Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцлээ

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-19 гишүүн Засгийн газрыг огцруулах эрхтэй бөгөөд тодорхой хуулийн заалт, хууль зөрчсөн эсэхийг тодорхой бичиж, гарын үсгээ зурж, бичиг хүргүүлдэг. Тэгэхээр УИХ-ын даргыг огцруулахад ямар нэг тайлбар бичих юм бэ. Уг нь бол онолд суурилж хууль батлагдах ёстой. Түүнээс санагдах байдлаар хууль батлаад байвал богино хугацааны үйлдэл. Чөлөөлөх, огцруулах нь хоёр өөр ойлголт.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Би хувь хүнийхээ хувьд энэ асуудалд зөрчилтэй байгаа. Онол, ном ярих юм бол хэцүү л дээ. Огцруулж бол болно, ямар ч хүнийг огцруулна. Харин чөлөөлөх гэдэг дээр асуултын тэмдэгтэй болоод байгаа юм. УИХ-ын даргыг таван үндэслэлээр чөлөөлдөг байсныг зургаан үндэслэлтэй болгож, УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөхөөр оруулж ирсэн. Ер нь цаашид УИХ-ын даргыг аль нэг, бүлэгт үйлчлэхгүй шууд намаасаа татгалздаг, дархлаа сайтай байх чиглэл рүү явах нь зүйтэй юм. Үндэслэл нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжлэг хүлээхгүй тул чөлөөлөх санал оруулж байна гэж би ойлгож байгаа.

-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Д.Лүндээжанцан дарга сая хэлэхдээ нэг хүнд чиглээгүй, дархлаагаа бий болгосон хууль байх ёстой гэж хэлж байна. Бид дандаа 65-уулаа энд суухгүй, олуулаа суухгүй. Олон намын оролцоо бий болж орж ирсэн нөхцөлд яах вэ. Ийм нөхцөлд энэ хууль ямар нэг үндэслэлээр УИХ-ын даргын асуудал хөндөгдөнө. Тэр үед бид яах вэ. Өнөөдрийн энэ нөхцөл байдалд УИХ-ын даргыг ойрхон, ойрхон огцруулаад байвал яах вэ. Тэгэхээр чөлөөлөх үндэслэлд ямар нэг тайлбар байх ёстой болов уу. Ийм сэтгэлийн хөөрлөөр УИХ-ын даргыг авч хаях үндэслэл бий болоод байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-УИХ-ын тухай хуульд дор дурдсан тохиолдолд УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудал яригдана. УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөх хүсэлтийг оруулж өгөхөд үндэслэл нь хэлбэрийн хувьд зөрчилгүй. Харин та нарын хувьд яриад байгаа агуулгын хувьд яаж өөрчлөх вэ гэдэг асуудал асуултын тэмдэгтэй үлдэж байна. Ер нь цаашид УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой хуулиа өөрчлөх шаардлага байна. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн шаардлагатай байгаа юм. Парламентын засаглалтай орны хувьд төлөөллийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага байна гэдгийг харж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Парламентын дархлаа гэдэг нь ганц хүнийх биш. Цаашид ардчиллын дархлаа, Монголын төр тогтвортой байх уу гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. 1990 оноос хойш 21 Ерөнхий сайдтай байсан бол гурван УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байсан. Ер нь бол цаашид УИХ-ын даргын тогтворгүй байдал руу явах вий гэж болгоомжилж байна. Энэ хууль батлагдаад Үндсэн хууль дээр очиж, Цэцийн дүгнэлт гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Хуулийг зөрчсөн Ерөнхийлөгч үү эсвэл баталсан УИХ, дэмжсэн Засгийн газар хариуцлага хүлээх вэ. Дараа нь буруу хуул баталсан, санаачилсан, дэмжсэний хариуцлагыг хэн хүлээх вэ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Сүүлийн үед зарим нэг хүмүүсийн хэлээд байгаа зүйл арай л ёс зүйгүй зүйл рүү яваад байх шиг байна. Цуглааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын цуст тэмцэл, Ж.Батзандангийн хувьсгалын үед хууль хэрэггүй гэж хэлж байна. Энэ бол зохисгүй үйлдэл юм. Магадгүй энэ үгэн дээр чинь дөрөөлөөд зорилготой асуудал үүсгэвэл яах вэ. Тиймээс ярих хэлэх зүйл дээрээ анхаарах хэрэгтэй. Одоо бол МАНАН бүлэглэл унагаах тухай л яриад байгаа юм. Яг нарийндаа бол бид бүгдээрээ МАНАН бүлэглэлийн бүтээгдэхүүн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаачлан шинэ МАНАН үүсч байгаа юм биш үү. Одоо бид яриад, зөрчилдөөд байгаа зүйлээ эргүүлж нэг харж, үнэний дэнс нь хаана байна гэдгийг бодолцох цаг болжээ. МАНАН гэдэг юм нь арилгаад монголчуудын амьдрал сайхан болно гэж бодохгүй байна.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, дэмжсэн юм.

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.01.17/-ийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Монгол Улсын Ерөнхийлөгч хаалттай хуралдаан хэд хэдэн удаа зарлаад хойшилсон. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал ярина гэж байсан ч ирц хүрээгүй. Одоо энэ асуудлаа хэлэлцэх нь зөв биш үү. Мөн утаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл юу болж байна вэ. Эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, А хүрээний N1H1 вирус тархсан зэрэг тулгамдсан асуудал олон байна. Олон өдөр албан тушаал ярилцлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэх асуудал бий. Тиймээс энэ хуулийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулах боломж байна уу.

УИХ-ын дарга М.Энхболд:

-ҮАБЗ-өөс Ерөнхийлөгч УИХ-д хаалттай мэдээлэл хийх тухай оны өмнө мэдээлэл танилцуулахаар ирүүлсэн. Харамсалтай нь, тэр үед УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшилсон. Оны дараа ҮАБЗ-өөс бичиг орж ирвэл шууд хэлэлцээд явах боломжтой. Утааны асуудлаар Ерөнхийлөгч Хяналтын сонсгол хийх санал ирүүлсэн бөгөөд асуудал хариуцсан байнгын хороо нь энэ асуудлаа хэлэлцэж, дэгийн дагуу зохион байгуулаад явах нь зөв байх. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлуулж өгөөч гэсэн санал гаргалаа. УИХ-ын дэгийн тухай хуулиар нэг асуудлыг хэлэлцэж байгаад дараагийн асуудлыг хэлэлцэх нь хориотой байгаа. Энэ асуудлыг хэлэлцсэний дараа дараагийн хууль руугаа орох ёстой. Д.Сумъяабазар гишүүний горимын саналаар санал хурааж, олонхоороо шийдэх боломжтой.

Ингээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын гаргасан саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжсэн учраас хэлэлцэх асуудлаас хасагдлаа.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Цахим мэдээлэл –эрсдэл үү, боломж уу” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Цахим мэдээлэл –эрсдэл үү, боломж уу” сэдэвт хэлэлцүүлгийг Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны байгууллага, Юнескогийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” төслийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, “БСШУСЯ-наас 2017 онд “Цахим гадуурхал цаашаа” аяныг зохион байгуулж Дэлхийн банкны тусламжтайгаар судалгаа хийхэд хаалттай группүүдэд хүүхэд, өсвөр үеийнхэн бие биенээ гутаан доромжлох, шоглох, дарамтлах үзэгдэл ноцтой төвшинд байгаа нь тод харагдсан. Тиймээс сошиалд бодолтой хандаж, үгээ цэгнэж хойч үеээ хэцүү байдлаас аврах нөлөөллийн ажлыг хийх нь нэн чухал. Бид хүүхэд байхдаа гадуурхагддаг байсан ч секундийн дотор хэдэн сая хүнд тархдаг ийм өргөн хүрээнд гадуурхагдаж, үзэн ядагдаж, ичгэвтэр байдалд орж байгаагүй. Цахим орчинд гадуурхал дарамтад өртөөд түүнийгээ даван туулна гэдэг хүүхэд өсвөр үеийнхний хувьд төсөөлшгүй бэрх. Ийм нөхцөлд өнөөдрийн дэлхийн хүүхдүүд өнөөдрийн өсвөр насны хүүхдүүд амьдарч байна. “цэнхэр халим” гэх тоглоомыг хууль хяналтын байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсны хүчинд газар авахуулалгүй зогсоож чадсан. Үүний адил цахим орчин дахь хүүхэд хамгааллын олон ажлыг маш хурдтай эрсдэлээс өрсөж хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Мөн БСШУСЯ-наас багшийн мэргэжлийг дээшлүүлэх сургалтаараа дамжуулан албан бус хөтөлбөрөөр хүүхэд өсвөр үеийнхэнд мэдээллийн суурь боловсрол олгож байна. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номонд дуртай болгоход чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлж байна гээд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллахыг уриаллаа.

Хэлэлцүүлэгт БСШУСЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Үндэсний төв номын сан зэрэг мэдээллийг бэлтгэх, хадгалах, мэдээллийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хянан зохицуулах, мэдлэг боловсрол олгох үүрэг бүхий талуудын төлөөлөл оролцож санал солилцлоо.

Цахим орчинд хүүхдийг хамгаалахын тулд мэдээллийг мэдлэгтэйгээр ашиглах аргыг заах явдал болохыг талууд онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа. Хатагтай Наоми Китахарагийн томилолтын хугацаа дуусч эх орондоо буцах гэж байгаа юм. Тэрээр Монгол Улсад ажиллах хугацаандаа залуучуудын хөгжил, жендерт суурилсан хүчрхийлэлтэй тэмцэх асуудал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн билээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НҮБ-ын Хүн амын сантай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд санаачилга гарган ажиллаж, бүх талаар дэмжлэг үзүүлж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж хатагтай Наоми Китахараг “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт маш олон төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнг нь хэдийнэ үзсэн. Мөн тодорхой цаг хугацааны дараа үр дүн нь гарах олон ажлыг хамтдаа эхлүүлсэн гэдгийг БСШУС-ын сайд онцолсон. Тухайлбал, олон жил тасарсан эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээж оруулсан нь өөрөө эцэг, эхчүүд болон олон нийтээс талархал хүлээгээд байгаа билээ. Хатагтай Китахарагийн хувьд БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүдээ дэмжин ажиллахаас гадна НҮБ-ын харьяа байгууллагуудыг идэвхжүүлж, манлайлан ажилласанд нь талархаж байгаагаа Ц.Цогзолмаа сайд илэрхийлсэн юм.

Уулзалтад НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн Каори Ишикава байлцсан юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнийг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүнээр ажиллахаар болсонд баяр хүргэн, тус сантай цаашид олон хөтөлбөр, төслүүд дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

НЭМГ-аас гадаадын орнуудад сургалт семинарт оролцсон байдал /2018 он/

1.Нийслэлийн Засаг даргын A/290 тоот захирамжаар 2018 оны дөрөвдүгээр сарын 8-11 хооронд

НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар БНЧУ-ын Прага Хотод Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх Ухаан, Техникийн Хамтын ажиллагааны Монгол Чехийн Засгийн Газар хоорондын комиссын VII хуралдаанд албан томилолтоор оролцов.НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар нь Монгол улсын Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНЧУ-ын Прага Хотод Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх Ухаан, Техникийн Хамтын ажиллагааны Монгол Чехийн Засгийн Газар хоорондын комиссын VII хуралдаанд оролцох албан томилолтын хугацаанд БНЧУ-ын Эрүүл мэндийн сайд, дэд сайд Радек Полицар, Адам Войтех, Эрүүл мэндийн хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд сайд Яадек Полица албан уулзалт хийсэн. Уулзалтын явцад БНЧУ-ын Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийг дэмжих зорилгоор хандив тусламж өгөх эмнэлгийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх болон нэн тэргүүнд Улаанбаатар хотын эмнэлгүүдэд техник тоног төхөөрөмж ханган нийлүүлэхээр санал солилцов.

Уулзалтын үр дүнд:

-Эрүүл Мэндийн даатгалын систем түүний үр нөлөө нь иргэддээ хүрч үйлчилж байгаа тогтолцоо нь Монгол улсад нэвтрүүлэх

-Цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр эмч, сувилагч эмнэлгийн ажилчдыг сургалтанд хамруулж туршлага солилцох

-Эмнэлгийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэн тусламж авах

-Эрүүл мэндийг дэмжих зорилгоор хандивлагч байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр хамтарч ажиллах

2.Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн 69 дүгээр чуулган:

Нийслэлийн Засаг Даргын А/948 2018.10.08 тоот захирамжаар НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар нь Филиппин улсын нийслэл Манила хотодДэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн 69 дүгээр чуулганд 2018 оны 10 дүгээр сарын 8 аас 12ны хооронд албан томилолтоор оролцов.


Уг чуулганд Эрүүл Мэндийн сайд Д. Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын дарга Л. Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгч нар оролцов. ДЭМБ-ын Бүсийн түвшинд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримталж байгаа бодлого, шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулан, Гишүүн орнуудтай харилцан туршлага солилцох, ДЭМБ-ын зүгээс батлах тогтоол, шийдвэрүүдэд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх болон бүсийн захирлын сонгууль болсон нь онцлог байв. Энэ жилийн сонгуулиар Япон улсын докторТакаши Касай сонгогдон2019 оны нэгдүгээр сараас эхлэн захирлаар томилогдон ажиллахаар боллоо.

Чуулганаар хэлэлцсэн эрүүл мэндийн үндсэн 5 асуудалууд нь:

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ, менежментийгсайжруулах;

-Эмнэлгийнтусламж үйлчилгээгсайжруулахадцахимэрүүлмэндийг хэрэглэх

-Тогтвортой хөгжлийн зорилтуудад эрүүл мэндийн хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх

-Халуун орны өвчнтэй тэмцэх

Сэргээн засах, нөхөн сэргээх үйлчилгээг бэхжүүлэх зэрэг нь монгол улсад ч хэлэлцэж хэрэгжүүлж болох асуудалууд юм. Эдгээр асуудалыг хэрэгжүүлж илүү үр ашигтай үр дүнд хүрэхийн тулд бид хариуцлагатай байж бусад бүс нутгийн хэмжээнд ДЭМБ-ын Хамтын ажиллагааны хамтрагч байгууллагуудтай хамтран ажиллана.

Categories
мэдээ улс-төр

АН-аас Ж.Батзандан гишүүн албан ёсоор хасагдлаа

УИХ дахь АН Ж.Батзандан гишүүнийг намынхаа бодлогоос зөрсөн гэдэг үндэслэлээр намын гишүүнчлэлээсээ хасах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын даргад албан бичиг илгээж, Ж.Батзандан гишүүнийг бүлгээсээ хассан гэдгээ танилцуулжээ. УИХ-ын дарга М.Энхболд тэрхүү албан бичгийг нь чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уншиж Ж.Батзандан гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгээс албан ёсоор хасагдаж байгааг зарлалаа. Бүлгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд УИХ-ын дарга тухайн бүлгийн шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулдаг хуулийн зохицуулалттай юм.

Categories
мэдээ нийгэм

Гахайн мялзан өвчнөөс сэргийлээрэй

Categories
мэдээ нийгэм

НЭМГ-аас 2018 онд гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хийсэн уулзалтууд

НЭМГ нь 2018 онд гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Бээжин хот, Япон, Тайвань, Солонгос зэрэг орнуудынтөлөөлөгчидхүрэлцэн ирж уулзалт зохион байгууллаа.

Онцлох уулзалтаас:

1. 2018.05.09

БНХАУ-ын Бээжин хотын Уламжлалт Анагаах Ухааны захиргааны албанаас:

Фэнг Ү, /Ерөнхийлөгч, Хятадын Эрүүл мэндийн холбоо, Эрүүл мэндийн салбар/

Энхбаяр /Дэд ерөнхийлөгчСан И TCM Олон улсын хөрөнгө оруулалтын ХХК (Бээжин)/

Zhao Wurong,/Ерөнхийлөгч,Сан И TCM Олон улсын хөрөнгө оруулалтын ХХК (Бээжин)/

CAO Weizhong /Дэд ерөнхийлөгч,Сан И TCM Олон улсын хөрөнгө оруулалтын ХХК (Бээжин)/

Ли Yuelian, /Захирал, Олон улсын эрүүл мэндийн газар, TCM Олон улсын хөрөнгө оруулалтын ХХК (Бээжин)/

Сан Yiwen, /Дэд ерөнхийлөгч Сан И TCM Олон улсын хөрөнгө оруулалтын ХХК (Бээжин)/ хүрэлцэн ирж Тархины саатай хүүхдийн төвийг байгуулах үйл ажиллагааг эхлүүлэх талаар хэлэлцэн хоёр талын хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан хүргүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Image result for УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.01.17/-ийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцууллаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал;

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;

-Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

“Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм байна.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлцгээе

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

ЖАЙКА-ийн зөвлөхтэй уулзав

Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд ЭМЯ, ЖАЙКА ОУ-ын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд Японы ОУ-ын эрүүл мэнд, анагаах ухааны төвөөс ирж ажиллаж байгаа зөвлөх Икараши Мегуми-тэй уулзав.
Зөвлөх Икараши Мегуми нь сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдал, сувилагч нарын сургалтын хэрэгцээг тодорхойлох, дээрх төслийн хүрээнд энэ чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг судлах зорилгоор ирээд байгаа юм.
Уулзалтаар Монгол Улсын эрүүл мэндийн хүний нөөц, тэр дундаа сувилахуйн хүний нөөцийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын хэрэгцээ, сувилахуйн хүний нөөцийг бэлтгэх асуудлаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.