Categories
мэдээ нийгэм

“Сувилагчийн нэг ѳдѳр” аянг үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнд зориулан хийлээ

“Олон улсын сувилагчдын ѳдрийг тэмдэглэн ѳнгѳрүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2019 оны гуравдугаар сарын 11 ѳдрийн А/95 тоот тушаал, СЭМҮТ-ийн Ерѳнхий захирлын А/50 тоот тушаалын дагуу “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан доор “Сувилагчийн нэг ѳдѳр” аянг үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнд зориулан зохион явууллаа.


Үүнд: Иргэдийн эрүүл мэнд, эрүүл амьдрах орчин, хэв маяг, дадал зуршлыг хэвшүүлэх талаар мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж 10 тѳрлийн 250 ширхэг гарын авлага тарааж, 137 үйлчлүүлэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр

Өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны шүүгч, Авлигатай тэмцэх газрын удирдлага, Улсын ерөнхий прокурор болон орлогчийг нь чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэв.

“2017 оны долдугаар сарын 10-нд олон сэтгүүлчийн өмнө үг хэлээд явж байсан. Одоо дахиад уулзах боломж гарч ирлээ. Манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл боллоо. Өнөөдрийн Хууль зүйн сайд гаднаас хүн авчирч эрүүдэн шүүж, тамалж, гар хөлийг нь хугалж байсан. Үүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой. Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр.

Ардчиллын удирдагчийн амь насыг хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага олон жил мөрдөж, алуурчдыг нь оллоо гэж шүүхээр шийдвэр гарсан. Ахиц дэвшил хууль, шүүхийн байгууллагад байсан юм шүү гэдгийг хэлэх нь зөв байх хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

2013 оны наймдугаар сарын 2-ны өдөр миний ээж нас барсан. Үүнээс нэг хоногийн өмнө Н.Энхбаярыг уучилсан. Прокурорын байгууллагын ой дээр үг хэлсэн маань Н.Энхбаярыг сулласнаас хойш. Тухайн үед би өнөөдрийн нөхцөл байдлыг хэлж байсан. Хууль, шүүх дээр шударга ёс тогтоох гэж яваа хүмүүсээ хуульчид хамгаалах ёстой шүү гэж хэлж байсан юм.

Намайг гутлаа тослоод очлоо гэж хэлсэн гэдэг. Энэ чинь хууль, шүүхийн байгууллагад үзүүлж буй хүндэтгэл. Дуудсан үед нь очих ёстой. Н.Энхбаярыг 12 удаа дуудсаны дараа хуулийн байгууллага аргагүйн эрхэнд тийм баривчилгаа хийсэн байдаг.

Аливаа хүн амины хэрэг, ялангуяа төр нийгмийн зүтгэлтнийг хөнөөсөн хэргийн алуурчныг олох, алуурчин нь захиалагчийг хэлж өгөх үе шаттай байдаг. Энэ хэрэг бол гурван шаттай юм байна гэж хардаг. 1998 оны хэрэг гэхээр 21 жилийн өмнө. Өнгөрсөн хугацаанд энэ хугацаанд яагаад илрээгүй талаар харах ёстой болж байна гэж харж байсан. Харин өнөөдөр энэ хэрэг Ц.Нямдоржийн дөрөв дэх шат гарч ирж байна. Ц.Нямдоржийн зохиож буй хэрэг. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид амьд байгаа учраас учир нь олдох байх гэж бодож байна.

ҮАБЗ-ийн УИХ-д оруулсан хууль батлагдах эсэх нь асуудал биш болчихлоо. Өнөөдөр батлагдахгүй ч дахиад л оруулж ирнэ. Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг улс төрийн зүрхэнд хийж өгч байна. Энд байгаа олон асуудал бол зүгээр л сэдэв. Сонгуулийн өмнөх хавар угаасаа ингэж ширүүсдэг. Хууль зүйн сайдын гаргаж байгаа аашийг надаас асуувал улс төрийн амьдралаа үргэлжлүүлэх арга шүү дээ. ҮАБЗ бол аюултай байдлын зөвлөл болж хувирсан. Хуулиас зугтаж байсан хүн ҮАБЗ-ийн дарга болоод юу хийх юм бэ. Гадаад, дотоод хамсаатнуудынхаа хэргийг алга болгож, 280 сая америк долларын хэргээ бас л алга болгоно. Хамсаатан гэгддэг ЖДҮ-чидээ аваад үлдэнэ.

Б.Хурц гэдэг хүнтэй Ерөнхий сайдаар ажиллаж байхад Тагнуулын Ерөнхий газрын дарга байхад хамтран ажиллаж байсан. Шударга бусын хонгил гэж таван жил үргэлжилж байгаа кино. Өнөөдрийн үйл ажиллагаа бол өмнө нь бэлдэж байсан ажиллагаа шүү дээ. Монголын төрийг авч, ард түмэнд айдас хүйдэс үүсгэнэ л гэсэн төлөвлөгөө.

Ардчиллын төлөө дугардаг хүн маш цөөн болсон. Намайг хэн хараадгийг, хэнээр хараалгадагийг, хэдэн зуун троллын армитайг би мэднэ. Ц.Элбэгдоржийг өөрөөс нь илүү муу хүн байх ёстой, өөрөөс нь илүү хулгайч, өөрөөс нь илүү шударга бус болгох гэсэн ажиллагаа үргэлжилж байна, цаашид ч үргэлжилнэ.

-Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой, ийм алба хаших ёсгүй юм.

-ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй.

-Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан, өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлдэг. Цоо шинэ хүн болж хувирдаггүй.

-Хууль шүүхийн байгууллага дэндүү нэр хүндийг нь унагах, байдал руу оруулж байна.

-Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр.

-Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа.

Categories
мэдээ нийгэм

“Барилгын хэмнэлтийн хурдасгуур” хөтөлбөр хэрэгжих 8 хотын нэгээр Улаанбаатар шалгарчээ

НҮБ-ын “Тогтвортой эрчим хүчийг бүгдэд” (SEforALL) санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (BEA) хөтөлбөр нь барилгын салбар дахь эрчим хүчийг 2030 он гэхэд 2 дахин хэмнэх зорилготой бөгөөд эрчим хүчний өртөг зардлыг бууруулах, зах зээлийн шинэ боломжийг бий болгох зэргээр нутгийн захиргааны байгууллагуудыг дэмжиж ажилладаг механизм юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 онд дэлхийн хотуудаас наймыг сонгож техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсны нэгээр Улаанбаатар хот шалгарсан тул Нийслэлийн Байгаль орчны газар, Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI), Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргааны байгууллагуудын зөвлөл (ICLEI) болон Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн байгууллага (GGGI)-тай хамтран нийслэл хотын барилгын эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон орон сууцны барилгын эрчим хүчний хэмнэлт, дулаан техникийн шинэчлэлийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилтийн механизм, эрчим хүчний үнэ тариф, орон сууц эзэмшигчдийн оролцоо зэрэг тулгамдаж буй асуудал болон оролцогч талуудын үүрэг хариуцлага, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах явдал юм.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний алдагдлыг бууруулах, хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод барилгын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 40 хувь тус тус бууруулахаар тусгасан. Мөн Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Парисын гэрээг хэрэгжүүлэхэд оруулах хувь нэмэр (INDC) зэрэг бодлогын бичиг баримтуудад ч барилгын дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт хийснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудыг тавьсан.

“Барилгын хэмнэлтийн хурдасгуур” хөтөлбөрийн нэгдүгээр шатанд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар жишиг орон сууцнуудад эрчим хүчний аудит хийснээр эрчим хүчний хэмнэлт хийх боломжуудыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын зардлыг тооцох боломж бүрдээд байна

Categories
мэдээ нийгэм

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт хийв

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн зам дагуу үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, нөхцөл нь эрүүл ахуйн дэглэм шаардлагыг хангаж буй эсэх, хоол, хүнснээс шалтгаалсан хордлого халдвар гарах эрсдэлээс урьчдилан сэргийлэх зорилгоораймгийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь ажиллажээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид нийт 127 газрын хамруулан хяналт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулан, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөв.

Хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхэлж буй эдгээр газруудын ихэнх нь үйл ажиллагаа эрхлэх болон газрын зөвшөөрөлгүй ажиллаж байгаа бөгөөд Цогтцэций, Ханбогд сумын нутаг дахь зөвшөөрөгдсөн бүсд төвлөрүүлэн, хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа үйлчилгээний нөхцөлийг хангуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа

Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан, өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлдэг. Цоо шинэ хүн болж хувирдаггүй.

-Хууль шүүхийн байгууллага дэндүү нэр хүндийг нь унагах, байдал руу оруулж байна.

-Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр.

-Монголын ҮАБЗ аюултай үндэсний зөвлөл болж хувирлаа.

-Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой, ийм алба хаших ёсгүй юм.

-ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй.

-Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олох ёстой, захиалагчийг олох ёстой. Миний харж байснаар энэ хэрэг гурван шаттай юм байна гэж хардаг байсан.

-1998 онд гарсан хэрэг. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн үйлдэл.

-Шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-УИХ-ын сонгууль ингэж эхэлдэг, улс төрийн амьдралаа сунгахын тулд хийж байгаа арга. ҮАБЗ аюултай байдлын зөвлөл болж хувирсан.

-Хуулиас, шүүхээс зугтаж байсан хүн нь ҮАБЗ-ийн дарга нь болоод юу хийх юм.

-280 сая ам.долларын хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад явж байгаа. Өчигдөр баахан хэрэг дурсахдаа тэр тухай дурдахгүй байгаа. ЖДҮ-ийн тухай ярихүй байгаа.

-Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг зүрхэнд суулгаад өгч. Олон жил сурвалжлага хийсэн сэтгүүлч энийг уншиж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Дагавар хүүхдээ зодсон Т 461-р ангид саатуулагдаж байгаа

Image result for 461-р анги

Дөрвөн настай дагавар хүүгээ “орондоо шээлээ” гэсэн шалтгаар зодож гэмтээсэн 27 настай Т-г батлан даалтад гарсан гэх мэдээллийг албаныхан үгүйсгэлээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан “Хүүг зодсон Т нь ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гарсны дараа тухайн хүнийг даврах зүйчлэн шалгах эсэхийг шийднэ” гэжээ

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

Таны автомашины татвараа энэ сардаа багтаан төлөх ёстой . Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлэн амжиж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, E-TAX.MTA.MN цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ Киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж e-tax.mta.mn , www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30
Даваа : Амарна

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсныг гадаад улс дахь Элчин сайдын яамдууд мэдэгджээ.

Паспорт сунгахгүй тухай шийдвэр нь одоо хэрэглэгдэж байгаа паспортын хүчинтэй хугацаанд нөлөөлөхгүй бөгөөд сунгалт хийгдсэн паспортын хувьд сунгалтын хугацаа дуусах хүртэл хүчинтэй. Гадаад паспортын хугацааг сунгахгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

Гадаад улсад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацааг дуусахаас 6 сарын өмнө шинээр паспортаа захиалахыг зөвлөж байна. Гадаад паспортыг шинээр 10 жилийн хугацаатай олгож байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэвлэлийн бага хурал болж байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Хэвлэлийн хурал яг одоо “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд болж байгаа бөгөөд сэтгүүлчид Ц.Элбэгдоржоос цаг үеийн асуудлуудаар дэлгэрэнгүй хариулт авч байна.

-С.Зоригийг хөнөөсөн хэргийн дуулиан үргэлжилж байна. Таны байр суурь ямар байна

-Хүн амины хэрэг хоёр шаттай байдаг. Нэгд, алуурчныг олох. Хоёрт, захиалагчийг олох. Энэ хэргийг би гурван шаттай гэж хардаг. Тэр гурав дахь шат нь Ц.Нямдоржийн хийж буй ажил. Ц.Нямдорж улстөрд амьдрах хугацаагаа уртасгах гэж л сэдэв болгоод байгаа.

-Л.Гансүхийг шударга бусын хонгилоор чирсэн гэж ярьдаг?

-Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Та нар тухайн үеийн шүүх хурлын бичлэгүүдийг олж үзээрэй. Өөрөө буруутай байж, дараа нь хуулийн байгууллагаа буруутгаж, нэр хүндийг нь унагааж болохгүй.

ҮАБЗ хуралдсан шалтгаан яриад байна. Нэг аюултай бичлэг байгаа гээд байна. Тэр улс нь хилсээр өндөр ял авсан гэж. С.Зоригийг хэн хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан. Тэр бол С.Зориг өөрөө юм. Өнөөгийн Хууль зүйн сайд бол С.Зоригийн аллагыг хийсэн хүмүүсээр бахархдаг хүн.

-“Баянгол” зочид буудлаас Х.Баттулгатай холбоотой нэлээд бичиг баримт хураасан. Хэсэг шуугиад чимээгүй болсон. Энэ талаар?

-Ерөнхий прокурор нь санал тавьснаар тэр албан тушаалтныг нь түдгэлзүүлдэг байсан бол асуудал хөнгөн байх байлаа. УИХ-ын гишүүн байхдаа хууль, шүүхийн байгууллагаас зугтаж явсаар байгаад Ордонд ороод суучихлаа.

Categories
мэдээ нийгэм

Археологийн дурсгалуудыг цогцоор нь судалж дуусчээ

“Соёлын өвийг судалж хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн нь БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Соёлын өвийг судалж хамгаалах” эрдэм шинжилгээний төслийг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Анх 2008 оны 10-р сард БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан И Сан Жүн тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй гэрээ хийж хамтарсан судалгааны ажил эхэлсэн юм.

Тус төсөл нь Монгол Алтайн бүс нутагт хайгуул судалгаа хийж археологийн дурсгалуудыг бүртгэн баримтжуулж археологийн дурсгалуудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, зарим археологийн дурсгалыг малтан судалж түүний үр дүнд илэрсэн хүн, малын ясны дээжид лабораторийн нарийн шинжилгээ хийж Монгол Алтайн нурууны бүс нутгийн эртний нүүдэлчдийн угсаа гарвалыг судлан тогтоох зорилготой ажиллаж байна.

2009-2013 оны хооронд тус төслийн хүрээнд генетикийн бие даасан шинжилгээний анги Монголын баруун, зүүн, төв, хойд хэсгүүдэд ажиллаж нутгийн иргэдээс шинжилгээний дээж авч генетикийн судалгааны материал цуглуулсан бөгөөд тэдгээрийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн сэргээн засварлалт, антропологийн хэлтэст илгээгээд байгаа аж. Одоо генетикийн судалгааны ажлын тайланг “Монголын палеоантропологийн судалгаа” нэртэйгээр цувралаар хэвлэж эхлээд байна.
Энэхүү хамтарсан төслийн хүрээнд 2009-2013 онд урьд өмнө судалгааны хүрээнд ороогүй олон арван дурсгалыг шинээр илрүүлсэн нь Алтайн нурууны бүс нутгийн эртний түүхийг судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болж байна.

Археологийн хайгуул судалгааны явцад Говь-Алтай аймгийн 18 сумын нутгаас нийт 5000 орчим дурсгал илрүүлэн бүртгэсэн. Хамтарсан судалгааны ажлын нэг гол үр дүн бол түүх, соёлын эдгээр гайхамшигт дурсгалуудыг устаж үгүй болохоос нь өмнө бүртгэн баримтжуулж, цаашдын судалгаа шинжилгээ, сурталчилгааны ажлын тулгуур үндэс болох бүртгэл мэдээллийн сантай болсонд оршиж байгаа юм.

2015 онд Монгол Алтайн нурууны бүс нутагт түрүү төмрийн үед холбогдох пазырыкийн соёлын булшны хайгуул судалгаа хийж улмаар 2016-2018 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулын өвөр Хар салаа голын хөндийд 7 пазырык булш, мөн НТ II-III зууны үеийн эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох 7 булш малтан судлаад байна.Ийнхүү Шивээт хайрхан уулын дурсгалт газарт буй түрүү төмрийн үе болон түүнээс хойшхи үед холбогдох археологийн дурсгалуудыг цогц байдлаар бүгдийг малтан судалж дуусгажээ. Ингэснээр нэг оршуулгын газраас илэрч олдсон бүх хүний ясанд генетикийн, олдвор хэрэглэгдэхүүнд харьцуулсан судалгаа хийж тухайн бүс нутагт амьдарч байсан хүмүүс, овог аймгийнхны талаар бүрэн мэдээлэл авах боломжтой болсон юм байна.

Хамтарсан төслийн хүрээнд “Монголын соёлын өвийн судалгаа” 7 боть цуврал тайлан хэвлүүлжээ.