Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай олимпын зуны наадамд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзав

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам энэ сарын 8-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Монгол Улсаас энэ олимпод 28 тамирчин оролцож 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай иржээ.

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд оролцсон Монголын баг, тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэрээ тэдэнд амжилт хүсч, олимпын нээлтэд мандуулах Монгол Улсын төрийн далбааг гаруулан өгч байсан юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг олимпын наадамд амжилттай оролцож ирсэнд нь баяр хүргэн, хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Засгийн газраас медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгож байгааг сайшаан, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд зохиогдох аливаа тэмцээн, уралдаанд төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байх ёстой хэмээн цохон тэмдэглэлээ.

Мөн 192 орны 7500 гаруй тамирчин оролцсон олимпын наадмаас 19 тамирчин медаль хүртсэн нь өндөр үзүүлэлт гээд олимпын цикл хоорондын тэмцээн, уралдаанд оролцож, амжилт үзүүлэхийг зорих хэрэгтэй хэмээн багш, дасгалжуулагчдад зөвлөлөө.

Уулзалтын үеэр хүүхдүүд олимпын наадамд оролцсон талаарх сэтгэгдлээ хуваалцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг авахуулав.

Categories
мэдээ нийгэм

Чех улсад үйл ажиллагаа явуулж байгаа холбоо болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Чех Улсад үйл ажиллагаа явуулж байгаа монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан зарим холбоо, ТББ-ын тэргүүн, иргэдийн төлөөллийг Элчин сайд Н.Наранбат хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Чех Улсад эх орноо сурталчилан таниулах, тус улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дунд зохион байгуулдаг аливаа нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байдаг зарим иргэдийн хөдөлмөрийг үнэлж Нобелийн шагналт зохиолч Орхан Памукын “Миний нэр Улаан” романыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн нийтлэлч, орчуулагч Д.Гангаа, “Чех-Монголын соёлын төв” ТББ-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн О.Эрдэнэчимэг, “Чех-Зүүн Азийн худалдааны танхим”-ын дэд ерөнхийлөгч, “Монкарго” илгээмжийн төвийг үүсгэн байгуулагч М.Гэрэлт-Одыг нарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр, “Монгол эмэгтэй” ТББ-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн Г.Оюунцэцэг, Ледце сууринд байрлах Азийн бяцхан музейн захирал, зураач Б.Ариунзул болон “Монголчуудын нэгдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Ариунжаргал нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Элчин сайд Н.Наранбат гардуулан өгч баяр хүргэлээ.

Түүнчлэн энэ үеэр тэмдэглэлт нийтийн баяруудыг хэрхэн хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, хоорондоо хүч боломжоо нэгтгэн монголчууддаа хүртээмжтэй дэмтэй ажиллах боломж бололцоо зэрэг асуудлаар төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг сонсож зөвлөлдөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирлоо.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Я.Ариунболд сенатын спикерт бараалхав

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Канад Улсын Сенатын спикер Жорж Фюрид бараалхав. Элчин сайд Я.Ариунболд цаг зав гарган хүлээн авч байгаад ноён Спикерт талархал илэрхийлээд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, хоёр орны түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтойгоо бататган тэмдэглэв. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас ирүүлсэн талархлын захидлыг гардуулав.

Канад Улс Монгол Улстай харилцаж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдгийг Спикер Жорж Фюри онцлоод Элчин сайд хийгээд ЭСЯ-ны үйл ажиллагааг Канадын Сенатын ажлын алба болон өөрийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлжээ

Image result for ТЦА

Гуравдугаар сарын 23,24-ний өдрүүдэд ТЦА зам тээврийн ослын 319 дуудлага хүлээн авч шалгасан байна. Ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, бэртсэн бол орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

2018 оны байдлаар Монгол Улсад 55,926 мотоцикль бүртгэлтэй байгаагийн 86.4% буюу 48,333 нь орон нутагт замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хөдөө, орон нутгийн замд мотоцикльтой холбоотой осол, хэрэг ихээр бүртгэгдэх нөхцөл болж байна.

Тэр дундаа Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Увс аймгуудын мотоциклын хэрэглээ бусад аймгуудаас илүү байна. Иймд иргэд мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлэх, унаж хэрэглэхдээ хамгаалалтын малгай, бусад хамгаалах хэрэгслийг хэрэглэх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан шүүгч Л. Бямбаагийн шинжилгээний хариу гарчээ

ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа амиа алдсан гавъяат хуульч Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарсан байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр талийгаачийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэнээс өөр ил харагдах гэмтэл, бэртэлгүй гэжээ. Харин гарт үүссэн гэх сорви нь талийгаачийгнас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн байсан. Ийнхүү гэрээслэл бичихдээ хуруугаа зүссэнээс өөр ямар нэгэн шархгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Талийгаач өөрийнхөө хурууг зүсэж цусаараа гурван ширхэг гэрээслэл бичиж үлдээсэн талаар бид өмнө нь мэдээлж байв. Талийгаач Л.Бямбаагийн үлдээсэн гурван гэрээслэлийг шинжилгээнд хамруулж байгаа аж. Шинжилгээний урьдчилсан байдлаар түүний гарын хэвтэй таарсан ч эцсийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа гэв.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд цацах нь зүйтэй гэж үзжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцжээ. Эхлээд Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хэрэгт холбогдсон гэх хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг авч хэлэлцсэн байна. Уг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бүлгийн хуралдаанд танилцуулжээ. Ингээд Монгол Улсад эрүүдэн шүүх явдал байхгүй гэж үзээд энэ бичлэгийг олон нийтэд цацах нь зүйтэй гэж бүлэг үзсэн байна. Мөн энэ асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар яаралтай хэлэлцэх ёстой гэж гишүүд үзжээ.

Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох эсэх асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч оруулж ирсэн. Энэ асуудлыг бүлэг хэлэлцээд хойшлуулах шаардлагатай гэж үзжээ. Шалтгаан нь, С.Зориг агсны хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбон тайлбарлаж байна.

АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас дараагийн удирдлагыг томилох асуудлыг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн цэц дээр АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргаан үүсээд байгаа. Эрхзүйн хувьд маргаан үүссэн асуудлыг УИХ яаралтай шийдэх шаардлагагүй гэж үзжээ. Иймд шүүхийн маргаан дууссаны дараа уг асуудлыг хэлэлцэх ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзсэн гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүлжээ

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүллээ.

Тус хөдөлгөөнөөс мэдээлэхдээ “Өнөөдөр Монгол улсад тулгамдсан хамгийн том асуудал бол авлига албан тушаалын гэмт хэргүүд. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хуулийн байгууллагын манлайлал хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар АТГазар сар бүрийн 25-нд өөрсдийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой олон нийтэд мэдээлэл хийдэг, Шүүхийн байгууллагын шийдвэр shuuk.mn сайт дээр нээлттэй тавигддаг, ЦЕГазар нийгэмд үүссэн асуудал бүр дээр цаг тухайд нь мэдээлэл хийдэг. Гэтэл прокурорын байгууллагууд хэвлэл мэдээлэл, олон нийтэд хаалттай байсаар байна.

Иймд прокурорын тухай хуулийн 3.1.5, 8.1, 8.2-г үндэслэн сар тутмын нэг өдөр олон нийтэд мэдээлэл хийдэг тогтмол цагтай болох, мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1.5, 6.1.1, 14.1-т заасан үүргээ хэрэгжүүлж иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах эрхийг хангаж өөрсдийн байгууллагын албан ёсны www.prokuror.mn сайтад үйл ажиллагааны тайлангаа оруулахыг шаардаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирчээ

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн нярай судлалын тасаг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тусдаа тасаг болон зохион байгуулагдсанаасаа хойш нийт 413 амьд төрсөн нярайд үйлчлээд байна. Өнөөдрийн байдлаар нярайн тасагт төрсний дараахь хүнд эрчимт эмчилгээнд -8 дутуу нярай, эмгэг нярайн өрөөнд нийт 4 үүнээс 2 нь дутуу нярай эмчлэгдэж байна. Улаанбаатар хотруу 6 нярай илгээсэн байна.

Эхний 3 сарын байдлаар нярайн тасагт нийт 413 амьд төрөлтөөс эндэгдэл 3, нийт 7 нярайд сурфактант, эмчилгээ хийснээс 6 нь амжилттай болсон, нийт 413 нярайгаас 358 хүнд нярай эмчлэгдсэн ба үүнээс өдөрт дунджаар 5 нярай биеийн ерөнхий байдал нь маш хүнд , хүнд , хүндэвтэр үнэлгээтэй эмчлэгдсэн байгаа гэх мэт эдгээр үзүүлэлтүүдээс дүгнэхэд нярай судлалын тасаг байгуулагдан, 24 цагаар нярайн нарийн мэргэжлийн эмч байнга тусламж үйлчилгээ үзүүлдэг болсноор 0-28 хоногтой нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч байгаа нь харагдаж байна.

Өнөөдөр тус тасагт 10 дутуу нярай эмчлэгдэж байгаа нь ч мөн нэг талаас тусламжийн чанар сайжирч байгааг харуулж байна. Чанарын алба болон бусад тасгууд яаралтай хэрэгтэй бүхнээр туслаж дэмжиж байгаад талархаж байна. . 2018 оны эцсийн байдлаар БОЭТ-д дутуу төрөлт 7,8% -тай байгаа нь цаашид “эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд” гэдэгт онцгой анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Тусламжийн чанарыг сайжруулахад дэмжиж ажилласан ЭМЯ, БОЭТ- ийн удирдлагууддаа төрөх, хүүхдийн тасгийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна.

Ийнхүү нярайн тасаг байгуулагдан ажилласан 3 сар орчмын хугацааг дүгнэн үзэхэд нэг талаас 0-28 хоногтой нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч, нярайн эндэгдлийг бууруулж байгаа амжилт, үр дүн гарч байна.БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох 3 сарын 24-ний өдөр нярайн тасгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцан, Бельгийн төслөөр нийлүүлэгдсэн амьсгалын аппарат яаралтайгаар угсарч суурилуулан нэг нярайг аппаратанд авлаа, ажлын бус цагаар дуудагдан ажиллаж асуудлыг шийдвэрлэсэн БОЭТ- ийн захирал Т.Баяртогтох , инженер техникийн ажилтнууддаа баярлалаа. Нэг ч гэсэн бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэхийн төлөө сэтгэл зүтгэл, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа анагаах ухааны доктор Ц.Солонго эрхлэгчтэй нярай судлалын тасгийн хамт олондоо илүү их амжилтыг хүсье.Монголын үрс маш олон болтугай.

Categories
мэдээ нийгэм

СЭМҮТ-д сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 дугаарын утас ажиллаж эхэллээ

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь Монголд анх удаа олон улсад сайн туршлага гэгддэг, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн утас 1800-2000-г 2019 оны 3-р сарын 22-ны өдрөөс шинээр ажиллуулж эхэллээ.

Иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгөх, тусламжийг хүртээмжтэй, амар хялбар үзүүлэх, мансуурал, бухимдал, сэтгэл гутрал, амиа хорлох зэрэг асуудлаас урьдчилан сэргийлэх, эмнэлэгт ирүүлэхгүйгээр сэтгэл зүйн зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс “Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 24 цагийн 1800-2000 дугаартай утас ажиллуулах” үйлчилгээг нээсэн нь иргэд үрүү чиглэсэн чухал ажил боллоо. Мэдээллийг сэтгэцийн мэргэжсэн туршлагатай эмч нар өгөхөөрөө онцлог юм.

Энэ үйлчилгээ нээгдсэнээр Эрүүл мэндийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 25-ны 1а/2551 дугаартай “Арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичигт үүрэг болгосон сэтгэл зүйн нээлттэй 24 цагийн утасны тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал хэрэгжиж байна.

Нээлтэнд ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл Мэндийн Газрын дарга Т.Энхзаяа, ХЗДХЯ-ны Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлийн Ажлын Албаны дарга Л.Нямгэрэл, ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Удирдлагын хамт олон, эмч эмнэлгийн мэргэжилтэн нар оролцов.
Энэхүү ажлын хүрээнд ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн дэмжлэгтэйгээр шинээр 2 өрөөг засварлан тохижуулж, мэдээллийг хадгалах программ хангамжийг шинээр бий болгож, иргэдэд зориулсан мэдээллийн 1800-2000 дугаарыг сурталчилсан тараах материал, эмч мэргэжилтэнд зориулсан гарын авлага гэсэн 2 төрлийн материалыг хэвлүүлэн гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Ахмадууд сувилалд амрахад халамжийн сангаас хөнгөлнө

Засгийн газрын хуралдаанаар ахмадуудын сувилал, амралтын газарт амрахад Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийг өөрчилсөн. Уг тогтоолыг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэснээр орон даяар мөрдөж эхэллээ. Тодруулбал, Засгийн газрын 97 дугаар тогтоолд, Ахмад настны тухай хуулийн 8.1.2, 13,2-т заасныг тус тус үндэслэн Монгол улсын Засгийн газраас тогтоох нь. Нэгдүгээрт, Аймаг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын харьяа ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг 15 мянган төгрөгөөр, бусад амралтын газарт амарч сувилуулах хугацааг 7 хүртэлх хоногоор, бусад сувиллын газарт амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг нь 20 мянган төгрөгөөр тус тус тогтоосугайгэжээ.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг 2019 оны батлагдсан төсөвтөө багтаан зохицуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С. Чинзоригт зөвшөөрсүгэй гэсэн байнаТогтоол гарсантай холбогдуулан “Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 94 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсунай” хэмээжээ.

П.САЙНЖАРГАЛ