Categories
мэдээ нийгэм

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг дахин түрүүллээ

БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохиодог мөсөн баримлын тэмцээн энэ жил 33 дахь удаагаа болж, өчигдөр дүнгээ танилцууллаа. Уг тэмцээнд Монголын баг тамирчид жил дараалан амжилттай оролцож, тэргүүн байр хүртдэг. Энэ удаагийн тэмцээнд ч Монгол улсын баг “Уянгын хорвоо” бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлсэн бол БНХАУ-ын Харбины баг “Эмэгтэй жанжин” бүтээлээр, ОХУ-ын баг “Ном” бүтээлээр хоёрдугаар байрт тус тус шалгарсан байна.

musunbarimal

musunbarimal

musunbarimal

musunbarimal

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн “Үндэсний цом” тэмцээн хоёр шатлалаар болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн энэ жилээс шинэ системээр буюу шинэ бүтэц, зохион байгуулалттай болно.

“Үндэсний цом” тэмцээн дээд шат болон нэгдүгээр шат гэсэн хоёр шатлалаар зохион байгуулна. Тухайн аймгийн шигшээ баг өмнөх жилдээ ямар амжилт үзүүлснээс хамаарч аль шатанд өрсөлдөх нь шийдэгдэх юм. Дээд шат, нэгдүгээр шатны багууд зөвхөн өөрсдийн зэрэглэл, шатлалдаа өрсөлдөн тус тусдаа шагналтнуудаа тодруулна.

Дашрамд дуулгахад, энэ жилийн дээд шатны сүүлийн хоёр баг ирэх жил нэгдүгээр шатанд өрсөлдөх бол нэгдүгээр шатны эхний хоёр баг чансаа өгсөн дээд шатанд хүчээ сорино. Энэ нь багууд харьцангуй хүчтэй өрсөлдөгчтэй тоглохгүй тул адил түвшний багтай эн тэнцүү тоглолт гаргах боломжийг илүү олгож байгаа аж. Шинэ системийг 2019 оны нэгдүгээр сарын 22-30-нд Сэлэнгэ аймагт болох футзалын “Үндэсний цом” тэмцээнээс хэрэгжүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын уурхайн цооногт агааргүйдэж, 44 настай иргэн амиа алджээ

Энэ сарын 8-ны өдөр Налайх дүүргийн гуравдугаар хороонд иргэн С-ийн эзэмшлийн далд уурхайн ам цооногт иргэн О агааргүйдэж, нас баржээ.

Тодруулбал, тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 01.08-ны өдрийн 11:15 цагт хүлээн Онцгой байдлын албанд уурхайн цооногт хүн агааргүйдэж, ухаан алдсан тухай дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн арван алба хаагч, хоёр автомашинтай 11:22 цагт очиж ажилласан. Уурхайн цооногт тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суугч иргэн 44 настай, эрэгтэй О нь далд уурхайн 90 градусын босоо аманд ухаан алдаж унасан байсныг тус уурхайн ажилчид гаргасан байжээ.

Тухайн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 11:28 цагт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн боловч очсоны дараа нас барсан тухай Уул уурхайн аврах ангиас мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаанд шалгалт хийж эхэллээ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн болон лифт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид шалгалт хийж эхэлжээ.

Улсын байцаагчид дараах обьектуудад хяналт шалгалтыг явуулах аж.

  • Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа
  • Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид
  • Золголтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд,
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, зориулалтын бус ажлын байранд айраг, ууц өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүн болон бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй газрууд,
  • Олон нийтийн барилга байгууламжийн лифт ашиглалт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийнэ.

Иргэн та гомдол, санал, зөрчилтэй холбогдсон мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 24 цагийн туршид ажилладаг 70128012 дугаарын утсанд өгч болох бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хандах ёстой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалт эхэллээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр болохтой холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 02 сарын 08-ны өдрүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор хяналт шалгалтыг эхлүүллээ.

Хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техник, эрчим хүчний хяналт /цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн/ -ын улсын байцаагчид дараах обьектуудад хяналт шалгалтыг явуулна.

    • Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа
    • Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид
    • Золголтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд,
    • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, зориулалтын бус ажлын байранд айраг, ууц өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүн болон бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй газрууд,
    • Олон нийтийн барилга байгууламжын лифт ашиглалт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийнэ.

Иргэн та гомдол, санал, зөрчилтэй холбогдсон мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 24 цагийн туршид ажилладаг 70128012 дугаарын утсанд өгч болох бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Мөнхбаатарыг дэд сайдаар, Б.Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны ТНБД-аар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатарыг Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон байна. Улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Клиникийн нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бямбадоржийг томилох шийдвэрийг гаргажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автомашины улсын дугаар 1, 6 гэсэн тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлнө

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тооноос хамаарч зохицуулдаг болсон. Үүнд:

1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,

2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,

3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,

5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.

Иймд хэрэв таны авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоо 1, 6 гэсэн тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлөх юм.

awtomashin

Categories
мэдээ нийгэм

Жолооны түр үнэмлэх олгож байна

Тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхний бэлдцийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулиар нээлттэй сонгон шалгаруулж бараа материалаа хүлээн авдаг.

2018 оны жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл худалдан авах нээлттэй тендерийг 2018 оны 02 дугаар сард зарлаж 6 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн. Ирүүлсэн материал нь техникийн ерөнхий шаардлагыг хангаагүй тул тендерийн үнэлгээний хороо дахин нээлттэй тендер зарлах шийдвэр гаргасныг “Бенкью Тех” ХХК үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээр цагдаагийн байгууллага хууль зөрчөөгүй болохыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэрлэсэн.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу нээлттэй тендер зарлан материал хүлээн авах 30 хоног, тендер хүчинтэй байх 45 хоног, шалгарсан компанитай гэрээ байгуулах 5 хоног гээд нийттэй 2 сарын хугацаанд шаардагддаг.

Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дугаар тушаалаар батлагдсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3.3-д заасан “Тодорхой шалтгааны улмаас /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалсан, зогссон гэх мэт/ үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед энэ тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан загварын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно.” гэснийг үндэслэн шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд 3 сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож Монгол улсаас гадаад улсад ажиллаж амьдрах, сурахаар явж буй иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэн олгож байна.

Тендерт оролцож тодорхой шалгуурын улмаас шалгараагүй байгууллага /тухайлбал: “Бэнкью тех” ХХК/-аас санаатай болон санамсаргүй байдлаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад болж байгаагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд хүндрэл учирч байгаа хэдий боловч түр зөвшөөрөл авсан иргэдийн захиалга өгсөн утас, хаягийн дагуу “Монгол шуудан” ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Эрдэнэс таван толгой ХК-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 онд хийж гүйцэтгэсэн ажилаа тайлганалаа.

Тэрээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдсан цагаасаа хойш 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаас, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор Чалко ХК-ны 2010 оноос хойш үүссэн 680сая ам долларын гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж дуусгалаа.

2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүллээ. 2016 оны нэгдүгээр улиралд “Чалко” компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны 1-р улиралд 59.33 ам.доллар, 2018 оны 2-р улиралд 61.0 ам.доллар, 2019 оны 1-р улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2 5 дахин өсгөсөн үзүүлэлт гаргалаа. Харин Цанхийн баруун уурхайн 2016 оны 1-р улиралд 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 7 гэрээ, исэлдсэн нүүрсний 20 гэрээг тус тус байгуулсан.

Мөн 2018 оны 8 дугаар сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг ЭБМЗөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбумд хүргэн тооцуулснаар Жорк стандартад шилжсэн дүнгээр 8 тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрлүүлээд байна. 2018 онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар ХАБ-ын нэмэгдлийг 30 хувиар, шенийн нэмэгдлийг 50 хувиар тус тус өсгөж, урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлж, хүүхэд асарч буй эхчүүдэд cap бүр тэтгэмж олгодог боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай 40 тэрбум төгрөгний хамтран ажиллах гэрээг байгуулж. сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг байгуулахаар болсон бол Улаанбаатар хотод Таван толгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад өгөөд байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ-аас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд-(НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, ЦСтанц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгож, олон улсын 4 зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр төслийн нэгдүгээр шатанд хийгдсэн ажлын тайланг УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн боллоо.

Компанийн засаглалыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг бий болгох зорилгоор Эрдэмтдийн зөвлөл, Олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж Төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажилласан байна. Мөн 2018 оны 5 дугаар сард байгуулагдсан “1,072 хувьцаа мэдээллийн төв”-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өглөө.

Мөн тэрээр 2019 оныг дэлхийн зах зээлд өрсөлдсөн хөгжлийн жил болгохоо зарлав.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголд олон улсын цэнгээнт бүжгийн тэмцээн болно

Дэлхийн цэнгээнт бүжгийн холбоо хоёр жилд нэг удаа Олон улсын “А” зэрэглэлийн цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн тэмцээнийг ирэх тавдугаар сард Монгол улсад зохиохоор болсон байна. Уг тэмцээнийг “Гэрэлт хүсэл” урлагийн нэгдэл хариуцаж ажиллах бөгөөд энэ удаагийн наадамд Сингапур, Тайланд, Япон, Герман зэрэг 15 гаруй орны бүжигчид оролцох хүсэлтээ ирүүлжээ. Харин монголоос оролцох баг, тамирчдыг гуравдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох юм байна.