Categories
мэдээ спорт

Спортын холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо спортын холбоодтой хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж үзэглэлээ.

Тус гэрээнд тухайн спортын төрлөөр спортын их наадам, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болон бусад арга хэмжээг хамтран зохион байгуулах, тамирчид, тэдний залгамж халааг бэлтгэх, өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын дунд анхан шатны болон давтан сургалт, семинар, уулзалт зохион байгуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлага зэрэг асуудлуудыг тусгасан.

Categories
мэдээ нийгэм

“Утаагүй вагон” төсөл хэрэгжиж эхэллээ

Агаарын бохирдлыг бууруулах бодлого, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгохын тулд нийслэлээс Зорчигчийн вагоны галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэх туршилтын ажлыг хэрэгжүүлэхээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгч компаниар Япон улсын “Эм Ай Эс” компани шалгаран гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Агаарын бохирдлыг бууруулсан шинэ дэвшилтэд технологид суурилсан галлагааны зууханд тавигдсан шүүлтүүр бүхий вагоныг төмөр замын тээвэрт өнөөдрөөс явуулахаар болоод байна.

“Нийслэлчүүд та бидний өмнө тулгамдсан асуудал бол агаарын бохирдол. Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагонууд нь галлагааны улиралд 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Энэ хэмжээгээрээ ойр орчимдоо агаарын бохирдол үүсгэх, иргэд, оршин суугчдыг хордуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Япон улсын “Japan Flare” төхөөрөмжийг 20 вагонд тавьж анх удаа туршиж үзэх гэж байна. “Эм Ай Эс” компанийн хэрэгжүүлж буй хорт утааны агаарын шүүлтүүр болох “JAPAN FLARE” төхөөрөмж нь зууханд дутуу шатсан угаарын хийг яндангаар гарах явцад өндөр дулааны хүчээр шатааж, түүнд агуулагдаж байгаа нарийн тоосонцорын хэмжээг бууруулдаг дэвшилтэд технологи. Утааг бодитоор бууруулж байгаа нь батлагдсан учраас цаашдаа энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ярилаа.

Төслийн хүрээнд эхний ээлжинд 20 вагоны янданд “Japan Flare” төхөөрөмжийг суурилуулж байгаа юм байна. Уг төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж эхний 10 галт тэргэнд суурилуулах төхөөрөмжийн 140 гаруй сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгсөн бол үлдсэн 10 вагонд Улаанбаатар төмөр зам ХНН өөрсдийн хөрөнгөөр суурилуулж байгаа аж.

Улаанбаатар төмөр зам ХНН нь зорчигчийн 282 вагоноор олон улс болон орон нутгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байна. Галлагааны улиралд вагонуудад дунджаар 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Энэ нь 3500 айлын яндангаас гарах хэмжээний агаарын бохирдлыг бий болгодог гэдгийг мэргэжлийнхэн хэлж байлаа

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд болон үзлэг шинжилгээ

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан дадлага сургуульд 60 гаруй алба хаагч оролцлоо

Япон улсын Tokио хотын Гал унтраах байгууллагын сургагч багш нар нийслэлийн Онцгой байдлын анги байгууллагуудын аврагч, гал сөнөөгчдөд сургалт зохион байгуулж, хамтарсан дадлага сургууль хийлээ.

Гал унтраах болон аврах ажиллагааны чиглэлээр техникийн дадлага олгох сургалтуудыг энэ сарын 04-22-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Хамтарсан дадлага сургуульд Япон улсын Tokио хотын Гал унтраах байгууллагын 4 сургагч багш, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах ангиудын 60 гаруй аврагч оролцож, харилцан туршлага, ур чадвараа солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Дизель түлш үйлдвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэсгэрт байрлах Өнгөших булаг групп ХХК-ийн ашигласан тос тосолгооны материал дахин боловсруулж дизель түлш үйлдвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт гүйцэтгэхэд тус компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.1 хэсгийн заалтад заасан шийтгэл ногдуулж үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сэдэвт олон улсын хуралд оролцов

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гамшгийн удирдлагын үндэсний газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сэдэвт олон улсын II хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гадаад харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа нар оролцоод ирлээ.

Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан тус хуралд дэлхийн 33 орон, НҮБ болон 23 олон улсын байгууллага, дэлхийн банк санхүүгийн байгууллагын 25 орчим шинжээч оролцсон юм.

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сэдэвт олон улсын II хурал нь нийт найман төрлийн хамтарсан болон техникийн хуралдаанаас бүрдсэн бөгөөд томоохон дэд бүтцийн систем гамшигт тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн бодлого, туршлагыг сурталчлах, оролцогч талын хамтын ажиллагааг хангах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан.

Тус хурлын “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн бодлого, засаглал” сэдэвт техникийн II хуралдааныг ОБЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа даргалж, оролцогчдод Монгол Улсын дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бий болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийлээ

Categories
мэдээ нийгэм

“Бюлак” эмийг худалдан борлуулсан эмийн сангуудыг торгож байна

Монгол Улсад бүртгэлгүй өөр хаяг шошготой эм зарагдаж байгаа тул бүртгэлгүй эмийг зарсан эмийн сангуудыг зөрчлийн тухай хуулиар торгож байна.

МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭН

/Гадна савлагаа болон эмийн хаяг, шошго Англи хэл дээр/

МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН БҮРТГЭЛИЙН ЗАГВАРААС ЗӨРҮҮТЭЙ ЭМ

/Хаяг, шошго, гадна савлагаа Япон хэл дээр/

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд цацрагийн хяналт шалгалт хийгдэж байна

НМХГ-ын даргын баталсан 02-01/82 тоот удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд цооногийн каротажийн судалгааны зориулалттай цацраг идэвхт үүсгүүр хадгалж буй Геосан ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан буюу тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг улсын байцаагчаар хянуулж баталгаажуулаагүй, цацраг идэвхт үүсгүүрийн битүүмжлэлд арчих тест хийгээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.Дээрх зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорын тогтоолоор тус компанийн цацраг идэвхт үүсгүүрийн ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 12.11-ийн 1-д заасны дагуу зөрчил гаргасан хүн буюу цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтанд торгох шийтгэл оногдуулсан. Цацрагийн аюулгүй байдлыг хангуулах хүртэл тус компанийн цацраг идэвхт үүсгүүрийн ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоосноор Нийслэл хотын хүн амд учирч болзошгүй цацрагийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

Иймд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод шинээр 15 км зам тавина

Image result for Зам засвар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу энэ онд Улаанбаатар хотод шинээр 15 км зам тавина. Автозамын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс орон сууцны хорооллууд доторх холбоос замуудыг шинэчилж, гэр хорооллын шороон замуудыг өргөтгөн, хатуу хучилттай болгон төвийн замуудтай холбож өөрчлөх аж. Замын ажлыг улсын болон нийслэлийн төсөвт хөрөнгө, замын сангийн хөрөнгө гэсэн гурван эх үүсвэрээр хийнэ.