Categories
мэдээ нийгэм

​Дайвар ачаа гэмт хэргийн субьект болгох эрсдэлтэй

Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллэв. Хяналтшалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд гааль дээр давтагдаж байгаа аж. Мөн арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлсэн юм. Өнгөрсөн оны байдлаар санаатай болон санаандгүй байдлаар Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2028 зөрчлийг илрүүлсэн байна. Үүний 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байжээ. Иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул онцгой анхаарахыг сануулсан юм.“Гаалийн харилцаанд оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хамгийн түгээмэл үйлдэж буй зөрчил нь татвараас зайлсхийх зөрчил байгаа. Гаалийн байгууллага нэг ч төгрөгийн илүү татвар авах ёсгүй. Мөн нэг ч төгрөгийн татвар дутуу авах ёсгүй. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага 325 хууль бус үйлдлийг илрүүлсэн. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан бас эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн. Ихэвчлэн хувь хүмүүстэй холбоотой гэмт хэргийн үйлдэл гарч байна” гэдгийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч. Тамираа хэлсэн юм.Тиймээс эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа заавал гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нь нягталж үзэхийг анхааруулж байлаа. Хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж завдаж буй бүтээгдэхүүнийихэнхийгдархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, биологийн идэвхт бүтээгдэхүүн байгаа аж.Энэ оны эхний хоёр сарын байдлаар хар тамхитай холбоотой 5 зөрчилтэй үйлдлийг илрүүлсэн байна.

П. Сайнжаргал

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд болсон Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэв.

1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залснаар баярын хурал эхэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын илтгэл тавьснаар баярын хурал албан ёсоор нээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм генерал офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, дэлхийн халуун цэгүүдэд Монгол Улсаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,

Монгол Улсын нийт иргэд ээ!

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Монгол цэргийн өдрѳѳр Та бидэнд туурга тусгаар улсыг өвлүүлсэн өвөг дээдсийнхээ, эх орноо амиа дэвсэн хамгаалсан хатан зоригт цэрэг эрсийнхээ үйл хэргийг дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, эх орноо батлан хамгаалах үйлсийг ѳвлѳн зүтгэж яваа цэргийн албан хаагчиддаа талархах учиртай юм.

Монголын түүх бол Монгол цэргийн түүх. Түүхийн аль ч үед төрийн их үйл хэргийн тулгуур багана, гардан хэрэгжүүлэгч нь Монгол цэрэг байсаар ирсэн юм.

Манай орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаасаа үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бат найдвартай хамгаалж ирсэн дайчин түүхтэй. Орчин цагийн Зэвсэгт хүчний анхны томоохон сорилт нь Халхын голын байлдаан байсан. Энэ онд Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа бѳгѳѳд энэ байлдаанд Монголын зэвсэгт хүчин ЗХУ-ын армитай хамтран оролцсоноор тусгаар улсын статусыг баталгаажуулах урьтал нөхцлийг бүрдүүлэн, эх орноо батлан хамгаалах чадвартай болохоо дэлхий дахинд илтгэн харуулсан билээ.

Тусгаар тогтнолоо сэргээх, хамгаалах, баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх энэ үйл явц нь ээдрээ нугачааг туулан он цагийг элээсээр 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан юм.

Энх цагийн бүтээн байгуулалтад ч Монголын Зэвсэгт хүчин идэвхтэйгээр оролцож, хот сууринг барилгажуулах, атар газар эзэмших, газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд явж ирсэн бахархалтай түүхтэй. Тухайн үедээ барилга инженерийн шинэ технологиудыг судлан нэвтрүүлэгч, чухал хөдөлгөгч хүчин байсан түүхтэй.

Монголын зэвсэгт хүчин 1980-аад оны сүүлчээр Азид дээгүүр орох мотомеханикжсан, хамгийн орчин үеийн зэвсэглэл, техниктэй, бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй томоохон арми болон өргөжсөн.

Дэлхийн улс төрийн нөхцөл өөрчлөгдѳж, хүйтэн дайн төгсгөл болж нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт явагдснаар улс орныг батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах үзэл номлол, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бидэнд бий болсон билээ. Зэвсэгт хүчин цэргийн шинэчлэлийн бодлогыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилж байна.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг санаачлан Монгол Улсын Их хурлаар батлуулж, өнөөдөр эдгээр батлан хамгаалах салбарын багц хуулиудыг амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явц эрчтэй өрнөж байна.

Батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг юм.

“Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг стратегийн баримт бичгүүд нь зорилго, агуулгынхаа хувьд дээрх хуулиудтай харилцан уялдаатай нэгдмэл цогц эрх зүйн үндсийг ханган бүрдүүлж байна.

Монгол цэрэг өнөөдөр ч Монгол Төрийн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг бодитоор хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нөхцлийг бүрдүүлэн дэлхийн халуун цэгүүдэд Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлсээр байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна. Баяр хүргэе.

Манай Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 17 жилийн хугацаанд цэргийн зөвлөх, ажиглагч, холбогч, штабын офицерууд үүргээ амжилттай гүйцэтгэж буй талаар хошууч генерал Р.Сүхбат илтгэлдээ тодорхой дурдсан.

Дэлхийн улс орнуудын аюулгүй байдлын талаарх уламжлалт ойлголт, учирч буй аюул занал, түүний шинж чанар зэрэг нь ихээхэн өөрчлөгдөж байна. Сүүлийн үед бүс нутгийн хэмжээнд ѳрнѳж буй байлдааны ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөний өрнөл, шинж чанараас үүдэн улс орнуудын батлан хамгаалах асуудалтай холбоотой дэвшигдэн гарч буй шинэ үзэл хандлагуудын нэг бол “Хамтын батлан хамгаалах” судлал болж байна.

Дэлхий дахинд аливаа нэг улс дангаараа, бие дааж өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, өөрийгөө батлан хамгаалах нь өрөөсгөл агаад сул талтай болох нь нэгэнт тодорхой болжээ. Ийм нѳхцѳлд Цэргийн итгэлцэл, цэрэг техникийн хамтын ажиллагааг бүх хөрш болон бусад орнуудтай бүх талаар хөгжүүлэх нь чухал болоод байгаа юм. Энэ нь Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэст “хөрш орнуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэх болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх заалтын 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүрэгтэй гэж заасан байдаг. Ингэснээр бүх нийтээр цэргийн алба хааж эх оронч үзэл, итгэлээ баталгаажуулах ач холбогдолтой. Цэргийн алба хааснаар хүн хатуужиж, сахилга батжин хүмүүждэг.

Монголын Зэвсэгт хүчин эх орныхоо бүтээн байгуулалтад амжилттай оролцож ирсэн туршлагад тулгуурлан нэгдмэл удирдлагатай, хариуцлага, зохион байгуулалттай энэ хүчийг ашиглан бүтээн байгуулалтыг түргэсгэх, бизнесийн орчинг тэлэх ажил хэрэгч санал, санаачлагыг ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага өнөөдөр бидний өмнө тулгарч байна.

Тийм учраас “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах” журмыг 2018 онд зарлигаар батламжилсан. Энэ журам батлагдан хэрэгжиж үр дүнгээ өгч эхлээд байна. Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох бүтээн байгуулалтын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээт суманд, ойг цэвэрлэн ойн санг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас эхлүүлж, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний алба хаагчид гар бие оролцож байна.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг бүхий Бүтээн байгуулалт, барилга, инженерийн бие даасан нэгж удахгүй байгуулагдах болно.

Харамсалтай нь, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болж, хуулийн хүрээнд нэмэлт орлоготой болгохоос гадна мэргэжил эзэмшүүлснээр албанаас чөлөөлөгдсөний дараа нийгмийн баталгаа нь хангагдах эерэг үр дүнтэй энэ бодлогыг хэрэгжүүлэхэд улс тѳржилт, хоосон цэцэрхэл асар их саад учруулж, хугацаа алдуулж байна. Тэр дундаа улстөрч хүмүүс, мөн улс төрд олон удаа сонгогдсон, сайд, дарга хийж байсан хүмүүс эсэргүүцэж байгаа нь харамсалтай байна.

Та бид хамтдаа зорьсон зорилго, зорилтдоо хүрч бүтээн байгуулалтад дорвитой хувь нэмэр оруулахаа нотлон харуулах болно гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэн дэмжээрэй.

Монгол цэргийн баярын мэндийг Та бүхэнд дахин дэвшүүлж, албаны өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МѲНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС ҮҮРД МАНДАН БАДРАГ” гэлээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:


Categories
мэдээ нийгэм

2018 онд СЭМҮТ эрүүл мэндийн боловсрол олгох номнуудыг хэвлүүлэн гаргажээ

Мансуурал, хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр сум өрхийн эмч, мэргэжилтэн, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн багш нарт зориулсан гарын авлага хэвлэгдэн гарлаа.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн институтын Нийтийн удирдлагын сургуульд 2019 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газрын санхүүжилтээр олон улсын оюутнуудад зориулан KDI Төрийн удирдлагын сургуулийн гурван жилийн хугацаатай төрийн захиргаа, хөгжлийн бодлого, нийтийн удирдлагын магистрийн сургалтын тэтгэлэг зарласан байна.

Бүртгүүлэх эцсийн хугацаа 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр тул хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзэн, сонирхсон иргэд дараахь холбоосоор орж цахим өргөдлөө өгөх боломжтой.

https://www.kdischool.ac.kr/#/admissions/international

Application guideline brochure

KDI school Korean government scholarship 2019

Categories
мэдээ нийгэм

Нүүрснээс 184.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Уул уурхайн салбараас 478 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр Улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнийг төрлөөр нь ангилвал, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрснээс 184.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.Тэгвэл алт 5.1, цайр 11.5, зэсээс 259.8, төмөр 4.3, жоншноос 3.3 тэрбум төгрөг олжээ. Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хурлын үеэр танилцуулсан юм. Мөн энэ үеэр найман сая тонн нүүрс, 239.1 мянган тонн зэсийн баяжмал, 856.2 кг алт, 817.0 тн молибдений баяжмал, 383.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 1.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 15.9 мян.тн цайрын баяжмал, 1.1 сая тн баррель газрын тос үйлдвэрлэсэн талаар танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Жи тайм”-ын М.Марат мөрдөн байцаалтын явцад оргожээ

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд “Жи тайм” сүлжжээний талаар мэдээлэв.

Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ. Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм. Гэвч хэргийн холбогдогч уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ. “Жи тайм” сүлжээнд элсэж, хохирсон 11 мянга 734 иргэн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчээ. Хэргийн холбогдогч Казахстан улсын иргэн М.Маратыг Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч тэрбээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг идэвхитэй явуулж байгаа ч одоогоор олдоогүй байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, эрхзүйн харилцан туслалцаатай орнууд руу прокурорын байгууллагаар хүсэлтээ тавьж шалгуулж байгаа аж. Одоогоор 6.9 тэрбум орчим төгрөг, 400-аад сая төгрөгийн үнэтэй автомашин, 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хохирогч нарын нөхөн төлбөрийг төлүүлэхээр битүүмжилжээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа өгөхөө мэдэгдлээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа өгөхөө мэдэгдэж өргөдлөө өглөө. Тодруулбал, тус өргөдөлд “Таньтай хамтран ажилласан нэг жил найман сарын хугацаанд МАНАН бүлгийн байгуулсан шударга бусын хонгил, байгалийн баялагт нүүрлэсэн хулгай дээрэм гээд олон хууль бус явдал илчлэгдэж улс орон маань зөв тал руугаа явах нь гэсэн итгэл найдвар бага ч гэсэн сэргэж байгаад бидний хамтын ажиллагааны хувь нэмэр өчүүхэн ч гэсэн атугай бий буй за. Миний бие “Шударга ёс”-ны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулашгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гарган зүтгэх шаардлагатай болсноо ийн тайлбарлаж зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Олон улсын аялал жуулчлалын “Митт” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа боллоо

Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ ОХУ-ын Москва хотын үзэсгэлэнгийн төв цогцолбор “Экспоцентр”-т 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр болов.

Дэлхийн 55 улс орон, ОХУ-ын 50 гаруй бүс нутгийн 1800 гаруй байгууллага, аж ахуйн нэгж аялал, жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж буй Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон тус Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцов.

Дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх таван үзэсгэлэнгийн нэгд зүй ёсоор тооцогддог, ОХУ-д зохион байгуулагддаг хамгийн том энэхүү олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам өндөр ач холбогдол өгч, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, Аялал жуулчлалын Нью жуулчин зэрэг компаниудыг нислэгийн чиглэл, аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ уг арга хэмжээний талбарт анх удаа дэлгэрэнгүй сурталчлах нөхцөл боломжийг олгох чиглэлээр ОХУ дахь Элчин сайдын яамнаас бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэв.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүд болон Оросын Засгийн газрын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай, тухайлбал Төрийн Думын гишүүн Е.Г.Драпеко, Москва хотын аялал жуулчлалын хорооны орлогч дарга Т.М.Шаршавицкая нарын хүмүүстэй ажил хэргийн яриа өрнүүлж, харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсаас тус үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцож байгаа компаниудын талбайд зочилж тэдний санал болгож буй аялал, жуулчлалын үйлчилгээтэй танилцав. Монголын компаниудын сурталчилгааг гадаадын аялал жуулчлалын компаниудын төлөөлөл болон оросын иргэд ихэд сонирхож, хамтран ажиллах, жуулчлан айлчлах саналтай байгаагаа илэрхийлж байлаа.

Энэ үеэр Москва хотноо суралцаж буй оюутнууд уртын дуу, монгол ардын бүжиг, морин хуурын гоцлол үзүүлбэрийг тоглож байсан нь олны таашаалыг ихэд хүлээж байв.

Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа гурван өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

ТОЙМ МЭДЭЭ: УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцар Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй Монголын парламентчид Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Улсын Их Хурлын даргын Швейцарийн Холбооны Улсад хийсэн албан айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

2019 оны 03 дугаар сарын 12. Берн хот. Мягмар гараг.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хууль тогтоох байгууллагын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, манай төлөөлөгчид Швейцарийн парламентын хуралдааны дэгийн туршлагатай танилцахаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Ханс Штөкли болон Гадаад хэрэг, Сангийн яамны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалын эхний өдрөө Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти хэлсэн үгэндээ дипломат харилцааны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар анхны гадаад айлчлалаа Швейцарийн Холбооны Улсаас эхэлж буйд баяртай байна гэв.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

2019 оны 03 дугаар сарын 13. Лхагва гараг.

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх санал дэвшүүллээ

Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тус улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай байдгийг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний VI бага хурал ирэх 6-р сард Улаанбаатарт болох гэж буйг мэдээллээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ

Швейцарийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (парламентын Дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхлаа.

Энэ өдөр Швейцарийн Холбооны Улсын парламентын удирдах албан тушаалтан, ажилтнууд тус улсын сонгуулийн зарчим, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүтэц, үйл ажиллагааны онцлог, парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг арга барил, хуралдааны дэг зэрэг асуудлаар Улсын Их Хурлын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдөд танилцуулга хийж, сонирхсон асуултад нь хариулав.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Ийнхүү тодорхой асуудлуудаар хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч чадсан нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлалын нэг чухал үр дүн боллоо

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах бүрэлдэхүүний сургалт боллоо

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” A/88 захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм.

Тус сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн удирдах бүрэлдэхүүний сургалтыг нийслэлийн Иргэдийн танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харъяа агентлаг, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн Засаг дарга нарын нийт 200 гаруй удирдах албан тушаалтан оролцсон юм.


Сургалтаар удирдах бүрэлдэхүүнд Гамшгийн удирдлага, Барилга байгууламжийн эрсдэлийн төлөв байдал, Гамшгийн эрсдэлийн удирдлагын эрх зүйн орчин, Улаанбаатар хотын газар хөдлөлтийн нөхцөл байдал, Газар хөдлөлтийн үеийн эрсдэлийн үнэлгээ сэдвээр танхимын сургалт зохион байгуулагдаж, Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар танилцуулга хийлээ гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.