Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн аливаа буруу шийдвэрийн анхдагч буруутан нь бизнесийнхэн биш, улстөрчид

Сүүлийн үед Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг ажаад байхад хөл толгой нь олдохоо больж, мэдэж байгаа хүмүүс нь зориуд худал хэлж, мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэгчид улам бүр нэмэгдсээр байна. Улстөрчид нэгийгээ улам гишгэчин өөрөө намгаас гарахаар дээш гудчина. Өөрсдөө тав нь тав, арав хорь нь арав хорин жилээр төрийн эрх мэдэлд ойр байж ирсэн хэрнээ өнөөдрийн бий болсон Монголын ядуурал, Монголын гажуудалд огт хамаагүй юм шиг дүр эсгэхийг хичээх юм. Харамсалтай нь, хүссэн хүсээгүй өнөөгийн эрх баригчид, улстөрчдийн увайгүй бодлогын үр дүнд бүгдийг үзэн ядсан, “барь” “хорь”, “хураа”, “шатаа” гэдэг ард түмэн бий болжээ. Магадгүй аргаа барж, ядарсан ард түмэн өнөөдрийн худал үгэнд чинь тэрхэн зуур хууртаж, итгэж болох ч түүх хэзээ ч хуучрахгүй. Өнөөдөр өөрсдөө огт хамааралгүй юм шиг хэлчихвэл олон нийт өөрийг нь энэ цагийн баатар болгочихно гэдэгт итгэгсэд улстөрчдийн дунд дэндүү их боллоо. Үүний нэг том жишээ бол өнөөдрийн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд байна. Түүний даргалж байсан УИХ бүх шат дарааллаараа, Ажлын хэсэг, Бүлэг, Байнгын хороод, тэгээд Чуулганы удаа дараагийн хэлэлцүүлгээрээ Цагаан суваргын ордыг төрд авах нь ашиггүй юм байна, Оюу толгойн дараа дахиад өрөнд орох төсөлд оролцохын оронд татвараа аваад явж байх нь зөв гэж олонхоороо шийдсэн нь тэрхүү баримт бичигт тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд гарын үсгээ зурж, баталгаажуулсан байх учиртай.

Одоо бид аливаа шийдвэр тогтоомж буруу гарсан бол тухайн шийдвэрийг гаргасан эрх мэдэлтэн, хариуцлагатай албаны хүмүүстэй хариуцлага тооцдог жишигт суралцмаар байна. Тэгэхгүй бол тухайн цагт үнэхээр тэгж үзсэн байдаг юм уу, эсвэл ямар нэгэн эрх ашигт хөтлөгдөж шийдвэр гаргасан ч байдаг юм уу эргээд буруутаад ирэхээрээ хувийн хэвшлийнхнээ нохойн аманд хаяж өгдөг байдал бий болжээ.
Эргээд бүх буруутан нь хувийнхан, бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид болж хувираад байна. Харин өнөөх эцсийн шийдвэрийг гаргадаг эрх баригчид нь үндэсний баатар болох нь холгүй. Угаасаа тэд төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргахгүй бол бизнесийнхэн яаж ч хүсээд өөрсдөдөө ямар ч боломжийг нээж чадахгүй. Ямар ч улс оронд үндэсний хэмжээний компаниуд нь үйлдвэрлэж бүтээн байгуулж, харин төр улс нь тэднээс авсан татвараараа зохицуулалтаа хийж авч явдаг учиртай. Гэтэл манайд ажил хийдэг хэдэн нөхдөө адлан, зөвшөөрөл олгодог эрх мэдэлтнүүдийнхээ тусламжтай тэднийгээ авладаг буруу тогтолцоо бий болчихжээ. Буруутан байна гэвэл эхлээд эрх мэдэлтнүүд болохоос бусад биш. Тэд ийм хуулийн хүрээнд болно гэж хуулиа баталж, тэд ийм хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл олгоно гэж шийдсэнийх нь дагуу үйл явц явдгаас биш баялаг бүтээгчид өөрсдийнхөө хүслээр юуг ч шийдэж чадахгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг зүйлээ бүр эсрэгээр нь ярьж байгааг бид нэн тод харж байна. Үүнийг сүүлийн үед хамгийн ихээр яригдаж байгаа Цагаан суварга дээр жишээлж болох юм.
Баримт нэг. Цагаан суваргын ордын нөөц БНМАУ -ын ашигт малтмалын нөөцөд бүртгэгдээгүй
Улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоогдсон “Цагаан суварга-ын ордыг хувийн компани эзэмших болсон гэж олон хүн боддог. Харин тэгж ч ойлготол нь улстөрчид нь ярьдаг. Үнэн хэрэгтээ 1977-1978 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуул хийгээд, БНМАУ-ын ашигт малтмалын нөөцийн комиссын хурлаар хэлэлцүүлэхэд дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт “Цагаан суваргын зэс молибдений орд дээр хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгээр зохиогчдын хувилбараар бодсон нөөцийг хэлэлцүүлэгт орсон гэж үзэх”, 3 дугаар хэсэгт “Ордын хувьд ТЭЗҮ, тогтмол кондици боловсруулж, түүн дээрээ тулгуурлан нөөцийг дахин тооцож дараа нь БНМАУ-ын Улсын Нөөцийн Комиссоор оруулах шаардлагатай” гэсэн үүрэг өгөөд буцаасан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, Цагаан суваргын ордын хайгуул хийгдсэн боловч нөөцийг тогтоогоогүй, улсын нөөцөд бүртгээгүй орд юм байна. Үүний дараа шилжилтийн үе таарч, дахин хайгуул хийгдэлгүй өмнө хийгдсэн дээж, баримт бичгээс ч үлдсэн зүйлгүй хоцорсон байдаг. МАК энэ ордыг гадаадын компаниас шилжүүлэн авч, эзэмших болж, дахин шинээр өрөм тавихдаа тэр үеийн дүрэм журмын дагуу улсаас гаргасан зардлыг тухайн үеийн мөнгөний ханш, инфляци тооцсон аргачлалаар бүгдийг төлж, харин тэр үеийн мэдээлэл, дээжийг авах хүсэлт тавьсан боловч үлдсэн гэхээр зүйл байхгүй болсон байжээ. Үнэхээр социализмийн үед олж тогтоосон нөөцийн баримт мэдээлэл, дээж чухам юу, юуг МАК-т хүлээлгэн өгсөн баримт байдаг бол гаргаж ирэх хэрэгтэй болов уу. Нөгөө талаас улсаас гаргасан гэх хөрөнгийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй талаар саяхан УУХҮЯ-наас мэдээлэл хийх үед Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшсэн яг л шинэ газар хайгуулын ажил эхэлж байгаа мэт өрөм тавьж, бүх зүйл шинээр эхэлж байсан гэдгийг тэр үеийн геологичид ч баталдаг. Ямартаа ч Монголын олон орд газар гадныханд очиж байсан тэр үеийн жишгээр Цагаан суварга гадныханд биш, харин ямар ч гадны хувь эзэмшигчгүй монголчууд ажиллуулдаг Монголын компанид үлдэж чадсан юм билээ. Бас тэр Монголын компани нь 2000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, олон тооны үндэсний компаниудыг туслан гүйцэтгэгчээрээ авдаг компани гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Айлд багаар бодоход дөрвөн хүн аж төрдөг гэвэл Монголынхоо найман мессеж нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эерэг хандлагыг бий болгоно”, “Цагаан суваргын төслийн хувьд төр хувьцаа эзэмшихгүй байх нь хууль эрх зүйн хувьд ямар ч зөрчил үүсэхгүй” гэж үзсэн байдаг аж. Ингээд УИХ-ын 2014 оны 54 дугаартай тогтоолоор “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.5 дахь заалт, 8.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн “Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь, хэмжээ байх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн ажээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн дуусвал хэрэг ч байхгүй.
Баримт тав. Төр татвар хураамжаараа үр шимийн 57-60 хувийг хүртэх боломжтой
Хэдийгээр төр Цагаан суваргын орд газрыг эзэмших төсөлд хамтрагчаар оролцоогүй ч нийт үр өгөөжийн 57-60 орчим хувийг татвар хураамж хэлбэрээр хүртэнэ гэж МАК-иас гаргасан албан мэдэгдэлд дурдсан байсан. Үнэндээ төр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийлгүйгээр үр шимээс нь татвараар хүртэх хувилбар Оюу толгойн гэрээний дэргэд ухаалаг шийдвэр ч байсан байж болох юм. Гэвч өнөөдөр төрийн залгамж бодлого, шийдвэрээ байхгүй болохоор Цагаан суваргыг дайруулан энэ том төслийг хэрэгжүүлэх гэсэн МАК-ийн зорилго дээр дамнуулан тэднээр эхэлж хөрөнгө гаргуулах Концессын гэрээг байгуулсан л хэрэг. Үнэн хэрэг дээрээ бас л улстөржилтөөс болоод шийдэгдэхгүй явсаар 220 кВ-ын 159,6 км урт агаарын хос шугам, 2 дэд станцын хамт баригдаж дууссаны дараа гэрээ нь батлагдсан ажээ. Концессийн гэрээний мөнгөө МАК өнөөг хүртэл аваагүй л яваа юм билээ. Бодит үнэн байдал ийм байтал улстөрчид юунд иргэдийн тархийг дандаа худал мэдээллээр угаана вэ?! Ямар ч байсан энэ шугам ашиглалтад бол өмнөх төлбөрийг тухайн компани нөхөн төлөх үүрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг журам бий. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм зөрчил гараагүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулууд бүгд төлбөрөө хуваарийн дагуу төлөөд явж байна” гэж хэлсэн нь дээрх бүгдийг баталсан хэрэг юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн маш ойрхны хүн гэгддэг Х.Хэрлэн даргын хувьд үнэн нь тийм байхад жаахан бүдэг ч гэлээ үүнээс өөрөөр хэрхэн хэлэх билээ.

Баримт хоёр. Цагаан суваргыг МАК аваагүй бол гадныханд очих байсан

Шилжилтийн үед хэн юугаа ч мэдэхгүй явж байхад Австралийн “Молопо” компани Эрчим хүч, геологи, уул уурхайн яамтай ордыг судлах, эзэмших тухай гэрээ хийж, 1994 оноос Цагаан суваргын орд дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байдаг юм. Энэ зөвшөөрлийг эхлээд гурван жилээр олгож, дараа нь хоёр, хоёр жилээр сунгажээ. Гэвч “Молопо” ХХК нь мөн хайгуулын ажил хийгээгүй, нөөц тогтоож батлуулах ажил хийгээгүй аж. Улмаар 1998 оны дөрөвдүгээр 25-нд Молопо компанийн охин компани болох Меторд ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн.
Молопо болон Меторд компаниуд нь уг ордыг судлах, эзэмших гэрээний дагуу ямар ч үйл ажиллагаа хийгээгүйн дээр, харин Монгол Улсын эрх бүхий байгууллагуудад өгсөн тайлангууддаа “уг ордыг ашиглах зардал өндөр, нөөц тийм ч их биш, зэсийн зах зээлийн үнэ хямд байгаа учраас энэ орд ашиггүй юм байна” гэж танилцуулж байсан атлаа Австралийн Мельбурн хотын бирж дээр уг ордыг ашигтай гарна гэсэн тооцоог зарлаж, өөрийн хувьцаагаа худалдаж ашиг олж байсан байна. Үүнийг нь олж мэдсэн төрийн албан тушаалтнууд санаачилга гаргаж ЗГ болон Молопо компанийн хооронд байгуулсан гэрээний хугацаа 1999 оны арваннэгдүгээр 30-нд дуусгавар болоход ХААҮ-ийн сайдын А/172 тоот тушаалаар 1999 оны арванхоёрдугаар 02-ны өдрөөр тасалбар болгон тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Энэ тухай Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас 1999 оны арванхоёрдугаар 03-ны өдрийн “Зууны мэдээ” сонины 243 дугаарт нийтэд мэдэгдсэний дараа тухайн үеийн Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийг баримтлан хамгийн түрүүнд ирүүлсэн өргөдлийн дагуу МАК компанид олгож шийдвэрлэв. Гэтэл уг шийдвэрийг эсэргүүцэн “Молопо” шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Багагүй хугацаанд шүүхээр явж, хууль ёсны эзэмшигч нь гадны компани биш, Монголын МАК компани гэдэг эцсийн шийдвэр гарснаар Цагаан суварга дээр ажлаа эхэлжээ. Ингэхдээ мянган иргэний аж амьдралыг нь МАК залгуулдаг.
Баримт гурав. Төр яагаад оролцохоос татгалзав
Стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын орд дахь төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох ажил хэрхэн явагдсан бэ? Сэм хуйвалдаж, нам найрч асуудлыг шийдсэн юм уу, эсвэл шат дараалалтай явсаар ийм шийдвэрт хүрсэн юм уу? “Ашигт малтмалын тухай” Монгол Улсын хуулийн 5.5 дахь заалтад “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийсэн бол … ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан байдаг. Тэгэхээр энэ хуулиар бол төр орж ч болно, орохгүй ч болно гэж ойлгогдож байгаа бөгөөд орохын бол өөрийн хамаарах хувь хэмжээгээр хөрөнгө оруулах шаардлагатай болно. Үүнийг Оюу толгойд төр хувь эзэмших болсноор манайхан нэлээд гадарладаг болсон. Тэр ч үүднээсээ Цагаан суваргын ордын асуудал босч ирэх үед төр мэдэлдээ авч, ихээхэн хөрөнгө гаргах асуудалд орж байснаас татвараараа ашгаа аваад явах нь дээр гэсэн хандлагатай гишүүд олон байсан байдаг. Тухайн үеийн Сангийн сайдын байр суурь энэ тал дээр хатуу байсан бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ гаргасан юм.
З.Энхболд даргын “төр мэдэлдээ авах ёстой” гэж мэдэгдэж, тэр дундаа Цагаан суварга гэж онцолсон ордын хувь заяаг яг түүний дарга байх үед шийдсэн байдгийг анзаарч нэг хараарай. МАК-ийнхан болохоор төрийн оролцоотой байвал дэмтэй гэсэн үүднээс хамтрах саналтай байсныг тэр үеийн учир мэдэх улс хэлдэг. Тэр ч үүднээс Засгийн газраас УИХ-д оруулсан санал нь Цагаан суварга дээр хамтрах хувилбараар орж ирсэн нь УИХ дээр унасан байдаг. Тэгэхээр өнөөдөр Цагаан суварга дээрх төрийн эзэмшлээс татгалзсан хэрэг дээр ял асуух болбол тэр үеийн УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох тухай яригдах ёстой. Төр яагаад оролцооноосоо татгалзав. Тухайн үедээ Засгийн Газар Цагаан суваргын төсөлд 350 сая 600 мянган ам. долларын хөрөнгө оруулалтыг төрөөс оруулах замаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 хувь байх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Намын Бүлгүүд, Байнгын хороодоор хэлэлцэж, ажлын хэсгүүд хуралдаад “Цагаан суваргыг Эрдэнэтийн ордын нөөцөөс 7, Оюу толгойн ордын нөөцөөс 27.8 дахин бага учраас хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн норм нь бага”, “Шинэчлэлийн Засгийн Газар уул уурхайн салбарт төрийн оролцоог хязгаарлах бодлого барьж эхэллээ гэсэн байгууллагаараа дамжуулан өмчлөх эрхээ шууд бусаар хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл юм. Үүний дараа уг Тогтоол нь Монгол Улсын Үндсэн Хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргаан гарахад Үндсэн хуулийн Цэц 2015 оны тавдугаар сарын 20-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж, энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй болохыг 07 дугаар тогтоолоороо баталгаажуулсан байна.Тэгэхээр энэ үйл явдал бүр Засгийн газар, Бүлэг, Байнгын хороо, УИХ-ын чуулган цаашлаад Үндсэн хуулийн Цэцээр ороод шийдэгдсэн байхад өнөөдөр ямар үндэслэлээр асуудлыг авч хэлэлцэх гээд байгаа нь бүр ч анхаарал татаж байгаа юм.

Баримт дөрөв. Цагаан Суваргын орд төрийн өмчлөлд байсаар байгаа

Сүүлийн үед улстөрчдийн ам Цагаан суваргын орд төрийн мэдлээс гараад хувьд очсон талаар байнга ярих болсон. Үнэхээр гаргасан гэвэл буруутнууд нь тэд байх. Гэхдээ яагаад хамааралгүй гэж. Хамааралтай байсаар байтал яагаад зориуд тэгж хэлэх болов. Монгол Улсын газар, түүний хэвлийд байгаа баялаг төрийн өмчлөл, ард түмний мэдэлд байх талаар Үндсэн Хуулинд заагаад өгчихсөн байгаа.
Мөн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасны дагуу газрын хэвий болон түүний баялгийг эргэлтэд оруулах зүй ёсны шаардлага байгаа бөгөөд ашигт малтмалыг үүрд мөнх төрийн өмч байхаар Үндсэн хуульд заасан мэтээр явцуу ойлгож тайлбарлах нь буруу юм. Ашигт малтмал газрын хэвлийд байж газартай салшгүй хэлбэрээр орших тухайн үедээ төрийн өмч байна гэдгийг бид Үндсэн хуульдаа заасан, энэ өмчлөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн аль ч зүйл, заалт зөрчөөгүй.
Иргэн, аж ахуйн нэгжид эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх олгодог болохоос тэдний өмчлөлд өгдөггүй. Тиймээс Цагаан Суваргын орд газраас гарах баялаг, үр ашиг төр, ард түмний мэдэлд байсан, хэвээр байгаа, байх ч болно. Харин газрын дор байгаа үнэлэгдээгүй баялагийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрхэн ухаалгаар үнэд хүргэх, АМНАТ буюу рояльти, бүх төрлийн татвар, хураамж зэрэг тогтсон арга, механизмыг ашиглан олсон орлогыг жинхэнэ утгаар нь ард түмэнд тэгш, шударга хүртээл болгох бодлогоо улс боловсруулах ёстой. Түүнээс биш “ЖДҮ”-ийн хэрэг шиг эрх мэдэлтнүүдэд тараагаад хамгаалж үр дүнгээ харах ямар ч чиг шугам алга. Хуучин нэг Засаг газар нь гараад нөгөөгийнхөө шийдвэрийг үгүйсгэдэг байсан бол одоо нэг хүн нэг амаараа өөр, өөр юм ярьдаг болсон цаг ажээ. Цагаан суваргын ордын ТЭЗҮ-гээс харахад энэ төсөл нь 1120 хүнийг шинээр ажлын байртай болгож, жилийн экспортын орлого нь зэсийн зах зээлийн үнээс хамаараад 400-600 сая ам.доллар байх тооцоотой гэжээ. Мөн энэ орд нь жил бүр улсын төсөвт дундажаар 178 тэрбум орчим төгрөг төвлөрүүлнэ гэж дурдсан байна. Гэвч манайд ажил хэрэг болох зүйл байх биш дээ. Улстөрчид нь элдэв ашиг харж, бизнесийн төслүүдийг урагшлуулахгүй, арайхийн цугларсан хэдэн төгрөгийг нэгэндээ” ЖДҮ” мэтээр тараагаад дуусдаг хойно. Гэхдээ төсөвт цугларч байгаа хэдэн бор юмыг хувийн секторынхон л бүтээдэг гэдгийг бид мартаж болохгүй. Муу л бол хойд зүгийн хар овоохой гэгчээр буруутгагдаад байгаа МАК гэхэд өнөөдөр улсын төсөвт хамгийн өндөр татвар төлсөн хувийн аж ахуйн нэгж гэдгийг мартаж болохгүй юм. Оюу толгой, Эрдэнэт, Таван толгойн гээд төрийн өмчит том компаниудын дараа хувийн ганц компани татвар төлөлтөөрөө тэргүүн эгнээнд орж ирсэн нь нөгөө МАК байх юм.

Баримт зургаа. Цахилгаан шугам ч төрийн мэдлийнх

Олон нийтийн дунд МАК төрийн хөрөнгөөр өөрсдийнхөө Цагаан суварга орд руу цахилгаан татуулчихсан гэсэн ойлголт бий. Угаасаа улстөрчид л тэгж яриад байдаг болохоор тийм байх гэж бодохоос ч аргагүй. Гэхдээ бид Цагаан суваргын ордын эзэмших эрх нь хувийн аж ахуйн нэгжид байгаа болохоос өмчлөл нь төрийн мэдэлд байгаа гэдгийг мэдэх боллоо. Улстөрчдийн худал “үлээдгээс” нь болоод олон нийтийн дунд бас нэг буруу ойлголт төрөх болсон нь хүссэн хүн, компаниуд цахилгаан дамжуулдаг шугамыг эзэмшиж болдог гэсэн буруу ойлголт юм. Хэрэв том өндөр ачааллын Өмнөд бүсийг эрчим хүчинд холбох шугам нь хэн нэг хувийн этгээдийн өмчид байгаад, хэнийг эрчим хүчинд холбох, холбохгүйг шийддэг, зөвшөөрөл өгдөг, эсвэл дураараа үнэ тариф тогтоодог байвал юу болох вэ? Бодоод нэг үздээ. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудаар “Эрчим хүчний дамжуулах сүлжээ төрийн өмчинд байна” гээд заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр “Оюу толгой-Цагаан суварга” чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам бол төрийн өмчийн шугам. Үүнийг цаашид Оюу толгойг Хятадаас биш, Монголоос цахилгаан авдаг болгохын тулд төр бодлого гаргаж хийсэн шийдвэр. Харин эхлээд гаргах мөнгө хөрөнгө
Төрийн аливаа буруу
шийдвэрийн анхдагч буруутан нь бизнесийнхэн биш, улстөрчидорсноор Монгол Улсад тог цахилгаангүй үлдээд байсан сүүлийн гурван сумын хоёр нь болох Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сум, Алдарт “Сулинхээрийн отряд” ч гэрэлтэй болж, хүүхдүүд, хилчид нь дэнгийн гэрэлд хичээл, сургуулиа хийж суудаг цаг ард хоцорсон билээ.

Баримт долоо. Арбитр дээр унавал төлбөрийн мөнгийг хэрхэн гаргах бол?

Цагаан Суваргын уурхайн төсөл Монголд том төслүүд урагшилж, үр шимээ үзэж чаддаггүй бусад түүхийг ч давтах төлөвтэй болоод явчихлаа. Хэдэн ч нефтийн үйлдвэр, хэдэн ч усан болон дулааны цахилгаан станцыг барьчих хугацааг бид ийм маягаар алдсан билээ. Ийм балай зангаараа монголчууд найдваргүй, Монгол хөрөнгө оруулагчдад ээлгүй гэсэн имижийг хэдийнэ бүрдүүлж эхэлсэн. Гэхдээ тэр муу хэлүүлэх ч яахав, олон улсын нарийн чанд гэрээ хэлэлцээртэй газруудтай хэрхэн ажиллах тал дээр бодож тунгаасан зүйл байгаа болов уу. Сүүлийн жилүүдэд Арбитрын шүүх дээр удаа дараа ялагдах болсон нь угаасаа манай улстөрчдийн мурьдаг, зальддаг зангаас болсон. Анхнаасаа хуулийн дагуу болно гэж өөрсдөө шийдвэр гаргаагүй бол гадныхан тоож хөрөнгө оруулахгүй. “Хан ресурс” дээр яалаа даа. Одоо “Эрдэнэт” гэхэд л Арбитрын шүүх дээр ялагдаад 120 гаруй сая ам.доллар төлөхөөр болчихоод байгаа. Энэ нь 100 мегаваттын бүхэл бүтэн цахилгаан станц барих мөнгө шүү дээ. Цагаан суваргын төсөл дээр МАК-д итгэж, санхүүжилт хийсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банк, санхүүгийн томоохон байгууллага, газрууд байгаа. Бүх зүйл хуулийн дагуу, Засгийн газар нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, УИХ нь баталсан, Үндсэн хуулийн Цэц нь эрх зүйн асуудалгүй гээд үзсэн энэ хэрэг дээр Монголын тал шууд унах нь тодорхой. Гадныхан бол хөрөнгө мөнгөө зүгээр ч алдаад орхих улс биш, тултал нь явж, тултал нь хохирлоо барагдуулж таарна. Тэр үед Монгол Улс хэдэн цахилгаан станцын өрөнд орох бол. Цээжээ дэлдэж, сэлэм эргүүлдэг улстөрчдөд энэ хохирол мэдэгдэхгүй байж болох юм. Харин цэцэрлэг олдохгүй, сургууль нь сурагчдаа багтаахгүй, эмнэлэг нь ховор энэ цаг үеийн иргэдэд дэндүү хатуу тусах бий вий. Эцсийн эцэст буруу шийдвэр гаргасан бол хариуцлагаа эрх мэдэлтнүүд үүрч хариуцах ёстой болохоос худал мэдэгдэлд чинь тархиа угаалгадаг эгэл жирийн иргэд үүрч дүүрч, өвдгөө сөхөртөл мөлхөж хохирмооргүй байна. Ийм ултөрчидтэй, төр засагтай байснаас зүгээр нэгмөсөн хэрхэн сүйрэхээ тодорхой болгомоор ч юм уу.

Б.ЭНХТАМИР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А .Бакей: Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм

УИХын гишүүн асан, доктор, академич А.Бакейтэй Наурызын баярын талаар ярилцлаа.

Юун түрүүнд танд Наурызын баярын мэнд хүргэе. Казах түмэн өргөн дэлгэр тэмдэглэдэг Наурызын баярын утга учир юу вэ?

-Эсгий туурган Монгол, Казах түмэн аль аль нь ирж буй хавар цагийг баярлан угтаж авдаг уламжлалтай. Цагаан сар гэдэг ялгаагүй л ирж яваа цагийн баяр. Үүнтэй адилан Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм. Жил болгоны гуравдугаар сарын 22-ны өдөр энэхүү баярыг тэмдэглэдэг. Энэ өдрийн маргаашнаас эхлэн өдөр уртасч эхэлдэг. Өдөр уртасч эхэлнэ гэдэг газар дэлхий дээр байгаа бүх амьд зүйлс сэргэж, ургах жам ёс явагддаг учраас үүнийг дагаж нүүдэлчин ард түмний хувьд мал төллөж, идээ цагаа элбэг болдог. Тэр хэмжээгээрээ сайн сайхан амьдрах бас нэгэн жил эхэлж байна гэж бэлгэшээдэг баяр юм даа. Наурыз гэдэг үг нь перс гаралтай үг. Нау гэдэг нь шинэ, рыз гэдэг нь өдөр. Шинэ өдөр утгатай. Тэгэхээр энэ нь ямарваа нэг шашны зан үйлтэй холбоогүй, нүүдэлчин ард түмний уламжлалтай цэвэр холбоотой баяр гэж ойлгох хэрэгтэй.

Хэдий үеэс энэ баярыг тэмлэгдэх болсон юм бэ?

-Их эрт дээр үеэс л гэж ярьдаг. Зарим нь 2000 жил, зарим нь 3000 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн гэдэг. Манай Монгол Улсад амьдардаг казах иргэдийн хувьд социалист нийгмээс арай өмнө тэмдэглэдэг байсан. Дараа нь нэгдэлжих хөдөлгөөн ялаад малчдын баяр гэсэн хандлагаар хязгаарлах бослон. 1990-ээд оноос хойш нийгэм чөлөөтэй болсны ачаар жинхэнэ утгаараа энэ баяр эргэж ирсэн гэж болно.

Баярын өдрөөрөө юу хийж, хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Ихэнх зан үйл нь Цагаан сартай тун ойролцоо гэж хэлж болно. Мэдээж эхлээд айл өрх болгон Наурызын баяртаа сайтар бэлтгэнэ. Яагаад гэвэл баярын өдөр олон зочин гэртээ хүлээж авч, уулзаж учирдаг учраас тэр. Идээ будаагаа бэлдэхээс гадна гэр орноо сайхан цэвэрлэдэг. Бас өөдтэй өнгөтэй хувцасаа өмсөх гэдэг ч юм уу энэ бүх ажил Цагаан сартай адилхан. 22-ны өдөр хамгийн түрүүнд ойрын хамаатан садан, өндөр настнууд дээрээ очиж золгож, хүндэтгэл үзүүлнэ. Тэгээд ахмадууд, найз нөхдөөрөө, хотлоороо бие биедээ очиж цагаалга хийж, айл хэсч бие биенийхээ идээ будааг амсна. Хөдөө орон нутагт золголт зургаа, долоо хоног үргэлжилдэг. Хот суурин газар хоёр, гурав хоног үргэлжилнэ л дээ. Золголтоо нар мандсаны дараа эхлүүлдэг. Энэ дашрамд хэлэхэд, Наурызын өдөр ирсэн зочин болгоныг сайн дайлж, хүндэтгэж явуулах ёстой. Яагаад гэвэл ирсэн зочдын дотор сайн, муу хувцастай хүн ч байсан ямар нэгэн буян үйлдсэн хүн байж таараа. Тэр буянтай хүн гэрт орж ирсэн гомдоохгүйгээр явуулах ёстой. Ингэснээр тухайн хүний буян үлддэг гэж бэлгэддэг.

Монголчуудын идээ, шүүс болгон өөр өөрсдийн гэсэн бэлгэдэлтэй байдаг. Наурызын баяраар Наурызын шөл хийдэг гэж дуулсан. Үүний бэлгэдлийн талаар ярихгүй юу?

-Цагаан сараар ууц тавьдаг. Мөн бууз голлодог шүү дээ. Тэгвэл Наурызын баяраар дастархан буюу дэлгэсэн ширээн дээрээ их элбэг дэлбэг, олон төрлийн зүйлс дэлгэсэн байдаг. Идээ, будааны хамгийн гол нь Наурыз көже буюу Наурызын шөл юм. Энэ шөлийг хуучин оныг бэлгэдсэн улиран одож буй жилийн идээний дээж, мөн шинэ мал төллөсөн бол малын сүү, уургийг хослуулж хийдэг. Ийм найрлагатай сайхан амттай шөл гардаг. Хот газар бол хуучин оны тараг, аарц, борцолсон махны шөлөн дээр будаа хийж болгодог. Ирсэн зочин болгоноо шөлөөрөө дайлдаг. Үүнээс гадна каз, бусад идээний дээж ширээн дээр дэлгээстэй байдаг.

Баяраараа архи, дарс хэрэглэдэггүй гэж дуулсан юм байна?

-Казах иргэдийн хувьд архи уух асуудлыг баярын үед цээрлэдэг. Өөрсдийнх нь зан заншил, шашин шүтлэгтэй холбоотой. Их дээр үеэс энэ заншил уламжлагдан ирсэн. Мөн ирсэн зочиндоо бэлэг өгдөггүй.

Та баяраа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

-Хотод байдаг ахмад буурлууд дээрээ очиж золгодог. Үүний дараа гэртээ зочин хүлээж авдаг даа. Аав, ээж хоёр маань малчин улс. Хүүхэд байхдаа хот айлаараа тэмдэглэж, бие биенийхээрээ орж гарахад их л сайхан санагддаг байсан. Өдөр болгон баяр тэмдэглэдэггүй байсан учраас тэр биз дээ. Энэ завшаанаар Монгол Улсын ард түмэн, түүний дотор Баян-Өлгий аймгийн зон олонд, эх орны өнцөг булан бүрт оршин суугаа казах иргэддээ Наурызын баярын мэндийг дэвшүүлж, Наурызын баяр маань өрх болгонд эрүүл энх, аз жаргал бэлэглэх болтугай. Улс түмэн маань тайван амгалан, идээ будаа арвин байх болтугай гэж хүсэн ерөөе.

Наурызын баярыг Цагаан сартай ойролцоо гэж та хэллээ. Тэгвэл казах түмэн Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Хот суурин газар амьдардаг буурлууд Цагаан сараа ч тэмдэглээд Наурызаа ч тэмдэглэдэг байх жишээтэй. Залуу улсууд Цагаан сараар голдуу айл хэсч, золголт хийгээд Наурызаа өөрийн гэртээ тэмдэглэдэг.

Аль улс орнууд Наурызын баярыг тэмдэглэдэг юм бол?

-Жишээлбэл, дэлхийн өнцөг булан бүрт тарж амьдарч буй бүх казах түмэн Наурызын баярыг тэмдэглэдэг. БНХАУ-ын Шинжаан Уйгарт байгаа казахууд жинхэнэ утгаар нь өргөн тэмдэглэдэг юм билээ. ОХУ, Киргистан гэдэг ч юм уу олон оронд тэмдэглэж ирсэн. Түүнээс дундад Азийн орнууд болох Үзбекистан, Тажигистанд тэмдэглэдэг.

Нийтдээ хэчнээн хүн тэмдэглэдэг вэ?

-Албан ёсны тоо баримт алга. 2010 оны Монгол Улсын хүн амын тооллого, албан бус статистик мэдээллээс үзэхэд Налайх, Улаанбаатарт суралцаж буй оюутнуудыг оролцуулаад казах иргэдийн тоо 20 гаруй мянга элбэг болсон байх.

Казахын ард түмнийг бүргэд, домборгүйгээр төсөөлөхийн аргагүй. Баярын өдрөөрөө домбор тоглож, наадам хийдэг үү?

-Хөдөө, орон нутагт хот айл, малчин түмэн уламжлалт тоглоом, тэмцээн хийдэг. Жишээлбэл, хурдан морины уралдаан, үндэсний бөх барилдуулах гээд. Оройн цагаар янз бүрийн дуу хуур болдог. Аливаа баяр гэдэг орчин цагийг дагаад зарим зан үйл нь шинэчлэгдээд явдаг. Хүн ам суурьшсан газар Наурызын баярт зориулсан тоглолт болдог. Би өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргаар ажилласан. Энэ хугацаандаа төв талбайд казах гэр барьж, зан заншилыг харуулсан эд хогшилыг олон түмэн таниулсан ажил хийсэн удаатай. Мөн Соёлын төв өргөөнд Домборын эгшиг тоглолт хийж, энэ маань одоо ч гэсэн уламжлал болон тогтжээ.

Сүүлийн жилүүдэд та нийгэм, улс төрийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Миний хувьд 2016 оны сонгуулийн дараагаас цэвэр судалгаа, шинжилгээний ажлаа хийгээд явж байна. Улсад нийтдээ 35 жил ажилласнаас найман жилд нь УИХ-д суулаа. 27 жилд нь багшлах, эрдэм шинжилгээний судалгааны ажлаа хийсэн. Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв ажиллуулж байна. Энэ чиглэлээр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох Хөдөө аж ахуйн хөгжилд тулгамдсан асуудал, ямар сорилт бэрхшээлүүд байгааг бусад судлаачидтай хамтран ажиллаж байгаа. Би Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Энэ үүрэгт ажлынхаа хүрээнд намын ажилд оролцоод явж байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 22-нд болох үйл явдaл

09.00 цагт “Корпорейт Конвейшн Төв”-д “MONGOLIA GOLD-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн олон улсын хурал, үзэсгэлэн эхэлнэ. Утас: 70111106, 80591899, 89113499

09.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д “Бид Артек явна” орос хэлний тэмцээний нээлт болно. Утас: 99113263 99881249

09.00 цагт НҮБ-ын байранд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Үндэсний сайн дурын илтгэлд агаарын бохирдлын асуудлаарх тайланг тусгах уулзалт болно. Утас: 99119317

10.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Түүх мартахгүй” уран сайхны киноны уран бүтээлч нар мэдээлэл хийнэ.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн туршлага солилцох уулзалт болно. Утас: 88919395

10.00 цагт Улаанбаатар хот дахь гаалийн газарт “Зэрлэг амьтан хамгаалах , тэдгээрийн хууль бус худалдааны гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагууд болон албаны эрэлч ноходын оролцоо ба ач холбогдол” уулзалт хэлэлцүүлэг болно. Утас: 80996505

10.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 88054040

10.00 цагт “Туушин” зочид буудалд “Ардчилал ба оролцоот эдийн засаг” хэлэлцүүлэг болно. Утас: 88989878

10.00 цагт ШУА-ийн Төв байранд “Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” хэлэлцүүлэг болно. Утас: 98119897

10.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.

10.30 цагт НМХГ-аас барилга угсралт, агаарын бохирдлын талаар хийсэн хяналт, шалгалтын дүнгээ өөрийн байрандаа танилцуулна. Утас: 91887887

11.00 цагт ЭМЯ-наас “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр 2019” сэдвээр өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

11.00 цагт СЭМҮТ-д Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл, зөвлөгөө өгөх 1800-2000 утасны нээлт болно. Утас: 95 735187, 99065653

11.00 цагт УУХҮЯ-нд АМГТГ-аас “Монголын геологи хайгуул-2019” чуулга уулзалтын талаар мэдээлнэ. Утас: 99089666, 99160069

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Хан-Уул дүүргийн III хороонд ашиглалтын шаардлага хангахгүй байрыг буулган шинээр барьсан орон сууцны оршин суугчдад түлхүүр гардуулна. Утас: 99082884, 91991175, 99111879

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Найруулагч Ж.Сэнгэдорж “Би нар” уран сайхны киноны талаар мэдээлнэ.

12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт Нэрт найруулагч,жүжигчин,багш Г.Доржсамбуугийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн ёслол болно.

14.00 цагт Монголын уран зургийн галерейд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрэл зурагчдын хамтарсан “Mongolian press photo” үзэсгэлэнгийн нээлт болно.

16.00 цагт ШУА-ийн Одон орон,геофизикийн хүрээлэнгийн Сансар, од эрхэсийн ордонд “Одон орон, сансар судлалын ололт, амжилт” өдөрлөг болно. Утас: 98119897

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Л.Болд манай намын гишүүнчлэлээс хасагдаагүй байгаа

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Н.Алтанхуяг намдаа шинэчлэл хийх хэрэгтэй гэж ярьсан. Намынн шинэчлэлийн ажилд Н.Алтанхуяг даргатай хамтран ажиллаж байна уу?

-2016 оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын VI их хурлаас намын шинэчлэлийн үйл явц эхэлсэн. Энэ үйл явцаар гишүүдийн оролцоотой бодлогын нам болохгүй бол цааш явахгүй нь ээ гэдэг байдалд хүрсэн. Улмаар АН-ын даргыг бүх гишүүдээс сонгох дүрмийн өөрчлөлтийн дагуу таван хүн өрсөлдөж, нэгдсэн дүнгээр би олонхын санал авч сонгогдсон. Энэ цагаас хойш Н.Алтанхуяг дарга ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй юм уу, намын шинэчлэлийг хийнэ гэж явчихаад үүнээсээ ухарсан үйлдэл хийсээр ирсэн. Энэ хугацаанд намын үйл ажиллагаанд шууд оролцоогүй. Шууд бус хэлбэрээр нам руу дайрах үйлдэл хийж ирсэн. Н.Алтанхуяг дарга Сүхбаатарын талбайн зүүн урд талд байсан хоёр давхар намын байрыг тодорхой банкинд зарсан. Хэдэн төгрөгөөр арилжсан нь тодорхойгүй. Ямар ч санхүүгийн баримтаа надад өгөөгүй. Олдохгүй байна гэсэн шалтгаанаар өнөөг хүргэсэн. Тухайн үед Н.Алтанхуягийг дарга байхад намын шинэ байр барина гэж маш олон гишүүдэд нэг, хоёр сая төгрөгийн үнэтэй тоосго зарж хандив цуглуулсан. Тэр хандивын мөнгө хаачсан нь бүү мэд. Өнгөрсөн он жилүүдэд АН-ын татвар хураалт, хандивын зарцуулалтын тайлан над дээр ирээгүй. Намайг ажил авахад архив, санхүүгийн баримт материал, тоног төхөөрөмж гэж байгаагүй. Үндсэндээ би нэлээн их өртэй, хоосон тамга хүлээж авсан. Н.Алтанхуягийн хувьд Төв шуудангийн өмнө байрлах байшинг зарчихсан. Мөн л одоо болтол гэрээ хэлэлцээрийн санхүүгийн баримт материал олдохгүй байгаа. Үүнээс харахад намаа шинэчилнэ гэж цээжээ дэлдсэн ч үг, үйлдэл хоёр нь зөрөөд байна. Үндэсний зөвлөлдөх хороонд байсан бүрэлдэхүүний 60-аад хувь нь тэр үеийн Алтан гадас франкцийн гишүүд байдаг. Яг тэр давуу эрхээ халгалж явсныг зогсоосон. Үндсэндээ Н.Алтанхуягийн үг нам дотор хааны үг шиг болсон. Алтан гадас фракцид л хадаг барихгүй бол ямар нэгэн ажил, албан тушаалд очих байдал гарахгүй. Ийм учраас энэ бүгдийг өөрчилье гэсэн.

-Таны хувьд намын даргын үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж байгаа гэж үзэж болох уу?

-Ямар ч байсан намын даргаар сонгогдсоноос хойших гурван жилийн хугацаанд Ардчилсан намд үйл ажиллагаа, өрнөсөн он жилүүд байлаа. Гишүүд ч үүнд сэтгэл хангалуун байгаа. Н.Алтанхуяг гэдэг хүн намыг шинэчлэх биш, намыг хагалан бутаргах, өөр хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл зоригийг хэрэгжүүлэх даалгавар авсан юм уу, ямар зорилготойг ойлгоогүй. Өнөөдрийн АН-д бий болоод буй үнэт зүйлийг үгүй болгох гэж байгаа бол чадахгүй гэдгийг хэлье. Энэ шинэчлэлийг ганцхан С.Эрдэнэ хийсэн юм биш, АН-ын бий болгосон зүйл. Н.Алтанхуяг даргыг дэмий юманд цаг, хүчээ үрэх шаардлагагүй байх гэж хэлмээр байна.

-Таныг тойрсон асуудлууд сүүлийн үед өрнөөд эхэллээ. Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай таныг холбоотой гэсэн мэдээлэл гарсан. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу?

-Дургүй хүрсэн улстөрчийнхөө духан дээр нь МАНАН гээд бичиг наадаг, олон түмний дэмжлэг авсан асуудлуудыг сөргөөр нялзаадаг хэт популист хандлага Монголын улс төрд ноёрхлоо. Сүүлийн үед хараад байхад популизм хол явахгүй нь ажиглагдсан. Яагаад гэвэл иргэдийн ойлголт ч гэсэн өөр болоод эхэлчихсэн. Нэг хэсэг МАН, попордог таван гишүүнийг шүүмжилэхээр л тасдаж идчих гээд байсан. Одоо арай өөр өнцгөөс хардаг болчихжээ. Үүний нэг илрэл нь 49 хувь.

Би УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр 49 дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. 49 хувь Оросын өмч байсныг нэг хэсэг хүмүүс аваад ороод ирсэн. Одоо энэ асуудлыг зөв үү, буруу юу гэдгийг хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтооно. Эрдэнэт гэдэг том үйлвэр 100 хувь Монголын өмч болчихлоо. Гэтэл 51 хувийг яагаад ярихгүй байгаа юм. Хууль зүйн сайдаар хорь, гучин жил ажилласан Ц.Нямдорж гэж нөхрийг би гайхаж байна. Яагаад Ц.Нямдорж 51 хувиас зугтаагаад байдаг юм. Өөрийнх нь ах, дүү, танил талууд 51 хувь дээр ямар их шахаа хийж, хууль бусаар мөнгө цусласныг би мэднэ. Заримыг нь олон нийтэд гаргаж тавьсан. Тэглээ гээд үүн дээр хууль хяналтын байгууллага шалгалт явуулаагүй. 49 хувиар үндсэндээ сөрөг хүчнээ муулах, харлуулах гэсэн улс төрийн зорилго цаана бий. 51 хувь Монголын мэдэлд байна уу. Стандарт гээд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын банкны барьцаанд 51 хувийг тавьчихсан. Гэтэл миний авсан мэдээллээр Хятадын банкууд Стандарт банкны их хэмжээний хувьцааг авсан гэсэн. Хэрвээ Стандарт банк Хятадын банкны мэдэлд шилжээд үүнийг нь дагаад Эрдэнэтийн 51 хувь Хятадын талд шилжвэл юу болох вэ. Яаж ч чадахгүй шүү дээ. Олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэр гарчихсан. Үүнтэй хэн ч маргах эрхгүй. Өдөрт хэдэн арван сая төгрөгийн хүү, торгуулиа зогсоохын төлөө явахгүй байна. Ерөнхий сайд Судан явахынхаа оронд ӨАБНУ-д очоод Стандарт банкны удирдлагуудтай хэлцэл хийх ч юм уу, хүүг зогсоох тал дээр ямар нэгэн юм хийхгүй байгаа юм бэ. Хүү, тогуулийн хувь хэмжээ өсөөд байна гэхээр эргээд үүнийг улсын төсвийн хөрөнгөөр л төлнө шүү дээ. Юм болгоныг улстөржүүлж болохгүй. 49 ч тэр, 51 ч тэр хамтад нь шалгая. Ж.Санжмятав гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Эрдэнэтийн асуудлаар эцсийн дүгнэлт гаргаж чадаагүй байна. Хууль шүүхийн байгууллагаас тайлбар материал гаргаж өгөөгүй.

-С.Зоригийн хэрэг задрахаар болчихлоо…

-С.Зоригийн хэргийг олон сонгуульд улс төр хийж байна. Одоо ч дахиад ашиглаад явж байна. Ашигладаг хүмүүсийнх нь тоо бүр нэмэгдчихсэн. Яагаад хорь, гучин жил Хууль зүйн яамыг толгойлчихоод Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлэхгүй байгаа юм. Ноцтой мэдэгдэлүүд байнга л хийдэг мөртлөө ажлаа хийхгүй улс төр болгоод явдаг. Тэр бүү хэл МАН дотор энэ хэргийг илрүүлнэ гээд гишүүн болчихсон хүмүүс цохиж яваа. Үе үеийн МАН-ын удирдлагуудын хийдэг улс төр.

-Ж.Батзандан, Л.Болд нар шинээр нам байгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Нам байгуулаад явах нь тэдэнд хуулиар олгогдсон эрх. Хоёрдугаарт, эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлдэг байх учиртай. Жишээ нь, Л.Болд гишүүн дунд шатны намын гишүүнчлэлээсээ хасагдаагүй. Хан-Уул дүүргийн АН-ын хороо Л.Болдод албан ёсны хариу өгсөн байна лээ. Юу гэж өгсөн гэхээр “Та УИХ-ын гишүүнийхээ асуудлыг шийдвэрлэснийхээ үндсэн дээр таны намын гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх болно” гэсэн. Нэг үгээр хэлбэл “Та манай дүүргийн тойрог дээр АН-ын нэр дээр сонгогдож гишүүн болсон. Хэрвээ намаас гарч байгаа бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг буцааж өг” гэдэг шаардлага тавьсан байна лээ. Үүнд Л.Болд одоо болтол хариу өгөөгүй байгаа. Дунд шатны нам шийдвэрээ гаргаагүй учраас бид бас шийдвэр гаргах боломжгүй. Гомдолтой гэж үзвэл хууль шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Үүнийг шийдээгүй байж нам байгуулаад явах юм. Хорин есөн жил энэ намын тогооноос хооллож, энэ намын дэмжлэгээр төрийн хашиж болох бүх л албан тушаалыг хашсан ийм хүн. Өнөөдөөр хооллосон тогоо руугаа нулимаад сонин юм яриад “Амиа зольход бэлэн хүмүүсийг урьж байна” гэнэ. Юуны төлөө, хэний төлөө, хаана ямар амь золих гээд байгаа юм. Л.Болд маань ардчилагч мөн үү. Үзэл санаанаасаа ухарчихсан мэдэгдэл хийгээд явж байна.

-Бүлгийн талаар ярилцъя. АН-ын бүлэг тарж, зөвлөлийн статусаар явна гэсэн. Үүнийг өрөг хүчнийхээ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж ойлгох уу?

-Л.Болд гишүүний асуудал дээр намын дунд шатны шийдвэр гарвал намын гишүүнчлэлээс чөлөөлбөл хуульд заасан журмаараа зөвлөлийн статус руу шилжиж ажиллана. Тэглээ гээд АН-ын үйл ажиллагаанд ямар ч нөлөөгүй. Яагаад гэвэл бүлгийн хувьд завсарлага авах ганцхан боломж байдаг. Бүлгийн ажлын албанд таван хүн ажилладаг. Зөвлөлийн статус руу шилжлээ гэхэд бүлгийн ажлын алба хэвээрээ ажиллана.

-УИХ-ын дэд дарга яах бол?

-УИХ-ын дэд дарга нэгэнт сонгогдсон бол бүрэн эрх нь хэвээрээ хадгалагддаг хуультай. Тэгэхээр асуудалгүй. Бид завсарлага авах гээд ярихаар эд нар хэт олонхоороо түрээд өгдөггүй. Заримдаа ганц цагийн завсарлага өгч шууд бус утгаараа доромжилдог. Хэт олонхын парламентад завсарлага аваад ч бид үр дүнд хүрдэггүй. Бид зүгээр л нийгэмд дуу хоолойгоо хүргэх, шүүмжлэх, АН-ын байр суурийг илэрхийлэх ажлаа парламентэд хийгээд явах боломжтой. Яагаад гэвэл АН-ын нэр дээр сонгогдсон гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж яваа цагт бидний дуу хоолой гарсаар байна.

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилсан. Энэ хуулийн төслийн ажил ямар шатанд яваа вэ?

-Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл л дөө. Хууль санаачлах хуулийн дагуу би санал авсан. Засгийн газраас одоо болтол албан ёсны хариу ирээгүй. Хуулийн хугацаа нь дуусч байгаа. Одоо шууд УИХ-д өргөн барина. Яагаад гэвэл Засгийн газар хариу өгөлгүй хуулийн хугацаа дууссан тохиолдолд шууд УИХ-д өргөн барих эрх нь нээгддэг хуультай. Нийтийн хэлэлцүүлэгт оруулчихсан. Цаашдаа гишүүдийн үүрэг тангаргаасаа суларч, өргөсөн тангаргаасаа няцах явдал их гарч байна. Сонгогчидоо хууран мэхэлж байна. МАН ямар гоё чихэр бурам шиг мөрийн хөтөлбөр дэвшүүлж иргэдийн саналыг авлаа. Одоо амлалтаас нь юу ч биелээгүй. Өр нэмэгдүүлэхгүй гэсэн чинь бараг зургаа орчим тэрбум ам.доллараар нэмчихлээ. 22.4 тэрбум ам.долларын нийт гадаад өртэйгөөр МАН-д хүлээлгэж өгсөн. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 28.7 тэрбум ам.доллар болчихсон. Өр бууруулж байна гэж худлаа ярьж байна. Нийт ДНБ-тэй харьцах өрийн хэмжээг хувиар тооцож үзүүлээд байгаа юм. Ингэж харьцуулсан хувь чинь буурч харагдаад байна.

-Ээлжит бус чуулган эхлэчихлээ. Хэлэлцэх асуудлуудын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ээлжит бус чуулган хуралдаж болно. Гэхдээ ээлжит бус чуулганыг зайлшгүй нийгэм, эдийн засгийн хүлээлт, тулгамдсан асуудал үүссэн тохиолдолд хуралдуулаг. Яг зайлшгүй гэх үндэслэл ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалыг харахаар алга. Татварын багц хуулиар жижиг аж ахуйн нэгжүүдэд өгөх хөнгөлөлтийг хойшлуулах шийдвэрийг МАН-ынхан гаргачихлаа. Жижиг аж ахуйн нэгжүүдийн хүлээлт талаар болж байна. Багц хуулиар ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм. Хараад байхад гадаадын хөрөнгө оруулагчидад асар өндөр хөнгөлөлт очихоор байна. Дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдэд очих татварын дарамт нэмэгдчихсэн. Төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол компаниуд дээрээ дарамт өгч байна. Ээлжит бус чуулган дээр хэлэлцэх асуудлыг харахад баахан томилгоо л байна даа.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

НИТХ-ын даргад өрсөлдсөн Ц.Байгалмаа: Санал хураалтад намын удирдлагууд нөлөөлөх байсан учраас би нэрээ татсан

Хотын даргад С.Амарсайхан томилогдсоноор НИТХын даргын суудал хоосон үлдсэн. Улмаар НИТХын ээлжит бус хуралдаанаар шинэ даргаа сонгохоор болсон билээ. МАНын Удирдах зөвлөлөөс Г.Дагвыг нэр дэвшүүлсэн бол танхимаас Ц.Байгалмаа төлөөлөгч өөрийгөө нэр дэвшүүлсэн. НИТХ-ын даргыг сонгохын тулд төлөөлөгчид нууцаар санал хураах учиртай. Харамсалтай нь нууц санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссыг байгуулахад санал зөрөлдөж, байдал хүндэрсэн учир Ц.Байгалмаа өөрийнхөө нэрийн татсан юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Та яагаад нэрээ дэвшүүлсэн юм бэ. Гэнэт нэрээ дэвшүүлсэн энэ үйлдлийг тань олон нийт янз бүрээр харж байна?

-Өмнө нь хотын даргыг сонгох процесс дээр танхимаас С.Мөнхчулуун төлөөлөгч бодлогоор орж ирсэн хүнтэй зэрэгцээд нэрээ дэвшүүлсэн. Тэгээд 25 санал авч ялсан. Гэвч дараагийн сонгуулиар ялагдсаныг уншигчид мэдэж байгаа. Ер нь хотын даргын асуудал яригдсан энэ хугацаанд ИТХ-ын даргын асуудал ч яригдаж байсан. Тиймээс ийм сонгууль болох бол би нэрээ дэвшүүлнэ гэдгээ нөхдөдөө хэлж байсан. Ер нь зарим төлөөлөгчид дэмжихээ илэрхийлж байсан тул олонхын санал авах боломжтой гэж бодоод нэрээ дэвшүүлсэн. Мөн хуралд суугаа цөөн эмэгтэйчүүдээ төлөөлөөд шийдвэр гаргах, удирдах түвшинд өрсөлдөх хэрэгтэй гэж ухамсарласан.

-Хурлын даргыг сонгох хуралдаан эхлэхийн өмнө цахимаар хэд хэдэн хүнийг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл хуралдаан эхлэхэд яригдаж байсан хүмүүс нэр дэвшээгүй. Энэ ямар учиртай юм бол?

-Тухайн үед МАН-ын бүлэг хуралдаанаа ч эхлүүлэлгүй завсарлага авч үдээс хойш 15 цагт үргэлжлүүлэхээр болсон. Энэ хооронд намын бодлогыг сөрж танхимаас нэрээ дэвшүүлнэ гэж байсан төлөөлөгчдөд удирдлагын зүгээс “Яагаад намын бодлогыг сөрөөд байгаа юм бэ. Намын бодлогыг сөрсөн учраас С.Мөнхчулуун, Ц.Сандуй гэдэг хоёр хүнийг намын гишүүнчлэлээс хассаныг мэдэж байгаа биз дээ” гэсэн анхааруулга, зөвлөмж ирсэн байсан. Үүнээс болж нэрээ дэвшүүлээгүй гэж ойлгосон. Харин намын Удирдах зөвлөлөөс Г.Дагвыг нэр дэвшүүлсэн. Би дотроо энэ хүнийг дэмжиж санал өгнө гэж бодоогүй. Өмнө хэлсэнчлэн төлөөлөгчид дэмжиж байсан учраас олонхын санал авах боломж бий гэж харсан. Түүнчлэн улс, нийслэлийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдээ төлөөлөөд НИТХ-д ажиллаж байгаа эмэгтэй төлөөлөгчийн хувьд манлайлал үзүүлэх, хариуцлага үүрэх, бодлого тодорхойлж, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй хэрэгтэй юм байна зэргийг харгалзаад дэвшсэн.

-Анхнаасаа танд хурлын дарга болох бодол байсан гэж ойлгох уу?

-Ер нь 2017 оны сүүлчээр хурлын даргын асуудал яригдсан. Тухайн үед намынхаа төлөөлөгчидтэйгөө эмэгтэй төлөөлөл байх хэрэгтэй юм биш үү гэсэн байр сууринаас ярилцаж, энэ тухай яриа өргөн хэлэлцүүлэг болж байсан. Улмаар НИТХ-ын шинэ даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдсөнийг санаж байгаа байх. Одоогийн хотын дарга С.Амарсайхан тэр үед намын бодлогыг сөрж нэрээ дэвшүүлсэн. Тухайн үед санал хураахад яалт ч үгүй тэнцэж, хоёр дахь санал хураалтан дээр С.Амарсайхан хурлын дарга болсон.

Харин миний хувьд төлөөлөгчид төдийгүй тойргийнхоо сонгогчидтой ч ойр ажиллаж ирсэн. Ялангуяа манай тойргийн иргэд, намын гишүүд, улс төрийн ахмад зүтгэлтнүүдийн зүгээс намайг их дэмждэг. Тиймдээ ч өөрийн нэрийг дэвшүүлэхэд сошиал хуудсууд төдийгүй утсаар холбогдож их дэмжиж байсан. Энэ бүх үйл явцын талаар дараа нь тойргийнхоо иргэдтэй уулзалт хийхдээ нээлттэй ярилцсан.Ер нь өмнө нь НИТХ-ын даргаар Н.Болормаа гэж эмэгтэй ажиллаж байсан удаатай. Хурлын даргын суудал жендер талаасаа эмэгтэй хүнд тохиромжтой. Энэ нь надад нэр дэвшүүлэх нэг шалтгаан болсон юм. Салбартаа манлайлж хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдийг илүү бодлогын түвшинд аваачих ажлыг иргэдээс санал авч сонгогдсон эмэгтэйчүүд хийх цаг нь болсон. Энэ үүрэг, хариуцлагыг би ч өөрөө мэдэрсэн.

-Тэгээд та яагаад нэрээ татсан юм бэ. Ямар нэгэн дарамт шахалт ирсэн үү?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд заасны дагуу НИТХ-ын даргад нэг хүн нэр дэвшвэл илээр, хоёр буюу түүнээс дээш тооны хүн дэвшвэл нууцаар санал хураадаг. Энэ удаа хоёр хүний нэр саналын хуудсанд бичигдэж нууцаар санал хураах тооллогын комисс байгуулах болсон. Өмнө нь Засаг даргыг сонгохтой ижил таван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулах болж намын бүлгээс гурав, миний бие хоёр хүн дэвшүүлж бусад төлөөлөгчид мөн санал болгосноор нийт есөн хүнээс тавыг нь комисст сонгох болсон. Гэвч бүх хүнээс ингэж сонговол бүхэл шөнийн ажил болох нь тодорхой байсныг уншигчид харсан байх. Ингээд маш их нүсэр ажил гэдгийг ойлгоод би нэг хүн, АН-ын бүлгээс нэг хүн, МАН-ын бүлгээс гурван хүн байхаар эцэстээ тохиролцсон. Гэхдээ заалнаас нэр дэвшсэн миний зүгээс МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж байгаа гурван эрэгтэй төлөөлөгчийн нэгийг эмэгтэй төлөөлөгчөөр сольж өгөхийг хүссэн. Учир нь дээрх гурван төлөөлөгч гурвуулаа намын байгууллагын өндөр албан тушаалтай хүмүүс байсан тул, намаас мандат авч төлөөлөгчөөр сонгогдсон зарим нэг төлөөлөгчийн хувьд шударгаар, нууц санал өгөхөд хүндрэлтэй байх болно гэдгийг мэдэж байсан. Гэсэн хэдий ч миний саналыг огт хүлээж аваагүй. Хэрэв тэр хэвээр тооллогын комисс байгуулагдвал миний хувьд ялах магадлал буурах нь тодорхой, өмнөх Засаг даргыг сонгосонтой адил сонгууль болох байсан.

-Хотын хийж буй ажилд шүүмжлэлтэй санагддаг зүйл бий юу?

-Манай улс хүн ам цөөтэй. Нэг хүнд ногдох ажлын ачаалал өндөр болоод ч тэр үү, юмыг их яаруу сандруу хийдэг. Үүнтэй адил хотын ажлууд ч цаг хугацаа давчуу, яаралтай нөхцөлд шийвэрлэгдэх тал бий. Би өөрөө Японд олон жил ажиллаж, амьдарсны хувьд анзаарахад тэнд ажлыг хэн хийснээс үл хамаараад үр дүн өсч, буурах ёсгүй гэсэн зарчим хувийн хэвшил, төрийн байгууллага бүгдэд бий. Нэг ёсондоо ажлыг гүйцэтгэх аргачлал, стандартыг нийгмийн ойлголтын хэмжээнд тодорхойлж, суулгасан байдаг. Үүнтэй адил хотын ажилд аргачлал, тогтсон стандарт гаргах тал дээр анхаарах ёстой.

-Хот дээр хийх ёстой нэн тэргүүний ямар ажлууд байна вэ?

-Хоттой холбоотой хэд хэдэн хуулийг УИХ-аар батлуулах ёстойг нийслэлийн хэмжээнд ажиллаж буй хүн бүр мэднэ. Өмнөх Засаг дарга С.Батболдын өргөн барьсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бий. Үүнийг 2018 оны эхээр өргөн барьж, Төрийн ордонд нэг, хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Гэвч түүнээс хойш улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хойшилсон олон ажлуудын нэг болоод хоцорсон. Харин сая УИХ-ын дарга шинээр сонгогдсоноор хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байналээ. Үүн дээр шинэ Засаг дарга анхаар ажиллана байх. Мөн энэ хуультай хамт Газрын харилцааг зохицуулах тухай хуулийг батлуулах шаардлагатай байгаа. Иргэд, олон нийтийн шаардлага тавьдаг хотын амьдрал газартаа л байдаг. Гоё сайхан замыг мөнгө нь байвал тавьчих нь шүү дээ. Гэтэл хаана тавих вэ? Газар нь нийтийн эзэмшилд байна уу, үгүй юу гээд олон асуудал хөндөгддөг. Нийтийн эзэмшилд байлгахын тулд төлөвлөлтөө эртнээс хийх ёстой. Энэ бүхнийг зохицуулах хуулийн төсөл одоогоор боловсруулагдсан юм билээ. Энэ мэт асуудлуудад НИТХ-аас шаардлага тавиад ажлын хэсэг гаргаад ажиллуулъя гэсэн.

Ер нь манайд төрийн ажил, орон нутгийн захиргааны байгууллагын хийх ажлын хуваарилалт бүрхэг. Хэн, юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Энэ байдал даамжирсаар шийдвэрлэхэд бэрх асуудлууд бий болж байна.

-Тэр нь юу юм бол?

-2012-2016 онд сонгуулийн холимог тогтолцоотой байсныг бид мэднэ. УИХ-ын 50 гишүүн нь мажоритар системээр, үлдсэн нь намын жагсаалтаар орж ирдэг. Энэ үед гишүүд маань улс орны хэмжээний асуудал дэвшүүлдэг байсан. Одоо нэг тойргоос нэг гишүүн сонгогдож байгаа. Ингэснээр гишүүд орон нутагтаа хандсан жижиг ажлууд хийгээд, тухайн тойргийнхоо иргэдийн асуудлыг шийдэх гээд бараг л дүүргийн төлөөлөгчөөс ялгаагүй ажил шийдвэрлэх шаардлагатай болчихсон. Жишээ нь, “Манай тойргийн цэцэрлэгийн дээврийн засварыг хийгээд өгөөч ээ, хотын дарга аа” гээд УИХ-ын гишүүн утасдаж байна шүү дээ. Энэ тогтолцооны гажгийг хууль боловсруулдаг хүмүүс засах л зайлшгүй шаардлагатай болсон.

-Уншигчдад маань сонин байж магадгүй гэх үүднээс таныг өөрийгөө товчхон танилцуулахыг хүсч байна?

-Би 1990-ээд оны эхээр Японы Засгийн газрын тэтгэлгээр Коосэн технологийн коллежид электроникийн мэргэжилээр суралцаж төгссөн. Дараа нь Токиогийн Биотехнологийн их сургуульд анагаахын инженерчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Төгсөөд Шизүоакагийн их сургууль болон Анагаахын их сургуулийн хамтарсан төслийн багт таван жил судлаачаар ажилласан. Тэндээсээ Харвардын их сургуульд хоёр жил туслах профессороор ажиллах боломж гараад явж байлаа. Үүний дараа эргээд Япон руу буцаж Шизүоакагийн их сургуульд дөрвөн жил багшилсан. Олон жил эрдмийн ажил хийж, улмаар тэдгээрийг амьдралд нэвтрүүлэх төрөл бүрийн төсөлд ажилласны дараа Монголдоо эргэж ирээд МАН-ын дэргэдэх Стратеги академид бодлогын судалгааны ажилд оролцсон. Ингээд л улс төртэй холбогдсон доо. Одоо НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажилладаг. Аж үйлдвэрийн хурдтай хөгжлийг туулсан Японы туршлага, хүний нөөц, инженерийн боловсон хүчнээ бэлтгэсэн арга барилыг Монголд нэвтрүүлэх ажилд баг, хамт олноороо оролцоод явж байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал Б.Батбаяр: Хамт олонч чанар, эх оронч хүмүүжлийг цэргийн албанаас л олж авдаг

Түрүүч нь №053(6154) дугаарт


Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Батбаяртай ярилцлаа.


-2007, 2008 оны үед Таван толгойн урд “Цэрэг-жуулчин” бааз гэж байсан. Тэнд манай бүх буудлагын зэвсгээр буудаж болдог байсан. Төлбөрөө төлөөд хүссэн зэвсгээрээ буудаж болдог.

-Одоо тэр бааз байгаа юу?

-Байхгүй, татан буулгачихсан. Зэвсэгт хүчинд ямар л буу зэвсэг байна, тэнд байдаг байсан. Их буу, автомат буугаар буудаж болно. Тэр битгий хэл дээр үед хэрэглэж байсан ТТ, Маузераар ч буудуулдаг байсан. Тэгэхэд тэр баазын тухай зар сурталчилгаа байнга л явдаг байсан ч хүн очдоггүй байсан шүү дээ. Залуучууд тэнд очиж буудахгүй, сонирхохгүй. Харин эмэгтэйчүүд нь олон очдог байсан байх шүү. Тэгээд бүх төрлийн буудлагын зэвсгээр буудуулдаг байсан тэр баазыг татан буулгасан. Энэ бол хүнтэйгээ, залуустайгаа л холбоотой байх гэж боддог. Залуусын сонирхолтой л холбоотой юм аа.

-Практик буудлагын холбооны төв клубийн сургалтын талбайг эс тооцвол буудлагын тийр өөр алга. Энд тэнд тийр байгуулаад залуусаа нэгдсэн журмаар буу шийдэмтэй танилцуулах ажил зохиовол яах бол?

-Тийм юм зохион байгуулах гэхээр буруу тал руу мушгидаг болчихоод байна л даа. Жишээ нь, нэг тийм тийр зохион байгуулчихвал “Хүн алах гэж байна уу, яах гэж байна” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд, цахимаар шуугиад тун аюултай болсон. Тэгэхээр хүмүүс энэ бүхнээс айгаад шинээр тийр нээх ч юм уу, тэр чиглэлд юм хийхгүй. Ингэж хүндрэл үүсгэдэг. Тэгээд залуусын сонирхлыг дандаа өөр чиглэл рүү татаж байна.

-Одоо тэгээд яавал зүйтэй вэ. Генерал хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Дээр үед цэргийн албыг бүх эрчүүд хаадаг байсан. Израильд гэхэд эр, эмгүй бүгд хаадаг. Цэргийн албыг эрэгтэй хүн болгон хаах ёстой. Гэхдээ одоо чинь гурван жил биш. Ганцхан жил шүү дээ. Ганцхан жил цэргийн алба хаахад л хүний сэтгэхүй огт өөр болдог. Цэрэгт ирсэн хүн ядаж нэг хүний үг даадаг болно. Гэртээ эрхлээд байдаг хүүхэд цэрэгт ирээд олон аавын хүүхдүүдтэй хамт жагсаад, хамт хооллоод, бүхнийг хамт хийгээд эхлэхээр хажуудах хамт олон нь тэр хүүхдийг дагуулчихдаг. Хамт олон дундаас гарч чадахгүй. Хамт олон нь хүмүүжүүлчихдэг. Хамт олонч чанар, эх оронч хүмүүжлийг цэргийн албанаас л олж авдаг. Сүүлд дүйцүүлэх алба гээд гаргаад ирчихсэн. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаа шиг боломжтой нь мөнгөө төлөөд л боллоо шүү дээ. Гэтэл 1960, 1970-аад онд яадаг байсан бэ. Гавьяатууд, энэ их мундаг хүмүүс бүгд л цэргийн алба хаацгаасан. Бүгдээрээ л цэргийн албаа хаачихаад мундаг эрдэмтэн, том зохиолч, жүжигчид л болцгоосон. Тийм л байх ёстой. Ингэж л өөрчлөх ёстой. Нийгмээр нь өөрчилж болно. Тэгэхээр гуйвуулах хүмүүс нь гуйвуулна. Цэрэгт хүүхдээ явуулчихаар зодуулчихна, наана цаана болчихно гэдэг. Ойлгомжтойгоор харьцуулъя л даа. Багш, эмч гэж мэргэжил бий. Хүн хүн янз бүр. Нэг багш ууртай, догшин байхад нөгөөх нь хэвийн зан ааштай байх жишээний. Тэрэнтэй адил цэргийн газар офицерууд янз бүрийн ааштай. Хүн болгоныг ямар ааш гаргахыг тандаад харж цагдаад байх боломжгүй. Тухайн хүн ууртай байсан байж болно. Тэр нь мэдэгдэхгүй шүү дээ. Цэрэгтэйгээ яаж харьцах нь хувь хүний ухамсраас болж байгаа юм. Тэр хүнийг хүчээр авчраад чи ингэж, тэгж ажилла гэдэггүй. Сонирхлынхоо дагуу ажиллаж байдаг. Тухайн үеийн процессоос болоод ааш занд нь өөрчлөлт гарсан байж болно. Эмнэлэгт ч ялгаагүй. Эмнэлгийн ажил сайн, хэвийн явж байна. Тэгтэл нэг эмч нь хагалгааны үеэр өвчтөнийхөө гэдсэнд багах хэрэгслээ мартаад оёчихсон тохиолдол гардаг. Тэгээд сүүлд нь асуудал үүсдэг. Тэнд бас л нэг тийм хүн байж байдаг. Ер нь газар газарт л тийм хүмүүс байж л байдаг. Тэгээд нэг юм болохоор сенсаци үүсгээд “Цэрэгт хүүхдээ явуулахаар алчих гээд байна” гэцгээдэг.

Намайг цэрэгт байхад хэдэн цагаар цас, бороонд зогсож хатуужил авдаг байсан гэж санана. Байдаг л асуудал. Тэгэхэд харуулынхаа байрыг орхиж гүйгээд дулаахан газарт очоод хөл, гараа ээж байсан нэг ч тохиолдол байхгүй.

-Америкт иргэд нь буу эзэмшдэг. Буугаа аваад л явж байдаг. Харин манай залуус буу харвал зүрх нь зогсохын наагуур айдаг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа, ойлголтын зөрүү байна шүү. Залуу үеийг буутай ойртуулж болох уу?

-Болно. Өмнө нь Батлан хамгаалахад Туслах нийгэмлэг гэж байсан юм. Тэнд чинь сургуулийн сурагчдыг аваачиж буу зэвсгийг сонирхуулдаг байсан. Тийм юмыг сэргээвэл болно. Сургуулиудад цэрэгжилтийн багш гэж байсан. Тэрийг ч сэргээгээд дунд сургуулиудад цэрэгжилтийн багштай байх ёстой байхгүй юу. Ханан дээр нь бууны зураг өлгөчихсөн, ингэж бууддаг, ингэж задалж угсардаг гэж зааж хааяа бодитоор үзүүлж болно. Хүүхдүүдэд Цэргийн музейг сайн үзүүлж байх хэрэгтэй. Гадны орнуудад ангийн багш нь сурагчдаа дагуулаад музей үзүүлээд явдаг. Цэргийн музейгээр орсон хүүхэд буу зэвсгийн талаар ерөнхий мэдээлэлтэй болдог. Интернэтээр бууны зураг харж тоглохоос бодитоор харах нь илүү. Манай өвөг дээдэс ингэж байлдаж байсан юм байна, тэр үед ийм ийм буугаар байлдаж байжээ гэдгийг харахаар огт өөр сэтгэхүйтэй болдог. Бодитоор нь хараад гартаа бариад үзчихээр өөр болчихно.

-Монголчуудыг зэвсэггүй байлгах бодлого яваад байна уу даа гэж заримдаа харагддаг юм?

-Магадгүй.

-Чавхнаас өөр юм барих чадваргүй улс л болгох нь дээ. Бөөнөөрөө байхад нь АК-гаар хий буудахад чарлаад газарт хэвтээд нус, нулимстайгаар холилдох залуу үетэй л болж дээ?

-Дээр үед бодлого байсан л юм билээ. Бүгдийг нь лам болгоод суулгачихдаг. Тэгэхээр тэд чинь холдож байсан шүү дээ, нүгэл хийхгүй гээд.

-Танай агаарын цэргийнхэн энд тэнд болж байгаа байгалийн гамшиг, осол аваар зэрэгт хүчин зүтгэдэг юм билээ. Гэтэл энэ талаар жирийн хүмүүс бараг мэдээлэлгүй байдаг?

-Манайх үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна онцгой, тусгай үүргийг их гүйцэтгэж байгаа. Наад захын жишээ хэлье л дээ. Гал түймэрт зөвхөн манай нисдэг тэргээр л онцгой байдлын шүхэрчдийг авч явдаг. Түймрийн голомтод очоод тэдэнтэй л хамт уулан дээр бол уулан дээр, хаана л бол хаана манайхан л хамт явж байдаг. Отгонтэнгэрт 17 уулчин осолдоход тэр хүйтэн, цастай, шуургатай, хүнд нөхцөлд манай л нисгэгчид үүрэг гүйцэтгэсэн. Хаана зуд болно. Тэнд өвс тэжээл хүргэхэд манайхан л явдаг. Саяхан “Эко Алтан Заамар”-т болсон осолд манай л нисдэг тэрэг очиж ажилласан. Манайханд энгийн байгууллагынхан шиг цааргалах эрх байхгүй. Тушаал өгсөн бол ниснэ, бэлэн байх ёстой. Өдөр шөнө, цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд “Нис” гэхэд “Мэдлээ” гээд л агаарт гардаг хүмүүс. Ийм үйл явдлуудад манайхан дурдагддаггүй шүү дээ. Онцгой байдлынхан төдөн хүний амь аварлаа, хүнд нөхцөлд тэгж ажиллалаа гээд байдаг. Тэд тэр ослын газарт юугаар очоод байгаа юм. Авто ослын улмаас автомашинаар зөөх боломжгүй хүнд өвчтөнийг авчрахад манайх л очиж эмнэлгийн тусламж үзүүлдэг. Бүх түргэний нислэгт манайх л явж байна. Бас манай саперчдын тухай ерөөсөө дурддаггүй юм. Энд тэнд сум илэрлээ, тэнд нь онцгойгийнхон очоод аюулгүй болголоо гэдэг. Гэтэл манай 84-ийнхөн очоод л аюулгүй болгочихдог байхгүй юу. Гэх мэтчилэнгийн юм их бий. Манайхны нэр нь л дурдагддаггүй болохоос биш тусгай үүргээ гүйцэтгээд л явдаг. Хаана л хүнд, хэцүү юм тохиолдоно. Тэр болгонд нь л манайхан явж байна.

-Өнгөрсөн жил ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу манайд айлчлахдаа аэродромын техник хэрэгсэл гардуулсан санагдана?

-2018 онд Монгол Улсын Батлан хамгаалах салбарт ОХУ-аас аэродромын 28 нэгж техник, 25 нэр төрлийн тоног хэрэгсэл бүхий газрын тоног төхөөрөмжийг С.Шойгу сайд айлчлахдаа гардуулсан юм. Энэ нь нисэхийн чиглэлийн газрын тоног төхөөрөмжүүд. Галын машин, онгоц цэнэглэдэг машин, холбооны зэрэг орчин үеийн гоё гоё, яг үйлдвэрээсээ гарсан техникүүд өгсөн. Энэ бол шинэчлэл болсон. Дутагдаж байсан юмнууд маань шинэчлэгдээд л яваад байна гэсэн үг л дээ.

-Цэргийн баярыг эрчүүдийн баяр гэж ойлгодог болжээ?

-Цэргийн баярыг би цэргийн баяр гэж боддог. Цэргийн баяр гээд заагаад өгчихсөн байгаа биз. Түүнээс биш эрчүүдийн баяр гээгүй. Эмч нарын баяр, Багш нарын баяр гэхээр эмч, багш нар л баярладаг. Тэрэн шиг Цэргийн баяр Цэргийн баяраараа л байвал уг нь зүгээр юм болов уу. Гэхдээ яах вэ, сургуулийн хүүхэд, оюутан залуучуудыг эрэгтэй гэдэг талаас нь Цэргийн баярын мэнд хүргэдэг. Тэднийг цэргийн албыг хаана гэдэг утгаар нь баяр хүргэдэг байх л гэж ойлгодог. Дээр үед эрэгтэй хүүхэд төрөхөд эр цэрэг болж, эх орноо хамгаална, цэрэг болно гэж ойлгодог байсан. Одоо бол өөр болчихсон.

Цэргийн баяр маш сайхан баяр. Монгол Улсын түүх цэрэгтэй л холбогдож ирсэн. Монгол Улсын түүх бол цэрэг. Цэрэггүйгээр Монгол Улс байгаагүй. Цэрэг нь улсаа хамгаалж ирсэн. Дэлхийн талыг эзэлсэн, улсаа авч үлдсэн гээд гавьяа их. Цэргээрээ, өвөг дээдсээрээ бахархах баярын өдөр. Тийм учраас цэргийн алба хааж байгаа офицер, ахлагч, ажилтан, албан хаагч нар, цэргүүддээ, бэлтгэл чөлөөнд байгаа ахмадууддаа Цэргийн баярын халуун, дулаан мэндийг хүргэж, эрүүл энх урт наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.


Categories
мэдээ нийгэм

Тэргүүн дагуул одтой, шар морь өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 22, Сугар гариг. Билгийн тооллын 17, Тэргүүн дагуул одтой, шар морь өдөр. Өдрийн наран 6:51цагт мандан, 19:06 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “С.Баярцогтоос өс авдаг шигээ ажилладаг сан бол Монгол хөгжлөө шүү” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “С.Баярцогтоос өс авдаг шигээ ажилладаг сан бол Монгол хөгжлөө шүү” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Швейцарийн тал хулгай, хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн хэмээн “Улс төр” нүүрт бичсэн байна.

“Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Монгол Улсын Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд Б.Содномдаржаа, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс уучлалт гуйя” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Их хуралд сууж байгаа том бизнесмэнүүд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг асар их эдэлж байгаа” гэж “Улс төр” нүүрт ярив.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамьян: “Бөөдий” сангийнхаа шугамаар жил бүр арван хүүхдэд мөнгөн тусламж үзүүлдэг хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярив.

“Нар төвт систем ба Николай Коперник” хэмээн “Дэлхийн хүн” нүүрт өгүүлжээ.

Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрээс хяналтгүй “идэх”, Стандарт банкны өрийг төлүүлэх гэсэн хоёр зорилго нь ил байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Өрсөлдөх чадвараараа Хан-Уул тэргүүлж, Багахангай сүүл мушгижээ” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлжээ.

“Төрийн аливаа буруу шийдвэрийн анхдагч буруутан нь бизнесийнхэн биш, улстөрчид” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

найруулагч Ж.Сэнгэдорж: Найруулагч хүн асуултын тэмдэг байх хэрэгтэй. Би ингэж л хэлдэг хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов гэж “Улс төр” нүүрт бичлээ.

“Африкт Идаи хар салхи нүүрлэснээс 300 хүн амиа алдав” хэмээн “Дэлхий мэдээ” нүүртбичжээ.

“Нэг ангийнхан” нүүрт “Хорин жилийн уулзалтаараа хорин сайн үйлсийг санаачилсан ангийнхан” хэмээн өгүүлжээ.

“ Наурызын баярын өдөрт” нүүрт “УИХ-ын гишүүн асан, доктор, академич А.Бакей: : Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм” хэмээн ярилаа.

“Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хуульзүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэг: 35 хүнийг нэг метр квадрат хүрэхгүй байранд хорьсон тохиолдол байна” хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Судасны чимээ” номын тухай “Энэ өдөр” нүүрт өгүүлэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгуулав.

Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм.

Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх ямар асуудал байгаа талаар мэдээлэл солилцлоо.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох хэрэгтэй гэдгийг хурлын эхэнд онцолсон юм.

Өнгөрсөн сарын 21-нд бүх шатны Засаг дарга нарыг хамруулсан “Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг Засгийн газраас Төрийн ордонд зохион байгуулах үеэр Ерөнхий сайдаас өгсөн 27 үүрэг, даалгаврыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ойрын үед эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар боловсруулж байгаа Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг дөрвөн жилээр бус, тав, таван жилээр төлөвлөсөн 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт аймаг бүр өөрийн онцлогоо тусгасан, цаашид тухайн орон нутагт юунд суурилж хөгжих талаарх саналаа ирүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгөв.

Цахим хурлын үеэр хөндсөн өөр нэг чухал асуудал нь Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрээр, ”Иргэн төвтэй төрийн үйлчилгээ гэдэг бол засаглалыг ил тод, нээлттэй байлгаж, төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэхийг хэлж байгаа юм. Нөгөө талаар дундаж давхарга 75-аас дээш хувьтай байж ардчилсан нийгмийн эдийн засаг бодит өсөлт болж, эдийн засгийн тэрхүү өсөлт нь цаасан дээр үлдэх биш иргэндээ хүрдэг. Тийм болохоор Засгийн газар үүнд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, дундаж давхаргыг дэмжсэн банкны үйлчилгээг нэмэгдүүлж, хүү багатай зээл, санхүүгийн бусад үйлчилгээг бүх иргэндээ хүргэхэд чиглэсэн тодорхой шийдвэрийг ойрын үед Засгийн газар гаргана” гэлээ.

Орон нутгийн удирдлагуудтай хийх дараагийн цахим хуралд дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулахыг тэрээр мөн үүрэг болгосон. Учир нь нийгмийн давхарга бүрийн төлөөллийг оролцуулж цахим хурлыг цаашид хийх нь үр дүнтэй гэж тэрээр үзэж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн байгууллагуудад ажиллуулах зохицуулалттай хуулиуд байгаа ч хэрэгжихгүй байна. Иймд орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үгийг сонсож, тулгарч байгаа асуудлыг нь Засгийн газар шуурхай шийдэх бас нэг боломж юм. Энэ мэтчилэн дараа дараагийн цахим хуралд хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх зэргээр нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг ээлж дараалан оролцуулж, холбогдох төрийн байгууллагуудын дарга нарт үгийг нь хүргэх, саналыг нь сонсох байдлаар хуралдвал илүү ажил хэрэгч, үр дүнтэй хурал болно гэлээ

Categories
мэдээ нийгэм

661.2 мянган төл бойжиж байна

Энэ сарын 15-ны байдлаар төллөх эх малын 2.2 хувь 683.0 мянган хээлтэгч төллөж 661.2 мянган төл бойжиж байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангагдсан дүн гарсан. Өнгөрсөн жил бүх түвшинд бэлтгэлээ сайн хангаж өвлийг өнтэй даваад байна. Энэ өвөл цас бага орсонтой холбоотой ихэнх нутгаар хуурайшилт их байна. Тухайлбал Баян- Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Ховд, Орхон, Өвөрхангай аймгийн зарим сумд цастай байна. Тухайлбал Увс аймгийн 19 сумаас Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай зэрэг 3 сум цас багатай, бусад сумдын нутаг цасан бүрхүүлтэй байгаа юм. Мөн Ховд аймгийн нутгийн 70 гаруй хувь, Баян-Өлгий аймгийн ихэнх хэсэг цасан бүрхүүлтэй байна. Эдгээр аймагт орсон цас байгалийн усны ихээхэн нөөц гэж үзэж цасыг дарж, цаашид хаврын шар усыг хуримтлуулах боломжтой юм. Эдгээрээс бусад аймагт өвөл цас бага орсны улмаас хуурайшилт харьцангуй өндөр байна. Булган аймгийн 16 сумын 10 суманд, Сэлэнгэ аймгийн 15 суманд, Сүхбаатар аймагт хуурайшилтын зэрэг өндөр байна.