УИХ дахь АН-ын бүлэг УИХ өөрөө тарах ёстой гэж үзэн УИХ-ын гишүүдийн гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Xуулганы хуралдааны танхимын үүдэнд тусгай самбар байрлуулан гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа билээ. Тэгвэл сая УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн уг санаачилгыг дэмжин гарын үсгээ зурлаа. Өмнө МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар гарын үсгээ зураад байсан юм.
Month: January 2019
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан. Уг систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна. Малчид цаг агаарын мэдээллийг авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессэж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой.
Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын Соёлын элчээр Гомбо овогтой Отгонтөгсийг томилж, гэрчилгээг гардууллаа. Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Г.Отгонтөгст Соёлын элчийн эрхэм үүргийг санаачилгатай хэрэгжүүлж, Монгол, Солонгосын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахыг хүсч, тодорхой чиглэл өгөв.
Цагдаагийн ерөнхий газраас “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” өдөрлөг зохион байгууллаа. Сүүлийн 10 жилийн судалгаанаас үзвэл манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707 бүртгэгджээ. Мөн 2018 онд улсын хэмжээнд 36220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12328 буюу 34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ. Энэ нь цагдаагийн байгууллагын шалгаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.
Цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа аж. Гэвч хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа тул хулгайлах гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор онол, практикийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг практикт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол нэгдүгээр сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 12 дугаар сарын 01-31-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 19-ниы өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын 8 орон тохирсон бол та 50 сая төгрөг, 7 орон тохирсон бол 10 сая, 6 орон тохирсон тохиолдолд 5 сая төгрөг, 5 орон тохирсон бол 1 сая, 4 орон тохирвол 200 мянга, 3 орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм. Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 225 сая төгрөг хожих боломжтой.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Мөн УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжсэнээр уг хууль батлагдлаа.
Энэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжих аж.
Нийслэл Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудал бол утааны асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэх том гарц бол гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлтийн ажил юм. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шинэ дэлхий телевизын зүүн урд байрлах 15 давхар орон сууцны 2 блок 154 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, “Монтед констракшин” компаний гүйцэтгэх захирал н.Энхболд, газар чөлөөлөн шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй иргэд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:
Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон ажлууд ид өрнөж байна. Зам гүүрүүд, гэр хорооллыг дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулган шинээр орон сууц барих гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотод 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусвал 89980 гаруй орон сууц ашиглалтад орох юм. Саяхан бид Монгол улсын Хөгжлийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилгыг буулган шинээр барих төслүүдийг санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ төслийг санхүүжүүлэхэд Хөгжлийн банк 200 тэрбум гаруй төгрөгийг зарцуулна. Одоогийн байдлаар бид гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1,712 нэгж талбарын газрыг чөлөөлж,7,227 айлын орон сууц ашиглалтад оруулан, агаарын бохирдлын эх үүсвэр болж байсан5,001 айлын янданг буулгаад байна.Үүнээс 2018 онд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2,030 айлын орон сууц ашиглалтад орсон.
Өнөөдөр ийнхүү ашиглалтад орж буй 154 айлын орон сууцны барилгыг сэтгэл зүтгэл гаргаж, чанарын өндөр түвшинд сүндэрлүүлсэн НГХДБГ, төсөл хэрэгжүүлэгч “Монтед констракшин”ХХК-ий хамт олонд ажлын амжилт хүсье.
“Монтед констракшин” ХХК-ий гүйцэтгэх захирал н.Энхболд:
Манай компаний хувьд 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ү хэсэгчилсэн талбайн 4,8 га газарт 1200 айлын орон сууцны бичил хорооллын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 420 айлын 12-15 давхар орон сууцны барилгуудыг ашиглалтад оруулсан. Мөн 40 гаруй айлын хашааны газрыг бүрэн чөлөөлж, оршин суугчидыг тохилог орон сууцаар ханган ажиллаж байна. 2019 онд 140 айлын 2 блок бүхий 15 давхар барилга барихаар хашааны газрыг бүрэн чөлөөлж бэлтгэл ажлуудаа ханган барилга угсралтын ажлыг ирэх 4 сараас эхлүүлнэ. Бидний төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй НЗДТГ, НГХДБГ болон шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна.
Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг дөрөвдэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм. Уг систем Монгол Улсны хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна. Ард иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилготой системийн тусламжтайгаар малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Архангай [link]
Баян-Өлгий [link]
Баянхонгор [link]
Булган [link]
Говь-Алтай [link]
Говьсүмбэр [link]
Дархан-Уул [link]
Дорноговь [link]
Дорнод [link]
Дундговь [link]
Завхан [link]
Орхон [link]
Өвөрхангай [link]
Өмнөговь [link]
Сүхбаатар [link]
Сэлэнгэ [link]
Төв [link]
Увс [link]
Ховд [link]
Хөвсгөл [link]
Хэнтий [link]
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын хамт олон түүхэн музейн нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа.
Албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой тус музейд 200 гаруй үзмэр дэлгэгдээд байна.
Онцгой байдлын газрын түүхэн зургийн цомог, үе үеийн удирдлагуудын болон тус газраас төрөн гарсан анхны хурандаа М.Тогоочийн эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас, эд зүйлс болоод гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын амжилт, аврагчдын багаж зэвсэглэмжийн зэрэг үзмэрүүд дэлгэгдэж, олны хүртээл болоод байна гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх хамгийн эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй учраас шууд дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.