Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Таван толгой” ХК 50 дахь сая тонн нүүрсээ олборложээ

“Эрдэнэс Таван толгой” ХК 50 дахь сая тонн нүүрсээ олборложээ. Тус компани өнгөрсөн онд 40 дэх сая тонн нүүрс олборлосон юм. Тус компани 2010 оноос хойш манайх хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлээд 2016 он хүртэл ашиггүй ажилласан. 2017 онд 410 тэрбум, өнгөрсөн онд 700 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Дашрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд 36.5 сая тонн нүүрс экспортолсон. Тэгвэл энэ он гарснаар найман сая тонн нүүрс олборлож, 184.2 тэрбум төгрөгийг татвар хураамж, хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийг байгууллаа

Монгол Улсад анх удаа “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийг байгууллаа. Геологийн зураглал, эрэл хайгуул болон геологийн хөгжлийн түүхийг судлахад зайлшгүй шаардлагатай байсан чулуулгийн үнэмлэхүй насыг ийнхүү эх орондоо түргэн шуурхай тодорхойлох боломж ийнхүү бүрдэж байна. Тус лабораторийн нээлтийн ёслолд УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны Доктор, Профессор О.Гэрэл, ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэн, Доктор Д.Оролмаа, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатар нарын хүмүүс оролцсон юм. Лабораторийн нээлтийн ёслолын үеэр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийн үндсэн тоног төхөөрөмж болох лазер абляцитай индукцийн холбоост плазмын масс спектрометрийн иж бүрдлийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатарт албан ёсоор шилжүүлэн өгсөн юм. “Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори” байгуулахаас өмнө нь жилд 100- 2000 орчим дээжийг гадаадын геологийн албад болон их дээд сургуулиудаар хийлгэдэг байсан аж. Тухайн шинжилгээний зах зээлийн өртөг нь 1 дээжинд 800- 1000 ам.долларыг зарцуулдаг бол УУХҮ-ийн сайдын 2018 оны багцаас 1.28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулаад ажиллуулж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний тарваганы арьсыг хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

ГЕГ-ын харъяа Гашуун сухайт дахь гаалийн газрын байцаагч нар гуравдугаар сарын 25-26 ний өдрүүдэд норд бенз маркийн 3181 ӨМҮ, 6423 УНС улсын дугаартай автомашинууд хилээр гаргахад нь шалгажээ. Тус машины жолооч нар улсын хилээр экспортлож буй нүүрсэн дор 1745 ширхэг ондаторын арьс, 836 ширхэг тарвагын арьс , 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхайг нууж, хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын бүтээцийн тооцооны “ЛираСАПР программын тооцоо” сэдэвт уралдаан

Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдийн Холбоо, барилга угсралт, зураг төслийн “Бьюлдингс Текноложи” ХХК хамтран барилгын бүтээцийн инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор барилгын бүтээцийн тооцооны “ЛираСАПР программын тооцоо” сэдэвт уралдааныг 3 дахь удаагаа 2019 оны 4-р сарын 5,6-ны өдөр зохион байгуулах гэж байна. Урьд өмнө 2011, 2015 онд тус тэмцээнийг зохион байгуулж, монголын барилгын бүтээцийн инженерүүдийн ур чадварыг сорьж байсан билээ.

Энэ удаагийн уралдаан тэмцээнд барилгын бүтээцийн инженерүүд маань мэдлэг, ур чадвар, ухаанаа сорин оролцохыг уриалж байна.

Тус цэмцээн 2 үе шаттай явагдана.

1-р шат – Онолын түвшин /тест/

2-р шат – Украйны НИИАС барилгын институтээс ирүүлсэн өгөгдлөөр эцсийн үр дүнгийн боловсруулалт хийх /бодлого бодох/

Тус тэмцээний 2-р шатанд шалгарсан бүх оролцогчдод “Барилгын бүтээцийн тооцооны Лира программын дадлага” гарын авлага бэлэглэнэ.

Эхний шатанд шалгарсан конструктор инженерүүдийн тестийн шалгалт, мэргэжлийн ур чадварыг үнэлсэн онооны нийлбэр дүнг нэгтгэн Барилга, байгууламжийн бүтээцийн зураг төслийн /1.7/ хүрээнд сонгон сурах 2 багц цаг хангасанд тооцсон гэрчилгээ олгох эсвэл бие даалтын 2 багц цаг хангасанд тооцож, БХБСайдын 200 дугаар тушаалын 4.3 дахь заалтад хамааруулан тодорхойлно.

Оролцогчдод тавих шаардлага:

1. Мэргэшлийн зэрэгтэй байх /мэргэшсэн, зөвлөх/

2. 4-өөс доошгүй барилгын бүтээцийн тооцоог ЛИРА программаар бие дааж тооцсон байх.

Шагнал:

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг огцруулна

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрхзүйн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалт тусгагдсан. Үүнтэй холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдлаа. Прокурор ажлаа хийгээгүй тохиолдолд ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхийлөгч огцруулна. Дараагийн прокурорыг томилохдоо прокурорын анкетийг авч орно. Ерөнхийлөгч сая н.Цэрэнсодномыг томилохоор оруулсан. Гэтэл томилгоо явуулахаар санал болгосоны дараа бичлэг гарч ирсэн. Тиймээс тэр хүний нэрийг татна. Өөр хүнийг Ерөнхий прокуророор нэр дэвшүүлнэ.

АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал, эсвэл огцруулах зүйл дээр ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ-д оруулахаар болсон. Прокурор ажлаа хийхгүй, олон улсын авлигын индекс 87 байснаа 100 болж муудсан. Тиймээс өөрчлөх саналаа Ерөнхийлөгч явуулсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийг Ерөнхийлөгч УИХ руу явуулна. Ингэснээр АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх эсэхийг УИХ шийднэ. АТГ-ын удирдлагууд хугацаагүй болж байгаа.

Шүүгчдийн тухайд ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид бичиг ирвэл Ерөнхийлөгч түдгэлзүүлэх эсэхээ шийднэ. Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө огцруулдаг. Хэрвээ ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол ШЕЗ заавал хэлэлцэнэ. Шүүгчийн эрхзүйн байдлын хууль Үндсэн хууль зөрчөөгүй. Учир нь томилгоо хийх эрхтэй байгууллага нь өөрсдөө шийднэ хэмээлээ.

-ҮАБЗ хуралдаж, зөвлөмж гаргасан уу?

-Үүнийг ҮАБЗ-ийнхөн мэднэ. ҮАБЗ-өөс зөвлөмж гараад ШЕЗ рүү, эсвэл прокурортой холбоотой шууд ЕТГ-т асуудал ирвэл Ерөнхийлөгчийн ямар арга хэмжээ авах гэж байгааг мэдээлж болно. Одоогоор ямар нэг бичиг яваагүй байна.

-Ерөнхийлөгч өөрийн үзэмжээр шийдэх нөхцөл үүссэн үү?

-Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид прокурорыг огцруулах эрх олгосон. Энэ эрхээ эдэлнэ. Хэрвээ хугацаанаас нь өмнө огцруулахаар болвол ҮАБЗ-ийн зөвлөмж гарна.

-ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлдэг. Ерөнхийлөгч хаан шиг эрх мэдэлтэй болоод байгаа юм биш үү?

-Өмнөх Ерөнхийлөгч ч хаан шиг эрх эдэлж байсан байна.

-Энэ хууль хэдий хугацаанд хэрэгжих вэ?

-Хууль батлагдсан бол хэрэгжих хугацаа нь хязгааргүй.

-Ажлаас нь чөлөөлсний дараагаар ял оноох уу?

-Ажлаас чөлөөлнө гэдэг чинь шалгах боломжийг олгож байгаа.Тэр хүмүүс буруутай эсэхийг шүүх шийднэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголд “Холливуд”-ын 16 уран бүтээлч ирнэ

“Хануй филмь” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явуулах ба Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч, тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой. Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ юм.

Холливудаас Монголыг зорин ирэх уран бүтээлчидтэй танилцана уу.

1. Ивана Чаббак. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч. Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчид: Jake Gyllenhaal, Jared Leto, Halle Berry, Brad Pitt, James Franco, Sylvester Stallone, Charlize Theron

2. Кийс Ван Оострум. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч.

3. Тим Коддингтон. Продюcер. “Мулан”, “Галзуу баян азиуд”, “Нарниа” зэрэг олон киноны продюсер хийж байсан.

4. Дэвид Петрарка. Найруулагч. “Хаадын тоглоом”, “Дайчин”, “Марко Поло” зэрэг киноны найруулагчаар ажилласан.

5. Rudy Youngblood. Жүжигчин. “Апокалипто”, “Салхинд туугдагсад”, “Хоосрол” зэрэг кинонд тоглосон.

6. Йохим Зелл. Оскарын шагналт, өнгө хувиргагч. “Сэлмэн дээр гүйгч 2049”, “Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд”, “Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй” зэрэг кинонд ажилласан.

7. Попинг Аувеун . Кастинг директор. Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.

8. Карло Антонио Жентил. Кино шүүмжлэгч. Берлин, Венец, Каннын Олон улсын кино фестивалийн шүүгч

9. Ваня Сернжүл. Зураглаач. “Галзуу баян азиуд”, “Марко Поло”, “Улбар шар бол шинэ Хар” гэх мэт кинонд Ерөнхий зураглаачаар ажилласан.

10. Витаяа Пансрингарм. Шанхайн ОУ-ын кино наадмын шилдэг жүжигчин. “Зөвхөн бурхан л өршөөдөг”, “Сүүлчийн гүйцэтгэгч” зэрэг киноны жүжигчин.

11. Лойд Кауфман. Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))

12. Патришиа Свинни Кауфман. Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхэт төлөөлөгч (New York State Film Commissioner).

13. Цеце Дестефано. Эммигийн шагналт кино зураач. Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Эрүүдэн шүүсэн процесс нь сэтгэл эмзэглүүлж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан хоёр иргэнийг эрүүдэн шүүхэн гэх бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр “Б.Содномдаржаа зогсож байхад хоёр хоригдол орж ирнэ. Нөгөө хоёр нь гаднаас эргэлт авна, орон дээр унтана. Б.Содномдаржаагаа бол дэглэж байгаа. Чимгээг унтаж байхад нь нөгөө нөхөр цээж нүцгэн орж ирээд хэргээ хүлээхийг шаардаад, гарч байгаа”. Энэ бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөхдөө эрүүдэн шүүсэн бичлэг дэх процесс. Олон нийтэд жүжигчилсэн тоглолт маягаар үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. ШШГЕГ-ын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэж байгаа. Өчигдрийн үзсэн бичлэгээр эрүүдэн шүүсэн байдал ажиглагдаж байна.

Иргэн ард н.Батсүхийг төв аймгийн шоронд тамлан зовоосон байдаг. Н.Батсүх уушгины хүнд өвчин тусаад, гавьяат н.Сосорбарам эмчлүүлэх туслалцаа хайгаад явж байгаа юм байна.

Эрүүдэн шүүсэн асуудал илэрсэн нь маш сайн боллоо. Эрүүдэн шүүсэн процесс нь сэтгэл эмзэглүүлж байна. Хүнийг илт сул дорой байдалд оруулах нь эрүүдэн шүүлт мөн. Д.Энхбат гэдэг хүн нас барсан. Энэ хүний өмгөөлөгчийг барьж хорьж, тамлан зовоосон. Үүнийг шалгах хэрэгтэй.Энэ хэргийг эсвэл энэ гурван хүн хийсэн, эсвэл хэргээ нуун далдлах гэж зохиомлоор хилс хэрэгт хийсэн хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Та эрүүдэн шүүсэн гэж үзэж байна уу?

-Эцсийн дүгнэлтийг шүүх гаргана.

-Та н.Булгантай уулзаж байсан уу?

-Би уулзаж байгаагүй. Харин УИХ-ын гишүүн асан С.Оюун надад талархаж байгаагаа хэлсэн.

-Энэ бичлэгийг олон нийтэд үзүүлэх ёстой юу?

-Үзүүлэх ёстой. Гэхдээ үзүүлэн байдлаар үзүүлэх хэрэгтэй. Харин хэргийг нотолсон бичлэгийг хаалттай үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг сургалтад хамруулжээ

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, СХЗХ, Сайнцагаан сумын ЗДТГ-тай хамтран хүнсний худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгч 38 аж ахуйн нэгжийн удирдлагуудад сургалт зохион байгуулав. Сургалтаар Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтын явцад хүнсний чанар аюулгүй байдал алдагдсан, хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн илэрч байгаад анхаарч ажиллах, буцаан татан авалтын журмыг бүрэн судалж, зөв ойлголттой болох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд дотоод хяналтыг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Халаалтын зуухны хүчин чадал хангалтгүй байв

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эрчим хүч, хэмжил зүйн хяналтын чиглэлээр “Хэнтий Ус” ХХК-ийн 1, 2 дугаар халаалтын зууханд эрчим хүчний тухай, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хүрээнд төлөвлөгөөт шалгалт хийлээ. Тус халаалтын зуухны суурилагдсан хүчин чадал нь дулааны эрчим хүч хэрэглэгчийн бодит хүчин чадалд хүрэлцэхгүй байгаа тул дулаан техникийн ачааллын тооцоог шинэчлэн хийх, шаардлагатай бол халаалтын зуухыг өргөтгөх, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн дулаанаар хангах, аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг нэн даруй авч хэрэгжүүлэх талаар албан шаардлага өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хашаандаа гаргасан худгийн усыг ундны зориулалтаар хэрэглэхгүй байхыг зөвлөв

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори Сүхбаатар сумын гэр хорооллын хашаандаа худагтай 20 айл өрх, нийтийн орон сууцны 20 айл өрхөөс нийт 80 дээж авч хими, нян судлалын шинжилгээг үнэ төлбөргүй хийжээ. Химийн шинжилгээгээр хашаандаа худагтай айл өрхийн худгаас авсан дээжийн 90 хувьдхатуулаг, төмөр, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна. Харин нян судлалын шинжилгээгээр хашаандаа худагтай айл өрхийн худгаас авсан дээжийн 30 хувь нь нянгийн бохирдолтой, гэдэсний савханцар бактериар бохирлогдсон гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Шинжилгээний хариуг айл өрх бүрт хүлээлгэн өгсөн бөгөөд гэр хорооллын өнгөн хөрсний худгийн усыг хоол унданд хэрэглэхгүй байх зөвхөн ахуйн зориулалтаар хэрэглэхийг зөвлөж байна.