Categories
мэдээ нийгэм

Микротрон “МТ-22” хурдасгуурыг ашиглах боломжгүй болжээ

Монголд цор ганц байсан Микротрон “МТ-22” хурдасгуурыг ашиглах боломжгүй болжээ. Энэхүү хурдасгуур нь электроныг 22 сая вольтын хүчдэлээр хурдасгаж, их энергитэй электрон, хурдан болон удаан нейтрон, гамма цацраг гаргадаг ба МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв судалгаа явуулах, мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Микротрон “МТ-22”-ийг 20 гаруй жил ашиглажээ. Уг хурдасгуурыг Монголын эрдэмтэн, зохион бүтээгчдийн оролцоотойгоор 1988-1991 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд зохион бүтээсэн юм. Хурдасгуурын гар аргаар хийгдсэн зарим хэсгүүд хуучирч шаардлага хангахгүй болсон тул 2014 оноос хойш ажиллаагүй. Иймээс хурдасгуурыг ашиглалтаас гаргах тухай Төрийн өмчийн тогтоол, тус байгууллагын хүсэлтийг үндэслэн Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид ажиллаж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна.

Тус судалгааны төв нь сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ “Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бохирдол” сэдэвт судалгааны ажлыг 2004 оноос хойш тасралтгүй хийж иржээ. Судалгааны ажлын хүрээнд агаарын тоосонцор дахь РМ2.5, РМ10-2.5 ба РМ10 -ын агуулгыг тодорхойлон тэдгээрийн утааны агуулгыг үзүүлэх үндсэн хэмжигдэхүүн болох хар нүүрстөрөгчийн хэмжээг тодорхойлдог юм. Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын бохирдлын 90 гаруй хувийг салхиар дэгддэг байгалийн хөрс, гэр хороололд хэрэглэж буй түлшний шаталт, барилга, бүтээн байгуулалтаас үүсч буй тоос, цахилгаан станц, бага оврын уурын зуухны шаталтын бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл, замын тоос зэрэг үндсэн таван үүсгэгч байгааг энэхүү судалгаагаар тогтоожээ. ОУАЭА-ийн төслийн шугамаар байгуулагдсан агаарын тоосонцрын судалгааны станц нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байна.

Categories
мэдээ спорт

Х.Балжинням бөөрөнцөг шидэлтийн төрлөөр хүрэл медаль хүртлээ

АНЭУ-ын Абу даби хотноо болж буй Тусгай олимпийн наадмын гурав дахь өдрийн тоглолтын сүүлийн медалийг бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм. Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь 23 настай, Х.Балжинням. Тэрбээр Өмнөговь аймгаас ирсэн. Анхны олон улсын тэмцээндээ оролцож буй. Тийм ч учраас тэмцээний үеэр тактикийн алдаа гаргаж, гуравдугаар байрт жагслаа.

Categories
мэдээ нийгэм

Албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад сургалт хийв

Нийслэлийн Архивын газраас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүргийн харьяа байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Нийслэлийн архивын газрын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтнүүд ‘’ Төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа болон Edoc системийн ашиглалт, хэрэглээг сайжруулах нь’’ сэдвээр явуулсан байна.

Сургалтад дүүргийн харьяа байгууллагуудын 100 гаруй албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд хамрагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авчээ

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн нислэг 7,7 хувиар өслөө

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан хоёр хүнийг цагдан хорилоо

С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулсан билээ. С.Зоригийн аминд хүрсэн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 24-25 жилийн хорих ял оноож, ялаа хаалттай хорих ангид эдлүүлэхээр заасан байдаг. Харин энэхүү хэргийг дахин шалгах ажлын хэсэг шинээр байгуулагдсанаар хэрэг явдал өрнөж, олон нийтийн дунд хэргийн захиалагчийг олж яллах нь гэсэн хүлээлт үүсэж эхлээд байна. Уг ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг дахин шалгаж эхлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ажлын хэсэгт ажилласан Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргажээ. Учир нь тэднийг ноцтой алдаа гаргаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдан авах ажиллагааг олон нийтэд нээлттэй хэрэгжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зарим асуудалд тодруулга авч, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангаас “нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажил ямар байгаа, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэдэн сард танилцуулах” талаар асуув. Ч.Однасан “Бүх байгууллагууд үнэлгээ хийгээд дууссан. Үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг Сангийн яамнаас хуваарилсан компаниудаар хийлгэсэн байгаа” гэж хариуллаа.

“Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1130 дугаар захирамжаар авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж танилцуулах ажил ямар шатандаа явж байгаа” талаар асуухад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хүүхдийн автобусны чиглэл туршиж бий болгох ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Мөн түгжрэлийг бууруулах ажлын хэсэгтэй хамтарч 2 удаа хуралдсан. Нийтийн тээврийн газраас хүүхдийн автобус гаргахад зардал мөнгийг шийдэх боломжгүй байна. Мөн CNG гааз тасарсантай холбоотой нийтийн тээвэрт гаргах автобус хүндрэлтэй болж байгаа гэсэн тайлбарыг өгөөд байгаа” гэлээ.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа олон жил болж байгаа баригддаггүй барилгын суурь цутгасан, караказ босгосон обьект бүхий газруудын эрхийг цуцлах талаар ямар арга хэмжээ авах талаар асуув. Хотын даргын зүгээс эмх цэгцгүй, орчин тойрондоо аюултай, хог шороондоо дарагдсан газруудын судалгааг дүүрэг бүрт гаргаж, танилцуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгоод уг асуудлыг нэгдсэн журмаар шийдэх нь зүйтэй гэлээ. Мөн нийслэлээс зам чөлөөлөх, орц гарц нээх, хашаа хайс буулгах ажил хийгдэхэд хамтатган шийдээд явна гэв.

Хотын дарга удахгүй нийслэлийн дүүргүүдэд ажиллана. Энэ үеэр зарим асуудалтай газар дээр нь танилцан шийдвэрлэх болно гэдгээ хэлсэн юм.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг даалгавар өглөө. Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлтэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах худалдан авах ажиллагааны журам, төлөвлөгөө холбогдох хууль, журмын хүрээнд боловсруулаад, ямар зарчмаар зохион байгуулах ажлаа танилцуулахыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов. Барилгын ажлын талбай, хашааны стандартыг шинээр тогтоох, барилгын материал зөөж тээвэрлэх, зорчих зэрэг асуудлуудыг зохицуулсан журмын төслөө танилцуулах, Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо.

Нийслэлийн Дотоод аудитын газарт нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд аудит хийх, хийсэн тухай дүгнэлт, гарсан зөрчил дутагдлыг арилгуулсан талаар танилцуулга бэлтгэж танилцуулах даалгавар өгөв. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг чанар, өнгө үзэмжтэй байх тал дээр анхаарч нэг стандартай байлгах талд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

“Төсвийн тухай хуулийн дагуу 2019 онд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг байгуулах бэлтгэх хангах, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Санхүү, төрийн сангийн хэлтэст 2019 оны 3 дугаар сарын 18-ны дотор хянуулж дуусгах, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах, Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангаагүй 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зосоожээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар өнгөрсөн 14 хоногийн цаг үеийн байдлаар зарим байгууллагын удирдлага мэдээлэл хийв.

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21311 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 907 нэгж буюу 4.4 хувиар өссөн. Урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй 20754 дуудлага мэдээлэл шалгаж шийдвэрлэв. Нийслэлийн хэмжээнд “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 597 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагийн хуваарь хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нийт 54 зөрчлийг илрүүлэн 157 иргэнийг 5.720.000 төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түдгэлзүүлж хяналт шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2695 дуудлага мэдээлэл хүлээн авч 839 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын төлөв байдалд хамтарсан хяналт хийсэн. Улаанбаатар хотод нийт 33 км урт үерийн далан, 109.6 км урт үерийн суваг, 6 ширхэг тосох байгууламж байна. Нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна. Мөн 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаагаас гадна үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын, 26784 хүн өртөж болзошгүй байна хэмээн танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

ҮСХ, ОБЕГ-тай санамж бичиг байгуулав

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Гамшгийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа дэлхийн болон үндэсний түвшний бодлого, хөтөлбөр, олон улсын конвенц, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх, улс, орон нутгийн түвшинд гарч байгаа гамшиг, осол, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах, гамшгийн чиглэлээр бодлого боловсруулах, төлөвлөх, эрсдэлд анализ хийх, гамшгийн үйл ажиллагааны тактик боловсруулах зэргээр гамшгийн статистикийн мэдээллийг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгаа гэнэ. Тиймээс тус байгууллагууд хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн нэгдмэл аргачлал, арга зүйн дагуу нэгтгэн гаргасан үнэн бодитой, чанартай статистикийн тоо, мэдээлэл нь тухайн салбартай холбоотой өнгөрсөн, одоогийн байдлыг илэрхийлэх нотолгоо болж, ирээдүйг төлөвлөх, бодлого, боловсруулах, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтойг энэ үеэр хэллээ. Мөн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх, анализ, дүн шинжилгээ хийх, өмнөх хугацааны статистикийн мэдээллийг ашиглан осол, гамшгийн үйл ажиллагааны тактик боловсруулах, гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн мэдээлэл солилцох, мэдээллийн чанарыг сайжруулах, судалгаа шинжилгээ, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд

Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд үргэлжлүүлэн хийж байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг заасан хугацааны дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулахыг мэдэгдье.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР