Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр энэ сарын 23-нд зарласан юм. Венесуэлийн одоогийн төрийн тэргүүн Николас Мадуро энэ явдлыг төрийн эргэлт хийхийг завдаж байна гэж үзэж байгааагаа мэдэгдэхийн сацуу АНУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл “АНУ Каракас дахь Элчин сайдын яамнаасаа онцгой байдлын үед ажиллах үүрэг хүлээгээгүй зарим дипломат ажилтнаа эргүүлэн татаж байгаа аж. Гэсэн ч дипломат төлөөлөгчийн газар урьдын хэвээр үйл ажиллагаагаа явуулсаар байх болно гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна. “Онцгой байдлын үед ажиллах үүрэг хүлээгээгүй төрийн албан хаагчид хийгээд Каракас дахь АНУ-ын Элчин сайдын яаманд байрлаж буй тэдний гэр бүлийн гишүүдийг эргүүлэн татахыг Төрийн Департамент өнгөрсөн 12 дугаар сарын 24-нд үүрэг болгосон. Венесуэлийн аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын улмаас ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Дипломат төлөөлөгчийн газраа хаах төлөвлөгөө АНУ-д байхгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.