Categories
мэдээ улс-төр

Монгол улсын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна

Монгол улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.

“БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар Д.Цогтбаатар манай улсад айлчилна” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Гэн Шуан мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров.

Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болов.

Мөн эмч нарыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар болов.

Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон олон асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэнэ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Ж.Занданшатар нарт бараалхана. Мөн “UB smart card” төсөлтэй танилцан, Монгол- Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлох юм хэмээн Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Захирагчийн ажлын албаны төлөөлөгчид зочиллоо

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны төлөөлөгчид Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиглэлээр танилцаж, туршлага судаллаа. Туршлага, уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар оролцож, 2018 онд хийгдсэн хот нийтийн аж ахуйн онцлох ажлууд болон 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа. Ялангуяа хотын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт, хог хаягдлын менежментийн талаар онцлон судалж, Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Туршлага уулзалтын үр дүнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Захирагчийн ажлын албаны хамт олон нийслэл хотод хэрэгжиж буй сайн туршлагыг Дархан хотод нэвтрүүлэн, хамтран ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

ITM–2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн “ITM 2019” энэ сарын 29-31-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд ХХ дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 300 гаруй байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулна. Тус үзэсгэлэн нь бүс нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, гадаад дотоод зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлэлцээ хийх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Мөн үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуус болон хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад ажилд орох, дадлага хийх боломжтой.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Аялал Жуулчлалын Холбоо, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, албан ёсны түнш Увс аймаг, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Туркиш Эйрлайнс ХХК ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-7820 дугаараас авах боломжтой

Categories
мэдээ нийгэм

Бялуу чимэглэх “ур чадвар”-ын улсын уралдаан болж байна

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Технологийн Дээд Сургууль” -тай хамтран “Бялуу чимэглэх Ур чадварын улсын уралдаан”-ыг 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж байна.

Бялуу чимэглэх “Ур чадвар”-ын улсын уралдаан нь Нарийн боовны төрлийн ялангуяа бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, ажил мэргэжлээрээ бахархах, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, сурталчлах, хэрэглэгчдэд зөв зүйтэй ойлголт төрүүлэх зорилготой юм.

Энэхүү тэмцээнийг Монголын хүнсчдийн холбооны гишүүн, нарийн боовны түүхий эд импортлогч “Арслангийн удам” ххк, “Бурхан буудайн хишиг” ххк ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа. Мөн хүнсний үйлдвэрлэлийн бүх чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг, шаталсан сургалттай Технологийн дээд сургуулийн байранд зохион байгуулагдана.

Уралдаанд “Талх чихэр” ХК, “Өгөөж” ХК, “Жүр-Үр” ХХК, “Мөнх-Ундармал” ХХК, “Монкек” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Хөвсгөл титаник” ХХК, Технологийн Дээд Сургууль, Г.Ганзориг (хувиар) нар оролцож байна.

Тус уралдаанд баг бүр 3 гишүүнтэй оролцох бөгөөд мөн 3 төрөлтэй явагдана. Үүнд:

  1. Багийн төрөл: багийн бүх гишүүн оролцон урьдчилан бэлтгэсэн суурь ашиглан 5 давхар Сүүн хуримын бялууг 120 минутын хугацаанд багтаан чимэглэнэ. Энэ чимэглэлд урьдчилан бэлтгэсэн бэлдэц ашиглахгүйгээр крем, шоколад, фондантаас дурын сонголтоор ашиглан заасан хугацаанд шууд чимэглэнэ.
  2. Багийн ахлагчийн төрөл: Зөвхөн багийн ахлагч оролцох бөгөөд Ээжийн 80 насны ой, Хүүхдийн баяр, 1 насны төрсөн өдөр гэсэн сэдвээс сугалан зөвхөн кремээр, 60 минутын хугацаанд шууд чимэглэнэ.
  3. Ганцаарчилсан төрөл: багийн нэг гишүүн оролцох бөгөөд “Төрсөн өдөр”, “Мартын 8”, “Шинэ жил” гэсэн 3 сэдвээс ахлах шүүгч сугалан 80 минутанд багтаан шоколад эсвэл фондантын аль нэгийг сонгон шууд чимэглэнэ.

Бялууны амт, гадаад үзэмж, чимэглэл, гүйцэтгэгчээс шаардсан ур чадвар зэргийг үндэслэн Нарийн боов, бялууны салбарын мэргэжлийн инженер, технологич нараас бүрдсэн комисс шалгаруулан ажиллах болно.

Энэхүү тэмцээн нь БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын уралдаанд Нарийн боовны чиглэлээр уралдаанд оролцогчдод дадлага, бэлтгэл болгож байна

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров.

Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болов. Мөн эмч нарыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар болов.

Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон олон асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэнэ. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Ж.Занданшатар нарт бараалхана. Мөн “UB smart card” төсөлтэй танилцан, Монгол- Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан 13 тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 7 хүний амь насыг авран хамгаалаад байна.

Мөн 03 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын ойролцоо тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Давсыг хоолны цэснээс хасъя!” Мэдээлэл сурталчилгааны долоо хоног эхэллээ

Categories
мэдээ нийгэм

Инээмсэглэл бүхнийг өөрсдөөсөө эхлүүлцгээе

Эрүүл мэндийн салбар 2019 оныг “Инээмсэглэл – Эерэг хандлага”-ын жил болгон зарлаж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнууд ажлын байран дээрээ өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, сар бүр тэмцээн уралдаан, явган аялал зэрэг ажиллагсдынхаа эрүүл мэндийг дэмжих, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор дасгал хөдөлгөөнийг сурталчилсан үлгэр дуурайлал болсон хамт олон гэдгээ баталгаажуулж ажлын байран дээрээ инээмсэглэл түгээх үйл хэргийг тогтмол явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний 20-ийн нүхэн гарцыг засварлаж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ.

Хуучнаар “Хүнсний 20” буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй, өнөөгийн нөхцөл байдал таазнаас ус шүүрдэг, ус зайлуулах худгийн насос ажиллагаагүй болсон, үдэш оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй тус нүхэн гарцад одоогийн байдлаар 4 худалдаа эрхлэгч зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан.

Хотын Ерөнхий менежер 2018 онд нүхэн гарцын ашиглалт, үйлчилгээг цэгцлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ сарын 25-наас засварын ажлыг эхлүүлэхээр болж Тээврийн цагдаагийн албатай хамтран явган хүний гарцын шийдлийг гаргаж засварын ажлыг эхлүүлээд байна.

Засварын ажлын хүрээнд шатны орц гарцад шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулалт, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулан ашиглалт, цэвэрлэгээг үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хяналт хийх боломж бүрдэнэ