Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс баялагийн нөөцөө нэмэгдүүлэхэд 24.6 тэрбумыг зарцуулна

Геологийн судалгааны ажилд энэ онд 24.6 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Манай улсын эрдэнэсийн санд одоогоор 2783.65 тонн алт, 42.1 мянган тонн мөнгө, 60.6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822.4 сая тн төмрийн хүдэр, 38.5 тэрбум тн нүүрс зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний нөөцтэйг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлсэн. Цаашид нөөцөө нэмэгдүүлэхээр улсын төвсийн хөрөнгөөр хайгуулын ажлыг тогтмол хийдэг. Тухайлбал, өнгөрсөн сарын 30-ны байдлаар 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн 27, 1:50 000-ны масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн болон, 1:200 000 –ны масштабтай Улсын геологийн зураг зохиох, Монгол орны металлогений, ашигт малтмалын ордуудын тархалтын зүй тогтлын судалгаа тэргүүтэй 41 төсөл хэрэгжиж байна.

Categories
мэдээ утга-зоxиол

МУСГЗ Г.Гонгоржав “Есөн эрдмийн мэргэд” номоо шинэчлэн хэвлүүлжээ

Өнгөрсөн сарын эрчим хүчний нийт хэрэглээ түгээлтээр 601 сая кВт.ц болжээ. Ингэснээр хэрэглээ төлөвлөгөөнөөсөө 12.92 сая кВт.цагаар өссөн байна. Үүнийхээ 664.9 сая кВт.цагийг нь дотоодын боловсруулалтаар үйлдвэрлэсэн аж. Экспортын эрчим хүчний тухайд ОХУ-аас 23.96 сая кВт.ц цахилгаан эрчим авсан байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 13.24 сая кВт.цагаар бага дүн гэдгийг “Диспетчерийн үндэсний төв”-өөс онцоллоо. Өнгөрсөн сарын эрчим хүчний дээд ачаалал 1117 МВт, бага ачаалал 703 МВт байгаа юм байна. Эдгээр нь өнгөрсөн оны мөн үеэс их ачаалал нь 101 МВт, бага ачаалал нь 45 МВт-аар өссөн дүн аж. Ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээнээс шалтгаалаад манай улсын эрчим хүчний ачаалал жил бүр 5-8 хувиар нэмэгдэж байгаа. Энэ цаг үед дотоодын суурилагдсан хүчин чадлаа үе шаттайгаар нэмэхээр ажиллаж байгаа билээ. Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1200 МВт. Үүнд дээр өнгөрсөн онд 100 орчим МВт-н хүчин чадлаар нэмэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдаа, үйлчилгээ үзүүлдэг газруудад 24 цагаар хяналт шалгалт хийнэ

Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан улсын онцгой комисс хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон байна. Түүнчлэн “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг” өнөөдөр хуралдлаа.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/20 дугаар захирамжаар уг өвчин тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн баталсан удирдамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 24 ажлын хэсэг ажиллаж, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх юм.

Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.

Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн халдварыг тээгч болдгоороо онцлог юм байна.

Иймдбусад аймаг, сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, гахайн мах, түүний эд эрхтэнийг хүнсэнд хэрэглэхдээ бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэхийг АНХААРУУЛЖ байна.

Categories
мэдээ спорт

Олон улсын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна

Казакстан улсын Алматы хотод зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15 дугаар олимпиадад монголын баг амжилттай оролцож байна. Энэ сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол улсаас Улаанбаатар хотын нэгдүгээр сургууль, Эрхэт Эрдэм, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн таван багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар багш дасгалжуулагч нарын олон улсын олимпиадад Эрхэт Эрдэм багийн багш Ч.Сугардорж хоёрдугаар байрт жагсч мөнгөн медаль, сурагчдын олимпиадад математикийн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч О.Мишээл, М.Өнөболд, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Э.Эрдэнэбилэг нар алтан медаль, нэгдүгээр сургуулийн сурагч Г.Батбуян мөнгөн медаль, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Б.Цог, нэгдүгээр сургуулийн сурагч А.Алтансүх, Алгоритм сургуулийн сурагч С.Арманбек нар хүрэл медаль авсан амжилт гаргаад байна. Физикийн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч Б.Цолмон мөнгөн медаль, Мэдээлэл зүйн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль тус тус хүртээд байна.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал хойшиллоо

УИХ–ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр байнгын хороо хуралдахаар товлоод байсан ч хоёулаа хойшиллоо. Өглөө 09.00 цагаас хуралдахаар төлөвлөсөн Эдийн засгийн байнгын хорооны хурал хойшилсон. Мөн 14.00 цагаас хуралдах байсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшиллоо. Өнгөрсөн долоо хоногт төрийн гацааг арилгахал тодорхой алхам хийсэн хэдий ч гацаа үргэлжилсээр байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

-Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

Categories
мэдээ нийгэм

Улс, орон нутгийн 17 музейд 304 үзмэрийг худалдан авчээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газрын “Соёл, соёлын өвийн хэлтэс”-ээс 2018 онд “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу музей, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг хангах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, зохицуулалтыг хийжээ. Музей, соёлын байгууллагын соёлын биет өвийг хадгалж хамгаалах, авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах ажлыг шат дараатай зохион байгуулсан байна.

2018 онд Улсын төсвөөс Соёлын биет өвийн хамгаалал, сурталчилгааны чиглэлээр хагас тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтыг хуваарилах ажлыг зохион байгуулж, 20 ажил, үйлчилгээ хийгдэж, 16 ажил, үйлчилгээ нь хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд:

•Увс аймгийн Давст сумын Шүдэн уулаас илрүүлсэн шарил, олдворуудыг судлах, авран хамгаалах ажлыг Соёлын өвийн үндэсний төвөөр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 5.000.000 төгрөг/

•Соёлын өвийг авран хамгаалах, ашиглах үндэсний сүлжээ бий болгох, оролцогч талуудын хамтын ажиллагааг эхлүүлэх ажлыг Соёлын өвийн үндэсний төвөөр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 1.500.000 төгрөг/

•Улс, орон нутгийн музейн удирдлага, боловсролын ажилтан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан “Музейд суралцахуй” сургалт, семинарыг зохион байгуулах ажлыг Монголын Үндэсний музейтэй хамтран гүйцэтгэсэн. /төсөвт өртөг 4.500.000 төгрөг/

•Монголын Үндэсний музейн угсаатны зүй, уран зураг, тамганы сан хөмрөгийн өрөөний хадгалалт хамгаалалтын орчин нөхцөлийг сайжруулах ажлыг Монголын Үндэсний музейгээр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 45.064.300 төгрөг/

•Баян-Өлгий аймгийн музейн сан хөмрөгийн өрөөний хадгалалт хамгаалалтын орчин нөхцөлийг сайжруулах ажлыг Баян-Өлгий аймгийн музейгээр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 20.000.000 төгрөг/

•Сэлэнгэ аймгийн музейн сан хөмрөгийн өрөөний хадгалалт хамгаалалтын орчин нөхцөлийг сайжруулах ажлыг Сэлэнгэ аймгийн музейгээр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 20.000.000 төгрөг/

•Өмнөговь аймгийн шинэ музейн үзүүллэгийн үндсэн чиглэл, үзүүллэгийн дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Өмнөговь аймгийн музейгээр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 9.500.000 төгрөг/

•Шашин төрийг өрнүүлэгч Улсын эх дагина Дондогдулам хатны дурсгалыг авран хамгаалах, тус ажлын танилцуулгыг хэвлүүлэх ажлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 8.000.000 төгрөг/

•Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барлах урлаг, Занабазарын танхимын шалнаас үзмэрүүдэд үүсэх доргилтын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 2.500.000 төгрөг/

•Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жил, музей болж олон нийтэд нээлттэй үзүүлсэний 80 жилийн ойд зориулж зохион байгуулсан “Дурсгалт барилгын сэргээн засварлалт, тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгын сэргээн засварлалтын түүхээс” номын нээлтийн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Чойжин ламын сүм музейгээр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 2.500.000 төгрөг/

•Богд хааны ордон музейд Улсын эх дагина Дондогдулам хатны амьдрал үйл бүтээл болон түүнд холбогдох сүүлийн үеийн шинэ судалгаа, шинжилгээний ажлыг танилцуулах үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг Богд хааны ордон музейгээр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 1.442.280 төгрөг/

•Төрийн болон орон нутгийн өмчийн Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого зохион байгуулах “REGISTER” програмыг сайжруулах 2 төрлийн 25 зүйлийн хөгжүүлэлт хийх ажлыг “Сайбер-Андромеда” ХХК-иар гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 9.850.000 төгрөг/

•Төрийн болон орон нутгийн өмчийн Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын Статистик тоон мэдээллийг харуулах toollogo.monheritage.mn сайтыг боловсруулах ажлыг “Сайбер-Андромеда” ХХК-иар гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 2.000.000 төгрөг/

•Төрийн болон орон нутгийн өмчийн Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого зохион байгуулахад хэрэглэх бүртгэлийн 362 ширхэг дэвтэр хэвлүүлэх ажлыг “Нью Си Ти Жи девелопмент” ХХК-иар гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 7.016.400 төгрөг/

•Төрийн болон орон нутгийн өмчийн Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого зохион байгуулахад хэрэглэх “Тоолов 2018”, “Тоолов 2019” баталгааны тэмдэг 100 ширхэг хийлгүүлэх ажлыг “Хак трейд” ХХК-ий Гэсү тамга тэмдгийн үйлдвэрээр гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 2.500.000 төгрөг/

•Төрийн болон орон нутгийн өмчийн Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын үед албан хэрэгцээнд хэрэглэх 150 ширхэг Гарын авлага хэвлүүлэх, арга зүйн сургалтанд оролцсон 290 оролцогчдод тараасан сургалтын дэвтэр бал нийлүүлэх ажлыг “Нью Си Ти Жи девелопмент” ХХК-иар гүйцэтгүүлсэн. /төсөвт өртөг 2.162.000 төгрөг/

•Төрийн болон орон нутгийн өмчийн Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын Арга зүйн бүсчилсэн сургалтанд оролцсон Салбар комиссын гишүүд, сургалтын багш нарын томилолт, унаа, шатахуун хоолны зардлыг шийдэж хуваарилав. /төсөвт өртөг 56.453.600 төгрөг/

•Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзмэрийн эрсдлийг хянах, үзмэрийн насжилтыг уртасгах, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.998.000 төгрөг/

•Хархорум музейн үзмэрийн дохиолол хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.196.900 төгрөг/

•Хархорум музейн үзмэрийн утаа, хөдөлгөөний дохиолол хамгаалалтын дагалдах материалаар хангах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 8.980.000 төгрөг/

•Үндэсний номын сангийн Үнэт ховор ном, судар, баримтат өвийн хамгаалалтыг сайжруулах, сурталчилах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.860.000 төгрөг/

•Үлэг гүрвэлийн төв музейн үзмэрүүдийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, сэргээх ажлыг гүйцэтгүүлж байна . /төсөвт өртөг 3.992.500 төгрөг/

•Завхан аймгийн музейн аюулгүй байдлыг хангах, дохиолол хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.992.000 төгрөг/

•Завхан аймгийн Алдартны музейн аюулгүй байдлыг хангах, дохиолол хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.992.000 төгрөг/

•Орхон аймгийн музейн Үзмэрийн танхимын гал, хөдөлгөөний дохиолол хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.900.000 төгрөг/

•Чойжин ламын сүм музейн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.980.000 төгрөг/

•Дундговь аймгийн музейн сайн дурын ажилтнуудын чадавхийг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. /төсөвт өртөг 5.000.000 төгрөг/

•Говь-Алтай аймгийн Цээл сумын орон нутаг сурталчлах танхимын үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэв. /төсөвт өртөг 5.000.000 төгрөг/

•Улсын эх дагина Дондогдуламын дурсгалын газрын ерөнхий төлөвлөгөө, судалгаа, эх загвар зураг /эскиз/ боловсруулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.995.000 төгрөг/

•Улсын эх дагина Дондогдуламын дурсгалын газрын гадна хашааны ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.995.000 төгрөг/

•Богд хааны ордон музей болон Эрдэнэ зуу музейд виртуал үзмэр бэлдэж, суурилуулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.600.000 төгрөг/

•Монголын үндэсний музейд виртуал үзмэр бэлдэж, суурилуулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 8.900.000 төгрөг/

•Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд виртуал үзмэр бэлдэж, суурилуулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 9.168.000 төгрөг/

•Хэнтий аймгийн музейд виртуал үзмэр бэлдэж, суурилуулах ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг9.250.600 төгрөг/

•Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газарт нутагт Дэлхийн өвийн эмблемь, танилцуулга бүхий гантиг хавтан, хамгаалалтын бүсийн хилийн цэгт чулуун багана босгох ажлыг гүйцэтгүүлж байна. /төсөвт өртөг 15.000.000 төгрөг/

•Улс, орон нутгийн 17 музейд 304 үзмэрийг 106.135.000 төгрөгөөр худалдан авч Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын санг баяжууллаа.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн лабораторийг бэхжүүлэв

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид элиза, микроскоп, бинокуляр, поляриметр, автоклав, хөргөгч, шигшүүр, лабораторийн ширээ гэсэн найман нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Багаж, тоног төхөөрөмжийг ХАБҮЛЛ-ийн дэд захирал Т.Барчинлэгсэм, ахлах мэргэжилтэн Б.Уламбаяр, инженер Г.Ганцолмон нар хүлээлгэн өгч заавар зөвлөлгөө өглөө.

Categories
мэдээ улс-төр

Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл чуулган эхэллээ

“Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганыг нээж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оновчтой хийх хэрэгтэйг онцолж байлаа. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова болон Швейцарын Хөгжлийн агентлагийн Дэд захирал Илариа Дали нар чуулганы нээлтэд үг хэлсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ‘’Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага’’ сэдвээр эхний илтгэлийг тавилаа. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өнгөрсөн 27 жилийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг ажлын хэсгийн ахлагч илтгэлдээ дурдлаа.

Үүнд:

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөхөд харгалзан үзэх тодорхой үндэслэл шалгуурыг бий болгох

2. Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, хотын удирдлага, захирагчийн бүрэн эрх, үйл ажиллагааг ИТХ, Засаг даргын бүрэн эрхээс зааглах, хотын өмч, төсөв, хотын иргэдэд үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг бий болгох

3. Нутгийн удирдлагын /ИТХ, Засаг дарга/ гурван түвшинд чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлохдоо ихэвчлэн нийтлэг чиг үүрэг, бүрэн эрх гэдэг байдлаар зохицуулсны улмаас удирдлагын дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. ИТХ, Засаг даргын эрхлэх асуудлыг давхардуулсан зэргийг засаж, сайжруулах

4. Төсөв, татвар, санхүүгийн дорвитой өөрчлөлт хийж, орон нутгийн бие даасан байдал, хариуцлага, санаачлагыг дээшлүүлэх шаардлага байна гэж судалгааны баг үзжээ.

Үдээс өмнөх чуулганаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар “Төрийн албаны шинэчлэл ба төвлөрлийг сааруулах бодлого’’сэдвээр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа ‘’Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлого, чиг хандлага’’ сэдвээр илтгэл тавилаа. Харин орон нутгийг төлөөлж Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоо, тулгамдаж байгаа асуудлуудыг илтгэлдээ хөндөж байлаа.

Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд үндэсний чуулганд оролцогчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах асуудлуудын талаар саналаа солилцох юм. Тиймээс чуулганаас гарах зөвлөмж нь нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлжээ

Маргааш НИТХ хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилохоор товлоод байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн. Түүнийг Засаг даргаар томилсноор НИТХ-ын даргыг мөн шинээр томилох шаардлага гарах юм. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл сая хуралдаж НИТХ-ын дарга Р.Дагвыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ. Р.Дагва нь одоо НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилладаг юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өсчээ

Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.8 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 онд өмнөх онooс 726.5 (39.0%) сая ам.доллараар буурч, 1.1 тэрбум америк доллар болжээ.

Экспорт 2018 онд өмнөх онooс 811.2 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 74.3 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин импорт өмнөх онooс 1.5 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 339.9 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 148.8 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 363.2 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 274.1 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 206.5 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.5 хувийг эзэлж байгаа бол импортын 67.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.