Categories
мэдээ нийгэм

642 иргэн зөвлөгөө, мэдээлэл авч үйлчлүүлжээ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд МХЕГ-ын Зөвлөгөө мэдээллийн төвөөр 642 иргэн үйлчлүүлж 612 албан бичиг, 30 өргөдөл гомдол өгчээ. Өргөдөл гомдлын 19-ийг шийдвэрлэсэн бол үлдсэн нь хяналтын шатанд байна. Хариутай 409 албан бичгээс 190-ийг шийдвэрлэжээ. Нийт албан бичгийн 55 орчим хувийг ЭИХХЦХГ болон ДБХГ-т хандан ирүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилжээ

Image result for Х.Бадамсүрэн намтар

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийжээ. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталсан бөгөөд тус газрын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг өнөөдөр томилсон байна. Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна.

Х.Бадамсүрэнгийн намтар

Боловсрол:

1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль

1980 онд ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль

1993 онд АНУ-ын Колорода муж, Боулдерын Эдийн засгийн дээд сургууль

1999 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор

2004 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны доктор

Ажлын туршлага:

1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга

1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга

1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч

1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга

1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал

2002-2005 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч

2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга

2008-2012 онд УИХ-ын гишүүн

2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн

2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал

1991 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.

Categories
мэдээ улс-төр

​Л.Гансүх: “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо” байгуулж байна

Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ Би арваад хоногийн мөнө“Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон. Үүний дараагаар надтай зургаан хүн холбогдлоо. Энэ хүмүүс бүгд Ц.Элбэгдорж, Хурц нарын бүтээсэн шударга бусын хонгилд хэлмэгдсэн хүмүүс байсан. Эдгээр хүмүүс яаж үүнтэй тэмцэх талаар саналаа хэлсэн, зарим нь яахаа мэдэхгүй болчихосн байсан. Надаас зөвөлгөө, тусламж хүссэн. Нэгэнт энэ хонгилд ороод хохирсон хүний хувьд энэ хонгилын нураахад хууль эрхзүйн орчны шинэчлэл дээр өөрийн санал бодол, дуу хоолойгоо оруулж хамтарч ажиллах ёстой юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн бодсон учраас зарим хүмүүстэй нийлээд “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсийн холбоо” ТББ байгуулж байгаа юм. Энэ холбооны зорилго бол хонгилд хохирогч болсон лиценз, бизнес, үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилс хэргээр шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийг цагаатгуулж хохиролыг барагдуулахын төлөө тэмцэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Олон нийтийн мэдээлэл харилцааны ажлын онол, аргазүйн интерактив сургалт” эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Олон нийтийн мэдээлэл харилцааны ажлын онол, аргазүйн интерактив сургалт” өнөөдөр эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцож, хэлсэн үгэндээ “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны 60-70 хувь нь урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах ажил байдаг. Ялангуяа ард иргэдэд сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг үндсэн үүрэгтэй алба хаагч та бүхний хувьд мэдлэг, мэдээллээ цаг тутамд шинэчилж байх ёстой. Тиймээс энэ удаагийн сургалтаар дамжуулж байгууллагын үйл ажиллагаа болон болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаарх мэдээ, мэдээллийг хэрхэн олон нийтэд сурталчлах арга барилд суралцах юм” гэлээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан 40 орчим мэргэжилтэн хамрагдаж байна.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөл болон “Бие даасан боловсрол хөгжлийн төв” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын удирдлага болон алба хаагчдад мэргэжлийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны цогц мэдлэгийг олгох, салбарын хэмжээнд мэдээлэл харилцааны нэгдсэн ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой тус сургалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны айлчлал өндөрлөлөө

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал 27-ны өдөр амжилттай өндөрлөж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэж мордуулав. Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, дараагийн шатанд дэвшүүлэн гаргахад энэхүү айлчлал чухал ач холбогдолтой боллоо.


Categories
мэдээ нийгэм

БНСУ-н Ерөнхий сайд “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 27-ныг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, зочиллоо. Уулзалтанд БНСУ-ын “Корей Смарт Карт” корпорацын ерөнхийлөгч Ким Тэ Гыг болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ли Наг Ён хэлэхдээ “Хоёр орны хамтын ажиллагааны үр дүн гарч өнөөдөр нийтийн тээвэрт төлбөрийн системийг бүрэн нэвтрүүлж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаад баяртай байна. Цаашид хийж, хэрэгжүүлэх олон ажилд нь амжилт хүсье” хэмээн онцоллоо.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” нь Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл юм. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг системийг бүрэн нэвтрүүлж, далд орлогыг ил болгох, бүртгэлжүүлж, хяналтын системийг сайжруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгнө гэв

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгөх талаар мэдээлж байна.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Алимаа: Бид 2005 оноос хойш “Иргэдийн шударга шүүх” ТББ-ыг байгуулж ажиллаж байна. 2005 оноос хойш шүүх хуулийн байгууллага, авилга хээл хахууль гэх мэт өнөөдрийн яригдаж байгаа бүх асуудлуудыг эсрэг тэмцэж ирсэн. Гэтэл бидний ярьж тэмцэж явсан бүхэн нотлогдоод үнэн болж илчлэгдээд байна. Энэ нь манай ТББ-аас хийсэн том ажлын үр дүн гэж харж байна.

Л.Эрдэнэчимэг тангараг өргөсөн УИХ-ын гишүүн байхдаа өөрөө архи тамхины хуулийг санаачилж гаргачихаад Төрийн ордон дотор хууль бус үйлдэл хийсэн. Түүнийгээ нуун дарагдуулахаар шүүх цагдаа, хуулийн байгууллагын шударга бус үйлдэлтэй тэмцдэг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг эрүүгийн цагдаагийн газар прокурорт өргөдөл гарган өгсөн. Энэ зөв зүйл мөн үү? Л.Эрдэнэчимэг гишүүг одоо Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр оччихсон байгаа. Шударга үнэний төлөө тэмцсэн хүнийг яагаад цагдаа прокурорт өгдөг юм бэ? Энэ зөв үү? Монголын хүний төлөө нам, “Иргэдийн шударга шүүх” ТББ үүний төлөө тэмцэх болно. Тавдугаар сарын 29-нд “Шүүхийг шүүе-3” цуглааныг зохион байгуулна гэв.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдын яам байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Элчин сайдын яам байгуулах тухай, Иргэнд газар өмчлүүлэх газрын үнэлгээг шинэчлэх, Хөрөнгө гаргах зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн сайд нар холбогдох асуудлаар танилцуулга хийх аж.

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад дэмжжээ

Image result for Д.Оюунхорол

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж шинэ дарга сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсонтой холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхоролын нэрийг дэвшүүлжээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд оролцож бүлгийнхээ шийдвэрийг танилцуулсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийгөө байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Харин Байнгын хорооны гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг дэмжжээ.

Categories
мэдээ улс-төр

АН бүлэг: ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг томилдог болбол Үндсэн хуулийн заалтыг шууд зөрчиж байна

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэн мэдээлэл хийж байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн хуулийн төсөлд байр сууриа тодорхой илэрхийлэн мэдэгдэл гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдрийн энэ байдал нь Үндсэн хуулийн халдашгүй байдалд шууд нөлөөлж байгаа учраас дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдаж ажиллана гэж Үндсэн хуульд заасан. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг томилдог болбол Үндсэн хуульд заасан шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх гэсэн заалтыг шууд зөрчиж байна.

УИХ хууль хүчний байгууллагын томилгооны асуудлыг шийдэх болохоос ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийдэж огт болохгүй. АН Онц их хурлаа зарлана, үүссэн асуудалд анхаарал хандуулж ажиллана. АН ардчиллаа, хүний эрх, хувийн өмчийг хамгаалах үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно” гэж мэдэгдлээ.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “МАН-ынхан ЖДҮ-гээр яаж гулгиж, бүгд ижил хэмжээний зээл авсныг бүгд мэдэж байгаа. Одоо засаглалын хэм хэмжээг эдлэхийн тулд бүгдийг хийж байна. ҮАБЗ-ийн зөвлөмөөр хууль хүчний байгууллагын удирдлагыг сольж байгаад ЖДҮ-чдийн асуудлаа хаах гэж байна. Энэ ЖДҮ-чдийн асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бол гэсэн чинь гаргалгаа нь энэ байж. Дараа нь ҮАБЗ-ийн гурван гишүүн Монгол Улсыг ШХАБ-н гишүүнээр элсүүлэх нь тодорхой юм байна”. гэв