Categories
энтертаймент-ертөнц

Манай улсын мөсөн барималчид олон улсын тэмцээнд түрүүллээ

БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог Олон улсын мөсөн урлалын тэмцээн энэ сарын 8-нд дүнгээ гаргажээ. Энэ өвөл 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд . Харин удаах байрт Харбин хотын цас, мөсний холбооны багийн “Идэр ээмэгтэн”, урд хөршийн мөсөн барималчдын “Сэтгэлд үг хэрэггүй” бүтээл шалгарчээ.

Сонирхуулахад, .

Categories
мэдээ спорт

​”Монголын мистер 2019″ улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

“Монголын мистер 2019” улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Монголын Бодибилдинг фитнесийн холбоо, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулах энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь Монголын бодибилдинг, фитнесийн түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж байгаагаараа онцлог юм. Мөн хѳгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдэж байгаа бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид Олон Улсын уралдаан, тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.

“Монголын мистер” УАШТ нь 1990 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн 28 дахь удаагийн тэмцээн 23 ангилалтай болж, оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгджээ. Бодибилдинг фитнесийн спортоор нас насныхан өөрийн онцлогтоо тохируулан хичээллэх боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхдог залуучуудын тоо нэмэгдсээр байна. Цаашид нийслэл Улаанбаатар хотод хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнесс клубүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх,эд анхаарах бөгөөд фитнесээр хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар баасан гараг бүрийн 19:00-21:00 цагуудын хооронд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, амралтын өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан АИХ-ын депутат, Улсын Бага хурлын гишүүн, Дорнод аймгийн АДХГЗ-ны орлогч дарга, Нийслэлийн орлогч дарга, Баян-Уул сумын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээний өнөөдөр нээлт Дорнод аймгийн Баян-Уул суманд боллоо. Тэмцээний нээлтэд АИХ-ын депутат Д.Жанцангийн хүү Ж.Болдбаатар Улаанбаатар хотоос хүрэлцэн очиж оролцжээ. Тэмцээнд эрэгтэй 10 баг, эмэгтэй 13 баг өрсөлдөж байна.

АИХ-ын депутат, гавьяат эдийн засагч Д.Жанцан агсан Говь-Алтай аймгийн Дарви суманд төржээ. Тэрээр 1970 онд МУИС-ийн эдийн засгийн ангийг төгсөөд Дорнод аймагт хуваарилагдан 1970-1975 онд аймгийн нэгдлийн зөвлөл, ХААУГ-т ерөнхий нягтлан бодогч, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Улмаар 1978 оноос МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Баян-Уул сум, “Онон” сангийн аж ахуйн даргаар ажилласан байна. Тэрээр сум, сангийн аж ахуйгаа 1980-1984 оны хооронд удаа дараа аймгийн тэргүүний сум, байгууллага болгож, социалист уралдаанд I, II байрт байнга шалгарч байв.

Д.Жанцан агсан 1986-1990 онд Дорнод аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга бөгөөд Төлөвлөгөөний комиссын даргаар дэвшин ажилласан бөгөөд 1990 онд болсон АИХ-ын сонгуулиар Дорнод аймгийн 185 дугаар тойргоос депутатаар сонгогдсон аж. АИХ-ын чуулганаас УБХ-ын гишүүн, Орон нутгийн засаг захиргааны асуудал хариуцсан дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. Тэрээр Шинэ Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг болох “Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” хэсгийн салбар комиссын даргаар ажиллаж АИХ-ын чуулганд оруулан илтгэл тавьж хэлэлцүүлэн батлуулж байжээ. Тэрээр нийслэлийн Засаг даргын орлогч, Засгийн газрын ахлах референт, Монгол Улсын Банкны өр барагдуулах газрын орлогч дарга зэрэг өндөр хариуцлагатай албыг хашиж байсан төр, нийгмийн зүтгэлтэн байв.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан АИХ-ын депутат, гавьяат эдийн засагч Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн Дорнод аймгийн Баян-Уул суманд шинээр баригдсан ерөнхий боловсролын сургуулийн зааланд зохион байгуулагдаж байгаа анхны тэмцээн ажээ. Энэ сарын 21-нд шинэ сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан Аймгийн аварга шалгаруулах Өсвөрийн гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдах ажээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургууль Улз нутгийн ууган сургууль бөгөөд төр, нийгэм, соёл, урлаг, спортын салбарын олон алдартнуудыг төрүүлэн гаргасан эрдмийн өргөө юм.

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

АИХ-ын депутат Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж байна

Categories
мэдээ спорт

Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртлээ

Индонезийн нийслэл Жакарта хотод ханан тойргийн дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 39 дэх удаагийн тэмцээнд ханан тойргийн төрлөөр Б.Тэгшбаяр, С.Жамбалжамц нар оролцож байгаа юм.

Өчигдөр явагдсан “scratch” төрөлд Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртлээ. Энэ зайд Тайланд, Монгол, Хонгконгийн тамирчид медальт байранд орсон байна.

Тивийн аваргад дэд байр эзэлсэн Б.Тэгшбаярыг point race, omnium гэсэн хоёр зайн уралдаан хүлээж байгаа юм.

2016 онд Track дугуйн залуучуудын дэлхийн аварга болж, Монголын дугуйчдын түүхэн амжилтыг үзүүлж байсан Б.Тэгшбаяр өнгөрсөн онд тивийн аварга болсон билээ. Тэрбээр энэ оны амжилтаа мөнгөн медалиар эхлүүллээ.

Жакарта хотод болж буй ханан тойргийн дугуйн Ази аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Categories
мэдээ спорт

Улсын заан Н.Түвшинбаяр Шинэ Үндсэн хуулийн ойгоор зодоглоно

Шинэ Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.

Зодоглох бөхчүүдийг нэгдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд цахимаар бүртгэж байгаа юм. Одоогийн байдлаар олимпийн аварга улсын заан Н.Түвшинбаяр, улсын шинэ харцага Нацагсүрэнгийн Золбоо, Төрмөнхийн Бэгзсүрэн нар барилдахаа албан ёсоор мэдэгдээд байна. Мөн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Шарын Мөнгөнбаатар зодоглохоор бүртгүүлжээ. Түүний хувьд даншиг наадмаар зодоглосноос хойш ямар нэгэн барилдаанд зодоглоогүй байсан юм. Ерөнхийлөгчийн цомыг хүртээд буй Оргихын Хангай харцага ч зодоглохоо мэдэгджээ.

Сонирхуулахад өнгөрсөн жил Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших түрүүлж байсан юм.

Categories
мэдээ спорт

Хацү башё маргааш эхэлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё маргааш эхэлнэ. Токио хотод явагдах башёд их аварга Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд, Кисэносато нарын аваргууд барилдах юм.

Сүмогийн өнөө цагийн гурван аваргаөнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг өнжсөн бөгөөд оны эхний башёд барилдахаар болж байгаа. Тиймээс энэ башё ихээхэн анхаарал татаж байгаа билээ. Мөн аваргуудаас гадна озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын том цолтнууд түрүү байрын төлөө өрсөлдөнө.

Дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Чёошёома Г.Мөнхсайхан нар барилдах юм. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бөгөөд нийт 20 гаруй монгол бөх барилдахаар болжээ. Хацү башёгийн эхний өдөр их аварга Хакүхо комосүби Миёогирюүтэй, аварга Кисэносато комосүби Митакэүмитэй оноолт таарсан бол аварга Какүрюү маэгаширагийн нэгээс барилдах Точиоозантай эхний барилдаанаа хийхээр болжээ. Мөн озэки Такаясү Ичиножёотой, Гоэйдо Нишикигитэй барилдах юм байна.

Хацү башё нэгдүгээр сарын 27-нд өндөрлөнө

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш ​Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой тохионо

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой баяр маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна.

Одоогоос 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй ардчилсан хүмүүнлэг төр засагтай Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг тунхаглан баталсан юм.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ. 1992 оноос өмнөх гурван удаагийн Үндсэн хууль нь тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн түүхтэй. Харин өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн Үндсэн хуулиуд байсан билээ. Тэгвэл, 1992 оны шинэ Үндсэн хууль нь манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан хүмүүнлэг Үндсэн хууль хэмээн Монголын ард иргэд хүлээн зөвшөөрдөг.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан гар бие оролцон баталж тунхагласан. Мөн шинэ Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байсан билээ.

Монголын нийт ард түмний өргөн оролцоотой хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд Ардчилсан Монгол Улс хэмээн үнэлж, харилцах болсон билээ. Тиймээс ч шинэ Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл юм.

Өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлс шинэ Үндсэн хуулиар эрх зүйн хувьд баталгаажиж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээр өнөөгийн Монгол Улсын хөгжлийн өнөөгийн өндөрлөг, өнгө төрх, цаашдын ирээдүйг цогцлоон бүтээж ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, их хэмжээний цас орсон үед зам даваа хаагдаж, хальтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор авто замын ашиглагч, хариуцагч, автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчдод болон хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Үүнд:

1. Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагууд, түүний харьяа байгаа шуурхай ажлын хэсгүүд, өвлийн засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, хальтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах арга хэмжээг авч ажиллах;

2. Аймаг, сумын Засаг дарга нар Монгол Улсын “Автотээврийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6-д заасны дагуу нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг зохицуулах, гол, нуурын мөс хөлдөх, хайлах, цөн түрэлт явагдаж, шар усны үер гарч дуусталх хугацаанд шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох талаар зохих шийдвэрийг гарган мөрдүүлж ажиллах;

3. Аймаг, нийслэлийн удирдлага тухайн орон нутгийн чанартай авто замын аюулгүй байдлыг хангуулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар авран хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авхуулах, хаагдсан зам, даваа, гүүр засварлагдсан тохиолдолд тэдгээрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэх;

4. Аймгийн Засаг дарга нар орон нутгийн томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээг зохион байгуулахдаа орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлтийн эхлэх, дуусах хугацаа, тээвэрлэлтийн чиглэл, мөсний даацыг орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоож ажиллах

5. Цасан шуурганд хаагдах, эвдрэх, нурах болзошгүй зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авахын зэрэгцээ эвдэрч нурсан зам, гүүр, нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх;

6. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын Тээвэр, авто замын асуудал хариуцсан байгууллагууд улс, хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч, тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа чиглүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах;

7. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд автозам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот хурд, даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийж байх;

8. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд жолооч нартаа үйлчилгээнд гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулахын тулд цас, мөсний хайлалт, шар усны үер гарсан болон тэдгээрийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын талаарх судалгаа, мэдээллийг өгч, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авах;

9. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, техникийн шаардлагыг хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх, жолоочийн ажил, амралтын зохицуулалтын байдалд анхаарч ажиллах;

10. Тээвэрлэлтийн ажил үйлчилгээнд гарахын өмнө жолоочийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцлийг хангасан байдлыг шалгаж, замын хуудсыг баталгаажуулж байх;

11. Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч болон захиалагч байгууллагууд тухайн хариуцсан зам, гүүрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг жолооч нарт тогтмол өгч, “Авто замын тухай” хуулийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчиж буй иргэд, зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, шуурхай арга хэмжээгзохион байгуулах;

12. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй, эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг авахуулж байх зэрэг болно.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“Тэмээн соёл” өдөрлөг боллоо

Дорнод аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Тэмээ-21″ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тус аймгийн Булган суманд “Тэмээн соёл-2019″ өдөрлөг өчигдөр зохион байгуулагджээ. Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ХХААГ-ын дарга Б.Батсайхан, Булган сумын Засаг дарга Б.Базаргүр нар оролцжээ. Өдөрлөгт Булган сумын 3 багийн 15 малчин, 3 хөсөг, 120 тэмээ оролцсон байна. Энэ үеэр шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, эмнэг тэмээ сургах, буйл зорох, ногт зангидах, тэмээний уралдаан зэрэг уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулжээ.

Дорнодын Булганд "Тэмээн соёл" өдөрлөг боллоо

Дорнодын Булганд "Тэмээн соёл" өдөрлөг боллоо

Дорнодын Булганд "Тэмээн соёл" өдөрлөг боллоо

Categories
мэдээ улс-төр

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингөөс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамга гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь УИХ-ын гишүүнээр 6 дахь удаагаа сонгогдсон, Сангийн сайдаар гурван удаа томилогдон ажиллаж байсан, Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн туршлагатай, нэр хүндтэй, удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай парламентч юм. Нийгэмд үүссэн нөхцөл байдал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүлээгдэж буй олон асуудал байгаа энэ амаргүй цаг үед ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн шийдвэрлэх ёстой олон асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, итгэл хүлээлгэж байна” гэв.

Тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орсон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх шаардлагатай олон хууль тогтоомж, дүрэм журам, үндэсний хөтөлбөр байна. Тиймээс цаг алдалгүй ажилдаа шуурхай орж, энэ том салбарын ажлыг урагшлуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно” гэдгээ хэллээ. Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газрын дарга нартай уулзаж, нэн даруй шийдэх шаардлагатай цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл авч, өөрийн байр сууриа илэрхийллээ.