Categories
мэдээ эдийн-засаг

Гуравдугаар сард 99 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт орууллаа

Санхүүгийн зохицуулах хороо 2016 оноос банк бус санхүүгийн зах зээлд чадавхжуулах бодлого хэрэгжүүлж байна. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах энэхүү бодлогын гурав дахь үе шат эхлээд явж байна.

Дээрх бодлогын шийдвэрийн дагуу энэ оны эхний улиралд ББСБ-ууд дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэхээр заасан бөгөөд Хороо ББСБ-уудын дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтийг хянан үзсэний үндсэн дээр холбогдох бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулж байна. Дараагийн үе шатанд буюу 2020 оны хоёрдугаар сар гэхэд ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.9 тэрбум төгрөгт хүргэх юм.

Өнгөрөгч гуравдугаар сард нийт 99 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт оруулсны 96 нь хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлсэн бол хоёр нь нэмж салбар байгуулсан, нэг нь оноосон нэрээ өөрчилсөн байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар бүртгэлд нь өөрчлөлт оруулсан ББСБ-уудын жагсаалтыг доор хүснэгтээр үзүүллээ.

АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭР

ОГНОО

ТУШААЛ №

ТУШААЛЫН УТГА

1

Баян алдар

2019.03.12

№129

Салбар байгуулах

2

Праймфин инвест

2019.03.12

№130

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

3

Чойжинброс

2019.03.12

№131

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

4

Гарьдкапитал

2019.03.12

№132

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

5

Уянга Жи Эс Эс

2019.03.12

№133

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

6

Хаанмонгол инвест

2019.03.12

№134

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

7

Максимускапитал

2019.03.12

№135

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

8

Эс Ай Си Эй финанс

2019.03.12

№136

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

9

Баруун-Урт хөгжил

2019.03.12

№137

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах

10

Туулын сондор

2019.03.12

№138

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

11

Молор-Орд

2019.03.12

№139

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

12

РУС финанс

2019.03.12

№140

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

13

Гандирскапитал

2019.03.12

№141

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

14

Централ капитал

2019.03.12

№142

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

15

Мөнхөд ундрах финанс

2019.03.12

№143

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

16

Пэлдэндабу

2019.03.12

№144

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

17

Тэнүүн капитал групп

2019.03.12

№145

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

18

Хатан суудал инвест

2019.03.12

№146

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

19

Даниста трейд

2019.03.12

№147

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

20

Гэрэлфинанс

2019.03.12

№148

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

21

Хөгжлийн хөтөч инвест

2019.03.12

№149

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

22

Виндблү

2019.03.12

№150

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

23

Экодевелопмент монголиа

2019.03.12

№151

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

24

Номгонбуурал

2019.03.12

№152

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

25

Цэгцхөрөнгө

2019.03.12

№153

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

26

Саранфинанс

2019.03.12

№154

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

27

Сити финанс

2019.03.12

№155

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

28

Синержи финанс

2019.03.12

№156

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

29

Рилайнс

2019.03.12

№157

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

30

Маргад капитал

2019.03.12

№158

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

31

Бат ундран мандах

2019.03.12

№159

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

32

Про кредит

2019.03.12

№160

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

33

Каннофинансиал сервис

2019.03.12

№161

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

34

Илланай

2019.03.12

№162

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

35

Нимон Эй Би

2019.03.12

№163

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

36

Уянга-Эрдэнэ

2019.03.12

№164

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

37

Ахандүүсийн итгэл

2019.03.12

№165

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

38

Констракшн коммершл инвестмент

2019.03.12

№166

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

39

Наран кредит

2019.03.12

№167

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

40

Монголианмортгэйж фанд

2019.03.12

№168

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

41

Рояалфинанс

2019.03.12

№169

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

42

Траст финанс

2019.03.12

№170

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

43

Үнэнч итгэл

2019.03.12

№171

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

44

Би энд Жи финанс

2019.03.12

№172

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

45

Голденнью финанс

2019.03.12

№173

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

46

Ситипартнерс

2019.03.12

№174

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

47

ВЭМА

2019.03.12

№175

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

48

Өлзийкапитал

2019.03.12

№176

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

49

Монголпасифик

2019.03.20

№185

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

50

Домог инвест

2019.03.20

№186

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

51

Итгэлт инвест

2019.03.20

№187

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

52

Таванбат кредит

2019.03.20

№188

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

53

Гурвантитэм

2019.03.20

№189

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

54

Эрхт прогресс

2019.03.20

№190

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

55

Сэдхаан

2019.03.20

№191

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

56

Жуниор натур инвестмент

2019.03.20

№192

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

57

Алтан хот

2019.03.20

№193

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

58

Бэйсткредит

2019.03.20

№194

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

59

Юнайтед капитал инвест

2019.03.20

№195

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

60

Удам финаншил

2019.03.20

№196

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

61

Эй Ди Юу финанс

2019.03.20

№197

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

62

НИМИ

2019.03.20

№198

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

63

Авуурьд

2019.03.20

№199

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

64

Рояал фанд

2019.03.20

№200

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

65

Дэвжих нэхий

2019.03.20

№201

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

66

МТС финанс

2019.03.20

№202

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

67

Ди Эй Эм Өү Эй

2019.03.20

№203

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

68

Алтан гэрэгэ финанс

2019.03.20

№204

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

69

Эм Эс Эм Эс капитал

2019.03.20

№205

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

70

Девелопинг энтерпренюриал монголиа

2019.03.20

№206

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

71

Андууд финанс

2019.03.20

№207

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

72

Эксим капитал

2019.03.20

№208

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

73

Манго капитал

2019.03.20

№209

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

74

Юу Эс Эй Эм Өү инвест

2019.03.20

№210

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

75

Мэргэнфинанс

2019.03.20

№211

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

76

Файнанс стор

2019.03.20

№212

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

77

Баян мөрөн увс

2019.03.20

№213

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

78

Бүрэнфинанс

2019.03.20

№214

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

79

Хоёрням

2019.03.20

№215

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

80

Номтхас

2019.03.26

№225

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

81

Онч-Энх

2019.03.26

№226

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

82

Чонофинанс

2019.03.26

№227

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

83

Кредитех СТМ

2019.03.26

№228

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

84

Флоуришкапитал

2019.03.26

№229

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

85

Эбо-Инвест

2019.03.26

№230

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

86

Трасткапитал

2019.03.26

№231

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

87

Мөнгөн цохио

2019.03.26

№232

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

88

Химурга

2019.03.26

№233

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

89

Даймондфайнанс

2019.03.26

№234

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

90

Рапид капитал

2019.03.28

№235

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

91

Рапид капитал

2019.03.28

№236

Оноосон нэр өөрчлөх

92

Шийдэл финанс

2019.03.29

№237

Салбар байгуулах

93

Эхлэл капитал

2019.03.29

№238

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

94

Мүүнривар

2019.03.29

№239

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах

95

Нэмэх төгрөг

2019.03.29

№240

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

96

Бериллфинанс

2019.03.29

№241

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

97

Мөнгөний мод финанс

2019.03.29

№242

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

98

ТА глобал капитал

2019.03.29

№243

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

99

Очирфинанс

2019.03.29

№244

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Элчин сайд Майкл Клечески шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээг авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, Монгол оронд тавтай морилон саатахыг хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс АНУ-ыг өөрийн гуравдагч итгэлт хөршөө гэж үздэг бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэхэд эхнээс нь ямагт дэмжин тусалж ирсэнд нь талархаж байдгаа илэрхийлэв.

Түүнчлэн 2018 он хоёр улсын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг дурдаад, хоёр талын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн, Мянганы сорилтын сангийн хоёр дахь Компакт гэрээний хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Майкл Клечески Монгол, Америкийн харилцааг Вашингтонд өндрөөр үнэлж, ач холбогдол өгч байдгийг дурдаад, энэхүү харилцаагаа улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх зорилтуудыг байнга дэмжиж ажиллахад бэлэн байна гэлээ. Тэрбээр УИХ-аар саяхан баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар сонирхсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай иргэд шүүх засаглалаа нэлээд шүүмжилж байгаа. Тэнд хүний эрхийг зөрчих, шударга, ёс зүйтэй ажиллах зарчмаа хөсөрдүүлэх, иргэдэд биш албан тушаалтанд үйлчлэх явдал байгаа нь баримтаар нотлогдож байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг тогтоох нь бидний үндсэн зорилт юм. Ард түмний маань хүсэл эрмэлзэл ч ийм байгаа. Тиймээс шүүх, хуулийн байгууллагын зарим албан тушаалтнуудын Монгол Улсын хууль, бидний нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох ёстой. Авлигад идэгдэж, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг алдагдуулж байгаа шүүх, АТГ, прокурор зэрэг байгууллагын зарим албан тушаалтны үйл ажиллагаа Монголын залуу ардчилалд ноцтой заналхийлэл учруулж байна. Бие биедээ хуулийн хяналт тавьж байх ёстой хуулийн байгууллагууд өөрсдийгөө хамгаалагч, хууль бус үйлдлээ хаацайлагч болж хувирсан. Энэ буруу тогтолцоог өөрчлөх ажлыг бид хийж байгаа юм. Цаашид бие даасан, хараат бус, нээлттэй, шударга шүүх засаглалтай болохыг зорьж байна. Бидний хуульд хийсэн өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчөөгүй, шшүхийн байгууллагын хараат бус байдалд нөлөөлөх эрх хэнд ч байхгүй” гээд Шүүх засаглалын тогтолцоо, хууль тогтоомж, томилгооны талаар тайлбарлав.

Уулзалтын үеэр Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх, төрийн албанд шинэтгэл хийх, шинээр мөрдөгдөж эхэлж байгаа Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх асуудлыг хөндөж ярилцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ чиглэлд АНУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлэв. Мөн Зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэхэд Азийн сан зэрэг байгууллага дэмжлэг үзүүлж байгааг дурдаад, 2017 онд явуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх Зөвлөлдөх санал асуулга амжилттай болсныг тэмдэглэлээ.

Тэрбээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төсөл төрийн албаны шинэтгэлийн үйл ажиллагаанд чухал үр нөлөөтэй байгааг онцолсон юм. Түүнчлэн төрийн албаны тогтвортой байдлыг хангах, улс төрийн нөлөөнөөс ангид, мэдлэг чадварт суурилсан, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлж, хууль баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулав.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Удахгүй эхлэх ээлжит чуулганаар энэ асуудлыг ярихаар төлөвлөж байна. Өөрчлөх ёстой гэдэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн дийлэнх олонхийн санал нэгдэж байгаа. Гэхдээ чухам юуг, яаж өөрчлөх асуудалд маш нухацтай хандах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг бараг 20 шахам жил ярьсан. Одоо цаг нь болсон” гээд, Засгийн газар тогтворгүй, засаглалын институцүүдийн харилцан хяналт тэнцэл зохистой биш байгааг өөрчлөх ёстой гэж үзэж байгаагаа тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын ноос ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх хуулийг дэмжиж ажиллахыг Элчин сайдаас хүссэн бөгөөд Элчин сайд Майкл Клечески “Конгресс, Сенат ямар шийдвэр гаргахыг одоогоор тааж мэдэхгүй ч Элчин сайдын хувиар Монгол Улстай тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх аливаа санаачилгыг дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн шүүх засаглалаа шинэчлэх Та бүхний эрмэлзлийг дэмжиж, АНУ-ын мэдлэг туршлагаас хуваалцах, шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудыг сургах, давтан сургахад бэлэн байна гэв. Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгресс болон Сенат хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж, туршлага солилцох, парламент дахь бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх нь чухал гэдэгт санал нэг байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Майкл Клечески нар илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Дэвид Спрулийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Дэвид Уиллиам Спрулийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Элчин сайд Дэвид Спрултэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ээс “Иж бүрэн түншлэл”-д хүргэх зорилттой байна. Монгол Улсад ардчилал, сайн засаглал, хүний эрх, иргэний нийгмийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэгт Та бүхэнд талархаж байдаг” гэж тэмдэглэсэн юм.

Ноён Элчин сайд Дэвид Спрул Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргэв.

Тэрбээр, Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэлийн жилүүдэд танай улсад хөл тавьсан анхны хөрөнгө оруулагчдын нэг нь канадчууд юм. Хөрөнгө оруулалт, түүний дотор уул уурхайн салбарын хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гээд УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийн талаар тодруулав. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах, бэрхшээлийг хөнгөвчлөх, ойлголцон зөвшилцөх талаар парламентын тэргүүний хувьд анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргаад УИХ-д өргөн барьсан. Гэхдээ хараахан УИХ-аар хэлэлцэгдээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг парламентаас ямагт дэмжиж ажиллах болно гэв.

Уулзалтын хүрээнд талууд УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганаас батлан гаргасан хууль тогтоомжуудын талаар болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцов. “Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглал хоорондын хяналт-тэнцвэрийн зарчмыг сонгодог жишгээр нь хөгжүүлэх, авлигаас ангид нийгмийг цогцлоохын төлөө УИХ тууштай ажиллаж байна. Ардчилсан нийгэмд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагаа хүний төлөө, тэдний эрх, эрх чөлөөг ханган хамгаалахад чиглэх ёстой. Бид тогтолцооны шинэчлэлийн төлөө ажиллаж, эхний алхмуудаа хийсэн. Багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг хамгаалж, хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байх, хууль ёсоо дээдэлдэг, хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээдэг байх эрх зүйт төрийн мөн чанарыг бүрдүүлэх зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна” гээд тус улсын сайн туршлагаас судалж, суралцах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Ноён Элчин сайд Дэвид Спрул авлигатай тэмцэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах талаар Монгол Улсын төр, засгаас тавьж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр тогтолцооны шинэчлэлийг амжилттай хийхэд төрийн албыг чадавхжуулах, тогтвортой байлгах, салбар бүрийн экспертүүдтэй нягт хамтран ажиллах, засаглал хоорондын уялдаа, бие даасан байдлыг хангахын чухлыг онцлов.

Categories
мэдээ спорт

МҮБХ-ноос энэ сард долоон барилдаан зохион байгуулна

Image result for үндэсний бөхийн шинэ эрэмбэ

Монголын Үндэсний бөхийн холбооноос хаялцах барьцыг сонгуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Хаялцах барьцыг дөрөв, тавдугаар сарын барилдаанд турших юм байна. Хэрэв барилдаан удааширвал давхар шуудагны барьцнаас барилдуулах аж. Энэ барьцаас хаялцаагүй тохиолдолд хэнийх нь талаар барилдахыг шодон, давхар шуудагны барьц олгох бөгөөд учраа бөх нь ямар нэгэн барьц авахгүй. МҮБХ-ноос энэ сард долоон барилдаан зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга Япон Улсын Элчин сайдтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хот тус улсын Токио, Саппоро, Мияконожо хотуудтай харилцаа хамтын ажиллагаатай юм.

Улаанбаатар хот Япон Улсын Саппоро, Мияконожо хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг тогтоон ажиллаж байна. Хэдийгээр Токио хоттой албан ёсоор харилцаа тогтоогоогүй хэдий ч харилцаа хамтын ажиллагаагаа цаашид идэвхжүүлж хамтран ажиллах болно гэдгээ нийслэлийн Засаг дарга уламжиллаа.

Улаанбаатар хот 1998 онд Дэлхийн Өвлийн хотуудын дарга нарын холбоонд элссэнээр Саппоро хоттой харилцааг тогтоосон бөгөөд аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өрнүүлж байна.

Харин Мияконожо хоттой 1999 онд Найрамдалт харилцааг албан ёсоор тогтоосон. Хоёр хот хооронд сурагч солилцооны хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хотын ахмад иргэд, ерөнхий боловсролын сурагчид тус тус Улаанбаатар хотод айлчилж байсан юм.

Монгол залуучуудын оюуны бүтээмж өндөр, энэ төрлийн салбарт амжилт гаргах магадлал их учраас оюуны спорт, дэвшилтэт технологи, мэдээлэл технологийн салбарт ажиллах, чадавх дээшлэх өргөн боломж байна гэж Япон Улсаас Монгол Улсад суух элчин сайд хэллээ

Categories
мэдээ нийгэм

Нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулав

Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт зохион байгууллаа. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгах, зарим бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох, мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр материалын төрлийг тогтоох зэрэг ажлууд хийгдэж байна.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон төлбөр төлсөн иргэд Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барьж агнахаар заасан байдаг. Тус зөвшөөрлийг аваагүй худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу агнасан, барьсантай адилтган үзэж Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн төлүүлж Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх хуулийн зохицуулалт мөрдөгддөг. Байгалийн ургамлын тухай хуульд ч дээрх төрлийн зохицуулалт бий. Албан ёсны зөвшөөрөлгүйгээр зэрлэг амьтдын эд эрхтэн болон нэн ховор ургамлыг хөдөө орон нутгаас тээвэрлэн ирж, борлуулах явдал байсаар байгаа тул Нийслэлийн Байгаль орчны газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран зэрлэг амьтны гаралтай түүхий эд буюу арьс, шир, эд эрхтэн болон ховор ургамлын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжид заасны дагуу анхааруулга, зөвлөмжийг 2018 оноос эхлэн гадаадын жуулчид олноор үйлчлүүлдэг худалдааны төв, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд удаа дараа өгч байгаа боловч уг зөрчил арилахгүй байна.

Хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд нэмэгдсээр байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) 1970-2012 оны хоорондох судалгаанаас үзэхэд унаган байгалийн доройтол 2012 оны байдлаар 58% байгаа бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр бодит алхам, тууштай бодлого баримталж ажиллахгүй бол 2020 он гэхэд 67%-д хүрэх эрсдэлтэй. Хүрээлэн буй орчны доройтлын олон шалтгааны нэг нь зэрлэг амьтан, ургамлын хууль бус агнуур, худалдаа, хэт ашиглалт байдаг тул нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авч эрэлт үүсгэхгүй байх, худалдан борлуулах, хил дамжуулан худалдах гэж буй тохиолдолд Мөрдөн байцаах албаны 9717-7000, Нийслэлийн Байгаль орчны газрын 318003 утсанд мэдээлж байхыг иргэддээ уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа. Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин барих, барилгын дулаалгын материалын хувьд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологийг нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид уламжлав. “Эрчим хүчний хэмнэлттэй технологи ашигласан барилга, орон сууц барих нь өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Улаанбаатар хотын хувьд гэрийн дулаалгыг сайжруулах ингэснээр дулааны алдагдлыг бууруулах, дулааны алдагдалгүй байшин барилга барих, эрчим хүч хэмнэсэн шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй бүх талаар хамтарч, дэмжин ажиллана” гэдгээ Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэлбичгийн шалгалтад 2729 төгсөгч босго оноондоо хүрээгүй байна

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ. Тэдний хувьд дахин Монгол хэл, бичгийн шалгалт өгөх шаардлагагүй юм. Энэ сарын 23-нд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан уг шалгалтын тухай Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Монгол хэл, бичгийн шалгалтад энэ жил 18.500 шалгуулагч бүртгүүлсэн. Гэхдээ хүндэтгэх шалтгаантай шалгалтаа өгөөгүй элсэгчид бий. Энэ удаагийн шалгалтад босго оноо тогтоосноороо илүү давуу байлаа. Өмнөх жилүүдэд шалгалтыг босго оноогүй зохион байгуулж ирсэн. Тиймээс элсэгчид шалгалтын материалаа хоосон өгөх тохиолдол гардаг. Энэ удаагийн шалгалтаар ийм асуудал үүсээгүй. Шалгалтад сурагчдаас гадна өмнөх оны ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид оролцсон. Хамгийн өндөр настай нь 56 настай элсэгч байлаа. Монгол хэл, бичгийн шалгалтын дүнгээр 84.1 хувь нь босго оноонд тэнцсэнийг харахад эх хэлний мэдлэг сайн гэж харж байна. Шалгалтад тэнцээгүй 16.9 хувь бол тийм ч өндөр үзүүлэлт биш юм. Элсэгчдийн хувьд эх хэлээр найруулан бичих чадвар сайжирсан боловч монгол бичгээр уншиж, бичих түвшин муу байна. Шалгалтын үеэр элсэгчид монгол бичгийн асуултад буруу хариулах, алдаа гаргах нь их байсан” гэлээ.

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Энэ жилийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж буйгаар онцлог. Учир нь энэ сарын 23-нд зохион байгуулсан шалгалтад тэнцээгүй Их дээд сургуульд элсэгчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Хэрэв дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй юм. Гэсэн ч элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх эрх нь нээлттэйг холбогдох албаны хүмүүс хэлж буй. Дашрамд дурдахад, Монгол хэл, бичгийн шалгалтын босго 400 оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгаанаар эхний шалгалтаа өгч амжаагүй шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Дахин шалгалтын бүртгэл энэ сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлж амжаагүй хоцорсон бол нэмж бүртгэх боломжгүй, дахин шалгалт өгөх эрхгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтын тендер зарлагджээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх тендерийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарлаад байгаа аж. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлын тендер ч зарлагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт ‘’Монголын анхны сургалтын эмнэлэг’’ ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийн барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын буцалтгүй тусламж болон ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдсан энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм.

2016 оны гуравдугаар сард эхлүүлсэн эмнэлгийн барилгын ажил дууссан бөгөөд ирэх зургадугаар сараас үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн тус сургалтын эмнэлэгт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмж түүн дотроо 1.5 тесла хүчин чадалтай MRI, CT, ангиограф (бүхий л судасны зураг авдаг) зэрэг Монголд байхгүй оношилгооны аппаратууд дагалдаж байгаа юм.
Дашрамд тус сургалтын эмнэлгийн барилгыг хүлээн авах ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаока, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон албаны бусад хүмүүс, оюутан сурагчид, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцсон байна.