Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа нийт казах иргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярын мэндчилгээ дэвшүүлье.

Жилдээ нэг тохиох Наурыз баяраа элбэг дэлбэг угтаж, ахас ихэсээ хоймортоо хүндэтгэн залж, үгийн сайхныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, хүлгийн сайхныг унаж, баяр хөөртэй өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь казах түмэн уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм.

Эртний уламжлал, удам судраа түшин, буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг бүтээж яваа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэн, эх орон төрөлх аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө, ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг Наурыз баярын энэхүү билэгт сайн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Хотлоороо хосгүй жаргалтай байж, юу хүссэн есөн эрдэнийн цагаан хүсэл нь үргэлж биелж, өнөд мандахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ

Categories
мэдээ нийгэм

“Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

БНМАУ-ын
Ардын сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар хуралдаанаас “Улсын бүх
чулуун нүүрсний үйлдвэр ба алтны уурхайг эрхлэн удирдах хийгээд,
түүнчлэн үйлдвэрийн төрөл бүрийн ашигт малтмалын түүхий эд болон түлш
ба бусад ашигт малтмалуудыг тэмтрэн эрж олох ба ашиглах ажлыг эрхлэн
явуулж, уурхай ба ашигт малтмалын трестийг үйлдвэр ба барилгын яамны
харьяанд бие даасан аж ахуйн тооцоотойгоор зохион байгуулсугай“
гэжээ.Ингэж Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдах суурь
тавигдаж байсан юм.

Монголын
геологийн салбарынөнгөрсөн 80 жилийн хугацаандхийж гүйцэтгэсэн түүхэн
үйл явдал, ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлахаар
УУХҮ-ийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.Ажлын
хэсгээс салбарын хэмжээнд дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний
хурал, чуулга уулзалт болон ажил мэргэжлийн уралдаан зэрэг арга хэмжээ
зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайтус яамны удирдлагууд, зохион
байгуулагчид мэдээлэл хийлээ.

2019 онд зохион байгуулагдах томоохон арга хэмжээнээс дурдвал:

1. “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт 2019.03.28-2019.03.29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод,

2. “Монгол-Оросын геологийн хамтын ажиллагаа өнөөдөр ба ирээдүй” олон улсын хурал 2019.09 сард Эрдэнэт хотод

3.
“Аккрецаас коллиз хүртэлх орогены тогтоц ба царцдасын хөгжил” олон
улсын хурал 2019.07.03-2019.07.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод,

4.
“Хойд, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” олон
улсын хурал 2019.08.01-2019.08.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод,

5.
“Зүүн евразийн бүс нутгийн уур амьсгал, хүрээлэн буй орчны урт
хугацааны өөрчлөлт, өнөөгийн газрын гадаргын үйл явц” сэдэвт олон улсын
эрдэм шинжилгээний 16-р бага хурал 2019.09.16-2019.09.21-ний өдрүүдэд
Улаанбаатар хотод,

6. Геологийн салбарын ажил мэргэжлийн уралдаан2019.09 сард Өвөрхангай аймагт зохион байгуулагдана.

7. “Орд илрэхийн учир буюу геологичийн хөдөлмөрийн үнэ цэнэ” сэдэвт цуврал 8 нэвтрүүлэг,

8. Түүхэн кино,

9. “Чулуун үзмэр”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах,

10.ОХУ-ын
Новосибирск хотод зохион байгуулагдах “Өсвөрийн геологичдын хээрийн
олимпиад”-д ерөнхий боловсролын сурагчдыг оролцуулах.

Ойн
арга хэмжээ энэ сарын 28, 29-ний өдрүүдэд “Монголын геологи,
хайгуул-2019” чуулга уулзалтаар эхэлж байна. Энэхүүарга хэмжээг МПМ
цогцолборын Формоса төвд зохион байгуулах юм. Чуулга уулзалтад холбогдох
төрийн байгууллагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл,
Засаг дарга нар, геологи, хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа
аж ахуйн нэгж, эрдэмтэн мэргэд, геологчид нэгэн дор цугалж, тус
салбарын эрхзүйн орчноос эхлээд тулгамдаж буй асуудал, шийдэл гарцыг
хэлэлцэхийн зэрэгцээ ололт амжилтын талаар олон нийтэд сурталчилан
таниулах өргөн хүрээг хамруулан чуулна.

Categories
мэдээ нийгэм

Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл хэрэгжиж байна

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба болон Мэргэжлийн хяналтын ерөнхий
газраас Дэлхийн худалдааны байгууллагын “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний
аюулгүй байдлыг хангах” (УМЭАХАБ) хэлэлцээрт нийцүүлэн Монгол Улсын ургамал,
малын эрүүл ахуйн тогтолцоог сайжруулж, улмаар хөдөө аж ахуйн болон хүнсний
бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ургамал, малын эрүүл ахуй,
хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн
банкны санхүүжилтээр 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Уг төсөлд ургамал, малын
гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн нэвтэрдэг хилийн боомтуудтай холбогдсон
КАРЕК-ийн 4Б коридорын дагуу байрлах Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймаг хамрагдаж
байгаа юм.

Төслийн хүрээнд Замын-Үүд,
Алтанбулаг боомт, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгыг
шинээр барьж, орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр хангах, дээж авах, шинжилгээ хийх арга,
аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэх, лабораторийн шинжээчдийг сургах, Замын-Үүд,
Алтанбулаг боомтод амьд мал, амьтан болон ургамлын хорио цээрийн байгууламжийг
барьж ашиглалтад оруулна. Түүнчлэн
мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс хил дамжин тархахаас
урьдчилан сэргийлэх нөхцөлийг
бүрдүүлэх, ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтыг
олон улсын стандартад нийцүүлэх, хил, хорио цээрийн хяналт шалгалтын эрсдэлд
суурилсан хяналт шалгалтын удирдлагын системийг ашиглалтад оруулж экспорт,
импортын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг цахимжуулах, Гаалийн байгууллагатай
мэдээ, мэдээллийг цахимаар солилцох боломжийг бүрдүүлж бизнесийн үйл ажиллагааг
хөнгөвчлөх зэрэг ажлууд хийгдэж байна.

Ургамал, малын эрүүл ахуйн,
хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл 2021 онд хэрэгжиж дуусна.

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтад нийт 343 барилга байгууламжийг хамрууллаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтад нийт 343 барилга байгууламжийг хамруулан гамшиг осол, гал түймэр гарч болзошгүй 1772 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Хяналт шалгалт хийх явцад 410 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 223, мэдэгдэл 68, танилцуулга 6-ыг бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо өсчээ

Техник технологийн хурдацтай хөгжлийг дагаад цахим сүлжээ хурдацтай хөгжсөн. Өнөөдөр цахим сүлжээгээр хүн бүр гүйлгээ болон ажлаа амжуулдаг болж. Тэгвэл энэ байдлыг ашигласан бараан сүүдэр бий. Интернэт хэрэглэгчид мэдээ мэдээллийг асар хурдтай бие биетэйгээ солилцох боломжтой болсон ч тэрхүү мэдээллийн системд хэн нэгэн хууль бусаар нэвтэрч, бусдад хор хөнөөл учруулах болсон. Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэгт, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчлах, бусдын оюуны өмчийг цахим орчинд тараах, цахим орчинд хууль бусаар мөрдөж мөшгих зэрэг сөрөг үр дагавартай. Цахим гэмт хэргээс иргэд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар наад захын энгийн аргуудыг мэддэггүйгээс сүүлийн жилүүдэд манай улсад цахим гэмт хэрэг эрчимтэй нэмэгдсээр байна. Тухайлбал, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2016 онд 68 бүртгэгдсэн бол, өмнөх онд 109 болж нэмэгдсэн. Харин цахим орчинд үйлдэгдсэн гэмт хээг 2017 онд 362 бүртгэгдсэн бол, өнгөрсөн жил 625 болж нэмэгджээ. Тэгэхээр кибер гэмт хэрэг жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс 30 шилдэг бүтээл гардуулав

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олноос уран зургийн дугуйлангийн сурагчдын шилдэг бүтээлийн дээжээс өнөөдөр хүлээлгэн өглөө.

Монголын уламжлал ёс заншил, байгаль дэлхий, хүүхдийн инээд хөөр,
баяр баяслыг илтгэсэн шилдэг бүтээлийн дээжсийг Монголын Хүүхдийн урлан
бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, Давтан сургалт сэргээн заслын төвийн
дарга, хошууч Ц.Уранчимэгт гардуулсан юм.

Энэ үеэр Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг
“Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бол эх орон, ард түмнийхээ
аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилладаг. Ийм хүнд хэрнээ хүндтэй
албанд ажилладаг алба хаагчддаа эрүүл мэндийн уламжлалт, сэргээн заслын
тусламж үйлчилгээ үзүүлдэг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын
төвд дугуйлангийхаа сурагчдын шилдэг бүтээлийн дээжсээс гардуулж
байгаадаа баяртай байна” гэлээ.

Давтан сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд
амарч байгаа үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэхэд хувь
нэмрээ оруулах 6-16 насны 30 хүүхдийн 30 бүтээл дэлгэгдлэ.

Categories
энтертаймент-ертөнц

Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсноо зарлалаа. Киноны дүрүүдийг одоогоор сонгож байгаа ч өмнөх уран бүтээлүүд дээр хамтран ажилласан найруулагч, продюсерүүд ажиллах юм байна. Тэрбээр “Түүх мартахгүй” УСК-ны зохиолыг мөн бичиж, ерөнхий продюссерээр ажиллах юм байна.

“Түүх мартахгүй” УСК-ны нэг онцлог нь Ю.Цэдэнбалыг 20 дугаар зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж. Үүнтэй холбогдож 20 дугаар зууны дэлхийн том улс төрчдийн дүр төрхийг тод харуулна. Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийнэ. Ю.Цэдэнбал даргын дүрийг дөрвөн уран бүтээлч бүтээж байгаа аж. Киноны зураг авалт энэ гуравдугаар сараас үндсэн ажил эхэлж энэ оны сүүлч гэхэд дэлгэцнээ амилуулна гэж төлөвлөж байгаа юм байна.

Монгол Улсын түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн Маршал Ю.Цэдэнбалын амьдралыг харуулсан түүхэн киног бүтээжээ. УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран өмнө нь “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Аврагчдад дархлаа дэмжих эм хүлээлгэн өгөв

“Эко-Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан
нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэн ажилласан Онцгой
байдлын байгууллагын алба хаагчдын дархлааг дэмжих, нөхөн сэргээх
эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цахиур төмөр” ХХК-ийн зүгээс хоёр
төрлийн эм бэлдмэлийг хүлээлгэн өглөө.

Тус уулзалтанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Налайх
дүүргийн Уул уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Г.Буянтогтох,
“Цахиур төмөр” компанийн эмийн бүтээгдэхүүн хариуцсан брэнд менежер
Ш.Даариймаа, менежер Б.Даваацэрэн нар оролцсон юм.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гамшгийн
голомтонд байнга ажиллаж байдаг манай аврагч, алба хаагчдын эрүүл мэндэд
онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдэг дээр ард иргэд маань санал
нэгтэй байгаа. “Эко-Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан
нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагааны үеэр ард иргэд маань аврагчдын амь
нас, эрүүл мэндийн төлөө маш сэтгэл зовж, санаа тавьж байгаагаа
илэрхийлж байсан. Та бүхний хувьд бодит дэмжлэг үзүүлж алба хаагчид,
аврагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж туслалцаа үзүүлж буйд маш их
талархаж байна. Бид яг халуун цэг дээр ажилласан аврагчдад энэхүү эм
бэлдмэлийг хүлээлгэн өгөх болно” гэв.

Нийт гурван сая төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн эм нь дархлаа
дэмжиж, халдварын дахилтыг бууруулах, бөөр шээс дамжуулах замын халдвар
болон чулуужих өвчний эмчилгээнд хэрэглэгддэг юм байна.

Уулзалтын үеэр “Цахиур төмөр” компанийн эмийн бүтээгдэхүүн хариуцсан
брэнд менежер Ш.Даариймаа “Манай компанийн зүгээс нийгмийн
хариуцлагынхаа хүрээнд Онцгой байдлын алба хаагчдын цаг наргүй, аюултай
нөхцөл байдалд ажилладаг онцгой нөхцөлийг нь харгалзан үзэж хүн амын
дунд зонхилон тохиолддог бөөрний өвчлөл, дээр нь дархлааны дутмагшил,
мөн биед нь хуримтлагдсан архаг халдваруудын эсрэг эдгээр
бүтээгдэхүүнүүд илүү хэрэгтэй байх гэдэг үүднээс энэ хоёр төрлийн
бүтээгдэхүүнийг сонгосон” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Ц.Нямдорж гуайн ярьсан бүх зүйл үнэн

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Иргэд олон түмэн Төрийн ордонд ямар ямар бодлогын шинэ шийдэл гарч байгаа бол гэж эргэлж сонирхож, харж байдаг. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар долоо хоног бүр иргэд олон түмэндээ мэдээлэл өгдөг. С.Зориг агсны хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өгье гэж бодож байна. Өчигдөр хуульзүйн сайд Ц.Нямдорж гуай уучлал гуйсныг та бүхэн сонссон байх. Содномдаржаа, Чимэгээ болон бусад холбогдсон этгээдүүд зохиомол хэргийн золиос болж, шоронд орсон тэр залуучуудын гэр бүлээс уучлал гуйсан. 2016 онд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг яаралтай хааж шийдвэрлэсэн нь зохиомол хэрэг байсан гэдэг нь олон талаар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг 1937 оных шиг юм боллоо гэж Ц.Нямдорж сайд өчигдөр мэдэгдсэн. Л.Болд гишүүн бид хоёр хүний эрхийн хорооны гишүүд. Хоёр жил энэ хэрэг зохиомол боллоо. Монгол Улсын олон иргэний эрх зөрчигдөж байна гэж бид мэдээлж байсан. Нээлттэй сонсгол зохион байгуулж байсан. Их хурал дээр ажлын хэсэг байгуулах гэж түр хороо байгуулан хоёр жил явсан. Мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой бичлэгүүд, мөрдөн байцаагч нарын Чимэгээ, Амгаланбаатар, Содномдаржаа нарыг дарамталж байгаа бичлэгүүд ил болсон. Бичлэгийг сэргээсэн байгаа. Хэрэгт холбогдсон хүмүүс айж, дарамтанд ороод мэдүүлэг өгсөн тухайгаа бидэнд бичгээр ирүүлсэн. Одоохондоо зарим нь нууцаас гараагүй учир хэлэх боломжгүй байна. Тэдний шүүх хурлыг Ерөнхий шүүгч Зоригт гэдэг хүн удирдаж явуулсан. Дээд шүүхийн хамгийн дээд шатны хуралдааныг. Энэ хүнийг Ц.Элбэгдорж гэдэг хүн томилсон. Хоёр дах удаагаа хууль зөрчиж бүрэн эрхийг нь бас сунгасан. Нөгөө бүлэглэлд үйлчилдэг шүүгч. С.Зориг агсны хэргийг шүүхэд оролцсон шүүгчдийн 70 хувь нь МАНАН мафийн бүлэглэлийн гар хөл болсон төлөөлөгчид байгаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хүнийг зохиомлоор олж, хаах ажиллагааг удирдсан хүн бол Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гэж хүн байгаа. Энэ хэргийг шалгасан хоёр мөрдөн байцаагч өнөөдөх хоригдож, шалгагдаж байгаа. Тагнуулын хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тавьж байгаад дарамтлах ажиллагааг хийсэн байгаа. Ц.Нямдорж гуайн ярьсан бүх зүйл үнэн. Үүнийг УИХ-ын гишүүн, хүний эрхийн дэд хорооны гишүүн хүний хувьд би хариуцлагатайгаар мэдэгдхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнгөрсөн саруудад болсон үйл ажиллагааг бид хувьсгал гэж нэрлээд байгаа. Үнэхээр энэ хувьсгалд гэдэгт та бүхэн итгэж ойлгож байгаа байх аа. Хувьсгал байсан учир Эрдэнэт болон бусад баялгууд ард түмэндээ эргэж ирж байна. Дээр нь шударга бусын хонгил, хуулийн тогтолцооны завхрал бүхэлдээ нурж унаж байгаа. Хувьсгал байгаагүй бол Монголын ард түмэн өнөөдөр өмчгүй, амвдралгүй, эрх чөлөөгүй хэвээрээ байх байсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотой хууль эрх зүйн бүх байгууллага холбогдсонэнэ хэрэг та бидний хувьд үнэхээр аймшгийг дохиог дуулгасан хэрэг юм. Одоо бол хувьсгалт өөрчлөлтийг хуулийн хүрээнд чиглүүлэх хэрэгтэй. Яг одоогийн байдлаар бидэнтэй нэгдэж 5000 гаруй хүн шинэ байгуулан зүтгэе хэмээн хүсэлтээ ирүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Эрдэнэжамъян: Е.Сагсай албан тушаалаа ашиглан ёсзүйн алдаа гаргаж байсныг илчилж байна

Өчигдөр Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл хийж, прокурор Е.Сагсайн зүй бус бичлэгийг үзүүлнэ гэсэн юм.

Тэгвэл, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян прокурор Е.Сагсайгийн талаар дахин мэдээлэл хийлээ.

Тэрээр ” Е.Сагсайг өндөр албан тушаал хашиж байхдаа ямар ёс зүйн алдаа гаргаж байсныг илчилж байна” гэв. Э.Эрдэнэжамъян “Өөрсдийн эрх ашгийн төлөө эрхшээлдээ байгаа хүмүүсийг бэлгийн дарамтад оруулсан бичлэг олон байдаг. Түүнээс товчлон хүргэж байна. Эмэгтэйн дүрс, ойлгомжгүй хэсгийг хасч үзүүлсэн байна. Барьцаанд орж хүнд ял үүрүүлдэг, ялаас мулталдаг зүйл зогсох ёстой” гэсэн юм. Ингээд нийт 4 минутын бичлэгээс хассан гэх 30 секунд хүрэхээргүй бичлэгийг үзүүллээ. Түүний үзүүлсэн бичлэгт бичлэг хийж байгаа хүн нь “Энэ эмэгтэйд хүч хэрэглэсэн чинь үнэн үү, хэргийг хааж өг” гэж байгаа бөгөөд цээж нүцгэн эрэгтэй тийм хэмээн хариулж байлаа. Бичлэг хэзээ бичигдсэн, хэнээс ирсэн гэх мэт мэдээллийг өгөхгүй бөгөөд хэрэв Е.Сагсай хууль хяналтын байгууллагад хандвал бичлэгийг бүрэн эхээр нь цагдаад өгнө гэсэн юм.