Categories
мэдээ нийгэм

Шийдэм одтой, цагаагчин гахай өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 14, Сумъяа гариг. Билгийн тооллын 8, Шийдэм одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 8:34 цагт мандан, 17:27 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “МАНАН-г сарниулах газрын” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “МАНАН-г сарниулах газрын зураг” хэмээн өгүүлжээ.

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна гэж нөлөө бүхий хүн хэлсэн нь биелж байна” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн хошууч Б.Саруултуяа: Өнгөрсөн жил битүүний өдөр ууц, буузаа хулгайд алдчихлаа гэсэн дуудлага хэд хэд бүртгэгдсэн хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт ярьжээ.

АН баруун төвийн нам байхаа зарлалаа хэмээн “Улс төр” нүүрт бичив.

Спортод хорхойтой хуульчийнд “Танайд өнжье” нүүр өнжжээ.

Улсын заан Д.Мягмар: Бөхчүүд бид нийгэмд үлгэр болсон холбоогоо хамааралгүй хэн нэгнээр үрэн таран хийлгэмээргүй байна хэмээн “Дэвжэ” нүүрт өгүүлэв.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд: Монголчууд балар эртний үеэс өнөөг хүртэл эх хэлээ хадгалсаар ирсэн хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

Худалдааны дайн “зөөлөрч” эхэллээ хэмээн “Дэлхийн” нүүрт өгүүлжээ.

Шинэ Үндсэн хуулийн барилдаанд О.Хангай түрүүлэв хэмээн “Спорт” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Тэтгэвэрт гарсан ах наргүйгээр явъя. Одоо ачаа үүрэх хүмүүс нь учраа олъё хэмээн “Улс төр” нүүрт бичлээ.

Б.Батсүх: Э.Сато гуай Зайсан дээрээс хотын утааг хараад “Монгол гайхалтай орон, нийслэлийн гэр хороололд 7.2 тэрбум доллар байна” гэж хэлсэн тухай “Нийгэм” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ

Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт 13.00 цагт эхэлсэн.

Улсын аварга Н.Батсуурь , улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай найм даван түрүүллээ. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын залуу аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Доржийн Анар нар их шөвөгт шалгарчээ.
Барилдааны түрүү бөхөөр нэрлэгдэж байсан улсын арслан П.Бүрэнтөгс зургаагийн даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэрт өвдөг шороодсон бол Энхтөгсийн Оюунболд арслан зургаагийн даваанд Доржийн Анар начинг амлаж барилдаад өвдөглөжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг төсөвлөжээ

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4.676 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2.768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1.908 иргэнд олгосон байна.

ОУВС энэ оноос эхлэн ипотекийн зээлийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагыг тавьсан ч эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар дангаараа дааж авч явж чадахгүй учир Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэ оны буюу 2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг төсөвлөсөн юм.

Энэ жилийн хувьд, дээрх санхүүжилтээс гадна ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр санжүүжнэ гэж албаны хүн нэмж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэв

Амралтын энэ өдөр Эрүүл мэндийн яам бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар хуралдаж, хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байна.

Гэвч томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2) вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай юм. Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь зайлшгүй чухал болохыг Эрүүл мэндийн сайд эмнэлгийн онцоллоо.

Эмнэлгүүдийн хувьд өнөөдөр нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэд, хүүхдийг буцаахгүй гэсэн үүднээс эмнэлгийн зай талбайг ашиглан нэмэлтээр ор дэлгэж, зохицуулалт хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, ачаалал ихтэй байгаа ч иргэд, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа хандлагаа сайжруулах нь чухал” хэмээн ярилаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний хүрээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн ор нэмэлтээр дэлгэх нөхцөл бололцоог судалж, хамтран ажиллах үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Мөн аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохиогдож эхлэхтэй холбогдуулан

Categories
мэдээ эдийн-засаг

“Айтүүлс ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв

2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 137,669,434 төгрөгийн үнийн дүн бүхий 479,626 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хай би ойл ХК (HBO+2.82%) болон “Айтүүлс ХК (ITLS+0.24%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан хөвөн ХК (DAH-10.00%) болон “Монноос ХК (MNS-8.33%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 1.08 хувиар буурч 21531.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,496,165,084,171 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын нэгнээс эдгээр гялгар уутыг хэрэглэхийг хориглоно

Засгийн газраас нийлэг уутны хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргаж гуравдугаар сараас хэрэгжүүлэх юм.

Тэгвэл уг шийдвэр яг ямар уутанд хамаарах талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булганаас тодруулахад,

“Засгийн газрын шийдвэрийн дагуу 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уутыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй. Эхний ээлжинд зах худалдааны төвүүдэд хэрэглэж, иргэдэд үнэ төлбөргүй хүнс бараа савлаж өгдөг уутнууд буюу бидний нэрлэж заншсанаар 10-ын уут, цэнхэр, улаан судалтай уутны хэрэглээг хориглоно” гэлээ.

Хориглож буй нийлэг уутны зургийг БОАЖЯ-наас нэгтгэснийг бид хүргэж байна.

Эдгээр гялгар уутыг ашиглахыг хориглоно

Categories
мэдээ нийгэм

​Сэлэнгэ аймгийн малын тоо толгой өсчээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2018 оны мал тооллогын тоо гарч нийт малын тоо 1 540 036 толгойд хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 101 толгойгоор өссөн аж.

Тодруулбал таван толгой тус бүрээр авч үзвэл адуу 97 604, үхэр 216 805, тэмээ 483, хонь 705 874, ямаа 519 270 толгой тоолуулжээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 4850 малчин өрхөд 8088 малчид ажиллаж амьдарч байгаа аж. Эдгээр малчин өрхүүдийн 4696 нь цахилгааны эх үүсвэртэй, 4751 нь автомашинтай, 3891 нь зурагттай, 2178 нь мотоцикльтэй байна гэсэн сонирхолтой ахуйн үзүүлэлт гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эмчээс утсаар зөвлөгөө авах боломжтой

Томуу, томуу төст өвчний өвчлөл эрс нэмэгдсэн тул эмнэлгүүдэд орны тоог нэмэгдүүлэх шийдвэрийг салбарын яамнаас хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбогдуулан бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлж эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж, олон нийтийн газар хүүхдээ авч явахгүй байх, содтой усаар амыг нь зайлуулах, амин дэмээр баялаг хоол хүнсээр хооллох зэрэг энгийн аргуудыг хэрэглэж хүүхдээ хамгаалахыг эмч нар онцгой анхааруулж байна.

Түүнчлэн харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч нараас утсаар зөвлөгөө авах боломжтой тул утасны жагсаалтыг нийтэлж байна.

Хүүхдийн эмчээс утсаар зөвлөгөө авах боломжтой