Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг мөргөж гэмтээгээд, хэргийн газраас зугтжээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 460 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлагыг хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, нийслэлд 14 хүн бэртэл гэмтэл авсан ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 7, мөргөлдөх хэлбэрээр 10, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Нийт гэмтсэн хүний 3 нь бага насны хүүхэд байсан бөгөөд 2 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Тухайлбал,Толгойтын замд T.Pruis маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 14 настай А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. Мөн Төв аймгийн нутаг “Сондуул” гэх газар асфальтан замд T.Probox маркийн автомашин онхолдож, 24 настай М-н амь нас хохирч, 43 настай Б, 10 настай Т нарын 2 хүн гэмтсэн хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчлийг илрүүлэн саатуулж ажилласан ба “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд 7 гэмт хэргийг илрүүлэн ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар онцгой албан татварын тэмдэгтийг оруулж ирэхийг завджээ

Онцгой албан татварын тэмдэгтүүд хууль бусаар хилээр оруулж ирэхийг завдаад баригджээ. Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн орох талын суудлын автомашины хяналтын хэсэгт БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн Б нь “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100 мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн бөгөөд гэмт хэргийн шинжтэй эл зөрчлийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортын “яаралтай” захиалгыг зогсоожээ

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасан байдаг.

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллээ. Ингэснээр өмнө яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан бол одоо яаралтай үйлчилгээ байхгүй болж зөвхөн ажлын 5 хоногт гардаг болсон бөгөөд яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болж байгаа юм.

Тиймээс шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж зөвхөн 32500 төгрөгийг тушааж , ажлын 5 хоногийн дараа паспортаа авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын малын ерөнхий эмч Д.Түмэндэмбэрэл: Өнөөдрөөс махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэвийн ажиллаж эхэлнэ

Гахайн африкийн мялзан өвчин гарч холбогдох байгууллагууд өвчиний шинж тэмдэг илэрсэн гахайнуудыг устгалд оруулаад байгаа юм. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Түмэндэмбэрэлээс энэ өвчний талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Өвчин гараад багагүй хугацаа өнгөрлөө. Мэргэж­лийн байгууллагууд одоо ямар ажил хийж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд Баян-Өлгий аймгаас бусад 20 аймагт 31800 гахай, Улаан­баатар хотын эргэн тойронд 7000 гаруй гахай бай­на. Өвчин гарсантай хол­богдуулан Улсын онцгой ко­мисс хоёр удаа хуралдаж то­дорхой шийдвэрүүдийг гар­­гасан. ХХААХҮ-ийн сай­дын ту­шаа­­лаар ажлын хэсэг гарч, ажлын хэсгийг миний бие ахлаад явж байна. Өнгөрсөн баасан гарагт аж­лын хэсгийн өргөтгөсөн ху­рал­даан болж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Хурлын шийд­вэрээр ла­бо­раторт дээж авсан бү­тээг­­­дэхүүнийг эц­сийн байд­­­­лаар дүгнэж цаа­шид ху­­­­дал­­­­даанд гаргах, эс гар­гах эсэхийг шийдвэрлэж бай­на. Өнөөдрийн байд­лаар Улаанбаатар хо­тод 140 цэгээс 3389 кг га­хайн аф­рикийн мялзан өвч­­ний үүс­­гэгч илэрсэн бү­тээг­дэхүү­нийг хураан авч уст­га­лаа. Улаанбаатар ор­чимд 168 гахайг зориудаар уст­гаад байна, устгах ажил одоо ч үргэлжилж байгаа. 755 цэгийг лацадсан байс­ныг өнөөдрөөс /өчигдөр/ чө­лөөлж байна. Маргаашаас /өнөөдөр/ худалдаа үйл­чилгээний байгууллагууд хэ­вийн ажиллаж эхэлнэ.

-Та бүхнийг ажиллаж байх хугацаанд олон нийт гахайн мах, өөхний орц­­той бүтээгдэхүүнийг хэ­рэг­­лэж болохгүй гэсэн айдас байна. Таны өгсөн мэдээл­лээр бол энэ өвчин нь хүнд халдахгүй гэж ойл­гож байгаа?

-Хүн энэ өвчнөөр өвчил­дөггүй. Хүн дамжуулагч болж хувирдаг тул хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй. Га­хайн аж ахуйд ажиллах, гадаадад зорчих бол гахайн фермэрээр орохгүй байхыг анхааруулж байгаа. Гахайн махаар үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнүүдийг лабораторийн шинжилгээний дүнг үндэслэж устгах ажлыг хийж дууссан. Дэлгүүр, худалдааны тө­вүү­дэд гахайн махаар халд­варласан бүтээгдэхүүн байхгүй.

-Нийтийн хоол, мах, махан бүтээгдэхүүн үйлд­вэр­лэгчид маань энэ шал­галтад хэрхэн хамрагдав?

-Би дээр дурьдсан. Улаан­­баатар хотын хэм­жээнд 755 цэгийг лацдаж, шинжил­гээнд хамруулсан гэж. Мэдээж үндэсний үйлд­вэрүүдэд хэрэглэгчид маань итгэж болно. Тухайлбал, Мах Импэкс ХК-иас авсан дээж л гэхэд бүгд сайн гарсан байх жишээтэй.

-Гахайн мах импортлогч компаниуд бүтээгдэхүүнээ хаанаас оруулж ирдэг юм бэ. Энэ өвчнийг импортын махаар дамжин орж ирсэн гэх хардлага байна?

-Гахайн махан бүтээг­дэхүүн, хуйхыг Европын ор­нууд тэр дундаа Украйн, Гер­ман, Польш зэрэг улсаас оруулж ирдэг. Мөн БНХАУ-аас ч оруулж ирж байгаа. Бид лабораторийн дүн шинжилгээг үндэслэхээс гад­на мөрдөн мөшгиж га­рал үүслийг нь тодорхойлж байгаа. Хэрвээ эрүүл бүтээг­дэхүүн импортолж байгаа аж ахуйн нэгжээс худалдаж авсан, үүнийгээ тодорхойлж чадаж байвал асуудалгүй. Энэ өвчний тархалтыг бид импортын махнаас үүссэн гэж үзэж байгаа. Албан ёс­ны зөвшөөрөлгүй УАЗ 469 ма­шинд нууж оруулж ирж бай­гаа гарал үүсэл нь тодор­хойгүй гахайн махан бүтээг­дэхүүнээс энэ өвчиний тархалт ихэссэн.

-Тэгэхээр та Хятад улсаас орж ирсэн гэж хэлэх гээд байна уу?

-Тодорхой хэлж чадахгүй. Хятад улсад 68 цэгт өвч­лөл­тэй байгаа.

-Шинжилгээний хариу­нуудыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлчихсэн гэсэн үг үү. Албан ёсоор хэзээ мэ­дээ­лэл хийх вэ?

-Шинжилгээний хариу­нуу­дыг хүргүүлсэн. Маргааш /өнөөдөр/ албан ёсоор мэ­дээлэл өгнө.

Г.БААТАР

Categories
мэдээ нийгэм

​Мах Импэкс ХК-ийн Ерөнхий технологич Р.Отгон: Манай бүтээгдэхүүнд эргэлзэх хэрэггүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан

Монгол Улсад гахайн африкийн мялзан өвчин гарч нийгмийг цочроогоод байгаа билээ. Үүнээс үүдэн мэргэжлийн байгууллагууд нийслэл, орон нутагт халдвар авсан гахайнуудыг устгалд оруулаад байгаа юм. Мөн бүтээгдэхүүн хэрэглэхдээ эргэлзээтэй байгаа тул Мах импэкс ХК-ийн Хиам консервийн үйлдвэрийн Ерөнхий технологич Р.Отгонтой уулзаж энэ өвчний талаар болоод эцсийн бүтээгдэхүүнд уг өвчний вирус хадгалагддаг эсэх талаар дараахь тодруулгыг авлаа.

-Африкийн гахайн мялзан өвчин гарч, нийгэмд ба­гагүй цочроо үүсгэлээ. Га­хайн мах, өөх ор­сон бү­тээгдэхүүн идэж бо­лохгүй гэсэн мэдээлэл ч багагүй тархлаа. Салбарын ууган үйлдвэрийн хувьд танай компани ямар арга хэмжээ авч байна вэ?

-Мал, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд гар­гадаг компанийн хувьд га­хайн аф­рикийн мялзан өвчин гарсанд харамсаж байна.

Үндсэн түүхий эд буюу малын өвчин гарахад үйлдвэрлэлд маш их хүндрэл учруулдаг.

Манай компани бүтээгдэ­хүүндээ Европын холбооны улсаасимпортоор оруулж ир­­­сэн гахайн мах, өөхийг ашиг­­­­ладаг.Тиймдээчбидний таамаглаж байсанч­лан шинжил­­гээний дүн, хариу маш сайн гарсан. Бид гахайн мах, өөхөө гарал үүсэл нь тодорхой эрүүл мэндийн шаард­лага хангасан HACCP тогтолцоо нэвтэрсэн газраас авдаг. Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн ерөнхий га­зар, Улсын төв лаборатори, гаа­лийнхан ч импортын бү­­­­тээг­дэхүүнд холбогдох шинжилгээ хийдэг.Гарал үүсэл, шинжилгээний би­чиг ба­­римт бү­рэн байдагуч­раасямар нэгэн эрс­дэлтэй байдал үүсээгүй. Гэхдээ энэ өвчний тар­халтаас үүдэн хэрэглэгчдийн дунд эр­гэлзээ бий болсон байна. Хэ­рэглэгчид маань бидэн рүү утсаар болон олон нийтийн сүлжээгээр хол­богдож асууж тодруулж, цааш­даа ч анхаа­рал хандуулж ажил­лаач гэ­сэнсаналсэтгэгдлийг хэлж байна. Хэ­рэг­­лэгчдийн са­нал хү­сэлтийн дагуу бид хол­бог­дох арга хэмжээг авч ажил­лаж байгаа.

-Тухайлбал?

-Бид 1946 оноос хойш үйл ажил­лагаа явуулж байгаа Мах им­пэкс ХК-ийн Хиам консер­вийн үйлдвэр буюу бо­ловсруулсан бү­тээгдэхүүн үйлдвэрлэдэг хамт олон. 1970-аад оныдунд үеэс ма­най үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжиж Монгол Улсын хүн амыг хиам, консерв, боловсруулсан бү­­тээг­дэхүүнээр хангах зо­рил­го­тойгоор ажиллаж ирсэн. Баялаг түүх, арвин турш­лага, олон жил ажил­ласан мэргэшсэн хамт олон, ОХУ, Герман улсад мэр­гэжил эзэмш­сэн өндөр зэргийн тех­но­логичид олон байдаг учраас тэдэнтэйгээ зөвлөлдөж байгаад 2004 оноос өмнөх буюу гахайн мах, өөхний хэрэглээ бага байх үеийн орц, жороор бү­тээгдэхүүнээ үйлдвэрлэж эх­лээд байна. Өөрөөр хэлбэл, гахайн мах, өөх ордог бай­сан зарим бүтээгдэхүүндээ үх­рийн өөх, хонины сүүлийг ашиглаж эхэлсэн. Энэ мэ­дээж хэрэглэгчдэд маш их таалагдаж байгаа. Мөн олон төрлийн сонголтыг бий бол­гож, зах зээлд гаргаснаа дуулгахад баяртай байна.

-Би сониныхоо уншигч­дын эр­гэлзээг тайлах үүд­нээс асууж байна. Танай компанийн бүтээг­дэхүүнд ашиг­ладаг гахайн мах өөхөнд дээрх өвчний вирус байхгүй биз дээ?

-Манай үйлдвэр нь ча­нарын удирд­лагын тогтолцоо ISO: 9001 стан­­дартыг үе шаттайгаар нэвт­рүүл­сэн. Чанарын удирдлагын тог­­толцоог нэвтрүүлснээр бү­тээг­дэ­хүүнд орж байгаа түүхий эдийн шинжилгээ, түүнийг дагалдах би­чиг баримтын бүрдлийг шаард­даг. Энэдагууманайком­панид нийлүүлэгдэж байгаа үндсэн бо­лон туслах жор, түүхий эд, сав баглаа боодол гээд үйлдвэрт хэрэг­лэгдэж байгаа бүх зүйлийн гарал үүсэл нь тодорхой, орчин үеийн стандартуудыг хан­га­сан байдгаараа онцлогтой.

Үйлдвэрт ажиллаж бай­гаа ажилт­­нууд хүртэл эрүүл мэндийн үзлэгт тогтмол хам­рагдаж, холбог­дох шинжил­гээнүүдийг өгсөн бай­даг. Ямарнэгэн өвчтэй хүнийг ажил­­лахгүй гэсэн заалттай шүү дээ.

Тэгэхээр энэ стандарт, шаард­лагад нийцсэн ча­нар аюулгүй байд­лыг нь бататгасан баримт, бичиг­тэй Европын холбооны улсаас им­портоор орж ирсэн га­хайн мах, өөхийг бид үйлд­вэрлэлдээ ашиг­ладаг. Мэ­дээж европоос монгол руу ирэхдээ европын олон орны газарнутгийгдамж­дагуч­раас хол­­богдох шинжил­гээнүүдэд бү­рэн хамрагдсан эрүүл мах, өөх ашиг­ладаг. Тиймээс Мах импэкс ком­­панийн бүтээгдэхүүнд эр­гэлзэх хэрэггүй.

-Танай компани до­тоо­дын ла­бо­ратортой биздээ­. Өдөр тут­мын хяналт шалгалт тавьдаг уу?

-Байлгүй яахав. Өдөр болгон үйлд­вэрийн шат дамжлага бүрт хяналт тавьж, бүтээгдэхүүний ча­нарыг са­хиулж байдаг. Ер нь, хиам үйлдвэрлэгч компаниуд дотоодын лабораторгүй байна гэдэг маш том эрсдэлийг дагуулж байна гэсэн үг. Тиймээс дэргэдээ лабораторгүй үйлдвэрүүд байхгүй гэдэгт найдаж байна.

-Энэ өвчин хүнд халд­­даггүй, эрсдэлгүй гэд­гийг мэргэжлийн бай­гуул­лагынхан хэлсэн. Гэвч одоог болтол эргэлзээ тайлах мэ­­дээллийг өгөхгүй байна. Мэр­гэжлийн хүний хувьд энэ өвчний шинж тэмдэг, хэрхэн устдаг та­лаар судалсан байх?

-Гахайн мялзан өвчин нь хүнд халдварлахгүй, аюулгүй гэдгийг Монгол Улсын Мал эмнэлгийн ерөн­­хий газ­рын дарга бөгөөд Мон­гол Улсын малын ерөнхий эмч Түмэндэмбэрэл гуай хэлсэн шүү дээ. Мөнэнэ тухай оросын мал эмнэлгийн сай­тад ч мэдээллэсэн бай­на лээ. Дулааны боловс­руу­­лалтад бүрэн устдаг гэдгийг тодотгосон байгаа юм. Тодруулбал, +60C хэмд 20 минут чанахад бүрэн устдаг. Тиймээс хэрэг­лэгч­­дэд хэлэхэд эцсийн бү­тээг­дэхүүнд ямар ч эрсдэлгүй гэдгийг хэлье. Харин солонгос хоолны газ­руудад хийдэг самгёбсал буюу гахайн махыг шарж идэхдээ бүрэн гүйцэд болгож идээрэй гэдгийг мэр­гэлжийн хүмүүс зөвлөж байна лээ. Би ч гэсэн мэргэжлийн хүний хувьд га­хайн махыг бүрэн гүйцэд бо­ловсруулж идэж байхыг хэ­рэг­лэгчдэдээ зөвлөж байна.

-Та бүхний хийж байгаа уламж­лал, хувилбар жор гахайн мах, өөхтэй хиам хоёрын ялгаа юу байдаг вэ?

-2007 оноос хойш энэ салбарт олон сайхан үйлдвэр бий болсон. Энэ үеэс л гахайн мах, өөхийгхиаманд хэрэглэж эхэлсэн. Хиа­манд гахайн өөх тэр дундаа ну­рууны өөхийг ихээр ашигладаг. Ихэнх үйлдвэрийг гахайн өөхөө ев­ропын холбооны улсаас авдаг гэж найдаж байна.

Манай компанийн хувьд хиа­мандхийдэгжор, бүр­хэвч, амт­лагчаа ХБНГУ-аас импортолж ав­даг. Мөн тоног төхөөрөмж ч тус улсынх. Европ тэр дундаа гер­ман технологиор хиам хийнэ гэдэг бол зайлшгүй гахайн мах, өөхийг ашигладаг. Га­хайн махаар хий­сэн хиам нь зөөлөн амтлаг, өнгө­лөг болдгоороо онцлогтой. Энэ жи­­шигт хүргэхийн тулд гахайн ма­хыг ашигладаг. Мэдээж Монгол Улс ма­лын орон учраас үхрийн өөх, хо­нины сүүлийг хийснээр бүтээг­дэхүүн амтлаг болно.

-Цаашид яах юм бэ. Гахайн мах, өөхийг хяз­гаарласан хэ­вээр байх уу. Салбарынхаа мар­гаашийг хэрхэн харж байна вэ?

-Зах зээлд худалдаа­лагдаж байгаа мах, махан бүтээгдэхүүнүүд мэргэжлийн байгууллагын хяналт, шинжилгээнд хамрагдсан гэдэгт би итгэж байна. Тий­мээс мэргэжлийн бай­гууллагууд хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Манай ком­панийн хувьд ар­вин турш­лагатай, энэ салбартаа манлайлагч байдгийн хувьд хэ­рэглэгчдэдээ хувилбар жороор стан­­­дарт шаардлагад нийцсэн бү­тээгдэхүүнийг үйлдвэрлэж, санал бол­гож байна. Гахайн мах, өөхтэй үндсэн бүтээгдэхүүн ч худал­даанд гарна. Өөрсдөө үйлдвэрлэхээс гад­­на сал­барынхаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамт­­­­раад бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “шинэ за­луу” үйлд­вэрүүддээ сургалт явуу­­­лахаар төлөвлөж байна. Мэр­гэж­­лийн байгуул­ла­гуудаас ч ийм санал тавьсан. Энэ сургалтад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж бай­гаа 30 гаруй компаниуд хам­раг­дах байх. Цаашдаа им­портоос ха­раат бус мон­гол малынмах, өөх түлхүү ашиглах чиглэлээр эрдэм­тэн докторуудтай санал со­лилцоод эхэлсэн.

-Нийгэмд үүссэн энэ байдал компаниудын борлуулалтад шууд нө­лөөл­сөн нь ойлгомжтой. Танай компанийн хувьд ямар эрсдэл хүлээв?

-Компанийн гэхээсээ илүү сал­барын нэр хүндийн асуудал яригд­лаа шүү дээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд эрсдэл үүссэн нь ойлгомжтой. Гэхдээ 73 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа манай ком­панид олон арван жил ит­гэж, бүтээгдэхүүнийг маань тогтмолхэрэглэдэг, би­дэнд найдаж, холбогдож асууж тодруулж байсан бүх хэрэглэгчдэдээ баярлалаа. Хэ­рэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд манай хамт олон хичээн ажиллах болно.

Хохирлын хувь хэмжээг тооцож, холбогдох байгуул­лагуудтай хам­тарчажиллахболно. Мөн нийг­мийн нүд чих нь байдаг хэвлэлмэ­дээл­лийн байгууллагуудад баяр­­­­­ла­лаа.

-Хэрэглэгчдийн дунд сар ши­нийн баярын ширээ хиамгүй, зуушгүй байх нь гэдэг айдас байлаа. Харин хувилбар жорын бү­тээг­дэхүүн гарснаар олон эзэг­тэйн санааг амраах байх гэж найдаж байна?

-Тийм ээ. Гэрийн эзэгтэй нар маань баярын ширээний хоол хүнс элбэг дэлбэг, олон төрөл бай­вал тэр жилдээ өнгөтэй, сайхан бай­­на гэж бэлэгшээдэг шүү дээ. Тийм учраас хэрэглэж сурсан, ит­гэлийг тань алдаж үзээгүй, эрүүл хүнсний аюулгүй байд­лыг бүрэн хангаж, олон улсынчанарын стан­дартын дагуу хийгддэг Мах Им­пэксийн бүтээгдэхүүнийг сэтгэл амар хэрэглэхийг уриалж байна. Мөн манай ком­панийн хувьд сүү­лийн найман жил тогтмол хийж хэ­рэглэгчдэдээ борлуулж байгаа бү­тээгдэхүүн бол “Нүүдэл” брэндийн хонины махтай, үхэр хонины махтай бууз юм. Агаарын бохирдол, хүмүүсийн завгүй байд­лаас үүдээд бэлэн бү­тээгдэхүүний захиалга маш их нэмэгдсэн. Энэ жилээс эх­лэн тогт­мол хэрэглэдэг үнэнч хэрэг­лэгч­дэдээ гарын бэлэгтэйгээр хүргэлт хийж байгаа.

Ц.ХАС

Categories
мэдээ нийгэм

Манай улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ

Манай улс өнгөрсөн онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт долоон тэрбум ам.доллар, импорт 5.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний импорт гэхэд 436.7 сая ам.доллар болсон аж. Өнгөрсөн сарын гадаад худалдааны тухай мэдээлэл хүргэхэд экспорт 531.0 сая ам.долларт, импорт 503.5 сая ам.долларт хүрч, өмнөх сараас экспорт 4.9 сая ам.доллараар буурч, импорт 7.5 сая ам.доллараар өсжээ.

Харин ямар бараа бүтээгдэхүүн гадаад худалдаанд зонхилсон талаар доорх зургаас харна уу.

Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: УИХ-ын дарга болон сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудал дээр анхаарах шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа. Томуугийн вакцины хүрэлцээ, хангамжийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна гэж үзлээ. ЭМ-ийн сайд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа. Мөн эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах шаардлагатай гэж үзсэн” гэв.

Дараагаар нь сэтгүүлчдийн асуултанд хариулав

-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярьсан уу?

-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуулийг хэлэлцэж баталсан. Хууль энэ сарын 25-наас хэлэлцэнэ. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд уг асуудлыг хэлэлцэнэ.

-Хоёр сайдын асуудал хэлэлцэгдэх үү?

-Сайд нарыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж шийднэ. Дараагийн долоо хоногт орны хүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Шүүгч О.Зандраа, П.Батсайхан нарын бүрэн эрхийг сэргээх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, шүүгчийн албан тушаалд томилох тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Уг саналд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Оросоогийн Зандраагийн Улсын дээд шүүхийн шүүгчийн, Пүрэвсүрэнгийн Батсайханы Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээж өгнө үү гэжээ. Түүнчлэн П.Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдээлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 06, 07 тоот зарлигаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул О.Зандраа, П.Батсайхан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Сарангэрэл: H1N1 вирусын улмаас нэг ч хүүхэд нас бараагүй

МАН-ын бүлэг томуу, томуу төст өвчлөл ихсэж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралджээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрээр “Томуу томуу төст өвчний үед гал унтраасан шийдвэрийг гаргахгүй гэдэг байр сууринаас хандаж байна. Бид цаашдаа улсын нөөц хөрөнгөөс уг өвчинд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ авч ажиллах болно. Сүүлийн үед А хүрээний H1N1 вирусын улмаас нэг хүүхэд нас барлаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ньхудал мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Харин томуу томуу төст өвчнөөс гурван том хүн нас барсан нь үнэн. Үүн дээр нэг зүйлийг анхааруулж хэлэхэд томуу, томуу төст өвчин эдгэрдэггүй хэмээн мэдээлэл бас гарсан. Энэ нь худлаа. Энэ өвчин эдгэрдэг өвчин юм”.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд нар БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийлээ

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын төлөөлөгчид 2019 оны 1 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү-д бараалхаж, БНАЛАУ-ын Соёл, нийгмийн бодлогын Байнгын Хорооны дарга Сомпү Дуангсаван болон Лаосын Үндэсний Ассамблейн Эрх зүйн Байнгын хорооны дэд дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Кампенг Вилапан нартай хоёр талын албан ёсны уулзалт хийлээ. Яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бололцоо өргөн байгааг цаашид анхааралдаа авч, парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтов. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол, Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо УИХ-ын Олон Улсын Парламентын Холбоо, НҮБ-тай хамтран зохион байгуулах Тогтвортой хөгжлийн зорилтуудын Ази, Номхон далайн орнууд дахь хэрэгжилтийн асуудлаарх II чуулганд Лаосын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү-г оролцохыг урьсан УИХ-ын даргын албан ёсны урилгыг гардуулав. УИХ-ын төлөөлөгчид айлчлалын үеэр Лаосын мах импортлогч “Делюкс фүүд” компани болон цагаан будаа тариалагч “Панпет” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.