Categories
мэдээ нийгэм

Гахайн мах, өөх агуулсан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэхийг зөвлөлөө

Гахайн мялзан өвчин нь хүнд халдахгүй боловч гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Хятадад гахайн өвчин гарсан. Үүнтэй холбогдуулан 2018 оны 10-11 дүгээр сараас эхлэн тус улсаас гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлоогүй, түр хориглосон байна.

Categories
мэдээ спорт

“Хакүхо цом”-ын 15 насны ангилалд өрсөлдөх хүүхдүүдийг өнөөдөр шалгаруулна

Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 11-нд болох мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” өсвөрийн сүмо бөхийн тэмцээний 15 насны ангилалд оролцох хүүхдийг өнөөдөр шалгаруулна.

Энэхүү тэмцээнд 10-15 насныхан оролцдог бөгөөд манай улсаас ирээдүйд сумо бөхөөр хичээллэх сонирхолтой зургаан хүүхдийг шалгаруулан оролцуулах юм. Тэмцээн таван насны ангилал /ес, 10, 11, 12, 13-15/-аар болох бөгөөд ангилал тус бүрд алт мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахын зэрэгцээ “Дайчин бөх”, “Техниктэй бөх”, “Уран барилдаант бөх”-ийг шалгаруулдаг. Сумо бөхөөр хичээллэх сонирхолтой 15 настай хүүхдүүд Х хороолол дахь Техник, технологийн дээд сургуульд өнөө өглөө сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

“Монголын өсвөр залуучуудын сумо бөхийн холбооноос сурагчдыг шалгаруулж, ес дэх жилдээ “Хакүхо цом”-д оролцуулж байна. Хакүхогийн нэрэмжит тэмцээн нь Япон улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн юм. Япон улсын өнцөг булан бүрээс хүүхдүүд оролцоно. Японы сургууль, клубуудын багш нар энэ тэмцээнээс хүүхдүүдийг харж, урилга өгдөг. Монголоос энэ тэмцээнээр дамжин таван хүүхэд Японы сургуульд явж, сумогоор хичээллэн, эхнээсээ мэргэжлийн сумод орж байна. Манай холбооны дэргэдэх “Ки- Бо” дэвжээ 8-15 насныхны дунд сумо бөхийн сургалт явуулдаг. Хүссэн хүүхдийг Япон улс руу мэргэжлийн сумогоор хичээллэхэд зуучилдаг” хэмээн тус дэвжээний багш М.Цолмонбаяр ярьж байв.

Categories
мэдээ нийгэм

Д.Дорлигжавын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар баруун гарын шадар туслах гэгддэг Ч.Бямбаа нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй билээ.

Тэднийг прокурорын цагдан хорих саналын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрээр нэг сарын хугацаатай цагдан хоригдохоор болсон. Д.Дорлигжав өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараар дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн давж заалдах хүсэлт хүргүүлсэн байдаг. Энэхүү хүсэлтийн дагуу өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ны өдрийн 15.00 цагт уг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Categories
энтертаймент-ертөнц

“3 сая инээд” Боловсрол телевизийн шинэ контентийн бүртгэл эхэлжээ

Боловсрол телевиз 2019 онд хүргэх томоохон төслүүдийн нэг “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэлийн постер цацагдлаа. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болно. Ингэхдээ стэнд-ап, онигоо, шог үзүүлбэр, элэглэл, илбэ гээд хошин урлагийн бүхий л төрлөөр хүчээ сорих боломжтой аж. Шинэхэн нэвтрүүлгийн хөтлөгчөөр Монголын шоу урлагт орон зайгаа хэдийнэ дархалж чадсан уран бүтээлч, жүжигчин Г.Анхбаяр ажиллах нь ээ.

Энэхүү нэвтрүүлэг нь 2011 онд “Рассмеши комика” нэртэйгээр Украйны “Интер” телевизээр цацагдаж эхэлсэнбөгөөд одоогийн байдаар 15 улирал амжилттай цацагджээ. Шведийн “Ecco Rights” компани албан ёсны эрхийг нь эзэмшдэг тус нэвтрүүлгийг Монгол улсад “3 сая инээд” нэртэйгээр хүргэж байгаа юм.

Нэвтрүүлэг нийт 5 үе шаттай. Шат бүр нэг минутын турш үргэлжилнэ. Оролцогч өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь л багахан инээлгэх төдийд 100,000 төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө аваад нэвтрүүлгийг орхиж болно, эсвэл хожлын мөнгөө дэнчин тавиад дараагийн нэг минутыг сунгаж, 300,000 төгрөгийн төлөө тоглох эрхтэй. Энэ мэтчилэн гурав дахь минутад 500,000 төгрөг, дөрөв дэх минутад 1 сая төгрөг, хамгийн сүүлийн буюу 5 дахь минутдаа амжин инээлгэж чадвал 3 сая төгрөгийг хожих юм.

Хэрэв та өөрийгөө хошин шогийн мэдрэмжтэй, бусдыг инээлгэж хөгжөөх авьяастай гэж боддог бол “3 сая инээд” шоу нэвтрүүлэгт амжиж бүртгүүлээрэй. Оролцохыг хүссэн хүмүүс телевизийн байранд биеэр очихоос гадна онлайнаар ЭНД дарж бүртгүүлэх боломжтой аж.

Хошин мэдрэмжээ ашиглаж 3 сая хүртэлх төгрөгийг хожих ховорхон боломжийг “3 сая инээд” шоу нэвтрүүлэг үзэгч танд олгож байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр цогц хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яам, НҮБ-ийн Хүүхдийн сангаас Амьсгалын замын халдварын үеийн 107,000 ам.долларын үнэ бүхий 6 нэр төрлийн 7,132 ширхэг эм, тариа болон 5 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслэлийг ЭХЭМҮТ, БЗД, СХД-т хуваарилан өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, НЭМГ, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцлоо. Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн өвчний цогц менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр олон нийтийн тохиолдлын менежмент төслийг ЭМЯ, НҮБ-Хүүхдийн сангаас Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж байгаа. Олон нийтийн тохиолдлын менежмент нь хүүхдийн зонхилон тохиолдох өвчний үед тэдний амь насыг аврах эмчилгээнд цаг алдалгүй хамруулж, эмчлэхэд чиглэсэн юм. Зөвхөн олон нийтэд эмчилгээний тусламж үзүүлэхээс гадна хүүхдийн өсөлт хөгжил, өвчний урьдчилан сэргийлэлт, өвчний үеийн гэрийн асаргаа, аюултай шинж илэрсэн үед тусламж хайх зэрэг гэр бүлийн гишүүдийн зан үйл, дадалд дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр хүүхдийг өвдсөн даруйд гарааны эмчилгээнд хамруулах, эдийн засгийн боломжоос үл хамааран гарааны эмчилгээг авах боломжийг бүрдүүлснээр бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл бууруулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Гурван иргэн галзуу нохойд хазуулжээ

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол: Өвөрхангай, Орхон аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт дөрвөн тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар бага байна. Эпидемиологийн хоёрдугаар долоо хоногтой харьцуулахад адил үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт Орхон аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн гурван тохиолдол бүртгэгдсэн.

Нэгдүгээр сарын 05-ны өдөр гурван хүн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хангал өртөө Хонгор овоо Алагийн даваанд өвөлжиж байгаа малчин “П”-ийн нохойнд уруулсан бөгөөд эмнэлэгт нэгдүгээр сарын 09-ны өдөр эмнэлэгт хандаж галзуугийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсан. Өвчтөнүүд БОЭТ-ийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна.Эрсдэлд өртсөн сэжигтэй тохиолдлуудад галзуугийн эсрэг ийлдэсийг I/10-ны өдөр, вакцины II тунг I/11-ны өдөр аваад байна. Нохойг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон.

Орхон аймгийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээгээр “Бага” эрсдэлтэй гэж дүгнэсэн. Тус хотын айлын есөн нохойг устгаж, хүн амд галзуу өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгаа хийгдсэн. Тус суманд 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Мөн гэрийн гадаа уяатай адуу руу дайрч уруул хэсэгт гурван соёо орсон шархтай. Адууг устгах арга хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 11-нд авахаар шийдвэрлэн уяатай ажиглалт хийж байна.

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Алдарт эхийн одон авах эхчүүд эдгээр материалыг бүрдүүлнэ

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд харъяа хороонд хүлээн авч байна. Иймд заасан шаардлагыг хангаж буй . Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл

2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстойбөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
3. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
4. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх

Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран тэргүүтэй бөхчүүд Миндиашвилигийн нэрэмжит тэмцээнд зодоглоно

Олимп, дэлхийн аварга нэрт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй олон шилдэг хүчтэнүүдийн анхны багш, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн энэ сарын 18-20-нд Красноярск хотод болно. ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо үнээс долоо хоногийн дараа болох Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д тус тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлээд байгаа юм. Тиймээс түүний нэрэмжит тэмцээн гал гарсан барилдаанаар дүүрэн болох нь.
Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан удирдлага дор гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Б.Нэмэхбаяр, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Г.Шижир (Идэрхүү), Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Бямбадорж, Г.Ганхуяг тэргүүтэй 70 гаруй бөхчүүд зодоглох юм. ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран энэ жилээс 70 кг-д, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 57 кг-ын жинд барилдахаар болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар улсын хэмжээнд 354 удаагийн гал түймэр бүртгэгджээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт таван ханатай гэр, “Поробокс” загварын суудлын машин шатаж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажиллажээ.

. Үүнд дөрвөн том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алдсан бол гурван том хүн, нэг хүүхэд түлэгдэж гэмтсэн гэх тоон мэдээ байна.

Categories
мэдээ спорт

Жордан Барроуз Красноярскт хүч үзэхээр болжээ

“Лондон-2012” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий дөрвөн алт, хошой хүрэл медальт АНУ-ын нэрт бөх Жордан Барроуз нэгдүгээр сарын 24-27-нд ОХУ-ын Красноярскт болох Иван Ярыгиний дурсгалд зориулсан дэлхийн чансааны оноо олгох Гранпри тэмцээнд оролцохоор болжээ. Өдгөө 30 настай Барроуз Красноярскт жин өгсч, 79 кг-д зодоглох юм. Тэрбээр Красноярскт анх удаа оролцохоос гадна 2011 оноос хойш өөр жинд зодоглох гэж буй анхны тохиолдол нь болж байна.