Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд Гашуунсухайтын замд есөн хүн амиа алджээ

Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтэд явдаг жолооч нарын гэргий нар нийлж нэгдэж, “Тээвэрчдийн гэргий” гэсэн холбоо байгуулжээ. Тэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа эрүүл мэнд, амь нас нь хохирч байгаа жолооч нарын дуу хоолой болох зорилготойгоор нийлж нэгдсэн байна. Цагаанхад болон Гашуунсухайт боомтын замд өдөрт нэг осол гарч, амьдралаа тэжээх гэж яваа залуус амь насаараа хохирсоор байна. Энэ байдлыг төрийн байгууллагууд анхаарч үзэхийг, анхааралдаа авахыг шаардаж хүсч буй. Өнгөрсөн 2018 Гашуунсухайтын 237 км автозамд 40 хүн хүнд, хөнгөн бэртэж, 9 хүн амь насаа алдсан тэд мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчид 4 дүгээр сарын 6-наас эхлэн долоо хоног амарна

Гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид 4 дүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна.

Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.

Зуны амралтын тухайд:

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
Categories
мэдээ нийгэм

Гэрээт харуулын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг шалгаж эхэлжээ

Улсын хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан шалгалтыг гуравдугаар сарын 25-ны өдрөөс буюу өчигдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай эхлүүлжээ.

Монгол улсын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй гэрээт харуул хамгаалалтын хуулийн этгээдүүдэд ЦЕГ-ын даргын 2008 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны өнгө, материалын загвар”-ын хэрэгжилтэнд хяналт тавих, алба хаагчдын нийгмийн болон хөдөлмөр, аюулгүйн баталгаа хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих аж. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна. Мөн гэрээт харуул хамгаалылтын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг тусгай хяналт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр шалгаж зөрчил дутагдлыг засуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2.4 сая төл бойжиж байна

Энэ сарын 22-ны өдрийн байдлаар 29.5 сая эх малын 8.6 хувь буюу 2.5 сая хээлтэгч төллөж 2.4 сая төл бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 231.9 мянган болж оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа тоо баримтыг салбар яамнаас нь өглөө.

Малчдад зориулсан мэдээнээс харвал, цасны байдал өмнөх 7 хоногтой харьцуулахад төвийн нутаг руу шилжсэн байдалтай байна. Одоогоор Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн баруун, Булганы өмнөд, Говь-Алтай, Өмнөговийн хойд хэсэг, Төвийн зарим газар, Баянхонгор, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Хяргаст 19, Баруунтуруунд 18 см, Завханы Ярууд 13 см, Увсын Малчин, Завханы Баянхайрхан, Тэсд 11 см зузаан цастай байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров. Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болов. Мөн эмч нарыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар болов. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон олон асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэнэ. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Ж.Занданшатар нарт бараалхана. Мөн “UB smart card” төсөлтэй танилцан, Монгол- Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Булган, Сэлэнгэ, Орхон аймагт цас орж шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдөр 07:00 цагийн байдлаар 20 чиглэлд 29 тээврийн хэрэгслээр 1015 зорчигч замд явж байна. Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудын нутгаар цас орж эхэлж байна.

Иймд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Ариунболд: С.Зориг агсны хэрэгтэй холбогдох шинэ баримтыг яаралтай шүүхээр хянуулахыг хуульзүйн сайдаас шаардаж байна

Өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан байна. Тиймээс тэднээс болон гэр бүлээс нь уучлал гуйж байна хэмээсэн билээ. Харин түүний энэ мэдэгдлийг Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй үйлдэл хэмээн хуульч Н.Ариунболд мэдээллээ. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шүүхээр нэгэнт гэм буруу нь шийдэгдсэн хэргийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй үйлдэл болсон хэмээн үзлээ. Тэрбээр “Эрүүдэн шүүсэн баримт байгаа бол үүнийг Засгийн газар, намын бүлэг хэлэлцэх бус прокуророор дамжуулан тухайн асуудлыг шийдсэн шүүхээр хянуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл шинээр илэрсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхгүйгээр улс төрийн хүрээнд хэлэлцэж байгаа нь хуулинд нийцэхгүй, шүүхийн бүрэн эрхэд халдсан үйл явдал болсон. Тиймээс энэ баримтыг яаралтай шүүхээр хянуулахыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардаж байна. Ардчилсан Үндсэн хуультай оронд нэг ч иргэн нэг ч хором хилсээр хоригдож, шийтгэгдэх ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мөн тэрбээр улс төрийн ашиг харж, хувийн нэр хүндээ өсгөх зорилгоор олон нийтэд ийм мэдээлэл цацахгүй байхыг хуульзүйн сайдаас хүсэв.

Categories
мэдээ нийгэм

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” боллоо.

Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдсөн юм.

Энэ жилийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааг Төр болон хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Барилга, байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая” уриан дор зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Улсын 2019 онд 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжих бөгөөд Барилгын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил байх гэдгийг тодотгосон юм. Мөн тэрбээр “Өнгөрсөн онд “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулаа. Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, барилгын салбарт 2021 он хүртэл хийгдэх бодлогын баримт бичгийг гаргаад байна. “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүллээ.

Түүнчлэн “Монголын ипотекийн корпораци” ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 300 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс амжилттай босгоод байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Буянт-Ухаа” 2, “Буянт-Ухаа” 3, Баянголын аманд нийт 8000 орчим айлын орон сууц барихаар төлөвлөж, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компани шалгараад байна. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-аас олгогдох хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэж, өргөтгөхөөр төлөвлөн, гэрээ хэлэлцээрийг дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 10 байршилд “Сервис центр” байгуулахаар төлөвлөсөн” гэв.

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд нийслэлийн болон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ барилгын норм нормативын баримт бичгийн шинэчлэл, хот төлөвлөлтийн чиг хандлага зэрэг асуудлаар хэлэлцсэн.

Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчдын төлөөлөл өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. “Ган хийц” компанийн захирал М.Даваасүрэн “Барилгын салбар эдийн засгийн хөшүүрэг хүч болох том салбар. Үүнийг дагаад салбарын яам ч том газар. Гэвч Боловсролын яам болон Эрүүл мэндийн яаманд нэг нэг барилгын товчоо байдаг. Дураараа тендер зарладаг. Мэргэжлийн бус хүмүүс барилга бариад эхлэхээд алдаа дутагдал гардаг. Багш нар боловсролынхоо асуудлыг, эмч нь хүнийхээ эрүүл мэндийг мэддэг болмоор байна. Харин барилгын салбар барилгаа барьдаг баймаар байгаа” .

Н.Цэрэндорж “Барилгын салбарт сайн ч зүйл бий. Саар ч асуудал их байна. Тиймээс Барилгын сургалтын асуудал болоод Тусгай зөвшөөрлийн талаар шүүмжилмээр байна. Барилгын тусгай зөвшөөрлийг Төрийн бус байгууллагад өгөх нь зөв үү. Монголын барилгын үндэсний ассоциаци гэх байгууллагын гишүүн болсны дараа тусгай зөвшөөрөл авч байна. Мөнгөтэй хүн тусгай зөвшөөрлийг авах нь шудрага уу” мөн салбарт тендерийг тойрсон асуудал их байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Хуульзүйн байнгын хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар товлоод байсан. Гэвч хуралдааныг 12:30 цаг хүртэл хойшлуулсан байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Улаанбаатараас 1000 км-ээс дээш зайд алслагдсан бол татварыг 90 хувиар хөнгөлнө

Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийлээ. Шинэчлэн батлагдсан Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар хоёр хуулийг оруулж батлуулсан. Энэ нь Татварын багц хууль болон Тендерийн хууль.

2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжиж, төрөлжсөн учраас Татварын хуулийг улам тодорхой болгох шаардлагатай байсан.

  • Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, ААН жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх хялбаршуулсан горимыг бий болгосон.
  • Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлогтой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн нэг хувийн татвар төлнө.
  • 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд хоёр удаа тайлаглаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна.
  • Жилийн гурван тэрбумын орлоготой бол 25 хувийн татвар төлдөг байсныг зургаан тэрбум болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр ААН-үүд жижгэрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнд 164 ААН хамаарна.
  • Амьдран суух зориулалтаар анх удаа амины орон сууц барьсан эсвэл худалдан авсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.
  • Ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлнэ. Ипотекийн зээлийн хүү найман хувь байгаа. Иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авч байр авсан бол зөрүү таван хувийн хүүг татвараас буцааж олгох боломж оруулж өгсөн. Ингэснээр иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих бодлогыг суулгаж өгсөн.
  • Улаанбаатар хотоос 500 км алслагдсан газарт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, ААН-ийн төлсөн таварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш зайд алслагдсан бол 90 хувиар хөнгөлөх заалт орж ирсэн. Бидний хийсэн тооцооллоор 50 хувийн хөнгөлөлтөд 11,600 иргэн, 141 ААН, 90 хувийн хөнгөлөлтөд 8,100 иргэн, 55 ААН хамаарагдана.