Categories
мэдээ нийгэм

“Мах шулах, ангилах ур чадвар”- ын уралдаан боллоо

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Траст трейд”ХХК-тай хамтран Мах шулах, ангилах ур чадвармэргэжлийн уралдааныг зохион байгууллаа.

Мах шулах, ангилах ур чадвармэргэжлийн уралдаан нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажил мэргэжлээрээ бахархах, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, хэрэглэгчдэд зөв зүйтэй ойлголт төрүүлэх зорилготой юм.

Энэхүү тэмцээнийг Монголын хүнсчдийн холбооны “Манлай үйлдвэр” болох “Траст Трейд” ХХК ивээн тэтгэж, Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO22000-2005 нэвтрүүлсэн ангилсан махны үйлдвэрийн байранд зохион байгууллаа.

Уралдаанд Мах Импэкс ХК, Мах Маркет ХХК, Траст Трейд ХХК, Хүнс комплекс ХХК, ХКҮ ХК, Хос гарьд ХХК, Ану болор ХХК, Саян -Уул ХХК, Мах экспорт ХХК гэсэн нийт 9 аж ахуйн нэгжийн ажилчид оролцож ур чадвараараа өрсөлдлөө.

Тус уралдаанаар Олон улсын болон Монгол улсын мах шулах, ангилах стандарт, технологийн зааврын дагуу үхрийн гуяны махыг эхлээд гадаргуугийн механик цэвэрлэгээ хийх, цул мах, булчингийн дагнасан хэсгүүдийг хэрчиж, эсгэж гэмтээгээгүй байх, мах, хаягдлыг зөв ангилсан болон гарцын хэмжээ, шулах, ангилах багаж хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх, иж бүрдэлт, техник ажиллагаа, ажлыг эхнээс нь дуустал гүйцэтгэсэн хугацаа, хувийн хамгаалах хэрэгслэлийн бүрдэлт зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн Мах боловсруулах салбарын мэргэжлийн инженер, технологич нараас бүрдсэн мэргэжлийн комисс шалгарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Е.Сагсай: Арван жилийн өмнө надад хүч хэрэглэн, дарамталж хийсэн тэр бичлэгийг Н.Энхбаярын хэргийг цагаатгахгүй бол нийтэд цацна гэсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН- ын дарга Н.Энхбаяр телевизийн ярилцлагад оролцох үедээ прокурор Е.Сагсайн талаар “Хэрэгт холбоотой хүний ар гэрийн хүнийг дарамталж, зохисгүй үйлдэл хийсэн” гэж хэлсэн. Мөн хэвлэлийн хурлын үеэр энэ талаар дахин ярьж, тус намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян ийм бичлэг байгаа талаар дурдсан билээ. Ингээд маргааш нь нэгэн бичлэгийн хэсгээс цацсан. Энэ талаар Е.Сагсай прокурортой ярилцлаа.


– Тантай холбоотой нэлээд ноцтой мэдээллийг телевизийн ярилцлагын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн. Тэр ярилцлагад дурдагдсан зүйл үнэн үү?

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэг болон түүний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр МАХН- ын хотын намын хорооны дарга Э.Эрдэнэжамъян нар сэтгүүлчдэд ноцтой бичлэг байгаа гээд дараа нь бичлэгийн хэсэг гээд миний тухай янз бүрийн мэдээллүүдийг олон түмэнд, нийгэмд түгээж, нийгмийн тархийг угаах гэсэн, хүний нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд халдсан ноцтой хар пиар зөндөө хийлээ. Энэ бүх нэвтрүүлэг бичлэгүүдийг би өөрөө харлаа.

-Тэгээд тэдний ярьсан, үзүүлсэн бүхэн үнэн үү. Яалт ч үгүй тэр бичлэгт та гарч байна лээ….

-Нэгдүгээрт, телевизээр гаргаж байгаа бичлэг бол 2009 онд болсон үйл явдлын бичлэг байна лээ. Өөрөөр хэлбэл одоогоос арван жилийн өмнө болсон үйл явдал. Гэхдээ бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй.

Нөхөр нь шоронд орсон эмэгтэйтэй албан тушаалаа ашиглаж, түүнд бэлгийн дарамт үзүүлж, дарамталсан асуудал ерөөсөө байхгүй. Ийм учраас намайг эмэгтэй хүнийг хүчиндсэн, бэлгийн дарамт учруулсан гэх мэтээр нийгэмд мэдээлэл цацаж байгаа нь ор үндэсгүй гүтгэлгийн шинжтэй мэдээлэл юм. Н.Энхбаярыг би танихгүй, энэ хүнтэй ямар нэг өс хонзон байхгүй, уулзаж ярьж яваагүй. Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, намын дарга гэдгээр нь эчнээ мэднэ. Гэхдээ ийм мэдээлэл тарааж байгаад нь гайхаж байна. Би хууль хяналтын байгууллагад ажиллаж, төрийн нэрийн өмнөөс яллах үүргээ гүйцэтгэдэг ийм үүрэгтэй хүн. Энэ ажил үүргийнхээ дагуу Н.Энхбаярыг шүүх хурал дээр түүний гэм буруугийн асуудлаар яллах үүргээ гүйцэтгэсэн. Энэ бол миний албаны чиг үүрэг бөгөөд надад оногдсон үүрэг байсан. Оногдсон үүргийнхээ дагуу би энэхүү яллах ажиллагааг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн. Гэтэл Н.Энхбаяр өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, хилсээр хэлмэгдсэн мэтээр үзэж, түүнийг ялласан, түүнийг шүүсэн хүмүүсийг бүгдийг хууль завхруулагчид мэт болгож нийгэмд харагдуулах зорилгоор ийм зүйлийг зориуд санаатайгаар тарааж, нийгмийн тархийг угааж байна гэж би үзэж байна.

-Тэр бичлэгт та хаана байсан юм. Юу хийж байсан юм?

-Тэр бичлэгийг хийсэн хүмүүс учрыг нь олж өгөх ёстой. Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас гуч орчим насны хоёр залуу орж ирж хүч хэрэглэж айлган сүрдүүлж, дарамтлан рекет хийх замаар энэ бичлэгийг хууль бусаар хийсэн. Би одоо юу гэж ойлгож байна вэ гэхээр, магадгүй энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан ч байж магадгүй гэж хардаж байна.

-Яагаад хардаж байгаа юм. Тэр хүн энэ талаар олон нийтэд хэлсэн учраас уу?

-Яагаад гэвэл бичлэг хийсэн хоёр хүн, түүнийг зохион байгуулж байгаа хүмүүс намайг хууль бусаар мөрдөж мөшгөсөн байна. Энэ нь хууль бус үйлдэл. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Бусдын зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд хууль бусаар нэвтрээд зогсохгүй дуу дүрсний бичлэг хийж байгаа үйлдэл нь ч өөрөө хууль бус. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулиудыг зөрчсөн, хууль бус ажиллагаа. Магадгүй миний эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор намайг дарамтлах, гэм буруутай мэт харагдуулах гэж ийм үйл ажиллагаа зохион байгуулсан байх гэж бодож байна. Энэ бичлэгийг тухайн үед нь бус өнөөдөр тарааж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэж байна.

-Тэр айлд яагаад очсоныг асууж болох уу?

-Би тэр үед Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай байсан. 2009 оны долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр байсан санагдана. Ээлжийн амралтаа аваад амарч байхад таньдаг хүн утасдаж гэртээ урьсан юм. Үүний дагуу тэдний гэрт явж очсон. Намайг очиход цай, хоол бэлдсэн байсан, танил маань “Амралтаа авчихсан юм чинь амралтыг чинь ёсолъё” гэж архи задалж дайлсан.

-Таныг айлд байхад тэр хүмүүс яаж орж ирсэн хэрэг вэ?

-Намайг тэднийд согтуу байж байхад гэнэт л гэрэл чийдэн болоод л хоёр хүн орж ирээд л хашгирч дарамталж бичлэг хийсэн. Би энэ асуудлыг хуулийн дагуу, хуулийн хүрээнд шалгуулна. Бичлэг хийсэн хүмүүс, хэний даалгавраар, ямар зорилгоор яах гэж бичлэг хийсэн тухайгаа хуулийн байгууллагад тайлбарлах байх.

-Тэр бичлэг хийсэн хоёр хүнийг та өмнө нь харж байсан уу, эсвэл огт танихгүй, харж байгаагүй хүмүүс үү?

– Би танихгүй, харж байгаагүй хүмүүс.

-Тэр айлын хаалгыг эвдээд орж ирсэн хэрэг үү, эсвэл хаалга түгжээгүй байсан уу, хаалганд түлхүүр тааруулж орж ирэв үү, тантай амралтыг чинь тэмдэглэж байсан айлын хүн тэдэнтэй хуйвалдсан байсан юм болов уу гээд олон асуулт байна л даа. Та хэдийгээр согтуу байгаад мэдээгүй ч дараа нь эргэцүүлж бодсон биз дээ?

-Би тэр айлын талаар дэлгэрэнгүй яривал намайг гүтгэж, хууль зөрчөөд бичлэг хийж, тэрийг нийтэд дэлгээд байгаа хүмүүсээс ялгаагүй болчихно шүү дээ. Хувь хүн, айл гэрийн нууц задлаад яах вэ дээ. Дахин хэлэхэд эмэгтэй хүн хүчирхийлсэн, нөхрийнх нь хэрэгтэй холбоотой бэлгийн дарамт үзүүлсэн асуудал огт болоогүй. Би энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж шалгуулахаар тэр айлын эзэн хуйвалдсан уу, хохирсон уу гэдэг нь тодорхойболох байлгүй дээ.

-Яг тэр үед нь хуулийн байгууллагад хандаж яагаад болоогүй юм бэ. Таныг мөрдөж мөшгөж, хүч хэрэглэж дарамталсан байхад…

-Хүнд чинь ичих, санаа зовох гэж юм байна шүү дээ. Хэдийгээр би ямар нэг хууль зөрчсөн буруу зүйл хийгээгүй ч айлд согтуу байхад минь орж ирж дарамталсан нь миний хувийн амьдрал, хувийн нэр төртэй холбоотой байсан учраас гомдол гаргаагүй юм.

-Сүүлийн үед шударга бусын хонгил гэж улстөрчид их яриад байх болсон. Тэр хонгилд та орчихсон юм биш биз дээ. Н.Энхбаярын хэргийн яллагч прокурор учраас хэн нэгэн танд үүрэг даалгавар өгсөн ч юм билүү?

-Монгол Улсад шударга бусын хонгил байдаг эсэхийг би мэдэхгүй. Шударга бусын хонгил байхгүй гэдэгт би итгэдэг. Зарим улстөрчдийн зохиосон зохиомол нэр томьёо байх гэж ойлгодог. Н.Энхбаярыг миний бие хэргийг нь хянаж, яллахын хувьд надад Н.Энхбаярыг ялла, шийтгэ, гэм буруутайд тооц гэж хэн нэг хүн, ямар нэг этгээд даалгаж байсан, захиалга өгч байсан тохиолдол огт байхгүй. Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр болон дараачийн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Ц.Элбэгдорж Сагсайгийн но-г мэддэг байсан учраас Сагсайд үүрэг өгч энэ ажиллагааг хийлгэсэн байна” гэх мэтээр ярьсан. Тийм зүйл огт байхгүй.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг таних уу?

– Ц.Элбэгдоржийг ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэдгээр нь эчнээ мэднэ. Тэрнээс биш Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй нэг ч уулзаж, ярилцаж үзээгүй. Энэ утгаараа би тэр хүнийг танихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид, хууль хүчний байгуулагуудад хэрэг хянах, хэрэг яллах, гэмгүй хүнийг гэм буруутан болгох талаар үүрэг даалгавар өгдөг эрх хэмжээ хуулиар ч байхгүй. Би тийм даалгавар, захиалга энэ хүнээс аваагүй. Үүнийг Н.Энхбаяр надаас илүү мэдэх ёстой. Өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ингэж болохгүй гэдгийг хэнээс ч илүү мэдэххүн. Харин мэдэж байгаа мөртлөө мушгин гуйвуулж, даалгавар өгсөн мэтээр нийгмийн тархийг угааж байна шүү дээ.

-Д.Бямбасүрэн гуай хуулийнхан шударга бусаар шүүж, ял оноодог явдлыг “Сагсайдах” гэж хэлсэн гэдэг. Та ажлаа хийж байх явцдаа асуудалд шударга бусаар хандах тохиолдол байсан юм уу. Яагаад Д.Бямбасүрэн гуай тэгж хэлэх болсон гэж та бодож байна?

-Миний нэрний учир утгыг зөв ойлгох ёстой байх. Сагсай гэдэг нэр ямар учиртай, үгийн үндэс, утга нь юу юм гэдгийг тайлбарласан хэл зүйн судлаачдын тайлбар олон байдаг юм билээ. Монгол Улсын баруун хязгаар, Алтайн нуруунаас эх авдаг Ховд голын нэг том цутгалан, Сагсай гэж гол байдаг. Өөрөөр хэлбэл газар нутгийн нэр. Энэ гол хэдэн мянган жилийн өмнө л ийм нэртэй байсан. Одоо ч тийм нэртэйгээ л байгаа. Би тэр голын хөвөөнд төрсөн учраас миний өвөө энэ нэрийг надад хайрласан гэж аав, ээж минь хэлдэг юм. Би чинь эгэл жирийн малчны үр хүүхэд шүү дээ. Таны асуулттай холбоотой хэлэхэд би Н.Энхбаярын шүүх хуралд оролцож, ялласан шүүх хурал болсны дараа МАХН-ын нэг хурал болсон юм аа. Онц их хурал ч билүү, ээлжит их хурал нь ч билүү. Тэр хурал дээр Д.Бямбасүрэн гуай үг хэлэхдээ Н.Энхбаярыг ялласантай холбогдуулан хүнийг ингэж хилсээр яллаад шүүхээр оруулж хэрэгтэн болгохыг “Сагсайдах” гэж нэрлэе гэж ярьсан байсан. Хуульд нийцсэн шударга ёсны үйлдлийг мушгин гуйвуулж, хууль бус ажиллагаа явуулахыг “Сагсайдах” гэж нэртэй байх мэтээр нэрлэж, хүний нэр усыг элдвээр хэлэх чинь илэрхий доромжилж, мушгин гуйвуулж байгаа үйлдэл. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж ойлгох байх. Намбарын Энхбаярыг гурван шатны шүүх гэм буруутай гэж үзсэн. Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолууд өнөөдөр хэвээр байна. Тэгэхэд намайг л өөрийг нь хэлмэгдүүлсэн, хилсдүүлсэн гэж яриад байгаа нь зүйд нийцэхгүй.

-Н.Энхбаярын хэрэг дээр яллагч прокурор байх үед чинь танд ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдсон уу. Н.Энхбаярт туслаач, дэмжээч гэж хэлж байсан удаа бий юу?

-Н.Энхбаярын хэргийг би анхан шатны шүүх дээр яллаад, анхан шатны шүүх гэм буруутай гэж ял оногдуулсан. 2012 оны наймдугаар сард болсон. Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдан, гомдол гаргасан байсан. 2012 оны есдүгээр сарын үе шиг санаж байна. Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн надтай уулзъя гэж санал тавьсан. Би тэр хүнтэй уулзсан. Тэр хүн надтай уулзаад ”Манай Н.Энхбаяр даргын гарт чиний тухай, чиний хувийн амьдралын тухай ноцтой мэдээлэл бүхий бичлэг байна. Тийм учраас Н.Энхбаяр дарга чамайг “Давж заалдах шатны шүүх хурал дээр миний хэргийг гэм буруугүй гэж хэлж, хэргийг маань цагаатгуулж өг” гэдэг асуудал тавьж байна. Хэрвээ энэ хүсэлтийг биелүүлэхгүй бол бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж байна шүү” гэсэн. Өөрөөр хэлбэл олон жилийн өмнө тэр бичлэгийг нийтэд цацна гэж хэлж байсан хэрэг шүү дээ.

-Тэгэхлээр нь та юу гэв?

-“Хэрвээ Н.Энхбаярын гарт миний хувийн амьдралыг харуулсан бичлэг байгаа бол энэ миний хувийн асуудал байна. Миний албан ажилтай холбоогүй юм байна. Хоёрдугаарт, үнэхээр тийм бичлэг байгаа бол наадах чинь хууль бус бичлэг байна. Намайг мөрдөж, мөшгөж, хууль бусаар бичлэг хийсэн байна. Энэ бол хууль бус үйлдэл байна. Хэрвээ тэр бичлэгийг олон нийтэд тараах юм бол тарааж байгаа үйл явц нь өөрөө хууль бус болох ёстой. Тийм учраас хувийн эрх ашгаа дээгүүр тавьж албаны эрх ашгаа хойш нь тавьж би өөрийн нэр төрөө бодож хууль бус үйлдэл хийхгүй ээ. Энэ хүний хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэм буруутай эсэхэд дүгнэлт хийнэ. Тийм учраас би цагаатгах санал тавьж, чадахгүй юм байна” гэж хэлээд явуулсан. Энэ нөхцөл байдлаас харах юм бол өнөөдрийн энэ яриад байгаа, үзүүлээд байгаа бичлэг 2012 онд магадгүй 2009 онд Н.Энхбаярт байсан бичлэг байж гэж ойлгогдож байна.

– Н.Энхбаяр хүнээс сонссон гэж хэлсэн шүү дээ…

-Яахав, тэр телевизийн нэтрүүлэгт орохдоо бол “Надад хүмүүс мэдээлэл ирүүлсэн, би хүнээс сонссон, би үзээгүй” гэх мэтээр ярьж байна лээ. Гэтэл дээрх миний ярьснаас үзвэл энэ бүх үйл ажиллагааг Н.Энхбаяр өөрөө зохион байгуулсан байхыг ч үгүйсгэхгүй.

-Та тэднийг юм асуухаар яагаад “үнэн, үнэн” гэж хариулаад байсан юм?

-Тухайн үед гэнэтийн үйл явдал болсон. Хоёр залуу орж ирж шантаажилж, дарамталсан, айлгасан, би өөрөө согтуу байсан. Олон жилийн өмнө болсон үйл явдал шүү дээ. Яг ямар үйл явдал болсныг би өнөөдөр тод санаж чадахгүй байна. Тэгэхлээр энэ бичлэгийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан бодит байдлыг тогтоолгох саналыг би хуулийн байгууллагад гаргана.

-Тэр нийтэд цацагдсан хэсэгт эвлүүлэг хийсэн юм бий юу.

-Дарамталж бичлэг хийсэн нь үнэн ч нийтэд цацахаас өмнө эвлүүлэг хийсэн байхыг үгүйсгэхгүй.

-Тэр бичлэг хийсэн хүмүүс “Ямар нэг хэргийн талаар дурдаж, тэр хэрэг дээр ингэлээ, тэглээ” гэж хэлсэн зүйл бий юу?

-Энэ асуудлаар би гомдол гаргахаа өмнө илэрхийлсэн тул шалгах газар нь шалгаж хэн юу гэж хэлсэн талаар тогтоох байх аа. Нийгмийн өмнө намайг юу гэж ч харлуулж болно. Монголын төрд ажиллаж байгаа мянга мянган шударга хуульчдыг шударга шүүгч, прокурорыг бүхэлд нь харлуулах хар пиар хийж болохгүй гэж бодож байна. Хуульчид бүгд ийм байсан мэтээр ярьж хэлж, байгаад нь би туйлаас харамсаж байна. Өнөөдөр Монголын төрд байгаа бүх хуульчид хууль хэрэгжүүлэхийн төлөө шударга ёс тогтоохын төлөө, асуудлыг шударгаар шийдүүлэхийн төлөө явж байгаа гэдэгт би итгэдэг. Энэхүү бичлэг хийсэн болон нийтэд түгээсэн этгээдүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэнийг хууль бусаар мөрдөн жилийн өмнө надад хүч хэрэглэн, бичлэгийг Н.Энхбаярын хэргийг нийтэд цацна гэсэн мөшгөсөн, Хоёрдугаарт, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орон сууцны халдашгүй байдлыг зөрчсөн, Гуравдугаарт, хууль бусаар зөвшөөрөлгүйгээр орон сууцанд бичлэг хийсэн, Хувь хүний хувийн нууцад халдлаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хувийн нууцыг хуулиар хамгаална гэсэн заалтыг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Хувь хүний нууцын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2.4-т гэр бүлийн нууцыг бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд ашиг сонирхолд харшлах мэдээллийг хувь хүний нууц гээд заачихсан байна. Өнөөдөр нийгэмд хувь хүний нууцтай холбоотой, хувь хүний амьдралтай холбоотой ийм мэдээлэл тарааснаас болоод миний гэр бүлийн амьдрал, хувь хүний амьдралд энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ноцтой хор хохирол учрахыг үгүйсгэхгүй. Гуч, дөчин жил ханилсан гэр бүл салж сарниж магадгүй, гэр бүлд хэрүүл маргаан зохисгүй харьцаа үүсч болзошгүй. Түүнчлэн гэр бүл, үр хүүхдүүдийн хооронд үл ойлголцол бий болохыг ч үгүйсгэхгүй. Ийм асуудлыг нийтэд гаргаж тавьснаараа хууль зөрчсөн ноцтой үр дагаврыг бий болгож байна. Дээрх бичлэгийг нийтэд тарааснаараа Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж би үзэж байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 13.10-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 13.11-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан гэж байна. Тийм учраас би энэ асуудлыг зөвхөн хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг тогтоолгоно.

-Н.Энхбаяр гуай Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших гэж байгааг та мэдэж байна уу?

-Хэн мэдэхэв. Магадгүй нэр дэвших гээд оноо авах пиар хийж байгаа ч юм билүү. Н.Энхбаяр гэж шударга хүн хуулийнхны муу муухай, булхайг илчилж байна гэж харагдах зорилготой байж болох юм.

-С.Зоригийн хэрэгтэй холбоотой ноцтой зүйл Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлсэн. Эрүүдэн шүүсэн гээд л… Эндээс хараад хуулийнханд итгэл алдарч байгаа байдал анзаарагдаж байгаа. Хэрэг мөрдөх, хянах, шүүхдээ хуулийнхан энэ мэтчилэн ханддаг юм биш биз дээ?

-С.Зориг агсан алагдсан хэргийн тухайд би олон нийтийн нэгэн адил мэдээлэлтэй л байгаа. Энэ хэрэг угаасаа шалгагдаж байх бүх хугацаандаа нууцын зэрэглэлтэй явсан. Нууцын зэрэглэлтэй хэрэг хянадаг прокурор тусдаа, мөрдөгчид нь тусдаа байдаг учраас прокурор болгон энэ хэрэг рүү ороод мэдээлэл аваад байх бололцоо байхгүй. Би энэ хэргийн талаар нэг удаа материал үзэж, нэг удаа оролцож байгаагүй, тиймээс энэ хэргийн талаар “а” ч мэдэхгүй. Нийгэмд болж байгаа үйл явдлаас харах юм бол аль нь үнэн, худал эсэхийг хэлж мэдэхгүй.

Categories
мэдээ нийгэм

​Гуравдугаар сарын 26-нд болох үйл явдал

08.00 цагт “Холлидэй Инн” зочид буудлын хурлын танхимд “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинар эхэлнэ.

10.00 цагт Эрүүл мэндийн яамны А танхимд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн сургалтыг нээнэ. 99179899, 86885060

10.00 цагт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Геологийн төв лабораторид ажиллаж, тус лабораторид чулуулгийн үнэмлэхүй нас тогтоох орчин үеийн багаж тоног төхөөрөмж гардуулна. Утас: 99089666, 99209315

11.00 цагт Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд “Давсыг хоолны цэснээс хасъя” сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090011, 86885060

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгч байгаа талаар хуульч н.Ариунболд мэдээлнэ.

11.00 цагт Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлнэ.

11.00 цагт Хангарди ордны 1 давхарт “Ай Ти Эм-2019” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагчид мэдээлнэ.

Төрийн ордонд:

09.00 цагт “Их эзэн Чингис хааны танхим”-д Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их эзэн Чингис хааны танхим”-д Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

С.Чимидцэрэн: Хүмүүс антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болж сайн нянгуудаа устгадаг

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй Азийн Хөгжлийн банк (АХБ)- ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”(ЭМСХХ-5) төслийн үр дүнг өчигдөр Улсын нэгдсэн төв эмнэлэг хүлээн авлаа. Төслийн хүрээнд УНТЭ-т нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжүүлээд байгаа юм. УНТЭ-т барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 708,8 сая төгрөгийн өртөгтэй 29 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “УНТЭ нь Улсын хэмжээнд Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын болон дотрын төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үзүүлдэг байгууллагын хувьд үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, сорьцын санг бүрдүүлэх, улмаар эмнэлгийн халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын хяналт, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахад төслийн ач холбогдол оршиж байна” гэв.

Улсын хэмжээнд нийт 20 эрүүл мэндийн байгууллагад барилгын засвар хийгдэж, ариутгал халдваргүйжүүлэлт, микробиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхийн зэрэгцээ салбарын боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр нийт 516 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн инженер техникийн ажилтныг оролцуулан сургалт зохион байгуулжээ.

УНТЭ-ийн Эмнэл зүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторийн тасгийн дарга АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэнтэй ярилцлаа.


-Энэхүү лаборатори шинэчлэгдсэнээр ямар давуу тал бий болж байна. Манайд нянгийн халдвар хэр байдаг вэ?

-УНТЭ нь Улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн бүхий л чиглэлээр лавлагаа тусламж үзүүлдэг учир юуны өмнө үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган ажиллахад эмнэлгийн халдвар хамгаалал нэн чухал байдаг. Энэхүү үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх Ариутгалын нэгдсэн тасаг, Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн Микробиологийн лабораторийн технологийн шинэчлэл нь үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Төслийн үр дүнд эмнэлгийн халдвар хамгаалал өндөр түвшинд хүрч, лабораторийн шинжилгээний нэр төрөл нэмэгдэж буй нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын хяналт, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах, үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн бүрдэж буйг илэрхийлэхэд таатай байна. Дэлхий дээр тоо томшгүй нян байдаг. Энэ нь өвчин үүсгэдэг, үүсгэдэггүйгээрээ ялгаатай. Өвчин үүсгэдэг нь л гэхэд маш олон тооны байдаг. Зарим нь нөхцөл нь өөрчлөгдөхөөр л өвчин үүсгэдэг бол зарим хортой нянгууд хүний биед байгаа мөртлөө өвчин үүсгэхгүй ч тохиолдол бий. Заримдаа энэ нь өөр хүний биед халдварлагдаж өвчин үүсгээд байдаг. Манай эмнэлэг улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын болон дотрын төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үзүүлдэг. Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн халдварыг хамгаалан ажиллахад чиглэдэг. Нэн тэргүүнд эмнэлгийн аюулгүй байдал халдвар хамгааллыг сайжруулахад энэхүү ажил чиглэсэн. Энэ төслийн хүрээнд нийслэлд улсын төрөлжсөн дөрвөн том эмнэлэг болоод аймаг, дүүргийн эмнэлгүүд дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн тасаг болон бичил судлал гэж нэрлэдэг микробиологийн засвар үйлчилгээг сэргээн засварлалаа. Микробын шинж чанар өөрчлөгдөж байгаатай холбоотой хуучин стандартууд хүртэл өөрчлөгдчихсөн. Манай лабораторид агаар ороод буцаад гардаггүй байхаар амьсгал зохицуулах засвар үйлчилгээ хийгдсэн. Мөн лаборатори маань эмнэл зүйн микробиологи буюу бичил судлалын чиглэлээр хамгийн их ачаалалтай ажилладаг. Тогтмол эмнэл зүйн судлал л гэхэд хүний биед байдаг өвчин үүсгэдэг бичил биетнүүдийг ялгаж оношлодог. Үүнд өдөрт 100-140 үйлчлүүлэгч 2-3 төрлийн шинжилгээ өгч байна. Хамгийн түгээмэл тохиолдох нь байнгын шархны халдвар байдаг.

-Хүмүүс ихэвчлэн ямар төрлийн нянгаар өвчилдөг вэ?

-Янз бүр. Амьсгалын замаар халддаг нян байна. Манайх ихэнхдээ шархны халдвар зонхилж байна. Энэхүү нян судлалын лаборатори шинэчлэгдсэнээр өвчтөний аюулгүй байдал сайжирч, халдвар авах эрсдэл багасна. Ямар нэгэн шарх авсан үед ямар нянгаар үүсгэгдсэн нь тодорхой болох шинжилгээний гарах хугацаа ч хурдан болно. Шинжилгээний нэр төрөл ч нэмэгдэж байгаа юм. Хамгийн гол нь томоохон эмнэлгүүдэд эмнэлгийн халдвар хамгаалал, аюулгүй байдал маш чухал байдаг. Гадаад орчин хөгжих хэрээр нян ч хөгждөг. Нян өөрийнхөө аль таатай байгаа газраа удаан амьдрахыг боддог. Хамгийн гол нь эмийн замбараагүй хэрэглээ, нянгийн эсрэг хэрэглээ зохицуулалтгүй яваад байх тусам улам үрждэг. Эмнэлэгт хамгийн их нян байх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл өвчтэй хүмүүс нэг дор олноороо цуглардаг учраас бие биедээ халдвар тараах магадлал өндөр байдаг. Хаана ч байрлах бүрэн боломжтой. Эмнэлэгт ирж байгаа хүмүүс антибиотик ихээр хэрэглэсэн байдаг. Ялангуяа онцгой тасгууд болох сэхээн амьдруулах тасаг байна. Мөн хүнд өвчтэй хүмүүсээс халдварладаг нянгууд байдаг. Энэ нь эмнэлгийн багаж тоног төхөөрөмж эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүсийн гараар дамжаад бусдад халдварладаг. Үүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гэж нэрлэдэг. Эмнэлгийн ажилчид өөрсдөө харин өвчилдөггүй. Нэгээс нөгөөд дамжихдаа мөн өвчтэй хүнд халдварлахаар өвчин үүсгэдэг. Энэ нь маш хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэдэг. Мөн бусдад халдвараа тараагаад байдаг. Бид хамгийн түрүүнд гарын болон залгиур хоолойны шинжилгээг хүмүүст байнга хийлгэдэг. Олон судалгаанаас харахад нянгийн 90 гаруй нь зөвхөн гараар дамждаг юм байна гэдгийг тогтоосон. Дархлаа муутай байхад дархлаа муутай хүмүүс рүүгээ халдана. Олон эмэнд тэсвэртэй нян гэж байна. Нян гэдэг харьцангуй. Сайн нян гэж байна. Гэтэл бид антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод сайн нянгуудаа устгачихдаг. Ингэснээр гадаад орчинд байгаа нянгуудаар халдварлах магадлал нэмэгдээд эхэлдэг. Нян 100 хувь муу биш. Сайн нян олон бий. Тэдгээр нь бидний дархлааг сайжруулж байдаг. Хамгийн гол нь хүмүүс эмийн зохистой хэрэглээнд анхаарах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

А.Сугар: Тоонд муу, сайн хүүхэд гэж байдаггүй

Математикийн уралдааны үеэр

“Тусгаар тогтнолын математикийн олон улсын уралдаан”-д шалгарсан оролцогчдод шагнал гардуулах ёслол өчигдөр Монголын Хүүхдийн ордонд болсон юм. Энэ үеэр “Олонлог төв” сургуулийн захирал А.Сугартай ярилцлаа.


-Энэ уралдааныг танай сургууль зохион байгуулдаг юм байна. Хэд дэх жилдээ болж байгаа уралдаан бэ?

-Энэ уралдааныг 2011 оноос эхэлж зохион байгуулсан. 2011 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ой тохиосон. Тэр ойд зориулж “Тусгаар тогтнолын математикийн уралдаан”-ыг зохион байгуулсан юм. Өнөө жилийн хувьд зургаа дахь жилдээ болж байгаа уралдаан. Үндэсний ангилал болон олон улсын ангилал гэсэн хоёр үе шаттай явдаг. Үндэсний ангилалд жил болгон 2000 орчим сурагч оролцоод шалгарсан 100 орчим сурагч олон улсын ангилалд оролцох эрхтэй болдог. Олон улсын ангиллыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар ажилладаг. Жил болгон хамтран зохион байгуулдаг. Энэ жил “Тусгаар тогтнолын математикийн уралдаан”-д ОХУ, БНХАУ, ОХУ-ын Саха (Якут) гэсэн гадны зургаан баг оролцсон.

-Монголд дууны чиглэлийн шоу уралдаан их зохиогддогоос математикийн ийм уралдаан болох нь ховор л доо?

-Математик сэтгэлгээний цар хүрээг тэлж, эмх цэгцтэй сэтгэхэд тусалдаг, ерөнхийдөө шинжлэх ухааны суурь, хаан гэж ярьдаг л даа. Энэхүү уралдааны онцлог бол БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр явагддаг улсын уралдаан л даа. Мөн уралдааныг салбарын яам, салбарын сайд 100 хувь дэмжиж оролцдог. Математикийн уралдаанд зохион байгуулалтаас гадна бодлого дэвшүүлэх нь чухал байдаг. “Олонлог” сургууль өнөөдрийн байдлаар 1700 сурагчтай, 200 гаруй багш, ажилчидтай. Монголын хамгийн сайн математикчид цугласан сургууль гэж хэлж болно. Бид бодлогын чанар, бодлого зохиохдоо гол анхаарлаа хандуулдаг. Тийм ч болохоор математикт дуртай сурагч, багш, эцэг эхчүүдэд хамгийн хүртээлтэй нь тэр байдаг.

-Хүн бүр математикч болох албагүй ч математик заалгах ёстой гэдэг. Чухам яагаад математикийн хичээлийг судлах ёстой юм. Математик үзсэнээр хувь хүнд ямар өөрчлөлт гардаг юм бэ?

-Математик үзсэнээр хүн эмх цэгцтэй сэтгэнэ. Зөв шийдвэр гаргана. Хуульч, эдийн засагч гээд бүх мэргэжлийг эзэмшихэд математик хэрэгтэй. Хуульч болохын тулд сайн математикч байх ёстой. Сайн эдийн засагч, банк санхүүгийн ажилтан байхын тулд математик сайн үзсэн байх ёстой. Энэ бол миний хувийн бодол шүү. Монгол хүн ирээдүйдээ, ирээдүйн нийгэмд юу үзэх ёстой юм бэ гэхээр математик, монгол хэл, гадаад хэл болох орос, англи, хятад хэлийг заавал ч үгүй үзэх ёстой. Үүн дээр мэдээллийн технологийг үзэж байж ирээдүйд дэлхийн залуучууд, хүмүүстэй мөр зэрэгцэнэ. Миний бодлоор монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр сайн математикч, монгол хэлэндээ сайн, дээр дурдсан гадаад хэлнүүдэд сайн, мэдээллийн технологидоо сайн хүнийг хэлнэ.

-Улс орныг математикч, инженерүүд чирч явдаг гэдэг ч өнөөдөр манай нийгэм хараахан тийм биш байна л даа?

-Багш хүн болохоор улс төр ярилтай биш. Ерөнхийдөө бол математикийн боловсрол эзэмшихгүйгээр дараа дараагийн шинжлэх ухааныг судлахад түвэгтэй болно гэсэн санаа л даа. Математикт суурьтай хүүхэд бүх юмандаа сайн байдаг гэдэг чинь яалтгүй үнэн үг л дээ.

-Тухайн орны оюуны чадамж хэр байгааг математикийн олон улсын олимпиадад ямар амжилт үзүүлж байгаагаар нь харгалздаг болоод удаж байна?

-Математикийн индексээр тухайн орныг их ажигладаг. Дэлхийн олон улсын олимпиад буюу IMO (Interna­tional Mathematical Olympiad)-д амжилттай оролцож байгаа орнууд өнөөдөр дэлхийд бүх талаараа тэргүүлж байна. Баян улсын хүүхнүүд ямар байх нь хамаагүй, гоё харагддаг гэдэг шүү дээ. Тэрэнтэй адилхан математик дээр тийм өрсөлдөөн байгаа байхгүй юу. Дэлхийн олон улсын олимпиад жил болгон болдог. Тэнд дэлхийн 130, 140 орон ордог. Тэрийг харахад эдийн засаг, нийгмийн хувьд хөгжилтэй орнууд толгой цохидог, IMO-д. Монгол Улс сүүлийн жилүүдэд математикийн олимпиадад үнэхээр сайн орж байгаа. Өнөөдөр энэ ёслолын үеэр медаль авч байгаа хүүхдүүд бол Монгол Улсаа төлөөлж олон улсад явах хүүхдүүд шүү. Өнгөрсөн жилийн хувьд дэлхийн олимпиадаас Монголын цор ганц мөнгөн медалийг манай сургуулийн сурагчид эх орондоо авчирсан. “Олонлог” сургуулийн хувьд 2005 оноос хойш Монгол Улсаа төлөөлж жил болгон Олон улсын олимпиадад оролцохыг хичээдэг. Хувийн сургууль гэлтгүй манай сургууль гурван мөнгөн, 11 хүрэл медаль хүртээд байгаа Монголын ганц сургууль болчихоод байна.

-Энэ удаагийн уралдаанаас хичнээн хүүхэд шалгарав?

-Үндэсний ангилалд 2000 хүүхэд оролцсоноос 210 хүүхэд шагнал медаль авсан. Дурсгалын зүйл, мөнгөн шагнал, алт, мөнгө, хүрэл медаль авсан. Дандаа үндэсний үйлдвэрлэгчдийн бэлгийг зохион байгуулагчдаас өгсөн бэлгийг гардуулж байгаа. Олон улсын ангилалд 150 хүүхэд оролцсоноос 36 хүүхэд медаль авч байгаа. Шалгарсан хүүхдүүдэд гардуулж буй медалийг Монголын дархчууд урласан. Гар хийцийн медаль учир үнэ цэнэтэй. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр “Уран бодолт”-ын шагнал авсан “Олонлог” сургуулийн сурагч Б.Долгормаад зөөврийн компьютер өгч байна. УИХ-ын гишүүн Д.Ганболд энэ уралдааныг зохион байгуулагчдын нэг. Тэрээр тусгай байр эзэлсэн оролцогчдод мөн шагнал гардуулж байгаа.

-Танай сургууль хамгийн сүүлд ямар бодлого дэвшүүлсэн бэ?

-Олимпиадын 1-12 дугаар ангийн бүх бодлогыг шинээр зохиодог л доо. Тэр нь уралдааны ач холбогдол байхгүй юу. Бүх бодлогыг шинээр зохиодог. Манай сургуулийн зөвлөх багш Б.Баясгалан өөрөө судалгаа хийж нэг хариу гаргачихаад тэрийг дахиж тавиад илүү өөр замаар хариу олчихдог. Шинэ хариу гэдэг бол шинэ үр дүн байхгүй юу, математикийн хувьд. Дахиад шинэ үр дүнд хүрчихэд тэр нь теором болох хэмжээнд аваачдаг. Үүнтэй адил манай сургуулийн багш нар болох Б.Баясгалан, Б.Ганбилэг, Б.Баяржаргал гурав мөн адил уралдаанд шинэ бодлого дэвшүүлж байгаад л Дэлхийн математикт шинэ теором зохиосон. Ингэж манай “Олонлог”-чууд шинэ теором зохиосон байх жишээний.

-Хүүхдүүдийг багаас нь “Энэ толгой муутай, хол явахгүй. Харин энэ тоондоо сайн” гэж ялгаад байдаг. Үнэхээр хүүхдүүд тийм хоёр янз байдаг уу?

-Тоонд муу, сайн хүүхэд гэж байдаггүй. Хүн тоочин болохын тулд яах ёстой вэ гэхээр хамгийн эхэлж сайн багштай байх ёстой. Тухайн хүүхэд болон эцэг эхээс нь чармайлт гарах ёстой. Өдөр болгон тоо бодож байж математикч болдог. Түүнээс биш гэнэт цоорно гэж байхгүй. Тийм тохиолдол маш бага. Гэхдээ цөөн тооны тийм авьяастай хүүхдүүд гардаг. Үнэхээр авьяастай хүүхдүүд байдаг.

Математикийн уралдаанд ороход гурван бодлогыг 4 цаг 30 минут боддог л доо. Тэгтэл багшийн зааснаас өөр, өөрийнхөө бодож байгаагаар огт өөрөөр бодоод хариуг нь гаргана гэдэг бол тэр чинь ерөөсөө математикч хүний шинж. Манай сургуульд ч тийм тохиодол бий. Манай сургууль хүүхдүүдэд багаас нь суурийг нь сайн тавьдаг. Тийм учраас бүгд математикч болдог.


Categories
мэдээ нийгэм

Эрхтэний тэнгэрт одтой, хар нохой өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 26, Ангараг гариг. Билгийн тооллын 21, Эрхтэний тэнгэрт одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6:43 цагт мандан, 19:12 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ардчилсан Монголд урсах цус, үхэх амины үнэтэй шударга ёс хэрэгтэй юм уу

“Шударга ёс тогтоох тэмцэлд хүний амь настай холбоотой асуудал үүсэхийг үгүйсгэхгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээлэл хийхдээ хэлэв. Д.Сүхбаатар “Миний бие Монголын ард түмэнд эрх чөлөө олгох хэрэгт оролцохдоо амь бие үрэгдэхийг юманд бодохгүй зүтгэнэ… Улс орноо хамгаалахад урсахгүй цус, үхэхгүй амь гэж байдаггүй” гэж хэлсэн. Хэлсэн он цагийн хувьд өөр л дөө. Сүүлийн үед байсхийгээд л Д.Сүхбаатарын хэлсэн энэ үгийг янз бүрийн хувилбараар манай тэмцэгчид хэлэх боллоо. Ардчилсан Монгол Улсад урсах цус, үхэх амины үнэтэй шударга ёс хэрэгтэй юм уу. 1930-аад онд Гебельс “еврейчүүд баяжаад аричууд ядуурч хэцүүдлээ” гэж турхирсаар сонгуульд Гитлерийн удирдсан Нацист нам ялсан байдаг. Гитлерийн гол суртал ухуулагч, Үзэл суртал, үндэсний соён гэгээрлийн сайд Гебельс “Еврейчүүдийг устгах ажиллагааг та нар биш бид хийнэ” гэсэн. Мөн “Худал зүйлийг зуун удаа давтахаар үнэн болдог. Бид үнэнд хүрэхгүй, харин үр нөлөөг нь үзнэ” гэж хэлж байжээ. Гебельсийн суртал ухуулга нь нацизмын гол зэвсэг байсан гэдэг. Тиймдээ ч түүний суртал ухуулгад итгэсэн залуус ари цусны бус үндэстнүүд рүү улайран дайрсан юм.

Гитлер сонгуульд ялсны дараа Германы ард түмнийг хамгаалах тухай зарлиг гаргаж, ямар ч мөрдөлтгүй баривчилгаа явуулах зөвшөөрлийг энэхүү зарлигаар олгосон байдаг. Ингээд нам доторх цэвэрлэгээ гэгчийг явуулж, үүний үр дүнд намын шүүх хүртэл байгуулж, их хядлагын үе эхэлж.Тэгээд цааш юу болсныг дэлхийгээрээ мэднэ. Намаасаа эхэлсэн цэвэрлэгээ, улс орны хэмжээний цэвэрлэгээ, цаашлаад дэлхийн дайн болсон.

Саяхан орон нутгийн удидах ажилтны зөвөлгөөн болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрээр “ Бид бол шударга ёсны илд. Хууль зөрчсөн олигархиудтай хатуу тэмцэж, тэдний яс маханд тултал хуулийг мэдрүүл” гэв. XXI зуунд, ардчилсан Монгол Улсад ийм үг хэлээд сууж байдаг удирдагчтай байж болох уу. Яс маханд нь яаж мэдрүүлэх вэ. Эрүүдэн шүүх үү. Тэгээд ч орон нутгийн удирдлагууд яс махтай нь ярьдаг улс угаас биш. Асуудал байвал хуулиар л шийднэ. Дөнгөж өчигдөрхөн УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтэнд “Томоохон хэргийг хянан шалгах түр хороог УИХ-аас байгуулна” гэж хэллээ. “Монгол Улсад шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн боловч хөндлөнгөөс оролцож болохгүй гээд хуульчилсан. Гэм бурууг улс төрчид тогтоодог юм биш. 1937 онд Онцгой бүрэн эрхт комисс гэж хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэх бүтэц байгуулснаар тэр шөнөөсөө их хэлмэгдүүлэлт эхэлж, ард иргэддээ ял тулган, ямар ч шүүхийн тогтоолгүйгээр буудан хороож эхэлсэн байдаг. “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулуудыг байцаахдаа эрүү шүүлт тулгаж болно” гэсэн эрхийг өнөөх Онцгой бүрэн эрхт комисст олгочихсон. Цагдаа, прокурор, шүүхийн бүх эрхийг тэр комисс авч ёстой нэг дураараа аллага үйлдсэн.

Сүүлийн үед гэмт хэрэгтэн мөн, бишийг шүүхээс өмнө шууд зарладаг боллоо. Хууль, шүүх хэрэггүй ч юм шиг аяглаж байна. Ёсоороо бол цагдаа шалгаад, прокурор хянаад, шүүх шийдвэр гаргадаг. Онцгой бүрэн эрхт комисс бүгдийнх нь эрхийг авч, хэлмэгдүүлэлт эхэлсэн шиг УИХ-ын хянан шалгах хороо нь юу гээчийн ид шид эрх мэдэлтэй комисс гараад ирэв. Шударга ёс ярьж гарч ирсэн Монголын улстөрчид намынхаа нэг хэсгийг шүүмжилж, элдвээр дайрч, нэг хүнийг суудлаас нь буулгахаар улайран тэмцэж санасандаа хүрсэн. Яг л Гитлерийн намын их цэвэрлэгээ шиг. Ингээд өөрийн хүмүүсийг чухал албан тушаалуудад тавьж эхэллээ. Л.Болд гишүүн “Шударга ёсны төлөө амиа зольж чадах хүмүүсийг намдаа” урьж байна гэнэ. Саяхан л либерализмыг дэмжигч, оготны хамраас цус гаргалгүй ардчиллыг Монголд авчирсан гэж ярьж явсан улс шүү дээ. Үхэхээс айхгүй, амиа золих, амь насны асуудал яригдана, тэмцэнэ, хураана, булаана гэсэн айдас хүйдэс дагуулсан үгсийг тэд ээлж дараалан хэлэх болов. Энэ юуны ёр вэ. Өнөөх жишиг болгон ярьдаг ардчиллаасаа ингэж ухарч болох уу. Ардчиллын буянаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон ч дуртай үгээ санаан зоргоор хашгичан турхирах нь ардчилал биш.

Өнөөх илд, сэлэмнүүд маань М.Энхболд хэмээх атаат дайснаа буулгаж аваад асар их баялагтай Салхитын мөнгөний ордыг хамгийн түрүүнд төрд авахаар “дайлаар мордов”. Уулын аманд байгаа хоёр манаач дээр тусгайгийнхныг сүр бараатай аваачин, дээр нь телевизийнхнийг дагуулчихсан очиж ажиллагаа явуулсан.

Ингээд болоогүй төсвийн мөнгөөр хайгуул хийсэн 400 ордыг төрд буцааж авна гэчихлээ. Эрдэнэтэд онцгой байдал зарлаж, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан, хүчний байгуулага, нөгөө телевизээ дагуулсаар очиж, хамаг өрөөг нь лацдуулж, хэдэн даргыг нь ажлаас нь халчихлаа. Алдаа, оноо гаргасан эсэхийг шүүхээр шийдүүлсэн ч үгүй. Тэдний үгийг ч сонсссонгүй. Одоо стратегийн гэх эхний таван ордод нэрлэгдэж байсан Цагаан суваргын ордод онцгой бүрэн эрхт комисс нь ажиллагаа явуулах оршлоо хийж байна. Н.Номтойбаяр үүнээс болж өчигдөр ордонд “Коммунизм байгуулах гэж байгаа бол Монголын төрд зүтгээд байх шаардлага алга” гэчихлээ.

Ардчилсан нийгмийн л үнэт зүйл болох хувийн өмч, чөлөөт эдийн засагт тулгуурласан том ойлголтыг үгүй хийж, нийгэмчлэхээр уухайлан байгаа нь ардчиллаа нухчин дарж байгаа хэрэг юм. Эрхэм тэмцэгч, илд, сэлэмнүүдээ, та бүхний хэлсэн үгийг чинь жагсаавал фашизмтай адил сонсогдох боллоо. Заавал хэн нэгний, магадгүй өөрсдийнхөө амийг зольж, цус урсган байж шударга ёсны төлөө тэмцдэг юм уу. Хүний аминаас үнэтэй шударга ёс гэж байдаг юм уу. Шударга ёсыг тогтооно гээд шударга бусаар хууль, шүүхийг үл тоон бусдыг яллаж, бусдын өмчийг булаах нь тэгээд шударга ёс уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хавар тариа тарьж, намар ургац хураадгийг сануулдаг хүн байдаг л байгаа даа, энэ засагт!” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хавар тариа тарьж, намар ургац хураадгийг сануулдаг хүн байдаг л байгаа даа, энэ засагт!” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт прокурор Е.Сагсай: Арванжилийн өмнө надад хүч хэрэглэн, дарамталж хийсэн тэр бичлэгийг Н.Энхбаярын хэргийг цагаатгахгүй бол нийтэд цацна гэсэн хэмээн ярилцлага өглөө.

Д.Тогтохсүрэн: АТГ-ын дарга, ерөнхий прокурорын орлогчийн томилгоог хойшлуулахаар болсон хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт АТГ: Монголбанкны таван албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байна хэмээв.

Сүрьеэтэй тэмцэх холбооны ерөнхийлөгч Н.Наранбат: Сүрьеэ өвчтэй хүмүүс гадуурхагдаж, ажилгүй болох эрсдэл өндөр байдаг хэмээн “Эмч” нүүрт ярив.

“Дурсахуй” нүүрт Аавын охин хэмээжээ.

С.Магнайсүрэн: Энэ жил 10 мянга гаруй өрхийг ипотекийн зээлд хамруулна хэмээн “Нийгэм” нүүрт ярьсан байна.

“Дэлхийн мэдээ” нүүрээс “Д.Трамп гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл алга” гэжээ хэмээх мэдээллийг уншина уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбарын 50 жилийн ой тохиож байна

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн 50 жилийн ой өнөөдөр тохиож буй юм. Мөн энэхүү түүхт ойтой давхцаж шинэ тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Саруул, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, болон холбогдох хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

Тус салбар номын сан нь анх 1968 онд байгуулагдаж байжээ. Үүнээс хойш 1986 онд Улаанбаатар хотын төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх гуравдугаар салбар номын сан болсон байна. Салбар номын сан нь хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхимтай, нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай, долоон хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Монгол, гадаад, хүүхдийн төрөлжүүлсэн 42 мянга гаруй ном хэвлэл, бусад материалаас бүрдсэн номын фондтой бөгөөд жилд дунджаар 550-600 ширхэг шинэ ном, 5-8 нэрийн тогтмол хэвлэлээр фондоо тогтмол баяжуулж ирсэн байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасны дагуу номын сангийн хүртээмжийг сайжруулах, уншлагыг дэмжих чиглэлээр хэд хэдэн зорилтуудыг тавин хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2018 оны нийслэлийн төсвөөс 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд байдаг салбар номын сангуулын тохижилтыг хийх, уншлагын танхимыг шинээр байгуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлээд өнөөдөр хоёр дахь номын сангийнхаа нээлтийг хийж байна” хэмээлээ.

Номын сангийн зүгээс ойн хүрээнд төлөвлсөн олон бүтээлч ажлуудаа тэмдэглэн дүгнэхийн сацуу үе, үеийн ажилтнууд, номыг сангийн хамтран зүтгэгчид, уншигчидийн төлөөллийг урин залсан хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн амрагч хүүхдүүдэд ой, хээрийн түймэр болон гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт хийв

Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүс дэх зусланд амрагч хүүхдүүдэд ой хээрийн болон ахуйн гал түймэр, гамшгийн эрсдэл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.

Сургалтанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын хүүхдийн Найрамдал төв”-д амрагч 60 сурагч хамрагдлаа.

Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр бодит нөхцөл байдалд ойртуулан явууллаа. Сургалтын онолоор олгосон мэдлэг, чадварыг батжуулах зорилгоор бүлгээр ажиллуулж, биеэр гүйцэтгүүлэх дасгал ажлыг тус тус явуулж, гарын авлага, зөвлөгөө мэдээллээр хангалаа