Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн тоо 13.9 хувиар буурчээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэвшүүлэх, буруу хэрэглээнээс үүдэн гарах осол, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гарган иргэдэд хүргэлээ. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аюулгүй ажиллагааны холбогдох стандарт шаардлагыг мөрдүүлэх зорилгоор 220 граммаар савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдахаар заасан цэгүүдээс өөр газар худалдан борлуулахгүй байх талаарх мэдэгдлийг аймгийн төвийн болон 22 сум суурин газрын аж ахуйн нэгж, худалдааны төвийн худалдагч, менежерүүдэд түгээгээд байна. Түүнчлэн аймгийн төв болон 7 сумын цахилгаан эрчим хүч хэрэглэгч 60 аж ахуй нэгж, 140 иргэн, 13 хүүхдийн тоглоомын талбай, зам талбайн гэрэлтүүлгийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар урьдчилан сэргийлэх хяналт хийж 10 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлсэн ба аймгийн төвийн 23 иргэн, аж ахуйн нэгж, 13 сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, дотоод хяналтын ажилтан, албан хаагчдад сургалт, мэдээлэл хийлээ. 2018 онд нийт эрчим хүчний хяналтын чиглэлээр ашиглалт, аюулгүй ажиллагааны шаадлага хангаагүй 93 зөрчил дутагдал илрүүлсэн бөгөөд 34 дутагдлыг газар дээр нь арилгуулж зөрчил гаргагч иргэн аж ахуй нэгж байгууллагад зөрчлийг арилгуулахаар 10 албан шаардлага, 4 зөвлөмж хүргүүлсэн байна. Хяналтын чиглэлээр зөвлөн тусалж, тандан судалж, зөвлөмж, сэрэмжлүүлэг байнга өгч ажилласны дүнд өмнөх оныхтой харьцуулахад зөрчлийн тоо 13.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Шунахайн сэдлээр малын хулгай гэмт хэрэг үйлдэгдэж байна

Сар шинэ баяр болох гэж буйтай холбогдуулан шунахайн сэдлээр малын хулгай гэмт хэрэг үйлдэгдэж байна.

СХД-21 дүгээр хороонд “Давааны зөрлөгийн задгайд суух Давааний гадна сэжиг бүхий 4 тооны адуу байсныг цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж явах хугацаандаа шалгахад, ХУД-12 хороо оршин суух “У”-гийн 4 тооны адууг нэгдүгээр сарын 08-ны өдөр бэлчээр дээрээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт оршин суух хаягтай “Г” хулгайлсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн гарал үүсэлгүй мал худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

12 тонн хулгайн мах тээвэрлэж байсныг илрүүлжээ

Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний аюулгүй байдал болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор зохион байгуулж буй “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас нийслэл болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Тээврийн цагдаагийн газраас хийж байгаа шалгалтаар өнөөдөр 12 тонн гарал үүслийн гэрчилгээгүй, хулгайн байж болзошгүй мах тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

12 тонн хулгайн мах тээвэрлэж байсныг илрүүлжээ

Шалгалтын явцад эдгээр зөрчлүүдээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг саатуулан, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол зэрэг Хан-Уул дүүргийн алслагдсан бүх цэгүүдэд шалгалтыг зохион явуулж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Онцгой байдлын албаны футзалын тэмцээний нээлт боллоо

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцож байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, тэмцээнд амжилт хүслээ.

Тэмцээн ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Батсуурь: Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл

Үндсэн хуулийн 27 жилийн ойн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын шинэ залуу аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ. Энэ хоёр хүчтэний хүч шавхсан, бяр тэнхээ шалгасан барилдаанаас илүү Н.Батсуурь аваргын дөрвийн давааны барилдаан үзэгчдийн хувьд ихэд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Учир нь хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, араас нь өргөх мэх хийж өргөж давсан. Давах явцад Б.Лхагвадорж арслан биеэ суллаж, шилэн хүзүү буюу ар дагзаараа унасан. Энэ нь бөх сонирхогч түмэнд таалагдаагүй төдийгүй улсын аварга Н.Батсуурийг хэт аархаж барилдсан, ёс зүйгүй, увиагүй үйлдэл гаргасан гэх шүүмжлэлийг дагуулж, улмаар түүнийг заал танхим болон улсын наадамд барилдах эрхийг нь хасах ёстой гэсэн шүүмжлэлийг дагуулаад байна.

Энэ талаар Улсын аварга Н.Батсуурь:“Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Бэртээж, гэмтээхээр чанга унагаагүй. Аархсан, илүүрхсэн зүйл огт байхгүй. Зөөлөн унагасан. Барилдах, барилдаан үзээд шүүмжлэх хоёр чинь тэс ондоон зүйл. Босоод тахимаа өгөхдөө зүгээр байсан. Шинэ гарч ирж байгаа, ирээдүйтэй залуусын нэг. Юу боллоо гэж түүнийг албаар, тэгж унагах вэ дээ…Ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Би уучлал гуйхгүй. Дүү хүүгийн бие зүгээр байгаа. Тэглээч унагасан бөхөөсөө уучлал гуйгаад явна гэж юу байхав дээ”.




Categories
мэдээ нийгэм

Бүтцийн нэгжийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр тус газрын бүтцийн нэгжийн дарга нарын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Энэ үеэр нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, Онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүссэн юм.

Онцгой байдлын байгууллага 2019 онд

  • Цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх,
  • Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ухаалаг эрчим хүчний хэрэглээтэй улс болох эхний суурийг 2019 онд тавина гэв

Эрчим хүчний системд ухаалаг тоног төхөөрөмж суурилуулснаар баталгаат найдвартай үйл ажиллагааг хангахаас гадна хэмнэлт, үр ашгийг дээшлүүлнэ хэмээн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдэв. Тус яамнаас энэ оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарлаж, энэ үйл ажиллагаагаа дулааны цахилгаан станцуудын турбо генератор, цахилгаан дамжуулах релейн шугамуудад аваар ослыг урьдчилан мэдэрч, мэдээлэх тоног төхөөрөмж бүхий системийг суурилуулахаас эхэлж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулав.

-Ухаалаг системийг хэдийнээс суурилуулж эхлэх вэ?

-Юуны өмнө, дэлхий нийтээр хүний хэмжиж болох бүх зүйлийг ухаалаг системээр дамжуулан шийддэг болсон өнөө цагт бид дэвшилтэт технологийн хөгжлөөс хоцрох ёсгүйг хэлэх учиртай. Эрчим хүчний салбарт ухаалаг системийг нэвтрүүлснээр найдвартай үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэхээс гадна цахилгаан, дулааныг хэмнэж, олон улсын жишгийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулан хүлэмжийн хийг багасгахад томоохон хувь нэмэр оруулна. Тиймээс бид энэ жилээс эхлэн дэлхий дахинд хэрэглэж буй дэвшилтэт арга хэлбэр, технологиудыг нэвтрүүлнэ. Бусад улс орнуудад ашиглаж буй хамгийн боломжтой хэмээн амьдралд батлагдсан туршлагуудыг хэрэгжүүлнэ. Энэ ажлыг Диспетчерийн үндэсний төвөөс буюу нэгжийн үйл ажиллагаанаас эхэлж байна.

Дараагийн ажил нь хамгийн өндөр түвшний технологийн шийдлийг боловсруулж гүйцэтгэдэг, программистуудаас эхлээд мэргэшсэн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэнэ. “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаанд манай салбарын бүх байгууллага, компани оролцож дор бүрнээ мэдээллийн технологийг нэвтрүүлнэ. Өнгөрсөн жил станцуудад аваар осол гарч, дулааны шугам хоолой хагарсан хэрэг явдал болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл одоо ухаалаг системийн хүрээнд мэдрэгч төхөөрөмжүүд суурилуулснаар тэр бүгдийг урьдчилж мэддэг болно.

Одоо бол осол аваар, саатлыг релей хамгаалалтын автоматаар ажилладаг төхөөрөмжөөр мэдэж арилгаж байна. Ухаалаг системийн мэдрэгч төхөөрөмж байрлуулснаар, ирсэн мэдээллийн дагуу доголдол саатлыг цаг тухай бүрт нь засаж сайжруулах арга хэмжээ авдаг болно. Тодруулж хэлэхэд, шугам хоолойны металлыг мэдрэгч суурилуулснаар тухайн шугам хоолой хэр элэгдэж хуучирсныг металлын бүтцээр нь мэднэ. Ингэснээр аваар саатлыг эрс багасгана. Эхний ээлжинд бид ОХУ-тай хамтран ДЦС-4-ийн шинэчлэл дээр анхны мэдрэгч төхөөрөмжийг суурилуулах гэж байна. Цаашлаад дамжуулах түгээх сүлжээнүүд дээр ийм тоног төхөөрөмжүүдийг суурилуулж нэвтрүүлнэ. Ингэснээр салбарын хэмжээнд ухаалаг эрчим хүчний хэрэглээтэй улс болох эхний суурийг 2019 онд тавина.

-Ухаалаг системийн тоног төхөөрөөмжүүдийг хаанаас нийлүүлж байгаа вэ, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-Хөрөнгийн тооцоог одоогоор хараахан гаргаагүй, ажил яваад эхлэхээр тодорхой болно. Тиймээс энэ жилийн төсөвт суугаагүй. Төлөвлөгөөг бол гаргасан. Ер нь бол хөрөнгийг эрчим хүчний байгууллагууд өөрсдөө гаргаж суулгана. Ийм боломж бий. Бид энэ чиглэлээр системийн байгууллага, компаниудын ТУЗ-д байгууллагынхаа хүрээнд ямар шийдлүүд гарч болохоор байна, тэр хэмжээнд хөрөнгө санхүүгээ тооцон төлөвлөж ажиллах чиглэл өгөөд байгаа.

-Ухаалаг системийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж бууруулахад, ДЦС-уудын зуухнууд дээр төрөл бүрийн дэвшилтэт төхөөрөмжүүдийг суурилуулж тавина. Ингэснээр станцууд болон ойр орчим гарч буй хорт хийн ялгарал буурна. Түлшний сүлжээнүүд дээр мөн ийм төхөөрөмжүүдийг байршуулснаар нэг талаар найдвартай ажиллагааг хангахаас гадна хүлэмжийн хийд тавих хяналт сайжрах юм.

Салбарын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах тухайд, 2 ажлыг хийж байна. Нэгд, нийслэл хотын 42 мянган айл өрхөд 4 квт-ын халаагуур залгах боломжийг бүрдүүлсэн. Энэ ажил дуусч, одоо Улсын комисс хүлээн авч байна. Ингэснээр нийслэл хотод дээрх тооны айл өрх хамгийн дэвшилттэй, эдийн засгийн хувьд үр ашигтай халаагуур хэрэглэдэг болно гэсэн үг. Хоёрт, манай яамны харьяанд түлшний асуудал байдаг. Нийслэлд эхний ээлжинд 250 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж ашиглалтад оруулаад байна. Үйлдвэр нь жилдээ 600 мянган тонн шахмал түлш нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд 2-3 дугаар шугамыг ойрын хугацаанд өргөтгөнө. Энэ онд шаардлагатай нөөцийг бүрдүүлснээр ирэх намар гэхэд нийлүүлэлтийг бүрэн хангана.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймаг руу гахайн мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглов

Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчний аюул хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн онцгой комисс яаралтай хуралдлаа. Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг байна. Баянхонгор аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг 4 нэгж байдаг байна. Онцгой комиссын хуралдаанаар аймаг орон нутагтруу гахай болон гахайн мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх,

Дэлгүүр үйлчилгээний төвүүд хагас болон түүхий гахайн мах махан бүтээгдэхүүн зүйлсийг худалдаалахыг хориглох,

Гахайн мах, махан бүтээгдэхүүнийг аливаа хоол хүнсний үйлдвэрлэлд ашиглахгүй байх,

Гахайн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох байгууллагууд өндөрсгөж тогтмол шинжилгээ хяналтанд байлгах,

Иргэд гадагш дотогш зорчихдоо гахайн мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, худалдан авахгүй байх,

Зэрлэг гахай бүхий бүс нутгийн Засаг дарга нарт зэрлэг гахайтай газар нутагт тандалтыг нарийвчлан явуулж байх онцгой комиссын шийдвэр гарлаа.

Тус шийдвэрийг өнөөдрөөс эхлэн Баянхонгор аймгийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь холбогдох байгууллагуудын удирдлагууд буюу онцгой комиссын гишүүдэд үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгаж байна

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай асуудлуудаар иргэд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, төрийн болон холбогдох бусад байгууллагуудаас санал авч төлөвлөгөөнд тусгуулахаар нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Тодруулбал дээрх асуудлуудаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ оны эхэнд ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг дүүргийн 4200 орчим иргэнээс санал авч нэгтгэсэн дүнгээ өнөөдөр танилцуулаа.

Баянзүрх дүүрэг энэхүү салбар болон нэгдсэн хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулснаар энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгаж улмаар ИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Д.Хаянхярвааг УИХ-ын даргаар томилох тухай тохироо хийгдээгүй

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын дарга хэлэлцээд явъя гэсэн. “Жагсаж, шаардаад байгаа гишүүдийн асуудлыг хуулийн дагуу шийдэхэд надад татгалзаад байх зүйл алга” гэсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг шийдвэрлээд байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан алх цохисоны дараагаар Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлэх эрх аваад “Цуст мөргөлдөөн явуулах талаар мэдээлэл худлаа, уучлал хүсье”, “М.Энхболд даргаас уучлал хүсье” гэсэн. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Ж.Мөнхбат нар уучлал гуйхгүй бол ирц бүрдүүлэхгүй” гэсэн гэх мэдээлэл хийсэн байна. Тэдний энэ мэдээлэл худлаа, байнгын хорооны протокол, ажлын хэсгийнхэн байгаа. Өнөөдөр Ж.Батзандан нар өнөөдөр мэдээлэл хийхдээ “Тохироо явагдаж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгоё гэж байна гэлээ. МАН эв эеэ олохоор зөвшилцөж байгаа нь үнэн. Гэхдээ албан тушаалын ямар ч яриа, тохироо хийгдээгүй байгаа. Худал, ташаа мэдээлэл өгөөд байгаа учраас би мэдээлэл хийж байна. Нам дотроо ойлголцох тохироо хийчихээд олны өмнө гарахаараа хоолойны өнгөө өөрчилж байгаад худлаа мэдээлэл хийхээ болих хэрэгтэй” гэв.