Categories
мэдээ улс-төр

Энэ сарын 23-нд Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдана

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явагдахтай холбоотой асуудлаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гарсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар боллоо. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулах юм.

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль гуравдугаар сарын 23-ны өдөр 07.00-22.00 цаг хүртэл явагдана. Сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшигчдийн ажиллагаа одоогоор хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд нийт 4 намын 8 нэр дэвшигч, 4 бие даагч өрсөлдөнө.

Дээр хоёр тойрогт нийт 5 санал авах байр ажиллах бөгөөд санал авах байрны хаяг байршлыг www.bzd.songuuli.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой юм

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа нойрны эмгэгийг оношилж, эмчлэх цогц төвтэй боллоо

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн “Нойрны төв”-ийн нээлт өнөөдөр болов. Дээрх төв нь Монголд анх удаа нойрны өвчлөлийг оношилж, эмчлэх цогц үйлчилгээ үзүүлэх юм байна.

Тус эмнэлэг Австри Улсын 7 сая еврогийн төслийг ноднин гүйцэтгэхдээ багаж тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийхдээ, Нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр, Эерэг даралт, тогтмол агаарын гурван багажийг Герман, Япон Улсын нэр хүндтэй эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс худалдан авчээ.

Тус төв ноднин 11 сараас хойш үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр 37 үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд дэлхийн нойрны өдрийг тохиолдуулан өнөөдөр нээлтээ хийж байгаа юм.

ТТАХНЭ-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны тасгийн дарга, хошууч Д.Шүрэн, “Монгол Улсад нойрны олон үйлдэлт бичлэгийн аппарат байдаггүй учир, иргэдийн “би унтахгүй байна” гэсэн үгээр л оношилж байсан юм. Энэхүү олон үйлдэлтэй аппараттай болсноор нойргүйдлийн эмгэгийн төрлийг оношилж, эмчилдэг цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ” хэмээв.

ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, “Энэхүү төв нь төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт байгуулагдсан ч жирийн иргэдэд үйлчилнэ. Алба хаагчдаас гадна нойрны эмгэгтэй бүх л хүмүүс ирж үйлчлүүлэх боломжтой. Энэхүү төв нь нойрны өвчлөлийн бүх л төрлийг оношилж, эмчлэх бүрэн чадвартай. Тухайлбал, хурхирах, нойрон дундаа амьсгал тасалддаг эмгэгтэй хүмүүсийг тогтмол агаарын аппаратаар эмчлэх юм” гэв.

Хурхирах, амьсгал тасалдах эмгэг нь хүний амь насанд эрсдэлтэй буюу зүрхэнд цус хомсдох, тархинд цус харвах, чихрийн шижин үүсгэх зэрэг олон өвчний шалтгаан болдог байна.

Монгол Улсын хэмжээнд анх удаа нээгдэж байгаа тус төвөөр, жирийн иргэд тодорхой төлбөр төлснөөр оношилгоо хийлгэх бол, Төрийн тусгай албан хаагчдын гэр бүлийнхэн даатгалаараа үзүүлэх боломжтой”-г албаныхан онцолж байв.

Дашрамд дурдахад, “Нойрны эмгэг нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудал бөгөөд 2018 онд хийгдсэн судалгаагаар АНУ-д 40 сая хүн нойрны эмгэгтэй байна гэж бүртгэгдсэн ба дэлхийн хүн амын 4-10% нь нойронд амьсгал тасалдах эмгэгтэй, 22% нь хөл үечлэн хөдлөх эмгэгтэй байна гэсэн тоо баримт байдаг. Манай оронд 2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар хүн амын 32% нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Нойр нь эрүүл амьдрахын үндэс суурь бөгөөд нойрны эмгэгээс болж даралт тогтвортой ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах, бэлгийн үйл ажиллагааны сулрал гэх мэт ноцтой хүндрэлүүдийг дагуулж байдаг тул нойрны эмгэгийг эрт илрүүлэн оношлон, эмчлэх, урьдчилан сэргийлэх нь хүн амын эрүүл амьдрах гол хүчин зүйл юм.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтаны зөвөлгөөн “Инээмсэглэл – эерэг хандлага – Эрүүл Эрдэнэт” уриан дор болж байна

Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтаны зөвөлгөөн “Инээмсэглэл – эерэг хандлага – Эрүүл Эрдэнэт” уриан дор болж байна. Тус зөвөлгөөнд ЭМЯамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ЭМЯ-ны эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Г.Ганхуяг,ЭМЯ-ны магадлан итгэмжлэл асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Оюунцэцэг, Аймгийн Засаг дарга Д.Батлут, ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг , БОЭТ-ийн захирал Б.Батсүх , Сум, ӨЭМТ-үүдийн дарга нар, Хувийн хэвшлийн холбоодуудын тэргүүд болон бусад эрүүл мэндийн салбаруудын удирдлага, тасгийн эрхлэгч, эмч эмнэлгийн мэргэжилтэн 130 гаруй хүний төлөөлөл оролцож байна.

Уг зөвлөгөөнд ЭМЯ-ны “Эрүүл мэндийн салбарт 2018 онд хийсэн ажил, 2019 онд дэвшүүлсэн зорилт” илтгэл, ЭМГ-ын “ Эрүүл мэндийн салбарын 2018 онд хийгдсэн онцлог ажлууд” илтгэл, “Манлайлал ба бүтээлч сэтгэлгээ” сэдвээр илтгэлийг СЭЗДС-ийн ахлах багш, доктор Ч.Энхболдын илтгэл болон буад эрүүл мэндийн салбарын 9 илтгэл тавигдаж ЭМБ-уудын 2018 онд хийгдсэн томоохон ажлууд, шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи , хүний нөөцийн чадавхжуулсан байдал, статистик мэдээлэл, тулгамдсан асуудлууд, цаашид тавих саналуудыг танилцууллаа.

Зөвлөгөөнд оролцогчдын дунд ЭМЯ-наас гарсан 8/20 зорилтын хүрээнд хэлэлцүүлэгийг хийж, 2019 оны зорилтот жилээ тодорхойлж, хэрэгжүүлэн ажиллах үйл ажиллагааны төлөвлөлтийг хэлэлцэн, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахаар болоод байна.

Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилга усгралтын ажил нийт 4 тэрбум төгрөгөөр баригдаж, 2018 онд ашиглалтанд орсноор хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирч байна.
Орон нутгаас 2018 онд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтаны мэдлэг чадвар, ёсзүйн төлөвшлийг сайжруулах, гадаад харилцааг нээлттэй түвшинд хүргэх орчин үеийн эмчилгээ оношилгоо техник тоног төхөөрөмжийг ашиглан хэрэглэх аргад цаг алдалгүй суралцах нөхцөл боломжоор хангах, нэвтрүүлэх, хүний нөөцийг цогцоор нь бэлтгэх зорилгоор “Эмч дэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2018 онд 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмнэлгийн мэргэжилтэнгүүдийг чадавхжуулж, хөгжүүлэх, ниймгийн батлагааг хангахад шийдвэрлэн ажииллаа.
БОЭТ-ийн Түргэн тусламжийн тасгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цаг алдалгүй яаралтай тусламжийг хүргэж сэргийлж болох нас баралтыг бууруулах зорилгоор орон нутгийн дэмжлэгт санхүүжилтээр Түргэн тусламжийн төвийн байгуулж, гэр хороололын ӨЭМТ-үүдийг түшиглэн түргэн тусламжийн салбаруудыг нээн ажиллуулснаар яаралтай тусламжийг 20 минутанд хүргэх дуудлагын хувийг 92%-д хүргэж ажиллалаа.
Элэг бүтэн Монгол үндсэний хөтөлбөрийг хэргэжүүлэх хүрээнд 2018 онд 21344 иргэн буюу хамрагдвал зохих иргэдийг 104.8% хамруулсан.
Хүн амын 40 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан халдварт болон халдварт өум өвчнийг эрт илэрүүлэн, оношилж эмчлэх ажлыг зохион байгуулж урьдчилан сэргийлэх үзлэгийг зорилтот түвшинд хүрсэн байна.
Орхон аймгийн хувьд хүүхдийн эрүүл мэндий сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эхийн эндэгдэлгүй ажиллаж, хүүхдийн эндэгдлийг бууруулж, улс аймгийн дунджаас доогуур үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

​Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчиллаа

Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулж 2019 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 8-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчисан бөгөөд эдгээр залуучууд нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.

Уг тэгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээс үйлддэг байсан байна.

Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Том оврын машин дээр дулааны хоолой унав

Том оврын машин дээр дулааны хоолой унажээ. Тодруулбал, Яармагийн шинэ гүүрний хажууд дулааны төмөр хоолой унасан байна. Одоогоор хүн бэртэж гэмтсэн нь тодорхойгүй байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмд зэвсэгт халдлага гарч 40 хүний амиа алдлаа

Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд зэвсэгт халдлага гарч 40 хүн амиа алдаж, 20 гаруй хүн хүнд гэмтэл авсан талаар BBC мэдээллээ. Энэ хэрэг гарсантай холбоотойгоор гурван эрэгтэй, нэг эмэгтэйг сэжигтнээр татаж баривчилсан байна. Халдлагад хэчнээн хүн оролцсон нь одоогоор тодорхой бус байна. Цагдаагийн тусгай ажиллагааны үеэр гар хийцийн тэсрэх бөмбөг, галт зэвсгүүд хураан авчээ. Хурааж авсан эд зүйлсийн тоо ширхгээс дүгнэхэд халдлагыг маш нарийн зохион байгуулсан байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Паркад байрлах үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт хийв

Энэ долоо хоногт Налайх дүүргийн Барилгын материал үйлдвэрийн паркад байрших үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж тэднийг үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө шаардагдах бичиг баримтуудыг хэрхэн богино хугацаанд бэлтгэх талаар цогц мэдээлэл мэдээлэл өглөө. Учир нь бичиг барим бүрдүүлэхэд багагүй хугацаа зарцуулдаг, олон газарт хандах шаардлагатай байдаг тул үүнийг үйлдвэрлэл эрхлэгчид хүндрэлгүй, хурдан, шуурхай бүрдүүлэх аргачлал зэргийг нарийн тайлбарласан аж. Ингэснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа байгууллагууд нэгдсэн мэдээлэлтэй болж холбогдх хуулийн талаарх мэдээлэлтэй боллоо. Уулзалтад 13 үйлдвэрийн төлөөлөгч оролцож санал бодлоо солилцжээ. НБМҮТП-ийн дарга С.Батжаргал уулзалтын үеэр хэлэхдээ төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны үнэлгээ, техник технологийн түвшний үнэлгээ зэргийг ажлын дарааллын дагуу боловсруулж, холбогдох байгууллагуудаар баталгаажуулах зэрэг үйлдвэр барих бэлтгэл ажлын хугацаа хуулийн дагуу 6 сар орчимд багтах боломжтой ч төслийн хүчин чадал төрийн байгууллагын баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж захиалагчийн уялдаа холбоо сул зэргээс хамаарч 1-2 жилийн хугацаа зарцуулж байгаа. Тиймээс үйлдвэрлэл технологийн паркийн нэгжүүд паркийн үндсэн дэд бүтцийг хүлээлгүй ажлаа эрчимжүүлэх нь чухал. Монгол Улсын Засгийн газраас Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад 30 гаруй баримт бичгийн бүрдэл хангаж байж авдаг ба 3 жилийн хугацааг зарцуулсан. Бидний зүгээс үзэхэд төр хувийн хэвшлийн түншлэл харилцан уялдаатай ажлын дүнд богино хугацаанд өндөр үр бүтээлтэй ажиллаж олон үйлдвэрийг бүтээн байгуулах боломжтой

Categories
мэдээ нийгэм

Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа

Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэр технологийн паркад 2019 оны эхний ээлжийн үйлдвэр ашиглалтад орж бас нэгэн үйлдвэр шав тавих ёслолын ажиллагаа хийлээ.

Ашиглалтад орсон үйлдвэр нь ангижруулсан төмөр үйлдвэрлэх зургаан цогц үйлдвэр байгуулах юм. Одоогийн байдлаар 50 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрэн бүрдээд байна. Барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхлэх улирал эхэлж байгаатай холбогдуулан НБМҮТП нь бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар 4.7км авто замын ажил, 1.6 км үерийн далангийн ажил хийгдэж 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаaд байна. Паркт нийт 2014 оноос хойш 13.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ жилдээ багтааж дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

Авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авах.

Нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамжийн ажлыг эхлүүлэх /1 тэрбум төгрөг/

Паркийн цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэх.

Паркийн өргөтгөл 130 га газрын үйлдвэрлэлийн нарийвчилсан төлөвлөлт хийх.

Шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх.

2019 онд 300 хүний ажлын байрыг шинээр бий болгох зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Дайвар ачаа нь гэмт хэргийн субьект болгох эрсдэлтэй

Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллэв. Хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд гааль дээр давтагдаж байгаа аж. Мөн арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлсэн юм. Өнгөрсөн оны байдлаар санаатай болон санаандгүй байдлаар Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2028 зөрчлийг илрүүлсэн байна. Үүний 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байжээ. Иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул онцгой анхаарахыг сануулсан юм. “Гаалийн харилцаанд оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хамгийн түгээмэл үйлдэж буй зөрчил нь татвараас зайлсхийх зөрчил байгаа. Гаалийн байгууллага нэг ч төгрөгийн илүү татвар авах ёсгүй. Мөн нэг ч төгрөгийн татвар дутуу авах ёсгүй. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага 325 хууль бус үйлдлийг илрүүлсэн. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан бас эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн. Ихэвчлэн хувь хүмүүстэй холбоотой гэмт хэргийн үйлдэл гарч байна” гэдгийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч. Тамираа хэлсэн юм.Тиймээс эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа заавал гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нь нягталж үзэхийг анхааруулж байлаа. Хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж завдаж буй бүтээгдэхүүниий ихэнхийг дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, биологийн идэвхт бүтээгдэхүүн байгаа аж. Энэ оны эхний хоёр сарын байдлаар хар тамхитай холбоотой 5 зөрчилтэй үйлдлийг илрүүлсэн байна.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хичээл заав

Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Жайка Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Газар хөдлөлт болон гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох нээлттэй хичээл”-ийг зохион байгууллаа.

Нээлттэй хичээлийг СХД-ийн 244-р цэцэрлэгийн дунд болон бэлтгэл бүлгийн 45 хүүхдийг хамруулж, насных нь онцлогт тохирсон арга барилаар зохион байгуулснаараа онцлог юм.

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг Онцгой байдлын ерөнхий газраас ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран боловсруулж, БСШУС-ын сайдын тушаалаар батлуулан, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байна.

Тус сургалтын хөтөлбөр нь бие даасан хичээлийн хөтөлбөр биш бөгөөд бусад хичээлийн агуулгад багтаах, мөн сургалтыг дэмжих үйл ажиллагаатай уялдуулан интеграцчилж хэрэгжүүлэх хөтөлбөр гэдгээрээ бусад хичээлээс онцлог.