Categories
мэдээ улс-төр

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.

Гавьяат малын эмч цолоор Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгар,

Гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Лхамхүүгийн Батсүрэн,

Гавьяат багш цолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Хабисатын Хадаан нарыг шагнав.

Мөн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, хурандаа Нарын Пүрэвдорж,

Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн бригадын захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамба,

Алтангадас одонгоор “Жайка” олон улсын байгууллагын жолооч Сэрээтэрийн Алтанхүү,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Данаажавын Оюунцэцэг,

Цэргийн хүндэт медалиар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн багш, ахмад Лувсангийн Одмаа,

Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах 105 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Алтангэрэлийн Энхболд,

Шударга журам медалиар Онцгой байдлын Ерөнхий газрын Үндэсний аврах бригадын аврагч, ахлагч Данзанхүүгийн Отгонбаатар нарыг шагналаа.

ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГАВЬЯА ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ЭРХМҮҮДЭД ХАНДАЖ:

“Ажил хөдөлмөр, авьяас зүтгэлээрээ манлайлагчид аа.

Өнөөдөр Наурызын баяр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор манлайлагч иргэддээ төрийн шагнал, цол олгож байна.

Орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучнаар олон жил ажилласан Лхамхүүгийн Батсүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгож байна. 1972 оноос хойш урлагт зүтгэсэн Л.Батсүрэнгийн олон сайхан дуу байдгаас “Эрийн сайхан хийморь” дуу нь 1990-ээд онд ихэд түгсэн дууны нэг болж байв. Урлагт олон жил тууштай, үр бүтээлтэй зүтгэж, манлайлсан Л.Батсүрэн гуайдаа Гавьяат жүжигчин цол авсанд баяр хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2009 онд Наурызын баярыг “ЮНЕСКО” соёлын биет бус өв хэмээн бүртгэж авчээ. 2011 онд НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар Наурызыг “Олон улсын өдөр” болгон тунхаглаж тогтоол гаргасан байна. НҮБ-аас энэ үеэр Наурызын баярыг тэмдэглэдэг улс орнуудын Наурызтай холбоотой соёл, уламжлал, ёс заншлыг хамгаалж, хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хичээл зүтгэлд баяр хүргэсэн байдаг.

Монгол Улсад энэ баярыг казах түмний хамгийн том баяр хэмээн хүндэтгэн үзэж иржээ. Наурызын өдөр болбоос байгаль орчин, ан амьтан ичээнээс сэрж амь ордог өдөр, шөнө тэнцдэг мөчлөг тохиодог. Тийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг ажээ.

Энэ баярыг угтуулан казах иргэд, манлайлагчид Жантөмөрийн Онгар, Хабисатын Хадаан нарт Монгол Улсын гавьяат малын эмч, Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг олгож байна.

Жантөмөрийн Онгар гуай 1983 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, малын их эмч, сум нэгдлийн дарга зэрэг албыг хашиж байсан. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг удирдах чиглэлээр олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүн юм.

Хабисатын Хадаан нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд багшаас өгсүүлээд захирал хүртэл тасралтгүй 38 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, олон мянган хүнд эрдэм боловсрол олгох үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн юм. Хадаан малчны хүүхдүүдийг сургууль завсардуулахгүйн тулд хөдөө бригадад хоёр ч бага сургууль байгуулан хүүхэд бүрийг боловсролтой болгохын төлөө хичээн ажилласан байгаль орчноо хайрлах тохижуулах үйлсийг түгээн дэлгэрүүлсэн багш билээ.

Та бүхэнд мөн Монгол цэргийн өдөр, Наурыз баярын халуун мэндийг дэвшүүлж, Казахын уламжлалт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүн ард эрүүл байг
Хүүхэд бүхэн жаргалтай байг
Ерөөл айлтгал биеллээ олж
Ертөнц даяар аз жаргалаар дүүрч
Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж
Наурызын баяр өлзийгөө хайрлаг аа!

Баярлалаа” гэв.

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Categories
мэдээ нийгэм

​Томуугаар өвчлөгсөдийн 40.9 хувийг 0-1 нас хүүхдүүд эзэлж байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд 11.124 хүнд амбулаторийн үзлэг хийж томуу, томуутай төстэй өвчний 897 тохиолдолыг оношилсон. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа юм. Харин үзүүлэлтийн хувьд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиарих, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгджээ. Уг үзүүлэлт нь цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой гэж үзэж байгаа аж.

Тухайлбал нийт өвчлөгсдийн 40.9 хувийг 0-1 нас, 23.8 хувийг 2-4, 16.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзлээд байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн төвд 974 дуудлага ирснээс 38.7 хувьньтомуу, томуутөстөвчнийтусламж, үйлчилгээгавсан байна. Мөн дүүргийн эмнэлгүүдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд 469 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 98 буюу 21.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчнөөр өвчилсөн байна.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Шинэ улс төрийн хүчин байгуулж байна

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд 3АН-ын бүлэг гурван гишүүнээ хөөсөн. АН гишүүдээ хөөдөг нам байж таарахгүй. Би АН-ын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан. Гэсэн хэдий ч АН өнгөрсөн хугацаанд хууль бус шийдвэрээсээ татгалзах байх гэсэн боловч татгалзсангүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс гарч байгаа тухай шийдвэрийг УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы үеэр мэдэгдсэн. Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулж байна”.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Олон зэвсэгт хүчин, дайчид эх орноо хамгаалж байгаа. Энэ сайхан өдөр Л.Болд гишүүнтэй хамт шинэ улс төрийн хүчин зарлаж байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах шинэ хүчин хэрэгтэй байна. МАНАН-гийн улс төр Монгол төрийг гадныханд атгуулж байна. Хүн амын 80 хувь ядуу, хүчирхэг дундаж давхрага байхгүй болсон гэсэн судалгаа байна. Либераль ардчилал энэ үр дүнд хүргэлээ. Төрийн эрх мэдлийг мафи барьдаг болсон байна. Энэ бүхнийг эцэс төгсгөл болгохын тулд Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байна. Ардчилсан намаас хөөгдөх бол бурхны бидэнд өгсөн боломж байлаа” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

20 сая төгрөгийн хахууль авсан цагдаагийн алба хаагчийг шүүнэ

Одоогоос жилийн өмнө Хятад жолооч Монгол эмэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тодруулбал, замын гарцыг бетоноор тагласнаас үүдэн гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан эмэгтэйг дайрч, хэргийн газраас оргон зайлахыг завдсан байдаг юм.

Энэ үед хэргийн газарт анх очсон замын цагдаагийн алба хаагч осол гаргасан хятад иргэнээс 20 сая төгрөг нэхэмжилж хэргийг түүний талд шийдвэрлэж өгөхөөр тохиролцожээ. Харин осолд өртсөн 48 настай эмэгтэй эмнэлэгийн тусламж авч чадалгүй харамсалтайгаар амиа алдсан юм.

Тэгвэл хахууль авсан алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхийн байгууллагаар хэргийг шийдвэрлэхээр болсон бөгөөд өнөөдөр анхан шатны шүүхэд хэлэлцэнэ.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох шүүх хурал хойшилжээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал эхлэв.

Тус шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж байсан бол өнөөдөр ийнхүү гуравдахиа хойшиллоо. Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь тухайн үед сайд байсан Ж.Бат-Эрдэнэ болон бусад газрын дарга нарыг гэрчээр оролцуулахаар дуудсан боловч энэ удаад ирээгүй байна. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 05 хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Өнөөдрийн шүүх хуралд тухайн үед дэд сайд байсан Б.Цогтгэрэл оролцжээ. Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг

Цэргийн баяр тохиож байгаатай холбогдуулан Үндэсний Статистикийн Хорооноос статистикийн мэдээллийг танилцууллаа.Тодруулбал, Монгол эрчүүдийн 15 хувь нь дээд боловсролтой байхад 5 эмэгтэй хүн тутмын 1 нь дээд боловсролтой байна. Эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэдэг бол эрчүүд 29 насандаа гэрлэдэг.Дундаж наслалтын хувьд эрчүүд 66 нас. Харин эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг гэсэн мэдээлэл гарчээ. Тэгвэл 50-59 насныхан цэргийн алба хаасан хувь үзүүлэлтээр тэргүүлсэн буюу 88.5 хувьтай байна. 18-29 насныхан хамгийн муу үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, тэдний цэргийн алба хаасан дүн мэдээ нь 20 хувь байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​“МАРШ ТАКТИК-2019” тэмцээн амжилттай зохиогдлоо

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны түүхт 98-н жилийн ойг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МАРШ ТАКТИК-2019” тэмцээн энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагджээ. ХХ Банкны Хамгаалалт, аюулгүй байдлын газрын нийт бүрэлдэхүүний санаачлагаар зохиогдсон уг тэмцээн нь багаар ажиллах чадвар, сахилга дэг журам, тэсвэр хатуужлыг төлөвшүүлж, хамгаалалт аюулгүй байдлын ажлын арга тактик, ур чадвар, тусгай бэлтгэлийн түвшинг шинэ шатанд гаргах зорилготой аж. Тус тэмцээнд ХХ Банкны 100 гаруй хамгаалалтын ажилтнууд7-н багт хуваагдан өрсөлдсөж,тэргүүн байрыг Б.Түвшин ахлагчтай мөнгөн зөөврийн бүлэг, дэд байрыг Б.Сайнбуян ахлагчтай II тасаг, гутгаар байрыг Д.Наранбаатар ахлагчтай I тасаг тус тус эзэлж өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйлсээр шагнуулсан юм. Харин тусгай байрт В.Отгонбаатар ахлагчтай III тасаг тодров.

“МАРШ ТАКТИК-2019” тэмцээн нь хамгаалалтын ажилтнууд бие биеэсээ суралцаж туршлагажсан, албаны ур чадвараа ахиулсан, тэсвэр хатуужил суусан, нийт бүрэлдэхүүний албаны ур чадварын түвшинг дээшлүүлж, ажлын арга тактик, алдаа оноогоо дүгнэж, цэгнэсэн томоохон ээлжит сургалт боллоо.

М.САЙНЗАЯА

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Фэйсбүүкийн доголдлын үеэр Телеграмд 3 сая хэрэглэгч нэмэгджээ

Фэйсбүүк, Инстаграм, Ватсапп, Мессенжерийн хэвийн ажиллагаа өчигдөр дэлхий даяар доголдож компанийн нэр хүнд багагүй унасан билээ. Уг уналт Телеграм аппликейшн чатад ашигтайгаар эргэж, хэрэглэгчийн тоог 3 саяар нэмэгдүүлжээ. Хэрэглэгчдийнхээ чатыг гуравдагч этгээдэд харуулахгүй байхаар нууцалдаг уг чат аппыг өнгөрсөн жил ОХУ-д хориглож байсан түүхтэй. Телеграм дээр бичсэн чат сервертээ хадгалагддаггүй ажээ.Телеграмын Гүйцэтгэх захирал Павел Дуров өөрийн Твиттер хуудаснаа “Өнгөрсөн 24 цагт манайд шинээр 3 сая хэрэглэгч бүртгүүлжээ. Бид жинхэнээсээ аюулгүй байдлыг тань ханган ажилладаг” гэсэн утга бүхий жиргээг нийтэлсэн байна. Өнгөрсөн жилийн энэ үед Телеграм 200 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит азтанууд тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр явагдлаа. Тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 18,672

100 мянган төгрөгийн азтан 2,084

1.0 сая төгрөгийн азтан 189

5.0 сая төгрөгийн азтан 17

10.0 сая төгрөгийн азтан 1 тодорлоо

Харин супер шагналын дугаар 20791539 байсан болов 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалыг шүүх хурал эхэллээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр 10.00 цагт Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгагдаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн. Тус шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн ч хойшилж, өнөөдөр товлогдсон юм. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралд шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшлоод байсан юм.