Categories
мэдээ нийгэм

Э.Батхишиг: МАН 2016 онд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл

“Үнэн ба Зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батхишигтай ярилцлаа.


-Өчигдөр танай намын зүгээс хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр юу яригдав?

-2016 оны УИХ-ын сонгуулиар Монгол ардын нам 65 суудлыг авсан шүү дээ. Эдгээр сонгогдсон хүмүүс сонгуульд оролцохдоо бүгд л мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Тэгэхээр энэ мөрийн хөтөлбөрүүдээ биелүүлээч ээ гэдэг шаардлагын дагуу “Үнэн ба Зөв” нам хэвлэлийн бага хурал хийсэн юм. Угаасаа тэдний амлаж сонгогдсон мөрийн хөтөлбөрүүдээс хэрэгжсэн зүйл нэг ч байхгүй гэдгийг Монголын ард түмэн өөрсдөө мэдэж байгаа. Мөн бидний зүгээс ямар санал, санаачилгыг хүргүүлж байна вэ гэхээр “Сонгуульд оролцохдоо дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрөө сонгогдсон хугацаандаа хэрэгжүүлж чадахгүй байвал дараагийн сонгуульд оролцуулахгүй байх тогтолцоог бий болгох ёстой” гэж үзэж байгаа юм. Тухайлбал, нэг намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг 100 хувь гэж үзэх юм бол 60-80 хувьд нь хүртэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол энэ нам дараагийн сонгуульд оролцдоггүй байх тогтолцоотой болгохоор бид санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлнэ.

-Үүнийг хүлээж авах болов уу?

-Хүлээж авах эсэх нь Монгол төрийг удирдаж байгаа тэр хүний л асуудал. Гэхдээ “Үнэн ба Зөв” нам өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрт үүнийг тусгасан. Хэрэв 2020 оны сонгуульд манай нам яллаа гэж бодвол бид мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана. Үүнийг бид хариуцлага гэж харж байгаа. Өвөл болж хүйтний эрч чангарах тусам Монголын ард түмний уур бухимдлыг төрүүлж байгаа утаа, түгжрэл, ханиад томуу, өвөлжилтийн асуудал улам хүндрээд байна. Гэтэл урд нь тулгамдаад буй ажлаа хийхгүй хэн нэгнийгээ муухай харагдуулж, хэн нэгэн нь сайхан харагдаж байгаад 2020 оны сонгуульд МАН өөрсдийн намаа авч үлдэх гээд завгүй байна. М.Энхболд гэдэг хутгуур нөхөртэйгөө хамт энэ нөхдүүд 2020 онд Монгол төрөөс явах ёстой. Энэ хүнээ тэд өөрсдөө л сонгож, УИХ-ын дарга болгосон. 2017 онд өөрсдөө л М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж дэмжсэн. Тэгсэн хэрнээ түүнийг ажлаас нь буулгах болохоороо ард түмнийг уриалан дуудаж, турхираад байж болохгүй шүү дээ.

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэдний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь хэрэгжсэн юм бол?

-Тэдэнд хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөр байхгүй шүү дээ. Энэ нөхдүүд зөвхөн сонгууль болохоор л хамаг гоё гэсэн зүйлүүдийг амладаг. Тэдгээр амлаж байгаа зүйлс нь хэрэгжих боломжтой, эдийн засгийн тооцоо судалгаатай зүйлс байдаг боловч нэг нь ч хэрэгждэггүй. Уг нь нам гэдэг чинь ерөөсөө л бодлого дээр суурилсан байх ёстой. Бодлогоороо энэ төр, улсыг удирдаж, хөгжүүлэх учиртай. Түүнээс биш зүгээр тухайн үедээ л ард түмэнд таалагдах гэж шоу хийдэг байж болохгүй юм. 1992 оноос хойш өнөөг хүртэлх 28 жилийн хугацаанд ялгаа байхгүй бүх л намууд сайхан сайхан мөрийн хөтөлбөрүүд амласан. Гэтэл тэдгээр нь бас л амжилтгүй болсон. Тийм учраас АН, МАН-ын аль нь ч тэр мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тул 2020 оны сонгуульд орох эрхгүй гэж үзэж байгаа. Мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэх нь Монголын ард түмэнд ашигтай зүйл. Хэрэв тэдний амлалтууд биеллээ олдог байсан бол бид утаагаар амьсгалахгүй, түгжрэлд цагаа үрэхгүй, хүмүүс өлсөж, төрөөс үйлчилгээ авахад хүнд сурталгүй байх байсан. Гэтэл Монголын ард түмний төлөө мөрийн хөтөлбөрөө зөв хэрэгжүүлээд явах нам байхгүй, зөвхөн хувийн ашиг сонирхлоо л бодож энэ улс төрд сууж байгаа гишүүд олон байна. Тиймээс эдгээр нөхдүүдэд сонгуулийн зарчмаар хариуцлага тооцох ёстой гэж харж байгаа. 2020 оны сонгуульд “Үнэн ба Зөв” нам бидэнд итгэ гэж огт ярихгүй байгаа. Харин иргэн та өөр өөртөө итгэж оролцоод явах ёстой гэдгийг ард түмэндээ ойлгуулж байгаа. Ер нь 2020 онд болох бүх шатны сонгуульд өрсөлдөх 14 мянга орчим хүн бий. Ард түмэн маань өөрсдийнхөө төлөөллүүдийг “Үнэн ба Зөв” нам дээр нэгтгэж, нийгмийг системээр нь бүхэлд нь өөрчилье гэж уриалж байна.

-Намууд өнгөрсөн жилүүдэд мөрийн хөтөлбөрөөсөө хэрэгжүүлсэн зүйл байхгүй л гэх юм. Уг нь оюутан, ээж нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахгүй биш, туслаад л байгаа шүү дээ..

-Улс эх орныг ядуу байлгах нэг бодлого бий. Энэ бол халамжийн тогтолцоо. Халамж хэзээ ч амь тариа хэлбэрээр байх ёсгүй. Гэтэл Монгол Улсад халамж гэдэг зүйлийг 100 хувь амь тариа хэлбэрээр ашигладаг, байлгадаг. Энэ нь зүгээр л иргэдийн итгэлийг аргацаах гэсэн оролдлого. Оюутнуудад 70 мянган төгрөгийг зүгээр тараасан. Үүний үр дүнд өсвөр үеийнхэн гэмт хэрэгт холбогдох хандлага нэмэгдсэн. Мөн 300 мянган төгрөгийг эх орны хишиг хэмээн өгсөн. Гэтэл бусад улс орнууд халамж гэдгийг бэлэн мөнгө тараах гэж ойлгодоггүй. Иргэдийнхээ ахуй амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, дээшлүүлэхийг хэлдэг. Тухайлбал, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг бий болгож иргэдээ орлоготой болгодог. Мөн зээл тусламжид нь дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгож, боловсролд нь хөрөнгө оруулж иргэдээ халамжилдаг. Ирээдүйг нь сайхан байлгах тогтолцоог хэрэгжүүлдэг юм.

-Ер нь ард түмэнд одоо яг юу хэрэгтэй гэж харж байна вэ?

-Монголын ард түмэнд эд баялаг гэхээсээ илүү эв нэгдэл хэрэгтэй байна. Мөн хэн нь буруутай вэ, хэнийх нь зөв бол гэсэн дүгнэж, цэгнэх ойлголт үгүйлэгдэж буй гэж харж байгаа. Түүнчлэн сонгуулийн зарчмаа өөрчлөх нь чухал. Хэрэв өөрчилж чадвал Монголын төрд шургалсан хулгай, луйврын замаар баяжсан тэрбумтангуудыг сонгуулийн зарчмаар авч хаях боломж байгаа. Ингэхийн тулд зөв хүнийхээ төлөөллийг бидэнд санал болгож, иргэд нэгдэх хэрэгтэй. Олон хүмүүс манай нам дээр нэгдэж байна. Одоогийн байдлаар 36 мянга гаруй хүн нэгдсэн. 2020 оны сонгуульд 14 мянган нэр дэвших ёстой хүнээс 5300 гаруй нь “Үнэн ба Зөв” намаас дэвшинэ гэдгээ илэрхийлчихээд байна.

-Бидэнд дутагдаад байгаа зүйлсийг хэлээч?

-Үндсэн хуулиар бид эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэж тусгагдсан байдаг. Гэтэл энэ эрхээ бид эдэлж чадахгүй байгаагаас гадна сурч боловсрох эрх нь хүртэл боогдмол байна. Түүнчлэн иргэдийн ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа. Төр засаг нь иргэдээ ажлын байраар хангах ёстой шүү дээ. Сүүлийн 28 жилийн дотор төрийн албыг томруулан, данхайлгаж л ажлын байраа нэмлээ гэдэг нэрийг зүүж байгаа. Яг үнэндээ хувийн хэвшлүүд л иргэдэд ажлын байр бий болгож, ард түмнээ авч яваа. Тиймээс төр үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэдийг ажилтай, орлоготой болгох хэрэгтэй байна. Ингэж байж л бидэнд дутагдаад байгаа зүйлс нөхөгдөж, амьдрал дээшилнэ. “Үнэн ба Зөв” нам Монгол Улсыг шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг улс орон болгоно гэж зорьж байгаа. Яагаад гэхээр шинжлэх ухаанд суурилсан улс орны иргэн бүр аз жаргалтай, аюулгүй орчинд амьдарч чаддаг, амьдрах баталгаагаар хангагдсан байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын утаа дэлхийн агаарын бохирдлын дундаж хэмжээнээс 18 дахин их байгаа бол гамшгийн хэмжээнээс 5-6 дахин их болчихоод байхад төр “маскаа зүү” гэхээс өөр юу ч хийж чадахгүй байна шүү дээ. Ард түмний сониуч занд дулдуйдан өөр зүйлд турхирч бодит байдлыг мартагнуулах гэж оролдоод байна. Яг одоогийн байдлаар Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Монгол Улсын өр болон өвөлжилтийн байдал, утаа, ЖДҮ-ийн асуудал, 60 тэрбумын талаар ч гэсэн ярьж, шийдэх зөндөө асуудал байна. Гэтэл нөхдүүд ганцхан өнцгийг барин ярьж, иргэдийн санааг өөр зүйл рүү чиглүүлж, бусдыг нь мартагнуулж байгааг хэлье. Товчхондоо бол Монгол ардын нам энэ өвлийг үнэхээр өнтэй давлаа. Үүний шалтгаан нь ердөөсөө л шударга ёсыг тогтоох нэрээр ард түмний тархийг угааж буйтай холбоотой. Харин “Үнэн ба Зөв” намын үндсэн байр суурь юу гэхээр сүүлийн 28 жилийн хугацаанд Монгол төрийн удирдсан бүх нөхдүүд энэ улс төрөөс сонгуулийн зарчмаар явах ёстой гэж үзэж байгаа. Тэгж байж, зөв хүмүүс нь төрд гарч, улсын хөгжилд оролцоогоо нэмэх бололцоотой болно.

-Намын дотоод хагарал ард түмнийг талцуулж байна гэж ярих болсон. Хэрэв ард түмэн хоорондоо муудаж, хагаралдасан хэвээр байвал ямар үр дүн гарах бол?

-Монголчууд эв нэгдэлгүй болохыг урд, хойд хоёр хөрш маань хүлээж байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бид энэ хүсэл рүү нь явж болохгүй. Харин бид бодлоготойгоор хөгжил рүү явах ёстой. Үүн дээр “Үнэн ба Зөв” нам хатуу байр суурьтай байгаа. Энэ ч утгаараа өөрсдийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн иргэд сонгуульдаа зөв оролцох хэрэгтэй байна.

-Танай нам мөрийн хөтөлбөрөө боловсруулчихсан юм уу?

-Манай намын мөрийн хөтөлбөр таван бүлгээс бүрдэж байгаа. Одоогоор мөрийн хөтөлбөр хэлэлцүүлгийн түвшиндээ явж байна. Бид иргэд бүрээсээ санал авахаар хичээж, Хөвсгөл аймгаар тойрч, тэднийг хөгжүүлэх ямар төлөвлөгөө байж болох талаар судалсан. Түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэл манай орны бүхий л аймагт хэрэгтэй байна. Учир нь малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхийн тулд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэж, ашиглах хэрэгтэй байгаа юм. Бид зөвхөн шавхагддаг буюу алт, нүүрс, зэс гэсэн баялгийн араас л хөөцөлдөөд байгаа. Гэтэл шавхагдашгүй баялгаа үнэд хүргэж, дэлхийн брэнд болгоход анхаарлаа хандуулбал илүү их боломж бий.

-Та түрүүн сонгуульдаа зөв оролцох хэрэгтэй гэлээ. Зөв оролцохын тулд яах ёстой юм бэ?

-Зүгээр л өөрсдийн байр суурьдаа бат байх ёстой. Гэтэл нэг сонгуулийн үеэр амласан, өгсөн мөнгөнд нь хууртан сонголтоо хийвэл бид ирээдүйгээ л зарж идэж байна гэсэн үг. Хүүхдүүдээ мөнгөөр зарагдсан нийгэмд амьдруулж, хүмүүжүүлнэ гэдэг аймшигтай. Сонгуулийг мөнгөөр хийдэг энэ зарчмаас татгалзмаар байна. “Үнэн ба Зөв” нам үүнээс татгалзаж байгаа. Тухайлбал, УИХ-д нэг гишүүн нэр дэвшихийн тулд доод тал нь нэг тэрбум төгрөг зарцуулдаг. Тухайн хүн сонгогдоод дөрвөн жилийн хугацаанд төр барилцахдаа 80 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл цаана нь 920 сая төгрөгийн алдагдалд орчихоод байдаг. Үүнийгээ л нөхөхийн тулд тендерийн луйвар хийж, хэн нэгнээс авлига авдаг юм. Үүнээс болоод л ЖДҮ, 60 тэрбумын асуудал үүссэн. Гэхдээ ард түмэнд мөнгө хэрэгтэй байгаа учраас үүнийг нь улс төрийн бүлэглэлүүд ашиглан өөрсдийгөө сонгуулаад байна. Тэгэхээр тэднийг хэдэн төгрөг өгсөн ч бай өгч байгаа мөнгийг нь ав, харин сонголтоосоо битгий няц. Зарим нам нэр дэвшигчдээсээ санхүүжилт хэлбэрээр намдаа хандив авдаг. Энэ үйлдэл “Үнэн ба Зөв” намд байхгүй. Мөн бусад шиг аймаг, сум, дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа хүмүүсээсээ мөнгө авдаг тогтолцоо манай намд үгүй. Тиймээс 2020 оны сонгуульд “Зөв ба Үнэн” намаас нэр дэвших нэгч хүнээс дэнчин, барьцаа, хөрөнгө, мөнгө авахгүй. Харин сонгуульд ажиллахад тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай. Үүнийгээ иргэдийнхээ итгэлээр нөхнө. Ингэвэл элдэв луйвар, гүтгэлэг, тохироо гэж үгүй болж, мөнгөөр сонгууль хийдэг зүйл байхгүй болно.

-Танай намын нэр “Үнэн ба Зөв”. Тэгэхээр үнэн гэж яг юуг хэлдэг юм бол?

-Манай нам 2016 онд үүсгэн байгуулагдаж, 2017 оны зургадугаар сарын долооны өдөр Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн. Бидний нийгэмд буй улс төрийн хүрээнд үнэн зүйл өнөөдөр байхгүй болчихсон. Зөвхөн Монголын ард түмэн ядуу, төр буруу удирдлагатай байгаа нь л үнэн байна. Тиймээс ард түмэн бүгдээрээ үнэн зүйлийг л хүсэх болсон. Тэгэхээр иргэдийг бухимдуулаад байгаа худал, хуурмагийн няцаасан зүйлийг л үнэн гэх байх.

С.АНАР

Categories
мэдээ спорт

Жүдогийн улсын аваргууд тодорлоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болж өндөрлөлөө.

Энэ жилийн УАШТ-д үндэсний бөхийн спортоор дагнан барилддаг бөх нэлээн их барилдсан. Тэгвэл “Таван Богдын бүргэдүүд” дэвжээний бөх, улсын начин Бердимумаратын Серик -100 кг-ын жинд түрүүлж улсын аварга болов. Тэрбээр 2017 онд улсын их баяр наадамд улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж, улсын цолонд хүрч байсан юм.

Б.Серик энэ жилийн жүдо бөхийн УАШТ-ийг сонирхолтой болгож, улсын аварга хэмээх эрхэм цолтойгоор шилдгүүдийн эгнээнд багтав. Хэдийгээр хоёр жилийн өмнө хүрэл медаль хүртэж байсан ч энэ жил аварга болж, томоохон тэмцээнд өрсөлдөх боломжоо нээлээ.

Мөн +100 кг-ын жинд “Эрч”-ийн О.Цэцэнцэнгэл аварга болж, хүнд жинд шинэ аваргууд төрөн гарлаа.

Энэ жилийн УАШТ-д олимпийн хүрэл, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 90 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээний дүнг танилцуулья:

Эмэгтэй 70 кг

  1. Ц.Батцэцэг /Эрч/
  2. А.Оюунгэрэл /Хангарьд/
  3. С.Лхагвадулам /Сүлд/
  4. М.Даваасүрэн /Боржин/

-78 кг

  1. О.Мөнхцэцэг /Сүлд/
  2. Ш.Сэржмядаг /Алдар/
  3. Б.Сайнбуян /Хүч/
  4. Г.Долгорлхам / Сүлд /

+78 кг

  1. Э.Гандиймаа /Хилчин/
  2. А.Адьяасүрэн /Хүч/
  3. Б.Мөнхтуяа /Хилчин/
  4. М.Ууганжаргал /Женко/

Эрэгтэй 81 кг

  1. О.Ууганбаатар /Сүлд/
  2. Б.Гаажадамба /Женко/
  3. Б.Алтансүх /Хурд/
  4. Ц.Жанлавцогзол /ДЛЖ/

90 кг

  1. Э.Мөнхжаргал /Сүлд/
  2. Х.Цагаанбаатар /Эрч/
  3. Д:Сандуйжав /Алдар/
  4. Н.Баатархүү /Эрч/

-100 кг

  1. Б.Серик /Сүлд/
  2. Д.Цэрэнням /Хилчин/
  3. Г.Алтанбагана /Алдар/
  4. Г. Түвшинжаргал /Хилчин/

+100 кг

  1. О.Цэцэнцэнгэл /Эрч/
  2. Б.Тэмүүлэн /Женко/
  3. С.Бат-Орших /Жүдо академи/
  4. Х.Цогтгэрэл /Алдар/

УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин “Буэнос Айрес-2018” хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорчээ.

Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д “Оюун ухааны дууль” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Оюун ухааны дууль” хэмээн өгүүлжээ.

Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрСэн зам – бодит түүх – (1989/12/25-30-ны өдрийн тэмдэглэл)-ийг “Улс төр” нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Ээлжит сонгуулийг зарлан хуралдуулж, дараагийн УИХ-ыг байгуулах нь зүйтэй хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

“Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжлээ” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Жүр үр” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнх- Эрдэнэ: Сүүлийн үед Цагаан сараар бялуу тавьдаг болж байна хэмээн “Шинэ цагийн Монгол” нүүрт ярьжээ.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: : Хууль нь батлагдчихвал энэ онд гадны банк орж ирэхийг үгүйсгэхгүй хэмээн “Эдийн засаг” нүүрт ярилаа.

АТГ-ын дэргэдэх ОНЗ- ийн дарга Г.Баасан: Нямдорж сайд АТГ-т “Хууль бус байгууллагыг татан буулга” гэсэн тушаал гаргасан чинь нэрийг нь солиод ажиллуулаад байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олон тодорлоо” хэмээн “Улс төр” нүүрт бичив.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Их хурлын гишүүдийг түдгэлзүүлж, бойкот хийсэн 40-өөс нь багасгаж байгаа юм хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

Ол о н улсын хэмжээний мастер, аймгийн арслан Бэгзийн Ганбаатар: Амьдралд тохиолдсон бэрхшээлийг няцалгүй давж гарах тэвчээрийг спортоос олж авсан хэмээн “Багш” нүүрт ярилаа.

“Буун дуу гарч Хан богд ууланд байх 100 гаруй буга согооны дөрөв нь алагджээ” гэж “Үйл явдал” нүүрт бичжээ.

“Хавдраар өвдсөн орон нутгийн иргэд 10-20 мянган төгрөг төлөөд амьдрах байртай боллоо” хэмээн “Үйл явдал” нүүрт бичжээ.

“Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой тохиож байна” хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлжээ.

“Япон улс Оростой энхийн гэрээ байгуулахад АНУ-аас дэмжлэг хүсэв” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичив.

“Аль нь манай тал юм бэ” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарт ХӨГЖЛИЙН БАНК санхүүжилт хийнэ

НЗДТГ-аас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс олон ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын гол цөм болсон хот дахин хөгжүүлэх, удааширсан төслүүдийг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр Нийслэлийн удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал н.Мягмаржав болон гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төслийг гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, барилгын компаний захирал, төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

2016 оны сүүлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын Хөгжлийн банкны удирдлагууд ажлын хэсэг байгуулж, томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл дээр хамтран ажиллаж санхүүжилт хийхээр болсон. Ингэснээр барилгын компаниуд хөнгөлөлттэй нөхцлөөр Хөгжлийн банкнаас зээл авч дахин төлөвлөлтийн ажилд оролцох боломжтой болж байгаа юм. Тус Барилгын компаниуд зээл авахын тулд Хөгжлийн банкны шаардлагыг хангасан байх ёстой. Улаанбаатар хот газар олголт болон бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, банкинд баталгаа гаргаж өгөх юм. Үүнээс гадна тус банктай нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болж, эхний ээлжинд 50 цахилгаан автобусыг ирэх дөрвөн сард багтаан Улаанбаатарт оруулж ирэхээр болсон.

Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

Монгол улсын хөгжлийн банкны хувьд нийслэл хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ жилийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлт болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд хамтран ажиллахаар болж, ирэх 4 дүгээр сараас эхлэн цахилгаан автобус оруулж ирэхээр болсон. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд Хөгжлийн банк хамтран ажилласаар ирсэн. Монгол улсын хөгжлийн банкны хууль 2017 оны хоёрдугаар сард батлагдаж, 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх шалгууруудыг тусгаж өгсөн. Эдгээр шалгуур, шаардлагыг бүрэн хангасан аж ахуй нэгжүүдэд санхүүжилт олгоход бэлэн. Хөгжлийн банкин дээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын чиглэлээр гурван төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслүүдийн хувьд 2021 онд хэрэгжиж дууна. Ингэснээр нийт 1000 гаруй айл орон сууцтай болох юм. Үүнээс гадна шинэ суурьшлын бүсэд таван төсөл хэрэгжүүлж 7000 гаруй айл орон сууцтай болоод байна. Цаашдаа нийслэлтэйгээ хамтраад гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд санхүүжилтийн ажил хийгдэнэ.

НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг:

Өнөөдөр бид нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд явж байна. НИТХ-ын 5 удаагийн тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 16,317 нэгж талбар бүхий 1516,6 га талбайг хамарсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар төслийн хүрээнд нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89968 айлын 961 орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн. Тус орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 41,5 хувь нь орон сууцанд орон боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

“Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд гарын үсэг зурах арга хэмжээ болов

Тархинд цус харвах, осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон тархины үхэлтэй нэг донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг 8 хүнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх боломжтой. Түүнчлэн тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Манай улсад тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна. Дэлхий нийтэд амьд ахуйдаа донор болохоор бүртгүүлэх тогтолцоо хөгжсөн бөгөөд тархи ажиллагаагүй болсон үед гэр бүлийн Зөвшөөрлийг нь авч тархины үхлийг тодорхойлох мэргэжлийн эмч нарын баг тархины үхлийг тодорхойлно. Эд нийцэл эдийн тохироо нь үндэсний хүлээх жагсаалтанд буй өвчтнүүдээс хамгийн сайн тохирохыг нь сонгоно. Ингэж сонгохдоо цусны бүлэг, биеийн жин өндөр, биеийн байдал, эдийн тохироо, хүлээх жагсаалтанд хүлээсэн хугацаа, донор эрхтэнээс ойр хол байга зэрэг хүчин зүйлийг харгалздаг. Харин яс үндэс, хүйс, орлого, нийгмийн байр суурь, нэр хүнд зэрэг хүчин зүйлийг харгалздаггүй.

Донорын тухай хууль анх 2000 онд батлагдан 2012 он болон 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин шинэчлэгдэн батлагдсан. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Эс, эд, эрхтнийг шилжүүлсэн суулгах үйл ажиллагаа зохицуулах алба” байгуулагдсан. Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болохоор Донорын тухай хуулийн 13.2-д заасан.

Мөн уг хуулинд “Донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг хэлнэ.
3.1.2.“амьд донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг;
3.1.3.“амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг тус тус хэлнэ гэж зааж өгчээ.
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь донорын тухай хууль болон дагаж гарсан журмын хэрэгжилтийг хангах зорилгоор хийгдэж байгаа бөгөөд гэрээ хийгдснээр манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, тархины үхэлтэй донорын олдоцыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Уг гэрээнд талууд гарын үсэг зурсны дараа үргэлжлүүлэн сургалт зохион байгуулагдах бөгөөд сургалтаар дээрх эмнэлгүүдийн тархины үхэл тодорхойлох багийн гишүүд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцан туршлагаа хуваалцах болно.
Гарын үсэг зурах арга хэмжээнд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж болон ЭМЯ-ны ЭТГ, ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ-ийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Хууль батлагдсанаас хойш хоёр тархины үхэлтэй донороос бөөр, элэг, судас шилжүүлэн суулгах мэс заслаар 9 эд, эрхтэн шилжүүлэн суулгаж амь нас авраад байна.

Categories
мэдээ нийгэм

Амьд ахуйн оношилгоонд дэвшилтэт технологи нэвтэрлээ

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Эмгэг Судлалын Үндэсний Төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмжийг гардуулж өгөх үйл ажиллагаа 2019 оны нэгдүгээр сарын сарын 10-ны 11 цагт Эмгэг Судлалын Үндэсний Төвд боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Төслийн зохицуулагч, Япон улсын Зайн анагаах ухааныг дэмжих төвийн захирал Коүки Инай болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Оюунгэрэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар оролцлоо.

Монгол улсад хүн амын эрүүл мэндэд тулгамждаж буй асуудлын нэг бол агаарын болон хөрсний бохирдол, орчны аюулгүй байдалтай холбоотойгоор өвчлөл болох уушгины хорт хавдар ихсэж байгаа нь сүүлийн үеийн судлагаа, шинжилгээгээр тогтоогдсон байна.

Төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох “NanoZoomer-SQ” сканер микроскопын тусламжтайгаар уушгины хорт хавдарыг үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох боломжийг нээн өгч байгаагаараа ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

Осол гэмтлээс урьдчилан сэргийлцгээе

Сүүлийн 5 жилд осол гэмтлийн дараах шалтгаанууд тэргүүлж байна. Гэмтлийн гол шалтгаан болох унаж гэмтэх гэмтэл нь бүх насны бүлгийн хүмүүсийн гэмтэж бэртэх шалтгааны нэгдүгээрт орж байгаа бол хоёрдугаар шалтгаан нь 0-4 насанд түлэгдэлт, 5-19 насанд зам тээврийн осол, 20-39 насанд хүчирхийлэл, 40-44 насанд амьгүй механик хүчинд өртөх осол орж байна. Осол гэмтлээс урьдчилан сэргийлцгээе.








Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн багш улирал бүр мөнгөн урамшуулал авна

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас жагсаал цуглааны тухай хуулийн заалтыг танилцууллаа

“МАНАН бүлэглэлийн эсрэг бүх ард түмний жагсаал” өнөөдөр Сүхбаатарын талбайд болохтой холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс Жагсаал, цуглааны тухай хуулийн заалтуудыг танилцуулав. Жагсаал зохион байгуулагч, оролцогчид хуулиа мэдэхгүйгээс эрсдэлд орж болзошгүйг тус газраас анхааруулаа.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчийн зөвлөгөө өгөх утасны жагсаалт, хуваарь