Categories
мэдээ нийгэм

Маргааш зарим авто замын хөдөлгөөний түр хязгаарлана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Солонгосын Ерөнхий сайдын айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлахаар төлөвлөжээ. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээр хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхах юм.

Categories
мэдээ спорт

Хэт холын марафон гүйлтийн тэмцээнд Д.Бадамхатан түрүүлж, хошой аварга боллоо

Хонгконг улсад хэт холын марафон гүйлтийн “Hong Kong- Rotary HK Ultramarathon” олон улсын тэмцээн болж, Монголын гурван тамирчин өрсөлдлөө.

Энэ уралдааны эмэгтэйчүүдийн 50 км-ын зайд Д.Бадамхатан түрүүлж, хошой аварга болов. Тэрбээр тус тэмцээний өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр

Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон өнгөрүүлж байна.

“Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Германы эрдэмтэн Доктор Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээн илрүүлснээс хойш 130 гаруй жил өнгөрсөн хэдий ч уг өвчин дэлхий даяар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх 10 өвчний нэг бөгөөд дэлхий дээр жил бүр 10 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,6 сая хүн уг өвчний улмаас нас барж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 230 мянга орчим хүүхэд эндэж байна. Нас баралт өндөр байгаа нь өрх гэрүүд, улс оронд эдийн засгийн хувьд маш том дарамт учруулж байгаа юм.

Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын нэг болж 4-рт орж байна. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.

Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг Дэлхий даяар “Цаг нь болсон!” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд гол утга нь дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлж, тэмцлийн үйл ажиллагаагаа түргэсгэн хамтдаа тэмцэх цаг нь болсон гэдгийг уриалж байна. Идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22% -иар буурсан боловч цаашид энэ тоог 2020 онд 35%, 2035 онд 95%-иар, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн юм.

Өнгөрсөн 9-р сард НҮБ-ын сүрьеэтэй тэмцэх дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлж, олон сая хүний амийг аврахын тулд алдах цаг мөч байхгүй болохыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей анхааруулав. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгоход улс орнуудын олон талт хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа талаар онцлон тэмдэглэсэн билээ.

Сүрьеэгээс сэргийлэх ажилд бүх салбарын оролцоо, үүнд засгийн газар, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, хувийн салбар болон хэвлэл мэдээллийн салбар хамтран ажилласнаар сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил үр дүнд хүрч болохыг Монгол улсын засгийн газар болон ДЭМБ-аас онцолж байна.

Categories
мэдээ спорт

Их аварга Хакухо 42 дахь түрүүгээ авлаа

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өнөөдөр өндөрлөж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлж, Японы эзэн хааны цомыг 42 дахь удаагаа өргөлөө.

Ингээд болоогүй Хэсей он цаг тооллын сүүлчийн башёд түрүүлсэн түүхэн үйл явдлын эзэн болж байна. Хакүхо аварга энэ өдөр нутаг нэгт Какүрюү М.Ананд ёкозүнаг давсан юм. Башёгийн 15 дахь өдөр сэкиваке Такакэйшёо Гүрж озеки Точиношиныг давснаар озеки цол хүртэх нь тодорхой болсон бол эсрэгээрээ Точиношин 7:8 даваатай болж, арслан цолоо хураалгахаар болов.

Энэ тэмцээнд монгол сүмоч Ичиножёо А.Ичинноров маань башёгийн сүүлийн өдөр хүртэл түрүү бөхийн өрсөлдөөнд бичигдсэн. Харин өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил маань 10 унаж амжилт тааруу өндөрлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүлжүүлэх саатуулах байранд шалгалт хийв

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор болон НМХГ-ын дэд даргын хамтран баталсан удирдамжийн дагуу СХД-ийн 27 дугаар хороо цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Эмч мэргэжилтний тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа баримтлан ажиллах эмнэлзүйн стандарт мөрдөөгүй, Эмчийн хөтлөх анхан шатны бүртгэл маягт хангалтгүй, эмч мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаггүй, эрүүлжүүлэх байрны орчинд өдөр тутмын халдваргүйтгэл хангалтгүй, байрлаж байгаа байр, ариун цэврийн өрөө, бие засах газрын цэвэрлэгээний хэрэгсэл хүрэлцээгүй, ялгах тэмдэггүй, бие засах газар болон гар угаахад хэрэглэх халдваргүйжүүлэх уусмалгүй, халдваргүйжүүлэх бодисын нөөцгүй, сэтгэц нөлөөт эмийг энгийн эмтэй цуг хадгалж байсан болон хугацаа нь дууссан эм байсан зэрэг зөрчлүүд илэрч зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өрх толгойлсон эхчүүдийн тоо нэмэгджээ

Гэр бүл салалтын буруугаас болж хохирогч нь хүүхдүүд болж үлддэг. Хариуцлагагүй эцгүүд хүүхдүүдээ хүлээн зөвшөөрдөггүйгээр барахгүй тэтгэмж өгдөггүй талаар дуучин Нара өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан үг үзэл бодлоо илэрхийлсээр байна. Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар өрх толгойлсон эх 72,035, өрх толгойлсон эцэг 19,503, үр хөндөлт 17,530 байна.

Categories
мэдээ нийгэм

Орхон, Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Онцгой байдлын газраас Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутагт урсан өнгөрдөг Орхон гол, Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр ард иргэд тогтмол хөдөлгөөн үйлддэг 4 хэсэгт мөсний зузаанд хэмжилт хийжээ. Ингэхэд Орхон голын мөсний хэмжээ 10-25 см, мөсөн дээгүүр халиа гүйж урд эргээр захлан харзалж урссан, мөс сийрэгжиж тээврийн хэрэгсэл болон явганаар хөдөлгөөн үйлдэхэд аюултай байдал үүссэн байна.

Сэлэнгэ мөрөн, Орхон голын бэлчир зах хэсгээр мөс түрэгдэн гарч уснаас хөндийрсөн, нэгдүгээр баг хужир нуга, Охь хөндийн иргэд гардаг гармын хэсэг дөрөвдүгээр тампур гэх хэсгээр мөсний зузаан 40-20 см, мөсөн дээгүүр ус хальж урссан мөсөн гармаар явганаар явах боломжгүй дээд хэсэг, доод хэсгээр урссан байгаа нь хужир нуга, Охь хөндийн иргэд мөсөн дээгүүр зорчиход аюултай байдал үүсжээ.

Иймд Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсөн дээгүүр зорчиход мөс цөмөрч амь насаа алдах аюултай байгаа тул ард иргэд баталгаат замаар тээвэр хийх, хөдөлгөөн үйлдэхийг сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд МАН ялжээ

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороодод өчигдөр хуулийн дагуу дахин сонгууль боллоо. 10 дугаар хорооны сонгуульд МАН-55.2, Консерватив нам-0.72, БНН-0.91, Ногоо. Нам-0.76, бие даагч Н.Алтантуяа-37.4, бие даагч Г.Жаргал-4.31 хувийн тус тус санал авсан байна.

Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН-55.2, Консерватив нам-0.35, БНН-0.64, Ногоон нам-1.21, бие даагч Н.Уламбаяр-11.25, бие даагч Т.Туул-35.94 хувийн саналыг тус тус авсан ажээ.

Сонгуулийн хэсгийн хороо дахин сонгуулийн дүнг танилцуулсан бөгөөд ажлын тав хоногт баталгаажин төлөөлөгчид ажилдаа орно.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийг уриалж байна

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ахуй нэгж байгууллага, иргэдийн дунд ногоон байгууламжаа нэмэгдүүлж тоосжилтыг бууруулах уриалгыг гаргасан байна.

Тодруулбал мод, бут, сөөгт цэнэг усалгаа хийж хортон шавьж , ус чийг алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мод шохойдох, том оврын буюу масс бүхий моддын өндрийн өсөлтийг хязгаарлахгүйгээр гоёлын тайралт таналтыг хийж хашаа хороо, дүүргийн өнгө үзэмжид чимэг нэмэхийг иргэд, аж ахуй нэгжид уриалж байгаа юм.

Түүнчлэн ногоон байгууламжаа нэмэгдүүлж буй иргэн аж ахуй нэгжүүд цаашид мод буд сөөгний усалгаагаа стандартын дагуу хийж, шатсан болон цаашид ургах чадваргүй хэсгийг модноос зөв тайрч, мод бутны хөрсийг бордох ажлыг тогтмол хийхийг зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Цээж бодолтын олон улсын тэмцээнд зургаан настай хоёр охин эхний байрын төлөө хүч тэнцүү өрсөлджээ

Цээж бодолтын олон улсын тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай эхэлжээ. Тус тэмцээнд долоон улсын 360 тамирчин 5 насны буюу 5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас гэсэн ангилалд өрсөлдөж байна.

Тэмцээний хамгийн бага насны ангилалд эх орноо төлөөлөн оролцож олон арван тамирчнаас оноогоороо тэргүүлэн 0,1 секундын давтамжтай гарч ирж буй тоонуудыг бодон хоорондоо халз өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, академийн харьяа Язгуур бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч З.Сийлэн аварга болж М.Гэгээн-Оюун удаах байрт орсон байна.

Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар “Хоёр шавь маань оноо тэнцсээр, хамгийн сүүлийн шатанд хоёулханаа үлдэн 0,1 секундын давтамжтай анивчиж буй бодлогыг бодож, хүмүүсийг алмайруулан, Сийлэн аварга болсон бол Гэгээн-Оюун маань хоёрдугаар байрт орлоо доо” гэв.

Өнөөдөр 9-10 насны ангилалд Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар тус тус өрсөлдөнө.