Categories
мэдээ нийгэм

Азербайжаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль нь (ASOIU) тус улсын нийслэл Баку хотод байрладаг бөгөөд 1887 онд байгуулагдсан Евразийн шилдэг их сургуулиудын нэг юм. Тус сургуульд Азербайжан улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах хөтөлбөр зарлагдсан байна.

Мэргэжлийн чиглэл: Газрын тос, хийн боловсруулалтын мэргэжлээр (бакалаврын зэрэг) Суралцах хугацаа: 4 жил, 2019 оны хичээлийн жилээс

Материал хүлээн авах хугацаа: 2019 оны нэгдүгээр сарын 04-21-ний өдрийн 16:00 цаг хүртэл Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын бичиг хэрэг

Бүрдүүлэх материал:

  • Цахим үнэмлэх /хуулбар/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбар/
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/
  • Сургуулийн тодорхойлолт

Тавигдах шаардлага:

  1. Их, дээд сургуулийн 1-2 курсын оюутнууд байна. /18-аас дээш насны/
  2. Их, дээд сургуулийн голч оноо 3.0 ба түүнээс дээш байх, тодорхойлолтоор баталгаажуулна.
  3. Физик, Математикийн хичээлийн жилийн эцсийн дүн А үнэлгээтэй мөн элсэлтийн шалгалтын дүн 650 онооноос дээш байх холбогдох материалуудаар баталгаажуулна.
  4. Англи, Орос хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх /бүрэн дунд боловсролын гэрчилгээний гадаад хэлний хичээлийн дүн “A” байх, IELTS TOEFL оноотой бол хавсаргаж болно./
  5. Эссэ бичих /тухайн хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхлоо илэрхийлсэн 800 үгтэй/

Сонгон шалгаруулалт:

  1. Газрын тос, хийн боловсруулалтын мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2 оюутныг сонгон шалгаруулна.
  2. Эссэ бичлэг, өргөдөл, бүрдүүлсэн материал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулна.
  3. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Холбоо барих утас: 99849591

Email: sukhee.temuulen@gmail.com

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Categories
мэдээ спорт

Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй дөрвөн бөх башёг тэргүүлж байна

Image result for хакухо

Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд хүч үзэж буй гурван Их аварга, гурван озэкигоос өнөөдрийн байдлаар хоёр Их аварга, нэг озэки барилдаанаас гараад байна. Башёд гурав дараалан унасан 72 дахь Их аварга Кисэносато зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Харин дөрөв дараалан унасан озэки Точиношин бэртлийн улмаас өчигдөр өнжиж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд шагайны гэмтлээс болж өнөөдөр башёг орхилоо. Таван өдрийн дараах байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй дөрвөн бөх нэг ч унаагүй Хацү башёг тэргүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн тоо 18 хувиар буурчээ

2018 оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1,120 бүртгэгдэж, ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдаж, 1,189 хүүхэд гэмтэл авч, 143 хүүхэд ноцтой гэмтсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 10 хувиар өссөн үзүүлэлт гарсан бөгөөд харин амь насаа алдсан 18 хувиар, гэмтсэн тоо 23 хувиар буурчээ. Гэвч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 73 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч та хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж, зам тээврийн болзошгүй ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхааруулав

Image result for Сэг зэм

Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг Замын-Үүдэд ажиллаж байна. Замын–Үүдийн нутагт мэрэгчээр дамжих халдварт өвчний тандалт судалгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрөгч оны зун 36000 га талбайд хийжээ. Уг судалгааны үр дүнгээр тандалт хийсэн цэгт газруудаас олзворлосон / харх-хилийн шалган нэвтрүүлэх застав, бозлог зурам-төмөр замын гарам, хогийн цэг, шар чичүүл-төмөр замын гарам, гэрийн хулгана-онцгой байдлын газар/ мэрэгч амьтдаас тарваган тахал болон хуурамч сүрьеэгийн халдвар илэрч Замын-Үүд сум тарваган тахал болон халдварт өвчний эпизоот өндөр идэвхтэй байгаа нь тогтоогджээ.

Тус тандалт судалгааны мөрөөр ЗДТГ, Зоонозын өвчин судлалын Үндэсний төвтэй хамтран 2019 оны 01-р сарын 12-ны өдрөөс эхлэн 7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж халдваргүйтгэл, устгалын ажлыг зохион байгуулж байна. Мөн эрсдэлд өртөх магадлалтай байгууллагын ажилчид, албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажил давхар хийгдэж байна. Иймд үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байх, бозлог зурам зэрэг мэрэгч амьтны махыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

Image result for УИХ

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн олонх дэмжлээ.

“Хэмжил зүйн тухай шинэ хуулиар хэмжлийн нэгдмэл байдлыг хангахын сацуу эдийн засаг, нийгмийн хөгжилд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулна” гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулгадаа дурдав.

Хэмжил зүйн тухай хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хувьд:
1. Монгол Улсын хэмжил зүйн тогтолцоо олон улсын жишигтэй нийцнэ.

  1. Хэмжлийн нэгжийн эталон, нэгж дамжуулалт, хэмжил зүйн судалгаа шинжилгээний ажил олон улсын түвшинд хүрэх алхам болно.
    3. Олон улсын жишгийн дагуу худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглахаас бусад хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтын ажлыг итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
    4. Салбаруудын болон үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагуудын дэргэд итгэмжлэгдсэн хэмжил зүйн алба, лабораториуд бий болно.
    5. Алба, лабораториуд бий болсноор төрийн ажил, үйлчилгээний одоогийн төвлөрөл, ачаалал саарна.
    6. Олон улсын гэрээ, хэлэлцээрт туссан импортын хэмжих хэрэгслийн загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг шууд хүлээн зөвшөөрдөг болно.
    7. Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчид цаг хугацаа хэмнэж нэгж хэмжүүрт ногдох зардал буурах эрх зүйн орчин бүрдэнэ.
  2. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, суурилуулах, засварлах хэмжил зүйн ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог одоогийн үйл ажиллагаа бүрэн халагдаж, Хэмжил зүйн ажил үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгүүлэх тогтолцоог бий болох үр дүн гарна гэж тооцоолж буй аж.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Үүгээр чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш 15.00 цагаас Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 10 автомашин хүлээлгэн өглөө

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж, СХДНЭ-ийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцов. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч, 2-75 км-ын хүрээнд үйлчилдэг байна. Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин нэн шаардлагатай байгаа юм. Уг 10 автомашиныг амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар иж бүрэн тоногложээ. Энэ нь Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн үр дүн гэдгийг салбарын сайд онцлов. Өмнө нь энэ төслөөр 2013, 2014 онд 35 тэрбум төгрөгийн машин, тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг. Түүнчлэн Япончууд 34 ширхэг 4D эхо аппарат хандивлах гэнэ.

СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 10 автомашин өглөөСХД-ийн нэгдсэн эмнэлэгт 10 автомашин өглөө

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал хоёрдугаар сарын 11 хүртэл хойшиллоо

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд 11 цагаас эхлэх байсан боловч хойшиллоо.

Тодруулбал “Э.Бат-Үүлийн өмгөөлөгчийн биеийн байдал муудсан байна Тиймээс хүндэтгэх шалтгааны улмаас хоёр талын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан байна.

Шүүх хурал Хоёрдугаар сарын 11 -нд болохоор болжээ.

Хэргийг сануулахад “АТГ-аас өнгөрсөн хугацаанд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ”.

Categories
мэдээ нийгэм

Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийг энэ улиралд хийнэ

Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийг энэ оны нэгдүгээр улиралд зохион байгуулахаар болжээ.Энэхүү үзлэгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон төсвийн байгууллагуудад хийдэг. Үүгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль холбогдох дүрэм журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн стандартын нэвтрэлт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн програм хангамжийн ашиглалт, нягтлан бодогч, эд хариуцагч нарын боловсрол, ажил эрхлэлтийн байдлыг судалдаг. Мөн улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлдог юм.

Categories
мэдээ нийгэм

“Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлэг болж байна

Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн 2018 онд улсын хэмжээнд 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12,328 буюу 34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа нь цагдаагийн байгууллгын шалгаж байгаа 3 хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна. Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, энэ нь шунахайн сэдэлтэй, нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг болсон бөгөөд нийт гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрийн түвшингээс шууд хамааралтай болжээ. Цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажил арга , хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулж байна. Гэвч хулгайлах гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байгаа тул хулгайлах гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, бууруулах, шалтгаан нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөхөд зорилгоор “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол, практикийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг практиикт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Иргэд та бүхэн цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх аливаа ажил, арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

​Ж.Батзандан: УИХ-ыг шууд тараах нь цаагуураа МАНАНг хамгаалах арга юм

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ж.Батзандан “МАНАН бүлэглэл одоо сандарч байгаа. УИХ-ын дарга нь огцрох нь нэгэнт тодорхой болчихлоо. Тиймээс МАНАНгийхан УИХ-ыг тарахыг шаардаж эхлэх байх. АТГ газраас эхлээд МАНАНгийн гэмт хэрэг, арга залийг хамгаалчид хөдөлж эхэлнэ. УИХ-ыг шууд тараана гэдэг бол цаагуураа УИХ-ын даргыг авч үлдэх гэсэн санаа явж байгаа юм. Тиймээс ард түмэн минь ийм зүйлд итгэж болохгүй шүү. Бидний жинхэнэ тэмцэл өнөөдрөөс эхэлж байна” гэв.