Categories
мэдээ цаг-үе

Байгаль дэлхийгээ хайрлахыг багаасаа ухаарсан нэг ангийнхан

“Март 8”-наар ангийн хөвгүүдээ төлөөлөн Т.Ууганбат ганцаараа охидуудаа баярлуулсан мөчийн зураг

“Газарчин” дээд сургуулийг 2006 онд “Түүх аялал жуулчлал”-ын мэргэжлээр төгссөн ангийнхан энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. Тус анги нь 10 хүүхэдтэй. Тэд 2002 онд 21 аймгийн өнцөг булан бүрээс цугларан эл ангид анх 22 хүүхэд элсэж байжээ.

“Газарчин” сургууль маань анх тухайн үед аялал жуулчлалаараа нийслэлд шилдэг сургуульд тооцогддог байлаа. Аялал жуулчлалын боловсон хүчинг “Газарчин”-г төгссөн төгсөгчдөөс ажилд авна гэдэг байлаа шүү дээ. Манай анги сургуульдаа хамгийн даруухан гэдгээрээ нэр хүндтэй байсан. Тэр үеийн ангиудаасаа дарууханаараа л ялгардаг байж. Бид чинь аравуулаа болоод тэр үү хоорондоо их эвтэй. Ангийн охин Г.Даариймаа анх зочид буудлын ангид элссэн юм билээ. Ангийн багш түүхийн ухааны доктор П.Нямгэрэл багш маань ангиа олох гэж ирсэн охиныг өрөөндөө дуудаад баахан дэвтэр ном гаргаж түүхийн тухай бараг хэдэн цагаар лекц уншсаар түүх аялал жуулчлалын ангид бүртгэж байсан гэдэг. Төгссөн сургуульдаа багшаар үлдсэн ганц нь Г.Даариймаа маань байна даа. Манай анги хоёр Лхагвасүрэнтэй. Тухайн үед Солонгосын Ким Ду Хан кино Монголын үзэгчдийг байлдан дагуулж байлаа шүү дээ. Бид эрэгтэй Лхагвасүрэнгээ тэр киноны Тугсатай адил болохоор Тугса гэж дуудсаар бүр нэр нь болчихсон. Хичээлийн шинэ жил дөнгөж эхлээд удаагүй нэг өдөр ангийн хөвгүүн Сүхбаатар Г.Даариймааг араас нь “Дараа, Дараа” гээд л дуудаад байлаа. Г.Даариймаа эргээд хартал “Ю” үсгийг яаж бичдэг билээ гэж асууж тэр хавиар нэг инээдэм болсон доо. Сүхбаатар бүх Ю үсэг орсон үгнүүдийнхээ “Ю” үсгийг гээчихсэн бичиж байсан. Түүхийн хичээлийн тэр олон цагийн лекцийг гараар бичнэ. Сүүлдээ гар чичирнэ. Заримынх нь гарын шөрмөс хүртэл татаж байлаа шүү дээ хэмээн тус ангийнхан хөхрөлдөв.

Сургууль маань аялал жуулчлалаараа тэргүүлдэг болоод ч тэр үү, сургууль дотор зохиогдож байгаа ажлууд өргөн цар хүрээг хамардаг байлаа. Түүхийн АСТ-нд бид бэлдэж байхдаа хувцаснуудаа прокатлана, түүхэн жүжгээ бэлдэнэ гээд л их завгүй. Тухайн үед хааны дүрд тоглох Б.Өрнөх маань арын гэрийн байдлаас завгүй байсаар жүжгээ бэлдэлгүй яг жүжгийн өдөр ирж таардаг юм. Хаан, хатан хоёр бөө гэртээ залаад бөөгөө гаргаж өгөхөд хаан нь үдэж өгөх ёстой байсан юм. Тэгтэл бөө нь явах дөхдөг хаан цайгаа уугаад л байдаг. Хатан болсон ангийн охин Г.Даариймаа аяархан бөөгөө гаргаж өгөөч гэж хэлтэл өнөөх чинь “чи өөрөө гаргаж өг” гэж чанга орилоод тэрүүгээр нэг хүмүүс инээж байсан юмдаг. Бөөд тоглосон Т.Ууганбат ширээн дээрээс үсэрч буухдаа хоёр ахмад настай багшийн өмнө унаад багш нар цочоосон хэрэгт орж загнуулж байсан юм даа. Гэхдээ бид тэр тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч, 20000 төгрөгөөр шагнуулж байлаа хэмээн ангийн охин Г.Даариймаа хуучлав.

Тэднийг төгсөх жил эмэгтэйчүүдийн баяраар ангийн хөвгүүн Т.Ууганбат нь ганцаараа хичээлдээ ирж гэнэ. Охидууд нь үүнд нэлээн бухимдалтай байж. Тэгтэл ганц хөвгүүн нь охидуудаа дагуулж гараад талбайн хойно гэрэл зургийн студи дээр зургаа авахуулж хоолонд оруулсан хэмээн охид хуучлав. Ангидаа хамгийн амьдарлын боломжтой нь ангийн хөвгүүн Т.Ууганбат нь байсан гэнэ. Нэг охины шүд өвдлөө гэхэд л Т.Ууганбат л шүдний эмнэлэг аваад явдаг. Хэн нэгнийх нь ар гэрээс мөнгө төгрөг ирэхгүй удвал Ууганбат л мөнгө зээлүүлдэг байж. Сургуулийнх доод давхарт нь нарийн боовны цех ажилладаг байж. Тэдний оюутны үнэмлэх өрөндөө хичнээн сар тэнд хадгалагдсан гэнэ. Ангийнхан хонхны баярын үдэшлэгийн орой зугаалгаар явахдаа амралтын газраа ололгүй төөрч төөрч амралт олоод ортол өндөр настнуудын амралтанд буучихсан аж. Хүргүүлсэн машиндаа хамаг хиамаа явуулчихсан. Хэдэн чихэр, талх ундаа л үлдсэн байсан хэмээн ангийнхан ярьж байв.

Энэхүү ангийнхны хоёр нь өдгөө мэргэжлээрээ ажиллаж байна. Ангийн охин Г.Даариймаа нь “Газарчин” дээд сургуульд түүх аялал жуулчлалын багшаар ажилладаг бол ангийн хөвгүүн Т.Ууганбат нь Орос гуравдугаар сургуульд түүхийн багшаар ажилладаг гэнэ. Харин ангийн хөвгүүн Сүхбаатар Солонгос улсад, Азжаргал Японд, эмэгтэй О.Лхагвасүрэн нь Швейцарьт ажиллаж амьдардаг байна. Харин Б.Өрнөх, Энхболд, Уянга нар нь хувиараа бизнес эрхэлдэг аж. Ангийн охин Ганзул нь СБД-ийн нийгмийн халамжийн улсын байцаагчаар ажилладаг бол Ариунзул нь Гоёо кашмерт ажилладаг байна. Тэд “Түүх аялал жуулчлал”-ын анги учраас курс бүртээ дадлагаар хөдөө орон нутгууд руу явдаг байж. Тэрэлжид дадлага хийж байхдаа өндөр уулын орой дээр гарч ангийн охиндоо хайраа илчилж байгаад буцаад бууж чадахгүй бүгдийг сандаргасан үйлдэл ч гарч байжээ.

Бидний мэргэжил бусад мэргэжлээс онцлог. Ихэнхдээ л гадаад, дотоодоор явж байдаг. Дөнгөж нэгдүгээр курсээсээ эхлээд л хотын аялал хийдэг байлаа. Тэр үед бид Тэрэлжид хүргэгдэж ирээд цаашаа дандаа алхдаг. Тэр хавийн бүх дурсгалт газрыг үзэхээр өглөө таван цагт босч тоогоо өгчихөөд л алхдаг байлаа. Түүхэн дурсгалт газруудаа судлах гээд л тэр л дээ. Харин хоёдугаар курст тойрон дадлага хийдэг юм. Хоосон тал дээр бид түүхээ босгож ирээд л ярьдаг байлаа. Ихэнхдээ бид төвийн бүсийн аймгуудаар дадлага хийсэн. Гуравдугаар курсдээ харин үйлдвэрлэлийн дадлагаа хүн бүр байгууллагууд дээр хуваарилагдан хийж байлаа.

Бидний хамгийн дурсгал дурдатгалтай үе дадлага хийгээд хөдөө орон нутгуудаараа явж байхдаа юм. Нэг ээлжиндээ 120 гаруй хүүхдүүд аялалд гарна. 30, 53 гэдэг машины бүхээгт ачигдаад л явдаг. Хөвсгөл аймгийн Цагаан үүрийн голын эрэг дээр үерт боогдоод ус татрахыг хүлээж хэд хонож байлаа. Шаварт машин их сууна. Буугаад л шавартай ноцолдоно. Хэн нэгний маань төрсөн өдөр таарвал модон авдар дээр ширээ засаад тэмдэглэнэ. Бид жаргал, зовлон, өлсөх, цангах, ядрах бүх л зүйлд хамт явж байдаг болохоор хоорондоо маш хурдан дотноссон. Хөвсгөл аймагт дадлагаар явж байхад голын эрэг дээр байрлаж байсан юм. Тэгтэл нутгийн хүүхдүүд гүйж ирээд нутгийн атаманууд ирж байна хурдан зугтаарай л гэдэг юм байна. Шөнө харанхуй болчихсон. Бидний хичээл дээр зааж байсан майхныг гурван минутад босгоод нэг минутад буулгах аргыг бид үл тоодог байсан бол тэрийг сонсоод нэг минутаас хурдан майхнаа буулгаад зугтааж байлаа. Шөнө отоглох газар буудаллах болоход машиныхаа гэрлүүдийг тусгаж байгаад л майхнаа барина. Хурдан барихгүй бол машины аккумлятор суучихна хэмээн ангийнхан хөгжөөнтэй нь аргагүй ярьж байлаа.

Тэд 2015 онд сургуулийнхаа 15 жилийн ойгоор ангиараа амжилттай төгссөн хэмээн сургуульдаа уригдаж байжээ. Бид энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ аялал жуулчлалын чиглэлээрээ маш олон орноор явж байна. Энэ сургууль, багш нараасаа авсан мэдлэг чадвар, хандлага бүх зүйл амьдралд хамгийн их дэм болсон. Амьдрах ухаан, ажил хөдөлмөрийн амт, амьдралд бие даах чадвар гээд бүхий л зүйлийг сурч авсан. Аав ээжийн маань дараа орох багш нараараа бахархаж явдгаа дахин дахин хэлж байв. Биднийг мэргэжил амьдралын хар, бор ухаанд сургаж, хөдөө гадаа ажиллаж амьдрах чадвар суулгаж өгсөн нь том давуу тал юм даа хэмээн хуучлав. Хэдий өөрийн орондоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа ч энд сурсан зүйлсээ хэрэгжүүлээд л ажиллаж, амьдарч байна. Гадны оронд ажиллаж амьдарч байхдаа бүр илүү мэдэрдэг хэмээн тэд ярьж байлаа. Байгаль дэлхийгээ хайрлах, хаа явсан газраа хог хаяхгүй байхаас эхлүүлээд тэд бусдаас өөр байдаг гэнэ. Байгаль экологи, ногоон хөгжил, эх орноо хайрлах гэдэг том зүйлийг хэлэхгүй. Маш жижиг зүйлсээс нэг ч чихрийн цаас газарт хаяхгүй байхаас эхэлнэ хэмээн ангийнхан ярьж байв. Байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэдэг эл ангийнхан 2020 онд сургуулийнхаа 25 жилээр уулзах гэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэлдорж: Хүн цөөтэй бид мэдлэг рүү тэмүүлж байж хөгжинө

“Гүрэн” дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг Стэнфорд их сургуулийн коллежийн өмнөх хөтөлбөрийг танай институт оруулж ирж байгаа. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Манай сургуулийн хувьд төр болон хувийн хэвшлийн 200 гаруй дарга, менежерүүдэд сургалт явуулаад байна. Сургалт хийх явцад бид мэдээж боловсрол болон ирээдүйн ажиллах хүчний талаар ихээхэн ярилцдаг. Удирдах албан тушаалтнуудын хувьд дөнгөж сургуулиа төгссөн залуусыг ажилд авахад ур чадвар нь шаардлага хангадаг боловч хувь хүний хандлага нь дутмаг байдаг талаар шүүмжлэл их хэлдэг. Их сургуулийн боловсрол хангалттай биш байна гэж ажил олгогч нар үздэг. Гэтэл Их сургуулийн багш нар ерөнхий боловсролын чанар муу байгаа учраас хандлага болон суралцах ур чадвар муутай хүүхдүүд орж ирдэг гэж тайлбарлах жишээтэй. Ахлах сургуульд сурч байхдаа хүүхэд суурь төлөвшлөө олж авдаг. Харамсалтай нь ид төлөвших насандаа хүүхдүүд эзэмших ёстой суурь ур чадваруудаа сурч чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг бэлтгэх институт дээр маш том шинэчлэлт хийх ёстой. Багшийг өөрчлөхгүйгээр хөтөлбөр солиод бид үр дүнд хүрч чадахгүй. Үндсэндээ бид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ур чадварт чиглэж, анхаарал хандуулах ёстой гэдгийг ойлгоод шилдэг хөтөлбөрүүдийн талаар сүүлийн хоёр жил гаруй судалгаа хийж байна. Стэнфордын их сургуулийн коллежийн өмнөх хөтөлбөрт дэлхийн олон орны хүүхдүүд өрсөлдөж, шалгарсан цөөхөн хүүхдүүд л хамрагдаж чаддаг. Бидний хувьд Харвардын их сургуультай хамтран ажиллаж ирсэн туршлага болон нэр хүнд маань Стэнфордын өрсөлдөөн ихтэй энэ хөтөлбөрийг Монголд төлөөлөх эрх авахад томоохон дэмжлэг болсон. Монгол хүүхдэд дэлхийн хэмжээний боловсрол олж эзэмших явцыг нэг ч гэсэн алхамаар ойртуулж чадсандаа манай хамт олон туйлын баяртай байгаа.

-Хүүхдүүдийг хэрхэн сонгон шалгаруулж авах вэ. Сурагчдад ямар боломжууд нээгдэж байна?

– Энэ жилийн хувьд бид Монголоос 14-17 насны шилдэг 10 хүүхдийг шалгаруулж, сургалтанд хамруулахаар ажиллаж байна. Хүүхдүүд манай сургууль дээр ирж Стэнфордын хөтөлбөрийн дагуу шалгалтууд өгнө. Эхлээд тухайн хүүхдийн түвшинг тогтоож тэнцсэн хүүхдүүдэд хоёр сарын хугацаанд бид Монголдоо нэмэлт хичээл заана. Энэ нь нэг ёсондоо хүүхдүүд маань АНУ-д очоод үзэх хичээлийнхээ тухай мэдлэгээ сайжруулаад бэлтгэлтэй очиход дэмжлэг үзүүлж байгаа юм. Учир нь зуны хөтөлбөр маань хоёр долоо хоног үргэлжлэх боловч маш өндөр ачаалалтай мөн нийгмийн инноваци, олон улсын харилцаа, хиймэл оюун ухаан, био технологи гэх мэт манай сургалтын хөтөлбөрт байхгүй сэдвүүдээр хичээл орох юм. Тиймээс бид сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүүхдүүдээ урьдчилан бэлтгэх зайлшгүй шаардлага үүсч байна. Мөн шинэлэг сэдвүүдийг үзэж судалсанаар хүүхдүүд маань дэлхийн чиг хандлагыг ойлгох, ингэснээр мэргэжлээ оновчтой сонгоход дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаа.Бидний шалгаруулалтанд Буриад болон Өвөр Монгол хүүхдүүд мөн хамрагдах боломжтой. Суралцаад ирсэн хүүхдүүд маань үе тэнгийн бусад хүүхдүүдтэйгээ сурсан мэдсэнээ хуваалцах, сургалт зохион байгуулах ажлыг бид албан ёсоор зохион байгуулна. Ингэснээр ахлах ангийн хүүхдүүд маань нийгмийн идэвхитэй иргэн болж төлөвших цаашлаад энэхүү хийсэн ажил нь дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн орох шаардлагад ойртоно л гэсэн үг. Та бүхэн мэдэж байгаа байх Монгол хүүхдүүд математик суурь сайтай байдаг боловч дээр дурьдсанчлан хувь хүний хандлага, нийгийн идэвхитэй гишүүн гэдгээ харуулах боломж тэр бүр олддоггүй. Гэтэл сурлагаас гадна маш олон зөөлөн ур чадварыг шилдэг сургуулиудууд шаарддаг. Бид хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээ коллежэд ортол нь дэмжих төлөвлөгөөтэй байна. Энэ нь цаашлаад олон хүүхдэд үлгэр жишээ болоосой гэж хүсч байна.

-Манай боловсролын түвшин ямар хэмжээнд явж байна вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүдийн матемтикийн шинжлэх ухаан, гадаад хэлний ур чадварыг тогтоодог тест байдаг. Энэ тестэнд Монгол хүүхдүүд хамтрагдах боломж хараахан бүрдээгүй байна. Тестийн зорилго нь хүүхдүүд шинжлэх ухааны хичээл дээр ямар түвшинд байгааг тогтоодог. Жишээ нь Швед улс Нобелийн шагналаар дамжуулан дэлхийн сор болсон эрдэмтдийн бүтээлүүдийг авчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ямар ч зардал гаргахгүйгээр авч байна гэж ойлгож болно. Манай шинжлэх ухааны академи Швед улсын шинжлэх ухааны академитай хамтран ажиллах гэрээ байгуулж чадвал салбартаа томоохон шинэчлэл хийх боломжууд бүрдэнэ. Энэ нь мэдээж бага дунд боловсролын шинжлэх ухааны хичээлд ч эерэг нөлөө үзүүлнэ. Математик, хиймэл оюун ухаан болон бусад шинжлэх ухааны хичээлүүд дээр бид хүч хаяж, томоохон дэвшил хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Бидний хувьд эхний ээлжинд өрсөлдөх гэхээсээ илүү ижил түвшинд хурдан очих тал дээрээ анхаармаар байгаа юм.

-Боловсролын системд ямар өөрчлөлт хэрэгтэй байна?

-Богино хугацаанд үр дүн гаргая гэвэл цахим технологи дээр суурилсан боловсролын альтернатив систем хөгжүүлэх ёстой. Энэ нь сайн багш байхгүй ч чанартай хичээлийн хөтөлбөрийг хүүхдүүд үзээд байх боломжийг бүрдүүлж өгөх юм. Мэдээж бид цаашдаа багш нарыг анхаарч чадавхижуулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ техник технологи хөгжсөн энэ үед бид хүүхдүүддээ суралцах олон хувилбарыг санал болгох чадамжтай л байх нь чухал юм. Монгол хүүхэд хажуугийн ширээнд суугаа Монгол хүүхэдтэй өрсөлдөх биш харин дэлхийн хөгжилтэй орны хүүхдүүдтэй нүүр бардам өрсөлдөх ёстой. Үүний төлөө л бид өдөр шөнөгүй ажиллаж зүтгэх шаардлагатай байна даа.

-Манай багш нар ямар түвшинд явж байна гэж харж байна вэ?

-1993 оноос Монгол улсын хэмжээнд багшийн үнэлэмж эрс муудсанаас МУБИС-д онц сурдаг хүүхдүүд элсэн суралцахаа больж өөр мэргэжлээр сурч эхэлсэн. Өөрөөр хэлбэл сайн хүүхдүүд багш гэдэг мэргэжлийг сонгохоо больчихоод удаж байна. Энэ бол хүүхдүүдийн буруу биш л дээ. Ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаа багш нарт давтан сургалтыг маш чанартай явуулах хэрэгтэй. Хуульд зааснаар бол бүх багш нар магистрын зэрэгтэй байх ёстой. Багш нар маань ажлаа хаяад бүтэн цагаар суралцах боломжгүй байдаг учир бид багш нартаа ч мөн цахим байдлаар сурч, боловсрох боломжийг олгох хэрэгтэй. Дэлхий даяараа л цахим сургалтруу шилжиж байна шүү дээ. Ингэснээр багш нар маань ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж цаашлаад сурагчиддаа ч мөн ийм боломжийг нээж өгнө. Аж үйлдвэр дээр суурилсан улсууд мэдлэгийн эдийн засаг руу шилжчихлээ. Мэдлэгийн эдийн засаг гэхээр үйлчилгээн дээр суурилсан эдийн засаг болчихож байгаа юм. Монгол улсын эдийн засгийн бүтэц маш энгийн буюу уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ноолуур зэрэг хэдхэн салбараас бүрддэг. Тиймээс бид эдийн засгийг төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд аль салбарт хөрөнгө оруулалт авч гаднаас валют олдог орлогийн эх үүсвэртэй болох вэ гэдгээ тогтоогоод тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй. Үйлчилгээ, технологи, банк санхүүгийн салбарт олон улсын хэмжээний чадварлаг ажиллах хүчнийг бэлдэх бүрэн боломжтой. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалаас хөгжсөн орнуудаас хөгжиж байгаа орнууд илүү үр дүн хүртэх боломжтой учраас бид маш сайн бэлдэх хэрэгтэй. Бид хаашаа зорьж байна түүндээ зориулж хүнээ бэлдэнэ. 21–р зуунд хувь хүний суралцах ур чадвар эзэмшсэн эсэх нь маш чухал болоод байна. Учир нь бид нэг товчлуур дараад л хүссэн мэдээллээ авч түүнийгээ мэдлэг болгох, цаашлаад боловсрол олж авах боломжтой эрин үед амьдарч байна шүү дээ.Хүн цөөтэй бид мэдлэг рүү тэмүүлэхээс өөр аргагүй.

– “Гүрэн” дээд сургуулийнхаа талаар танилцуулахгүй юу?

– Бид 2015 оноос удирдах албан тушаалтнуудад зориулсан төрийн захиргааны магистрын зэрэг олгох сургалтыг зохион байгуулж байна.Сайн шинжээч, сайн менежер, сайн лидер гэх гурван чухал ур чадварыг төрийн захиргааны магистрын хөтөлбөрөөр дамжуулан эзэмшүүлэх зорилготой. Манайх жилдээ 12-16 оюутан элсүүлж,18 сарын турш Англи, Монгол хэл дээр хичээлүүдээ үзэж судалдаг. Насанд хүрсэн хүн Англи хэлээ сайжруулахын тул хоёр хэл дээр хичээлээ үзээд явах нь үр дүн сайтай байдаг юм байна. Мөн бид Харвардын их сургуулийн цахим хөтөлбөрүүдийг Монголдоо төлөөлөн хэрэгжүүлдэг. Ингэснээр төгсөгчид маань “Гүрэн” дээд сургуулийн төрийн захиргааны магистрын дипломоос гадна Харвардын их сургуулийн сертификаттай төгсөж байна. Бизнес эрхлэгчид маань тэр бүр гадагшаа удаан хугацаагаар явах боломж байдаггүй тул Монголдоо ажлаа хийнгээ дэлхийн шилдэг сургуулийн хөтөлбөрт хамрагдах боломжийг бид бүрдүүлж өгсөн юм. Бид цаашид олон шинэлэг боломжуудыг бий болгохоор ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Осолдсон нэг иргэний цогцсыг гаргажээ

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж дуусгаад байна. Түүнчлэн аврагчид таван метрийн гүнд 8 удаагийн шумбалт хийж, өчигдөр 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргалаа. Ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал, МХЕГ, “Эко-Алтан Заамар” ХХК, Заамар сумын ЗДТГ-ын нийт 100 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бүргэдийн баяр болно

“Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээ өнөөдөр “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт эхэллээ.

Баярын үеэр зохиогдох тэмцээн уралдаанууд:

Хамгийн сайхан хувцас болон бүргэдийн хэрэгсэл. Тэмцээнд оролцогч бүргэдчид нь өөрийн бүргэд, морьдын хамт шүүгч нарын өмнө ирж өөрийн хувцас, морьд, бүргэдийн тоног, багаж хэрэгслээ үзүүлнэ. Ангийн арьс, үс, мөнгөн тоногоор голдуу гоёсон байх боловч үе үе унаганы арьсан дээл, алтан тоног гэх мэт содон зүйлс тааралдана.

Бүргэдээ дуудах. Энэ тэмцээний үеэр бүргэд чиний туслах нь бүргэдийг уулын орой дээр авч гараад нүдний хамгаалалтыг авахад эзэн нь шүүгчдийн хажуунаас бүргэдээ дуудаж аль болох богино хугацаанд өөрийн гар дээр буулгахыг хичээнэ. Шүүгч, үзэгчид бүргэд хир хурдан бөгөөд анхаарал татахуйц нисэхийг шүүнэ.

Шырга хамгийн чухал тэмцээнүүдийн нэг. Шырга нь ангийн арьсаар хийсэн хиймэл үнэг юм. Түүнийг бүргэдийн эзэн урт сураар оосорлож морьны араас чирэхэд бүргэд мөн л уулын оройгоос тус Шыргаан дээр бууна. Зарим бүргэд нь уулын оройгоос шууд уруудан ирж буудаг байхад зарим нь эхлээд тэнгэр өөд хөөрсний дараа эгцдээрээс чулуу мэт унах нь гайхалтай.

Көкбар буюу Тулам булаацалдах тэмцээн. Маш их хурд, хүч, энерги шаардах тоглоом. Тоглоомны гол зорилго нь ямааны тулмыг өрсөлдөгч багаас булаан авч, хамгаалах юм. Уламжлалт тоглоом нь хоёр баг морьтой залуучуудаас бүрддэг бол зарим нөхцөлд хоёр хоёроороо тулж булаацалддаг. Багийн хэлбэр нь дотроо 2 хуваагддаг нь Тудабарай болон Каражай юм. Эхний хувилбараар багууд тулмыг булаан аль ч зүгт дутан одож болдог бол 2 дахь хувилбараар тусгай зассан цэг дээр аваачиж тавьснаар оноо цуглуулдаг байна. Бүргэдийн баярын үеэр анх андаа хос хосоороо булаацалддаг байсан бол одоо хоёр дахь хэлбэрийг сонгон зохион байгуулж байна.

Тэнгэ Илү буюу Морины явдал дунд газраас мөнгөн зоос шүүрэх тэмцээн юм. Бүх л нүүдэлчин ард түмний адил казак залуучууд багаасаа морь унаж сурдаг тул газраас юм шүүрэх энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог. Бүргэдийн баярын ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо ажиллаж байгаа бөгөөд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас аялал жуулчлалын улирлыг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд ихээхэн анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Үүлэн технологи

Үүлэн технологи, үүлэн тооцоолол буюу Cloud Com¬puting (Клауд Компьютинг ) бол орчин үеийн дэвшилтэт технологи. Уг технологийг мэдээллийн технологийн шинжлэх ухаанд хамгийн том, хамгийн шинэ өөрчлөлтийг авчирсан технологи гэж үздэг бөгөөд уламжлалт сервер технологийг виртуалчлах технологиор шинэчилсэн Cloud Computing нь мэдээллийн технологийн салбарт хувьсал, бизнесийн салбарт хувьсгал авчирсан гэж мэргэжилтнүүд онцолдог юм байна.

Монголд Cloud Comput­ing хөгжүүлэх зорилготой ажилладаг залуусын нэг бол Ц.Түвшинтөр. Түүнийг хүмүүс Мэдээллийн Технологийн Үндэсний паркийн ерөнхий захирлаар 2012-2014 онд ажиллаж байсныг мэдэх байх. Тэрээр Берлиний Техникийн их сургуулийн харьяа, тархалттай хиймэл оюун ухааны лабораторид ахлах программ хангамжийн архитекторч, төслийн удирдагч, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж, 2006-2010 онд ХБНГУ-ын Карлсруэ хотын SEMANTIC WEB болон CLOUD COMPUTING-ийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг AIFB, Компьютерийн ухааны судалгааны институт FZI зэрэг олон улсын тэргүүлэх судалгааны байгууллагуудад ажиллаж докторын зэрэг хамгаалсан нэгэн бөгөөд Монголд Cloud computing чиглэлээр дуугардаг, энэ технологийг нэвтрүүлж, хөгжүүлж амьдралд хэрэгжүүлэхийн төлөө явдаг мэргэжилтэн гэж хэлж болно.

Ц.Түвшинтөр, Ц.Тулга, Ч.Алтангэрэл нарын мэргэжилтнүүд Үүлэн тооцооллын виртуалчлалын аргыг банкны системд нэвтрүүлсэн бөгөөд “Үүлэн тооцоолол нь эдийн засгийн хувьд асар их ашигтай технологи юм. Одоогийн байдлаар томоохон байгууллагууд сервис үйлчилгээнүүдээ түгээхдээ сервис бүрийн нэг серверт байрлуулдаг, мөн мэдээллийн аюулгүй байдал, найдвартай тасралтгүй ажиллагааг хангах үүднээс сервис бүрийн нөөц серверийг байгуулах шаардлагатай байдаг нь байгууллагуудын үзүүлдэг үйлчилгээний төрлүүдээс хамааран эдийн засгийн хувьд ихээхэн хөрөнгө зарах хэрэгтэй болдог. Бид энэхүү ажлаар уламжлалт серверийн системээр хийгдсэн 10 сервис үзүүлдэг банкны системийн бүтцийг өөрчлөн үүлэн тооцооллын зарчмыг ашиглан виртуалчлал хийсэн” гэж үр дүнгээ хуваалцсан юм.

Cloud буюу Үүлэн тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон программ хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах программ хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ.

Энэхүү тооцоолол нь хэрэглэгчдэд нөөц (техник хангамж, программ хангамж, сүлжээ, хадгалах байр сав гэх мэт) болон үйлчилгээг алсаас хэрэгцээндээ тохируулан ашиглах, ашигласан хэмжээгээрээ төлбөр төлөх боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүх хэрэгцээт программ хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернэт дэх сервэр дээр байрлуулж хэрэглэнэ гэсэн үг.

Мэдээллийн аюулгүй байдал, найдвартай байдал, арчилгаа тордлогоо зэргийг сервер ажилуулж байгаа компани хариуцна. Ингэснээр хувь хүн, аж ахуйн нэгжүүд компьютер тоног төхөөрөмж, программ хангамжийн тохируулганы асуудал дээр мэргэжлийн хүний туслалцаа дэмжлэг авах хэрэггүй болж харин үүнийг мэргэжлийн байгууллага алсаас удирдан, хэрэглээний бэлэн байдалд байлгах юм. Уг технологийн ачаар аж ахуйн нэгжүүд компьютер тоног төхөөрөмж, программ хангамж худалдаж авах, суулгах, нууцлалыг хангах гэх мэт нэмэлт ажлуудаас чөлөөлөгдөх бол томоохон компианиуд өөрсдийн систем дээрээ маш олон жижиг хэмжээний виртуал компьютерүүдийг үүсгэн хэрэглэгчдэд түрээсэлж, ашигласан цаг, багтаамж, дамжуулсан мэдээлэл гээд олон үзүүлэлтээр төлбөр авax шинэ боломж үйлчилгээ нээгдэнэ. Том компаниуд ашиглагдахгүй байгаа серверүүдийн хүчин чадлын тодорхой хэсгийг эргэлтэд оруулж хөрөнгө оруулалтаа нөхөх боломжууд нээгдэж байгаа гэж ойлгож болно.

Үүлэн тооцооллын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хэрэглэгчийн компьютер дээр ажиллах программ хангамжийн тоо буурч, интернэт хөтөч программын тусламжтайгаар вэб дээр суурилсан, найдвартай үйл ажиллагааг хангасан программ хангамжуудын тоо өсөж, интернэт хэрэглээ нэмэгдэнэ.

Хэрэглэгчийн хувьд хэрэглэснээрээ төлбөрөө төлдөг шинэ зарчимд шилжсэнээр хэрэглээгээ бүрэн хянах, зохицуулах боломжоор хангагдаж зөвхөн өөрийн үйл ажиллагаанд тохирсон бараа бүтээгдэхүүнийг бодит үнээр сонгох боломжтой болох аж.

Энгийн болон байгууллагын хэрэглэгчдийн компьютерийн ашиглалтын явцад үүсдэг антивирус суулгах, системийг сүүлийн шинэ хувилбараар шинэчлэх, төрөл бүрийн программ болон техник хангамжийн тохиргоог хийх зэрэг шаардлагууд эрс багасах төдийгүй цаашид хэрэглээнээс хасагдах нь тодорхой.

Харин манай улсын хувьд мэдээллийн технологийн бизнесийн чиглэлийн үйл ажиллагааг өндөр үр ашигтай явуулах боломж хомс.

Үүлэн технологи ашигласнаар компьютер бүр дээр шинэ программууд суулгаж ажиллуулах хэрэггүй болно гэсэн үг. Өөр байгууллага хариуцаж байгаа сүлжээний компьютерүүд дээр и-мэйлээс эхлээд текст бичихэд шаардлагатай мөн нарийн тооцоолол хийх программуудыг ажиллуулах болно. Энэ бол Клауд компьютингийн үндсэн зарчим. Хэрвээ танай компанийн компьютерүүд Клауд компьютингэд холбогдвол техник болон программ хангамж хариуцсан хэсгийн ажил багасч байгууллагын ажлын компьютерийн тооцоолол хийх ачаалал ч буурна.

Энэ технологи Монголд өндөр хөгжөөгүй, хэдэн жилийн дараа л хүчтэй нэвтрэх байх гэж бодвол эндүүрэл шүү. Та интернэтэд орж цахим шуудангаа шалгадаг бол Сloud com­puting үйлчилгээг ашиглаж байна гэсэн үг. Бүр сайн тайлбарлая. Та Gmail-ээр захидал бичиж, хүлээж авдаг бол таны компьютер уг цахим шууданг ажиллуулах программыг ажиллуулдаг. Харин “Google”-ийн серверүүд дээр уг үйлдэл хийгддэг бөгөөд танд ирсэн болон таны илгээсэн цахим шуудангууд таны компьютерт хадгалагддаггүй. Хэрвээ бүх шуудангууд компьютер дээр тань хадгалагдаж, зай эзэлдэг байсан бол 1000 и-мэйл ирсний дараа таны компьютер хэрхэн гацаж, цаг барахыг таашгүй.

Сloud computing үйлчилгээ үзүүлж байгаа талд олон төрлийн компьютер болон серверүүд, хэрэглэгчийн мэдээллийг хадгалах дата баазууд байдаг. Эдгээр нь хэрэглэгчийн хүссэн дурын тооцоолон бодохоос эхэлж видео тоглоом хүртэлх бүх төрлийн программуудыг ажиллуулах чадвартай техник хангамжтай. Ихэнх серверүүд үргэлж 100 хувийн ачаалалтай ажилладаг бөгөөд ашиглагдахгүй байгаа хүчин чадлыг виртуаль серверийн тусламжтайгаар үргэлж илүү үр дүнтэй ажиллуулах боломжтой байдаг юм байна.


Categories
мэдээ нийгэм

Нурангид дарагдсан нэг иргэний цогцсыг гаргажээ

НУРАНГИД ДАРАГДСАН НЭГ ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ДӨНГӨЖ САЯ ГАРГАН АВЛАА

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрэх замыг тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж дуусгажээ. Мөн аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19 цагийн үед амиа алдсан нэг иргэний цогцсыг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний хар тамхийг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Их хэмжээний хар тамхийг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлээд байна.

Тодруулбал, Гашуунсухайт боомтоор энэ сарын 1-ны өдөр иргэн А улсын хилээр орох чиглэлд зорчихдоо өмссөн хувцас болон биедээ 50 боодол, 640 грамм, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг, тугалган цаасны хамт авч явсныг Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Бүргэдийн баярын хөтөлбөр

“Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээ маргааш “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт эхэлнэ.

Баярын үеэр зохиогдох тэмцээн уралдаанууд:

  • Хамгийн сайхан хувцас болон бүргэдийн хэрэгсэл. Тэмцээнд оролцогч бүргэдчид нь өөрийн бүргэд, морьдын хамт шүүгч нарын өмнө ирж өөрийн хувцас, морьд, бүргэдийн тоног, багаж хэрэгслээ үзүүлнэ. Ангийн арьс, үс, мөнгөн тоногоор голдуу гоёсон байх боловч үе үе унаганы арьсан дээл, алтан тоног гэх мэт содон зүйлс тааралдана.
  • Бүргэдээ дуудах. Энэ тэмцээний үеэр бүргэд чиний туслах нь бүргэдийг уулын орой дээр авч гараад нүдний хамгаалалтыг авахад эзэн нь шүүгчдийн хажуунаас бүргэдээ дуудаж аль болох богино хугацаанд өөрийн гар дээр буулгахыг хичээнэ. Шүүгч, үзэгчид бүргэд хир хурдан бөгөөд анхаарал татахуйц нисэхийг шүүнэ.
  • Шырга хамгийн чухал тэмцээнүүдийн нэг. Шырга нь ангийн арьсаар хийсэн хиймэл үнэг юм. Түүнийг бүргэдийн эзэн урт сураар оосорлож морьны араас чирэхэд бүргэд мөн л уулын оройгоос тус Шыргаан дээр бууна. Зарим бүргэд нь уулын оройгоос шууд уруудан ирж буудаг байхад зарим нь эхлээд тэнгэр өөд хөөрсний дараа эгцдээрээс чулуу мэт унах нь гайхалтай.
  • Көкбар буюу Тулам булаацалдах тэмцээн. Маш их хурд, хүч, энерги шаардах тоглоом. Тоглоомны гол зорилго нь ямааны тулмыг өрсөлдөгч багаас булаан авч, хамгаалах юм. Уламжлалт тоглоом нь хоёр баг морьтой залуучуудаас бүрддэг бол зарим нөхцөлд хоёр хоёроороо тулж булаацалддаг. Багийн хэлбэр нь дотроо 2 хуваагддаг нь Тудабарай болон Каражай юм. Эхний хувилбараар багууд тулмыг булаан аль ч зүгт дутан одож болдог бол 2 дахь хувилбараар тусгай зассан цэг дээр аваачиж тавьснаар оноо цуглуулдаг байна. Бүргэдийн баярын үеэр анх андаа хос хосоороо булаацалддаг байсан бол одоо хоёр дахь хэлбэрийг сонгон зохион байгуулж байна.

  • Тэнгэ Илү буюу Морины явдал дунд газраас мөнгөн зоос шүүрэх тэмцээн юм. Бүх л нүүдэлчин ард түмний адил казак залуучууд багаасаа морь унаж сурдаг тул газраас юм шүүрэх энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог. Бүргэдийн баярын ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо ажиллаж байгаа бөгөөд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас аялал жуулчлалын улирлыг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд ихээхэн анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

​Оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэгт төслийн уралдаанд шалгарсан төслүүдийг 5-10 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

Оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэгт төслийн уралдаанд шалгарсан төслүүдэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан болон албаны хүмүүс батламж гардууллаа. Нэг төслийг 5-10 сая төгрөгөөр санхүүжүүлэх юм.

БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-ийг 2018 оны 12 дугаар сард зарласан. Үүнд төр, хувийн хэвшлийн болон орон нутгийн 29 их, дээд сургуульд инженер, технологи, багш, урлагийн боловсролын чиглэлээр суралцаж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй оюутны нийт 243 төсөл бүртгүүлжээ.

Оюутнууд нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох, дотоодын оюутан солилцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр төсөл бичсэн байна.

Сонгон шалгаруулалтын нэгдүгээр шат тухайн их, дээд сургуульд явагдаж нийт 147 төсөл шалгарсан юм. Үүний дараа БСШУСЯ дээрх “Ажлын хэсэг” хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт явуулж, 147 төслөөс эцсийн байдлаар 13 их, дээд сургуулийн 38 төслийг сонгожээ.

Багш, урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын ирүүлсэн 8, орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 12, инженер технологийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын 10, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын ирүүлсэн төсөл болон хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр ирүүлсэн 8 төсөл шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой боллоо

Өмнө нь албан журмын даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ зөвхөн ажил олгогчоороо дамжуулан авдаг байсан бол одоо өөрөө хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой боллоо.

Нийгмийн даатгалын байгууллагаас жилд 60 мянга гаруй даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг бөгөөд тэдний хувьд тэтгэмжийн мөнгөө илүү шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.