“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 5 -ны өдөр буюу БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
Month: March 2019
БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм. Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Дараа нь хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийсэн гэдэг.
Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өдийг хүртэл холбоогүй байна. Учир нь тухайн холболтын ажлыг дулаан байхад хийвэл илүү үр дүнтэй байдаг гэжээ. Тухайн гэмтэл гарсан усны шугам нь зөвхөн “Асем Вилла” хотхоны шугам бөгөөд “Скай ресорт” цогцолбор нь тусдаа шугамд холбогдсон гэдгийг тус байгууллагын инженер тайлбарлажээ. Тэгвэл Туул гол руу бохир нь цутгаж, агаар болон орчныг бохирдуулсан гэх асуудалд холбогдох байгууллагуудаас 5 сая төгрөгийн торгууль тавьж, зөрчлөө арилгахыг үүрэгджээ. Тансаг, үнэтэй зэрэглэлийн байранд амьдардаг айлуудад 5 сая төгрөг юу юм бэ. 5 сая төгрөгөөр бохирдсон усыг цэвэршүүлж болох уу. Нийтдээ 3-4 тэрбум төгрөгөөр зарагдсан уг хотхонд 53 айл амьдардаг аж.
Яг одоо “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна.
ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас унасан эмэгтэйг цагдаагийн албан хаагч аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн .Бүсгүйд төрөхтэй холбоотой анхны тусламжийг ЭХЭМҮТ-д үзүүлсэн ч гэмтлийн эмгэг давамгай байсан тул Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд шилжүүлсэн аж. Харамсалтай нь гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул өглөө 07.05 цагт нас барсан байна.
Ард иргэдэд хамгийн их хэрэгтэй төрийн үйлчилгээ бол нийгмийн даатгалын үйлчилгээ байдаг. Гэхдээ иргэдэд хүртээмжгүй мэдээлэл байдгүйгээс болж буруу зөрүү мэдээлэл авах нь их байдаг гэсэн яриа бий. Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд илүү ойр байлгах үүднээс явуулын байдлаар зохион байгуулж, эхэлжээ. “Явуулын үйлчилгээ”-ний нээлт өнөөдөр 12.00 цагт “Хархорин” захад болно. Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авах боломжтой.
ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлгэт хөтөлбөрийн хүрээнд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг шалгаруулж, суралцуулна.
Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
- М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан;
- Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.
Тавигдах шаардлага
Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
- ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
- Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
- ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа.
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:
- Цахим өргөдөл;
- Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
- Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт.
- ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:
- Цахим өргөдөл;
- Суралцаж буй сургуулийн албан бичиг;
- Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
- Суурь боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хуулбар
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Сурч байгаа дүнгийн хуулбар/голч дүнтэй/
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Гадаад паспортын хуулбар
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт.
- Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
- Цахим өргөдөл;
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
- Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт;
Бүртгэл
2019 оны 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12.00 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, ЦАХИМ ӨРГӨДЛИЙГ бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF (5Mb илүүгүй хэмжээтэй) хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016401 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (ОХУ, Роснефтийн тэтгэлэг) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. (илгээх товчийг дарснаар таны и-мейл хаягаар хариу ирэх болно)
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.
Гурав. Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:
- Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд
- Орос хэл – дүрэм, орчуулга, сонсгол, эссэ (бүх бүртгүүлэгч);
- Нийгмийн тухай мэдлэгийн тест (орос хэлний шалгалтад тэнцсэн тохиолдолд);
- Ярилцлага (нийгмийн тухай мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд).
- М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд
- Орос хэл – дүрэм, орчуулга, сонсгол, эссэ (бүх бүртгүүлэгч);
- Хими, Математик (орос хэлний шалгалтад тэнцсэн тохиолдолд);
- Ярилцлага (хими, математикийн шалгалтад тэнцсэн тохиолдолд)
Орос хэлний суурь шалгалт 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 09.00 цагт Гадаад харилцааны яаманд болно.
Орос хэлнйи шалгалтад тэнцсэн иргэдийн дараах шалгалтын тов, газрыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Гадаад харилцааны яамны цахим хуудсаар мэдээлнэ.
Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131, Гадаад харилцааны яамны +51 261832 утсаар авч болно.
Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах юм. Энэхүү өдрийн хүрээнд Даланзадгад хотноо Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Алтай өвөр говийн сав газрын захиргаа хамтран “ЦЭНГЭГ УС- ТЭГШ ХҮРТЭЭМЖ” сэдэвт төвийн бүсийн дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тэргүүн байрт Булган сумын Рашаан булаг баг, Дэд байрт Мандал-Овоо сумын Онги ижий баг, Гутгаар байрт Даланзадгад сумын СИОТ баг тус тус шалгарлаа. Мөн энэ үеэр “Ус ба би” сэдэвт гар зургийн уралдаанд оролцсон 60 гаруй зургаар үзэсгэлэн гаргалаа.
Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг Домогт Сулинхээрийн отрядад алба хааж буй хилчин дайчидтайгаа уулзаж, нөхцөл байдалтай нь танилцлаа.
2017 онд уг арга хэмжээг зохион байгуулж байсан ба энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулж аймгийн Цэргийн штаб, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид гэсэн бүрэлдэхүүнтэй домогт Сулинхээрийн отрядад очиж Өмнөговь аймгаас цэргийн алба хааж буй хилчин дайчин залуустайгаа уулзаж урлагийн тоглолт, ээж аав, ах эгч нарынх нь мэндчилгээ, илгээмжийг гардуулаад ирлээ.
1973 оноос өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгаас домогт Сулинхээрийн отрядад 3423 аавын хүү эх орны хүү болж хугацаат цэргийн албыг нэр төртэй хаасан байна. Тус хугацаанд манай аймгийн хилчин дайчдаас ОНЦ ХИЛЧИН 8, ХИЛИЙН ТӨЛӨӨ ТЭМДЭГ 17 алба хаагч шагнуулж манай аймгийн дайчид эр цэргийн албаа нэр төртэйгээр хааж байна.
Монголын хөлбөмбөгийн холбоо улсдаа анх удаа 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах урдчилсан шатны тэмцээний G хэсгийн тоглолтыг зохион байгуулсан. Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооны хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн Ч.Энхбаттай ярилцлаа.
-U23 ангиллын Азийн аварга шалгаруулах урдчилсан шатны тэмцээний G хэсгийн тоглолтыг анх удаа зохион байгууллаа. Зохион байгуулалт хэр түвшинд болж чадсан гэж харж байна?
-Сүүлийн таван жил Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын
тэмцээнийг маш олон удаа зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шат, 16 хүртэлх насны Азийн аваргын урдчилсан шатны тэмцээн, арванхоёрдугаар сард Азийн футзалын 20 хүртэлх насны аварга шалгаруулах урдчилсан шат гэх мэт маш олон тэмцээнийг зохион байгууллаа. Хөлбөмбөгийн холбоо сар болгон ямар нэгэн ажил төлөвлөж, энэ хэрээр тэмцээн болгоны зохион байгуулалт сайжирсан гэж харж байгаа. Энэ удаагийн тэмцээний зохион байгуулалт дээр ямар нэгэн асуудал гараагүй. Азийн хөлбөмбөгийн холбооны хэмжээнд хүрсэн гэж бодож байна.
-Шүүгчдийн хувьд хэдэн улсаас ирэв. Монголын шүүгчид ажиллав уу?
-Монголын баг оролцож байгаа хэсгийн тоглолт учраас Монголын шүүгч байхгүй. Ливан улсын шүүгчээр ахлуулсан 10 улсын шүүгчид энэ тэмцээнд ажиллалаа.
-Үзэгчид хэр хөгжөөн дэмжиж байна?
-Монголынхоо багийг ирж дэмжих нь сайн байгаа. Хонконгтой хийсэн сүүлийн тоглолтыг 1072 үзэгч үзсэн тоо гарсан. Гэвч хөгжөөн дэмжигч, үзэгчид маань хараахан гадны үзэгчид шиг хөгжөөн дэмжих ёс зүй суугаагүй гэх юмуу бүдүүлэг загнаж байгаа нь харагдсан. Шүүгч рүү орилох, тоглогчдыг буруутгах, орилж хашгирах үзэгдэл гарсан. Энэ тал дээр дутагдал байгаа ч шигшээ
багтаа итгэл алдалгүй ирж дэмжиж байгаад баяртай байна.
-Твиттер дээр нэг үзэгч Монголын баг зөвхөн хожил л гэсэн контролтой ямар ч эмх цэгцгүй, тоглолтын ур чадвар дутуу байна гэж жиргэсэн байсан. Ер нь манай тоглогчдын ур чадвар хэр нэмэгдэж байгаа вэ?
-Сүүлийн 3-4 жилд тамирчдын тоглолтын ур чадвар эрс нэмэгдсэн. Монголын хөлбөмбөгийн холбооноос тамирчдаа олон улсын тэмцээнд тогтмол оролцуулж, ур чадварыг хөгжүүлэх талд дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Энэ хэрээр тамирчдын туршлага нэмэгдэж, ур чадвар өснө. Энд ирээд одоо тоглож байгаа Хонконг, Хойд Солонгосын шигшээ багууд
Азидаа дээгүүрт бичигддэг. Хойд Солонгосын хувьд Дэлхийн аваргад үндэсний шигшээ баг нь оролцдог. Ийм хүчтэй багуудын эсрэг тоглох тусам тамирчдын туршлага, ур чадвар нэмэгдэнэ. Одоо тоглож байгаа 23 нас ч хүрээгүй хүүхдүүдэд дутагдалтай зүйлүүд их байгаа байх. Гэхдээ жилээс жилд сайжирч байна. Манай баг Ардчилсан Солонгос улсын багт 1:0-ийн харьцаатай хожигдсон ч маш сайн тоглолтыг үзүүлсэн. Урд нь 5:0, 6:0 гэх мэтээр маш олон онооны зөрүүтэй хожигддог байсан. Энэ удаад хожлын хэмжээний тоглолт үзүүлж байгаад эцсийн мөчид хожигдсон нь тамирчдын ур чадвар дээшилж байгааг харуулж буй хэрэг.
-Зохион байгуулалтад хөлбөмбөгийн холбооноос өөр ямар байгууллагууд хамтран ажиллаж байна. Санхүүжилтийг хаанаас шийдэв?
-Санхүүжилтийг 100 хувь хөлбөмбөгийн холбоо өөрсдөө гаргадаг. Тэмцээн болгон дээр туслан гүйцэтгэж маш олон байгууллагууд хамтран ажилладаг. “Мазаалай” дээд лигийн хамтран ажиллагч байгууллагууд энэ тэмцээнд мөн хамтран ажилласан.
-Монголын хөлбөмбөгийн холбооны цаашдын зорилтот ажлууд юу байна?
-2019 он бол Монголын хөлбөмбөгийн холбооны хувьд их онцлох жил. Яагаад гэвэл 1959 онд Хөлбөмбөгийн холбоо бүтэц
зохион байгуулалтад орж байгуулагдсан түүхтэй. Энэ жил холбооны 60 жилийн ой тохиож байна. Ойгоо тэмдэглэхээр томоохон дөрвөн ажлыг төлөвлөсөн. Үүний эхнийх нь өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Тухайн өдөр бид 1959 оноос хойш Монголын шигшээ багт тоглож байсан үе үеийн бүх тамирчдыг урьсан. Залуу үе нь ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, ахмадууд нь өөрсдийн түүх дурсамжаа хуучлах, туршлага арга барил, ур чадвараа хуваалцаж нэгэн өдрийг өнгөрүүлсэн байгаа. Ахмад тамирчдад тухайн үед нь тоглож байхдаа өмсөж байсан хуучны өмсгөлийг дуурайлгаж хийсэн, өөрсдийнх нь нэртэй өмсгөлийг бэлэглэхэд бүгд маш баяртайгаар хүлээж авсан. Одоо үлдсэн төлөвлөгөөт ажлуудаа энэ жилдээ багтаан үргэлжлүүлэн хийнэ.
Зургадугаар сарын эхний долоо хоногт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урдчилсан шатны тоглолт биднийг хүлээж байгаа. Дөрөвдүгээр сарын 17-нд сугалаагаа сугалж, таарсан багуудтай эзэн болон зочин форматаар тоглоно. Зургадугаар сарын 7-нд эхний тоглолтоо хийнэ. Хариу тоглолт зургадугаар сарын 9-нд болох төлөвлөгөө гарсан. Хэрвээ урдчилсан шатны тоглолтоос гарч чадвал дараа дараагийн шатуудад өрсөлдөх болно.
-16 хүртэлх насны охидын шигшээ багийн дасгалжуулагчийн гэрээ дуусч солигдсон. Нас насны шигшээ багуудтай, хэдэн орны дасгалжуулагчидтай хамтран ажиллаж байна?
-16-19 насны өсвөрийн охидын шигшээ багийн Япон улсаас ирсэн дасгалжуулагч Ики Ожигийн гэрээний хугацаа дуусч нутаг буцсан. Гэрээ хэдий дууссан ч Японы байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагааны гэрээгээр дараагийн
дасгалжуулагч ирсэн. Рио Ноко Мото гэж Мальдивын шигшээ багийг удирдаж байсан туршлагатай бүсгүй бий. Одоогоор тамирчдынхаа судалгаан дээр болон дараа дараагийн тэмцээнд бэлдэх төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа. Үндэсний шигшээ багтай бол нийт дөрвөн дасгалжуулагч хамтран ажиллаж байна. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Германы мэргэжилтэн Майкл Вайсс ажиллаж байгаа. Хаалгачийг Румын улсын мэргэжилтэн Драгуш Паббиону дасгалжуулж байна.
U23 ангиллын Азийн аваргын урдчилсан шатны G хэсгийн тоглолтуудын үр дүн:
БНАСАУ 2:0 Хонконг
Монгол 0:1 Хонконг
БНАСАУ 1:0 Монгол
Хонконг 1-1 Сингапур
Сингапур 1:1 БНАСАУ
Агаарын цэргийн ангиудын нислэгийн хөдөлгөөний удирдагч, штабын ажилтнуудыг хамруулсан иргэний нисэхийн болон зэвсэгт хүчний нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ, нислэгийн мэдээллийн үйлчилгээ, нислэгийн төлөвлөлтийн үйлчилгээ, эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа, холбоо, навигаци бодит ажиглалтын үйлчилгээ түүний хэрэглээг танилцуулах, туршлага солилцох онол, дадлагын 16 цагийн сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтад агаарын цэргийн командлал, зэвсэгт хүчний 065, 303, 337 дугаар ангийн 15 ажилтан хамрагдаж улмаар ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга П.Пүрэвсүхээс батламж гардлаа.
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт “Монгол Улсын агаарын орон зайн аюулгүй байдал, иргэний агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангахад иргэний нисэх ба батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөртэй байна” гэж заасан байдаг. Үүний дагуу ИНЕГын дарга Л.Бямбасүрэн болонЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарын хамтарсан,2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/601, А/411 дугаар тушаалаар “Иргэний нисэхийн ба Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл” байгуулагдаад байсан юм. Тус зөвлөлийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Д.Алтанцом, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Батбаяр нар ээлжлэн удирдаж байгаа билээ.
“Иргэний нисэхийн ба Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл”нь “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөг, агаарын зай, агаарын хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэний нисэх, улсын нисэх болон батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах” хөтөлбөр гарган хамтран ажиллаж байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд цэрэг, иргэний нисэхийн Нислэгийн хөдөлгөөн удирдагч, штабын ажилтнуудыг хамруулсан дээрх сургалтыг зохион байгууллаа.