав дахь боломж нь БСШУСЯ болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн албан ёсны вэб сайтад “Монголын багш нарын VII их хурал хүргэх миний санал” нэртэй санал асуулгын онлайн суваг ажиллуулж

-Багшийн хөгжил,

-Хүүхэд суралцагч,

-Орчин

-Сургалт

-Боловсролын хүний нөөцийн асуудал гэсэн таван чиглэлээр санал авч байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга С.Амарсайханыг огцрохыг шаардах болно гэв

Гэр хороолол хөдөлгөөнөөс Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан
жагсаалыг цагдаагийн байгууллага албан хүчээр тараасан талаар мэдээлэл
хийлээ.

Гэр хороолол хөдөлгөөнийхөн “Манай
хөдөлгөөний зүгээс үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өнгөрсөн
баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулсан.
Жагсаалын гол зорилго нь гэр хорооллын иргэдийг эрүүл аюулгүй орчинд
амьдрах нөхцлийг бий болгоход чиглэсэн үзэл бодол илэрхийлж байсан. Мөн
бид ямар ч улс төрийн утга агуулгатай зүйлс яриагүй бөгөөд хэн нэгэн
албан тушаалтныг буруутгаагүй. Баасан гаригийн өглөө 11 цагт жагсаал
эхэлж, дараа нь бид хугацаагүй суулт зарласан.

Бямба гаригийн орой 11 цагт цагдаа нар ирж НЗДТГ-ын дарга
С.Амарсайханы захирамжийг танилцуулсан. Тус захирамжинд “Нийгмийн эмх
замбараагүй байдлыг бий болгож, хэв журам алдагдуулсан, хууль бус
үйлдлийг албадан хүч хэрэглэж тараа” гэсэн байсан. Дараа нь цагдаа нар
бидний майхныг урж, хурааж авсан.

Бид хэнийг ч төрийн эргэлт хийе гэж турхираагүй. Амьдралаа яриад сууж
байгаа өндөр настай иргэдийг албадан чирж, хувцсыг нь урж сүрийг
үзүүлсэн. Иргэдийнхээ эрхэнд ингэж халдаж болохгүй. УИХ-ын гишүүд нь
бүтэн сарын турш төв талбай дээр жагсаал, суулт хийж эрх мэдэл, эд
баялаг булаалдан тэмцэлдэж байхад энэ нь шударга ёс. Харин гэр хорооллын
иргэд өөрсдийнхөө амьдралыг яриад сууж байхад энэ нь яахаараа шударга
бус явдал болж байгааг бид гайхаж байна.

Дахин дуулгахад бид хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний төлөө
яваагүй. Бид ядуусын төлөө явж байгаа. С.Амарсайхан, У.Хүрэлсүх нарыг
бид төрөөс буулган зайлуулна гэж яриагүй. Яагаад жирийн иргэдийн үгийг
хэлүүлдэггүй, ялгаварласан, дорд үзсэн байдал гаргаад байгааг ойлгохгүй
байна. Иймд бид дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Эрх чөлөө”-ний талбай дээр
хотын дарга С.Амарсайханыг огцрохыг шаардах болно” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Билгүүн: Уул уурхайд таагүй ханддаг хүмүүс энэ салбарын ард 30 мянган монгол гэр бүл байдгийг анзаардаггүй

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүнтэй ярилцлаа.

-Уул уурхайнхан нөгөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын гуравнаас “Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөн өрнүүлнэ гэсэн мэдээ содон дуулдаж байна. 24 цагийн дотор уул уурхайнхны эдийн засагт оруулдаг өгөөж найман тэрбумаар хэмжигддэг гэв үү?

-Уул уурхайн салбарынхан нэг хоногт 8.1 тэрбум төгрөгийн өгөөжийг эдийн засагт оруулдаг. Энэ оны нэг, хоёрдугаар сард уул уурхайн салбараас улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн статистик бий. Хоногт хуваагаад бодохоор 24 цагийн дотор 8.1 тэрбум төгрөг төвлөрдөг гээд гарчихаж байгаа юм.Энэ мөнгөний 40 хувь нь АМНАТ, 20 хувь нь ААНОАТ, НӨАТ, 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, бусад нь элдэв төрлийн хураамж хэлбэрээр төсөвт төвлөрч байна.

-Монголчуудын хэчнээн хувь нь төсвөөс хамааралтай амьдардаг вэ. Тийм статистик байдаг бол уул уурхайгаас хамааралтай иргэдийн тоо гарчих юм байна…?

-Монгол улс 3.1 сая иргэнтэй. Тэдний талаас илүү хувь нь буюу 1.7 сая иргэн ямар нэг байдлаар төсвөөс шууд хамааралтай гэсэн судалгаа бий. Нийт өрхийн гуравны хоёр нь сарын 380 ам.доллараас бага орлоготой байна. Нэг өрх дунджаар дөрвөн хүнтэй гэж бодъё. Ингээд харахаар нэг хүн өдөрт 3 ам.доллар орчим орлоготой амьдардаг гэсэн үг. Манай улс ямар буурай дорой байгааг энэ тооноос харчихаж болно. Товчхондоо Монголын нийгэмд асар их ядуурал, тогтолцоогоо сайн ойлгохгүй яваа бухимдал үүсээд байна л даа.

-Тогтолцоогоо сайн ойлгохгүй яваа бухимдал газар авсан гэдгээ тодруулаач?

-“Сантмарал”-ын өнгөрсөн жилийн судалгаанаас анзаарсан ажиглалт л даа. “Өнөөдрийн тогтолцоо таны сэтгэлд хэр нийцэж байна вэ” гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 53 хувь нь бараг нийцдэггүй буюу нийцдэггүй гэсэн хариу өгсөн байна лээ. “Өнөөгийн эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ” гэсэн асуултад 66 хувь нь буюу гуравны хоёр нь муу буюу маш муу гэсэн хариуг дугуйлсныг судалгаанаас харж болно. “Манай нийгэмд шударга ёс байна уу?” гэсэн асуултад 84 хувь нь ”Байхгүй” гэсэн хариу өгсөн байсан. Энэ гурван хариултыг нийлүүлээд анзаарвал өнөөгийн нийгмийн бухимдлыг илтгэнэ.

-Иргэдийн уур бухимдлыг улстөрчид өдөөгөөд байна л даа. Эдийн засгийн суурь болсон салбараа унагах уриалга тэднээс гарсаар өнөөг хүрсэн. Сүүлдээ бүр уул уурхайн лицензүүдийг хураана, хэт хавтгайрчихлаа гэж мэдэгдээд эхэллээ. Монгол уул уурхайн хүчин чадал, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж яваа улс мөн үү?

-Саяхан “Голомт”-ын Ө.Ганзориг нэг видео хийсэн байсан. Фэйсбүүкээр маш олон шэйр, лайк авсан харагдсан.1990 оны үед нэг хүнд оногдох ДНБ 400 ам.доллар байсан бол өнөөдөр 4000 ам.доллар болж арав дахин өслөө гэж ярьдаг. Өнгөц харахад том өсөлт мөн үү гэвэл мөн. Ө.Ганзориг “Бидэнтэй адил гараанаас гарсан Казахстаны эдийн засгийг харахад нэг хүнд оногдох ДНБ нь 8800 ам.доллараар хэмжигдэж байна. Оросынх 10700 ам.доллар. Ингээд харахаар 4000 ам.доллар гэдэг чамлалттай. Бид нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна” гэсэн утгатай дүгнэлт хийсэн байсан. Миний хувьд ч санал нэг байна.

-Ингэхэд уул уурхайгаас жилд хэчнээн төгрөг төсөвт ордог юм бэ?

-Уул уурхай нэг жилд хоёр их наяд төгрөгийг төсөвт оруулдаг том салбар. Тэр утгаараа иргэдийн авч байгаа тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж, төрийн байгууллагын ажилчдын цалин гэх мэт зүйлс уул уурхайн салбараас өндөр хамааралтай болчихсон.

-“Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөний гол зорилгыг уул уурхайнхан өөрсдийнхөө тухай үнэн бодитой мэдээллийг нийгэмд хүргэх гэж ойлгосон, зөв үү?

-Бидний гол зорилго ерөөсөө л наадах чинь. Иргэд энэ салбарыг зөв ойлгож чадахгүй яваагаас гадна улстөрийн эрсдэлтэй нөхцөл тодорхой хэмжээнд үүссэнийг бүгд харж байгаа. Үүний гол бурууг бид бусдаас хайхыг урьтал болгохгүй. Уул уурхайн компаниуд өөрсдийнхөө талаар бодит мэдээллийг тэр бүр хүргэж чаддаггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн л дээ. Бодит мэдээллээ олон нийтэд хүргэх хөдөлгөөн гэж ойлгож болно. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. “Зогсох эрхгүй 24 цаг” бол уул уурхайн салбарын сайн сайхныг харуулах гэсэн пи ар ажиллагаа биш.

-Тэгэхээр уул уурхайг адлах хандлага гаарсны гол буруутан нь салбарынхан өөрсдөө гэсэн үг үү?

-Нэг талаар тэгж хэлэх болно. Уул уурхайн салбарыг олон нийт зөвөөр ойлгохгүй байгаагийн нэг шалтгаан нь салбарынхны өөрсдийнх нь алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оролцогч талууд хэн хэнээ ойлгохгүй хурцадмал байдал үүсээд ирэхэд хамгийн хүлээцтэй тал нь өөрөөсөө бурууг хайж эхлэх хэрэгтэй.

-Өөрсдөөсөө ямар алдаа буруу олж харав?

-Хариуцлагатай уул уурхай гэж ярьсаар байгаад сүүлдээ хариуцлага гэдэг үг нь утга учраа алдчихсан нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Хариуцлагатай уул уурхай гэдгийг хүн бүр, уул уурхайн компани болгон өөр өөрөөр ойлгодог. Өөрийгөө хариуцлагагүй гэж хэлдэг уул уурхайн компани нэг ч байхгүй. Бид хариуцлагатай байх гарцаа олсон. Монголын уул уурхайн үндэсний ассоциацид энэ салбарын маш олон компани нэгдсэн байдаг. Бүгд нийлж суугаад яг ямар үзүүлэлтийг хариуцлагатай гэж үзэх вэ гэдгээ “Зогсох эрхгүй” санаачлагын хүрээнд хэлэлцэнэ. Хэлэлцсэний эцэст тодорхой үнэлэмж, шалгууртай болно гэсэн үг. Багцлаад хэлбэл “Зогсох эрхгүй” санаачлагын хүрээнд бид гурван үндсэн зорилт дэвшүүлж байгаа. Түрүүн хоёулаа уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөний талаар цухас ярилаа. Энэ чиглэлээр уул уурхайн компаниуд хамтарсан судалгаа өрнүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаар асуудлыг бас сая ярьчихлаа. Уул уурхайн компаниудын аль нь хариуцлагатай, аль нь хариуцлагагүйг тодорхойлж гаргана. Гурав дахь асуудал илүү макро төвшинд яригдаж байгаа. Уул уурхайн салбарыг яаж, ямар аргаар эдийн засгийн өрсөлдөх чадварын суурь болгох вэ гэсэн асуултад хариу, гарц, гаргалгаанууд гаргаж ирнэ. Бүр тодруулж хэлбэл жил хагасын хугацаанд ийм гурван асуултад хариулт өгнө.

-Хариуцлагагүй компаниудаас болж хариуцлагатай компаниуд нь буруутгагдаад яваа нийтлэг зураг харагддаг…?

-Та бид хоёр түрүүн ярьсан даа. Энэ бол ерөөсөө л бодит мэдээллээ түгээж чадаагүйтэй холбоотой. Иргэдийн бухимдлын бас нэг том шалтгааныг бид уул уурхайн төслүүдээс шууд ашиг хүртэж чадахгүй байгаатай холбоотой гэж харж байгаа. Ийм шалтгаанаар үл ойлголцол их үүсч байна.

-Таны хэлсэн шалтгаанаар тэмцэж жагсч яваа нь ч бий байх. Уул уурхайн компаниудыг шантаажилж мөнгө олох арга хэрэгслээ болгочихсон хэсэг бүлэг ч бас байна…?

-Шууд ашиг хүртэж чадахгүй байгаатай ямар нэг байдлаар холбоотой л доо.

-Ер нь орон нутгийнхны эсэргүүцэх хандлага ганц манай улсад байна уу, эсвэл дэлхий даяараа ийм асуудалтай аж төрдөг юм уу?

-Ганц манайд тулгарсан асуудал биш. “Танай компанид тулгарч байгаа хамгийн том эрсдэл нь юу вэ” гэсэн асуултад дэлхийн 600 уул уурхайн компанийн захирлууд нийгмийн тусгай зөвшөөрлийг тэргүүн эрсдэл гэсэн хариу өгч байна.

-Хэзээний судалгаа вэ?

-2018 оны арванхоёрдугаар сард Эрнст энд Янг олон улсын аудитын компанийн хийсэн судалгаа. Байгаль сүйдсэн, уул уурхайгаас үүдэж осол аваар гарсан, хээл хахуулийн хэрэгтэй холбогдсон гэх мэт мэдээлэл дэлхий даяар хурдан тархдаг болсонтой холбоотой болов уу. Холливудын кинонд хүртэл уул уурхайг бохир салбар мэтээр харуулдаг шүү дээ. Тэгэхээр бохир харагдаж байгаа нь салбарын онцлог сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Уул уурхайнхан олсон орлого, зарсан зарлага, төлсөн татвараа энгийнээр ил тод мэдээлээд байвал орон нутгийнхны эсэргүүцэл, үл ойлголцол багасах нь ээ дээ?

-Тэгнэ. Уул уурхайн салбарын гол өгөөжийг компани, гадны хөрөнгө оруулагчид авдаг гэдэг нийтлэг буруу ойлголт байдаг. Гэтэл үнэндээ эдгээр уул уурхайн төслүүдийн ард 30 мянган монгол гэр бүлийн аж амьдрал яригдаж байдаг. Хэрэв төслүүд зогсвол монголчууд ажилгүй болж, Монгол улсын Засгийн газар орлогогүй болох эрсдэлтэй. Тэгэхээр бодит мэдээллийг энгийн хүнд ойлгогдохоор үнэн зөвөөр тайлбарлаж тайлагнаж байх нь уул уурхай, ялангуяа байгалийн баялагтай холбоотой олборлох салбарын асар чухал үзүүлэлт болоод байна.

-Уул уурхайг цаашид яаж хариуцлагажуулах вэ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хувьд төлөвлөсөн зүйл байна уу?

-Канадын уул уурхайн ассоциацитай хамтарч компаниуд өөрийгөө үнэлдэг аттестатчиллын системийг оруулж ирэх талаар ярьж байна.

-Уул уурхайн том компаниудын хувьд хариуцлагатай уул уурхайг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн гэж дүгнэмээр санагддаг. Хээрийн амьтад, усны шувуудаа хүртэл тоолдог гэж ирээд яривал олон хүргэмээр мэдээлэл их байдаг шүү?

-Хээрийн амьтадаа тоолохоос гадна уурхайгаа барихаас өмнө олборлолт явуулах газрын хөрсөн дээр ямар төрлийн ургамлууд байгааг нарийн судалж, тухайн ургамлын үрийн дата баазыг бэлдэж байна шүү дээ.

-Гэтэл олон нийт компаниудыг ухсан нүхээ шороогоор таглах төдий ажил хийдэг гэж хараад байдаг. Энэ мэт мэдээллээ ил тод хүргээд байж болдоггүй хэрэг үү?

-Компаниуд нийгмийн хариуцлагатай ажилладгаа олон нийтэд мэдээлэхийг оролдож байгаа. Гэхдээ зарим нэг тохиолдолд, тухайлбал эрдсийн үнийн мөчлөг доош унангуут алдагдалд ордог онцлог энэ салбарынханд бий. Эрдсийн үнийн мөчлөг тааруу ч юм уу, эдийн засаг сайн биш үед уул уурхайн компаниудын гол анхаарал нь санхүүгийн эх үүсвэр, үндсэн үйл ажиллагаандаа төвлөрдөг болохоор олон нийттэй харьцах асуудал алдагддаг тал бий. Бас эрдсийн үнийн мөчлөг доош орчихоор хариуцлагатай компаниуд орж ирэх магадлал багасдагч үзэгдэл бий.

-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлдэг том компаниуд хууль эрх зүйн орчин тогтвортой, улстөрчид нь элдэв сөрөг мэдэгдэл хийгээд байдаггүй улсыг илүүтэй сонгодог гэсэн тал бас байна уу?

-Тэгэлгүй яахав. Эсрэгээрээ хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, эрсдэлтэй мэдэгдэл хийдэг улстөрчидтэй үед хариуцлагагүй жижиг уурхай олшрох эрсдэл өндөр байдаг. Том компаниуд байгаль орчны өмнө хариуцлагатай, олон улсын стандартаар ажилладаг. Хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ л нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн байдаг. Тэгэхээр Монголын уул уурхайн салбарт хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй компаниуд олон болоосой гэж хүсдэг.

-Бага буурай хөгжилтэй улсууд л уул уурхайн салбартаа найдаж амьдардаг гэсэн ойлголт их тод ажиглагддаг. Энэ хэр зөв ойлголт хандлага вэ?

-Уул уурхайн салбартаа тулгуурлаж өндөр хөгжилд хүрч чадсан, их хэмжээний эдийн засгийн хуримтлал бий болгосон улсууд маш олон. Австрали, Канад, Өмнөд Африк, Казахстан, ОХУ,БНХАУ гээд бүгд уул уурхайн салбарт тулгуурладаг. Эдгээр улсууд бүгд нийтлэг нэг шинжтэй. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин нь тогтвортой, стандарт нь тодорхой. Ийм нөхцөлд та бид хоёрын яриад суугаа хариуцлагатай уул уурхайн компаниуд хөгжих боломжтой байдаг. Нөгөө талд баялгийн хараал болчихсон улсыг харахад ерөөсөө л хууль эрх зүй, улстөрийн орчин нь тогтворгүй байдаг. Энэ улсуудын тухайд баялгаа булаацалдаж улстөрийн тэмцэл өрнүүлж, эцэстээ төрийн эргэлт хийсэн нийтлэг зураг анзаарагддаг. АНУ дэлхийд үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч болох үндэс нь уул уурхайн салбар байсан. Канадын түүх ч тийм. Бразил, Чили, Перу гэх мэт Латин америкийн том улсууд яг энэ замаар явж байна. Европын Холбооны улсууд мөн нийлээд уул уурхайн салбарт өөрийн технологийн дэвшил, аюулгүйн стандарт гэх мэт давуу талуудаа ашиглан өрсөлдөх стратеги боловсруулж байна. Австрали сүүлийн хорин жилд нэг ч удаа эдийн засгийн хямралд орж үзээгүй улс. Энэ улсын салбар нь уул уурхай.

-“Зогсох эрхгүй” санаачлагын хүрээнд уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарна гэлээ. Яг яаж анхаарах вэ?

-Бид өөрийнхөө давуу талыг тодорхойлох шаардлагатай байна. Эхний ээлжинд олборлохоосоо өмнө хайгуул дээр маш их боломж байна. Газар зүйн байрлал, дэлхий дахины санхүүгийн нөхцөл байдал зэрэгтэй холбоод харахаар өнөөдөр манайд хөгжих боломжтой цорын ганц салбар нь уул уурхай. Хайж эрж, олсноо олборлож байж л бид хангалттай хуримтлалтай болж чадна. Тэгж байж дараагийн салбаруудаа хөгжүүлж чадна. “Муурын өнгө чухал биш, гагцхүү хулгана л барьдаг байх ёстой” гэж мундаг үг байдгийг бид мартамгүй байна. Уул уурхайг өнөөдөр сайн ойлгохгүй байгаа. Гэсэн ч уул уурхай манай улсын хувьд яах аргагүй хөгжлийн хөдөлгүүр болсон салбар.

-Уул уурхайн салбараа илүү эрчимжүүлэхийн тулд хайгуулын салбараа хөгжүүлэх ёстой гэж ойлголоо…?

-Хайгуул хөгжиж байж л уул уурхайн салбар томороно. Өндөр хөгжилтэй орнууд ч хайгуулын салбартаа их мөнгө хаяж байна. Канад улсад 2017 оны байдлаар гэхэд л 300 хайгуулын төсөл дээр өрөм тавьсан гэх жишээ бий. Хэчнээн хүчирхэг эдийн засагтай, ямар том улс билээ. Гэтэл өнөөг хүртэл дараагийн шинэ ордыг олж илрүүлэх үйл ажиллагааг эрчимтэй хийж байна. Манай улсад ч хайгуулыг эрчимтэй хийх асар өндөр боломж бий. Харамсалтай нь хууль эрх зүйн орчин нь алга.

-“Зогсох эрхгүй” санаачлагын хүрээнд иргэд уул уурхайн талаар энгийн бодитой мэдээлэл авч, уул уурхайн компаниуд хариуцлагажих талдаа анхаарч, өрсөлдөх чадвараа сайжруулах гарц гаргалгааг хайх юм байна. Төртэй яаж хамтрах вэ?

-Манай төрийн байгууллагынхан, тэрдундаа салбарын яам, агентлагийнхан уул уурхайн салбарт өнөөдөр тулгамдаж байгаа нөхцөл байдлыг асар сайн ойлгож байгаа. Ялангуяа гүйцэтгэх засаглалынхны ихэнх нь уул уурхайн талаар маш сайн ойлголттой.

-Уул уурхайг төрийнхөн ойлгодоггүй гэсэн яриа их дуулддаг. Буруу дүгнэлт гэсэн үг үү?

-Төрийн байгууллагынхантай ярихаар хувийн компаниудын тавьдаг асуудлыг л хөндөж ярьдаг. “Нийгэм энэ салбарыг зөвөөр ойлгохгүй байна” гэцгээдэг.

-Сонирхолтой өнцөг байна шүү?

-Харин их сонирхолтой өнцөг. Тал талдаа яг адилхан ойолголттой байна. Тэгэхээр зөв мэдээллийг түгээх л хамгийн үр дүнтэй гарц гэж хараад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Нямтайшир: Монгол Улс хөгжих дэндүү олон боломж бий. Харамсалтай нь юм бүхнийг улстөржүүлэх, хэрүүлийн бузар болгочихдог ухамсраасаа салахгүй байгаагаас л бид хөгжихгүй байна

“Монголын Алт” (МАК) группийг үндэслэгч, Бодлогын зөвлөлийн дарга Бямбаагийн Нямтайширын “MNC” телевзийн “Мөнхтөрийн цаг”-т оролцож, цаг үеийн асуудлаарх ярьсан ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Таны хувьд сүүлийн үед томоохон төслүүд дээр ажиллаж, гадаад, дотоодоор их явдаг учир ингээд ярилцаад суух цаг, зав ховор байдаг. Юутай ч бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа.

-Баярлалаа

-Танай компани анх байгуулагдсан цагаасаа эхлээд өдгөө групп болтлоо өргөжижээ. Компанийнхаа тухай товч тайлбарыг үзэгчдэд өгөхгүй юу?

-Тэртээ 1993 онд найз нөхдийнхөө хамт Монголын уул, уурхайн салбарт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар анх энэхүү компаниа байгуулж байлаа. Тэр цагаас хойш өдгөө 25 жил өнгөрлөө. Энэ хугацаанд геологи хайгуул, уул уурхайн олборлолт, барилгын материалын үйлдвэрлэл, иргэний агаар, аялал жуулчлал, банк, санхүү, үл хөдлөх хөрөнгө,хөдөө аж ахуйзэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, өргөжин хөгжсөн байдаг. Өнөөдрийн хэмжээнд МАК группт охин компаниудтайгаа нийлээд 2400 хүн, мөн хамаарал бүхий компаниудтайгаа тооцвол нийт 4400 гаруй хүн ажиллаж байна.

-Танай групп анх байгуулагдсан цагаасаа эхлээд улсад хэчнээн хэмжээний татвар төвлөрүүлж төлсөн бол?

-Бид өнгөрсөн хугацаанд тооцоо хийж үзсэн. Нийтдээ улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр 1,2 их наяд гаруй төгрөг төвлөрүүлсэн байна.

-Энэ бол их том тоо байна шүү. Танаас асуух ёстой нэг зүйл байна. Таныг уул, уурхайн салбарт бизнес эхлүүлэхээс өмнө Тагнуулын Ерөнхий газар буюу хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан гэдэг. Таныг тэнд ажиллаж байхдаа ажил, мэдээллийн давуу талаа ашиглаад байгалийн баялагтай газрыг олж, бизнес хийсэн гэж ярих хүмүүс байдаг. Энэ асуудалд та тайлбар өгөхгүй юу?

-Иймэрхүү яриаг би өмнө нь нэг бус удаа сонсож байсан. Миний хувьд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Аюулаас хамгаалах ерөнхий газарт 1980-1984 онд ажиллаж байсан. Миний ажлын чиг үүрэг өөр байсан. Өөрөөр хэлбэл геологи, уул уурхайн салбарыг би хариуцаж байгаагүй. Нөгөөтэйгүүр 1990 онд ардчилсан хувьсгал болно, зах зээлийн нийгэм рүү шилжинэ, энэ надад хэрэг болно гэж тэр цаг үед бид яаж мэдэх билээ. Далдыг харах биш. Миний хувьд Ленинград гэж хуучин цагаар Уул, уурхайн дээд сургуулийг төгссөн. Маркшейдер инженер гэдэг сайхан мэргэжил эзэмшсэн хүний хувьд Монголын уул, уурхайн салбарт өөрсдийн эзэмшсэн мэргэжил, мэдлэгийг ашиглаж энэхүү салбарыг хөгжүүлье гэсэн ийм л зорилготой орсон. Ингээд компани байгуулснаас хойш мэргэжлийн хүний нүдээр Монголынхоо урьд өмнө нээгдсэн болон шинээр хайгуулын лиценз авч бид хорин таван жил уул, уурхайн салбартаа үйл ажиллагаа явуулж ирлээ.

-Таны хүү УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Өмнө нь сайдын албыг хашиж байсан хүн. Зарим хүмүүс таныг бизнесээ хамгаалах, бизнестээ нөлөөлөхийн тулд хүүгээ улс төр рүү оруулсан гэж зарим хүмүүс ярьдаг?

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Миний удам судар, миний өвөг, миний аав Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж явсан хүмүүс байсан. Бас цаг үеийн хүнд байдлаас болоод хохирч, хэлмэгдэж, шорон оронд орж явсан улсууд. Би өөрөө аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй. Ерөөсөө намын батлах өвөртөлж үзээгүй хүн. Хүүгээ Америкт сургууль төгсгөсөн. Дараа нь Герман улсад мастер хамгаалуулсан. Тиймээс залуу хүн өнөө цаг үед улстөрд ороод Монгол Улсынхаа төрд ажиллаж, төрийнхөө төлөө зүтгэх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн эцэг, өвгөдийнхөө, удмынхаа хийх гэсэн энэ улсын хөгжлийн тэр бодлогыг залгамжлаад төрдөө ажиллах ёстой гэсэн үүднээс хүүгээ би улс төрд оруулсан юм. Түүнээс биш өөрийн эрх ашиг, компанийн эрх ашгийг харж оруулаагүй. Ер нь манай баримталдаг нэг гол зарчим байдаг. Улс төр бизнес хоёр ангид байх ёстой гэсэн зарчим. Өнөө цагт улстөр, бизнес хоёр холилдчихсон. Энэ алдааг засахын тулд бид өөрсдөө үлгэр жишээ болж харагдах үүднээс хүүгээ компанийн үйл ажиллагаа, бизнесийн асуудалд огт оролцуулдаггүй. Бид өөрсдөө асуудлыг шийдэж явдаг. Харин “Н.Номтойбаярыг улстөрийнхөө ажлыг л сайн хий, төрийнхөө төлөө үнэнчээр зүтгэ” гэдэг байдлаар эцэг хүний хувьд ханддаг.

-Танай гэр бүлийг 34 лиценз эзэмшиж, Монголын баялгийг ховх сорж байгаа 30 гэр бүлийн нэг гэж цоллодог. Танд үнэхээр тийм олон лиценз байдаг уу?

-Компанийн 25 жилийн түүхэнд ч тэр, энэ уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүсийн хувьд ч тэр бид олон л лиценз авч байсан. Энэ 34-өөр ч тогтохгүй л авч байлаа. Энэ дотор хайгуул хийгээд үр дүн гараагүй, буцааж талбайнуудаа өгсөн маш олон лиценз бий. Яг өнөөдрийн байдлаар МАК группт 34 лиценз байгаа. Үүнээс дөрөв нь хайгуулын лиценз. Үүнийг 2014, 2017 онд цахимаар өргөдөл өгөх, мөн сонгон шалгаруулалтад оролцож хайгуулын 4 лиценз авсан. Үлдсэн гучин лиценз бол ашиглалтын лиценз байдаг. Яагаад тоо нь их харагдаад байна вэ? гэж. Тэгэхээр эдгээрээс 12 лиценз нь барилгын материалын үйлдвэрийн чиглэлийн ордууд байдаг. Өөрөөр хэлбэл цемент болон евроблокын үйлдвэрт шаардлагатай түүхий эдийн ордууд гэсэн үг. Блок, цемент хийхэд юу хэрэгтэй вэ. Мэдээж элс, гөлтгөнө, шохойн чулуу, шавар, нүүрс, төмрийн хүдэр зэрэг нь эдгээр барилгын материалыг үйлдвэрлэхэд зайлшгүй ордог түүхий эд юм. Энэ бүгдийг өөрсдөө олборлохын тулд тусгай зөвшөөрөл буюу лиценз авдаг. Тус бүр нь нэгээс хоёр лицензтэй. Ингээд харахаар тооны хувьд олон харагдаж байгаа ч яг үнэндээ нэг л бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Бусад нь уул, уурхайн лиценз байгаа. Нарийн Сухайтын нүүрсний орд хайгуулын нэг лиценз байсан. Гэвч Монголд уул, уурхайн хайгуулын ажил хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагддаг. Мөн дулааны улиралд хайгуул, өрөмдлөгийн ажил хийдэг учир нэг жилд бүх ажлыг хийнэ гэж байдаггүй. Тиймээс энэ ажлыг тав, зургаан жил үргэлжлүүлэн хийдэг. Энэ үүднээс бид эхний илэрсэн нөөц дээрээ тайлангаа хамгаалж, ашиглалтын нэг лиценз авч явсаар байгаад өнөөх нэг лиценз чинь ашиглалтын таван лиценз болчих жишээтэй. Тиймээс бид Ашигт малтмалын газарт хүсэлт гаргасан. Нэг ордыг нэг лиценз болгож өгөөч ээ гэж. Гэтэл энэхүү асуудлыг өдийг хүртэл шийдэж өгөөгүйгээс болж лицензийн тоо ингэж олон харагдаж байгаа юм. МАК групп нь үндэсний хэмжээний том компани. Улс орныхоо төсвийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг компанийн хувьд энэ 34 лиценз гэдэг тийм ч их тоо биш л дээ.

-1997 оны хуулиар төрийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн ордуудыг төр эзэмших ёстой. Гэтэл хувийн аж ахуй нэгжүүдэд 400 гаруй ордын лицензийг өгчихсөн байна. Тиймээс энэхүү 400 ордыг төр мэдэлдээ авах ёстой гэсэн яриа сүүлийн үед их гарах болсон. Энэ асуудалд таны байр суурь ямар байна вэ?

-Энэ асуудлаар салбарын Сайд болон Ашигт малтмалын газрын удирдлагууд тодорхой хариултыг өгсөн байна лээ. Тэр их зөв хариулт. 1997 оны хуулиар улсын төсвөөр ямар нэгэн хайгуулын ажил хийсэн бол тэрхүү хөрөнгийг буцааж улсад төлдөг байхаар заасан байдаг. Тэрний дагуу уул,уурхайн ихэнх компаниуд төлсөн байгаа. Бид ч гэсэн социализмын үед хийгдсэн ажлуудын зардлыг бүгдийг нь буцааж төлсөн. Тухайн үед Оросын геологийн аргачлалаар хайгуулын ажил явагддаг байв. Энэ нь өнөө цагт шаардлага хангахаа байсан. Учир нь Барууны стандартаар аль болох цооног хоорондын зайг нягтруулж, ойр болгодог. Гол нь өрөмдлөг хийсэн чөмөг хуучин социализмын үед дээд тал нь 77 хувийн чөмөг авдаг байжээ. Гэтэл Жорк стандартаар 90-ээс дээш хувийн чөмөг авсан байх шаардлагыг тавьдаг. Энэ мэт олон асуудал байгаа учраас тухайн үед нөөц илэрсэн ч бай үгүй ч бай дахин хайгуул хийх, өнөөгийн стандарт шаардлагад нийцүүлэх, хөрөнгө оруулалтаа босгох, төслийг хэрэгжүүлэх, эрсдэлээ багасгах зэрэг шаардлагаас улбаалж зайлшгүй нэмэлт хайгуулын ажлуудыг орд болгон дээр л хийж байна.

-Цагаан суваргын орд газар дээр танай компани үйлдвэр барьж байгаа. Энэхүү орд газар ашиглалтад орсноор хэчнээн хэмжээний ашиг улсад өгч, хэр хэмжээний далайцтай үйлдвэр ашиглалтад орох учиртай юм бэ?

-Цагаан суваргын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байгаа. Үүгээр жилд 300 гаруй мянган тонн зэсийн баяжмал, 4-5 мянган тонн молибденийн баяжмал гарахаар байгаа. Мэдээж зэсийн баяжмалд дагалдах элементүүд бас бий. Гэхдээ тэр бүрийнх нь агуулга маш бага учраас нөөцөд төдийлөн тооцдоггүй. Энэ төсөл хэрэгжиж эхэлбэл нийтдээ 1120 хүний ажлын байр шууд утгаараа бий болно. Яг одоогоор энэхүү төсөлд манай групп нийт 410 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байгаа. Мэдээж олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авсан, дэлхийн 8 орны 70 гаруй компанитай тоног төхөөрөмж захиалах, ажил үйлчилгээ үзүүлэх, зураг төсөл хийлгэх гэх мэт хэлбэрээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Мөн үндэсний 200 гаруй компани уг төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Нийт төсөл 46 хувийн гүйцэтгэлтэй, зураг төсөл нь 100 хувь хийгдсэн, газар шорооны ажил дууссан, бетон цутгалтын ажил 40 хувьтай байгаа. Нилээд идэвхтэй явж байгаа төслийн нэг. Харамсалтай нь улстөрийн нөлөөллөөс болж санхүүжилтийн асуудалд саад учирч байна.

-Цагаан суваргын ордыг социализмын үед хайгуул хийж илрүүлсэн гэдэг. Гэвч тухайн үед нөөцийг нь тогтоож өгсөн үү, үгүй юу? гэдэг дээр маргаан явагдаад байх шиг байна. Ер нь Цагаан суваргын ордыг төр буцааж авна, лицензийг нь цуцална гэсэн яриа явагдаад байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-1999 оны 12 дугаар сард “Зууны мэдээ” сонин дээр тухайн үеийн лиценз цуцлагдсан талаарх зарлалыг Ашигт малтмалын газраас гаргасан байсан. Үүний дагуу аж ахуйн нэгжүүд өрөгдлөө өгч, хэн түрүүнд өгсөнд нь лицензийн зөвшөөрөл олгодог ийм журамтай байлаа. Тэр үед “Зууны мэдээ” сонин дээр Цагаан суваргын лицензийн зарыг хараад МАК компани өргөдөл өгсөн. Ингээд Цагаан суваргын лицензийг тэр үеийн хууль дүрмийнх нь дагуу “МАК” компани авах боломж бүрдсэн. Биднээс өмнө буюу 1995 онд Австралийн “Молопо” гэх компани Засгийн газартай таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм билээ. Гэрээнийхээ хугацаанд тус компани ажил үүргээ гүйцэтгээгүй учир Цагаан суваргын хайгуулын лицензийг нь цуцалсан байна лээ. За үүнээс өмнө буюу 1965-1967, 1977-1978, 1980-1982 онуудад үе шаттайгаар эрэл, үнэлгээний ажил, урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэн юм билээ. Ингээд 1984 онд тухайн үеийн БНМАУ-ын Эрдэс баялгийн зөвлөлөөр тус ордын хайгуулын тайланг хэлэлцээд “энэхүү хайгуулын ажилд дутагдал их байгаа учир улсын нөөцөд авах асуудлыг хойшлууллаа” гэсэн шийдвэрийг гаргасан юм байна лээ. Тийм учраас уг газарт хайгуулын ажил явагдсан боловч улсын нөөцөд албан ёсоор бүртгэж аваагүй гэсэн үг. Н.Номтойбаяр гишүүн яг энэ санааг хэлэх гэсэн болов уу. Мэргэжлийн бус хүн учраас зүгээр орд тогтоогоогүй гэж ярьсан байна лээл дээ.Сүүлд зах зээлийн шуурганаар энэхүү хайгуулын ажлын тайлан, материал бусад баримтууд алга болсон, зарим нь устчихсан байсан. Тиймээс Цагаан суваргын орд дээр дахин шинээр хайгуулын ажил хийхээс өөр замгүй болсон. Ингэж шинээр хайгуулын ажлыг дэлхийн стандартад нийцсэн Жорк стандартын дагуу Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй геологи, хайгуулын ажилд хяналт тавьдаг “Пи энд Ий консалтинг” компанийн хяналтын дор найман жилийн хугацаанд явуулсан. Ингэж байж 2009 онд “МАК” компани Монголын Эрдэс баялгийн зөвлөлөөр тайлангаа хамгаалж, анх удаа Монголын Эрдсийн санд Цагаан суваргын нөөц бүртгэгдсэн. Ийм түүхтэй.

-Улмаар 2014 онд энэхүү орд газрын эзэмших, ашиглахтай холбоотойгоор УИХ, Засгийн газарт төсөл боловсруулж оруулсан байдаг. Тухайн үед бол Засгийн газарт 34 хувийг эзэмших, үлдсэн хувийг нь танай компани эзэмшихээр ийм төсөл орж ирсэн шиг санагдах юм. Гэтэл УИХ-аас энэхүү Цагаан суваргын ордыг 100 хувьд МАК-д эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргаж байсан даа…

-2009 онд нөөц хамгаалснаас хойш тус ордыг түшиглэн үйлдвэр барьж байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл гаргах зэрэг цаг хугацаа шаардсан том ажлууд эхэлсэн. Үүнийг Барууны том инженерингийн компаниудаар бид гүйцэтгүүлсэн. Үүний дараа буюу 2014 онд энэхүү ордыг ашиглахтай холбоотойгоор төрийн оролцоо ямар байх уу, төр оролцох эсэх асуудлыг шийдвэрлэхээр таван Яамнаас бүрдсэн Ажлын хэсэг гарч таван сар ажилласан. Гол утга нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.4-т харьяалагдах уу, 5.5-д харьяалагдах уу гэдгийг л шийдэх байсан. Өөрөөр хэлбэл 5.4 гэдэг бол “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон бол төр 50 хувь эзэмших” асуудал шүү дээ. Харин 5.5 нь “улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоолгосон бол төр 34 хувь хүртэлх хэмжээнд хөрөнгө оруулалтаа хийж хувьцаа эзэмшинэ” гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ-аар томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт 5.5 гэж гарсан. Өөрөөр хэлбэл энэхүү ордыг улсын төсвийн хөрөнгөөр бус “МАК” компани өөрийн зардлаар хөрөнгө оруулалт хийж, найман жилд найман тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан учир яах аргагүй “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.5-д хамруулах юм байна гэсэн шийдвэр гарсан. Ингээд Засгийн газар 350 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, 34 хувийн хувьцаа эзэмших Тогтоолын төслийг УИХ-д оруулсан байгаа юм. Үүний дагуу аливаа хууль хэлэлцэгдэх процессийн дагуу эхлээд Бүлэг, Байнгын хороодын хуралдаанаар орж, УИХ-ын чуулганд хэлэлцэгдсэн. Эцэстээ төр шийдвэр гаргасан. Тэр нь энэхүү орд нөөцийн хувьд Эрдэнэт үйлдвэрээс 7 дахин жижиг, Оюутолгойгоос 28 дахин бага, 17 жил ажиллах төсөл учир улсын өр зээлийг нэмж хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Харин үүний оронд татвар, хураамжаараа уг төслийн 60 орчим хувь нь төрд өгөөж болж орж ирэх юм байна. Энэ үүднээсээ улсын эдийн засгийн хувьд ашигтай гэсэн шийдвэрийг гаргаад МАК компани 100 хувь Цагаан суваргын ордыг ашиглах болсон юм. Өөрөөр хэлбэл төр 34 хувьд оролцох шийдвэрээсээ татгалзаж, манай компанийг 100 хувь уг төслийг хэрэгжүүл гэсэн шийдвэр гарсан гэсэн үг л дээ.

-Таны хувьд уг төслийг дангаараа хэрэгжүүлэх нь ашигтай гэж үзэж байсан уу? эсвэл төрийн оролцоотой байх нь илүү үр дүнтэй гэж харж байв уу. Их хурлын энэ шийдвэр танд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Бидний хувьд уг төсөлд төрийн зүгээс 34 хувьд орчихвол төслөө хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал чухал юм болов уу гэж харж байсан. Үүнийг хүлээж байсан. Гэвч УИХ-ын шийдвэр нэгэнт л ингэж гарснаас хойш бид хэрэгжүүлэхгүй гээд яах билээ. Нөгөөтэйгүүр тухайн үед энэхүү УИХ-ын тогтоолыг эсэргүүцэж тэр үеийн УИХ-ын дэд дарга байсан Л.Цог гэх хүн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Ингээд 2015 онд Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд “УИХ-ын 54 дүгээр тогтоол нь Үндсэн хууль болон бусад дагалдах хуулиудыг зөрчөөгүй” гэсэн шийдвэрийг гаргаснаар энэ маргаан дууссан. Энэ хуралдаанд БНМАУ-ын Геологи, уул уурхайн сайд асан Л.Хурц гуай, Хуульч, Доктор, профессор С.Нарангэрэл болон иргэний хөдөлгөөний төлөөлөл ч оролцсон байдаг.

-Цагаан суваргын үйлдвэр ашиглалтад орлоо. Мэдээж татвараа төлнө. Өөрөөр яаж ард түмэнд өгөөжөө өгөх юм бэ?

-Цагаан суварга шууд МАК-ийн эзэмшилд орчихсон гэж хүмүүс буруу ойлгоод байдаг. Тийм биш. Үндсэн хуулийн 6.1-д “… аливаа газрын доорх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тус хуулийн 6.2-д “газрын хэвлий дэх байгалийн баялаг төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Тийм учраас энэхүү орд газар нь төрийн өмч хэвээрээ байгаа. Харин төрийн өмчийг хэн хэрхэн захиран зарцуулдаг вэ гэхээр ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн дагуу шийдвэр гаргаж, захиран зарцуулах эрх эдэлдэг. Үндсэн хууль болон Иргэний хуулиар ийм зохицуулалттай байдаг. Тиймээс Цагаан суварга бидний өмч биш. “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.2-оор газрын доорх баялгийг хуулийн дагуу хэн нэгэнд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглуулж, эзэмшүүлж болно гэж заасан. Энэ дагуу бид төрийнхөө өмч дээр өөрсдийн хөрөнгөөр эрсдэлээ даагаад, хайгуулаа хийгээд цааш нь олборлох үйлдвэр байгуулаад, бүтээгдэхүүн гаргаад явах ёстой юм. Тэгэхээр ард түмэн байгалийн баялгийнхаа үр өгөөжийг яаж хүртэх ёстой юм бэ гэж. Энэ асуудлаар бид гаднын хууль эрх зүйн орчин, актуудыг судалж үзсэн. Төр өмчлөгчийнхөө хувьд хэн нэгэн этгээдэд түрээслүүлж, ашиглуулсныхаа хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар авдаг. Энэ татвар бол борлуулахаар, эсвэл борлуулахаар ачуулсан ашигт малтмалын тоо хэмжээнээс хамаарч, үнээр нь тооцоолж, шууд хувь тооцож авдаг маш том татвар байгаа. Тухайн аж ахуйн нэгж алдагдалтай байна уу, ашигтай байна уу огт хамаагүй. Ашигт малтмалыг олборлоод худалдсан л бол тэндээс энэ татварыг авдаг. Тиймээс аливаа улс орон энэхүү татвараасаа Баялгийн тусгай сан бүрдүүлээд, түүнээс ард түмнийхээ ирээдүйн хөгжил, нийгмийн асуудал, цаашид үр өгөөжийг нь хүртэх тэр боломжийг төр тусгай маш хатуу менежментээр хийдэг. Манай компанийн хувьд өнгөрсөн 25 жилийн хугацаанд улсад 300 орчим тэрбум төгрөгийн нөөц ашигласны төлбөр төлсөн. Тэр утгаараа бид баялгийн санд 300 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх бололцоотой байсан байгаа юм. Хэрэв уул, уурхайн бусад аж ахуйн нэгжүүд энэхүү санд энэхүү төлбөрөө хийсэн бол ямар чухал сан бүрдэх байсан бэ. Энэ сангаас эрүүл мэнд, боловсрол, нийгмийн эмзэг бүлэг, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал зэрэг салбаруудад хуваарилж, дийлэнхи хувийг төрийн хатуу хяналттай менежментийн дор арвижуулан хойч үе маань хүртэх боломжоор хангагдах учиртай. Гэтэл өнөөдөр улсын төсөв бүрдэхэд хүнд байна. Манай улсын эдийн засгийн байдал тийм ч сайнгүй байгаа. Тиймээс энэ мөнгө төсөв рүү шууд орчихдог. Манай ард түмэн байгалийн баялгаасаа огт хүртэхгүй байна гэсэн зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар, төсвөөр дамжуулаад ч хүртэж байгаа.

-Хувьцааны хувьд…

-“Ашигт малтмалын тухай” хуулийн 5.6 гэж заалт бий. Энд “стратегийн орд эзэмшигч нь дотоодын Хөрөнгийн биржээр дамжуулж 10-аас доошгүй хувийн хувьцааг ард иргэдэд арилжаална” гэж заасан байгаа. Энэ бол том төсөл. Бас хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэх гэж багагүй цаг хугацааг авч байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, улстөрийн асуудал, уул уурхайг тойрсон манай томчуудын мэдэгдэл зэрэг янз бүрийн нөхцөл байдлаас болж энэхүү санхүүжилтийн асуудал зогсонги байдалтай, шийдэхэд саадтай болж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлчихвэл, ашиглалтад орчихвол бид дээрх хуулийн дагуу Засгийн газраар уламжлаад, УИХ-аас шийдвэр гаргуулах ёстой юм. Үүнийг бид хийнэ. Тэр хэмжээгээр иргэддээ нээлтэйгээр хувьцаа зарна гэсэн үг. Ард түмэн хувьцаа авсанаараа ногдол ашиг гэдгээс гадна хэрэв өөрсдийнхөө чөлөөт мөнгийг банкинд хадгалуулах хүүнээс илүү ашиг олох сонирхол байгаа бол тухайн үйлдвэрийн, аж ахуйн нэгжийн хувьцааны өсөлт бууралтан дээрээс өөрсдөө эрсдэлээ даагаад хувьцаагаа арилжаалдаг. Энэ бол гаднынхны мөнгөө зөв эргэлдүүлэх, ашиг олдог арга зам. Нөгөө талдаа уул, уурхайн компаниуд эдийн засгийн үр ашигтай байвал хувьцаатай иргэддээ ногдол ашиг хуваарилах ийм хэлбэрээр ард иргэд эзэмших юм.

-Цагаан суваргын орд эзэмшлийн лицензийг цуцалчихвал танай компанид ямар үр дагавар үүсэх бэ?

-Одоо тус төслийн санхүүжилтийн талаарх яриа хэлэлцээр бүгд зогссон. Удахгүй гадаадаас манай энэхүү төсөл дээр барилгын ажил хийж байгаа компаниудын удирдлагууд ирнэ. Энэ хүмүүс ирээд хамгийн түрүүнд Монгол Улсад суугаа Элчин сайд дээрээ очиж, Монголд юу болоод байгаа талаар мэдээлэл авах байх. Ингээд бидэнтэй цаашид яах вэ гэдэг асуудлаа ярина. Гэрээгээ цуцлах юм уу, яах юм мэдэхгүй. Яг үнэндээ гэж хэлэхэд бид тэр хүмүүст юу гэж хариулахаа сайн хэлж мэдэхгүй л сууна. Одоо бол бид төр, засгийн шийдвэрийг л хүлээж байна. Хэрэв төр лицензээ цуцална гэвэл энэхүү төсөл дээр хамтран ажиллаж, туслан гүйцэтгэж байгаа үндэсний 200 гаруй компани, мөн санхүүжилт олгосон, техник, технологио нийлүүлсэн гадаадын 70 гаруй компани, энэ төсөлд гар бие оролцож, ажил амьдралаа авч яваа хүмүүс бүгд хохирно. Энэ бол маш том маргаан болж хувирна. Мэдээж хэрэг лиценз, тусгай зөвшөөрөл байсан болохоор л эдгээргэрээ байгуулж, зээл, санхүүжилтүүд орж ирсэн байгаа шүү дээ. Лицензгүй, тусгай зөвшөөрөлгүй бол хэн итгэж хамтран ажиллах билээ дээ. Иймээс тусгай зөвшөөрөл бүтээн байгуулалт хоёрыг салгаж авч үзэж болохгүй. МАК группийн бүх асуудал хуулийн хүрээнд байгаа. Засгийн газартай бид 2015 онд 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан. Засгийн газрын хүлээсэн үүрэг гэж бий. Манай компанийн хүлээсэн үүрэг гэж байгаа. Ингээд хамаагүй цуцална гэвэл нэг том төсөл, бүтээн байгуулалт, олон мянган хүний ажлын байр, хөрөнгө оруулалт, улсын төсөвт төлөх татварын хувь хэмжээ бүгд хэдэн жилээр дахиад хойшилно л гэсэн үг шүү дээ.

Бидний хувьд “Үндэсний компани” гэдэг утгаараа Монгол хүн Монгол Улсдаа баялаг бүтээж, үйлдвэрлэж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг л зорьсон. Бас үндэсний бахархлыг бий болгох гэсэн зорилгоор энэхүү төслийг эхлүүлсэн. Гадныханд ч “Монголчууд чинь юм хийдэг юм байна шүү” гэдгийг харуулахыг л хичээсэн. Ингээд цуцлагдлаа

шүү” гэдгийг харуулахыг л хичээсэн. Ингээд цуцлагдлаа гэхэд энэ бүх зүйл талаар болох байх. Би 18 жил энэхүү төсөл дээр ажиллаж байна. Энэ хугацаа хүний насаар бол бас чиг багагүй цаг хугацаа, оюуны өмч, хөрөнгө мөнгө ч их шаардагдсан. Хэрэв уг төслийг зогсоох, “МАК” компанид өгсөн лицензийг цуцлах ямар нэгэн үндэслэл алга байна гэж үзвэл энэхүү шийдвэрээ төр, засаг даруйхан гаргаж өгвөл бид ажлаа үргэлжлүүлмээр байна. Урин дулаан цаг ирж байна. Аль болох бид эрчимтэй явуулах болно. Бид чадна.

-Улс төрийн тогтворгүй байдлаас болоод гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчид зугтаж, олон компаниудтай хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, бизнесийн итгэлцэл гэдэг зүйл нуран унадаг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Итгэлцэл гэдэг бол бизнесийн алтан зарчим шүү дээ. Энэ итгэлийг алдах юм бол бидэнтэй хэн хэзээ ч дахин харьцахгүй. Тиймээс бид гадныхны итгэлцлийг алдах юм бол Монгол Улс руу хөрөнгө оруулалт таг зогсоно. Нөгөөтэйгүүр манайх шиг үндэсний том компаниудыг харж байдаг, биднийг яах нь вэ гэдгийг ажиглаж байгаа бизнесийнхэн бий. Ийм байдлаар төсөл зогслоо гэхэд нөгөө ажилгүйдлийн тоо нэмэгдэнэ, төсөлд хүлээгдэж байгаа орлого байхгүй болно, валютын орлого алга болно гэх мэтээр эдийн засаг, нийгмийн салбарт томоохон сөрөг нөлөө учруулах юм. Тиймээс төр, засгийн хувьд энэ асуудлаар ямар нэгэн буруу шийдвэр гаргачихгүй болов уу гэсэн хувь хүний итгэл найдвар байна.

-Танай групп улсдаа татвар төлөлтөөрөө Эрдэнэт, Оюутолгойн араас ордог ийм том үндэсний компани. Энэхүү том компанийг удирдаж явдаг хүний хувьд энэ улс орныхоо хөгжлийг хэрхэн хардаг вэ?

-Үнэхээр Монгол Улсаа хөгжүүлье, ард түмнээ ажлын байртай, цалин орлоготой гэдэс цатгалан, мөр бүтэн байлгая гэж байвал бизнесийнхнээрээ битгий оролд л гэж хэлмээр байна. Манай төр, засаг аль болох өөрсдөө бизнесийнхэнтэйгээ зэрэгцээд бизнес хийх гээд байдаг асуудал нь улс орны хөгжилд чөдөр тушаа болж байна. Тиймээс бизнесийг чөлөөтэй болгох, хүнд аль болох хийж бүтээх урам зоригийг төр, засаг нь нээж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа юм.

Миний хувьд Монгол Улсынхаа хөгжлийн асуудлыг үргэлж бодож, түүний төлөө зүтгэж ирсэн.Монгол Улс хөгжихийн тулд нэн тэргүүнд гурван салбарыг гаднаас хараат бус байдлаар хөгжүүлэх шаардлагатай гэж би үздэг. Нэгдүгээрт, эрчим хүчний салбар. Өнөөдөр бид Оросоос эрчим хүчээ авдаг. Оюутолгой гэхэд урдаас авч байна. Монгол Улс нийт нүүрснийхээ нөөцөөр дэлхийд эхний 10 дугаар байрт жагсдаг гэж байгаа. Тийм учраас эрчим хүчнийхээ асуудлыг найдвартай хангаад, болбол гадагшаа экспортлох асуудал байна. Нөгөөтэйгүүр нийгмийн гамшиг болсон агаарын бохирдлыг бууруулах олон арга зам байдаг. Түүний нэг нь уурын зуухыг цахилгаан халаагуураар солих арга. Ер нь бизнесийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд хотын удирдлагатай хамтраад шийдвэрлэх боломж бий. Гагцхүү улс төрчдийг л үүнээс хол байлгах хэрэгтэй. Үүний тулд төр, засаг энэ асуудлыг нэн тэргүүний төрийн бодлого болгож харах хэрэгтэй. Энэ нь Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд их чухал асуудал юм.

Хоёрдугаарт, барилгын материалын үйлдвэрүүдийг монголчууд өөрсдөө барьж барилгын материалаар дотоод зах зээлээ хангах асуудал байдаг. Үүнд манай компани Европын стандартаар баригдсан, нэг саяын хүчин чадалтай цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Амжилттай явж байна. Иргэд олон түмэн манай цементийн чанарт эргэлзэхээ больсон, ам сайтай байдаг. Хамгийн гол нь чанар нь тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг үнэлгээг ард түмнээсээ авлаа. Энэ мэт барилгын материалын нэг ч гэсэн бүтээгдэхүүнээр дотоодынхоо зах зээлийг хангачихлаа. Үүнийг МАК компани хийж чадсан. Манайхаас гадна МонЦемент, Хөтөл цементийн үйлдвэрүүд сайн ажиллаж байгаа. Монгол Улс одоо гадагшаа урсдаг цементийн мөнгөө зогсоочихсон. Одоо бид Оросын Сибирь нутаг руу экспортлох гэрээ хэлцлүүдийг хийж байна.

Гуравдугаарт, ган, төмөрлөгийн үйлдвэрийг барих асуудал байгаа. Аливаа улс орон хөгжихөд иргэний ч бай улсынх ч бай бүхий л барилга байгууламжид энэ бүгд хэрэгцээтэй, суурь салбар гэж ярьдаг. Үүнийг нэн тэргүүнд анхаарч хөгжүүлэх хэрэгтэй байна. Юуны өмнө энэ төрлүүдээр гадагшаа урсдаг мөнгөний урсгалаа зогсоож авах шаардлагатай. Цаашлаад уул, уурхайн салбараа түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Мөн үүн дээр дөрөөлөөд бидний дуусашгүй баялаг болсон мал байна. Малаа эрүүлжүүлэх,малынхаа түүхий эд, малын гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг барууны технологиор боловсруулж,хоёр том хөршийн зах зээлд органик хүнсний бүтээгдэхүүн экспортлох маш том боломж байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улс онгон байгаль бүхий өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй, нүүдлийн уламжлалт соёл иргэншилтэй. Онгон тагшин, үзэсгэлэнтэй байгалийн тогтоц бүхий газар ус ихтэй баялаг орон. Үүний тулд иргэний нисэхийн салбарыг төр, хувийн гэж ялгаварлахгүйгээр төрийн бодлого болгон дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй. Нэг жуулчин ирэхдээ Монголд хамгийн багаар бодоход 1500 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Ингээд бодоход нэг сая жуулчин нэг зуны улиралд 1.5 тэрбум ам.доллар оруулна гэсэн үг. Энэ нь валютын ханшийн өсөлтийг бууруулахад тодорхой дэмжлэг болно. Тиймээс энэхүү уламжлал, газар нутгийн онцлогтоо тулгуурласан аялал, жуулчлалын бодлого явуулах ёстой. Монгол Улс хөгжих дэндүү олон боломж байгаа. Харамсалтай нь юм бүхнийг улстөржүүлэх, хэрүүлийн бузар болгочихдог ухамсраасаа салахгүй байгаагаас л бид хөгжихгүй байна.“Монголын Алт” (МАК) группийг үндэслэгч, Бодлогын зөвлөлийн дарга Бямбаагийн Нямтайширын “MNC” телевзийн “Мөнхтөрийн цаг”-т оролцож, цаг үеийн асуудлаарх ярьсан ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улс онгон байгаль бүхий өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй, нүүдлийн уламжлалт соёл иргэншилтэй. Онгон тагшин, үзэсгэлэнтэй байгалийн тогтоц бүхий газар ус ихтэй баялаг орон. Үүний тулд иргэний нисэхийн салбарыг төр, хувийн гэж ялгаварлахгүйгээр төрийн бодлого болгон дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй. Нэг жуулчин ирэхдээ Монголд хамгийн багаар бодоход 1500 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Ингээд бодоход нэг сая жуулчин нэг зуны улиралд 1.5 тэрбум ам.доллар оруулна гэсэн үг. Энэ нь валютын ханшийн өсөлтийг бууруулахад тодорхой дэмжлэг болно. Тиймээс энэхүү уламжлал, газар нутгийн онцлогтоо тулгуурласан аялал, жуулчлалын бодлого явуулах ёстой. Монгол Улс хөгжих дэндүү олон боломж байгаа. Харамсалтай нь юм бүхнийг улстөржүүлэх, хэрүүлийн бузар болгочихдог ухамсраасаа салахгүй байгаагаас л бид хөгжихгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сард багтаан Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны гуравдугаар сарын 30-ны өдөр нийслэлийн захирагчийн албаны өргөтгөсөн хурлыг хуралдуулж 2019 онд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж холбогдох албаны хүмүүст хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.

  • – Нийслэл хотын ногоон байгууламжийг услах, гудамж талбайн тоосжилт буруулах ус цацруулагч тусгай тоноглол бүхий автомашин 10 ширхэг нэмж худалдаж авах
  • – Гудамж талбайн зам дагуух хог сорох зориулалттай бага оврын автомашин 20 ширхэгийг нэмж худалдаж авах
  • – Бүх дүүргүүдэд (Багануур, Багахангай, Налайх дүргүүдэд мөн) стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулах

Тэрээр хийгдэж буй бүх бүтээн байгуулалтын ажлыг хуульд нийцүүлэн нэгдсэн стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийгдэж байхыг хатуу анхаарууллаа.

Мөн нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг нэмэгдүүлэх зорилгоор Хотын захирагчийн санаачлагаар бүх есөн дүүрэгт стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай байгуулах, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт унадаг дугуйн зам шинээр байгуулах, хотын түүхэн дурсгалт газрууд болох Чойжин ламын сүм музей орчмын талбайг тохижуулах, Сайн ноён Намнансүрэнгийн хөшөө орчмыг газруудыг тохижуулж, цэцэрлэгжүүлэх, зам талбайг сайжруулах зэрэг ажлыг санаачилан эдгээр ажлуудыг яаралтай зохион байгуулж хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулж буй “Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Энэхүү сургалтын гол зорилго нь Монгол Улсын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд гэнэтийн ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, албан хаагчдыг сургаж дадлагажуулах сургагч багшийг бэлтгэх юм.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “ Гэнэтийн ослын үеийн удирдлагын тогтолцоог Монгол Улсын гамшгийн удирдлагын тогтолцоонд нэвтрүүлэхэд цаг хугацаа орно гэдгийг бид мэдэж байгаа. Үр ашигтай байхын тулд Монгол орны онцлог, хэрэгцээ, нөөц бололцоонд тохируулан Гэнэтийн ослын үеийн удирдлагын тогтолцоог бий болгохоор бид хамтран ажиллах ёстой. Үүнд өнөөдөр энд цугласан та бүхний оролцоо нэн чухал үүрэгтэй юм” хэмээн онцоллоо.

Энэ удаагийн сургалтанд АНУ-ын Ойн албанаас сургалтын багийн ахлагч Крис Нобель, сургагч багш Майкл Копит це, Тим Мөрфи нарын сургагч багш нар оролцож байгаа бол Монголын талаас Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Гамшгаас хамгаалах улсын албад, мөн Дорнод, Өмнөговь, Ховд, Орхон аймгуудаас бүсийн төвийн төлөөлөл нийт 41 алба хаагч оролцож байна. Сургалт дөрөвдүгээр сарын 01-нээс 05-ны хооронд үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Oросын хамтарсан үзэсгэлэнг нээв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтын хүрээнд 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй Монгол, Оросын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов. Нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын бүс нутаг, тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг”-ийг онцолж, цаашид хоёр талын бизнес чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол зохион байгуулахын чухлыг тэмдэглэв. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 22 аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөгчид оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний дээжийг Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын иргэдэд сурталчилан танилцуулж байна. Түүнчлэн, өнөөдөр төлөөлөгчид Монгол Улсын Оросын Холбооны Улс дахь Соёлын элч Х.Дамдинсүрэнгийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Буриад Улсын Үндэсний уран зургийн музейд нээлтээ хийсэн зураач Ж.Ойланы “Хөх тэнгэрийн орон” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхноос гадна Бүгд Найрамдах Буриад Улсын Аж үйлдвэрийн парк, “Ориентал Вей” хувьцаат нийгэмлэг, “Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр” хувьцаат нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцав.