Categories
мэдээ нийгэм

15-аас дээш насныхан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамрагдана

Хүн амын нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвх хангалтгүй хэвээр байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.

15-аас дээш насныхан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт хамрагдана

Үндэсний хөтөлбөрийн I үе шатанд нийслэлийн хэмжээнд 40-65 насны 353 мянга 445 иргэн хепатитын В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан нь нийт зорилтот иргэдийн 57 хувийг эзэлсэн. Харин аймгууд дахь хепатитын В, С вирусийн халдварын илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан түвшин дунджаар 60.4 хувьтай байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд 15-39 насны хүн амыг хамруулах юм.

Уг хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

15-аас дээш насныхан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт хамрагдана

15-аас дээш насныхан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт хамрагдана

15-аас дээш насныхан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт хамрагдана

15-аас дээш насныхан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт хамрагдана

15-аас дээш насныхан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт хамрагдана

Categories
мэдээ спорт

Гүрж улсад болох жүдо бөхийн тэмцээнд 17 тамирчин оролцоно

Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 29-31 ны хооронд жүдо бөхийн Гран при тэмцээн болно. Энэ тэмцээнд нийт 55 орны 452 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Харин манай улсаас 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тодруулбал,

48 кг-д МУГТ М.Уранцэцэг
48 кг Б.Ойдовчимэд
52 кг Б.Хорлоодой
57 кг Б.Алтанцэцэг
63 кг Ц.Сүнжидмаа
-78 кг Б.Эрдэнэт-Од
Эрэгтэй
60 кг МУГТ Д.Амартүвшин
60 кг МУГТ Г.Болдбаатар
66 кг. Д.Алтансүх
66 кг Г.Хэрлэн
73 кг Г.Одбаяр
73 кг Г.Чойжилсүрэн
81 кг Б.Мөррэнцэн
90 кг Г.Алтанбагана
-100 кг О.Хангал
+100 кг С.Бат-Орших нар тус тус хүч үзэхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцохыг хориглоно

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд худалдан авах ажиллагааны олон дэвшилттэй асуудлуудыг тусгажээ гэж Байнгын хороо үзсэн байна.
Тухайлбал, дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцохыг хориглоно гэж заасан нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодитой алхам болно гэж үзжээ. Түүнчлэн урьдчилан худалдан авах ажиллагааг хэрэгжүүлснээр Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, шуурхай байдлыг хангах, төсөв хэмнэх боломжийг бүрдүүлэх аж. Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа сунжирч, үргүй зардал гардаг. Тухайлбал, олон улсын байгууллагын хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдийн хувьд дунджаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 6 сараас 1 жилийн хугацаа зарцуулагддаг байна. Хугацаас сунгаснаас шалтгаалан 400-500 сая төгрөгийн үргүй зардал гардаг аж.
Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, жигдрүүлснээр худалдан авах ажиллагаа ашиг сонирхлоос ангид байх, өрсөлдөөнт, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гомдол маргаан гарахгүй байхад ахиц гарна гэж тооцсон байна. Худалдан авах ажиллагаа шилэн байх, мэдээллийг оролцогчдод ил болгох, хууль тогтоомж зөрчсөн бол эрхийг нь хязгаарлах зэрэг асуудлыг журамлан зохицуулах өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдлаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай зарлигийг нийтэлжээ

Эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Уг зарлигаар Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаярыг томилсон байна. Мөн Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 357, 362, 374 дүгээр тогтоолууд, Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Засгийн газрын 357 дугаар тогтоолоор “Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам”-ыг, 362 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нөхөх олговор, тусламж олгох журам”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид замын зардал олгох журам”-уудыг, 374 дүгээр тогтоолоор “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг баталсан байна.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журамд орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэнийг мэдээллээр хангах зорилгоор нийтийн зориулалттай болон амины орон сууцны мэдээлэл, амины орон сууцны нэг маягийн зураг төсөл, цомог, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг агуулсан цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, нийтэд мэдээлж байхаар тусгажээ. Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах орон сууцанд тавих шаардлага, зээлдэгчид тавих шаардлага, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй холбоотой бүхий л мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

“Нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэлээ онлайнаар баталгаажуулах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын байгууллагаас гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч өдгөө аппликэйшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрчээ. Гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан. Тэгвэл өнөөдрөөс /2019.03.20/ эхлэн гар утасны аппликэйшний бүртгэлээ онлайнаар баталгаажуулах боломжтой боллоо. Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг татаж суулган бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг болон 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож, баталгаажуулах кодоо авах юм.

Ингэхдээ хүсэлт илгээгч нь тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн огноо бүхий өөрийн фото зургаа дээрх хаягууд руу илгээнэ. Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны програмд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгох зарчмаар явна.

Та тус аппликэйшнийг ашиглан өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтойгоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харж болно.

Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм. Мөн аппликэйшний бүртгэлийн кодоороо www.ndaatgal.mnсайтаас шимтгэл төлөлтийн лавлагаагаа шууд хэвлэн ашиглаж болдгоороо давуу талтай. Цаашид сайн дурын даатгалын гэрээг аппликэйшнаар баталгаажуулах боломж бүрдүүлэхээр програмын хөгжүүлэлтийг хийж байна.

Бүртгэл баталгаажуулах ажил онлайнаар хийгдэхээс гадна цахим үйлчилгээ ашиглах боломжгүй иргэд урьдын адил өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтсээс нэвтрэх код авах боломжтой

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хяналтын төв”-ийн нэг өдөр

Хот хоорондын зорчигч тээврээр үйлчүүлж буй иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа гэх тоон мэдээлэл бий. Иргэд баталгаатай, тав тухтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хүсэлтэй байдаг. Хөдөө орон нутгийг зорих иргэд тасалбар авах гэж урт цуваа үүсгэдэг байсан. Үүнийг цахим хэлбэрт шилжүүлсэнээр интернэттэй үед хаанаас ч, хэзээ ч тухайн зорчих чиглэлийнхээ тасалбарыг захиалах боломжтойгоос гадна зорчигчид даатгалд хамрагддаг болсон билээ. Хот хоорондын зорчигч тээврийн аж ахуйн нэгж компаниуд “Авто тээврийн үндэсний төв”-тэй хамтарч ажилладаг. Энэхүү төв нь хот хоорондын зорчигчдын аюулгүй байдал, тав тух зэргийг нэн тэргүүнд хангаж ажиллахаар зорьж ажилладаг.

Бид “Авто тээврийн үндэсний төв”-ийн нэг өдрийн үйл ажиллагааг сурвалжлахаар тус газрыг зорилоо. Авто тээврийн үндэсний төв нь үндсэн хэд хэдэн үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэгээхэн чухал хэсэг болох улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг хянан ажилладаг “Хяналтын төв” юм. Хяналтын төвийн өрөөний нэг хананд тэр чигтээ том дэлгэц байрлуулжээ. Тэрхүү том дэлгэцийн зүүн талд цаг агаарын мэдээ, 21 аймгаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн дугаар, марк, хаана, хэдэн км/цаг хурдтай явж байгааг цаг, минут, секундээр хэмжиж байгааг харуулж байв. Харин нөгөө хэсэгт нь Авто тээврийн үндэсний төвийн салбар байгууллагуудын үйл ажиллагаа нэвт шувт харагдаж байна. Уг төвийн гурван салбарт байрлах тасалбар түгээгчийн ард камер байршуулсан нь тухайн ажилтан ажил дээрээ интернэт, фэйсбүүк үзээд суух боломжгүйг илтгэж байв. Иргэдийн дунд Төрийн албаныхан ажлын цагаараа интернэт ухаад ажлаа хийдэггүй гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл энэ талаарх яриаг Авто тээврийн үндэсний төв бүрэн шийдсэн нь олзуурхууштай санагдаж байлаа. Хажууханд байн байн утас дугарах нь Авто тээврийн үндэсний төвийн лавлах энд ажилладаг юм байна. Гурван оператор завсар чөлөөгүй утсаар хүмүүст мэдээлэл өгч байлаа. Сонсоод байх нь ээ, ихэнх хүмүүс машинаа гаргах гэсэн боловч тээврийн хэрэгсэл таглаад зогсчихсон, утасны дугаар нь байдаггүй. Холбогдоод өгөөч гэж байв. Лавлахын операторууд хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг өгөхгүйгээр, тухайн автомашины марк, дугаараар хайн өөрсдөө холбогдож асуудлыг шийдэж өгдөг аж. Бүр билет бичүүлэх гэсэн юм. Дараалал хэр байгааг ч асууж байх жишээтэй. Тэд камераа хараад л хэдхэн секундын дотор хариулт өгч байв. Хамгийн их ирдэг дуудлага нь машин таглаж зогссон дуудлага байдгийг тэд хэлж байв. Энэ төвийн операторууд ажлын өдрүүдэд 07-22 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 08-20 цагийн хооронд ажилладаг байна. Өдөрт 1300-1500 дуудлага авдаг. Авто тээвэртэй холбоотой бүх мэдээллийг олгодог. Дэлгэц дээр байрлах өнгүүд өөр өөр утгыг илтгэх ажээ. Сүлжээгүй болж байгааг шар өнгөөр, авто вокзалаас хөдлөх гэж байгааг ногоон өнгөөр 70-80 км хурдтай явж байвал ягаан өнгөөр, 90 км-ээс дээш хурдтай явж байвал дэлгэцийн өмнө цонх үүсч улаан өнгөөр тэмдэглэгдэн гарч ирдэг байна.

Тээврийн хэрэгсэл сүлжээгүй 3-4 цаг тасарсан ч өөрийнхөө мэдээллийг хадгалж, сүлжээ ороход нөхөн мэдээлдэг аж.

Б.Мөнхчулуун: АВТОЗАМ ДАГУУХЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОДОРХОЙ ХАРУУЛДАГ

“Манай төв 2014 оноос эхлэн 24 цагийн турш үйл ажиллагаа явуулан ажиллаж байгаа юм. Дунджаар давхарлагдсан тоогоор 300-400 тээврийн хэрэгсэл хот хооронд үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 30-40 гаруй нь тээврийн хэрэгсэл шөнийн цагаар дамнаж зорчдог холын тээвэр болох Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудыг хянадаг. Манайхаас хоёр мэргэжилтэн 24 цагийн турш ажиллаж, аливаа асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж байнгын сонор сэрэмжтэй харилцаа холбоотой ажилладаг. Мөн тухайн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх, зогсоолын бус газар удаан зогсох, мэдээлэл дамжуулахгүй удах зэрэг нь хяналтын программ дээр шууд мэдээлэгддэг. Тухайн тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээ мэдээллийг энэ дэлгэцээс харчихдаг. Ямар нэг асуудал үүсэхэд цаг тухайд нь аж ахуйн нэгж байгууллагууд, зам дундын пост, орон нутгийн авто тээрийн төвүүдтэй холбогдон шаардлагатай арга хэмжээг авдаг. Өвөл, зуны үед цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Гэлээ гэхэд манай шуурхай бүлэг цаг алдалгүй арга хэмжээ авч ажилласаар ирсэн. Тухайн тээврийн хэрэгслүүд цаашаа явах боломжгүй болоход түүнтэй ойр орших хот суурин газарт зорчигчдыг байршуулах, воган руу шилжүүлэх зэрэг арга хэмжээ авдаг. Хөдөө орон нутгийн цаг агаарын мэдээллийг ЦУОШГ-тай гэрээ хийн зөвхөн авто зам дагуух цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл авдаг. Ингэснээр тухайн чиглэлд гарах тээврийн хэрэгслийн аж ахуйн нэгж байгууллагад урьдчилан мэдэгддэг” гэж тус төвийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхчулуун ярилаа.

Биднийг ийн төвтэй танилцаж байх хооронд цаг агаарын байдлаас шалтгаалж Өвөрхангай аймагт цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, тээврийн хэрэгсэл удаашралтай оролцож байв. Гэхдээ тухайн цэгт зорчигч тээврийн хэрэгслээс зорчиж байгаа хэрэгсэл байхгүй хэмээн мэдээлэл ирснийг нэг ажилтан дуулгалаа. Зорчигч тээврийн хэрэгсэл тэр нутгаар зорчоогүй байсан ч энэ албаныхан бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй хоорондоо болон даргадаа уламжилж байв. Цаг агаарын мэдээллийг маш түргэн шуурхай хүлээн авч, нарийн төлөвлөгөө, харилцаа холбоо, нягт уялдаатай ажиллаж байлаа. Авто тээврийн үндэсний төв 21 аймагт салбар төвтэй. Цаг алдалгүй мэдээллийг авч холбогдох газруудад дамжуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч ажилладаг юм байна. Энэ төвийн том хянах самбараас гадна хамтран ажилладаг 60 гаруй аж ахуйн нэгж, дамжин өнгөрөх аймаг сумдын хяналтын төвүүд иргэдийн аюулгүй байдал, зорчигч тээврийн хэрэгслийн талаар мэдээллийг гурван давхар хянадаг байна.

АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдостой ярилцлаа.


-“Авто тээврийн үндэсний төв’-ийн “Хяналтын төв”-ийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон шинэ үйлчилгээ нэвтэрсэн. Орон нутгаас гадна улс хоорондын тээвэр үйлчилгээ байдаг уу?

-Манай хэлтэс гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаан-Үүд, Эрээн Астана, Манжуур зэрэг улс хооронд тээвэрлэлт гүйцэтгэж байна. Мөн хот хооронд 76 чиглэлийн 63 аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, тээвэрлэлт хийдэг. Өдөрт доод тал нь 3500-5000 зорчигч улс, хот хооронд зорчдог. Баяр ёслолын үеэр энэ тоо 10000-15000 хүрэх тохиолдол бий. Энэ үеэр нэмэлт тээврийн хэрэгслүүд гаргадаг. Хамгийн түрүүнд зорчигчдыг тав тухтай, шуурхай хүргэхэд анхаарч ажилладаг. Замын хөдөлгөөний дүрэмд хүн тээвэрлэж яваа тээвэр орон нутгийн замд 70 км, хот дотор 50 км хурдтай явж байх ёстой. Зөвхөн машины хурдаас гадна байршил, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төв ажиллан мэдээлэл дамжуулдаг. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч зорчигч тээвэрт ямар нэгэн асуудал гарч болзошгүй тохиолдолд урьдчилан мэдээ дамжуулан тээвэрлэлтэд анхаарах, бэлэн байдалд шилжих зөвлөмж хүргүүлдэг. Ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэлд гэмтэл гарвал шуурхай арга хэмжээ авдаг. Тухайн зорчигчдыг өөр тээврийн хэрэгсэл рүү шилжүүлэх суулгах арга хэмжээ авдаг. Шилжүүлэх боломжгүй гэж үзвэл тухайн аж ахуйн нэгжүүд гэрээнийхээ дагуу тухайн зорчигчдыг зочид буудалд байршуулах зардлыг гаргана. Энэ төлбөрийг даатгалын байгууллагаас буцаад авах боломжтой.

-Зорчигчид хувийн машинаар явах тохиолдлууд их байдаг. Энэ нь хууль ёсны тээвэрлэлт эрхэлж байгаагаас юугаараа ялгаатай вэ?

-Тэдгээр хувийн машин тэрэг гэрээний бус, хууль бус тээвэрлэлт юм. Зорчигчид тасалбар худалдаж авч байна гэдэг хууль ёсны байгууллагаар үйлчлүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Албан ёсны үйл ажиллагаа эрхэлж байгаа тээврийн хэрэгслээр зорчиж байгаа үед даатгалд хамрагддаг нь том давуу тал болдог. Даатгалын төлбөр зайнаасаа хамаарч 100-1000 төгрөгийн хооронд байдаг.

-Сүүлийн үед тээврийн хэрэгслээр зорчих тоо нэмэгдэж байгаа. Танай төв энэ жилийн хувьд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд хот хоорондын зорчигчид 9-14 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь жил бүр гэрээтэй тээврийн хэрэгслээр зорчих хандлага өсч байна гэсэн үг. Өнгөрсөн жил авто тээврийг менежмэнттэй жил болгохоор зарласан. Энэ ажлын хүрээнд менежмэнтийг сайжруулах, зорчигчдод үйлчлэх үйлчилгээг сайжруулах гэсэн хоёр үндсэн тулгуур дээр анхаарч ажилласан. Нэгдүгээрт, цахим тасалбар захиалах үйл ажиллагааг идэвхжүүллээ. Иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг бүсүүдэд ТҮЦ машинууд байршууллаа. Заавал хол газраас тасалбар бичүүлэх шаардлагагүй болсон. Сумдад гар утасны апп-аар тасалбар бичих боломжтой болгосон. Саяхнаас төрийн байгууллагын хяналтаас гадна иргэдийн өөрсдийн хяналтыг сайжруулах үүднээс тээврийн хэрэгслүүдэд санамж байрлуулсан. Мөн утас ажиллуулан мессэж хүлээж авах юм. Тухайн тээврийн үйлчилгээтэй санал, гомдлыг шуурхай мэдээллэх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэдийн хяналтыг давхар бий болгож байгаа юм. Иргэд өөрсдийн тав тух, аюулгүй байдлыг хянадаг байя гэх үүднээс 24 цагаар санал гомдол хүлээн авч байна. 2019 оныг авто тээврийн ухаалаг систем хөгжүүлэх, нэвтрүүлэхэд түлхүү анхаарч ажиллах зорилттой. Зорчигч тээврээс гадна техник хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн бүртгэл авто үйлчилгээний байгууллагуудын ангилал тогтоох зэрэгт иргэдэд илүү ойр ухаалаг байдлаар ажлуудаа өрнүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дотор хяналтын скайнер буюу жолоочийн ядралтыг тодорхойлдог багаж байршуулах, техник нэвтрүүлэх талаар судалж байна.

Олон улсын стандартын шаардлага хангасан техникүүдийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг авах талаар судалж байна. Жолоочийн нүд анилдахад тээврийн хэрэгсэл дохио өгдөг байх жишээтэй. Улам ухаалаг, зорчигчдын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Бидний хувьд үйлчлүүлэгч, зорчигчдын амь наснаас илүү чухал зүйл байхгүй шүү дээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн зүгээс VIP үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байдаг. Үнийн хувьд зөрүүтэй байж болно. Энэ нь зорчигчдод илүү тав тухтай орчинг бүрдүүлэх юм.

Энэ тал дээр үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манайх жуулчдыг давхар хариуцаж аялалыг зохицуулдаг. Тодорхой ажлын маршрут гаргаад жуулчин тээвэрлэлтийн үйл ажиллагааг хянаж, зохицуулдаг тоо. Жуулчдад үйлчилж байгаа жолоочдод нэгдсэн сургалт зохион байгуулсан.

-Танай зүгээс хяналтыг маш өндөр түвшинд явуулдаг юм байна. Авто тээвэр мэргэжлийн хяналтын газрын байцаагчид зөрчилтэй холбоотой арга хэмжээ авч, зөрчлийг илрүүлдэг. Энэ тал дээр хүмүүсийн дийлэнх нь торгодог гэж ойлгодог талтай?

-Хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаардаг. 24 цагийн турш эндээс хараад хурд хэтэрсэн үед тухайн постууд руу мэдээлэл дамжуулдаг. Анхааруулах сануулах үйл ажиллагааг зохион байгуулдаг гэсэн үг. Бид торгуулийг нэгдүгээрт чухалчилж үздэггүй. Торгосноор тухайн жолоочийн ухамсарт суух уу, үгүй юу гэдэг асуудал байна шүү дээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы гуравдугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаан 10.04 цагт эхэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны тавдугаар сарын 16, зургадугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо гуравдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооноос байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ч.Улаан нар ажилласан байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд худалдан авах ажиллагааны олон дэвшилттэй асуудлуудыг тусгажээ гэж Байнгын хороо үзсэн байна. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцохыг хориглоно гэж заасан нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодитой алхам болно гэж үзжээ.

Түүнчлэн урьдчилан худалдан авах ажиллагааг хэрэгжүүлснээр Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, шуурхай байдлыг хангах, төсөв хэмнэх боломжийг бүрдүүлэх аж. Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа сунжирч, үргүй зардал гардаг. Тухайлбал, олон улсын байгууллагын хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдийн хувьд дунджаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 6 сараас 1 жилийн хугацаа зарцуулагддаг байна. Хугацаас сунгаснаас шалтгаалан 400-500 сая төгрөгийн үргүй зардал гардаг аж.

Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, жигдрүүлснээр худалдан авах ажиллагаа ашиг сонирхлоос ангид байх, өрсөлдөөнт, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гомдол маргаан гарахгүй байхад ахиц гарна гэж тооцсон байна.

Ногоон худалдан авах ажиллагааг хэрэгжүүлснээр эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал эрс багасч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд бодитой дэмжлэг болно гэж үзжээ.

Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжиж байгаа тул Засгийн газрын өргөн мэлүүлсэн төслийн зүйл, заалтыг суурь болгох зарчмыг баримтлах, ингэхдээ хуулийн төслийг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн байна.

Худалдан авах ажиллагаа шилэн байх, мэдээллийг оролцогчдод ил болгох, хууль тогтоомж зөрчсөн бол эрхийг нь хязгаарлах зэрэг асуудлыг журамлан зохицуулах өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдсан.

Хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн тухай ойлголтыг тодотгон, найруулгыг сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд чанар, техникийн үзүүлэлтийн үнэлгээгээр шалгарсан, шаардлага хангасан тендерүүдийг дараагийн шатанд үнэлэх гол шалгуур нь харьцуулалтын хамгийн бага үнэ бөгөөд энэ агуулгаар төслийн заалтыг өөрчилсөн байна.

Засгийн газрын төсөлд үндэслэлгүй гомдол гаргасан бол барьцаа төлбөр авахаар тусгасан нь өрсөлдөөнийг хязгаарласан, хяналтыг сулруулсан, түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах иргэний эрхийг хөндсөн байх тул барьцаа төлбөр авах тухай заалтыг хасах нь зүйтэй гэж үзсэн байна.

Үндэслэлгүй гомдол гаргасан бол тендерийн баталгааг улсын орлого болгох, энэхүү хэмжээ нь 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байх, харин гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгохоор холбогдох заалтыг өөрчлөн найруулжээ.

УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн шууд гэрээ байгуулах заалт нь ерөнхий гэрээ, цахим худалдан авах ажиллагааны зохицуулалттай давхацсан, түүнчлэн харьцуулалтын үнийг хоёр дахин бууруулах замаар тендерт оролцогчид давуу эрх олгох заалтын үндэслэл тооцоо байхгүй, гадаадын хуулийн этгээдийн худалдан авах ажиллагаанд оролцох босго хэмжээг хуулиар биш УИХ тухай бүр тогтоохоор заасан нь илүү шат дамжлагыг бий болгох тул дэмжих боломжгүй гэж Байнгын хороо үзсэн байна.

Түүнчлэн хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад нээлттэй сонгон шалгаруулалтын журам хэрэглэхгүй байж болохыг төсөлд нэмж тусгасан байна.

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулахдаа Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын санал болгосны дагуу шийдвэрлэхээр заасан нь тодорхой байгууллагыг нэрлэн зааж, түүнд давуу байдал олгохыг дэмжих боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдэвт сургалт боллоо

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс “Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдэвт мэргэшүүлэх сургалт зохион байгуулагджээ. Энэ сургалтад Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 28 алба хаагч хамрагдсан байна.

Сургалтаар шинээр батлагдан хэрэгжиж буй “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, арга тактик, анхаарах асуудлын талаар алба хаагчдад практик, дадлага хосолсон хэлбэрээр олгосон юм.

Мөн үйл ажиллагаандаа хүний эрхийг хангах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх дадал чадварыг олгож байгаагаараа онцлогтой.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын ерөнхийлөгч халтмаагийн баттулга мөрдөн байцаах албаны үйл ажиллагаатай танилцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэрМөрдөн байцаах албаны удирдлагууд, алба хаагчдын төлөөлөлтэй уулзаж, хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлог, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулсан, орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тоноглогдсон шинэ байртай танилцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид амжилттай оролцжээ

Дорнод аймгийн цэргийн хүрээний тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан “Марш тактик”-ийн тэмцээн зохион байгуулжээ. Энэ тэмцээнд тус аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид гутгаар байрт шалгарч өргөмжлөл, хүрэл медалиар шагнуулсан байна.