Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур-2018” наадмын сүүлчийн шатны шалгаруулалт болж байна

Оны шилдэг дууны уран бүтээл шалгаруулах “Морин хуур-2018” наадмын сүүлчийн шатны шалгаруулалт, шилдэг дууны гала тоглолт Соёлын төв өргөөнд болж байна. Тус наадмын эхний шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болсон юм. Эхний шатанд 100 гаруй дуу дуулагдсанаас 15 дуу шигшигдэн үлдсэн. Өнөөдөр болж буй “Морин хуур-2019” наадмын гала тоглолтод дуулагдсан 15 дуунаас мэргэжлийн, зохиолын, эстрадын гэсэн гурван төрөлд шилдгүүдийг шалгаруулах юм.

"Морин хуур-2018" наадам болж байна

"Морин хуур-2018" наадам болж байна

"Морин хуур-2018" наадам болж байна

"Морин хуур-2018" наадам болж байна

Categories
мэдээ нийгэм

​”Хэвтүүл” хөдөлгөөнийхөн жагслаа

“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнууд ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардаж өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд бүх нийтийн тайван жагсаал зохион байгууллаа.

Энэ үеэр хууль хүн бүрт тэгш үйлчилж, иргэдийнхээ боломжоос хулгайлсан улс төр, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэдгийг жагсаалд оролцогчид онцолж байлаа. Тэд жирийн иргэд жилийн 36 хувийн хүүтэй зээл авч байна. УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн 3 хувийн хүүтэй зээл авч байна. Энэ нь зээл үү, хулгай юу гэдгийг асууж буй юм.

Жагсаалд оролцогчид “Төрийн албан тушаалыг арилжсан 60 тэрбумын хэрэг, иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮХС-гийн зээл, Концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалнууд хуулийн өмнө хариуцлага хүлээхийг шаардсан” лоозон барьсан байлаа.

Энэ удаагийн жагсаалд ойролцоогоор 500 орчим иргэн хүрэлцэн ирсэн байв. Тус жагсаалыг долоо хоног бүрийн бямба гаригт зохион байгуулахаа мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд бүх музей үнэ төлбөргүй үйлчилж байна

Энэ сарын 1-8-ны өдрүүдэд музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэхүү үйл ажиллагаа нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Гэхдээ “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд муүейнүүд 10 аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авахаар болсон байна.

Мөн Музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой төвшинд байлгахаар зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Мотив хамтлагийнхан МУСТА цол тэмдгээр шагнагджээ

Мотив хамтлагийн залуус Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Тус хамтлаг 2008 онд анхны уран бүтээлээ үзэгч, сонсогчдод хүргэж байжээ.

Тэд энэ талаараа хамтлагийн цахим хуудаснаа “Одоогоос 16 жилийн өмнө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгоор алхаж. Гурван сайхан найзтайгаа мөрөөдлөө биелүүлэх алхмаа эхлүүлж, 2008 онд анхны уран бүтээлээ туурвиж өдгөө 11 жил болжээ.

Энэ сайхан өдөр хамтлагаараа МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнагдлаа. Маш их баяртай байна. Өнөөдрийг хүртэл тусалж дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа. Мөн гэр бүлийнхэндээ хайртай шүү” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Мөсний баяр эхэллээ

Хөвсгөл далай орчмын үзэсгэлэнт байгалийн хамгаалах унаган төрхийг хадгалах орон нутгийн иргэдэд мэдлэг олгох эко болон спорт аялал жуулчлалыг дэлгэрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мөсний баяр өнөөдөр эхэллээ. Энэ жил 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа мөсний баяр энэ амралтын өдрүүдэд болно.

Энэ жилийн хувьд мөсний хөлдөлт нимгэн байсан хэдий ч сүүлийн өдрүүдэд цочир хүйтэрсний улмаас хангалттай хөлдсөн учраас баярыг зохион байгуулах боломжтой болжээ. Мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсгийг удахгүй байгуулж ямар онцлогтой хэрхэн зохион байгуулах талаар иргэдэд мэдээлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Статистикийн байгууллагын мэдээллийн хүртээмжээр 13 байраар урагшилжээ

Дэлхийн 178 улс орны Статистикийн байгууллагуудын мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлыг үнэлсэн тайланг Open Data Watch байгууллага зарлажээ. Энэхүү жагсаалтад Монгол Улсын Үндэсний статистикийн хороо дэлхийд 11, бүсдээ нэгдүгээр байрт орсон байна. Өмнөх оны жагсаалтад манай улсын Үндэсний статистикийн хороо 24 дүгээр байрт бичигдэж байсан бол энэ жил ийнхүү 13 байраар урагшилсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд хэрэглэгч” аян өрнүүлнэ

Жил бүрийн гуравдугаар сарын 15-нд тохиодог “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан БСШУСЯ , түүний харьяа байгууллагууд “Хүүхэд хэрэглэгч” аян өрнүүлэх боллоо.

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд хэрэглэгч” өдөр болгон тэмдэглэх болсон. Энэ өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага хүүхдэд нийлүүлж буй бараа, ажил, үйлчилгээг чанартай болгох, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлдэг. Монгол Улсад нийт хүн амын нэг хувийг 18 хүртэлх насны хүүхэд багачууд эзэлж байна. Тиймээс хүүхэд хэмээх эрхэм хэрэглэгчийн эрхийг хамгаалах тэднийг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, мэдлэх олгох ажлыг энэ сарын 1-15-ны өдрүүдэд зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Энэ удаагийн өдөрлөгт ШӨХТГ, Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын бүхий л байгууллагууд дэмжин оролцох юм.

ШӨХТГ-аас эл өдрийг “Аюулгүй, ухаалаг бараа бүтээгдэхүүн” уриан дор зохион байгуулж, импортлогч, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэгч, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарт ойлголт мэдээлэл өгөхийг зорих болно. Хүүхэд хэрэглэгчийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр БСШУСЯ-тай хамтран “Хүүхэд хэрэглэгч” зөвлөмж, гарын авлага бэлтгэх, цахим орчин дахь хүүхдийн гадуурхлын асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, сургуулийн орчны аюулгүй байдал, бараа бүтээгдэхүүний шошго, хаягжилтад хяналт шалгалт явуулах, сургалт, өдөрлөг зохион байгуулна хэмээн тус газрын дарга Б.Лхагва ярилаа.Зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаа биш, бүтэн жилийн турш хүүхэд хамгааллын асуудлыг гол бодлогоо болгон ажиллана гэдгийг яамны зүгээс мэдэгдсэн юм. Харин өдөрлөгийг угтсан үйл ажиллагааг гуравдугаар сарын эхний 15 хоног идэвхтэй зохион байгуулах талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Сүрэнчимэг хэлэв. Хүүхдийн хоол хүнс, хувцас, цүнх хэрэглэлээс эхлээд хэрэглэгчийн шаардлага хангаж байгаа эсэхэд олны анхаарлыг хандуулахаас гадна хүүхдэд хориотой хүнс сурталчлах, буруу үлгэр дуурайлал үзүүлэх аливаа нэвтрүүлэг, сурталчилгааг 21:00 цагаас өмнө гаргахыг хориглох, сургууль цэцэрлэгийн орчны стандартыг батлуулж мөрдүүлэх зэрэг чиглэлээр тодорхой ажил төлөвлөжээ. Хүүхэд хамгааллын ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцож, олон нийтэд хүргэхийг зохион байгуулагчид уриалсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх нь. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 12-17 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутаг болон цас багатай энгэр газраар 4-9 градус, бусад нутгаар 1-6 дулаан байна.

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн гэрэл зурагчны анги нээнэ

СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургууль анх удаа мэргэжлийн гэрэл зурагчны анги нээхээр болжээ. Тус сургууль “Гёте” институттэй хамтран Германы чанарын стандартад нийцүүлэн гэрэл зурагчны ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Германы Дортмунд хотын мэргэжлийн дээд сургууль түншлэгч, зөвлөхийн үүргийг гүйцэтгэх аж.

Ийн бакалаврын түвшинд мэргэжлийн гэрэл зурагчин бэлтгэн гаргахын зэрэгцээ энэхүү төслийн хүрээнд Монгол дахь Гёте институт СУИС-д хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий гэрэл зургийн бүтээлч лаборатори, анги танхимыг байгуулж өгч байгаа юм байна. Уг хамтын ажиллагааны гэрээнд СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос, Монгол дахь “Гёте” институтийн захирал Михаэль Хайнст нар гарын үсэг зуржээ. Ингэснээр ирэх хоёр жилд Гeрман-Монголын гэрэл зурагчид хоорондоо холбогдох, санал бодлоо солилцох шинэлэг бөгөөд бүтээлч орон зай бүрдэж, харилцан суралцах сүлжээ бий болох юм.

СУИС, Дортмунд хотын мэргэжлийн дээд сургуулийн хамтын ажиллагаа нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төсөлтэй Герман-Монголын ТББ “Urban Nomads”, “Nomad Citizens” хамтран ажиллаж байгаа юм байна. СУИС-ийн энэхүү гэрэл зургийн ангийг түшиглэн гадаад, дотоодын багш, уран бүтээлчид, мэргэжилтнүүд, оюутнууд болон гэрэл зурагчид хоорондоо уулзаж, санал бодлоо харилцан солилцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, харилцаа холбоо тогтоох, улмаар Монголын залуу гэрэл зурагчдын уран бүтээлийн болон мэргэжлийн ирээдүйд нь дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.

Монгол дахь “Гёте” институт “Монсудар” хэвлэлийн газартай хамтран нь гэрэл зургийн мэргэжлийн сурах бичгийн орчуулгыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд ирэх намар Стивен Шорегийн “Гэрэл зургийн мөн чанар” номыг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Нуур голын мөс цөмрөхөөс сэрэмжлүүлж байна

Гуравдугаар 1-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба цаашид мөсний нягт багасаж зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.