Ахмадын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ц.Раднаа 400 метрийн гүйлтийн тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэрбээр одоо 85 настай ахмад тамирчин юм.
Ахмадын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ц.Раднаа 400 метрийн гүйлтийн тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэрбээр одоо 85 настай ахмад тамирчин юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигаар “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд” шинэчлэгдэн батлагдлаа.
Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм, Цэргийн жагсаалын дүрэм, Цэргийн сахилгын дүрэм зэрэг нийтлэг дүрмүүдийг 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Цэргийн нийтлэг дүрэм нь Зэвсэгт хүчний, Хилийн цэргийн, Дотоодын цэргийн Онцгой байдлын нэгтгэл, анги, салбар, байгууллагын алба хаагч нарт хамаарах юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн дарга Ц.Төмөр-Очир нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулахаас гадна мэргэжлийн эмчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө авах, аврах шуурхай бүлгийн эмч нарт сургалт зохион байгуулахад хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газраас хамтран “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш буюу 2019 оны гуравдугаар сарын 29-ний 09:00 цагт Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Засгийн газрын яам, агентлагууд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын 800 гаруй хүн оролцох юм.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Гал түймрийн нөхцөл байдал, байдал, анхаарах зарим асуудал”, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Монгол орны байгалийн нөөц баялагийг ой, хээрийн түймрээс хамгаалах зарим асуудал”, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал “Ой, хээрийн болон объектын түймэрт явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, ХХЕГ-ын Хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатар “Хилийн зурвас бүсэд үүссэн гал түймрийн гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээ”, сэдвээр илтгэл тавина.
Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээч Н.Уламбаяр “Гамшгийн аюулаас хамгаалах, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа”, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Иргэдийн оролцоо, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь”, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Хуяг “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.
Хэлэлцүүлгээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, холбогдох талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж гаргана
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа.
Энэ үеэр Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага болоод ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ЭМЯ зэрэг тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын шуурхай удирдлагын төвүүдтэй шууд холбогдож, харилцан мэдээлэл солилцож байгаагаа танилцуулав.
Мөн “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг”-ийн үйл ажиллагаатай болон зайнаас тандан судлал хийх газарзүйн мэдээллийн системтэй танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо
Сурагчид анги дэвших болон төгсөх, Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх чухал үед аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж байгаа юм. Төгсөгчид хүссэн сургуульдаа элсэн орох, аймаг орон нутгийн удирдлагын түвшинд багш сурагчдыг амжилттай суралцах ая тухтай орчинг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Өнгөрсөн онд Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, Даланзадгад суманд 100 хүүхдийн цэцэрлэгийг байгуулж ашиглалтад оруулахын зэрэгцээ Оюуны хурд, Англи хэлтэй-Өмнөговь, Багш хөгжил дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, англи хэл, мэдээлэл зүйн кабинетыг тохижуулж багш сурагчдын сурч хөгжих боломж нөхцөлийг сайжрууллаа.
Тогтвортой хөгжилд-удирдлагын оролцоо сэдэвт боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд аймгийн боловсролын салбарын бодлого төлөвлөлт, цаашдын зорилт, бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс зэрэг чухал асуудлыг хөндлөө.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ, багш сурагчдын амжилтыг ахиулах, зөв бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тэд санал солилцлоо. Мөн энэ үеэр Даланзадгад сумын 10 цэцэрлэгт 68 ширхэг зөөврийн компьютер, 23 дугаар цэцэрлэг, 25 дугаар цэцэрлэгт YAMAHA хөгжмийг гардуулж өгөв. Багш сурагчдын хөгжих орчин нөхцөлийг үе шаттайгаар сайжруулах ажлуудыг хэрэгжүүлсээр байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, баруун болон хойд талын талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна.
Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хүүхдийг монгол ёс заншил, өв уламжлал, мал маллах арга ухаанд сургах “Төлчин хүүхэд” арга хэмжээг энэ жил гурав дахь удаагаа бүх суманд адил тэгш хэрэгжүүлэхээр 56 хүүхдийг хамруулж байна.
Өнөөдөр Ханхонгор, Даланзадгад сумын малчин өрхүүд рүү 26 хүүхдийг монгол ёс заншил, мал маллах арга ухаанд сургахаар илгээлээ. 2019 оныг Өмнөговь аймаг “Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил” болгосонтой холбогдуулан хамрах хүүхдийн тоог олон болгож “Төлчин хүүхэд” арга хэмжээг илүү үр дүнтэй, өмнө жилүүдээс суралцсан арга туршлагаар зохион байгуулж буйгаараа онцлог юм.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.
Засгийн
газраас боловсруулж байгаа урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг цаашид хэрхэн уялдуулах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 2045 он хүртэл 25 жилээр, богино хугацаанд буюу тав таван жилээр төлөвлөхөөр Засгийн газраас хөгжлийн нэгдсэн
хөтөлбөрийг боловсруулахаар болсон. Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газар, холбогдох яамд, эрдэмтэн, судлаачид, ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөхүүдээс бүрдсэн томоохон ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.
Засгийн газрын ажил яам, агентлаг, аймаг, нийслэл гээд бүх түвшиндээ нэг бодлогоор, нэг удирдлагаар, нэгдмэл ажиллагаатай, урт богино хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөлттэй байх шаардлагатай байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд онцолсон.
Энэ талаар “Улсын хэмжээнд сүүлийн 25 жилд нийт 517, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг нэртэй, маш их цаасыг
Засгийн газар, яам, агентлагийн түвшинд гаргасан байдаг. Гэхдээ эдгээрээс ердөө 132 нь л хэрэгжсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Гол нь эдгээр баримт бичгүүд нь хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаагүй, хөрөнгө санхүү нь тодорхойгүй, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөх бодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой.
Үүнийг Засгийн газар яаралтай засах ёстой гэж үзсэн. Аливаа улс төлөвлөлт, тодорхой бодлоготой байж хөгждөг. Цаашдаа Монгол
Улсын хөгжлийн бодлогыг 4 хөн жилээр улстөржиж өөрчилдөг биш, дэлхийтэй өрсөлдөх алсыг харсан, цоо шинэ 25 жилийн хөгжлийн суурийг тавьсан, нэгдсэн хөтөлбөрийг боловруулахаар ажиллаж байна. 2020-2045 онхүртэл хэрэгжүүлэх энэхүү томоохон хөтөлбөрт одоо салбар бүрт замбараагүй байгаа олонтөсөл, баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлж нэгтгэнэ. Цаасан дээр үлддэг босоо загвараар биш хэвтээ байдлаар хөгжлөө төлөвлөнө. Хэвтээ загвараар төлөвлөнө гэдэг бол хэн, хаана, хэзээ, аль салбарт ямар хөрөнгөөр юу хийх нь маш тодорхой тусгагдана гэсэн үг” гэлээ.
Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан байна. 2010-2016 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн удаа өөрчилсөн нь дүгнэлт хийхэд хүндрэл үүсгэсэн, хэрэгжилт нь ямар байсан талаар ЗТХЯ, БХБЯ, БОАЖЯ, ЭХЯ, УУХҮЯ, НЗДТГ, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд хэлэлцүүлгийн үеэр тайлангаа хэлэлцүүлж, иргэд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцсон юм.
Иргэдийг бухимдуулж байгаа замын түгжрэл, агаарын бохирдол, 21 аймаг, боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэхээр уг хөтөлбөрт тусгасанч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг цаашид анхаарах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” үндэсний чуулганд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон гадаадын их дээд, сургуулийн профессорууд, эрдэмтэн судлаач, багш нар, оюутан залуус оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, санал, дүгнэлтийг төр засгийн бодлогод тусгах, хамтран ажиллах зорилгоор уг чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй юм.
2018 оны 11 дүгээр сард Женев хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх удаа “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” глобал чуулганыг зохион байгуулж, 2030 он гэхэд агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын Засгийн газар уг уриалга, зорилтыг хэрэгжүүлэхээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг томоохон хэсэг нь агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөг судлах, судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын шийдэл гаргах, амьдралд хэрэгжүүлэх юм гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.
“Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгааны ажлын үр дүн, техник технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан нэлээд ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ Улаанбаатар хотод энэ оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.
Түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ. Энэ хэрэглээг хангах зорилготой “Таван толгой түлш” ХХК байгуулсан.
Уг компани нь Багануурын нүүрснээс хоёр дахин бага дэгдэмхий бодистой, 6000 килокалори буюу хоёр дахин их илчтэй Таван толгойн нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод өвлийн улиралд нэг сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол энэхүү сайжруулсан шахмал түлшнээс 600 мянга орчим тонныг хэрэглэх тооцоо гарч байгаа гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Энэ үзүүлэлт утааны эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг хоёр дахин багасгаж байгаа юм. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хотын удирдлагуудын зохион байгуулалтын ажил одоо чухал хэрэгтэй. Мөн иргэдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
“Цаашид бидэнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалт, олон нийтийн өргөн оролцоонд тулгуурлан хийх тулгамдсан ажлууд цөөнгүй байна. Та бүхний хийж байгаа судалгааны ажлын үр дүн, санал зөвлөмж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлыг бууруулах, хор уршгийг арилгахад онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Төр засгийн аливаа ажил эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан, эрдэмтэн судлаачдынхаа дуу хоолойг сайтар сонсож, олон талаас нь нягтлан, шинжлэх ухаан, техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилд тулгуурласан байвал илүү үр дүнд хүрдгийг манай Засгийн газар байнга анхааралдаа байлгах болно” гэлээ.
Мөн тус чуулганаас бодлогын үнэтэй зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Агаарын бохирдлын эрүүл мэнд, эдийн засгийн дарамт, ачааллыг тооцон бодлогын шийдэл гаргах чиглэлээр мэргэшсэн нэрт эрдэмтэн, дэлхийн Энхтайвны Нобелийн шагналт, Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит Таныг энэхүү чуулганд оролцож байна.
Кирк Смит 2011 оноос Монгол Улс, ялангуяа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судалгааны багтай хамтран ажиллаж “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл” судалгааны хүрээнд хоёр томоохон загвар гарган уушгины хатгаа, зүрх судасны эмгэг, уушгины хавдар зэрэгтэй холбон судалж, 2024 он хүртэл агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээний томоохон шийдлийг зөвлөмж болгон гаргасан байна.
Мөн жирэмсэн эх, хүүхдэд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр монгол эрдэмтэдтэй хамтран судалгаа хийдэг Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Давид Варбуртонтус тус арга хэмжээнд оролцож байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эрүүл мэндийн салбарт 25 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэсэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль өнөөдөр ахисан түвшний сургалт явуулах Эрдмийн сургуулийн нээлтээ хийлээ.
Хөгжингүй улс орнууд орчин цагийн шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх замаар үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлж, уг асуудлыг шийдвэрлэх гол гарц болох судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна.
Дэлхий нийтийн энэхүү чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 282 дугаар тогтоолоор “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг баталж, 2019-2023 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Эрдмийн сургуулийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохдоо “Хэд хэдэн их сургуулийг сонгож, судалгааны их сургууль болгон хөгжүүлэх зорилт тавьсны нэг нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль юм” гэлээ. Эрдмийн сургуулийн хамт олонд эрүүл мэндийн салбарын бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн судалгаа, сургалтын тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, судлаачдыг тасралтгүй бэлтгэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулан ажиллахыг захилаа.
Ахисан түвшний сургалтаараа дамжуулан шинэ санал санаачилга, инновацийг бий болгох чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж, судалгааны ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөн, эх орондоо магистр, докторын төгсөлтийн сургалтыг амжилттай хэрэгжүүлэгч, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн шинжлэх ухааны тэргүүлэгч сургууль болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээллээ.