Categories
мэдээ эдийн-засаг

Даатгалын багц дүрэм мөрдөгдөж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Даатгалын багц дүрэм”-ийг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлээ. Ингэснээр багц дүрэм албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Хорооны энэ оны 02 тоот тогтоолоор Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн баталсан энэхүү багц дүрэмд нийт 17 журам, заавар, аргачлал, шалгуур багтаж буй юм. Тухайлбал, даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, даатгалын нөөц сан болон санхүүгийн тайлан, мэдээллийн маягт зэрэг тус салбарт мөрдүүлж буй зохицуулалтын гол баримт бичгүүд багтаж байна.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.27) хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн 1 дүгээр зүйлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” гэсэн агуулга бүхий 17.1.8 дахь заалтыг нэмэхээр тусгасан. Үүнийг “Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” хэмээн өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн 3 дугаар зүйлийг өөрчлөх саналыг 81.8 хувь нь дэмжив. Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл дэх “46.6.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” гэснийг “Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжсэн. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталлаа

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт “Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэхээр зорьж буй Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталлаа. Энэ нь Монгол Улс Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталсан анхны тохиолдол болж байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд уг цогцолбор жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэх аж.

Уг цогцолбор үйлдвэрт Тавантолгой, Могойн голын коксжих нүүрс, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордуудын төмрийн хүдэр, баяжмалыг ашиглахаар урьдчилан тооцоолсон байна. Төсөл хэрэгжсэнээр 900 гаруй мянган тонн коксжих нүүрс, 523.5 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалын дотоодын хэрэглээг бий болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, цувимал бүтээгдэхүүний импортын хараат байдлыг багасгана.

Түүнчлэн 1500 орчим шинэ ажлын байр бий болж, жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Өнөөгийн хууль зүйн сайд Зоригийн алуурчдаар бахархдаг

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Ц.Нямдорж өөрийнхөө улс төрийн амьдралыг уртасгахын тулд гаргаж ирсэн сэдэв. Энэ бол өөрийнх нь араншин.

-Өнөөгийн хууль зүйн сайд бол Зоригийн алуурчдаар бахархдаг. Зоригийн аллагыг зохион байгуулсан хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаа юм шиг ажилладаг байсан.

-Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг зүрхэнд суулгаад өгч. Олон жил сурвалжлага хийсэн сэтгүүлч энийг уншиж байгаа.

-УИХ-ын сонгууль ингэж эхэлдэг, улс төрийн амьдралаа сунгахын тулд хийж байгаа арга. ҮАБЗ аюултай байдлын зөвлөл болж хувирсан.

-Хуулиас, шүүхээс зугтаж байсан хүн нь ҮАБЗ-ийн дарга нь болоод юу хийх юм.

-280 сая ам.долларын хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад явж байгаа. Өчигдөр баахан хэрэг дурсахдаа тэр тухай дурдахгүй байгаа. ЖДҮ-ийн тухай ярихгүй байгаа.

-Би 11 хууль санаачлаад оруулсан, 7 хууль батлагдсан, 4 хуулийг цааш нь үргэлжлүүлээд явах ёстой байсан.

-Гэмт хэрэг үйлдсэн хэнийг ч улстөрч шүүхгүй.

-Засах шаардлагатай байгаа юм бол шүүх нь засдаг.

-С.Зоригийн хэрэг дээр шинэ нөхцөл үслээ. Үүн дээр прокурор нь хянаад явах ёстой. Дахин, дахин шалгаад хянаад явдаг.

-Хуулийн хэдэн зуун хүн, Элбэгдорж дээр нь сууж байгаа болоод түүний дур зоргыг хэрэгжүүлэх гэж ажиллана гэж байхгүй.

-Алдаа гарсан бол засаад явах ёстой.

-2015 онд соёрхон баталсан гэрээг ярьдаггүй. З.Энхболд өөрөө гарын үсэг зурсан. “Ростех” компанид эрхээ шилжүүлчих. Монголын 51 хувь яригдсан бол ҮАБЗ хуралдах байсан.

-Хүнд байгаа 49 хувийг авчрах гэж байгаа ҮАБЗ хуралдахгүй.

-Шүүх хурлын бүх материал ил байгаа. Видео бичлэгийг нь үзэх хэрэгтэй. Улсын яллагч нь яагаад түүнийг яллав гэдгийг үз.

Categories
мэдээ нийгэм

Шинэ чиглэлүүдийн тогтмол нислэг үйлдэх зуны хуваарь гарлаа

Олон улсын зуны нислэгийн хуваарь гарч Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Казакстаны Скат компани, Шанхай, Гуанжоу, Кансай чиглэлүүдэд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.

Казакстан улсын Скат агаарын тээвэрлэгч байгууллага нь Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Даваа болон Пүрэв гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ. Энэ хуваарь нь 2019 оны 03.31-10.26 хүртэл мөрдөгдөх юм. Харин МИАТ ХК нь Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар чиглэлд Лхагва болон Бямба гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх бөгөөд энэхүү хуваарь нь 2019 оны 06.01-09.28 хүртэл мөрдөгдөнө.

Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд даваа, баасан гарагуудад мөн B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-10.25 хүртэл, Улаанбаатар-Кансай-Улаанбаатар чиглэлд лхагва, ням гарагуудад B737 агаарын хөлгөөр 2019 оны 07.03-08.28 хүртэл нислэг үйлдэхээр хуваарь гараад байна.

Орон нутгийн хувьд Аэромонголиа ХХК Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 3 хүртэл удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо. Тус авиакомпани EMB145 агаарын хөлгөөрАлтай чиглэлд мягмар гаригт нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-04.09 хүртэл, пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04 дүгээр сарын 11-ний өдөр, мягмар болон пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04.23-04.25 хүртэл, мягмар, пүрэв, бямба гарагуудад нислэг үйлдэх хуваарь нь 05.02-10.26-ны өдөр хүртэл тус тус мөрдөгдөнө.

Categories
мэдээ нийгэм

Халамж асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэнэ

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах болзошгүй эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор хүүхэд хамгааллын мэдээллийн санд хүүхдийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэх ажлыг Нийслэлийн хэмжээнд хүүхдийн халамж асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа 17 байгууллагын 26 төвийн 717 хүүхдийг 2019 оны 03 сарын 01- 03 сарын 15-ны хооронд бүртгэлжүүллээ.

Нийт 815 хүүхэд бүртгэгдсэнээс 717 хүүхдийг хурууны хээгээр бүрэн бүртгэлжүүлж 98 хүүхэд тодорхой шалтгааны улмаас бүртгэл хийгдээгүй.

Үүнээс 0-2 насны-23, ар гэрт нэгтгэсэн-5, оюутан-24, асралт гэр бүлд-9, бичиг баримтгүй-8, үрчлэгдсэн-2, төвөөс насанд хүрээд гарсан-9, цэрэгт-1, өдөр өнжүүлэх-3, чөлөөгөөр гарсан-3, хөгжлийн бэрхшээлтэй-1, Чойрын хийдэд байрладаг-4, бүртгэл зөрсөн-3, гадуур явж байгаа-2, ЕБС сургуулийн дотуур байранд сурдаг-1 байна. Уг ажлыг зохион байгуулсны үр дүнд хүүхдийн мэдээллийг хамгаалж хяналт тавих болон аюулгүй байдлыг хангах, нийгмийн бусад үйлчилгээнд хамруулахад дөхөм болох юм

Categories
мэдээ цаг-үе

“Баялгийн сан”-г хариуцах “Эрдэнэс Монгол”-ын багтай танилц!

Монгол Улс “Баялгийн сан”тай
болно. Ерөнхийлөгчийн
зүгээс, Засгийн газраас ингэж
мэдэгдээд байгаа.
“Баялгийн сан” бүрдүү­
лэхийн тулд улсын төсвөөр
хайгуул хийсэн 400 лицензийг
“шүүж” үзнэ. Асуудалтай бол
улсын мэдэлд авна.
Ийм зургийг Засгийн газар
гаргаад байгаа.
Харин энэхүү хурааж
цуглуулсан орд газруудыг
“Эрдэнэс Монгол” компанид
хариуцуулахаар болоод
байгаа юм. Болоод байгаа
юм ч гэж, угаасаа “Эрдэнэс
Монгол”-ын үйл ажиллагааны
зорилго нь энэ юм.
Стратегийн ач холбогдол
бүхий орд, улсын төсвийн
хөрөнгөөр эрэл хайгуул хийж
нөөцийг нь тогтоосон ордын
ашигт малтмалын хайгуулын
болон ашиглалтын лицензийг
эзэмшиж үйл ажиллагаа
явуулах зорилгоор Засгийн
газрын 2006 оны тогтоолыг
үндэслэн ТӨХ-ноос 2007 онд
“Эрдэнэс Монгол” ХХК-ийг
байгуулж байв.
“Баялгийн сан” бүхий
үйл ажиллагаа нь хараахан
бүрдээгүй байгаа ч “Эрдэнэс
Тавантолгой”, “Багануур”,
“Шивээ овоо” гээд олон том
орд, уурхайн асуудлыг энэ
компани хариуцдаг. Гэвч
биедээ багадсан “толгой”
болохоо өнгөрсөн хугацаанд
хангалттай харууллаа.
Шуудхан хэлэх э д ,
өнгөрсөн 12 жилийн хугацаанд
“Эрдэнэс Монгол” ХХК өөдтэй
ажилласангүй. Сахил хүртээд
шал дордов гэдэг шиг 2016
оны УИХ-ын сонгуульд
нэг нам үнэмлэхүй олноор
ялснаас хойш энэ компанийн
үйл ажиллагаа бүр “хог” дээр
үсэрсэн байна.
Хамгийн түрүүнд “Эрдэнэс
Монгол” ХХК-ийн боловсон
хүчин, хүний нөөцийн бодлого
алдагдсан нь ноцтой асуудал
болж хувираад байна.
Саалиа бэлдэхээр саваа
бэлд гэдэг. Тун удахгүй
Монгол Улсын өч төчнөөн
баялаг бүхий стратегийн
орд газруудыг эзэмшиж,
менежмэнт хийэ авч явах баг
ийм байна гэхэд даанч нэг
гутармаар ажээ.
Уг нь тус компанийн
дүрмийн 4 дүгээр бүлгийг
үндэслэж компанийн бүтэц,
орон тоо, газар, албадын чиг
үүргийг баталсан байгаа юм.
Энэ хүрээнд одоо 80 гаруй
хүн “Эрдэнэс Монгол” ХХК-д
ажиллаж байна.
Яг үнэндээ тэдний тун
цөөн нь “Эрдэнэс Монгол”-д
хэрэгтэй боловсон хүчнүүд
байгаа ю м . Ялангуяа
“Баялгийн сан” хариуцаад
эхлэхээр захирлаасаа эхлээд
шаардлага хангах эсэх нь
эргэлзээтэй болж байгаа.
Хамгийн гол нь энэ бүхэнд
сонгуулийн дараах шагнал
маягаар улстөрчдийн ойр
дотнын хүмүүсийг “шахсан”
нь явсаар “Эрдэнэс Монгол”ын
үйл ажиллагааг эрсдэлд
оруулж мэдэхээр нөхцөл
үүсгэжээ.
ТУЗ нь хуралддаггүй, трарж
явчихсан. Гүйцэтгэх захирал
нь ажилдаа ч ирдэггүй, хааяа
нэг морилдог. Дэд захирлууд
хөлөө жийлцсэн. Доорх
ажилтнууд нь өдөржин хийх
ажил багатай байдаг зэргээр
“Эрдэнэс Монгол”-ыг “матсан”
мэдээлэл Засгийн газрын
түвшинд ч хүрсэн байна.
“Эрдэнэс Монгол” ХХКийн
бүтэц, орон тоог 2007
оноос хойш найман удаа
өөрчилжээ. Хамгийн сүүлд
2018 оны аравдугаар сарын
18-нд гүйцэтгэх захирал
П.Ганхүүгийн баталснаар
орон тоог 45-аар нэмсэн
байна. Энэ нь өмнө байснаас
даруй 2.4 дахин нэмэгджээ.
Арай л хэтэрхий өсөлт биш
гэж үү.
Бас болоогүй, цалингийн
хүснэгтээр цалин авсан
хүмүүсийн тоо батлагдсан
орон тооноос 2016 онд 201,
2017 онд 526, 2018 онд 282
хүнээр илүү байсан байна.
Ийм орон тооны илүүдэл­
тэй болчихоод, байгаа
ажилтнууд нь ажлын ачаалал
маш багатай байхад дээрээс
нь баахан албан хаагч нэмж
цалинжуулсан ноцтой зөрчил
гарч ирж байна.
Тодруулбал, гэрээт
ажилтан, зөвлөхүүд гэсэн
орон тоо бий болгоод 2016
онд 145 хүнд 229 сая төгрөг,
2017 онд 190 хүнд 248 сая
төгрөг, 2018 онд 132 хүнд
199.6 сая төгрөг, нийт 677.4
сая төгрөгийг цалин нэрээр
зарлагадсан байна.
Бас нэг марзан тоо
“Эрдэнэс Монгол” ХХК-иас
гарч ирээд байгаа юм.
Дахиад хэлэх хэрэгтэй
байна. “Эрдэнэс Монгол “ХХК
бол стратегийн ач холбогдол
бүхий ашигт малтмалын
ордын тусгай зөвшөөрөл
эзэмшигч хуулийн этгээдүүд
болон тэдгээртэй хамаарал
бүхий дэд бүтцийн бүтээн
байгуулалт, төсөл, хөтөлбөр
хэрэгжүүлэгч хуулийн
этгээдийн төрд ногдох хувь,
төрийн мэдлийн хувьцааг
эзэмшиж, тэдгээрийн үнэ
цэнийг нэмэгдүүлэх, үйл
ажиллагааг нь өргөтгөж ашигт
ажиллагааг сайжруулах,
гадаад, дотоодын хөрөнгө
оруулалтыг татах, хөрөнгө
босгох, нэмүү өртөг бий болгох
боловсруулах үйлдвэрийн
төслүүдийг хэрэгжүүлэх,
үйлдвэрлэлийн хүчин чадлыг
нэмэгдүүлэх, компаниудын
үйл ажиллагаанд Засгийн
газрын бодлогыг уялдуулах
зэргээр нэгдсэн стратеги,
удирдлагаар хангахад чиглэж
ажиллах ёстой гэдгийг
сануулъя.
Ингэхээр энэ чиг үүргийг
хэрэгжүүлэх мэргэжил,
мэргэшил бүхий боловсон
хүчинтэй байх ёстой болж
таарна. Гэтэл “Эрдэнэс
Монгол “ХХК-ийн одоогийн
80 гаруй хүний дотор “тоон
доторх үсэг” гэдэг шиг хүн олон
байна. Зөвхөн мэргэжлээр нь
түүхэд Багш мэргэжилтэй
дөрөв, Улстөрч нэг, Төрийн
удирдлагын дөрөв, Газар
зохион байгуулагч нэг,
Банкны эдийн засагч нэг,
Цаг уурч нэг, Геофизикч нэг,
Биотехнологич нэг, Олон
улсын харилцааны зургаа,
Сэтгүүлч дөрөв, Философич
хоёр, Түүх аялал жуулчлалын
нэг байна. Тэнд шал хэрэггүй
лав 26 орон тооны бөглөөс,
шахааны этггээдүүд байна
гэсэн үг.
Тэднээс гадна Хуульч
15, Барилгын инженер,
Үйлдвэрлэл дизайны инженер,
Технологийн инженер зэрэг
төрөл бүрийн 23 инженер
байна. Бодвол хэрэг болдог
л байлгүй. Харамсалтай нь
“Эрдэнэс Монгол “ХХК-д
яг хэрэгтэй бизнесийн
удирдлагын туршалаг бүхий
ердөө арваадхан хүн байдаг
юм байна. Тоолбол, төслийн
удирдлага хэрэгжүүлсэн турш­
лагатай зургаа, Бизнесийн
түвшний удирдлага хэрэг­
жүүлсэн туршалагтай найм,
бизнс, хөгжлийн судалгааны
туршлагатай гурван хүн
байгаа юм. Тэдгээр нь дотроо
давхардаж байгааг хэлэх
хэрэгтэй.
Түүнчлэн Шадар сайд
Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд
дарга Л.Энх-Амгалан нарын
нөлөөгөөр Ж.Эрдэнэбатын
үед Эрчим хүчний сайдаар
ажиллаж байгаа энд гүйцэтгэх
захирлаар ирсэн Д.Ганхүүг
шахаад шахаад сайн
менежмэнт гарах нь юу л
бол гэдгийг мэрэгжлийнхэн
бас хэлээд байгаа. Дэд
захирлуудыг нь харахаар
Тэргүүн дэд захирал нь
С.Эрдэнэбулган гэж Барилгын
хөгждийн төвд Хэлтсийн
даргаа ажиллаж байгаад
2016 оны сонгуулийн дараа
“Эрдэнэс Монгол” ХХК-д ирсэн
нөхөр байна. Бас Дэд захирал
Г.Ганболд нь 2016 онд энд
ирэхээсээ өмнө “Монгол
алтан тос” ХХК-ийн захирал
байжээ. Энэ компанид арай
багцаатай Дэд захирал нь
О.Одбаяр гэж 2012 оноос
хойш “Эрдэнэс Монгол” ХХКтай
уяатай яваа нөхөр байна.
Сүүлд Дэд захирал болсон
Ц.Батсайхан гэж бас бий.
Энэ хүн 2011-2012 онд Мал
хамгаалах сангийн захирлаар
ажиллаж байгаад, түүнээс
хойш Уяачдын холбоо хавиар
ажиллаж байсааар өнгөрсөн
долдугаар сард Дэд захирлаар
томилогдсон байдаг.
Эднийг өөрчлөх ёстой л
гэсэн үг.
Бас ТУЗ нь гэж асуудалтай
нөхөд байдаг юм байна.
ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга
Г.Баясгалан, гишүүдээр нь
БОАЖЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга Ц.Цэнгэл,
Сангийн яамны Хэлтсийн
дарга Б.Тэлмүүн, ЗГХЭГ-ын
газрын дарга Э.Бат-Идэр,
УУХҮЯ-ны Хэлтсийн дарга
Ч.Анун, “Эрдэнэс Монгол”-ын
гүйцэтгэх захирал П.Ганхүү
нар байна.
Шахаад ч “тос” гарахгүй
хамт олон бол эд нар юм.
Ер нь “Эрдэнэс Монгол”-д
ингэж шүүмжлэлтэй хандах
ёстой болсон байна. Учир нь
эд ард түмний, төрийн өмнө
“Баялгийн сан”-г хариуцаж,
үйл ажиллагааг нь дэвжүүлж
дээшлүүлнэ. Гэвч яг энэ
чигээрээ бол бүтэхгүй.
Ийм удирдлага, багаас
ямар ажил, үр дүн гардгийг
дараагийн удаад хүргэнэ.
Төрийн хөрөгийг ингэж
ч зарцуулах гэж ээ гэсэн
халаглал бүхий баримттай
нийтлэлийг та бүхэнд
дамжуулна.

Б.Самдан

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн дахин төлөвлөлтөөр баригдсан 77 айлын орон сууцны нээлт боллоо

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Метал Вүүд компаний барьсан 77 айлын “Шинэ төсөл” хотхон ашиглалтанд орж, өнөөдөр есөн айл батламжаа гардан авлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн орон сууц корпорацын захирал н.Сүхбаатар Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын архитектор Ж.Баасангарьд, Метал Вүүд ХХК захирал О.Хонгорзул, бусад албаныхан болон иргэд оролцлоо.

Баянзүрх дүүргийн 16-р хороонд ирэх жилээс гудамжны шороон зам болон явган хүний замыг засмал болгох дэд бүтцийг нь сайжруулах, шинэчлэх тал дээр ажиллаж төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү: 2015 онд анхны захирамж гарснаар Сүүний 16-р байр өнөөдөр 77 айлын өрх гэр, өргөө цагаан гэр болон сүндэрлэн босчээ. 2015 оноос өдийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн уналт бусад хүндрэл бэрхшээлүүд чамгүй гарч байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулган шинээр барих төслүүдийг Монгол Улсын Хөгжлийн банк 200 тэрбум төгрөгний санхүүжилт гарган хамтран ажиллахаар шийдвэрдэгдсэн. Дэд бүтцийн ажилд өмнө жилүүдэд 11 тэрбумыг төсөвлөдөг байсан бол одоо 20 тэрбумын төсвийг тавьсан. Энэ мэт дахин төлөвлөлтийн ажил цаашид ч үргэлжлэн хийгдэж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө нийслэлийн зүгээс бүхий л ажлыг хийх болно.

Categories
мэдээ улс-төр

​Хууль зүйн байнгын хороон ирц бүрдээгүйн улмаас хурал хойшилсоор байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц хүрээгүйгээс одоог хүртэл эхлээгүй байна. Хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Уг хуулийн төсөл батлагдвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс АТГ, шүүх, прокурорын даргыг санал болгож, чөлөөлдөг эрх зүйн боломжтой болно. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр байнгын хороо, чуулганы хуралдаанаар дэмжсэн. Харин өнөөдөр анхны хэлэлцүүлгийг нь хийхээр товлосон ч ирц хүрээгүйгээс хуралдаан эхэлж чадахгүй байна.

Уг хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг болон зарим гишүүдийн эсэргүүцэж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдмийн чуулган – 2019” эрдэм шинжилгээний хурлаа хийлээ

Тус эмнэлэг Олон улсын эмч нарын өдрийг угтаж өөрийн байгууллага дээрээ хэрэгжүүлж буй “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын хүрээнд “Эрдмийн чуулган-2019” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа 2019 оны 03 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 48 өгүүлэл, 23 ховор тохиолдол, 15 онолын сэдэв бүхий бүтээлээ ирүүлж оролцлоо.

Энэ удаагийн “Эрдмийн Чуулган – 2019” эрдэм шинжилгээний хурлын Үндсэн илтгэлийг АУ-ны доктор, профессор, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС, АУС-ийн мэс заслын тэнхмийн эрхлэгч О.Сэргэлэн “Мэс засалчийн үйл ажиллагааны менежмент” сэдвээр уншиж сонордууллаа.

Эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 12 бүтээлийг аман илтгэл, 9 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, эмнэлзүйн ач холбогдол, илтгэгчийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж “УГТЭ-ийн харвалтын тасагт тархины харвалтын улмаас нас барсан өвчтөнүүдийн тархины үхэлтэй донор болох боломжийг судлах нь”, “Бүсэлхий ууцны архаг өвдөлтөнд Гуаша эмчилгээний үзүүлсэн үр дүн”, “Тархины цус хомсрох харвалтын оношилгоонд плазмын уургуудын ач холбогдлыг судалсан нь” сэдэвт судалгааны бүтээлүүд “Шилдэг аман илтгэл”-ээр, “Олон судасны цүлхэн”, “Бөөр шилжүүлэн суулгасны дараах Капошийн саркома”, “Ахалазийг тэлэгч, баллоноор тэлсэн эмнэл зүйн тохиолдол” сэдэвт судалгаанууд “Шилдэг ханын илтгэл”-ийн төрөлд тус тус шалгарлаа. Эрдмийн чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2019” товхимол болгон хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа