Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар их хурлын оролцогчдод илгээлт хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын анхдугаар их хурлын оролцогчдод хандан илгээлт хүргүүллээ. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

“Эрхэм генерал, офицер, ахлагч, тэдний төлөөлөл болон “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын анхдугаар их хуралд оролцож байгаа зочид, төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амрыг эрье.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Халх голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралт зэрэг XX зууны Монголын түүхэнд тохиосон сорилт бүхэнд монгол цэрэг баатарлаг өвөг дээдсийнхээ адил ялалтын уухайгаар эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа батлан хамгаалахын зэрэгцээ нийгэм, оюун санааны салбарт дэвшилтэт үзлийг дэлгэрүүлэх, орчин цагийн урлаг соёл, утга зохиол, спорт, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах, барилгажилт бүтээн байгуулалтыг цогцлоох үйлсэд соён гэгээрүүлэгч, бүтээн байгуулагч хүчин нь байсаар ирсэн билээ.

Нийгмийн шилжилтийн жилүүдэд мянга мянган офицер армийн бүтцийн өөрчлөлт, цомхотгол болон амьдралын шаардлагаар дүрэмт хувцсаа тайлж, жирийн иргэний амьдралд шилжсэн. Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудад ажиллаж байсан бэлтгэл офицерууд, тэдний байгуулсан төрөл мэргэжлийн цэргийн холбоод, төрийн бус байгууллагууд нэгдэж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулан Анхдугаар хурлаа зохион байгуулж байгаад баяр хүргэж, хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Иргэний ардчилсан нийгмийн салшгүй бүрэлдэхүүн болсон Төрийн бус байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа нь нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх, иргэдийн санаа бодлыг төр, засгийн бодлого шийдвэрт тусгуулах, төр, иргэдийн харилцааны гүүр болох онцгой үүрэг, ач холбогдолтой юм.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага болон төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагаагаар алба хаагчид, ахмад үеийнхний нийгмийн хамгааллыг сайжруулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эх оронч, үндэсний үзлийг түгээн төлөвшүүлэх, улс орныхоо хөгжил, батлан хамгаалахын салбарын ахиц дэвшлийг тодорхойлоход үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.

Өвөг дээдэс, ахмад үеийнхээ алдар гавьяаг ямагт санаж, тэдний үйл хэргээс суралцаж, хүндэтгэн залгамжилж, ирээдүй хойч болсон хүүхэд залуустаа өвлүүлэн, цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзэлтэй, ёс суртахуунтай, бие бялдар, оюун санаа, сэтгэл зүйн зөв хүмүүжилтэй иргэд болгон төлөвшүүлэх нь өнөө цагийн Та бидний хүлээсэн эрхэм үүрэг мөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлын төлөө тууштай зүтгэж ирсэн Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагуудын ахмад дайчид, албаны нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсаа урагшлуулан хөгжүүлэх их үйл хэрэгт нэгэн санаа зорилго, нэгдмэл үйл ажиллагаагаар хамтран зүтгэхийг уриалан, амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн жавхаа бадартугай” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийг хариуцсан Ерөнхий захирал Эйми Леунг болон АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АХБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын санхүүгийн байгууллагуудаас хамгийн идэвхтэй, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр болон санхүүжилтийн тоо хэмжээгээр тэргүүлдэг талаар дурдаад Монгол Улсын бодит бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлсэн юм.

Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэд бүтэц, тэр дотроо төмөр замын төслүүд, эрчим хүч, барилга хот байгуулалтын зарим төслүүдийн талаар мэдээлэл өгч, АХБ-ны төлөөлөгчидтэй санал солилцлоо.

АХБ-ны Зүүн Азийг хариуцсан Ерөнхий захирал Эйми Леунг төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авсныхаа дараа Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээг бэхжүүлэх асуудалд санаачилга гарган ажиллаж байгаад онцгойлон талархал илэрхийлж, энэ нь Монгол Улсын хөгжилд алсын хараатай бодлого болохыг цохон тэмдэглэлээ.

Мөн хатагтай Эйми Леунг АХБ-ыг төлөөлөн цаашид Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратегийг дэмжиж ажиллахаа бүрэн дүүрэн илэрхийлж, олон төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, ярилцах завшаан олгосон явдалд талархал илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Америкийн харилцааны асуудлаар санал солилцов

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд М.Клеческийд баяр хүргэж, түүний Элчин сайдын ажлын гараа Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өргөжиж буй үед эхэлж байгааг онцлов. Элчин сайд Вашингтоны зүгээс Монгол Улстай харилцах харилцаандаа ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Талууд мөн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, боломжуудын талаар ярилцаж, ирэх сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй ГХЯ, Төрийн департамент хоорондын XIII зөвлөлдөх уулзалт, Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны VI уулзалтын бэлтгэлийн талаар санал солилцов.

Categories
мэдээ спорт

Дайчид баг Үндэсний лигийн аваргаар тодорлоо

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй Үндэсний лигийн тэргүүн хэсэг өндөрлөв.

Тоглолтын эхний үеийн дунд хэсгээс л илүү явсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг 115-107 харьцаатай хожлоо. Ингэснээр Дайчид баг гурван жил дараалан аварга болов. Улмаар финалын “Үнэ цэнэтэй тоглогч” оор ОУХМ Т.Санчир тодорлоо. Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагаан дээр улирлын шилдэг импорт тоглогчийн шагналыг Дайчид багийн AJ West-д гардууллаа. Харин Үндэсний лигийн энэ улирлын дэд аварга Ховд Шонхорууд болж Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хүрэл медаль хүртлээ. Дашрамд хэлэхэд Аваргын цувралын долоо дахь тоглолтын билетийн орлогыг МҮСБХолбооны хамт олон, САЙН НАЙЗ хөгжлийн төвд гардуулж өгсөн юм.

Улирлын билэгдлийн гарааны таван тоглогч:

Шилдэг холбогч: Г.Баттөр |Архангай Алтан Дорнодын Дайчид|

Шилдэг хамгаалагч: Б.Батзолбоо |Сүхбаатар Альнс Тех|

Шилдэг довтлогч: Г.Цэнгүүнбаяр |Ховд Шонхорууд|

Шилдэг довтлогч: Э.Дөлгөөн |Ховд Шонхорууд|

Шилдэг төвийн тоглогч: Д.Дэлгэрням |Өвөрхангай Тэнүүн Өлзий|

Categories
мэдээ нийгэм

Эрх зүйн асуудал хариуцсан туслах дэд сайд Алан Кэссэлтэй уулзав

Элчин сайд Я.Ариунболд 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Канад Улсын ГХЯ-ны Эрх зүйн асуудал хариуцсан туслах дэд сайд Алан Кэссэлтэй уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол-Канадын хооронд байгуулсан гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлах, хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Я.Ариунболд Алан Кэссэлийг тааламжтай үедээ Монгол Улсад зочлохыг урив.

Categories
мэдээ нийгэм

“Гялгар уутгүй хамт олон” “Challenge” –д уриалж байна

Хүн амын дунд өргөн хэрэглэдэг гялгар уутыг хар тугалга хайлуулж химийн бодисоор хийдэг тул гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүнийг хийхэд урвалд орж, бензол, формальдегид зэрэг бодисыг ялгаруулан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн гялгар уут нь ил задгай хаягдахад 100-500 жил хөрсөнд задрахгүй удаан байдаг ба байгаль орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг судлаачид тогтоосон байдаг.
Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 189 дугаар тогтоолоор 2019 оны 3-р сарын 1-нээс эхлэн 0.033 мм ба түүнээс нимгэн гялгар уутыг хэрэглэхийг хориглосон.
Энэхүү үйл ажиллагааг дэмжиж, байгал орчин, хүний эрүүл мэнд сайн сайхны төлөөх ЭКО- хандлагыг өргөжүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон “ГЯЛГАР УУТГҮЙ ХАМТ ОЛОН” уриалгыг дэвшүүлж, нийт иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг хүсч, “CHALLENGE” – хариу дуугарч дэмжих хөдөлгөөнийг эхлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д нэг сая юаны тоног төхөөрөмж хандивлав

БНХАУ-ын Сон Чин Лин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр ЭХЭМҮТ-д нэг сая юаны өртөгтэй эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах үйл ажиллагаанд тасралтгүй байнга ашиглагддаг дуслын автомат шахуурга, зүрх амьсгалын үйл ажиллагааг хянадаг мониторинг зэрэг 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж хандивлах батламжийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрд гардууллаа.



Энэхүү үйл ажиллагаанд БНХАУ-ын Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй, дэд Ерөнхийлөгч Ю Чан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин, БНХАУ-ын Тун Рен эмнэлгийн захирал Вэй Вэнбин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол ардын намын НБГ-ын дарга Б.Баярбаатар, ГХХ-ийн дарга Х.Сайхансанаа, Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ-ийн эмч эмнэлгийн ажилчид оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ БНХАУ-ын Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна.

БНХАУлс болон Монгол улсын Эрүүл мэндийн яамд хооронд 1991-1995; 2004-2008; 2008-2012; 2012-2016 онуудад хамтын ажиллагааны төлөвлөгөөг байгуулан ажиллаж байсан бөгөөд 2017 онд “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, телемедицин, цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн инноваци, технологи; уламжлалт анагаах ухаан, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн яаралтай үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, цусны аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

Мөн эмчилгээний баг харилцан солилцох, хөрөнгө оруулалалт, эмч мэргэжилтний сургалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд гажигтай 0-1 насны нярай болон амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн бага насны нийт 100 хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй мэс засалд хамруулж байна. Хоёрдугаар ээлжийн 19 хүүхэд 2018 оны 11 дүгээр сард Хөх хотын эмнэлгүүдэд эмчлэгдсэн зэрэг олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Ийнхүү Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй БНХАУ-ын Засгийн газар, тэр тундаа Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй танд Монгол улсын Засгийн газар, ард иргэд, тэр тусмаа Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье. Манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Бизнес эрхлэгчдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа

ХХБанкнаас жил бүр харилцагчид болон олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаад “Бизнесийн зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг төв байрандаа зохион байгууллаа.

Тус өдөрлөгт ХХБанкны зээлийн мэргэжилтнүүд болон Зээлийн Батлан Даалтын сангийн мэргэжилтнүүд:

  • Бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга;
  • Зээлийн батлан даалт ба төслийн зээлийн танилцуулга;
  • “Бизнес ба цахим шийдэл” сэдэвт ярилцлага болон бусад олон бизнесийн зээлтэй холбоотой танилцуулга сургалтыг харилцагчдадаа хүргэлээ.

Мөн жижиг дунд бизнес эрхлэгч болон бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж буй харилцагчдад тулгардаг аливаа санхүүгийн бэрхшээл, тэдгээрийн оновчтой шийдлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна, Өдөрлөгт оролцогчид өөрийн сонирхсон асуултаа асууж дэлгэрэнгүй мэдээллийг авч байсан юм.


Categories
мэдээ спорт

“Монголиа опен” олон улсын тэмцээний хуваарь

Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд (IV.06-07) “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Ес дэх удаагийн уламжлалт тэмцээний хуваарьтай танилцана уу.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5 (БААСАН ГАРИГ)

15:30-16:00 – Техникийн зөвлөгөөн

16:00-16:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн сугалаа

17:00-18:00 – Шүүгчдийн зөвлөгөөн

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6 (БЯМБА ГАРИГ)

08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)

10:30-15:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

16:30-17:00 – Нээлтийн ёслолын ажиллагаа

17:00-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7 (НЯМ ГАРИГ)

08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)

10:30-14:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

15:30-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Эх сурвалж: ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Сунгалттай паспортоор АНУ-ыг зорихгүй байхыг ДАХИН анхаарууллаа

АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал гарч байгаа аж. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна.АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх зэрэг анхааруулгыг сайтар мөрдөх юм. Мөн иргэд АНУ-ыг зорихын өмнө http://mongolianembassy.us сайтад анхааруулсан мэдээллийг нягтлан шалгаж байхыг хүсчээ.