Categories
мэдээ нийгэм

Монголын 10 мянга гаруй цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд 2 цэргийн ажиглагч офицерыг БНАКУ-д НҮБ-ын ажиллагаанд илгээсэн байдаг. Үүнээс хойш өнгөрсөн 17 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10430 гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын нэг батальон, штабын офицер, штабын ахлагч, цэргийн ажиглагч офицер зэрэг албан тушаалуудад нийт 886 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Уушгины хатгалгааны эсрэг вакциныг улсын хэмжээнд хийнэ

Монголд Улс пневмококкийн эсрэг буюу уушгины хатгалгааны эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм.

Нийслэл хотод бүрэн нэвтэрсэн энэ вакциныг одоо улсын хэмжээнд нэвтрүүлэхээр боллоо. Энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн орон нутгийн хүүхдүүдийг товын дагуу 2 сартайд нь эхний тунгаар, дөрвөн сартайд нь 2 дах тунгаар, есөн сартайд нь 3 дах тунгаар буюу нийтдээ 3 удаагийн тунгаар дархлаажуулахаар боллоо. Судалгааны урьдчилсан дүнгээр пневмококкын 13 цэнт вакциныг нэвтрүүлснээр уушгины хатгалгаа 35 хувь, хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 28 хувь, маш хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 27 хувь, хүчилтөрөгчийн дуталт уушгины хатгалгаа 40 хувь хүртэл буурсан байна. Мөн халдварт саагийн эсрэг вакцинаар 5 сартай хүүхдийг дархлаажуулж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Засаг даргын явуулын өрөө”-гөөр 170 иргэнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн ЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор “Засаг даргын явуулын өрөө” -г хороодод зохион байгууллаа.

Засаг даргын явуулын өрөө хороодод ажиллах үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг болон Засаг даргын Тамгын газрын нэгжийн дарга нар, дүүргийн дэргэдэх 24 байгууллагын удирдах албан албан тушаалтан, холбогдох мэргэжилтнүүд ажиллан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилттой ажилласан юм.

Дүүргийн Засаг даргатай 176 иргэн биечлэн уулзаж санал хүсэлтээ тавьж, дүүргийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүнд суртал чирэгдлийг арилгахад анхаарч ажиллахыг уламжиллаа. Мөн бичгээр 129 өргөдөл, хүсэлт ирсэн байна.

Засаг даргын явуулын өрөөний үеэр 1, 4 дүгээр хорооны 2 иргэний хүүхдийн цэцэрлэгийн асуудал, 10 иргэний газрын асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн бол, хөгжлийн бэрхшээлтэй болон бизнес эрхлэгч 2 иргэнийг төсөл хөтөлбөрт хамруулахаар болсон юм. Үүнээс гадна дүүргийн удирдлагуудад хүсэлт гаргасан, хороонд ирж төрийн үйлчилгээ авч чадахгүй, хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай иргэдийн гэрээр очсон юм.

Эдгээр иргэдийн дийлэнх нь “Гэрт хүрэх үйлчилгээ”-нд хамрагддаг иргэд бөгөөд эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг хамтад нь хүргэсэн. Энэ үеэр өдрийн эмчилгээнд 2 иргэнийг хамруулахаар болж, нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээнд 1 иргэнийг хамрууллаа. “Засаг даргын явуулын өрөө”-г дагалдан иргэдэд чиглэж үйлчилгээ үзүүлдэг Газрын алба, ХХҮХ, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг төрийн 16 үйлчилгээ нэг дор төвлөрч ажилласан юм. Дүүргийн ЗДТГ-аас цаашид “Засаг даргын явуулын өрөө”-г улирал тутамд зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон онцгой байдлынханд 5 сая төгрөг хандивлалаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардууллаа.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Дэнзэн хамт олноо төлөөлөн энэхүү сэтгэлийн бэлгийг хүлээн авсан бөгөөд компанийн нийт ажилчдад талархсанаа илэрхийлж, үр дүнтэй зарцуулахаа хэллээ. Аймгийн Онцгой байдлын газар нь Өмнөд бүсийн төв-Онцгой байдлын газар нэршилтэйгээр Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр анги, Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Эрэн хайх аврах, улсын нөөцийн салбар гэсэн салбар нэгжүүдтэй. Эднийх аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй аж ахуйн нэгж, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй уул уурхайн компаниудад мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч, “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль, тогтоомж, дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм байна.

Эх сурвалж: “Эрдэнэс-Тавантолгой” ХК

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд нийслэлийн иргэд бүгд хамрагдана

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм. Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм. Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд зохион байгуулагдана.

Хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуульд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд оролцож, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломж хэр байна вэ гэдгээ тодорхойлох юм.

Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Кофенд мөнгө үрнэ гэдэг нь суултуур луу доллараар шээж байна гэсэн үг

Манай Улаанбаатарт кофе шоп борооны дараахь мөөг шиг олширсон. Энэ нь соёлт хүн төрөлхтний нэгэн хэрэглээ, дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг хэлбэр гэх зэргээр бид өөрсдийгөө хөөргөдөг. Тийм ч байж болно, бас үгүй ч байж болох юм.

Америкийн зохиолч, эдийн засгийн аналитикч Сюзн Орман гэдэг эмэгтэй гарчиг дээрх үгийг хэлсэн байхыг хүн надад уншиж өгөв. Энэ хүн 50 сая ам.долларын хөрөнгөтэй нөлөө бүхий хүн. Тэрбээр тооцоолохдоо нэг аяга кофе 2.5 ам доллар, өдөрт нэг аяга уудаг гэхэд жилд гурван зуун жараад аяга, жилд бараг мянган доллар болдог. Үүнийг дөчин жилээр үржүүлэхэд 40-өөд мянган доллар болно гэсэн байх юм.

Энэ хүний хажууд тавин мянган төгрөгийн хадгаламж ч үгүй бидэнд үнэхээр гангадсан санагдаж байлаа, кофе ууж гайхуулах нь. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж баймаар юм даа. “Уужгүй эмийн дотор уужуухан” гэгчээр өчүүхэн орлоготой бид орлогоо нэмж чадахгүй бол гарлагаа хэмнэж сурах хэрэгтэй байдаг аж. Кофе ууж тансаглах нь төгрөгийг бол зүгээр түймэрдэж хаяж байгаатай адил болох юм байна л даа. Эдийн засгийн бодлого ийм жижиг зүйлээс эхтэй байдаг гэнэ. Харин бидний нэрэлхүү зан хувь хүн дээр ч, улс оронд ч маш их гай болдог. Юм үзсэн хүн шиг байх, том орон шиг амбицлах зэрэг нь цаагуураа маш өндөр төлбөртэй байдаг аж.


Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг Олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна. Түүний зохиолоос дурдвал “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, “Цасан хатан”, “Бяцхан лусын дагина”, “Ямх охин”, “Шүдэнз зардаг бяцхан охин” зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд амтархан уншдаг билээ. Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх явдал юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн номын үзэсгэлэн гаргах, хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх, хүүхдэд ном бэлэглэх зэргээр тэмдэглэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын соёл, урлагийг сурталчлах арга хэмжээ Сингапурт боллоо

Бүгд Найрамдах Сингапур Улсад амьдарч буй Монгол хүүхдүүдэд зориулсан “Mon Heritage” төслийн ээлжит арга хэмжээ 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдав. Хилийн чанадад өсөн торниж буй Монгол хүүхдүүдэд Монгол соёл уламжлал, түүхийг танин мэдүүлэх, угсаа, уламжлалаа дээдлэн хүндлэх хүсэл эрмэлзлэлийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Сингапур Улсын Ли Куан Ю-гийн Төрийн удирдлагын их сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Х.Саруул нар энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас дэмжин оролцов. Төслийн хүрээнд “Mon Hub” өргөө буюу монгол орчныг бүрдүүлсэн өргөөнд Монгол төдийгүй гадаад хүүхдүүд тухлан саатаж, Монгол соёл уламжлал, түүхийг хичээлийн бус хөгжөөнт тоглоомын аргаар танилцуулсан. 2019 оны 1-3 дугаар сард цуврал хэлбэрээр нийтдээ гурван удаа зохион байгуулсан энэхүү арга хэмжээг зохион байгуулах бүрд илүү их хүүхэд багачууд цугларч, хүүхдүүд ч илүү нааштайгаар хүлээн авч, сонирхол нь нэмэгдэж байсан.

Монголын түүх соёл, уламжлалыг таниулан сурталчилах арга хэмжээг Элчин сайдын яамны зүгээс үргэлж дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд сургуулийн 400 гаруй хүүхдүүдэд зориулсан “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-р ийнхүү Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байсан юм. Энэ удаад Сингапур хотноо амьдарч буй монгол хүүхдүүдэд түлхүү чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүдийн талархалыг хүлээсэн юм. Санаачлан зохион байгуулагч нарын онцолсноор, “Нэг удаагийн бус удаан хугацаанд тодорхой давтамжтайгаар үргэлжлэх боломжтой уг санаачлагыг эцэг, эхчүүд дэмжиж, өөрсдөө цаашид зохион байгуулан хэвшүүлэх боломжтой юм”.

Монголын түүх соёл, уламжлалыг таниулан сурталчилах арга хэмжээг Элчин сайдын яамны зүгээс үргэлж дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд сургуулийн 400 гаруй хүүхдүүдэд зориулсан “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-р ийнхүү Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байсан юм. Энэ удаад Сингапур хотноо амьдарч буй монгол хүүхдүүдэд түлхүү чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүдийн талархалыг хүлээсэн юм. Санаачлан зохион байгуулагч нарын онцолсноор, “Нэг удаагийн бус удаан хугацаанд тодорхой давтамжтайгаар үргэлжлэх боломжтой уг санаачлагыг эцэг, эхчүүд дэмжиж, өөрсдөө цаашид зохион байгуулан хэвшүүлэх боломжтой юм”.

Энэхүү арга хэмжээгээр “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улмаар хилийн чанадад дахь Монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг сурталчилан таниулахыг зорьсон. Элчин сайдын яам болон “Номадик комик” байгууллагын дэмжлэгтэйгээр “Бумбардай” нэртэй нүүдлийн өв соёлыг сурталчилсан хүүхдийн цуврал комик номыг хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэглэсэн. Элчин сайдын яам Сингапур хотноо амьдарч буй Монгол иргэд, тэдгээрийн гэр бүлд зориулсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахыг зорин ажилладаг нь гадаадад буй монгол иргэдийнхээ дунд эв нэгдэл, найрсаг харилцааг хөгжүүлэх зорилготой.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр буюу өнөөдөр шугам сүлжээнд засвар хийх хуваарийг УБЦТС ТӨХК-аас гаргасан байна. Иймд дараах газруудад цахилгаан таслах тул хэрэглээгээ зохицуулахыг хүслээ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 8-р хороо Оюутны гудамж, 11-р хорооллын 10, 43, 48Б байрууд, МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэл, Боловсрол хөгжил, Боловсролын их сургуулиуд, 42-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 18-р хороо, Гүнтийн зуслан

11:00-18:00 цагт: 10, 12, 13, 14, 15-р хороо Сургуулийн 4-9, 21-30, 33, 34, 35, 43, 46-р гудамжууд, Хүчит шонхор захын зүүн хэсэг, Жаргалантын 1-9, 40, 45-55, 57-73, Булагийн 1-10, 12, 20, 22, Нуурын 8-10, 22-р гудамжууд, МЦХК салбар АТС6, Энэрэнгүй сэтгэл, Скайтел-Хайлааст, Жимобайл-568, Хүүхдийн төлөө үндэсний төв, Петростар ШТС-19, Янмал, Түвшин ундраа, Мөн чанар, Цом, Гайхмаараа буян арвижих, Мон Агро трейд, Гурван чанар, Ану сервис /72/, Бэлчир, Оч бар, Хан-Уул ХХК-ууд, Энэбиш, Буянбат, ЭГБ ЗБН болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10:30-18:00 цагт: Чингисийн хүрээ, Оюуны ундраа ХХК болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 6-р хороо 10-р хорооллын 12А, Б, 12-4, 12-4Г, 12-5, 13, 15, 40-43, 43А, 44А, Б, 46, 54-57, 57-2, 60, 60-2, 61, 63, 64, 65, 71-1, 79-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00 цагт: 20-р хороо Монголиа девелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, Магнай трейд, Ойн бирж ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

09.00-18.00 цагт: 4-р хороо Задгай, 1-р хороо Уурхайчидын гудамж, Өвөршанд, 7-р хорооны арын хэсэг, Петровис, Содмонгол ШТС-ууд, Цагдаагийн пост

10.00-13.00 цагт: 4-р хороо Нисэхийн гэр хороолол

14.00-17.00 цагт: 7-р хороо Өвөр шандын 15-19-р гудамж

11.00-17.00 цагт: Горхи-Тэрэлжийн БЦГ Минжин хүүхдийн зуслан, Алтай трэйвл, Монгол алт, Лайт саунд, Ч.Мөнхжаргал, Тэлмэн камп, Дүнхэн-Уул, Ламиран дацан, Жавхлант, Мөнх Ариун ундарга, Тахилга, Тэнгэрийн илч, Отгонбаяр, Сан жуулчин, Лхагвасүрэн, Мөнх хөх тэнгэр, Тэрэлж жуулчин, Тэнгэр Алтай трэйвл, УБ-2, Гацуурт, Эрдэнэ сумын ЗДТГ, Жигмэдсанжаа, Талын сондор, тэрэлж 35/0.4 кВ-ын дэд станцуудаас цахилгаан эрчим хүчээр тэжээгддэг хэрэглэгчид

ТӨВ АЙМАГ

09:00-18:00 цагт: Зуунмод сумын Тахилт сувилал, Таван толгой, Говь интернэйшнэл, Дэглий хайрхан, Селевешн арми, БОНН, БҮТИ ХХК-ууд

10:00-13:00 цагт: Зуунмод сумын Таван толгой транс жуулчны бааз болон ойр орчмоор цахилгаан түр хязгаарлана.

Categories
мэдээ нийгэм

“Бесбермак” хоолны газрын үйл ажиллагааг түр зогсоов

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Монхаусын 33 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах “Бесбермак” хоолны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд тус хоолны газар нь стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй барилга байгууламж, тоног төхөөрөмжтэй, хоолны газрын барилга байгууламжийг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу өөрчлөн стандартад нийцүүлэн засварлаагүй, хоол үйлдвэрлэлийн хэсгийг технологийн нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг орон сууцанд байрлуулж, хэрэглэдэг, бохир усны шугамд өөх тос баригч төхөөрөмж суурилаагүй, эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу механик агааржуулалтын тоног төхөөрөмж /винтельютор/-ийг суурилуулаагүйгээс хиншүү утаа гарч оршин суугч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлүүд илэрлээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тус хоолны газрын үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэлх хугацаагаар түр зогсоож, торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.